| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигжанцангийн Бямбажаргал |
| Хэргийн индекс | 101/2024/02231/И |
| Дугаар | 101/ШШ2024/04483 |
| Огноо | 2024-10-01 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 01 өдөр
Дугаар 101/ШШ2024/04483
| 20240 | 101/ШШ2024/04483 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ,, тоотод оршин байрлах, ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ,,, *******т холбогдох,
Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э., нэхэмжлэгчийн өмгөөлөгч П., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц., гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн01/ШШ2016/05061 дугаар шийдвэрээр ******* ХХК-аас 695,528,949 төгрөгийг гаргуулж, ******* ХХК-д олгохоор шийдвэрлэсэн бөгөөд уг шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг ******* явуулж байгаа.
******* ХХК-аас 2023 оны 05 дугаар сарын 06-ны өдөр дээрх шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд компанийг төлөөлөх эрхийг 3 жилийн хугацаатай Э.д итгэмжлэлээр олгосон. Тус итгэмжлэлийн хугацаа дуусаагүй, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн холбогдох утасны дугаар байсаар байхад итгэмжлэгдсэн төлөөлөгчид мэдэгдэлгүй компанийн өмчлөлийн *******,******* тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2205045476 дугаартай 473 м.кв талбайтай агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 85/2 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2205045477 дугаартай 432 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө болон барьцааны бус хөрөнгө болох ,*******инд байрлах 5995 м.кв талбай бүхий газар /барьцаа хөрөнгө биш/-ыг тус тус битүүмжлэн, хурааж, улмаар ******* ХХК болон компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс үнийн санал авалгүйгээр копманийн өмчлөлийн дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг ******* ХХК-аар үнэлүүлсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.2, Иргэний хуулийн77 дугаар зүйлийн77.1 дэх хэсэгт заасантай нийцэхгүй байна.
Түүнчлэн Банкны төлбөр барагдуулах газраас 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 3/84 дугаартай мэдэгдэлд нийт1 хуудас тайланг хавсаргаж бидэнд хүргүүлсэн ба тус тайлангийн нүүр хуудаст Тус тайлан нь1 хуудас, хавсралт 9 хуудас, нийт 20 хуудаснаас бүрдсэн бөгөөд 2 хувь үйлдэж, нэгийг нь захиалагч талд, нөгөөг нь гүйцэтгэгч талд авч үлдсэн болно. гэснээс үзвэл нэг талаас бидэнд тус Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний тайлан-г бүрэн танилцуулсангүй, нөгөө талаас хэрэв тус тайлан1 хуудаснаас бүрдэж байгаа бол ******* ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг ямар эд хөрөнгүүдтэй хэрхэн яаж жишиж, уг үнэлгээний тайланг гаргасан нь тодорхойгүй байна гэж үзэхээр байна.
Бидэнд хүргүүлсэн1 хуудас бүхий Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний тайлан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.4-т хөрөнгийн үнэлгээ хийсэн үндэслэл, зориулалт, мөн зүйлийн 8.3.9-д хөрөнгийн үнэлгээ хийхэд ашигласан баримт, мэдээлэл, нотолгоо, шинжилгээ, үнэлгээний тооцоолол, түүний үндэслэл; 8.3.10-т хөрөнгийн үнэлгээний зүйлийн үнэ цэнийг тогтооход хэрэглэсэн арга, тэдгээрийн нийцтэй байдал, мөн зүйлийн 8.3.11-т хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ гэсэн шаардлагад нийцээгүй, ямар нэгэн судалгаагүйгээр шууд үнийг тогтоож, зах зээлийн үнээс доогуур үнэлсэн байх тул үндэслэлгүй байхаас гадна ******* ХХК-ийн хууль ёсны эрх ашиг сонирхолыг ноцтой зөрчиж байна.
Иймд үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Улмаар ахлах шийдвэр гүйцэтгэгчид 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр ******* ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжилж, хураасан ажиллагаа, үнийн санал авсан, шинжээч томилсон тогтоол зэргийг бүхэлд нь хүчингүй болгуулах гомдол гаргасан. Учир нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн01/ШШ2016/05061 дугаар шийдвэрт огт тусгагдаагүй, гүйцэтгэх баримт бичигт тусгагдаагүй манай компанийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдэд ажиллагаа хийж байгаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасантай нийцээгүй. Мөн 2024 оны 03 дугаар сарын-ний өдөр гүйцэтгэх хуудас материалтай танилцахад битүүмжлэх тогтоолгүй атлаа 2024 оны дүгээр сарын 29-өдөр6241405 дугаартай Эд хөрөнгө хураах тухай тогтоол-оор дараах компанийн өмчлөлийн эд хөрөнгүүдийг хураасан. Үнийн саналын хувьд 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 3/550 дугаартай Үнийн санал ирүүлэх тухай мэдэгдлийг ******* ХХК-ийн захирал М.ад мэдэгдсэн гэх нүүр хуудас дахь тэмдэглэгээ хэсэгт гарын үсэг зурахаас татгалзсан гэжээ. Харин компанийн гүйцэтгэх захирал үнийн санал авах тухай мэдэгдэл аваагүй, гарын үсэг зурахаас татгалзаагүй гэдэг. Түүнчлэн мөн өдрийн 3/549 дугаартай Үнийн санал ирүүлэх тухай мэдэгдлийг ******* ХХК-д хаяглаж, шуудангийн тэмдэг дарсан байх боловч шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлд үнийн санал ирүүлэх тухай мэдэгдлийг сахиул гэх хүнд өгсөн гэж тэмдэглэсэн байгаа нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл үнийн санал авах ажиллагаанд ******* ХХК-ийг оролцуулсангүй. Үүнээс гадна 2024 оны 02 дугаар сарын3-ны өдөр Шинжээч томилох тухай тогтоолоор шүүхийн шийдвэр, гүйцэтгэх баримт бичигт тусгагдаагүй /газрын хувьд барьцаа хөрөнгө биш/ үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлүүлэхээр шийдвэрлэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөрчсөн гэх үндэслэлүүдээр гомдол гаргасан. 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр гаргасан дээрх гомдолд Банкны төлбөр барагдуулах газраас 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 3/2544 дугаартай Хариу мэдэгдэх хуудас-аар хүлээн авах боломжгүй гэх хариу өгсөн ба тус хариуг эс зөвшөөрч 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр ШШГЕГ-ын харьяа Шийдвэр гүйцэтгэх албаны даргад гомдол гаргасан.
ШШГЕГ-ын харьяа Шийдвэр гүйцэтгэх албанаас 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хариу өгч, гардуулсан ба /2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр, 9-1/ гэж дугаарласан/ Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүйд тооцуулах тухай ******* ХХК-ийн нэхэмжлэлийг шүүхээс эцэслэн шийдвэрлээгүй байх тул гомдлыг шийдвэрлэх боломжгүй гэх үндэслэлгүй хариу өгчээ. Учир нь ******* ХХК-ийн зүгээс үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан, өөрөөр хэлбэл шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүйд тооцуулах тухай ямар нэг нэхэмжлэл шүүхэд гаргаагүй атал тус газраас уг үндэслэлээр шийдвэрлэх боломжгүй гэх хариу өгснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Иймд ******* ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгуулахаар нэмэгдүүлж байна гэв.
2. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн01/ШШ2016/05061 дүгээр захирамжаар ******* ХХК-иас 695.528.949 төгрөгийг гаргуулж *******анд олгохоор шийдвэрлэжээ.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч ******* ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан ******* ХХК-ийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205045476 дугаартай, *******,******* тоот, эрхийн улсын Ү-2205045477 дугаарт бүртгэлтэй, *******,******* 85/2 тоот, мөн хаягт байрлах ******* ХХК-ийн эзэмшлийн Э-2205003073 дугаартай, аж ахуйн зориулалттай 5995 м.кв талбайтай газрыг үл хөдлөх эд хөрөнгүүдийн хамтаар 2022 оны2 дугаар сарын 08-ны өдрийн6261405/7 дугаар тогтоолоор битүүмжилж, 2024 оны дүгээр сарын 29-ний өдрийн6241405 дугаар тогтоолоор хураасан.
Иргэний хуулийн77 дугаар зүйлийн77.1-т заасны дагуу үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх болон ******* ХХК-ийн эзэмшлийн газартаа үнийн саналаа ирүүлэх мэдэгдлийг талуудад баталгаат шуудангаар болон үл хөдлөх эд хөрөнгийн сахиулд биечлэн хүлээлгэн өгөхөд үнийн саналаа ирүүлээгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар ******* ХХК-ийг шинжээчээр томилсон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-д зааснаар ******* ХХК-ийн шинжээч нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 4,146,348,000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд шинжээчийн үнэлгээг талуудад 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 3/807, 3/808, 3/809, 3/810 дугаар албан бичгээр тус тус биечлэн болон баталгаат шуудангаар мэдэгдсэн.
Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт Хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний орлого болон өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно гэж зохицуулан заажээ. Хөрөнгийн үнэлгээний тайлангаас үзэхэд шинжээч нь төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг орлого болон өртгийн, зах зээлийн хандлагын аргаар тус тус үнэлж, хөрөнгийн үнэ цэнийг илүү бодитой илэрхийлэх зах зээлийн харьцуулалтын үнэлгээг сонгон авч тухайн барилгын бүтэц, хийц, төвийн шугам сүлжээ, ашиглалтанд орсон он, гадна, тохижилт, байршилтай ойролцоо, худалдахаар зарлагдаж байгаа байрнуудтай харьцуулах замаар зах зээлийн үнэлгээг тогтоосон байна. Гомдолд дурдсан газар эзэмших эрх болон үл хөдлөх эд хөрөнгийн эрх ******* ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байсан. Уг бүртгэлийг үндэслэн барьцааны гэрээ байгуулсан байх тул *******-ийн барьцаа юм. Барьцааны зүйлийн өмчлөгч өөрчлөгдөх нь барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болохгүй.
Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэсэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн01/ШШ2016/05061 дүгээр захирамжаар ******* ХХК-аас 695,528,949 төгрөгийг гаргуулж *******анд олгохоор шийдвэрлэсэн.
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******* ХХК-д холбогдох иргэний хэргийг шийдвэрлэсэн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн82/ШШ2019/01462 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны1 дүгээр сарын5-ны өдрийн930 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн дугаар тогтоолоор нэхэмжлэлд дурдсан үл хөдлөх эд хөрөнгийн эрх нь "*******" ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байсан. Уг бүртгэлийг үндэслэн ******* барьцааны гэрээ байгуулсан байх тул "*******" ХХК-ийг шударга барьцаалагч гэж үзнэ. Барьцааны зүйлийн өмчлөгч өөрчлөгдөх нь барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болохгүй гэж дүгнэсэн.
Иймд Банкны төлбөр барагдуулах газраас тус хөрөнгөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа нь хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
4. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:
4.1 нэхэмжлэгчээс гаргасан хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар, мэдэгдэл, хөрөнгийн үнэлгээний тайлан, хариу мэдэгдэх хуудас, Монгол шуудангийн албан бичиг,
4.2 хариуцагчаас гаргасан Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн01/ШШ2016/05061 дүгээр захирамж, шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх захирамж, гүйцэтгэх хуудас, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, эд хөрөнгийн мэдүүлэг авах тухай акт, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлүүд, албан тоотууд, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж, ******* ХХК-ийн 2021 оны1 дүгээр сарын0-ны өдрийн албан бичиг, Баянгол дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн албан бичиг, иргэний хэрэг үүсгэх тухай захирамж, хүсэлт шийдвэрлэсэн захирамж, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн01/ШШ2023/03412 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын8-ны өдрийн дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн 2023 оны1 дүгээр сарын0-ны өдрийн дугаар тогтоол, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, эд хөрөнгө хураах тухай тогтоол, үнийн санал, шинжээч томилох тухай тогтоол, хөрөнгийн үнэлгээний тайлан, дуудлага худалдааны мэдэгдэл, анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжууд, шүүхийн шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны1 дүгээр сарын5-ны өдрийн930 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн дугаар тогтоол,
4.3 гуравдагч этгээдээс гаргасан Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалууд, зээлийн гэрээ, барьцааны гэрээ, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн82/ШШ2019/01462 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны1 дүгээр сарын5-ны өдрийн930 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн дугаар тогтоол, эвлэрлийн гэрээ, зээлийн дансны хуулга, фото зураг, ******* ХХК-иас *******инд гаргасан хүсэлт,
4.4 шүүхийн журмаар бүрдүүлсэн Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албаны албан бичиг, Баянгол дүүргийн Засаг даргын захирамж, кадастрын зураг, газар эзэмших эрхийн гэрчилгээ, газар эзэмшүүлэх гэрээ, зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
3. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн01/ШШ2016/05061 дүгээр Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар ******* ХХК-иас 695,523,949 төгрөг гаргуулж ******* ХХК-д олгож шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
3.1 Дээрх шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр тус шүүхийн 2016 оны 08 дугаар сарын1-ний өдөр 02944 тоот гүйцэтгэх хуудас бичигдсэнээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2016 оны 08 дугаар сарын7-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, ажиллагаа явагдаж байна.
4. Төлбөр төлөгчид шүүхийн шийдвэр биелүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас удаа мэдэгдсэн байх боловч төлбөр төлөгч нь шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй байна.
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ажиллагааг явуулж, ******* ХХК-д зээлдэгч ******* ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан хөрөнгө болох *******,*******, тоотод байрлах, 473 м.кв талбайтай агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн гудамжны 85/2 тоотод байрлах 432 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, ,*******инд байрлах, 5,995 м.кв талбай бүхий эзэмших эрхтэй газрыг 2022 оны2 дугаар сарын 08-ны өдрийн6261405/7 тоот эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор битүүмжилж, 2023 оны дүгээр сарын8-ны өдрийн6261405/8 тоот эд хөрөнгө хураах тухай тогтоолоор хураах ажиллагаа явуулсан нь Иргэний хуулийн75 дугаар зүйлийн75.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.
4.1 Дээрх шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байх үед ******* ХХК-иас ******* ХХК-д холбогдуулан *******,*******, тоотод байрлах, 473 м.кв талбайтай агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн гудамжны 85/2 тоотод байрлах 432 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, ,*******инд байрлах, 5,995 м.кв талбай бүхий эзэмших эрхтэй газрын өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхтэй холбоотой маргаан үүсгэж, нэхэмжлэл гаргажээ.
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн82/ШШ2019/01462 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны1 дүгээр сарын5-ны өдрийн930 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн дугаар тогтоолоор *******,*******, тоотод байрлах, 473 м.кв талбайтай агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн гудамжны 85/2 тоотод байрлах 432 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгүүдийг ******* ХХК-ийн өмчлөлөөс буцаан гаргуулж ******* ХХК-ийн өмчлөлд шилжүүлж,
,*******инд байрлах, 5,995 м.кв талбай бүхий эзэмших эрхтэй газрын эзэмших эрхийг буцаан шилжүүлэх тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.
Ингээд, маргааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр ******* ХХК-д буцаан олгосон тул үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч ******* ХХК нь уг хөрөнгөтэй холбоотой хийгдэж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцсон байна.
4.2 Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад маргааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг 2023 оны дүгээр сарын 31-ний өдөр Файн эстимэйт ХХК-иас,718,360,000 төгрөгөөр үнэлснийг ******* ХХК эс зөвшөөрч, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн01/ШШ2023/03412 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын8-ны өдрийн дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн 2023 оны1 дүгээр сарын0-ны өдрийн дугаар тогтоолоор ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагы бүхэлд нь хангаж, Файн эстимэйт ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
5. Ингээд үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дахин явагдаж, шинжээч ******* ХХК-иас маргааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгүүдийн зах зээлийн үнийг ******* байдлаар 4,146,348,000 төгрөг болохыг тогтоосон байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...******* ХХК-ийг шинжээчээр томилж үнэлгээ гаргуулахаасаа өмнө манай компаниас үнийн санал авах ажиллагаа явуулаагүй. Манай компани улсын бүртгэлийн гэрчилгээ дээрх хаягтаа байдаггүй болон захирал М. нь мөн өөрийн бүртгэлтэй хаягтаа байдаггүй болохыг шийдвэр гүйцэтгэгч мэдэж байгаа. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Э. би оролцож байгаа, итгэмжлэлээ өгсөн. Над руу утасдаад үнийн санал авах ажиллагаа явуулах боломжтой байхад надад мэдэгдээгүй. Агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн харуулаар манай компанийн ажилтан ажилладаг нь үнэн. Гэхдээ шийдвэр гүйцэтгэгчийн хүлээлгэн өгсөн гэх баримтад гарын үсгээ зураагүй байна. Оршин байрладаггүй, үйл ажиллагаа явуулдаггүй хаяг руу баталгаат шуудангаар дамжуулан үнийн саналын мэдэгдэл хүргүүлснийг хүлээн аваагүй гэж,
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ ...******* ХХК нь нэхэмжлэлдээ тусгасан хаяг, улсын бүртгэлийн хаяг, гүйцэтгэх захирал М. нь оршин суух хаягтаа аль альд нь байдаггүй. Ажиллагааны мэдэгдлийг хүргүүлэх бодит хаягаа өгдөггүй, ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдалд хүргэдэг. Агуулахын харуул т үнийн саналын мэдэгдлийг гардуулж өгсөн. нь захирлууд ямар ч бичиг ирсэн битгий гарын үсгээ зураарай гэж намайг загнасан гээд хүлээлгэн өгсөн баримтад гарын үсгээ зурахаас татгалзсан. Үнийн саналын мэдэгдлийг харуулд нь хүлээлгэн өгсөн гэж тус тус тайлбарлаж маргасан.
5.1 Банкны төлбөр барагдуулах газраас 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр төлбөр авагч банк ХХК, төлбөр төлөгч ******* ХХК болон гуравдагч этгээд, өмчлөгч ******* ХХК-д тус тус баталгаат шуудангаар үл хөдлөх эд хөрөнгийн үнийн санал ирүүлэх тухай мэдэгдлийг хүргүүлжээ. Үүнд,
Нэхэмжлэгч ******* ХХК нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд өөрийн оршин байрлах хаягийг , тоотод бүртгэлтэй гэж, гүйцэтгэх захирал М.ын оршин суух хаягийг ,,,, тоот гэж өгсний дагуу шийдвэр гүйцэтгэгч дээрх хаягуудын дагуу мэдэгдлийг баталгаа шуудангаар хүргүүлсэн байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5 дахь хэсэгт Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцож болно гэж, мөн хуулийн 33 дугаар зүйлд талуудын эрх-үүргийг хуульчилсан ба 33.2 дахь хэсэгт Төлбөр төлөгч тодорхой үйлдэл хийх, эсхүл түүнээс татгалзах, эд хөрөнгө, мөнгийг шилжүүлэх, оршин суугаа /оршин байгаа/ газрын хаягийг өөрчилсөн бол шийдвэр гүйцэтгэгчид даруй мэдэгдэх болон гүйцэтгэх баримт бичиг, хууль тогтоомжид заасан бусад үүрэг хүлээнэ гэж заасан.
Уг хуулийн зохицуулалтын дагуу үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч буюу гуравдагч этгээд ******* ХХК нь өөрийн бодитоор оршин байрлаж буй хаяг, гүйцэтгэх захирлын байнга болон түр оршин сууж буй хаягаа үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй. Гэтэл ******* ХХК нь мэдэгдэл хүргүүлэхэд хүлээн авах бодит хаягаа үнэн зөв мэдүүлэхгүй, эс үйлдэхүй гаргасан байх тул шийдвэр гүйцэтгэгч бүртгэлтэй хаягаар мэдэгдэл хүргүүлснийг буруутгах үндэслэлгүй.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ...шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлд тусгасан ,, тоотод хаягт ч манай компаний байдаггүй гэж тайлбарласан. Үүнээс дүгнэвэл ******* ХХК нь өөрийн оршин байрлах хаяг, итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдийн оршин суух хаягийг үнэн зөв мэдүүлдэггүй байна.
5.2 Шийдвэр гүйцэтгэгч 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр биечлэн ******* ХХК-ийн өмчлөлийн ,*******, тоот хаягаар очиж сахиул т үнийн санал ирүүлэх мэдэгдлийн хувийг гардуулсан болох нь шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр тогтоогдож байна. /хх-172/
Уг шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлд ...сахиул нь намайг ямар ч биичг баримтад гарын үсэг зурж болохгүй, би цааш захирлдаа өгье, гэхдээ гарын үсэг зурахгүй гэснийг тэмдэглэж, гарын үсэг зурах хэсэгт гарын үсэг зурахаас татгалзаж байна гэж бичсэн байна.
Нэхэмжлэгч нь өөрийн компанийн харуулын ажилтнаар гэх иргэн ажилладаг үйл баримтад маргаагүй.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн3 дугаар зүйлийн3.1 дэх хэсэгт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үйл явц, үр дүнг баталгаажуулах зорилгоор тэмдэглэл /цаашид "тэмдэглэл" гэх/ үйлдэнэ, гэж,3.3 дахь хэсэгт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцогч тэмдэглэлд гарын үсэг зурахаас татгалзсан бол үндэслэлийг зааж, тусгайлан тэмдэглэнэ гэж тус тус заасан.
Шийдвэр гүйцэтгэгчийн дээрх тэмдэглэлээс дүгнэвэл ******* ХХК-ийн ажилтан т үнийн санал ирүүлэх мэдэгдлийг гардуулсан байна. Үнийн санал хүргүүлсэн мэдэгдлийг хүлээн авсан баримтад ажилтан гарын үсэг зурахаас татгалзсан нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үгүйсгэх үндэслэл болохгүй. Шийдвэр гүйцэтгэгч боломжит бүх байдлаар үнийн санал авах ажиллагааг явуулсан байна.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс ...мэдэгдэл гардуулах үед шийдвэр гүйцэтгэгчтэй хамт явсан. ******* ХХК нь ажиллагаанд саад учруулж, эс үйлдэхүй гаргаж ирсэн тул би мэдэгдэл гардуулж байх үеийн фото зургийг авсан гэж тайлбарлаж, хэрэгт фото зураг гаргасан. /2-р хх-
Иймд нэхэмжлэгчээс гаргасан үнийн санал авах ажиллагааг явуулаагүй гэх тайлбар үндэслэлгүй байна.
6. Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөс үнийн санал ирүүлээгүй байх тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор хөрөнгийн үнэлгээчин ******* ХХК-ийг шинжээчээр томилжээ.
Шинжээч ******* ХХК нь 2023 оны 05 дугаар сарын2-ны өдөр хүртэл хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй болох нь тусгай зөвшөөрлийн тодорхойлолтын баримтаар тогтоогдож байна.
7. Шинжээч ******* ХХК-иас маргааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгүүдийг ******* байдлаар 4,146,348,000 төгрөг болохыг тогтоосныг талуудад 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр мэдэгдсэн байна. Үүнд:
Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч ******* ХХК-д өгсөн хаяг болох , тоотод бүртгэлтэй гэж, гүйцэтгэх захирал М.ын оршин суух хаягийг ,,,, тоот хаягаар баталгаат шуудангаар 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүргүүлсэн байна.
Мөн шийдвэр гүйцэтгэгчээс 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр ,*******, тоот хаягт байрлах агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөд биечлэн очиж харуул т үнэлгээний мэдэгдлийг хүргүүлсэн байна. Уг мэдэгдэлд ...нэр бичихээс татгалзав, ******* ХХК сахиул гэжээ. Шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн тэмдэглэлд ...үнэлгээний мэдэгдлийг харуул т хүлээлгэн өгөв. Тэрээр би хүлээн авъя гэхдээ бичиг баримт дээр гарын үсэг зурахгүй. Намайг бичиг баримт хүлээн авлаа гээд загнаад байдаг юм. би дамжуулаад өгье, гарын үсэг зурахгүй гэснийг тэмдэглэсэн байна.
******* ХХК нь 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр үнэлгээний мэдэгдлийг харуул аас гардан авснаар хуульд заасан хугацаанд буюу 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргажээ.
Үүнээс дүгнэвэл, харуул аар дамжуулан үнэлгээний мэдэгдлийг авсан, харин үнийн санал аваагүй гэж тайлбарлаж байгаа нь зөрүүтэй, учир дутагдалтай байна.
8. Нэхэмжлэгч нь шинжээч ******* ХХК-иас гаргасан хөрөнгийн үнэлгээ нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8, 9 дүгээр зүйлд заасан журмын дагуу үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, аргачлалын дагуу гаргасан байна.
Иймд уг үнэлгээг хүчингүй болгох үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй, Иргэний хуулийн77 дугаар зүйлийн77.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.
9. Нэхэмжлэгч нь гүйцэтгэх баримт бичигт тусгагдаагүй үл хөдлөх эд хөрөнгүүдэд ажиллагаа явуулж, үнэлгээ гаргуулсан, газар барьцаа хөрөнгө биш тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгуулна гэж маргасан нь үндэслэлгүй байна.
******* ХХК болон ******* ХХК-иудын хооронд 2012 оны дүгээр сарын 03-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдаж, ******* ХХК нь 960,000,000 төгрөгийг 7 жилийн хугацаатай, сарын 0,58 хувийн хүүтэй зээлж, зээлийн барьцаанд *******,*******, тоотод байрлах, 473 м.кв талбайтай агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн гудамжны 85/2 тоотод байрлах 432 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, ,*******инд байрлах, 5,995 м.кв талбай бүхий эзэмших эрхтэй газрыг барьцаалсан байна.
Дээрх барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн, хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангасан байна.
Уг барьцааны гэрээ байгуулагдах үед дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр ******* ХХК байсан ба хожим шүүхийн шийдвэрээр өмчлөх эрхийг ******* ХХК-д шилжүүлж, өмчлөгч өөрчлөгдсөн нь барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдалд нөлөөлөхгүй.
Иймд шийдвэр гүйцэтгэгч барьцаа хөрөнгөд ажиллагаа явуулсан нь хууль зөрчөөгүй байна.
9.1 Мөн нэхэмжлэгчээс гаргасан төлбөр төлөгчийн хөрөнгийг тодруулах ажиллагаа явуулаагүй гэх тайлбар үндэслэлгүй. Шийдвэр гүйцэтгэгчээс 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр төлбөр төлөгч ******* ХХК-иас эд хөрөнгийн тухай мэдүүлэг авах ажиллагаа явуулж акт үйлдэж, барьцаа хөрөнгөөс өөр хөрөнгөгүй болохыг тогтоосон байна.
Нэхэмжлэгч ******* ХХК нь төлбөр төлөгч ******* ХХК-д барьцаа хөрөнгөөс өөр хөрөнгөгүй, төлбөр төлөх боломжгүй болохыг мэдэж, ******* ХХК-д 2022 оны 03 дугаар сарын6-ны өдөр ******* ХХК-ийн төлөх төлбөрийг хуваарь гарган төлөх хүсэлтээ гаргаж, төлбөр төлөгчийн өмнөөс төлбөрийг төлж байсан болох нь дансны хуулгын баримтаар тогтоогдож байна.
10. Иймд хэрэгт авагдсан баримтуудаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон үнэлгээг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэл хэрэгсэхгүй болсон тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч хариуцах үүрэгтэй тул түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн40,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн60 дугаар зүйлийн60.1.2,15 дугаар зүйлийн15.2.3 дахь хэсэг,16,18 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7,22 дугаар зүйлийн22.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *******т холбогдох ******* ХХК-ийн ******* үнэлгээ болон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн40,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн20 дугаар зүйлийн20.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш4 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн19 дүгээр зүйлийн19.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн19.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ