Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 139/ШШ2024/00405

 

 

 

 

 

2024 оны*******1 сарын 25 өдөр

Дугаар*******39/ШШ2024/00405

Дундговь аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч******* даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

Нэхэмжлэгч: ******* хот,******* дүүрэг,*******-р хороо,******* гудамж, .......... давхар, .......... тоотод байрлах ......................... ББСБ ХХК /РД:/

Хариуцагч: аймгийн сумын-р баг, тоотод оршин суух овогт /РД:/

Нэхэмжлэлийн шаардлага:*******0876762.89 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,*******39/2024/00378/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч /цахимаар оролцов/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга оролцов.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон байна. Үүнд: Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй удаа дараа зөрчсөн тул хариуцагчаас*******0876762.89 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.

3.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. сар бүрийн 28-нд 300000 төгрөгөөр төлж барагдуулах, 06 сард цалингийн зээлд хамрагдаж үлдэгдэл зээлийг хаах хүсэлтэй байна гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

4. Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2024 оны 01 сарын 04-ний өдрийн цахим зээлийн гэрээ /хэрийн 5-7-р хуудас/, зээлийн дансны хуулга /хэргийн 8-12-р хуудас/, төлбөрийн баримт /хэргийн*******3-р хуудас/ баримтуудаар ............. ББСБ ХХК болон нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдаж хариуцагч нь гэрээнд зааснаар зээлээ төлөөгүй болох нь тогтоогдож байна. Мөн хариуцагч нь 2024 оны*******0 сарын*******8-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авсан байх ба нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн агуулга бүхий тайлбарыг ирүүлсэн, шүүх хуралдааны товыг хуульд заасан арга хэрэгслээр мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байх тул хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэлтэй байна.

5. Талуудын маргааны зүйл нь*******0876762.89 төгрөг нэхэмжилсэн ба хариуцагч зээлийн гэрээ байгуулагдсан эсэх талаар маргаагүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

6.Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байх тул улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчид хариуцуулан шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******00 дугаар зүйлийн*******00.3-т заасны дагуу хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн51 дүгээр зүйлийн51.1.1,59 дүгээр зүйлийн59.1,59 дүгээр зүйлийн59.2,59.3,*******00 дугаар зүйлийн*******00.3 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч овогт /РД:.........../-гээс*******0876762.89 /арван сая найман зуун далан зургаан мянга долоон зуун жаран хоёр төгрөг наян есөн мөнгө/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч******* ББСБ ХХК /РД:............/-д олгосгуай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дугаар зүйлийн.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн*******88978.21 /нэг зуун наян найман мянга есөн зуун далан найман төгрөг хорин нэгэн мөнгө/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчгээс*******88978.21 /нэг зуун наян найман мянга есөн зуун далан найман төгрөг хорин нэгэн мөнгө/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч******* ББСБ ХХК-д олгосгуай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн511 дүгээр зүйлийн511.1-д зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ