Шүүх | Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Зукарын Гүлбарша |
Хэргийн индекс | 110/2024/0035/З |
Дугаар | 110ШШ2024/0032 |
Огноо | 2024-06-11 |
Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 06 сарын 11 өдөр
Дугаар 110ШШ2024/0032
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Гүлбарша би С.Н итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газарт холбогдох “Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газрын 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн “17 БӨН-202202/НА-СТА-ТШЗ” дугаартай төлбөрийн албан шаардлагын С.Н холбогдох хэсэг болох хууль тогтоомж зөрчиж профессорын нэмэгдэлд 1,184,445 төгрөг, дээд шатны байгууллагын шийдвэрийг зөрчиж олгосон ЭХО-гийн үзлэгт хавсарсны нэмэгдэлд 2,986,258 төгрөг нийт 4,170,703 төгрөгийн төлбөрийн хэсгийг тус тус хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьездийн шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Нэхэмжлэгч С.Н итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С би тус шүүхэд хариуцагчаар Баян-Өлгий аймгийн Төрийн аудитын газрыг тодорхойлж, “Баян-Өлгий аймгийн Аудитын газрын 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн “17 БӨН-202202\НА-СТА-ТШЗ” дугаартай төлбөрийн албан шаардлагын С.Н холбогдох хэсэг болох “хууль тогтоомж зөрчиж профессорын нэмэгдэлд 1,184.445 төгрөг, дээд шатны байгууллагын шийдвэрийг зөрчиж олгосон ЭХО-ийн үзлэгт хавсарсны нэмэгдэлд 2,986,258 төгрөг нийт 4,170,703 төгрөгийн төлбөр”-ийн хэсгийг тус тус хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэл гаргасан юм.
Одоо уг нэхэмжлэлээсээ татгалзаж байгааг үүгээр мэдэгдэж байна. С.Н итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С би нэхэмжлэлээсээ татгалзсаны үр дагаврыг ойлгосон болно.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй.
Уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С “Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газрын 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн “17 БӨН-202202/НА-СТА-ТШЗ” дугаартай төлбөрийн албан шаардлагын С.Н холбогдох хэсэг болох хууль тогтоомж зөрчиж профессорын нэмэгдэлд 1,184,445 төгрөг, дээд шатны байгууллагын шийдвэрийг зөрчиж олгосон ЭХО-гийн үзлэгт хавсарсны нэмэгдэлд 2,986,258 төгрөг нийт 4,170,703 төгрөгийн төлбөрийн хэсгийг тус тус хүчингүй болгох” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсанаа шүүхэд бичгээр илэрхийлсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, уг захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.Н итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С нь “Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газрын 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн “17 БӨН-202202/НА-СТА-ТШЗ” дугаартай төлбөрийн албан шаардлагын С.Н холбогдох хэсэг болох хууль тогтоомж зөрчиж профессорын нэмэгдэлд 1,184,445 төгрөг, дээд шатны байгууллагын шийдвэрийг зөрчиж олгосон ЭХО-гийн үзлэгт хавсарсны нэмэгдэлд 2,986,258 төгрөг нийт 4,170,703 төгрөгийн төлбөрийн хэсгийг тус тус хүчингүй болгох” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, С.Н итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С нэхэмжлэлтэй, тус аймаг дахь Төрийн аудитын газарт холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.5, 50 дугаар зүйлийн 50.5-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар нэхэмжлэгч уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Хэргийн оролцогчид энэ захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ГҮЛБАРША