| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигжанцангийн Бямбажаргал |
| Хэргийн индекс | 101/2023/02202/И |
| Дугаар | 101/ШШ2024/04454 |
| Огноо | 2024-09-27 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 27 өдөр
Дугаар 101/ШШ2024/04454
| 2024 09 27 | 101/ШШ2024/04454 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ,, тоотод оршин суух, Мөнхөд овогт гийн ******* /рд:РЮ71101209/,
Нэхэмжлэгч: ,, дүгээр багт оршин суух, Бат-Эрдэнийн ******* /рд:/ нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ,, тоотод оршин суух, Боржигин овогт гийн ******* /рд:/-т холбогдох
Худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, гэрээгээр шилжүүлсэн 62,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
Худалдах-худалдан авах гэрээнээс учирсан хохирол09,053,700 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Г., хариуцагч П.*******, хариуцагчийн өмгөөлөгч Л. нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
П.******* нь 2019 оны 9 сараас тус суманд үйл ажиллагаа явуулдаг 365 үйлчилгээний төвийг 350,000,000 төгрөгөөр худалдах санад тавьсан. Бид ярилцаад урьдчилгаанд 60,000,000 өгөх, үлдэх төлбөрийг график байгуулж өгөхөөр тохирсон. Тухайн үед П.******* нь Амерк явах виз, онгоцны тийзийн хугацаа тулсан учир эд хөрөнгийн тооллого хийж хүлээлцэх завгүй байна гэсээр яарч сандарч байсан учир гэрээнд яаруу сандруу гарын үсэг зурж түлхүүрийг гардаж авсан юм. Ингээд бид П.*******ээс түүний өмчлөлийн Хөвсгөл аймаг, Тосонцэнгэл сум, 5 сугаар баг, Бөмбөн толгойн хороололд орших үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн дугаартай, үйлчилгээний зориулалттай 465,99 м.кв ашигтай талбайтай, буудлын 6 өрөө, угаалгын өрөө, үйлчилгээний заал, үйлчлүүлэгчийн ариун цэврийн 2 өрөө, дэлгүүр, кафе, гал тогоо, ажилчдын ариун цэврийн өрөө, хөргүүрийн 2 камер, щетны өрөө, гонхны өрөө, тамбур бүхий давхар 365 зочид буудал, худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний төв болон дээрхи хаягаар орших үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн дугаартай үйлчилгээний зориулалттай 558 м.кв ашигтай талбайтай буудлын 8 өрөө, караоке 3 өрөө, үйлчилгээний заал, үйлчлүүлэгчийн ариун цэврийн 2 өрөө, гал тогоо, гонхны өрөө, тамбур бүхий 2 давхар 365 зочид буудал, үйлчилгээний төвийг хавсралт хөрөнгө хүлээлцсэн актад заасан нийт тоног төхөөрөмж, эд хогшлийн хамт түүнчлэн төв замтай холбосон цардсан зам, нийт80 м урттай тоосгон багана бүхий блокон хашаа автомашин орох 2 том хаалга, 2 явган хаалгатай 2727 м.кв талбай /нэгж талбарын дугаартай/ бүхий эзэмшил газрын хамт /цаашид 365 цогцолбор гэнэ/ нийт0,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон.
Гэрээний урьдчилгаа төлбөрт 62,000,000 төгрөг шилжүүлсэн. Энэ том байгууламжийг яагаад бидэнд0,000,000 төгрөгөөр үнэлж зарах болов гэх үндэслэл бүхий хардлага төрсөн. Гэрээ байгуулах үед урьдчилгаа төлбөрт 60,000,000 төгрөг төлөөд ав, хэрэв хугацаандаа үлдэгдэл төлбөрөө төлж чадахгүй бол би өгсөн мөнгийг чинь буцааж өгөөд барилгаа буцааж авна гэж итгэл үнэмшил төрүүлэн худалдан авах итгэл найдварыг бий болгон төрүүлсэн. П.******* бидэнд та нар айлтгүй хэрэв мөнгөө төлж чадахгүй бол өгсөн мөнгийг чинь тоолж шидчихээд дараагийн хүнд зарах тул санаа зовох асуудал байхгүй ийм тэрбум төгрөгөөр босгосон хөрөнгийг чамд бараг үнэгүй өгч байгаатай ялгаагүй бэлэглээд байна шүү дээ гэж хэлж биднийг итгүүлсэн.
Би П.*******т итгэж 365 үйлчилгээний төвийг жил 6 сар хамаг чадлаараа харж хамгаалж өвлийн хүйтэнд гал алдуулахгүй, паарыг хөлдөөхгүй тог цахилгааны өрөнд орчихгүй шиг залгуулж хичээж зүтгэж үр хүүхдээ нойргүй хонуулж зөвхөн нэг жилд0 портер түлээ, 6 тн нүүрсээр 2 ам галлуулж, гэрэл тогыг таслуулахгүйээр 2 өвлийг үйл ажиллагаа явуулахгүйгээр харж хамгаалж зүтгэж байтал Дэлхий нийтийг хамарсан цар тахал гарч бүх үйлчилгээ хаагдаж, орлогогүй, банкны болон хувь хүний зээлийн хүүнд орж, санхүүгийн хямралд өртсөн. 2021 оны 4 сарын0-ны өдөр П.******* хотын хөл хорионы зэрэг буурахаар онцгой байдлын нэвтрэх бичигтэйгээр Тосонцэнгэл суманд ирж 365 үйлчилгээний төв дээр жолооч болон төрсөн эгч, тогооч, сантехник мужааны хүнтэй ирж хөл хорионд орсон. Тухайн үед түүний хүсэлтзэр, 365 зочид буудалдаа идэх мах хүнсээр хангаж4 хоног байрлуулсан. Гэтэл энэ хугацаанд П.******* буудал болон рестораны эд хогшилоо шалгаж, бүртгэж, цэвэрлэж засвар хийж улмаар Б.******* гэх хүнд зарахаар тохиролцсон байсан. Тэрээр одоогоор уг 365 нэртэй обьектоо надаас буцаан авч Б.*******т авч өгсөн бөгөөд миний шилжүүлж өгсөн 62,000,000 төгрөгийг бидэнд буцааж өгнө гээд өнөөдрийг хүртэл өгөхгүй байна. Энэ бүх хугацаанд уг барилгаа бидэнд зарж борлуулах хүсэл зориггүй, зөвхөн үдийн цай хөтөлбөрөө үргэлжлүүлэн ажиллуулах, цар тахлын үед орлогогүй болно гэдгийг урьдаас мэдэж, түр ажиллуулж бйах хүн хэрэгтэй байсан учраас биднийг олзлон дүр эсгэсэн гэрээ байгуулсан болох нь түүний гаргасан сөрөг нэхэмжлэлээс тодорхой болсон. Мөн түүнчлэн хэзээ ч юу ч бэлэглээгүй хэрнээ талуудын хооронд байгуулсан гэрээний.4 дэх хэсэгт нийт 543,298,240 төгрөгний эд хогшил, тоног төхөөрөмж, биет бус хөрөнгийг бэлэглэнэ гэх мэтчилэн илт худал бичсэн.
Мөн гэрээний 3.3 дахь хэсэгт Энэхүү гэрээг байгуулахдаа худалдаж байгаа эд хөрөнгийн талаар хөлслөгч, барьцаалагч, түрээслэгч зэрэг гуравдагч этгээд байхгүй болохыг мэдэгдэж байна гэж илт худал бичиж, итгэл үнэмшил төрүүлсэн боловч уг обьект нь гэрээ байгуулах тухайн үед Хаан банкны барьцаанд байсан болохыг түүний гаргасан сөрөг нэхэмжлэлд хавсаргасан баримтаас хожим мэдсэн. Түүгээр ч барахгүй сөрөг нэхэмжлэлд дурьдсан шиг эд хөрөнгийг нэг бүрчлэн тоолж хүлээлгэж өгөөгүй бөгөөд Америкийн нэгдсэн улсруу явах яаралтай ажил гарсан гэх шалтгаанаар яаруу сандруу нотариат дээр авч очиж, өөрийн бэлтгэж ирсэн гэрээ дээр маш яаралтай гарын үсэг зуруулж аваад явсан. П.******* нь энэ бүгдийг урьдаас төлөвлөж, бэлтгэн хийсэн
Иймд талуудын хооронд байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө түүнд суурилуулсан тоног төхөөрөмж, эд хогшил, холбогдох бичиг баримтын хамт худалдах худалдан авах гэрээ нь анхнаасаа бидэнд худалдан борлуулах зорилгогүй байгуулагдсан дүр үзүүлсэн, улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүй хууль зөрчсөн гэрээ байсан тул уг гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож гэрээний дагуу шилжүүлсэн 62,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие 2015 онд анд дуудлага худалдаагаар газар худалдан авч байгаль орчны ерөнхий үнэлгээ, гүний худаг, 380В-ийн эрчим хүчний зөвшөөрөл, бусад шаардлагатай бичиг баримтыг хууль журмын дагуу бүрдүүлж, барилга байгууламжийг зураг төсвийн дагуу барьж гүйцэтгүүлсэн. 2016 оноос Тосонцэнгэл суманд 465.9 м.кв эхний объектын үйл ажиллагааг явуулж эхэлсэн бөгөөд сумын салбар тус бүрийн 90 жилийн ой, найр хурим, аваргын цайллага гэх мэт арга хэмжээнүүдэд хүлээн авалтын заал, буудлын өрөө, бусад үйлчилгээг өргөжүүлэх шаардлагатай болсон тул 2017 онд залгаа газрыг худалдан авч, 558 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай 2 дахь объектыг ашиглалтад оруулсан. Аялал жуулчлалын бүс учраас тур компаниудтай хамтран ажиллаж 2018 онд аймгийн төв Мөрөн хотод төв зам дагуу 654 м.кв 3 дахь объектыг барьж байгуулсан юм. Эдгээр барилгууд нь тус бүр цэвэр бохирын септик, гүний худаг, 380В-ын цахилгаан эрчим хүч бүхий байгууламжийг засмал тавьж төв замтай холбосон. Мөн бид зоогийн газар, караоке, зочид буудал, дэлгүүр, мах махан бүтээгдэхүүн ангилж боловсруулах зэрэг чиглэлийн үйлдвэрлэл, үйлчилгээний бизнесийн үйл ажиллагаа явуулж байсан. Ажил үйлчилгээ улирлын чанартай байсан учраас Улаанбаатар хот болон орон нутгийн ажилчдыг тогтмол ажлын байртай болгох зорилгоор дунд сургуулийн Үдийн цай хөтөлбөрийн тендерт ялж, мөн25 тонны багтаамжтай хөргөх, хөлдөөх камертаа суурилан мах ангилах, хагас боловсруулсан бүтээгдэхүүн болох бууз, баншны үйлдвэрлэлийг эхлүүлсэн. Ойролцоо сум, аймгийн төвийн худалдааны байгууллагуудаас мах махан бүтээгдэхүүнийг тогтмол хугацаанд их хэмжээгээр худалдан авах хүсэлт тавьсны дагуу үйл ажиллагааг өргөтгөх зорилгоор Голомт банкинд зээлийн хүсэлт гаргаж судлуулснаар 2019 оны 9 дүгээр сард 700,000,000 төгрөгийн зээл олгогдохоор батлагдсан. Бидэнд 2020 онд төлөвлөсөн ажил байсан учраас банкны зээлийг хойшлуулахаар болсон. Энэ үеэр буюу 2019 оны 9 дүгээр сарын дундуур сумын сургуулийн захирал Б.Баянголын хамт нэг эмэгтэй буудлын өрөөнд хонохдоо 365 үйлчилгээний төвийг худалдаж авах санал тавьсан хүн нь П.******* өөрөө байсан. Б.Баянгол багш бол Улаанбаатар хот дахь хоолны газраар олон жил үйлчлүүлж байсан тул өмнө нь таньдаг байсан. Захирлаар ирэхээс нь өмнө тус компани Үдийн цай-г явуулж байсан бөгөөд бага ангийн багш нар, менежер, сургуулийн эмчтэй ажил хэргийн холбоотой байсан ч ахлах сургуулийн багш П.*******тай найз нөхдийн болон албан ажлын хамааралгүй, танихгүй тул худалдан авах санал тавих боломжгүй.
Манай 365 үйлчилгээний төвийг худалдах талаар ижил үйл ажиллагаа явуулдаг Улаанбаатар хотын бизнес эрхлэгчидтэй ярилцаж, сумаас зөвхөн Засаг даргад нь хэлсэн. Аймаг суманд нэг ч зар тавьж байгаагүй. Харин П.*******гаас өмнө 365 худалдаа үйлчилгээний төвийг худалдаж авахаар гэр бүлээрээ тогтмол үйлчлүүлдэг байсан, сумандаа хоол үйлдвэрлэлийг голлон явуулдаг бизнес эрхлэгч Б.******* нь урьдчилан тохирч, Улаанбаатар хотод байрлалтай үйлчилгээний зориулалттай объект, 3 өрөө орон сууцыг хотод очиж шилжүүлээд үлдсэн мөнгийг бэлэн өгөхөөр ярилцсан байсан. Мөн аймаг болон хотын хэд хэдэн компани барьцаа байршуулж түрээслэх хүсэлт тавьсан байх үед П.******* нь худ , найз болон түүний нөхөр гэх ноолуурын ченжийн хамт дахин ирж тус 2 объектыг дагалдах хөрөнгийн хамт0,000,000 төгрөг биш 450,000,000 төгрөгөөр худалдаж авъя гэдэг санал тавьсан. Өөр хүнтэй яриа хийж байна гэхэд бидэнд итгээд худалдвал насан туршдаа өвлийн идэш даая гээд итгэл үнэмшилтэйгээр гуйсан. Тэгэхэд нь0,000,000 төгрөгийг яаж төлөх талаар асуухад яенж гэх 2 найз нь банкны зээл хөөцөлдөж байгаа ба удахгүй бүтнэ, компани дээр гарсан байгаа 700,000,000 төгрөгийн зээлийг бидэнд өгчих, банкинд хийх төлөлтийг бид хариуцаж чадна, танай сумын болон аймгийн Засаг дарга бид нар бүгд ноолуурын ченжээс бизнес эхэлсэн гэж ярьсан. Тухайн үед эдгээр хүмүүст итгэж батлагдсан зээлээ авахаар банктай гэрээ байгуулж, өөрийн нэр дээр байгаа барьцаа хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлсэн. Ингээд зээлийн гэрээ дэх эргэн төлөлтийн хуваарийг П.*******д үзүүлж сард төлөх 20,000,000 төгрөгийн талаар ярилцахад тодорхойгүй зүйл ярьсан, цаашлаад танихгүй хүмүүст өөрийн үл хөдлөх хөрөнгийг барьцаалж үлдээх нь эрсдэлтэй гэж үзээд өөр худалдаж авах хүн байсан учраас зээлийг авахаа больж, багагүй зардал гаргасан ч үл хөдлөх хөрөнгийг барьцаанаас чөлөөлсөн. П.******* нь дахин ирж уулзаад Худалдаж авах хэвээрээ гээд төлөлтийг дараах байдлаар хийхээр урьдчилж тохирсон. 2019 оны0 дугаар сард урьдчилгаа болгож бэлэн байгаа 40,000,000 төгрөг, ойрын хугацаанд нэмж 20,000,000 төгрөг, 2020 оны хавар П.******* болон худалдан авагч бэр *******гийн талаас 20 үхэр нөөцөлж 50,0 сая төгрөг, 2020 ондоо багтаан 3 азрага хурдны морио дуудлага худалдаанд оруулж 240 сая төгрөг төлж дуусгах амлалт өгсөн бөгөөд бусдаас зээлж авч төлбөр хийх талаар огт яриагүй. П.******* нь хурдны удмын адуутай, түүнийгээ уралдуулдгийг нутаг усныхан мэднэ, Улаанбаатар хотын байр орон сууц барьцаанд тавьж болно бас том хүү нисгэгч, дунд хүү эмч, бага хүү багш, би өөрөө сургуульд ажилладаг санхүүгийн хувьд бололцоотой тул өөрсдийн хөрөнгөөр худалдаж авч чадна, худалдаж авсны дараа 2 давхар объектыг хувийн эмнэлэг болгоно гэж ярьж байсан. Ингээд би өөрийн өмч болох ын, Бөмбөнтолгой хороолол хаягт байрлах зочид буудал, үйлчилгээний төв, гарааж, зогсоол, махны зоорь, хөргүүр гэх мэт эд хөрөнгийг худалдахаар 2019 оны0 дугаар сарын 29-ний өдөр Үл хөдлөх эд хөрөнгө, түүнд суурилуулсан тоног төхөөрөмж, эд хогшил, холбогдох бичиг баримтын хамт худалдах, худалдан авах гэрээг байгуулахад П.******* нь төлбөр төлөх хуваарийг 5 хувааж, 2021 оны 5 дугаар сар хүртэл хагас жилээр сунгаж, энэ хугацаанд бүрэн гүйцэд цаг хугацаанд нь төлбөрийг төлөх боломжтой гэж өөрийн гараар гэрээн дээр бичиж оруулан нотариатаар гэрчлүүлсэн.
Худалдах, худалдан авах гэрээнд тусгасан0,000,000 төгрөг нь зөвхөн 2 объектын үнэ гэдгийг худалдан авагч талд ойлгуулж дагалдах 2 газар, гүний худаг, эрчим хүч, гараж, 60 машины ил зогсоол, 2727 м.кв хашаа, зоорь, эд хогшил, тоног төхөөрөмж, цахилгаан барааг үнэгүй дагалдуулснаас гадна ХХК-ийн хэрэгжүүлж байсан сургуулийн Үдийн цай-ны гэрээ, тусгай зөвшөөрлүүд, стандарт шаардлагад00 хувь нийцсэн ажлын байрны дүгнэлт, бусад хүчинтэй бичиг баримтууд, төлбөр тооцооны үлдэгдэлгүй санхүүгийн тайланг актаар хүлээлгэн өгсөн. Үйл ажиллагаа нь жигдэрсэн рестораны 2 заал, дэлгүүр, караоке өрөө 3, буудпын өрөө5,25 тонны хөргөх, хөлдөөх 2 камертай, бараа материалын нөөцтэй худалдаа үйлчилгээний цогц төвийг хоол үйлдвэрлэл, буудлын үйлчилгээ, ариутгал цэвэрлэгээ, гадны жуулчдад өглөөний цай хэрхэн хийх болон Үдийн цай-ны нарийн боовны сургалт, хоолны сургалт, өдөр тутам хөтлөх бүртгэлийг файлаар өгч, мах ангилж нөөцлөх, караокег ажиллуулах, камерийг хэрхэн хянах, инженерийн шугам сүлжээний хэвийн ажиллагааг яаж хангаж ажиллах талаар хангалттай хугацаанд сургалт явуулах холбогдох хүмүүсийг нь сургаж дадлагажуулсан юм. Мөн хөрөнгө хүлээлцэх актыг өөрийн ажилчид болон худалдан авагч талтай нэг бүрчлэн бүртгэлжүүлж хүлээлцэж, нотариатаар гэрчлүүлсэн болно. 2019 оны байдлаар Голомт банкны 60 хувиар тооцож зээлийн барьцаанд авах үнэлгээгээр сумын 465.9 м.кв нэг давхар объект 295,000,000 төгрөг, 2 давхар 558 м.кв объект 377,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн юм. Харин газар, гараж, эд хогшил, тоног төхөөрөмж, бусад дагалдах зүйлсийн үнэлгээ тусдаа гэдгийг сайтар ойлгуулж, хүлээлгэн өгсөн. 2019 оны0 дугаар сараас 2021 оны 4 дүгээр сар хүртэлх хугацаанд бидний зүгээс нэг ч удаа дарамт шахалт үзүүлээгүй. Төлбөрөө цаг хугацаанд нь төлөөгүй, мөн утсаа авахаа больсон тул 2020 оны 7 дугаар сард итгэмжлэгдсэн төлөөлөгч менежер дүү П.ийг Тосонцэнгэл суманд очиход маш их ачаалалтай ажиллаж байсан ч 365 худалдаа үйлчилгээний төвийн орлогоос төлнө гэж тохироогүй учраас сар гаруйн өмнө хийх ёстой байсан зооринд нөөцөлсөн махнаас олох 50,000,000 төгрөгөө шаардаж, дуудлага худалдааны талаар асуухад мөнгөө удахгүй төлнө, зараа ч тавина гэсэн. Хөргөх, хөлдөөх камерт мах нөөцөлсөн үгүйг шалгаж, үйл ажиллагаанд нь хөндлөнгөөс нөлөөлж байгаагүй. Энэ бүх хугацаанд худалдан авагч бусдаас зээл авсан, мөн гэрээний дагуу төлбөрөө төлөх боломжгүй талаар бидэнд ганц ч удаа мэдэгдэж байгаагүй. Ингээд 2021 оны 3 дугаар сарын0-нд П.******* нь банкнаас ЖДҮ-ийн зээл авах болсон гэж бидэнд мэдэгдсэн юм. 2019 онд компанийг худалдан авагч Б.*******д00 хувь шилжүүлсэн байсан. Аймаг сумын хэд хэдэн банк манай компанид зээл олгоход татгалзах зүйлгүй гэж байсан учраас зээлтэй холбоотой үйл ажиллагааг зогсоох, тооллого хийх зорилгоор гэрээний хавсралт актыг бэлтгэж 2021 оны 3 дугаар сарын 11-нд Улаанбаатар хотоос яаран гарсан. Тосонцэнгэл суманд шөнийн 01 цагт очиход давхрын рестораны зааланд сургуулийн багш нарт үйлчилгээ үзүүлж байсан бөгөөд намайг ороход хуучин эзэн нь ирлээ" гэхэд нь цаг хэтрүүлсэн үйлчилгээг зогсоогоорой, өглөө тооллого хийнэ гэж мэдэгдсэн. 2021 оны 3 дугаар сарын2-нд тооллого хийхэд маш бохир, эвдрэл гэмтэл ихээр үүссэн, туйлын хангалтгүй байсан тул бид бүх зүйлийг актаар баталгаажуулсан. Зоорь шалгах явцад мах нөөцлөөгүй, цаашид төлбөр төлөх боломжгүй нь тодорхой байсан учраас гэрээг цуцалж, эд хөрөнгийг хүлээлцэх шаардпага тавихад П.******* нь сумын ХААН банкнаас зээл авахаар болсон, ганц сарын хугацаа өгөөч гэж гараар хүсэлт бичиж өгсөн. Зээл нь мөн л манай компани болон сумын үл хөдлөх хөрөнгийг барьцаалж авна гэсэн. П.******* нь төлбөрийг үргэлжлүүлэн төлөх нь байтугай эвдэлж гэмтээсэн эд хогшил, тоног төхөөрөмжийг ч орлуулж чадаагүй байсан учраас бодит байдлыг аль аль тал харилцан ярилцаад 2021 оны 4 дүгээр сарын 09-нд Б.******* нь ХХК-г буцаан шилжүүлж өгсөн.
Худалдан авагч П.*******, Б.******* нар нь гэрээгээр тохирсон хугацаанд төлбөрөө төлөөгүй. Миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг 2 жилийн хугацаанд ашиглаж үйл ажиллагаа явуулж орлого олсон. Гэрээний төлбөрт 55,000,000 төгрөгийг л надад өгсөн. Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:
Нэхэмжлэгч нар нь гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлж барагдуулаагүй тул 2021 оны 3 дугаар сарын2-нд тооллого хийж эд хөрөнгөө буцаан хүлээн авсан. Би 1 давхар 465.9 м.кв объектыг 2016 оны2 дугаар сард ашиглалтад оруулж, 2017 оны хавар 2 давхар 558 м.кю объектын барилгын ажлыг 2018 онд дуусгаж тохижилтыг жил орчим хийж 2019 оны хавраас үйл ажиллагааг тус тус эхлүүлсэн учраас элэгдэл хорогдолгүй, шинэ үл хөдлөх хөрөнгө болон эд хогшил, тоног төхөөрөмжийг 2019 оны0 дугаар сард П.*******, Б.******* нарт хүлээлгэж өгсөн байсан. Харин 2021 оны 4 дүгээр сард эд хөрөнгөө буцаан хүлээж авахад 2 давхрын буудлын өрөөнүүдээс ус алдаж паркетан шалыг ухсан, рестораны уналттай тааз усны гэмтлээс хугарсан, гоёлын абажур, нүдэн гэрэл, лазер, калорифер, камерүүд шатсан, гадна автомашин ордог төмөр хашаа, тоосгон багана хугарсан. Тоосгон хогийн савыг машинаар мөргөж нураасан, цахилгаан бараа, эд хогшил эвдэрч гэмтсэн, ширээ сандлууд дутсан, тос баригч, сангийн хоолой, септик өмхийрсэн, агааржуулалтын сэнс эвдэрсэн, гонхны өрөөний төмөр хаалга хаагдахгүй, усны насосыг шатааж орлуулж тавьсан, цонхны шилнүүд хагарсан. Буудпын болон нийтийн ариун цэврийн өрөөний хаалганууд эвдэрч хэмхэрсэн, цагаан хэрэглэл, ор дэр, караоке өрөөний тоног төхөөрөмж, буйдан гэмтсэн. 2 давхрын уулзалтын өрөөнд өөрсдөө амьдарч байхдаа зурагт үзэхийн тулд дээврийг цоолж антены утас оруулснаар борооны ус гоожиж тааз гэмтсэн, бүх зүйл бохир заваан, харанхуй, олон жилийн насжилттай юм шиг болгосон байсныг хагас сар засвар үйлчилгээ хийлгүүлсэн ч анхны байдалд оруулах боломжгүй болсон байсан. Засварын ажил хийж байх үед өмнө нь санал тавьсан бизнес эрхлэгч ирж уулзаад гадны хүмүүст худалдаж байхаар ижил чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг энэ сумын бид нарт худалдан авах боломж олгооч, 2019 онд хамгийн анх худалдаж авах санал тавьж тохирсон байсан ч өөр хүнд худалдсан байсан, тийм болохоор зар тавилгүй шууд худалдаж авья гэсэн. Эд хөрөнгөнөөс гадна архины үйлчилгээг түлхүү явуулж байгууллагын нэр хүнд унасан, журмын дагуу тендерт ялаагүй гэх олон сөрөг үр дагаварын улмаас шинэ худалдан авагч Б.*******т 300,000,000 төгрөгөөр худалдаж, 50,000,000 төгрөгөөр шууд хохирсон гэдгийг зориуд тэмдэглэж байна. П.******* нь Б.*******т худалдсаныг мэдэж байсан төдийгүй надад хүсэлт тавьж бид 365 төвийг худалдаж авсан гэж сумынханд ойлгуулсан учраас больсон гэвэл суманд нүүр хийх газаргүй болно, хүмүүст зөвөөр ойлгуулж өгөөч гэхэд нь шинээр худалдан авсан Б.*******ын эхнэр *******ын хамт сумын удирдлага, захиргааны ажилчид, сургуулийн багш нар, бизнес эрхлэгчдийн төлөөллийн 30 орчим хүнийг давхрын ресторанд хүлээн авч, нөхцөл байдлыг тодорхой болгож үлдээсэн.
Б.******* нь Үдийн цай хөтөлбөрийг 2021 оны 5 дугаар сарыг дуустал гэрээний хугацаанд үргэлжлүүлвэл надад өгөх алдангиас барагдуулна гэсэн ч хууран мэхэлж, худалдан авагч Б.******* бид хоёрыг төөрөгдүүлж 2022 оны 6-р сар дуустал компаний орлогыг авснаар дараагийн худалдан авагчийн боломжийг хаасан. Түүнчлэн компанийг ашиглан сургуулийн дотуур байрны хүнс мөн цэцэрлэгийн хүнс гэх 2 тендерийн орлогыг авсан талаараа огт мэдэгдэж байгаагүй.
Иймд П.******* миний бие П.*******, Б.******* нараас доорх мөнгийг нэхэмжилж байна. Үүнд:
Нэг: Гэрээнд зааснаар алдангийг үүргээ гүйцэтгээгүй хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,1 хувиар алданги тооцохоор тохиролцсон болно. Худалдан авагч П.*******, Б.******* нарын төлбөр төлөх хугацаа хэтрүүлсэн алдангийг тооцвол, 2019-10-28-нд төлөхөөр тохирсон урьдчилгаа 40,0 сая төгрөгийг бүрэн төлсөн гэж тооцсон.
Нэг дэх төлбөр: 2019-11-15-ний өдөр төлөх хуваарьтай 20,0 сая төгрөгөөс0,0 сая төгрөгийг 2019-12-06-нд төлж0,0 сая төгрөг дутуу үлдсэн. Алданги нь: 2019-11-15-аас 2019-12-06 хүртэл 21 хоног х 20,0 сая төгрөгийн 0,1% буюу 20,000 төг = 420,000 төгрөг;
2019-11-15-аас 2020-01-17 хүртэл 63 хоног х0,0 сая төгрөгийн 0,1% буюу0,000 төгрөг = 630,000 төгрөг; 2020-01-17-нд0,0 сая төгрөг- 2,0 сая төгрөг төлж = 8,0 сая төгрөгийн хоногийн 0,1% буюу 8,000 төгрөг; 2020-01-18-нд 8,0 сая төгрөг - 2,0 сая төгрөг төлж = 6,0 сая төгрөг хуваарьт төлөлтөөс хоцорсон мөнгөний 0,1% буюу 6,000 төгрөг; 2020-01-18-аас 2021-04-08 хүртэл 450 хоног х 6,000 төгрөг = 2,700,000 төгрөг нийт 3,758,000 төгрөг,
Хоёр дахь төлбөрийн алданги:
2020-05-25-нд төлөх хуваарьтай 50,0 сая төгрөгөөс 2020-06-21-нд,0 сая төгрөг төлсөн. Алданги нь: 2020-05-25-аас 2020-06-21 хүртэл 27 хоног х 50,0 сая төгрөгийн 0,1% буюу 50,000 төгрөг =,350,000 төгрөг, 2020-06-21-ээс 2021-04-08 хүртэл 292 хоног х 49,0 сая төгрөгийн 0,1% буюу төгрөг =4,308,000 төгрөг нийт5,658,000 төгрөг, Гурав дахь төлбөрийн алданги: 2020-09-30-нд төлөх хуваарьтай50,0 сая төгрөгөөс төлөлт хийгдээгүй тул алданги нь 2020-09-30-аас2021-04-08 хүртэл90 хоног х50,0 сая төгрөгийн 0,1% буюу50,000 төгрөг = 28,500,000 төгрөг, нийт 28,500,000 төгрөг.
Эцсийн төлбөр болох 90,0 сая төгрөгийг төлөх хугацаанаас өмнө буюу 2021-04-08- нд гэрээг дуусгавар болгосон тул алданги тооцохгүй.
Ингээд нийт алдангид 3,758,000 төг +5,658,000 төг + 28,500,000 төг = 47,916,000 төгрөгийг гаргуулна.
Хоёр: 365 цогцолборыг түрээсгүй, хүүгүй худалдахаар болсон юм. Дагалдах эд хөрөнгийг ч зах зээлийн үнээс доогуур үнэлсэн. Хоёрын хоёр худалдан авагчтай гэрээ хийсэн учраас ямар нэгэн байдлаар төлбөрөө төлөөгүй тохиолдолд актад заасан тоног төхөөрөмж, эд хогшлын үнийг суутгаж, өмнө нь төлсөн мөнгийг буцаан олгохгүй байх эрхтэй гэж гэрээний 2.7-д тодорхой тусгасан. Иймд 2019 оны0 дугаар сард хөрөнгө хүлээлцсэн актын дагуу 2021 оны 3 дугаар сарын2-нд акт үйлдэхэд 219 нэр төрлийн эд хөрөнгөд 41,137,700 төгрөгийн шууд хохирол үүссэн байсныг 2 тал тооллого явуулж 2019-10-29-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээний хавсралтаар харилцан тохирч үнэлгээ тавьж хүлээлцсэн актыг Худалдагч талаас миний бие болон хөндлөнгийн гэрчээр С.*******, Худалдан авагч талаас П.*******, Б.******* нар нэг бүрчлэн хүлээлцэж баримт үйлдэж баталгаажуулсан болно. Актаар хүлээлцсэн хохирлыг хүснэгтээр харуулсан. Актад үнэлгээ тавигдаагүй маш олон хохирлыг тооцоогүй. Тухайлбал:
-Сангийн бохир цэврийн шугамын эвдрэл гэмтэлд авсан РУС материал, төмөр труба, вентиль, булан зэргийн үнэ, -Эвдэрсэн2ш модон хаалганы короп, цоож, нугасны үнэ, -2 объект болон гаражийн гадна2ш төмөр хаалганы гол худалдаж авсан үнэ, -Ажиллагаагүй болсон Зш радиаторын худалдаж авсан үнэ, -2 давхрын хурлын өрөөний дүүжин таазны үнэ, -Хөргөх хөлдөөх камерт үлдсэн гахай, тахиа, хонь, үхрийн мах, бэлдэц, будаа, гурил зэрэг 2019 оны0 сард үлдээсэн нөөцийг ашиглаж дуусгасан байсан ч тооцоонд оруулаагүй0 сая төгрөгийн бараа бүтээгдэхүүний үнэ, -Буудлын орны с матрасны үнэ, -Цонхны шилний үнэ, -Гал тогооны сав суулга, панчаны аяга, гурил будааны сав, шанага, хавчаар, хайруулын таваг, ширмэн таваг, бүх төрлийн шилэн эдлэл зэрэг жижиг хэрэглэлүүдийн үнэ, Биет бус хөрөнгө, зөвшөөрөл, гэрээ, бичиг баримт бүлэгт хамаарах тамхи худалдаалах зөвшөөрөл, ажлын байрны дүгнэлт сунгах, байгаль орчны жилийн төлөвлөгөө, орчны хяналт шинжилгээний хөтөлбөр, гамшгаас хамгаалах төлөвлөгөө, хийн түлш гудалдан авах гэрээ, ус ашиглах гэрээ, хог хаягдал болон бохир ус татан зайлуулах гэрээ, ариутгал халдваргүйтгэлийн гэрээ, электрон жингийн баталгаажуулалтын гэрээ, бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ, хүнсний бүтээгдэхүүний ариун цэврийн гэрчилгээ, лабораторийн сорилын дүнгүүдийг огт шинэчлээгүй байсан тул үргэлжлүүлэн үйл ажиллагаа явуулахад хүндрэл үүсгэж, үл хөдлөх хөрөнгийн худалдах үнээс хасагдсан.
Гурав: Сан, холбоо дохиолол, цахилгаан, гадна зам талбай болон 2 объектын гэмтэл доголдлыг Улаанбаатар хотоос засварын бригад авчирч засварлуулсан болно. Ажлын хөлс, ирэх очих зардал, сан, цахилгаан, барилгын шаардагдах багаж хэрэгсэл зөөвөрлөх тээврийн зардал, хөдөлмөр хамгаалал зэргийг гүйцэтгэгч тал бүрэн хариуцаж, төлбөрийг 2 хувааж шилжүүлэхээр тохиролцож ажил гүйцэтгэх гэрээ байгуулж засварын ажлыг хийж гүйцэтгүүлсэн болно. Ажлын нийт хөлс, зардал 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 21/1 гэрээний дагуу5,000,000 төгрөг болсон болно.
Дөрөв: Хөргөх, хөлдөөх 2 камер болон гал тогооны агааржуулалтын системд үүссэн гэмтэлд засвар үйлчилгээ хийлгэхэд 5,000,000 төгрөг болсон.
Иймд П.*******, Б.******* нараас Худалдах, худалдан авах гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ биелүүлэлгүй хугацаа хэтрүүлсний алдангид 47,916,000 төгрөг, хүлээн авсан эд хөрөнгөд учруулсан шууд хохирол болох 41,137,700 төгрөг, 365 барилга, объектод засвар, үйлчилгээ хийсэн ажлын хөлс5,000,000 төгрөг, 365 барилга, объектын хөргөх, хөлдөөх камер, агааржуулалтын засвар, үйлчилгээний ажлын хөлс 5,000,000 төгрөг, нийт 109,053,700 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
4. Нэхэмжлэгч нар сөрөг нэхэмжлэлд холбогдуулан гаргасан тайлбартаа:
Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Яагаад гэвэл талуудын хооронд байгуулагдсан гэрээнээс тодорхой харагдана. Мэргэжлийн байгууллагын зураг төсвийн дагуу,159,947,400 төгрөгийн бүртгэл хийлгүүлсэн, тоног төхөөрөмж, эд хогшил хөрөнгийг нь 543,298,240 төгрөг гэдэг. Хариуцагч нь миний эд хогшил, тоног төхөөрөмжид хохирол учруулсан гээд байна. Гэтэл талуудын хооронд байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус гэж бид үзэж байгаа. Гэрээний.4 дэх хэсэгт энэ эд хогшилыг бэлэглэсэн байгаа. Нэхэмжлэлийн шаардлага бол үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний үүргээ биелүүлээгүйээс учирсан алдангийг нэхэж байгаа. Хэрвээ энэхүү гэрээгээ хүчин төгөлдөр гэж үзэж байгаа юм бол энэ гэрээний.4 дэх хэсэгт эд хогшлоо өөрөө бэлэглэчихсэн байна. Тэгэхээр бэлэглэлийн гэрээг цуцалсан гэх талаар ямар нэг баримт, үйл баримт хэрэгт байхгүй. Гэрээ бүхэлдээ хүчин төгөлдөр бус учраас алдангийг төлөх болон учирсан хохиролтой холбоотой хэсэг дээр бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Эд хөрөнгийн зураг авч байгаа бол хэдэн сарын хэдэнд, хэн хэн байж байгаад зургаа авхуулж байна гэдгээ тухайн зураг авхуулж байгаа этгээд мэдэгдэх үүрэгтэй байдаг, гэтэл мэдэгдээгүй зураг авсан. Эд зүйл буцаан хүлээлгэн өгсөн гэх актын баримт байна. Гэтэл0 дугаар сарын 29-ний гэрээнд П.******* гээд гарын үсэг зуруулсан. Гэтэл Б.*******гийн гарын үсэг байхгүй байгаа.
Хариуцагч талын хүсэлтээр ирсэн гэрч Б.******* нь ...хэрхэн яаж хүлээлгэж өгсөн талаар би мэдэхгүй мөн акт дээр зуруулсныг би мэдэхгүй гэдэг. Гэтэл хариуцагч талын тайлбараас ...хүлээлгэж өгөх болон хүлээн авахад нь Б.******* байсан гэх шиг боллоо. Хэзээ ч0 дугаар сарын 08-ны өдөр зээл авахын тулд дагаж яваагүй0 дугаар сарын 29-ний үйл баримт байгаа. Үүнээс өмнө энэ хүн Хаан банканд яах гэж зээл авч байсан бэ. Тэр авсан зээл нь П.******* болон Б.******* нартай холбоотой гэдэг нь нотлогдохгүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлагаа дэмжээд яриад байгаа тайлбарууд нь яг эсрэгээрээ байдаг. Анх эд зүйлийг хүлээлгэж өгөөгүй, түлхүүрүүдээ зүгээр орхиод явчихсан байсан, маш л яаралтай виз миз нь гараад, Америк явлаа гэж байсан, хаана нь ямар түлхүүр нь орохоо ч мэдэхгүй хэдэн хүн объектыг нь аваад л үлдсэн, нотариат дээр дуудагдаад баахан цаасан дээр гарын үсэг зураад л үлдсэн. Дараа нь хүлээн авах үедээ тооллого хийхдээ нэхэмжлэгч нарыг биечлэн байлгасан боловч акт дээрээ юу бичээд, ямар үнийн дүн тавиад байгаа болохоо харуулаагүй, дарамталж байгаад уг баримтанд гарын үсэг зуруулсан байдаг. Эд хогшил, тоног төхөөрөмжийн тухайд худалдах, худалдан авах гэрээнээс илүү үнийн дүнтэй зүйлийг бэлэглэчихсэн. Бэлэглэлийн гэрээ тусдаа байгуулаагүй боловч гэрээн дээр бол бэлэглэх гээд байгаа. Бэлэглэгчийг гомдоосон ноцтой ямар ч үйлдэл гаргаагүй байгаа. Нэхэмжлэгч нараас бэлэглэлийн гэрээний дагуу шилжүүлсэн зүйлээ буцааж авах гэж байгаа бол энэ бэлэглэлийн гэрээг буцаах хуулийн хугацаа өнгөрсөн. Ийм үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ үндэслэлгүй байгаа тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
5. Шүүх хэрэг авагдсан нотлох баримтууд болох:
5.1 Нэхэмжлэгчээс гаргасан иргэний үнэмлэхийн хуулбар, үл хөдлөх хөрөнгө, түүнд суурилуулсан тоног төхөөрөмж, эд хогшил, холбогдох бичиг баримтын хамт худалдах, худалдан авах гэрээ, хөрөнгө хүлээлцсэн акт, дансны хуулга, дансны хуулгууд, зээлийн гэрээ, барьцааны гэрээ, Хөвсгөл аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн55/ШШ2021/00754 дүгээр захирамж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар, малчлын мал тооллогын архивын лавлагаа, мал тэжээвэр амьтад, хашаа худгын тооллогын баримтууд, цахилгааны төлбөр төлсөн баримтууд, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын албан бичиг, Хаан банкны тодорхойлолт, мөнгөн шилжүүлгийн баримтууд, Голомт банкны тодорхойлолт,
5.2 Хариуцагчаас гаргасан фото зургууд, Голомт банктай байгуулсан тусгай нөхцөлтэй бизнесийн зээлийн гэрээ, ипотекийн гэрээ, батлан даалтын гэрээ, үл хөдлөх хөрөнгө, түүнд суурилуулсан тоног төхөөрөмж, эд хогшил, холбогдох бичиг баримтын хамт худалдах, худалдан авах гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар, хөрөнгө хүлээлцсэн акт, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, газар эзэмших эрхийн гэрчилгээ, ын Засаг даргын 2018 оны 05 сарын 02-ны өдрийн захирамж, газар эзэмшүүлэх гэрээ, кадастрын зураг, итгэмжлэл, ХХК-ийн үүсгэн байгуулагчийн шийдвэр, дансны хуулга, ******* бөмбөн толгой хороололд байрлах 365 үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааны төвийн хөрөнгийн өнөөгийн байдал, чанарын акт, барилга обьектын засвар үйлчилгээний ажил гүйцэтгэх гэрээ, хөргөх, хөлдөөх, агааржуулах иж бүрэн системийн засвар үйлчилгээ гүйцэтгэх гэрээ, Тосонцэнгэл сумын улсын байцаагчийн дүгнэлт, хөргөлтийн төхөөрөмж хүлээлцсэн тухай акт, заавар, агааржуулах тоног төхөөрөмж хүлээлцэх тухай акт-заавар, мал эмнэлэг-ариун цэврийн гарал үүслийн гэрчилгээ-төлбөрийн хуудсууд, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ, дансны хуулгууд, бэлэглэлийн гэрээ, эрх шилжүүлэх гэрээ, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Компанийн үүсгэн байгуулагчийн шийдвэр, бэлэн мөнгөний зарлагын баримт, гэрээ дүгнэсэн акт, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа,
5.3 шүүхийн журмаар бүрдүүлсэн Хөвсгөл аймгийн Засаг даргын захирамжууд, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэрэг, Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ирүүлсэн төлбөрийн даалгавар, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон баримт, Улсын бүртгэлийн Ерөнхий газраас ирүүлсэн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа, ******* ХХК-иас ирүүлсэн санхүүгийн тайлан, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, улсын бүртгэлийн гэрчилгээ, ын Засаг даргын албан бичиг-захирамжууд, ын Засаг даргын тамгын газрын албан бичиг, ын Ерөнхий боловсролын сургуулийн албан бичиг-тендерийн баримтууд, Хөвсгөл аймгийн Татварын хэлтсээс ирүүлсэн татварын тайлан, үзлэг хийсэн тэмдэглэл, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас ирүүлсэн баримтуул, Сангийн яамнаас ирүүлсэн баримтууд, Хаан банкны албан бичиг, гэрч нарын мэдүүлэг, зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Б.*******, П.******* нар нь хариуцагч П.*******т холбогдуулан худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, гэрээгээр шилжүүлсэн 62,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас худалдах-худалдан авах гэрээнээс учирсан хохирол, алдангид нийт 109,053,700 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2. Шүүх, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримт, талуудын тайлбарыг тус тус үндэслэн үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
3. Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болон сөрөг нэхэмжлэлийн татгалзлаа ...П.******* нь бидэнд 365 нэртэй үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөө худалдах зорилгогүй, цар тахлын үед түр ашиглуулж байхаар биднийг хуурч, дүр үзүүлэн гэрээ байгуулсан. Мөн үл хөдлөх эд хөрөнгө худалдах гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй хууль зөрчиж байгуулсан. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2-т зааснаар худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, гэрээгээр шилжүүлсэн 62,000,000 төгрөгийг буцаан гаргуулна. Үл хөдлөх эд хөрөнгийг хүлээн авснаас хойш цар тахал гарч үйл ажиллагаа явуулаагүй тул эд хөрөнгө эвдэрч, гэмтээгүй. Бидний хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр бус тул алдангийн төлбөр төлөх үндэслэлгүй гэж,
Хариуцагч үндсэн нэхэмжлэлийн татгалзлын үндэслэл болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...бидний хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээ хүчин төгөлдөр. Худалдан авагч нар нь өөрсдөө 365 нэртэй үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авах хүсэлт гаргаж, гуйж авсан. Би хуурч мэхэлж гэрээ байгуулаагүй. Гэрээгээр тохиролцсон хугацаандаа төлбөрөө төлөөгүй тул гэрээг цуцалж, эд хөрөнгөө буцаан авсан. Нэхэмжлэгч нар нийт 55,000,000 төгрөгийг надад төлсөн. Гэрээнд заасан хугацаандаа төлбөрөө төлөөгүй, хүлээлгэн өгсөн эд хөрөнгөд их хэмжээний эвдрэл учруулсан тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Хүлээлгэн өгсөн өгсөн эд хөрөнгөд учруулсан хохирлыг арилгахад гарсан зардал болон төлбөрөө хугацаандаа төлөөгүй алданги нийт 109,053,700 төгрөг гаргуулна гэж тус тус тайлбарлаж маргасан.
4. Хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:
4.1 Нэхэмжлэгч Б.*******, П.******* болон хариуцагч П.******* нарын хооронд 2019 оны0 дугаар сарын 29-ний өдөр Үл хөдлөх хөрөнгө, түүнд суурилуулсан тоног төхөөрөмж, эд хогшил, холбогдох бичиг баримтын хамт худалдах, худалдан авах нэртэй гэрээ байгуулагдсан байна.
Уг гэрээгээр П.******* нь өөрийн өмчлөлийн Хөвсгөл аймаг, Тосонцэнгэл сум, 5 сугаар баг, Бөмбөн толгой хороололд орших үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн дугаартай, үйлчилгээний зориулалттай 465.99 м.кв ашигтай талбайтай, буудлын 6 өрөө, угаалгын өрөө, үйлчилгээний заал, үйлчлүүлэгчийн ариун цэврийн 2 өрөө, дэлгүүр, кафе, гал тогоо, ажилчдын ариун цэврийн өрөө, хөргүүрийн 2 камер, щитны өрөө, гонхны өрөө, тамбур бүхий давхар 365 зочид буудал, худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний төв болон дээрхи хаягаар орших үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн дугаартай үйлчилгээний зориулалттай 558 м.кв ашигтай талбайтай буудлын 8 өрөө, караокены 3 өрөө, үйлчилгээний заал, үйлчлүүлэгчийн ариун цэврийн 2 өрөө, гал тогоо, гонхны өрөө, тамбур бүхий 2 давхар 365 зочид буудал, үйлчилгээний төвийг хавсралт хөрөнгө хүлээлцсэн актад заасан нийт тоног төхөөрөмж, эд хогшлийн хамт түүнчлэн төв замтай холбосон цардсан зам, нийт80 м урттай тоосгон багана бүхий блокон хашаа, автомашин орох 2 том хаалга, 2 явган хаалгатай 2727 м.кв талбай /нэгж талбарын дугаартай/ бүхий эзэмшил газрын хамт /цаашид 365 цогцолбор гэнэ/ худалдах, Б.*******, П.******* нар нь нийт0,000,000 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээжээ.
4.2 Талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээний дагуу үл хөдлөх эд хөрөнгө болон бусад хөдлөх эд хөрөнгүүдийн хамт 365 үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааны төвийн хөрөнгө хүлээлцсэн акт үйлдэх замаар П.*******ээс П.*******д хүлээлгэн өгсөн байна. /1-р хх-12-27/
4.3 Дээрх үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг бичгээр байгуулах бэлтгэл үе шатанд 2019 оны 09 дүгээр сарын8-ны өдөр П.*******ээс Б.*******д ******* ХХК-ийн00 хувийн хувьцааг бэлэглэлийн гэрээгээр, компанийн эзэмших эрхийг эрх шилжүүлэх гэрээгээр тус тус шилжүүлсэн байна. /3-р хх-7-12/
Талуудын хэн аль нь дээрх эрх шилжүүлэх болон бэлэглэлийн гэрээг байгуулах болсон үндэслэл нь 365 нэртэй үйлчилгээний төвийн тусгай зөвшөөрөл нь ******* ХХК-ийн нэр дээр байсан тул худалдах-худалдан авах гэрээний дагуу үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэхэд үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн хамт шилжүүлэх зорилгоор байгуулсан болохыг тайлбарласан.
4.4 Нэхэмжлэгч Б.*******, П.******* нараас худалдах-худалдан авах гэрээний төлбөрт хариуцагч П.******* болон түүний дүү П. эзэмшлийн данс руу нийт 55,000,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь дансны хуулга, мөнгөн шилжүүлгийн баримтуудаар тогтоогдсон. Уг үйл баримтад талууд маргаагүй.
Мөн нэхэмжлэгч Б.*******гээс 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 7,000,000 төгрөгийг ******* ХХК-ийн эзэмшлийн данс руу шилжүүлсэн болохыг нь дансны хуулга, гүйлгээний баримтаар тогтоогдсон.
4.5 Талууд 2019 оны0 дугаар сарын 29-ний өдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулж, гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө болон бусад хөдлөх хөрөнгүүдийг нэхэмжлэгч Б.*******, П.******* нар хүлээн авснаас хойш 2021 оны 03 дугаар сарын2-ны өдөр П.******* нь гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй үндэслэлээр гэрээг цуцлах санал гаргаж, гэрээгээр хүлээлгэн өгсөн эд зүйлүүддэд нэг бүрчлэн тооллого хийх замаар буцаан хүлээн авсан болохыг талуудын хэн аль нь тайлбарласан. /1-р хх-148-250, 2-р хх-1-10/
Хариуцагч П.*******ээс гэрээгээр шилжүүлсэн эд хөрөнгүүдийг буцаан хүлээн авснаар нэхэмжлэгч Б.*******, П.******* нар гэрээгээр шилжүүлсэн мөнгөн төлбөрийг шаардаж, хариуцагч нь эд хөрөнгөд учруулсан хохирол, төлбөрөө хугацаандаа төлөөгүй алдангийн төлбөр гаргуулна гэж маргаан үүссэн байна.
5. Иргэний хуулийн09 дүгээр зүйлийн09.2 дахь хэсэгт Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх бөгөөд хэрэв талуудын аль нэг нь төлөөлөгчөөр дамжуулан уг харилцаанд оролцож байвал төлөөлөгч болон түүний итгэмжлэлийг дээрх баримт бичигт тэмдэглэх буюу хавсаргана гэж, мөн хуулийн10 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж тус тус заасан.
Зохигчийн хооронд 2019 оны0 дугаар сарын 29-ний өдөр байгуулагдсан Үл хөдлөх хөрөнгө, түүнд суурилуулсан тоног төхөөрөмж, эд хогшил, холбогдох бичиг баримтын хамт худалдах, худалдан авах гэрээг тус өдөр нотариатаар гэрчлүүлсэн байна.
Талуудын хооронд байгуулагдсан гэрээний зүйл нь 465.99 м.кв болон 558 м.кв талбай бүхий худалдаа, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2727 м.кв талбай бүхий газрын хамт бүхэлд нь худалдахаар тохирсон байгаа тул уг гэрээг нотариатаар гэрчлүүлэхээс гадна улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх шаардлагатай. Гэвч талууд худалдах-худалдан авах гэрээг Иргэний хуулийн10 дугаар зүйлд зааснаар улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүй байна.
Мөн дээрх гэрээний дагуу үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийг худалдагч П.*******ээс худалдан авагч Б.*******, П.******* нарт шилжүүлээгүй байна.
Хариуцагчаас шүүх хуралдаанд ...төлбөрөө бүрэн төлсний дараа улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх байсан гэж тайлбарласан нь үндэслэлгүй. Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан тохиолдолд мөнгөн төлбөрийн үүргийг бүрэн төлсөн эсэхээс үл хамааран улсын бүртгэлд бүртгүүлэх журамтай. Иргэний хуулийн12 дугаар зүйлийн12.1 дэх хэсэгт заасан зохицуулалт нь зөвхөн хөдлөх эд хөрөнгөд хамаарна.
5.1 Иймд талуудын хооронд байгуулагдсан 2019 оны0 дугаар сарын 29-ний өдөр байгуулагдсан Үл хөдлөх хөрөнгө, түүнд суурилуулсан тоног төхөөрөмж, эд хогшил, холбогдох бичиг баримтын хамт худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр гэрээний шинжийг агуулаагүй, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл байна.
5.2 Нэхэмжлэгч нараас талуудын хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2-т зааснаар хууль зөрчсөн, дүр үзүүлэн байгуулсан гэх тайлбар үндэслэлгүй. Хэрэгт авагдсан баримтуудаар хууль зөрчсөн, дүр үзүүлэн байгуулсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Нэхэмжлэгч талаас худалдах-худалдан авах гэрээний үнэ эд хөрөнгийн үнээс хэт доогуур тогтоож худалдсан нь анхнаасаа эд хөрөнгийг худалдах зорилгогүй, дүр үзүүлэн байгуулсан. Мөн гадаад улсын буцалтгүй тусламжаар барьсан үл хөдлөх хөрөнгийг П.******* нь хууль зөрчиж өөрийн өмчлөлд бүртгүүлсэн гэж маргаж, шүүхийн журмаар Улсын бүртгэлийн Ерөнхий газраас хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа, ******* ХХК-ийн санхүүгийн тайлан, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, ын Ерөнхий боловсролын сургуулийн албан бичиг-тендерийн баримтууд, Хөвсгөл аймгийн Татварын хэлтсээс ирүүлсэн татварын тайлан, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Сангийн яамнаас тус тус баримтууд гаргуулж, бичлэгт үзлэг хийлгүүлсэн.
Гэвч эдгээр баримтуудаар талуудын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2-т зааснаар хууль зөрчсөн, дүр үзүүлэн байгуулсан гэх үйл баримт тогтоогдохгүй байна.
6. Талуудын хооронд байгуулагдсан 2019 оны0 дугаар сарын 29-ний өдөр байгуулагдсан Үл хөдлөх хөрөнгө, түүнд суурилуулсан тоног төхөөрөмж, эд хогшил, холбогдох бичиг баримтын хамт худалдах, худалдан авах гэрээ нь хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл болох нь тогтоогдсон тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж, 56.6 дахь хэсэгт Хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө зааснаар хэлцлээр шилжүүлсэн зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж тус тус зааснаар талууд гэрээгээр шилжүүлсэн зүйлээ харилцан буцаан өгөх, учруулсан хохирлыг төлөх үүрэг талуудад үүснэ.
6.1 Хариуцагч П.******* нь ...гэрээний дагуу 55,000,000 төгрөгийг хүлээн авсан, 7,000,000 төгрөгийг надад бус ******* ХХК-д шилжүүлсэн. Нэхэмжлэгч нар нь гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй, хохирол учруулсан тул гэрээгээр хүлээсэн мөнгөн хөрөнгийг төлөхгүй гэж маргасан нь үндэслэлгүй. /2-р хх-136/
Нэхэмжлэгч Б.*******гээс 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 7,000,000 төгрөгийг ******* ХХК-ийн данс руу шилжүүлсэн байна. Тухайн цаг хугацаанд бэлэглэлийн гэрээний дагуу П.*******ээс Б.*******д ******* ХХК-ийн эрхийг шилжүүлсэн байсан байх боловч 2019 оны0 дугаар сарын 29-ний өдөр талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаж, эд хөрөнгийг нэхэмжлэгч нарт хүлээлгэн өгөх хүртэл бодитоор уг компанийн үйл ажиллагааг П.******* явуулж байсан нь тогтоогдсон. Иймд дээрх 7,000,000 төгрөгийг хариуцагч П.******* өөрийн хариуцан ажиллуулж байсан компанийн дансаар хүлээн авсан байх тул түүнийг үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.
Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч П.*******ээс хүчин төгөлдөр бус хэлцлийн дагуу хүлээн авсан нийт 62,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******, П.******* нарт олгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
6.2 Хариуцагч П.******* нь гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ биелүүлэлгүй хугацаа хэтрүүлсний алдангид 47,916,000 төгрөг, хүлээн авсан эд хөрөнгөд учруулсан шууд хохирол болох 41,137,700 төгрөг, 365 барилга, объектод засвар, үйлчилгээ хийсэн ажлын хөлс5,000,000 төгрөг, 365 барилга, объектын хөргөх, хөлдөөх камер, агааржуулалтын засвар, үйлчилгээний ажлын хөлс 5,000,000 төгрөг, нийт 109,053,700 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлээр шаардсан.
6.2а Дээр дүгнэснээр талуудын хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл тул уг хэлцлээр тохирсон нэмэгдэл үүрэг мөн хүчин төгөлдөр бус байна. Иймд хариуцагч нь анзын үүргийг шаардах эрхгүй тул алдангид нэхэмжилсэн 47,916,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
6.2б Талууд 2019 оны0 дугаар сарын 29-ний өдрийн гэрээний дагуу хөрөнгө хүлээлцэх акт үйлдэж хүлээлгэн өгсөн. Үүний дараа 2021 оны 03 дугаар сарын2-ны өдөр эд хөрөнгийг нэхэмжлэгч нараас хариуцагчид буцаан хүлээлгэн өгөхдөө 365 үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааны төвийн хөрөнгийн өнөөгийн байдал, чанарын акт үйлдэж, уг баримтад нэхэмжлэгч Б.*******, П.*******, хариуцагч П.******* нар гарын үсгээ зурсан байна. Хариуцагч уг баримтыг үндэслэн эд хөрөнгөд учирсан хохиролд 41,137,700 төгрөг гаргуулахаар шаардсан.
Нэхэмжлэгч нараас ...эд хөрөнгийг буцаан өгөхөөр тооллого хийх үед бид байсан. Гэвч П.******* нь хүч хэрэглэж бидний саналыг тусгаагүй, ямар эд хөрөнгө эвдрэл гэмтэлтэй гарсан, уг эвдрэлийг хэдэн төгрөгөөр үнэлж байгаагаа харуулаагүй гарын үсэг зурахыг тулгаж зуруулсан гэж тайлбарласан. Уг тайлбараа нэхэмжлэгч нар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.
Нэхэмжлэгч нар нь насанд хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай этгээдүүд байх ба холбогдох баримтад гарын үсэг зурах, уг баримтыг зөвшөөрөхгүй тохиолдолд зурахаас татгалзах бүрэн эрхтэй. Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгч нарын тайлбар үндэслэлгүй.
365 үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааны төвийн хөрөнгийн өнөөгийн байдал, чанарын актын баримтад эд зүйлийг анх хүлээлгэн өгсөн үеэс буцаан хүлээх авах хугацаанд ямар нэр төрлийн эд хөрөнгө эвдэрсэн, дээрх эд хөрөнгүүдийг засан сайжруулахад гарах зардал, сайжруулах боломжгүй эд хөрөнгийг шинээр худалдан авахад хэдэн төгрөг шаардлагатай болохыг талууд тухайн үедээ тодорхой тусгаж, үнийн дүнг харилцан тохиролцон хүлээлгэн өгсөн байна. Уг баримтад тусгасан эд зүйлийн эвдрэл, засан сайжруулахад гарах үнийн дүнг нэг бүрчлэн тооцож үзвэл 34,000,000 төгрөг байна.
Нэхэмжлэгч Б.*******, П.******* нар нь маргааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө, уг хөрөнгийн дагалдах хөдлөх эд хөрөнгүүдийг 2019 оны0 дугаар сарын 29-ний өдөр актаар хүлээн авах үед эвдрэлтэй эд хөрөнгө байхгүй болохыг баталгаажуулан авсан. Эд хөрөнгийг 2021 оны 03 дугаар сарын2-ны өдөр буцаан хүлээлгэн өгөх үед үүсгэсэн эвдрэл, хохирол учруулсан, нийт хохирлын үнэ 34,000,000 төгрөг болохыг талууд өөрсдөө баталгаажуулсан байх тул уг мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгч нар төлөх үүрэг үүснэ. Иймд 34,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Б.*******, П.******* нараас гаргуулж хариуцагч П.*******т олгох нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6 дахь хэсэгт заасантай нийцнэ.
6.2в Хариуцагч П.******* нь 365 үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааны төвд эвдэрсэн эд зүйлийг засан сайжруулахаар С.*******той 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр ******* бөмбөн толгой хороололд байрлах 365 үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааны төвийн хөрөнгийн өнөөгийн байдал, чанарын акт, барилга обьектын засвар үйлчилгээний ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, иж бүрэн засвар үйлчилгээ хийлгэж, ажлын хөлс5,000,000 төгрөг төлсөн. Нэхэмжлэгч нар 365 үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааны төвийн хөрөнгөд эвдрэл үүсгээгүй байсан бол С.*******од5,000,000 төгрөг төлж хохирохгүй байсан гэж хариуцагч нь уг мөнгөн хөрөнгийг гаргуулахаар нэхэмжилсэн.
С.*******той 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний хавсралтад сан, холбоо дохиолол, цахилгаан, заслын ажлуудыг гүйцэтгүүлэхээр тохирсон байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд С.******* нь гэрчээр оролцож 365 үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааны төвд засварын ажил гүйцэтгэсэн болохоо мэдүүлсэн.
Гэвч П.******* нь 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр С.*******той ажил гүйцэтгэх гэрээ байгуулахаас өмнө буюу 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 2,000,000 төгрөг, 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр3,000,000 төгрөгийг интернэт гэх гүйлгээний утгаар шилжүүлсэн байгаагаас үзэхэд маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгөд үүссэн эвдрэл, гэмтлийг засварлуулсан гэж үзэхэд эргэлзээтэй. Худалдаа, үйлчилгээний үйл ажиллагааг цаашид явуулахад шаардлагатай хийвэл зохих засвар, интернэтийн үйлчилгээг авсан гэж үзэхээр байна. /2-р хх-11-15/
Нөгөө талаар, шүүх 365 үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааны төвийн хөрөнгийн өнөөгийн байдал, чанарын актын баримтад тусгасан эвдэрсэн эд зүйлийн үнийг нэхэмжлэгч нараас гаргуулж шийдвэрлэсэн тул дахин засварын ажилд шаардагдах мөнгөн хөрөнгийг давхардуулан гаргах боломжгүй. Иймд хариуцагчаас гаргасан5,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
6.2г Хариуцагчаас гаргасан хөргөх, хөлдөөх, агааржуулах иж бүрэн системийн засвар үйлчилгээний ажлын хөлс 5,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Хариуцагч П.******* нь 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Б.*******тай Хөргөх, хөлдөөх, агааржуулах иж бүрэн системийн засвар үйлчилгээ гүйцэтгэх гэрээ байгуулж, 365 үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааны төвд байрлах хөргөх, хөлдөөх, агааржуулах иж бүрэн системийн засвар үйлчилгээ буюу иж бүрдлийн оношилгоо хийх, агрегат засварлах, салхин хөшиг солих, дотор гэрэл солих, фреон шахах, хаалганы халаагуур засварлах, сэнс цэвэрлэх, автомат солих, хянах самбарт засвар үйлчилгээ хийх, агааржуулалтын системд засвар үйлчилгээ хийх ажлыг гүйцэтгүүлэх, ажлын хөлс 5,000,000 төгрөг төлөхөөр тохирсон байна. Мөн уг гэрээг дүгнэсэн актыг үйлджээ. /2-р хх-16-17, 3-р хх-28/
Гэвч дээрх засварын ажлууд нь нэхэмжлэгч Б.*******, П.******* нарын буруутай үйлдлийн улмаас бий болсон засварын ажил байсан болохыг хариуцагч нь баримтаар нотлоогүй.
Мөн С.*******д ажлын хөлс 5,000,000 төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгсөн гэж тайлбарлаж, бэлэн мөнгөний зарлагын баримтыг хэрэгт баримтаар гаргасан боловч уг баримтыг үнэн зөв, эргэлзээгүй гэж дүгнэх боломжгүй байна.
7. Дээр дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэвэл талуудын хооронд 2019 оны0 дугаар сарын 29-ний өдөр байгуулагдсан Үл хөдлөх хөрөнгө, түүнд суурилуулсан тоног төхөөрөмж, эд хогшил, холбогдох бичиг баримтын хамт худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, хариуцагч П.*******ээс 62,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******, П.******* нарт олгож, нэхэмжлэгч нараас 34,000,000 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгож, сөрөг нэхэмжлэлээс үлдэх 75,053,700 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2-т зааснаар нэхэмжлэл хангагдсан хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч/нэхэмжлэгч/ төлөх үүрэгтэй тул улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч нараас төлсөн 2,375,900 /452,950+1,922,950/ төгрөг, хариуцагчаас төлсөн 865,067 /401,428+463,639/ төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 2,375,900 төгрөг гаргуулж нэхэмжлэгч нарт, нэхэмжлэгч нараас 327,950 төгрөг гаргуулж хариуцагчид тус тус олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн15 дугаар зүйлийн15.1,15.2.1,15.2.216,18 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5, 56.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан 2019 оны0 дугаар сарын 29-ний өдрийн үл хөдлөх хөрөнгө, түүнд суурилуулсан тоног төхөөрөмж, эд хогшил холбогдох бичиг баримтын хамт худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, хариуцагч П.*******ээс 62,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.*******, П.******* нарт, нэхэмжлэгч нараас 34,000,000 төгрөг гаргуулж хариуцагчид тус тус олгож, сөрөг нэхэмжлэлээс үлдэх 75,053,700 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар улсын тэмдэгтийн улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч нараас төлсөн 2,375,900 төгрөг, хариуцагчаас төлсөн 865,067 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 2,375,900 төгрөг гаргуулж нэхэмжлэгч нарт, нэхэмжлэгч нараас 327,950 төгрөг гаргуулж хариуцагчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн20 дугаар зүйлийн20.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар4 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн19 дүгээр зүйлийн19.4,19.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ