| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2023/05736/и |
| Дугаар | 101/ШШ2024/01940 |
| Огноо | 2024-04-11 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 101/ШШ2024/01940
| 2024 оны 04 сарын ******* өдөр | Дугаар 101/ШШ2024/01940 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
*******зүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, шүүгч Г.Бямбажаргал, Т.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Монгол Улсын иргэн ******* регистрийн дугаартай, *******-******* аймаг, ******* сум, ******* дүгээр баг, ******* ******* гудамж, ******* тоотод оршин суух *******ын *******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Монгол Улсын хуулийн этгээд регистрийн дугаартай, *******зүрх дүүрэг, дугаар хороо, , 88*******-*******02 тоотод байрлах, ХХК-нд холбогдох
Гэм хорын хохиролд 43,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., иргэдийн төлөөлөгч У., Г., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюунцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Иргэн Х.******* нь *******-******* аймагт ажилгүйдлийн улмаас Улаанбаатар хотод ирээд Ерөнхий гүйцэтгэгч буюу захиалагч ХХК /захирал Ц. утас:91910921/-ын туслан гүйцэтгэгч ХХК / захирал А., утас:/-ны барьж байгаа ХУД-ийн нутаг дэвсгэрт оршин байрладаг Токио таун цогцолборын барилгын хэв хашмалын угсралтын ажлын өндөрт ажиллаж байсан ажилтан Х.*******ийн биедээ зүүж байсан хамгаалалтын бүсний толгойн хэсгийн богино дэгээний тээглүүр цоожлогчийн үзүүрийн хэсэг хугарснаас холбогч корбины ам тэнийн сунаж бүс задгайрсны улмаас буюу чанарын шаардлага хангахгүй хамгаалах хэрэгсэл өгч ажиллуулснаас болж 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр тус барилгын 7.2 метрийн өндрөөс унаж бэртсэн тухай гарсан 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн Үйлдвэрийн осол, хурц хордлогыг судлан бүтгэсэн акт цаашид акт гэх гарсан.
Тус актын хуулбарыг эрэл сурал болж, араас нь нэхэж явж 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр буюу АКТ гарсан 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрөөс хойш бүтэн 5 сарын хугацаа өнгөрсний дараа МХЕГ-ын Хөдөлмөр хяналтын улсын ахлах байцаагч Ц.гаас хуулбарыг авч олж, гардан авсан ба тус АКТ-ын осолдогчид тухайн цаг үед нь ажил олгогч АКТ гарсан тухайн үед осолдогчид нэг хувийг олгоогүйн улмаас АКТ-ыг үндэслэн Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2015 оны А/38 дугаар хамтарсан тушаалаар баталсан Эмнэлгийн хуудас олох заавар-ын 2.1.а-д эмнэлгийн хуудсыг эмнэлгээс гарсан өдөр нь буюу эмчлүүлж дууссанаас хойш 5 хоногийн дотор бичиж олгох журмыг зөрчсөн гэж эмнэлгээс Эмнэлгийн хуудасолгоогүй учраас осолдогч даатгалын болон нийгмийн даатгалын болон нийгмийн халамжийн сангаас хууль тогтоомжийн дагуу тэтгэмж авч чадахгүй хохирсон.
Осолдогч Х.*******ийн 1. Бүсэлхийн 2-р нугалмын их биед шахагдсан хугарал, 2. Баруун талын ламина, 3. 2 талын сэртэнгийн хугарал, 4. Бүсэлхийн 1-р нугалмын 2 талын ламина, арын сэртэн дайрсан хугарал, 5. зүүн шант ясны хугарал, 6. зүүн шагайны ясны холбооснуудын тасрал, 7. тархи доргилт, 8. зулайн хуйханд шарх, 9. Баруун шуу, зүүн гуянд цус хуралт, зэрэг 5 хугарал, 1 тасралт, 1 доргилт, 1 шарх, 1 цус хуралт зэрэг бүгд 9 төрөл, зүйлийн гэмтэл тогтоогдож, Шүүхийн шинжилгээний үндэсний лэнгийн 2020 оны 5 дугаар сарын *******-ний өдрийн шинжээчийн дүгнэлт гарсан.
Эдгээр 9 төрөл, зүйлийн гэмтлийг эрүүл мэндэд хүнд гэмтэл, бэртэл учирсан гэж үзэж байгаа ба 2 удаа хагалгаанд орсон хэдий ч харамсалтай нь Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн 2020 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн АКТ гарч үйлдвэрлэлийн осол Хүндэвтэр байдалтай гэж тогтоосон байна.
Тиймээс осолдогч Х.******* эрүүл мэндэд хүнд гэмтэл бэртэл учирсан гэж үзэж 2 удаа хагалгаанд орсон хэдий ч АКТ-ын 10-д: үйлдвэрийн осол Хүндэвтэр байдалтай гэж тогтоосныг мөн осолдогч даатгалын болон нийгмийн халамжийн сангаас хууль тогтоомжийн дагуу тэтгэмж авч чадахгүй хохирсон тус тус байдлыг хүлээн зөвшөөрөхгүй байгааг МХЕГ-т гомдол, шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2023.03.24-ний өдрийн 128/ШШ2023/0281 дугаар шийдвэрлэсэн.
Үйлдвэрийн ослын улмаас ажилтан Х.******* учирсан 43,200,000 төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлд холбогдох зарим тайлбарыг үүгээр бичгээр гаргаж байна.
Энэ нь Х.******* учирсан 43,200,000 төгрөгийн хохирлыг тооцсон хууль, хууль эрх зүйн болон тооцооны үндэслэлийг дараах байдлаар тайлбарлах байна. Үүнд:
1. Ажилтны нэг сарын дундаж цалин хөлс өдрийн 80,000 төгрөг, сарын 2,400,000 төгрөгийг тооцсон. /Гэрч: С. 20*******.4.04 *******-******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх. Гэрч: Р.. 20*******.10.20. дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх/.
Учир нь манай байгууллагын 2019 онд ажиллаж байсан нягтлан Гэрээг хүлээлгэн өгөөгүй, байгууллагад архивлагдаж үлдээгүй гэж Хөдөлмөрийн 05-р гэрээг тухайн үед буюу ажилд орсон цаг мөчид хийгээгүй осол гарсны дараа нөхөж байгуулсан хуурамч гэрээ гэж үзэхээр байна. / ХХК, дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан тайлбар/
Энэ нь ХХК нь захирлын 2020.04.27-ны өдрийн Х.*******ийг ажилд томилсон тушаал гарсан. Гэтэл Хөдөлмөрийн гэрээний дээд буланд 2020.20.04-ний өдрийн 25-р тоот тушаалын хавсралт №01 гэж бичсэн болохоос, огноогүй.
Гэрээнд 2020.04.25-ны өдрөөс эхлэн ажил үүргээ гүйцэтгэж эхэлнэ, тушаалд 2020.04.27-ны өдрөөс эхлэн томилон ажиллуулсугай, мөн тушаалд 2020.4.-ны өдрөөс эхлэн цалинжуулсугай, гэрээ байгуулсан ажил олгогчийн нэр хаяг байхгүй, гарын үсэг зураагүй, ажил олгогч ХХК биш Парксайд-Резиденс гэх зэргээр үл ойлгогдох байдлаар алдаа, зөрүүтэй бичилтүүд нь Хөдөлмөрийн гэрээний хуурамч байдлыг гэрчилж байна. Тэгээд ч Х.*******ийн 2 удаагийн хагалгааны дараа эмнэлэгт ХХК нь захирал А. өөрийн биеэр очиж Чи энэ гэрээнд гарын үсэг зурах хэрэгтэй байна. Гэрээ байхгүй бол эмчилгээний зардлыг төлөх боломжгүй байна гэж хагалгааны наркотик үйлчлэл гараагүй байхад өвчтөнийг хуурах, мэхлэх аргаар Хөдөлмөрийн 05-р гэрээнд ажилтан Х.*******ийн гарын үсгийг зуруулсан байдаг.
2. Бусад зардлыг төлж барагдуулна /Хохирол барагдуулах тухай 2020.06.02 ХХК нь захирал А./
3. Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2021.12.05-ны өдрийн А/216/4******* тоот тушаалд зааснаар Хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтын хувь хэмжээг дараах үндэслэлүүдийг баримталж дүгнэхээр байна.
Хөдөлмөрийн ерөнхий чадвар их хэмжээгээр /35-100 хувь/ тогтонги байдлаар алдагдсан. Гэмтэл түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг 4-н долоо хоног /28хоног/-оос дээш хугацаагаар сарниулсан /удаан/, шокийн хүнд хэлбэр /Ш-1Ү/, Эмнэлгийн яаралтай тусламж зайлшгүй шаардсан байна, Тархи доргилтын улмаас амь тэнссэн, Х.******* нь ослын улмаас 40 минутын турш удаан хугацаанд ухаан ороогүй шокийн байдалтай байсан /Гэрч: С.. 20*******.4.04. *******-Өлзий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх/, мэргэжлийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалт /их/, тодорхой зорилт бүхий ажил хийх чадваргүй болох /апракси/ 100 хувь.
Хөдөлмөрийн тухай хуулийн Үйлдвэрийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас ажилтанд учирсан хохирлыг нөхөн төлөх тухай 125 дугаар зүйлийн 125.1 Үйлдвэрийн осол, хурц хордлогод өртсөн, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр өвчилсөн, эсхүл нас барсан ажилтны үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд даатгасан эсэхийг үл харгалзан ажил олгогч ажилтны нэг сарын дундаж цалин хөлсийг дараах хэмжээгээр нэмэгдүүлсэн нөхөн төлбөрийг ажилтан, эсхүл түүний гэр бүл нэг удаа олгоно.
Мөн Заалтын 125.1.1 Үйлдвэрийн ослын улмаас Хөдөлмөрийн чадвараа 70 ба түүнээс дээш хувиар алдсан бол 18 дахин гэж үзэхээр байгаа учраас ажилтны нэг сарын дундаж цалин 2,400,000 төгрөг, бүгд 43,200,000 төгрөгийн тооцоо бүхий гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. миний бие нэхэмжлэгч Х.*******ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд:
1. Нэхэмжлэгчийг манай компани 2020 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс мужаанаар ажилд авах тухай 05 тоот тушаал гарган хөдөлмөрийн гэрээ байгуулж, 1,500,000 төгрөгөөр цалинжуулан өндөр эрсдэлтэй нөхцөл-д ажиллах ажлын байрны нөхцөлийг уг гэрээнд зааж өгсөн.
2. Манай компанийн зүгээс ажилчдын Хөдөлмөрийн аюулгүй байдлыг бүрэн хангуулан ажиллуулдаг бөгөөд тухайн ажлын байрны нөхцөлд шаардлагатай ХАБЭА-н хамгаалах хэрэгслээр хангаж өгдөг, нэхэмжлэгчийн хувьд өндөр эрсдэлтэй нөхцөлд ажилладаг учраас хувцас, өндрийн бүс, каск, бээлий, нүдний шил зэрэг тусгай хэрэгслээр бүрэн хангагдсан байсан.
3. Нэхэмжлэгч 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн ажиллаж байгаад 4 дүгээр сарын 30-ны өдөр үйлдвэрийн осолд учраас амь насны даатгалд хамруулах боломж гараагүй байсан.
4. Мэргэжлийн хяналтын байгууллагын хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагчийн Г.гийн гаргасан үйлдвэрийн ослыг судлан бүртгэсэн 2020 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн актын 13 дахь заалтын үйлдвэрийн осол гаргахад хүргэсэн шалгаан, хүчин зүйл гэсэн хэсэгт мужаан ажилтан нь өндрийн хамгаалалтын бүс хэрэглээгүй ажил гүйцэтгэж байх үед үйлдвэрийн осол гарсан гэж үзсэн.
5. Манай компанид тухайн үед ажиллаж байсан Е.Гүлжайна, Г. нар нэхэмжлэгчийг өндрийн хамгаалалтын бүсийг дэгээдэж ажиллаагүйн улмаас осолд орсон болохыг гэрчилдэг, шүүх хуралдаанд гэрчээр оролцох боломжтой.
6. Осол гарсан өдөр буюу 2020 оны 4 сарын 30-ны өдөр инженер Д. эрсдэлтэй ажил хийх зөвшөөрлийг Х.*******т олгосон болох нь Эрсдэлтэй ажил хийх зөвшөөрөл-ийн маягт зурагдсан түүний гарын үсгээр нотлогддог.
7. Манай компани нэхэмжлэгчийн эмчилгээний зардалд зориулан 9,000,000 төгрөгийг 2020 оны 8 дугаар сарын *******-нд өгсөн болох нь нэхэмжлэгчийн гарын үсэгтэй гар бичмэлээр нотлогддог.
8. Осол гарсан өдөр манай компанийн зүгээс ХАБЭА байдлын зааварчилгаа өгсөн, зааварчилгаа авч гарын үсэг зурсан талаарх баримт үйлдэгдсэн байдаг.
9. Нэхэмжлэгчийн захиргааны шүүхээр шийдвэрлүүлсэн хэргийн материалыг шүүхийн журмаар хэрэгт хавсаргасан байна.
Дээрх нөхцөл байдлыг үндэслэн Х.*******ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Иргэдийн төлөөлөгч нар дүгнэлтдээ:
Иргэдийн төлөөлөгч Г.Тогтоондарь нэхэмжлэгч тал хохирсон учир мөнгөн төлбөр хариуцагчаас авах ёстой гэж үзэж, нэхэмжилсэн 43,200,000 төгрөг нь сарын 1,500,000 төгрөгөөр тооцоход зөрүүтэй, хөдөлмөрийн чадвар алдалтын зэрэг нь тодорхойгүй гэв.
Иргэдийн төлөөлөгч У. нэхэмжлэлийн шаардлага нь нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэхгүй байна, нэхэмжлэгчийн гаргасан хөдөлмөр хамгааллын бүрэн бүтэн байдал бүрэн байсныг нотлох боломжгүй байна гэв.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд:
Нэхэмжлэгч талаас 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт, 2020 оны 5 дугаар сарын *******-ний өдрийн 5550 дугаартай шинжээчийн дүгнэлт, ХХК-ийн захирал А.ын 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн хохирол барагдуулах тухай бичиг, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 01/975 тоот албан бичиг, ГССҮТөвийн эмнэлгээс өвчтөн илгээх хуудас, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 03/306 тоот албан бичиг, *******-******* аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.гийн 20******* оны 4 дүгээр сарын 04-ний өдөр гэрчээр С.ийг асуусан тэмдэглэл, дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 20******* оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 128/ТМ20*******/3481 дугаар шүүх хуралдааны тэмдэглэл, ХХК-ийн дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан тайлбар, дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2023/0281 дугаар шүүхийн шийдвэр, 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Х.*******ээс Х.д олгосон итгэмжлэл,
Хариуцагч талаас ХХК-ийн 20******* оны 3 дугаар сарын 29-ний өдрийн *******/9 тоот тодорхойлолт, Х.*******тэй байгуулсан 05 дугаартай хөдөлмөрийн гэрээ, ХХК-ийн захирлын 2020 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 05 дугаартай тушаал, 2020 олны 5 дугаар сарын 08-ны өдрийн Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт, ХАБЭА хувийн хамгаалах хэрэгсэл хүлээлгэн өгсөн эсэх тухай баримт, ХХК-ийн дүрэм, ХХК-ийн БУ12-61/20 дугаартай тусгай зөвшөөрөл, ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2020 оны 8 дугаар сарын *******-ны өдрийн Х.*******ийн гар бичмэл, ХХК-ийн 2020 оны 5 дугаар сарын 12-ны бэлэн мөнгөөр гарсан зардлын талаар баримт, 2020 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн Эрсдэлтэй ажил хийх зөвшөөрөл, 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Эрсдэлтэй ажил хийх зөвшөөрөл, ХХК-аас 2023 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Б.Минжүүдоржид олгосон итгэмжлэл,
Шүүхийн журмаар Х.*******тэй байгуулсан 05 дугаартай хөдөлмөрийн гэрээ, *******-******* аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.гийн 20******* оны 4 дүгээр сарын 04-ний өдөр гэрчээр С.ийг асуусан тэмдэглэл, ХХК-ийн захирлын 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 05 дугаартай тушаал, ХХК-ийн захирал А.ын 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн хохирол барагдуулах тухай бичиг, ГССҮТөвийн эмнэлгээс өвчтөн илгээх хуудас, 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт, Ослын тайлан, дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 20******* оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 128/ТМ20*******/3481 дугаар шүүх хуралдааны тэмдэглэл, ХХК-ийн дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан тайлбар, 2020 оны 5 дугаар сарын *******-ний өдрийн 5550 дугаартай шинжээчийн дүгнэлт, дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2023/0281 дугаар шүүхийн шийдвэрийг тус тус бүрдүүлсэн нь хэрэгт авагдсан.
Шүүх хуралдаанд зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Х.******* нь хариуцагч ХХК-нд холбогдуулан 43,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлан маргасан.
2. Шүүх бүрэлдэхүүн зохигчдын тайлбар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
3. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг ... ажил үүргээ гүйцэтгэж байхдаа үйлдвэрийн осолд өртөж, хөдөлмөрийн чадвараа 70 ба түүнээс дээш хувиар алдсан тул нэг сарын дундаж цалин 2,400,000 төгрөгийг 18 сараар тооцож, 43,200,000 төгрөгийг гаргуулна гэж тодорхойлсон.
Хариуцагч нь татгалзлын үндэслэлээ ... нэхэмжлэгчтэй хөдөлмөрийн гэрээ байгуулж өндөр эрсдэлтэй нөхцөл-д ажиллах ажлын байрны нөхцөлийг уг гэрээнд тусгаж өгсөн, осол гарсан өдөр байгууллагын инженер эрсдэлтэй ажил хийх зөвшөөрлийг олгож, гарын үсэг зуруулсан бөгөөд үйлдвэрийн ослыг судлан бүртгэсэн актад ажилтан нь өндрийн хамгаалалтын бүс хэрэглээгүй ажил гүйцэтгэж байх үед үйлдвэрийн осол гарсан гэж үзсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
4. Нэхэмжлэгч Х.******* нь хариуцагч ХХК-нд 2020 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс мужаан-аар томилогдож, түүнтэй мөн өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж цалин хөлс олгож байсан болох нь зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан тушаал, хөдөлмөрийн гэрээ зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь хариуцагч компанийн гүйцэтгэж байсан Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр Токио таун төслийн талбайд өндөрт ажиллаж байх үедээ буюу 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 19 цаг 30 минутад үйлдвэрлэлийн осолд орсон байх бөгөөд ажил олгогч ХХК-ийн 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн актаар ажилтан нь ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ унаж гэмтсэн тул үйлдвэрлэлийн осолд тооцсон байна.
Дээрх үйлдвэрлэлийн ослын улмаас нэхэмжлэгч Х.*******ийн биед бүсэлхийн 2-р нугаламын их биеийн шархадсан хугарал, баруун талын ламина, 2 талын сэртэнгийн хугарал, бүсэлхийн 1-р нугалмын 2 талын ламина, арын сэртэн дайрсан хугарал, зүүн шаант ясны хугарал, зүүн шагайн ясны холбоосуудын тасрал, тархи доргилт, зулайн хуйханд шарх, баруун шуу, зүүн гуянд цус хуралт үүссэн болох нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд эдгээр гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах бөгөөд ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэжээ.
5. Нэхэмжлэгч Х.******* нь ХХК-ийн 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн актыг Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Г. хянан баталгаажуулсан актыг хүчингүй болгуулах, уг шаардлагаас үүдэн гарах Х.*******т холбогдох ХХК-аас шинээр дахин акт гаргуулах, түүнийг хянан баталгаажуулахыг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон төрийн захиргааны холбогдох байгууллага, албан тушаалтанд даалгах тухай нэхэмжлэлийг дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргаж, улмаар уг нэхэмжлэлийг тус шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 24-ны өдрийн 0281 дугаартай шийдвэрээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
6. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ үйлдвэрийн осолд өртөж, хөдөлмөрийн чадвараа 70 ба түүнээс дээш хувиар алдсан гэж тодорхойлсон тул Хөдөлмөрийн тухай хуульд заасан ажил олгогч нөхөн төлбөр төлөх үүрэг үүссэн эсэх талаар шүүх дүгнэлт өгөх нь зүйтэй.
Үйлдвэрлэлийн осол 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр гарсан байх тул 1999 оны 5 дугаар сарын 14-ний өдөр батлагдаж 20******* оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчингүй болсон Хөдөлмөрийн тухай хуулийг шүүх хэрэглэхээр байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1-д Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр өвчилсөн ажилтан болон эдгээр шалтгаанаар нас барсан ажилтны ар гэрт учирсан хохирлыг нөхөх зорилгоор үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд даатгуулсан эсэхийг үл харгалзан ажил олгогч нь дор дурдсан хэмжээний нөхөн төлбөр олгоно гэж, мөн хуулийн 97.1.1 дэх хэсэгт үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 30 хувь хүртэл алдсан ажилтанд 5 сар, 31-50 хувь алдсан ажилтанд 7 сар, 51-70 хувь хүртэл алдсан ажилтанд 9 сар, 71 хувиас дээш алдсан ажилтанд 18 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа олгоно гэж зохицуулсан.
Уг хуулийн зохицуулалт нь ажилтан ажил үүргээ гүйцэтгэж байхдаа үйлдвэрлэлийн осолд өртөж, эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоосон бол уг хувь хэмжээгээр ажил олгогчоос ажилтанд нөхөн төлбөр гаргуулахаар заасан.
Гэтэл, хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Х.******* нь ажил үүргээ гүйцэтгэж байхдаа үйлдвэрлэлийн осолд өртсөн болох нь тогтоогдож байх боловч ийнхүү уг ослын улмаас хөдөлмөрийн чадвараа 70 ба түүнээс дээш хувиар алдсан баримтгүй байна.
Иймд нэхэмжлэгчийн хариуцагчаас 43,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг дээр дурдсан үндэслэлээр хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.
Шүүх ийнхүү хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ тогтоогдоогүй үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлээгүй тул хэрэгт авагдсан цалин хөлсний тодорхойлолт, гэрчийн мэдүүлэг зэрэг баримтуудад тусгайлан дүгнэлт өгөөгүй болохыг тэмдэглэв.
7. Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцсон Г.Тогтоондарь нэхэмжлэгч тал хохирсон учир мөнгөн төлбөр хариуцагчаас авах ёстой гэж үзэж, нэхэмжилсэн 43,200,000 төгрөг нь сарын 1,500,000 төгрөгөөр тооцоход зөрүүтэй, хөдөлмөрийн чадвар алдалтын зэрэг нь тодорхойгүй гэж, У. нэхэмжлэлийн шаардлага нь нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэхгүй байна, нэхэмжлэгчийн гаргасан хөдөлмөр хамгааллын бүрэн бүтэн байдал бүрэн байсныг нотлох боломжгүй байна гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэрийн үндэслэлтэй нийцсэн болохыг дурдав.
8. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлийн нд хэргийг хэлэлцэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон бөгөөд нэхэмжлэгч нь үйлдвэрлэлийн осолд орсны улмаас учирсан бусад хохирлын талаар нэхэмжлэлээ гаргахад энэхүү шүүхийн шийдвэр саад болохгүй болохгүй юм.
9. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс лөгдсөн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.1, *******5.2.3, *******6, *******8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай 1999 оны хуулийн 97 дугаар зүйлийн 97.1, 97.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ХХК-аас 43,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Х.*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс лөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9.2, *******9.3, *******9.4, *******9.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах 14 хоногийн хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ
ШҮҮГЧИД Г.БЯМБАЖАРГАЛ
Т.ЭНХЖАРГАЛ