| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сугарын Болортуяа |
| Хэргийн индекс | 177/2017/0121/Э |
| Дугаар | 110 |
| Огноо | 2017-10-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Я.Дина |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 10 сарын 13 өдөр
Дугаар 110
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Болортуяа даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Сувд-Эрдэнэ,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Дина,
Шүүгдэгч: Д.Ё
Шүүгдэгч: Д.Д-г оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэжхэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Чангас овогт Д.Ё, Шангас овогт Д-н Д нарт холбогдох 1735000620044 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1988 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Увс аймгийн Өмнөговь суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, Увс аймгийн Өмнөговь сумын Намир /5 дугаар/ багт оршин суудаг, яс үндэс дөрвөд, Монгол Улсын харъяат, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар ОЙ88122912, Чангас овогт Д. Ё,
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1991 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Увс аймгийн Өлгий суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, Увс аймгийн Ховд сумын Ховд багт оршин суудаг, яс үндэс дөрвөд, Монгол Улсын харъяат, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар ОИ9Ю51916, Шангас овогт Д-н Д,
Холбогдсон хэргийн талаар:/яллах дүгнэлтэд дурдснаар/ Шүүгдэгч Д.Ё нь 2017 оны 8 дугаар сарын 16-ны орой Увс аймгийн Тариалан сумын “Бор хавцал” гэх газарт хохирогч Б.Б-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
Шүүгдэгч Д.Д нь 2017 оны 8 дугаар сарын 16-ны орой Увс аймгийн Тариалан сумын “Бор хавцал” гэх газарт хохирогч Б.О-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд :
1. Хохирогч Б.Б-н мөрдөн байцаалтад өгсөн: “..Өчигдөр орой буюу 2017 оны 8 дугаар сарын 16-ны орой 22:00 цагийн орчим би ганцаараа гэрээсээ гараад бие засчихаад буцаад гэр үрүүгээ явж байтал манай гэрийн урд талд байдаг гэрээс нэг эрэгтэй хүн гарч ирээд “Манайх руу ороод ирээч хөгшөөн” гэж дуудчихаад буцаад гэр үрүүгээ орсон. Би тэр хүний араас гэрт нь ороход миний нүүр үрүү нэг хүн цохисон. Тухайн үед би хаалгаар тонгойгоод орсон учраас намайг хэн цохисон болохыг харж амжаагүй. ...Миний нүүр хүзүү, хувцас нилэнхийдээ цусаар бохирлогдсон байсан ба миний зүүн талын чих өвдөөд байхаар нь зүүн талын чихээ гараараа барьж үзэхэд дээд хэсгээрээ сэтэрч маш их цус гарсан байсан. ...Нэг цохиулаад ухаан балартаад унасан байсан. Сүүлд сонсоход Ё гэх залуу цохьсон юм байна лээ” гэх мэдүүлэг /хх-ийн5-8-р тал/,
2. Хохирогч Б.О-н мөрдөн байцаалтад өгсөн: “..2017 оны 8 дугаар сарын 16-наас 17-ныг шилжих шөнийн 01 цагийн орчимд алт олборлохоор ухсан нүхээ эргэж үзчихээд гэртээ ирж байтал манай галын хүмүүс Б-г урд талын гэрийнхэн зодчихож гэж хэлсэн. Би шууд урд талын гэр үрүү ороход гэр дотор 5-6 эрэгтэй хүмүүс дундаа архи задлаад тавьчихсан хуваагаад ууж байсан. Би тэр хүмүүст хандаж “Та нар яахаараа хүн зоддог юм бэ” гэхэд бид нар хүн зодоогүй гэж хэлсэн. Би тэр хүмүүст юу гээд байгаа юм бэ? толгой тархийг нь хагалчихсан юм биш үү. Одоо гарч учраа олж эвлэрцгээ гэж хэлэхэд за гэсэн.Би тэр гэрээс түрүүлж гартал араас миний толгой руу чулуу мэт хатуу зүйлээр цохисон. Би ганхаад гэрийн бүснээс зуурч эргээд хартал миний араас нэг хүн дөхөөд ирж байсан. Тэгээд намайг зодоод эхэлсэн. Миний толгой манарч газарт унаж хэсэг болсон. Тэгэхэд дээрээс нэг хүн зодож байгаад намайг орхиод явчихсан. Би тэр газраас мөлхөж холдсон юм. Би гэр үрүүгээ очоод нөгөө залуучууд шуугилдаад байхаар нь дахин ирж магадгүй гэж бодоод гэрээс холдож байтал миний эхнэр хүрч ирж машинд аваачиж хэвтүүлсэн юм. Тэгээд маргааш нь толгой өвдөөд байсан, мөн Б-н чих урагдсан байсан тул түүний хамт Улаангомд орж ирсэн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11-р тал/,
3. Гэрч Д.Б-н мөрдөн байцаалтад өгсөн: “2017 оны 8 дугаар сарын 17-ны өглөө 07 цаг 20 минутын орчимд миний найз Б.Б над уруу утсаар залгаж “Би Увс аймгийн Тариалан сумын Бор хавцалд байна. Өчигдөр орой хүнд зодуулчихлаа. Чи завтай бол намайг ирээд аваач” гэж утсаар ярьсан. Тэгээд би өөрийнхөө 31-40 УВА улсын дугаартай Аксент загварын автомашинтайгаа Улаангом сумаас гараад Увс аймгийн Тариалан сумын “Бор хавцал” гэх газарт очсон. Намайг очиход миний найз Б.Б-н зүүн талын чих нь дээд хэсгээрээ сэтэрсэн байсан. Тэгээд би Б.Б-с юу болсон талаар асуухад “Өчигдөр орой би бие засах гээд явж байтал урд талын гэрээс нэг хүн дуудаад гэртээ дагуулаад орсон. Би тэр гэр үрүү орох үед намайг нэг хүн цохисон. Тэгээд би ухаан алдаад сэрэхэд ийм болчихсон байна. Хэн ийм болгосныг мэдэж чадсангүй. Аймаг орж эмнэлэгт үзүүлэх хэрэгтэй байна” гэж хэлсэн.”гэх мэдүүлэг /хх-ийн 12-р тал/,
4. Гэрч О.Э-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Өчигдөр орой буюу 2017 оны 08 дугаар сарын 16-ны орой би гэрийнхээ гадна зогсож байтал Б.Б-д бие засчихаад буцаад ирж байсан. Тэгтэл манай урд талын гэрээс нэг хүн гарч ирээд Б-г дуудаж байсан. Би гэрийнхээ гадна талд хараад зогсож байтал Б оронгуут тэр гэрээс таш, тиш хийх чимээ гарсан. Би юу болж байгаа юм бол гэж бодоод урд талын гэрийн хаалга руу тойрч очиход гэрийнх нь хаалга онгорхой байсан бөгөөд Б тэр гэр дотор, үүдний орчимд газарт унасан байсан. Тэр гэр дотроос 3-4 залуу миний урдаас гарч ирсэн бөгөөд нэг залуу нь миний зүүн талын хацар шанааны хэсэг үрүү гараараа 1 удаа цохисон, ...миний эхнэр Б гарч ирээд “юу болж байгаа юм. Наад хүнээ тавь” гэж хэлээд намайг салгаж авсан”гэх мэдүүлэг /хх-ийн 13-р тал/,
5. Гэрч Н.Б-байцаалтанд өгсөн: “Би нүхэн дээр хонож ирээд гэртээ унтсан. Гэтэл өглөө 08:00 цагын орчимд манайхан дөнгөж босож байтал хажуу гэрийн хүмүүс ирээд шөнө зодоон болсон талаар ярьж хэрүүл маргаан гаргасан юм. Тэгэхэд өнгөрсөн шөнө зодоон болсон талаар анх мэдсэн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 31-р тал/,
6. Гэрч М.Т-н мөрдөн байцаалтанд өгсөн: “Д.Д нь Увс аймгийн Ховд сумын ховд багт оршин суудаг эхнэр Б, бага насны буюу 1 нас 4 сартай болон 2 нас 5 сартай хоёр хүүхдийн хамт амьдардаг. Эрхэлсэн тодорхой ажилгүй. Хувиараа гар аргаар алт олборлох, барилга замын туслах, хар бор ажил хийх зэргээр амьдарлаа залгуулдаг. Эхнэр нь Ховд сумын Эрүүл мэндийн төвд сувилагчаар ажилладаг. Д нь зан араншингийн хувьд элдэв муу зуршилгүй, төлөв даруй зантай, бусадтай эелдэг боловсон харьцдаг, үг дуу цөөтэй, нөхөрсөг харьцаатай хүн байгаа юм. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байдаггүй. Бага насны хүүхдүүтэй эхнэр нь ажилдаа орчихсон тул гэртээ хүүхдээ хараад байдаг юм. Урьд өмнө нь хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй. Ар гэрийн амьдарлын хувьд эхнэрийнхээ цалингаар амьдардаг, ар гэртэй халамжтай хүн байгаа юм”гэх мэдүүлэг /хх-ийн 23-р тал/,
7. Гэрч Б.А-н мөрдөн байцаалтанд өгсөн: “Д.Ё нь эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг. Эрхэлсэн тодорхой ажилгүй тул хувиараа гар аргаар алт олборлох, цагийн ажил хийх зэргээр амьдарлаа залгуулдаг. Ар гэрийн амьдарлын хувьд тогтсон орлогогүй дундаас доош амьдралтай, зан араншингын хувьд элдэв муу зуршилгүй, тогтуун томоотой, амьдарлын зовлон жаргал ихээр үзсэн хал үзэж хашир суусан. Ширүүн догшин загнаад байдаггүй. Архи согтууруулах ундааны зүйл хааяа хэрэглэчихээд байдаг. Найз нөхөд олонтой. Урьд өмнө нь хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй хүн байгаа юм. Хувьдаа цөөн тооны малтай хөдөө амьдардаг хүн байгаа юм” гэх мэдүүлэг /хх-ийн 25-р тал/,
8. Монгол Улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 8 дугаар сарын 22-ныөдрийн 473 дугаартай шинжээч эмчийн: “Үзүүлэгч Б.Б-н биед гэмтэл учирсан байна.Хамар ясны хугарал, таславчны муруйлт, зүүн чихний дэлбэнд сэтэрч язарсан шарх, хамрын нуруу, 2 нүдний доод зовхинд цус хуралт, зүүн хөхлөг сэртэнд, зүүн чихний урд хэсэгт зулгаралт, хүзүүний зүүн талд зөөлөн эдийн гэмтэл учирсан байна. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Дээрхи гэмтэл нь тогтоолд заасан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой шинээр үүссэн гэмтэл байна, Дээрхи гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн хохиролд хамаарах гэмтэл болно. Дээрх гэмтэл нь эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт тодорхой хугацаанд нөлөөлнө” гэх дүгнэлт /хх-ийн 34-р тал/,
9. Монгол Улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 8 дугаар сарын 22-ныөдрийн481 дугаартай шинжээч эмчийн: “Үзүүлэгч Б.О-н биед гэмтэл учирсан байна.Тархины доргилт, зүүн шанаанд зулгаралт, дагзанд зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан байна. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Дээрхи гэмтэл нь тогтоолд заасан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой шинээр үүссэн гэмтэл байна, Дээрхи гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн хохиролд хамаарах гэмтэл болно. Дээрх гэмтэл нь эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт тодорхой хугацаанд нөлөөлнө” гэх дүгнэлт /хх-ийн 38-р тал/,
10. Шүүгдэгч Д.Ё-г урьдял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа /хх-ийн 65-р тал/,
11. ШүүгдэгчД.Ё-нхувийн байдал тогтоосон баримтууд /хх-ийн 67-69, -р тал/,
12. Шүүгдэгч Д.Д-г урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа /хх-ийн 76-р тал/,
13. ШүүгдэгчД.Д-нхувийн байдал тогтоосон баримтууд /хх-ийн 78-81-р тал/,
14. Хохирогч Б.Б-с ямар нэгэн гомдолгүй гэж Цагдаагийн газарт гаргаж өгсөн тодорхойлолт. /хх-ийн 84 тал/,
15. Хохирогч Б.О-с ямар нэгэн гомдолгүй нь үнэн гэж Цагдаагийн газарт гаргаж өгсөн тодорхойлолт. /хх-ийн 85 тал/,
16. Шүүгдэгч Д.Ё-нмөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Бид тэр орой 21:00-22:00 цагийн орчимд ажлаас бууж ирээд хоолоо идсэн. Тухайн үед манай гэрт надаас гадна М, Б, Д, Э, О, Э, Б нар байсан бөгөөд Б хоолоо идчихээд нүхээ манаж хонохоор явсан. Э, М нар унтаад өгсөн. Үлдсэн 5 хүн муушиг тоглоод сууж байтал шөнө болсон хойно 01:00-02:00 цаг орчимд ар талын айлын залуучууд ирээд гэр мөргөх шиг болсон. Э гэрээс гарч явсан аа буцаж орж ирээд энэ нөхдүүд бүр зодчих юм байна л даа гэж хэлсэн. Тэгтэл цаанаас нь эхлээд нэг залуу шагайгаад “Би та нарыг яасан юм. Өөрсдөө унтаад амрана л биз. Бидэнд ямар хамаатай юм” гэх зэргээр маргасан юм. Би үүд үрүү очиж маргалдаж байгаад би тэр хүний нүүр үрүү хөлөөрөө жийсэн. Тэр залуу цаашаа унаад өгсөн. Би тэр залууг танихгүй сүүлд сонсоход Б гэх залуу байсан юм байна лээ. ...О гэгчтэй Д зууралдаад гэрийн баруун тал уруу эргэсэн. Яг барьцалдаж зодолсныг нь би хараагүй.Гадна шөнө болсон харанхуй байсан. Намайг гэрээс гараад харахад хүмүүс тараад явчихсан. Би гэрт буцаж орж ирээд харахад Э, М, Б нар байсан. Д байхгүй болохоор нь гарч арын гэрт ороход Д тэнд хөгшчүүлийн хамт байсан. Э надтай хамт арын гэрт орсон юм. Тэгээд бид гэр үрүүгээ орж амарсан. Би Б-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд маш их гэмшиж байна. Түүнд учирсан хохирлыг нөхөн төлж уучлалт гуйж эвлэрсэн. Надад хөнгөн ял оноож өгөхийг хүсэх байна” гэх мэдүүлэг /хх-ийн 61-62-р тал/,
17. Шүүгдэгч Д.Д-н мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би 2017 оны 7 сарын дундуур Э гэх багш хувиараа алт олборлохоор “Бор хавцал” гэх газар уруу явахаар баг бүрдүүлж байна гэсэн тул түүнийг дагаж “Бор хавцалд” ирсэн юм. Бид анх нэг гэрт 16-уулаа ирсэн бөгөөд түүнээс зарим хүмүүс нь буцаж явсаар сүүлд 8-уулаа үлдсэн юм. 2017 оны 8 сарын 16-ны өдөр би ар гэрийнхээ хүмүүстэй уулан дээр гарч утсаар ярьтал нагац эгч маань зам тээврийн осолд орж бие нь муу байгаа талаар сонссон юм. Тэгээд сэтгэл санаа үймэрсэн эмзэг болчихоод явж байхдаа тэнд алт олборлож байгаа хүмүүстэй 1 шил архи хувааж уучихаад нүхэн дээрээ очиж ажиллаж байгаад 21:00- 22:00 цаг орчимд бууж гэртээ ирээд хоолондоо орсон юм. Бид дахин гарч ажиллах ёстой байсан боловч оройтсон тул гарах аа болиод би усанд явсан усаа авчихаад замдаа 1 шил архи худалдаж авсан. Архи авахаар очиход манай арын айлын залуучууд машинтай ирээд архи аваад гарч байсан. Би тэдэнтэй уулзаагүй хажуугаар нь зөрж өнгөрөөд архи аваад харьсан. Хоол идсэний дараа Б нүх манаж хонохоор явсан. Э, М хоёр орондоо ороод унтаад өгсөн. Архиа задалж уух болоход манай гэрийнхэн архи уухгүй байсан. Би Ё-тай хамт тал хүртэл нь уусан. Би Ё, Э, Б, О нарын хамт муушиг тоглонгоо архиа уусан юм. Биднийг тоглож байхад арын айлын хүмүүс архи уусан согтуу бололтой дуун чангарсан байсан. Тэгж байтал шөнө 01:00-02:00 цагийн орчимд манай гэрийн ханыг гаднаас нь ирж мөргөх шиг болж хана шажигнаад явчихсан. Тэгтэл Э сэрж босож гараад тэр хүмүүст шаардлага тавьж хол очиж ноцолд, бид нар амармаар байна гэж хэлэх нь сонсогдсон. Тэгснээ удалгүй Э буцаж орж ирэхдээ “энэ арын гэрийн хэдэн юмнууд архи ууцгаачихаад хүн унтуулахгүй байж бас дээр нь зодох нь л дээ” гэж хэлсэн. Тэгтэл түүний араас нэг залуу манай гэрийн үүдээр шагайгаад “Та нар унтаж амардаг л юм байгаа биз. Бид нар та нарыг яачихсан юм. Та нарын унтах эсэх бидэнд ямар хамаатай юм. Хүнээ олж уулз”гэх зэргээр бидэнтэй маргалдаад эхэлсэн тэгэхэд нь Ё түрүүлж босоод хаалга руу очиж тэр залууг өшиглөсөн. Тэр залуу ёолоод унасан. Тэгтэл цаанаас нь хэдэн залуу хаалган дээр ирэхээр нь би очиж нэг залууг нь оруулахгүй гэж заамдаж түлхээд цааш гарсан. Би тэр залуугийн нуруу, толгой орчимд нь нэг нэг удаа цохисон юм. Тэгтэл хажуугаас манай гэрийн хүмүүс ирж салгасан. Намайг заамдуулаад гарч байхад хажуугаас нэг залуу хальт цохисон. Бид салсны дараа би арын гэрлүү ороход настай 3 хүн байсан тул би тэднээс уучлалт гуйгаад одоо эвлэрье гэж хэлээд гарсан юм. Маргааш өглөө нь унтаж байтал арын гэрээс залуучууд орж ирээд зодоон цохион хийсэн гээд давшлаад байсан. Тухайн үед тэдний гэрт байсан залуучуудаас нэгнийх нь чих урагдсан байсан, бас нэг залуугийн толгойны ар дагз хэсгээр хавдаж бондойсон байсан ба тэр залуу нь миний цохисон залуу байсан. Тэд танай гэрээс нэг хүн нь хамт яваад манай хүний чихийг эмчлүүлчих гэж хэлсэн тул би тэдэнтэй хамт Улаангом руу явсан юм.БиБ.О-н эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд маш их гэмшиж байна. Түүнд учирсан хохирлыг нөхөн төлж уучлалт гуйж эвлэрсэн. Надад хөнгөн ял оноож өгөхийг хүсэх байна” гэх мэдүүлэг /хх-ийн 72-73-р тал/,зэрэг нотлох баримтууд болно.
Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл: 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Увс аймгийн Тариалан сумын “Бор хавцал” гэх газарт хохирогч Б.Б-г шүүгдэгч Д.Ё зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол, хохирогч Б.О-г шүүгдэгч Д.Д нь зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус учруулсан болох нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Б.Б, Б.О, гэрчД.Б, О.Э, Н.Бнарын мэдүүлэг, 2017 оны 8 дугаар сарын 22-ныөдрийн 473, 481 тоот шинжээчийн дүгнэлтүүд, шүүгдэгч Д.Ё, Д.Д нарын үйлдсэн хэргээ тус тус хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогджээ.
Шүүгдэгч Д.Ё-нүйлдлийн улмаас хохирогч Б.Б-нэрүүл мэндэд “Хамар ясны хугарал, таславчны муруйлт, зүүн чихний дэлбэнд сэтэрч язарсан шарх, хамрын нуруу, 2 нүдний доод зовхинд цус хуралт, зүүн хөхлөг сэртэнд, зүүн чихний урд хэсэгт зулгаралт, хүзүүний зүүн талд зөөлөн эдийн гэмтэл”учирсан,
Шүүгдэгч Д.Д-н үйлдлийн улмаас хохирогч Б.О-н бие махбодид “Тархины доргилт, зүүн шанаанд зулгаралт, дагзанд зөөлөн эдийн няцрал гэмтэл”учирсан байх ба уг гэмтлүүд ньШүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь2017 оны 8 дугаарсарын 22-ныөдрийн 473 дугаар,мөн өдрийн 481дүгээршүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.
Иймд хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Д.Ё, Д.Д нарыг тус бүрЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулаххууль зүйн үндэслэлтэй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч нар нь хохирогчоос уучлалт гуйж, хохирол төлбөрийг төлж барагдуулсан нь хэргийн 84-85 дугаар талд авагдсан хохирогч Б.Б-н ...Миний бие Д.Ё-с хохирол болох 1.500.000 төгрөгийг авсан, хохирогч Б.О-н ...Миний бие Д.Д-с хохирол болох 1.400.000 төгрөг авсан... гэх тодорхойлолтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлгүүдээр нотлогдож байх тул шүүгдэгч Д.Ё, Д.Д нараас гаргуулах хохиролгүй гэж үзлээ.
Шүүгдэгч Д.Д, Д.Ё нарньэнэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгө үгүй болохыг тус тус дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.
Шүүгдэгч Д.Ё, Д.Д нарнь учруулсан хохирлоо сайн дураараа төлж барагдуулсан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг ял шийтгэхдээ харгалзан үзсэн, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч Чангас овогт Д Ё, Шангас овогт Д-н Д нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Чангас овогт Д-ны Ё, Шангас овогт Д-н Д нарыг тус бүр600/зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Д.Ё, Д.Д нар нь торгох ялыг хуулинд заасан 3 сарын хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч Д.Ё, Д.Д нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл болон битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар Д.Ё, Д.Д нартөмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэрэглэсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА