| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Золзаяа |
| Хэргийн индекс | 101/2024/07063/И |
| Дугаар | 101/ШШ2024/04599 |
| Огноо | 2024-10-08 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 08 өдөр
Дугаар 101/ШШ2024/04599
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Золзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,******* тоотод оршин суух, Б******* овогт М******* О******* /регистрийн дугаар УМ/,
Хариуцагч: *******,*******,,, тоотод оршин суух, Ж овогт Д Т /регистрийн дугаар УЗ/-ын холбогдох
9,025,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч М.О*******,
Хариуцагч Д.Т,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ариунжаргал нар оролцов.
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т зааснаар хариуцагч Д.Тоос хүү Т.Эийн 2024-2025 оны хичээлийн жилийн төлбөрт төлсөн 9,025,000 төгрөгийн тал хувь болох 4,512,500 /дөрвөн сая таван зуун арван хоёр мянга таван зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.О*******д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 4,512,500 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 159,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Тоос улсын тэмдэгтийн хураамжид 79,675 /далан есөн мянга зургаан зуун далан тав/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.О*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЗОЛЗАЯА