Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 101/ШШ2024/04520

 

 

 

 

 

 

 

 

2024 10 03

101/ШШ2024/04520

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,,, тоотод оршин суух, Боржигон овогт ын ******* /рд:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ,, оршин байрлах, *******т холбогдох,

 

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э. нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн дугаар захирамжаар ХХК, Т.*******, П. нараас 2,559,565,036 төгрөгийг гаргуулан Хаан банканд олгож, бидний тус тусын өмчлөлийн барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. 2017, 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 158/01 дугаар тогтоолоор эд хөрөнгийг битүүмжилж, 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 18261876/12 дугаар тогтоолоор эд хөрөнгийг хураасан байх боловч эд хөрөнгө битүүмжлэх, хураах ажиллагааны тэмдэглэл байхгүй, хэзээ, хаана, хэнд ямар ажиллагаа явуулсан нь тодорхойгүй бөгөөд огноо өдөр нь засвартай, хуудасны дугаарлалт байхгүй, ажиллагаа үргэлжилсэн хугацааг тэмдэглээгүй байна.

2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн дугаар эд хөрөнгө битүүмжлэх тогтоолд 7 нэр төрлийн үл хөдлөх эд хөрөнгө дурдсан ч энэ талаар тэмдэглэлд тусгаагүй, битүүмжилсэн хураасан эд хөрөнгийн тоо ширхэг, нэр төрөл дурдаагүй, цаг хугацаа дурдаагүй, хэзээ, хаана, хэнд ямар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байсан нь тодорхойгүй, ойлгомжгүй зүйл их байдаг.

Төлбөр төлөгч бид Хаан банканд олгох төлбөрийг төлж барагдуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар явадаж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хүндэтгэлтэй хандаж шийдвэр гүйцэтгэгчийн дуудсан цагт очиж уулзаж хуульд заасны дагуу үүргийг бүрэн биелүүлж, сар бүр 3,0 сая төгрөг төлж, барьцаа хөрөнгийг худалдан борлуулах ажиллагааг хийж ажилласаар ирсэн болно.

Шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудсанд бичигдсэн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад барьцааны нэг зүйл болох , тоот хаягт байрлах 951 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягг байрлах эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, нэгж талбарын дугаартай 191 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар, нэгж талбарын дугаартай 132 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар, эрхийн улсын бүртгэлийн дугаартай бүртгэлтэй ,, тоот хаягт байрлах 2415 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг 9,8 тэрбум төгрөг, 8,2 тэрбум төгрөгөөр тус тус үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хийх, зөвлөгөө үйлчилгээний эрх бүхий хуулийн этгээдээр үнэлүүлсэн байхад төлбөр авагч Хаан банк нь шүүхийн захирамжийн дагуу 2,5 тэрбум төгрөгийн авлагадаа тааруулж бүх барьцаа хөрөнгийг хямд авна гэж тус шүүхэд удаа дараа нэхэмжлэл гаргаж, 3 шатны шүүхээр явж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахгүй өнөөдрийг хүрсэн.

Гэтэл шийдвэр гүйцэтгэх байгууллагаас төлбөр төлөгч хуулийн этгээдэд гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг гүйцэтгэхэд хүрэлцэхүйц, мөнгөн хөрөнгө гүйцэтгэх баримт бичигт заасан дүнгийн хэмжээгээр нэхэмжлэлийн үнийн дүнтэй тэнцэх, төлбөрийн шаардлагын хэмжээгээр гүйцэтгэх баримт бичигт заасан үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжилж хураах гэсэн нийтлэг зарчмыг зөрчиж төлбөрийн хэмжээ бодит авлага нь 2,5 тэрбум төгрөг байхад илүү бусад төлбөр төлөгч нарын гэр бүлийн халдашгүй чөлөөтэй байх, эрүүл аюулгүй орчинд амьдрах Үндсэн хуулиар олгогдсон эрхэд бүдүүлгээр халдаж нэхэмжлэгч Т.******* миний өмчлөлийн *******,ны тоот хаягт байрлалтай 56.54 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 191,530,663 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан, мэдэгдлийг танилцуулж одоо хөрөнгийг чинь албадан дуудлага худалдаанд маш хурдан оруулж бусдад зарах, эсвэл Хаан банканд шилжүүлж өгөх ажиллагааг хийх болно гэснийг маш их гайхаж гэнэтийн цочролд орж хүлээн авч танилцлаа.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасан дуудлага худалдаа явуулах үеийн үнэ тодорхой болоогүй буюу уг үнэлгээнд гомдол гаргасан байхад албадан дуудлага худалдааг 2024 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 10 цагт зарласан нь хууль зөрчсөн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь шат дараалсан, хоорондоо уялдаа холбоотой ажиллагаа байтал битүүмжилсэн, хураасан ажиллагаа нь цаг хугацааны хувьд хэт зөрүүтэй.Төлбөр төлөгчийн зүгээс миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө хангалттай, нэг хөрөнгө дээр төвлөрч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөрийг барагдуулах бүрэн боломж байгаа талаар удаа дараа шийдвэр гүйцэтгэх газар, алба, ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол хүсэлт гаргасан байхад огт тоохгүй, гомдол, өргөдөлд хариу өгөхгүйгээр шууд хүчээр үнэлгээ гаргуулсан.

******* ХХК-ийн үнэлгээг огт хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мздэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг буруу явуулсныг тогтоолгож, миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнэлгээнээс хэт бага буюу 191,530,663 төгрөгөөр үнэлсэн. Мөн уг үнэлгээнд эд хөрөнгийн байрлах хороог 8 дугаар хороо гэж буруу тусгасан. Орон сууцыг үнэлэх байтал шатахуун түгээх станцийн үнэлгээг гаргасан байгаа нь эд хөрөнгийн шинж байдлыг үнэн зөв үнэлсэн гэж үзэхгүй. Мөн төлбөр авагч нь банк байгаа тохиолдолд ******* ажиллагаа явуулах байтал ******* ажиллагаа явуулж байгаа нь харьяалал зөрчиж байна. Иймд ******* ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв .

 

2. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 17558 дугаар захирамжаар ХХК, Т.*******, П. нараас 1,664,990,036 төгрөгийг гаргуулж Хаан банкинд олгохоор шийдвэрлэсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Т.*******ийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй *******,******* тоот, 2 өрөө орон сууцыг 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 158/01 дугаар тогтоолоор битүүмжилж, 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн ******* дугаар тогтоолоор хураан авсан. Улмаар төлбөр төлөгч, төлбөр авагч нараас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдөр шинжээч томилж, 2024 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 4-132/15772 дугаартай мэдэгдлийг гардуулж шинжээчийн тогтоосон үнэлгээг танилцуулсан.

2024 оны 7 дугаар сарын 16-ний өдрийн 8/06 дугаар анхны албадан дуудпага худалдаа явуулах тухай тогтоолыг төлбөр төлөгчид гардуулан өгөх гэсэн боловч утасны дугаар нь холбогдох боломжгүй, мөн өөрийн бүртгэлтэй хаяг дээрээ амьдарч байгаа эсэх нь тодорхойгүй байсан учир төлбөр төлөгчийн итгэмжпэгдсэн төлөөлөгчтэй холбогдож түүний ваибер /viber/ хаяг руу илгээж мэдэгдсэн. 2024 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн анхны анхны албадан дуудлага худалдаанд оруулсан боловч худалдан борлогдоогүй байна.

Шинжээчийн дүгнэлтэд бүртгэлтэй *******,******* тоот, 2 өрөө орон сууцны үнэлгээг гаргасан болохыг тодорхой тусгасан байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын даргын 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн А/60 тоот тушаалаар 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс хойшхи ирсэн гүйцэтгэх хуудаст төлбөр авагч нь Банк байгаа тохиолдолд ******* ажиллагаа явуулахаар шийдвэрлэсэн. Т.******* нараас төлбөр гаргуулах гүйцэтгэх хуудас 2018 онд ирсэн тул ******* ажиллагаа явуулж эхэлсэн, 2023 оны 03 сараас өмнө ажиллагаа эхэлсэн тул ажиллагаагаа дуустал нь явуулна. Манай газар дээр 2023 оны 03 сараас өмнө ирсэн төлбөр авагч нь банктай гүйцэтгэх хуудасны дагуу явагдаж байгаа ажиллагааг ******* явуулж байгаа. Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны харьяалал зөрчөөгүй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:

3.1 нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан захирамж, гүйцэтгэх хуудас, шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх захирамж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн дугаар Талуудын эвлэрлийг баталгаажуулах тухай захирамж, анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, хөрөнгийн үнэлгээний тайлан, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, эд хөрөнгө хураах тухай тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, мэдэгдэл, шинжээч томилох тухай тогтоол, иргэний үнэмлэхийн хуулбар,

3.2 хариуцагчаас гаргасан Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн дугаар Талуудын эвлэрлийг баталгаажуулах тухай захирамж, гүйцэтгэх хуудас, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлүүд, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, эд хөрөнгө хураах тухай тогтоол, үнийн санал, шинжээч томилох тухай тогтоол, шинжээчийн дүгнэлт, хоёрдахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, үнийн санал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын даргын 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн А/60 тоот тушаал, 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн А/61 тоот тушаал зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Т.******* нь хариуцагч *******т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

3. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн дугаар Талуудын эвлэрлийг баталгаажуулах тухай захирамжаар ХХК, Т.*******, П. нараас 2,664,975,036 төгрөг гаргуулж Хаан банк ХХК-д олгож, үүргийн гүйцэтгэлийг нэр бүхий үл хөдлөх эд хөрөнгүүд болон үүнд маргааны зүйл болох Т.*******ийн өмчлөлийн ******* дугаарт бүртгэлтэй *******,******* тоот, 2 өрөө орон сууцыг хангуулахаар шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

 

3.1 Дээрх шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр тус шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 20-ны тоот гүйцэтгэх хуудас бичигдсэнээр ******* 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, ажиллагаа явагдаж байна.

 

4. Төлбөр төлөгчид шүүхийн шийдвэр биелүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас удаа мэдэгдсэн байх боловч төлбөр төлөгч нь шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй байна.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ажиллагааг явуулж, Т.*******ийн өмчлөлийн ******* дугаарт бүртгэлтэй *******,******* тоот, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 158/01 тоот эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор битүүмжилж, 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн ******* тоот эд хөрөнгө хураах тухай тогтоолоор хураах ажиллагаа явуулсан нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

 

4.1 Төлбөр авагч, төлбөр төлөгч нараас үл хөдлөх эд хөрөнгийн үнийн санал авахад талууд үнийн саналд тохиролцоогүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэгчээс үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг төлбөр төлөгч, төлбөр авагч нараас авах ажиллагаа явуулахад харилцан тохиролцоогүй байх тул хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 6/205 тоот тогтоолоор үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор хөрөнгийн үнэлгээчин ******* ХХК-ийг шинжээчээр томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

Шинжээч ******* ХХК нь 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүртэл хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй болох нь тусгай зөвшөөрлийн тодорхойлолтын баримтаар тогтоогдож байна.

 

4.2 Шинжээч ******* ХХК-иас Б.*******гийн өмчлөлийн Т.*******ийн өмчлөлийн ******* дугаарт бүртгэлтэй *******,******* тоот, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэ цэнийг 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар 191,530,663 төгрөг болохыг тогтоосон байна.

 

4.3 Төлбөр төлөгч болон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Т.*******т шинжээчээс гаргасан дээрх үнэлгээг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр баталгаат шуудангаар дамжуулан мэдэгдсэн байна.

Нэхэмжлэгч Т.******* нь үнэлгээний мэдэгдлийг хүлээн аваад 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлээ гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШЗ2024/17719 дүгээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамжаар татгалзаж шийдвэрлэжээ.

Ингээд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа тодруулж дахин шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлээгүй байна.

 

4.4 Нэхэмжлэгч нь шинжээч ******* ХХК-иас гаргасан хөрөнгийн үнэлгээг үндэслэлгүй гарсан, зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийг зөрчиж гаргасан гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.

Хөрөнгийн үнэлгээг зөвхөн үнэлгээ хийлгэхээр шийдвэрлэсэн шүүгчийн захирамж болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тогтоолоор хийх ёстой гэж ойлгохгүй ба иргэн, хуулийн этгээдийн зүгээс сайн дурын үндсэн дээр хөрөнгийн үнэлгээчинд хүсэлт гаргаж дүгнэлт гаргуулах боломжтой юм. Гэтэл нэхэмжлэгч нь зах зээлийн үнээс доогуур үнэлсэн гэж тайлбарлах боловч үнэлгээчнээр өөрийн хөрөнгөд үнэлгээг хийлгүүлэх замаар өссөн гэх зах зээлийн үнэлгээг гаргуулах эрхээ хэрэгжүүлээгүй байна.

 

4.4а Шинжээч хөрөнгийн үнэлгээчин нь маргаан бүхий хөрөнгийн үнэлгээг тогтоохдоо Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8, 9 дүгээр зүйлд заасан журмын дагуу үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, аргачлалын дагуу гаргасан байна.

Нэхэмжлэгчээс ...шинжээчийн дүгнэлтэд орон сууц байрлах хороог 8 дугаар хороо гэж буруу гаргасан, шатахуун түгээх станцийн зориулалттай барилгад үнэлгээ гаргасан байгаа нь орон сууцны үнэлгээг бодитой явуулсан гэж үзэхгүй гэж маргасан нь үндэслэлгүй. Шинжээчийн дүгнэлтийн 2 дахь хуудаст Үнэлгээний гарчигт БЗД-ийн 8-р хороонд байрлах орон сууцны үнэлгээний тайлан гэж /хх-115/, 3 дахь хуудасны 1.3 Үнэлгээний ажлын хамрах цар хүрээ хэсэгт ...шатахуун түгээх станцийн зориулалттай барилга нь үл хөдлөх хөрөнгийн төрөл хамаарна гэж /хх-116/ тус тус бичигдсэн байна. Энэ нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоосон шинжээчийн дүгнэлтийг хүчингүй үндэслэлд хамаарахгүй, техникийн шинжтэй алдаа байна.

******* ХХК-ийн дүгнэлтээс үзвэл *******,******* тоот, 2 өрөө орон сууцны зах зээлийн үнэлгээг гаргасан болох нь уг дүгнэлтийн ерөнхий мэдээлэл, хөрөнгийн тодорхойлолт, үнэлгээний тооцоолол, өртгийн хандлагын арга, зах зээлийн хандлагын арга, үнэлж буй байрны дотор харагдах байдлын фото зураг, дүгнэлт, харьцуулалтын арга зэрэгт тусгагдсан баримтад мэдээллээр тогтоогдож байна.

 

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын даргын 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн А/60 тоот тушаалаар ...банкны нэхэмжлэлтэй гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах тойрог харьяаллыг *******т тогтоож, 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахаар тогтоож шийдвэрлэсэн байна.

Уг шийдвэрийн дагуу 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс хойш ирсэн банкны нэхэмжлэлтэй гүйцэтгэх баримт бичигт ******* ажиллагаа явуулж, үүнээс өмнө ирсэн банкны нэхэмжлэлтэй гүйцэтгэх баримт бичигт ******* ажиллагаа явуулж байгаа болох нь хариуцагчийн тайлбараар тогтоогдсон.

Үүнээс дүгнэвэл хариуцагч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт Төлбөр төлөгч-иргэнд холбогдох иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түүний оршин суугаа, эсхүл түүний эд хөрөнгө буюу эд хөрөнгийн дийлэнх хэсэг байгаа нутаг дэвсгэрийг харьяалах тойргийн шийдвэр гүйцэтгэгч гүйцэтгэнэ гэж заасан харьяаллыг зөрчөөгүй байна.

 

6. Иймд хэрэгт авагдсан баримтуудаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон үнэлгээг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй, нэхэмжлэгч нь хуульд заасан хугацаанд нэхэмжлэлээ шүүхэд гаргаагүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэл хэрэгсэхгүй болсон тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч хариуцах үүрэгтэй тул түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.2, 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *******т холбогдох ******* ХХК-ийн 2024 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Т.*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

  

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ