| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 139/2024/00370/И |
| Дугаар | 139/ШШ2024/00411 |
| Огноо | 2024-11-25 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 25 өдөр
Дугаар 139/ШШ2024/00411
| 2024 оны 11 сарын 25 өдөр | Дугаар 139/ШШ2024/00411 | Дундговь аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Нэхэмжлэгч:******* хот,******* дүүрэг,*******-р хороолол,*******-р хороо,******* хотхон******* тоотод байрлах******* ББСБ ХХК /РД:./
Хариуцагч:******* аймгийн сумын-р баг, тоотод оршин суух овогт /РД:.../
Нэхэмжлэлийн шаардлага: 231516.58 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 139/2024/00370/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч /цахимаар оролцов/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэрэнбадам оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч******* ББСБ ХХК ньд холбогдуулан 231516.58 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.
2.Нэхэмжлэгч******* ББСБ ХХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна: ...Хариуцагч Монгол Улсын иргэн овогтой нь манай байгууллагаас 2023 оны 05 сарын 24-ний өдөр*******897 тоот зээлийн гэрээг байгуулж 50000 төгрөг, 2023 оны 07 сарын 07-ны өдөр 18168 тоот зээлийн гэрээ байгуулж 50000 төгрөгийг тус тус хэрэглээний зориулалтаар, 1 сарын хугацаатай 8.1 хувийн хүүтэй авсан.*******897 тоот зээл дээр 2023 оны 10 сарын 20-ны өдөр хугацаа сунгалт хийснээс хойш, 18168 тоот зээл дээр зээл авсан өдрөөс хойш огт төлөлт хийгдээгүй. Удаа дараа өөрийнх нь болон холбоо барих хүний холбогдох утас руу дуудлага хийж, мессэж илгээн, аман болон бичгэн хэлбэрээр шаардлага хүргүүлсэн боловч удаа дараа биелүүлээгүй өнөөг хүрсэн. Зээлийн гэрээнд заасны дагуу үндсэн зээлийн хүүгийн 20 хувиар төлөгдөөгүй байгаа зээлийн үлдэгдлээс нэмэгдүүлсэн хүү тооцож*******897 тоот зээлийн02 хоногийн нэмэгдүүлсэн хүү 8042.30 төгрөг, үндсэн зээлийн33 хоногийн хүү 44339.18 төгрөг, үндсэн зээлийн 50000 төгрөг, 18168 тоот зээлийн 408 хоногийн нэмэгдүүлсэн хүү 10865.10 төгрөг, үндсэн зээлийн 438 хоногийн хүү 58320 төгрөг, үндсэн зээлийн 50000 төгрөг, нотариатын зардал 5000 төгрөг, шуудангийн зардал 4950 төгрөг, нийт 231516.58 төгрөгийг хариуцагч талаас гаргуулж тус байгууллагад олгож өгнө үү. Мөн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7595.5 төгрөгийг хариуцагч талаас гаргуулж өгнө үү... гэжээ.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2024 оны 09 сарын 17-ны өдөрд холбогдуулж нэхэмжлэл гаргасан. Тус нэхэмжлэлд овогтой нь манай байгууллагаас 2023 оны 05 сарын 24-ний өдөр*******897 тоот зээлийн гэрээг байгуулж 50000 төгрөг, 2023 оны 07 сарын 07-ны өдөр 18168 тоот зээлийн гэрээ байгуулж 50000 төгрөгийг тус тус хэрэглээний зориулалтаар, 1 сарын хугацаатай 8.1 хувийн хүүтэй авсан.*******897 тоот зээл дээр 2023 оны 10 сарын 20-ны өдөр хугацаа сунгалт хийснээс хойш, 18168 тоот зээл дээр зээл авсан өдрөөс хойш огт төлөлт хийгдээгүй. Удаа дараа өөрийнх нь болон холбоо барих хүний холбогдох утас руу дуудлага хийж, мессэж илгээн, аман болон бичгэн хэлбэрээр шаардлага хүргүүлсэн боловч удаа дараа биелүүлээгүй өнөөг хүрсэн. Зээлийн гэрээнд заасны дагуу үндсэн зээлийн хүүгийн 20 хувиар төлөгдөөгүй байгаа зээлийн үлдэгдлээс нэмэгдүүлсэн хүү тооцож*******897 тоот зээлийн02 хоногийн нэмэгдүүлсэн хүү 8042.30 төгрөг, үндсэн зээлийн33 хоногийн хүү 44339.18 төгрөг, үндсэн зээлийн 50000 төгрөг, 18168 тоот зээлийн 408 хоногийн нэмэгдүүлсэн хүү 10865.10 төгрөг, үндсэн зээлийн 438 хоногийн хүү 58320 төгрөг, үндсэн зээлийн 50000 төгрөг, нотариатын зардал 5000 төгрөг, шуудангийн зардал 4950 төгрөг, нийт 231516.58 төгрөгийг хариуцагч талаас гаргуулж тус байгууллагад олгож өгнө үү. Мөн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7595.5 төгрөгийг хариуцагч талаас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан гэв.
4.Нэхэмжлэгчээс нэхэмжлэл /хэргийн 1-р хуудас/,******* дугаартай хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хэргийн 2-р хуудас/, ТЗ 101/304 дугаартай тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар /хэргийн-р хуудас/, 2024 оны 09 сарын 19-ний өдрийн цахим зээлийн гэрээ /хэрийн 4-6-р хуудас/, төлбөрийн баримт /хэргийн 7-р хуудас/, зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга /хэргийн 8-9-р хуудас/, 2024 оны 09 сарын 17-ний өдрийн 2024/339 дугаартай ..... ББСБ ХХК-ааст олгосон итгэмжлэл /хэргийн 10-р хуудас/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 11-12-р хуудас/ баримтыг шүүхэд ирүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон байна. Үүнд: Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй удаа дараа зөрчсөн тул хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн байна.
3.Хариуцагч нь шүүхэд тайлбар ирүүлээгүй байна.
4. Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2024 оны 09 сарын 19-ний өдрийн цахим зээлийн гэрээ /хэрийн 4-6-р хуудас/, төлбөрийн баримт /хэргийн 7-р хуудас/, зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга /хэргийн 8-9-р хуудас/ баримтуудаар******* ББСБ ХХК болон нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдаж хариуцагч нь зээлээ төлөөгүй болох нь тогтоогдож байна. Мөн хариуцагч нь 2024 оны 11 сарын 06-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авсан байх ба хуульд зааснаар 14 хоногийн хугацаанд хариу тайлбараа өгөөгүй, шүүх хуралдааны товыг хуульд заасан арга хэрэгслээр мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байх тул хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэлтэй байна.
5. Талуудын маргааны зүйл нь 231516.58 төгрөг нэхэмжилсэн ба хариуцагч тал зээлийн гэрээ байгуулагдсан эсэх талаар маргаагүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
6.Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байх тул улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчид хариуцуулан шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасны дагуу хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 82 дугаар зүйлийн 82.1.1, 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч овогт /РД:........../-ээс 231516.58 /хоёр зуун гучин нэгэн мянга таван зуун арван зургаан төгрөг тавин найман мөнгө/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч******* ББСБ ХХК /РД:.........../-д олгосгуай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7595.50 /долоон мянга таван зуун ерэн таван төгрөг тавин мөнгө/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчэс 7595.50 /долоон мянга таван зуун ерэн таван төгрөг тавин мөнгө/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч******* ББСБ ХХК-д олгосгуай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ