| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөртогоогийн Болормаа |
| Хэргийн индекс | 101/2023/06400/И |
| Дугаар | 101/ШШ2024/04506 |
| Огноо | 2024-10-02 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 02 өдөр
Дугаар 101/ШШ2024/04506
202******* 10 02 101/ШШ202*******/0*******506
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Б******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б******* дүүрэг, ******* дугаар хороо, Б******* ******* ******* гудамж, ******* тоот, Ж******* овогт Б Х,
Хариуцагч: Б******* дүүрэг, ******* дугаар хороо, Т 7-******* тоот, Б овогт Б Г холбогдох хашаа, байшин албадан чөлөөлүүлж, өвлөгч болохыг тогтоолгох нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Б.Х,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ө,
Хариуцагч Б.Г,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Х шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие эхнэр Ж.А 1**************5 онд танилцаж, 1**************6 оны 08 сарын 20-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. Б******* дүүргийн *******-р хороо Б**************ийн ******* гудамж, ******* тоот хаягт жил амьдарч байна. оны 07 сарын 0*******-ний өдөр хань минь таалал төгссөний улмаас өвийн асуудал шийдэгдэхээр болсон. Бидний дундаас төрсөн хүүхэдгүй, Ж.А гэр бүл болоход *******-******* насны, ******* хүүхдийг би өөрийн хүүхэд шиг хайрлаж өсгөж одоо 32-3******* настай залуучууд болсон ба бүгд эхнэр хүүхэдтэй. Том хүү Б Г нь ээжтэйгээ хашаа байшинд амьдарч байгаад нүүн одоо Х аймагт ажиллаж амьдарч байгаа. Удаах хүү Г нь Б******* дүүргийн *******-р хороо Б**************ийн ******* гудамжинд эхнэрийн хамт амьдардаг. Дараагийн хүү Г нь 2020 оны 03 сараас Б******* дүүргийн *******-р хороо Туулийн *******-******* тоот миний хашаанд цоожийг эвдэж ороод амьдарч байгаа. Бага хүү Г нь Б******* дүүргийн Б*******монгол хорооллын дугаар байрны тоотод эхнэр, хүүхдийн хамт амьдардаг. Гэтэл эхнэр Ж.А нас барснаас хойш Б.Г нь намайг зодож нүдэж гэр орондоо байх нөхцөл байдалгүй болгож амь нас, эрүүл мэндэд халдаж, хашааг хүч хэрэглэн цоожийг эвдэж орсон. Хашаа байшингийн гэрчилгээ Ж.А агсны нэр дээр бүртгэлтэй бөгөөд Иргэний хуулийн 1.2 болон 1.2.******* дүгээр зүйлд заасны дагуу зөвхөн эхнэр, нөхөр бид хоёрын өмч бөгөөд миний хашаа, байшинг эзэмших эрхийг тусдаа амьдарч байсан хүүхдүүд зөрчиж байна. Эхнэр бид хоёр ам бүл хоёулаа амьдарч байсан. Хариуцагч Б.Г хууль бус эзэмшлээс Б******* дүүргийн *******-р хороо Б**************ийн ******* дүгээр гудамж, ******* тоот хашаа, байшинг албадан чөлөөлүүлэх.
Б******* дүүргийн нотариатын газарт хандахад газрын гэрчилгээ таны нэр дээр байхгүй байна, гэрчилгээг авчирч байж өвийн асуудал шийдэгдэнэ гэсэн хариу өгсөн. Газрын гэрчилгээг Б.Г Хаан банканд барьцаанд тавьсан ба уг газрыг 202******* оны 0******* сарын -ны өдөр Хаан банкны 2**************71******* дугаар шийдвэрээр барьцаанаас чөлөөлсөн. Эдгээр баримт нь Ж.Аийн хүү Б.Год байгаа учир Б******* дүүргийн *******-р хороо Б**************ийн ******* дүгээр гудамж, ******* тоот хашаа, байшингийн өв залгамжлагч болохыг тогтоож өгнө үү гэв.
Хариуцагч Б.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Хашааг 1**************1 онд барьсан. Б.Х гэдэг хүн нь 1**************8 онд манай гэрт ирсэн ба түүнээс хойш ээжийг бурхан болох хүртэл хамт амьдарсан. Энэ хашаа хороо миний ээж Аийн нэр дээр байдаг эд хөрөнгө. Б.Х гэх хүнийг ирэхээс өмнө байсан эд хөрөнгө юм. Би 30 нас хүртэл ээжтэйгээ цуг амьдарч байгаад 2015 онд гэр бүлтэй болж тусдаа гарсан. Хадмынхаа хашаанд амьдарч байгаад очих газаргүй болон одоогоор ******* нялх хүүхэдтэйгээ ээжийнхээ газар дээр амьдарч байгаа. Би төрсөн ах, дүүстэйгээ ярилцахад намайг энэ газрыг авахыг зөвшөөрсөн. Ээж маань нэр усаа шилжүүлж амжаагүй байхад бурхан болсон. Өрхийн бүртгэл дээрх мэдээллийг хуурамчаар хийсэн байж магадгүй гэж бодож байна. Нэхэмжлэгч Б.Хыг энэ хашаанд амьдрахад татгалзах зүйл байхгүй, хашаа, байшинг чөлөөлүүлэх нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.
Нэхэмжлэгчээс оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 5 тал/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 6 тал/, Ж.Аийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 7 тал/, нас барсны гэрчилгээний хуулбар, 2023-06-12-ны өдрийн дугаар өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлт /хх-ийн 8 тал/, Б.Х, Ж.А нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, гэрэл зураг, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаар , Б******* дүүргийн ******* дугаар хороо Б**************ийн ******* дүгээр гудамж, ******* тоотод *******0 м.кв талбайтай хувийн сууц, Y- гэрчилгээний хуулбар /хх-ийн ******* тал/, Хүн ам бүртгэлийн дэвтрийн хуулбар 201******* он, 2016 он /хх-ийн 12-17 тал/,
Хариуцагчаас 2023-10-12-ны өдрийн дугаар Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 27 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 28 тал/, төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 2*******-30 тал/, 2010-01-*******-ний өдрийн Ү-220*******0*******805 дугаар Эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 31 тал/, 2023-*******-06-ны өдрийн 0*******62 дугаартай итгэмжлэл /хх-ийн 32 тал/ зэрэг баримтыг нотлох баримтаар шүүхэд ирүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Хын хариуцагч Б.Г холбогдуулан гаргасан Б******* дүүрэг, ******* дугаар хороо, Б**************ийн ******* дүгээр гудамж, ******* тоот хаягт байрлах газар болон хувийн сууцыг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч Б.Хоос нэхэмжлэлийн үндэслэлийг дараах байдлаар тайлбарласан: Улсын бүртгэлийн Y- дугаар гэрчилгээтэй Б******* дүүргийн ******* дугаар хороо, Б**************ийн ******* дүгээр гудамж, ******* тоот хаяг байрлалтай *******0 м.кв талбайтай хувийн сууц нэгж талбарын дугаартай, Г- гэрчилгээтэй мк.в талбайтай газар эхнэр Ж.Аийн нэр дээр бүртгэлтэй бөгөөд бид хоёр 1**************5 онд танилцаж, 1**************6 онд гэр бүл болж, талийгаачийг нас барах хүртэл хамт амьдарч байсан. Би талийгаачийн нэр нэр дээр эд хөрөнгийг бүртгүүлэх нь зөв гэж үзсэн учир зөвхөн талийгаачийн нэр дээр байсан. Одоо би 80 гарсан хүн орон гэр дахин бий болгож чадахгүй. Иймд хуулийн дагуу тус газар болон орон сууц нь зөвхөн эхнэр, бид хоёрын өмч бөгөөд миний хашаа байшинг эзэмших эрхийг тусдаа амьдарч байсан хүүхдүүд зөрчиж байгаа тул чөлөөлүүлэх шаардлагыг гаргаж байна гэв.
3. Хариуцагч Б.Гас дээрх хашаа байшин нь миний ээж Ж.Аийн нэр дээр байдаг өмч. Би 2015 онд тусдаа гарах хүртэл ээжтэйгээ хамт амьдардаг байсан ба тус хашаанд байшин барихад хөрөнгө оруулж байсан. Одоогоор амьдрах газаргүй тул ******* хүүхдийн хамт ээжийнхээ газар очиж амьдарч байгаа. Ах дүүстэйгээ ярилцахад энэ газрыг авахыг зөвшөөрсөн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.
*******. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн оршин суугаа газрын тодорхойлолт, Ж.Аийн нас барсны гэрчилгээний хуулбар, Өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлт, Б.Х, Ж.А нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, гэрэл зураг, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаар, Б******* дүүргийн ******* дугаар хороо Б**************ийн ******* дүгээр гудамж, ******* тоотод *******0 м.кв талбайтай хувийн сууц, Y- гэрчилгээний хуулбар, 2016, 201******* оны хүн ам бүртгэлийн дэвтрийн хуулбар зэрэг баримт, зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нэхэмжлэгч Б.Х нь талийгаач Ж.А 1**************5 онд танилцаж, 1**************6 оны оны 08 сарын 20-ны өдөр гэр бүл болж, 1**************6 оны 08 сарын 30-ны өдөр гэрлэсний бүртгэлд бүртгүүлсэн, Ж.А нас барах хүртэл хамт амьдарч байсан үйл баримт дээр зохигч маргаагүй.
Иргэний хуулийн 1 зүйлд гэр бүлийн гишүүдийн хамтран хамтран өмчлөх дундын хөрөнгийг дараах байдлаар хуульчилсан. Үүнд: 1.1.Гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн.
1.2.Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид дараах хөрөнгө хамаарна:
1.2.1.гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүн болон тэдгээрийн хамтын хөдөлмөр, аж ахуйн үйл ажиллагаанаас олсон болон бусад орлого, мөнгөн хуримтлал, шинээр бий болсон хөрөнгө;
1.2.2.гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгийн орлогоор олж авсан үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө;
1.2.*******.гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө гэжээ.
Иймд Ж.Аийн нэр бүртгэлтэй байгаа хэдий ч Улсын бүртгэлийн Y- дугаар гэрчилгээтэй Б******* дүүргийн ******* дугаар хороо, Б**************ийн ******* дүгээр гудамж, ******* тоот хаяг байрлалтай *******0 м.кв талбайтай хувийн сууц, нэгж талбарын, Г- гэрчилгээтэй мк.в талбайтай газрыг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө гэж үзнэ.
5. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй, 106.2-т Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй гэж тус тус зааснаар нэхэмжлэгч нь бусдын хууль эзэмшлээс үл хөдлөх эд хөрөнгөө шаардах эрхтэй байна.
Иргэний хуулийн 8******* дүгээр зүйлийн 8*******.1-д Хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ гэж зааснаар хариуцагч Б.Гантулгыг Ж.Аийн өмчлөлийн улсын бүртгэлийн Г- дугаар гэрчилгээтэй Б******* дүүргийн ******* дугаар хороо Б**************ийн ******* дүгээр гудамж, ******* тоотод байрлах м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар болон *******0 м.кв талбай бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хууль бусаар эзэмшиж байна гэж үзэхээр байна.
6. Хариуцагч Б.Г нь хүн амын бүртгэлийн дэвтрийг хуурамч гэж маргаж байгаа хэдий ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.
7. Иймд Улсын бүртгэлийн нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай м,кв Г- гэрчилгээтэй газар, Y- гэрчилгээтэй, Б******* дүүргийн ******* дугаар хороо Б**************ийн ******* дүгээр гудамж, ******* тоотод байршилтай *******0 м,кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Б.Г хууль бус эзэмшлээс чөлөөлөх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
8. Нэхэмжлэгч Б.Хоос улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Б.Гантулгаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож хуульд зааснаар хуваарилан шийдвэрлэх.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.1, *******5.2.1, *******6, *******8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан Улсын бүртгэлийн нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай м,кв Г- гэрчилгээтэй газар, Y- гэрчилгээтэй, Б******* дүүргийн ******* дугаар хороо Б**************ийн ******* дүгээр гудамж, ******* тоотод байршилтай *******0 м,кв талбайтай хувийн сууц үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Б.Г хууль бус эзэмшлээс чөлөөлүүлсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 70,200 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Б.Гас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Хт олгосугай.
3. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ************** дүгээр зүйлийн **************.*******, **************.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 1******* хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 1******* хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БОЛОРМАА