| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сугарын Болортуяа |
| Хэргийн индекс | 177/2017/0110/Э |
| Дугаар | 111 |
| Огноо | 2017-10-13 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Я.Дина |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 10 сарын 13 өдөр
Дугаар 111
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Сувд-Эрдэнэ,
Улсын яллагч: Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Я.Дина,
Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч: М.Мөнхөө
Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгчТ.Ц,
Өсвөр насны шүүгдэгч: Н.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар
Увс аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шаавай овогт Н-н Б-д холбогдох 1735000730038 дугаартай эрүүгийн хэргийг 2017оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авчхянанхэлэлцэв.
Биеийн байцаалт: Монголулсыниргэн, 2001 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 16 настай, эрэгтэй, яс үндэс баяд, бүрэн бус дунд боловсролтой, Улаангом сумын Увс Эрдэм ахлах сургуулийн 11в ангийн сурагч, ам бүл 4, аав, ээж, ах нарын хамтаар Улаангом сумын 12 дугаар багийн 11-58 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Шаавай овогт Н-н Б. РД:ОЮ01233011
Хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/ Өсвөр насны шүүгдэгч Н.Б нь 2017 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө тус аймгийн Улаангом сумын 12 дугаар багт байрлах 11-64 тоотод оршин суух хохирогч Т.Ц-н гэрт нэвтэрч “Самсунг Ж-600” загварын гар утас нууцаар хулгайлж нийт 320.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүххуралдаанаархавтастхэрэгтавагдсандараахбичгийннотлохбаримтуудыгшинжлэнсудлав. Үүнд:
1. Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол/хх-ийн 1 тал/,
2. Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол. /хх-ийн 3-4 тал/,
3. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл. /хх-ийн 5 тал/,
4. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хх-ийн 07-11, 56тал/,
5. Шүүгдэгч Н.Б-сэдзүйлхураанавсантэмдэглэл, тогтоол/хх-ийн 13-14 тал/,
6. Эд зүйлд үзлэг хийж, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 15-19 тал/,
7. Шүүгдэгчийннастоолсонтухайтэмдэглэл/хх-ийн49 тал/,
8. Хохирогч Т.Ц-н мөрдөн байцаалтыншатанд өгсөн: “2017 оны 8 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө 10 цаг 10 минутанд өөрийн гар утсаа хөргөгчний хажууд цэнэглэсэн байсан ба шөнө 12 цаг 28 минутанд сэрээд утсаа авах гэтэл алга болсон байсан. Манайд гадны ямар нэгэн хүн ирээгүй, гэрийн хаалга цоожтой хэвээрээ байсан болохоор уг утсыг гэрийн хаяагаар авсан байх гэж бодож байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 20-22 тал/,
9. Гэрч Н.С-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "Тэр орой 15 цагаас хойш би айлын хадлангийн өвсийг ачиж ирж хашаанд нь буулгах ажил хийсэн юм. Уг айл манай гудамжны адаг орчимд байдаг айл бөгөөд намайг тэнд ажиллаж байхад шөнө орой болсон хойно миний дүү Б ганцаараа ирээд надад тамхи өгчихөөд, миний хажууд 30 орчим минут байж байгаад гэртээ харихаар явсан. Шөнө 02 цагт харихад дүү Б гэртээ унтаж байсан. Надад болон манай гэрийнхэнд ямар нэгэн гар утас хулгайлсан талаар болон хүнээс гар утас авсан талаар яриагүй. Түүнийг өөр гар утас барьж байхыг хараагүй. Бид эцэг эхээс 2-уулаа. Дүү Б нь одоо Увс эрдэм ахлах сургуульд буюу 640 дүгээр сургуулийн 11-р ангид сурдаг. Хичээл сурлагадаа их шамддаг, боломжийн сурдаг. Даруу төлөв зантай, гадуур хэсээд байдаггүй. Бидний үгэнд сайн орж үг сайн авдаг хүүхэд байгаа юм. Ар гэрийн хувьд ээж маань хараа муутай тул группд байдаг, аав бид хоёр ажилгүй. Гэхдээ бид амьдралын төлөө зүтгэж зүгээр суудаггүй ажил хайж түр зуурын ч болтугай ажил олж хийдэг тул дүүгээ өлөн хоосон байлгаагүй, хоол ундтай, мөр бүтэн хувцастай байлгахыг хичээдэг. Дүү маань архи уудаггүй, тамхи татдаггүй, өмнө нь хэрэг зөрчилд холбогдож байгаагүй томоотой хүүхэд юм"гэх мэдүүлэг /хх-ийн 23-р тал/,
10. Гэрч Г.Ц-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Н.Б миний удирдсан ангид 6-р ангиасаа хойш суралцаж байгаа. Хичээл сурлагын хувд дундаж С үнэлгээтэй суралцдаг. Олон нийтийн ажилд идэвхтэй оролцдог дуу цөөтэй хүүхэд байгаа юм. Ар гэрийн зүгээс ээж нь хүүхдийнхээ сурлагад ихээхэн анхаардаг. Бидэнтэй ирж уулздаг байсан. Ар гэрийн хувьд амьдралын түвшин тааруу, ээж нь группт байдаг, эцэг эх нь ажилгүй. 1 ахтай. Н.Б зан араншгийн хувьд энгийн төлөв даруу, гэр бүлийн суурь хүмүүжил сайн. Урьд өмнө хэрэг зөрчил гаргаж байгаагүй. Гэр ойролцоо байдаг ангийн хүүхдүүдтэйгээ илүү дотно харьцаатай, спортод сонирхолтой хөл бөмбөг, хөнгөн атлетик зэрэгт илүү амжилт үзүүлдэг, уралдаан тэмцээнд тогтмол оролцдог хүүхэд юм. Монгол бичгээр манай ангийн хамгийн сайн хурдан уншдаг хүүхэд ба 8 дугаар ангидаа алтан медаль, 9 дүгээр ангидаа мөнгөн медаль авч байсан. Багш нараас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлдэг" гэх мэдүүлэг/хх-ийн 24 тал/,
11. Гэрч Г.У-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“Н.Б нь даруу төлөв, дөлгөөн зан араншинтай, сургуулиас зохион байгуулсан үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог, хүний өгсөн үүрэг даалгаврыг сайн биелүүлдэг хүүхэд юм. Спортоор хичээллэдэг хөнгөн атлетик чиглэлд илүү сонирхолтой, хичээл шалтгаангүйгээр тасалж байгаагүй, урьд өмнө ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж шалгагдаж байгаагүй. Амьдралын түвшингийн хувьд ядуу хүнд амьдралтай, эцэг эх нь ажилгүй. Ээж нь группд байдаг" гэх мэдүүлэг/хх-ийн 25-р тал/,
12. Гэрч Т.Ц-нмөрдөнбайцаалтыншатанд өгсөн: “Би тэр орой хүү Б-д тамхи өгөөд ойрхон айлын хашаанд өвс буулгаж байсан хүү С-д хүргэж өг гэж хэлээд явуулсан. Тухайн үед харанхуй болсон 23 цаг болж байсан. Шөнө дунд намайг унтаж байхад ирж унтсан. Маргааш нь гэртээ өнжсөн. Надад гар утас хулгайлсан талаар яриагүй. Би нөхөр хоёр хүүхдийн хамт амьдардаг. Б нь миний 2 дахь хүүхэд. Одоо Увс Эрдэм сургуулийн 11в ангид сурдаг. Хичээл сурлагадаа дундаж, спортоор идэвхтэй хичээллэдэг. Хөнгөн атлетикаар олон удаа тэмцээн уралдаанд оролцож байр, шагнал эзэлж байсан. Зан араншингийн хувьд төлөв даруу зантай, ойлгоц сайтай аливаа зүйлийг хурдан ойлгодог, өөрийгөө илэрхийлэх чадвар сайн, нийгмийн идэвхи сайтай, эцэг эхийн үгэнд сайн ордог, ажил төрөлд хойш суугаад байдаггүй. Ямар учраас уг гар утсыг хулгайлсныг мэдэхгүй байна. Бид хүүхдээ хоосон хонуулахгүй гэж зүтгэдэг чадах ядахаараа амьдралын төлөө тэмцдэг. Хүүхэддээ хатуу үг хэлж загнаж зодож гар хүрч үзээгүй. Хулгай хийж амьдар гэж сургаагүй. Бусдад тус дэм болж амьдрах ёстой гэж сургаж өсгөсөн юм” гэх мэдүүлэг/хх-ийн 26 тал/,
13. "Гэрэгэ эстимэйт" ХХК-ийн 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн УВ/014/72 тоот “Эд хөрөнгийн зах зээлийн үнийн тодорхойлолт”-д “Самсунг Ж-600” загварын гар утсыг 320.000 төгрөгөөр үнэлсэн /хх-ийн 29 тал/,
14. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 17/42 тоот “Хэргийн газраас гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авсан гутлын улны мөр нь бүрэн тод дүрслэгдэж байх ба уг мөрөнд агуулагдах хувийн онцлог шинж тэмдэг нь тоо болон чанарын хувьд хангалтгүй байх тул харьцуулах шинжилгээнд тэнцэхгүй. Харин хэлбэр хэмжээ, хээн зураглал гэх мэт ерөнхий шинж тэмдэгээр нь тодорхой хүний гутлын улны мөрний дардастай харьцуулах боломжтой. Шинжилгээнд ирүүлсэн гутлын улны мөрийг Н.Б-с хураан авсан гэх гутлын улны мөрний дардастай харьцуулан шинжилж үзэхэд хэлбэр дүрс, хэмжээ, хээн зураглал гэх мэт ерөнхий шинж тэмдэгээрээ тохирч байна” гэх шинжээчийн дүгнэлт. /хх-ийн 34-35 тал/,
15. Өсвөр насны яллагдагчийн өмгөөлүүлэх эрхийг хангаж өгнө үү гэх Увс аймгийн цагдаагийн газрын 2017.09.27-ны өдрийн Хууль зүйн туслалцааны төвд хүргүүлсэн албан бичиг. /хх-ийн 38 тал/,
16. Өсвөр насны яллагдагч Н.Б-н хууль ёсны төлөөлөгчөөр түүний ээж Т.Ц-г тогтоосон тогтоол. /хх-ийн39 тал/,
17. Өсвөр насны шүүгдэгч Н.Б-н урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас. /хх-ийн 44 тал/,
18. Өсвөр насны шүүгдэгчийн хувийн байдал тогтоосон баримтууд, сурагчийн хувийн хэргийн материал /хх-ийн46-48, 50-55, 57 тал/,
19. Өсвөр насны шүүгдэгч Н.Б-н мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2017 оны 8 дугаар сарын 27-ны орой 23 цаг орчимд ээж маань төрсөн ах Н.С-д тамхи хүргээд өгчих гэж хэлсэн тул манайхаас холгүй гудамжинд төгсгөл орчимд байсан ахдаа тамхийг нь хүргэж өгчихөөд тэндээ 30 минут орчим харж зогсож байгаад тэр хашаанаас гараад хашаанаас дээш 2 хашаан дотор явж байсан юм. Би тэр айлын хашаагаар дамжиж гараад урд талын хамаатны айлаасаа гар утасны цэнэглэгч асуух гэж орсон. Тэгтэл гэрэл нь асаалттай, хаяагаар нэг гар утас цэнэглэж байгаа бололтой залгаастай харагдахаар авчихсан юм. Би тэр айлын хаяагаар шагайж харахад хүн амьтан харагдаагүй тул эзэнгүй байна гэж бодоод гар утсыг авах гэтэл хаяагаар гар хүрэхгүй байсан тул хашааны буланд байсан 50 см орчим урттай модоор гар утсыг татаж аваад цэнэглэгчийг нь салгаж орхисон. Гэртээ очиж нууцаар унтрааж асааж үзэхэд хэвийн ажиллагаатай байсан. Ямар нэгэн нууц код нэхэхгүй зүгээр асаж байсан тул СИМ картыг нь салгаад хаячихсан юм. Тухайн үед гоё утастай болъёо гэж бодоод л авчихсан юм. Буруу зүйл хийсэндээ үнэхээр их гэмшиж байна. Дахин ийм муухай зүйл хийхгүй. “ гэх мэдүүлэг, баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг ноцтой зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Хэрэгт авагдсан хохирогч Т.Ц-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, "Гэрэгэ эстимэйт" ХХК-ийн 2017 оны8дүгээрсарын30-ны өдрийнУВ/014/72тоот “Эд хөрөнгийн зах зээлийн үнийн тодорхойлолт”, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 17/42 тоот шинжээчийн дүгнэлт, гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйл хураан авсан тогтоол, тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, өсвөр насны шүүгдэгч Н.Б-н мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэгбичгийн нотлох баримтуудаар өсвөр насны шүүгдэгч Н.Б нь 2017 оны 8 дугаар сарын 27-наас 28-нд шилжих шөнө Увс аймаг, Улаангом сумын 12 дугаар багийн нутаг 11-64 тоотод оршин суух хохирогч Т.Ц-н гэрт байсан “Самсунг Ж-600” загварын гар утсыг хууль бусаар, нууцаар хулгайлж, хохирогч Т.Ц-д 320.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох ньнотлогдожтогтоогдсонбайна.
Прокуророос өсвөр насны шүүгдэгч Н.Б-н дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар буюу хулгайн гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчлөх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ. Учир нь:
Хэргийн 22 дугаар талд авагдсан хохирогч Т.Ц-н “...гэрийн хаалга цоожтой хэвээрээ байсан болохоор уг утсыг гэрийн хаяагаар авсан байх гэж бодож байна...” гэх, 40-41 дүгээр талд авагдсан өсвөр насны шүүгдэгч Н.Б-н “...Тэр айлын гэрэл асаалттай байсан бөгөөд хаяагаар нэг гар утас цэнэглэж байгаа бололтой залгаастай харагдсан, ...гар утсыг авах гэтэл хаяагаар гар хүрэхгүй байсан тул хашааны буланд байсан 50 см орчим урттай модоор гар утсыг татаж авсан...” гэх мэдүүлгүүд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүдээс дүгнэхэд өсвөр насны шүүгдэгч Н.Батболд гэмт хэрэг үйлдэхдээ хохирогчийн гэрт нэвтэрч орохгүйгээр гадна талаас нь хаяагаар мод оруулан цэнэглэж байсан “Самсунг Ж-600” загварын гар утсыг татан авч, нууц, далд аргаар хулгайлсан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэдэг нь түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх, хаалга, түгжээг эвдэх, цуургыг сугалах, онгорхой байхад нь сэм орох, нуугдах зэрэг бусад аргаар тухайн объектод нэвтрэх саадыг арилгаж нэвтрэн орсон байхыг ойлгоно.
Харин дээр дурьдсан үйл баримт, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар өсвөр насны шүүгдэгч Н.Батболд нь хохирогчийн гэрт биеэчлэн нэвтэрч ороогүй байх тул прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хэргийг зүйлчилж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохироогүй гэж үзэж, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, хүний хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Өсвөр насны шүүгдэгч Н.Б-н үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Т.Ц-д нийт 320.000 төгрөгийн буюу бага бус хэмжээнээс давсан хохирол учирсан нь "Гэрэгэ эстимэйт" ХХК-ийн 2017 оны8дүгээрсарын30-ны өдрийнУВ/014/72тоот “Эд хөрөнгийн зах зээлийн үнийн тодорхойлолт” /хх-ийн 29 тал/-оор, мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгчээс хохирогчийн хулгайд алдсан гар утсыг хураан авч хохирогч Т.Ц-д хүлээлгэн өгсөн болох нь Увс аймгийн прокурорын газрын прокурорын 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн “Мөрдөн шалгах ажиллагаа явуулах тухай” 5/15тогтоол, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийж, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 13-15 тал/-ээр тус тус нотлогдсон тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан гэж үзлээ.
Шүүгдэгч Н.Б нь хулгайн гэмт хэрэг үйлдэх үедээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 14 насанд хүрсэн ба арван насанд хүрээгүй байсан байсан болох нь хэргийн 48-49дүгээр талд авагдсан нас тоолсон тухай тэмдэглэл, иргэний үнэмлэхний нотиаратаар гэрчлүүлсэн хуулбар баримтуудаар тогтоогдсон бөгөөд шүүгдэгч Н.Б нь 2001 оны 3 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн өдөр /2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар/ 16 нас 6 сар 13 хоногтой буюу өсвөр насны этгээд байна.
Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өсвөр насны этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хангасан, түүний нас, биед тохирсон, эрүүл мэнд, ёс суртахуун, сэтгэцийн онцлогийг харгалзсан, нийгэмд өөрийн байр суурийг олоход туслах, боловсрол эзэмшүүлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэгдсэн байхаар зохицуулсан тул өсвөр насны шүүгдэгч Н.Б-н анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан, гэм буруугаа ухамсарлаж, чин санаанаасаа гэмшиж байгаа, 18 насанд хүрээгүй, ерөнхий боловсролын сургуулийн 11-р ангид суралцаж байгаа болон түүний хувийн зан байдлыг тус тус харгалзан үзэж, түүнд ял оногдуулахгүйгээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зохистой гэж шүүх дүгнэв.
Мөн өсвөр насны шүүгдэгчнд гэм бурууг ухамсарлуулах, хөдөлмөрлөх, амьдрах зөв арга барилд сургах, гэмт хэрэг дахин үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2-т заасан “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” үүрэг хүлээлгэх, өсвөр насны шүүгдэгчийнхүмүүжил, зан байдалд нь хяналт тавих, хүмүүжлийн эерэг нөлөөлөл үзүүлж байх үүргийг хууль ёсны төлөөлөгч Т.Ц-д хариуцуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтор хэвээр хэрэглэхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.1, 18.2 дугаар зүйл, 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэдзаасныгтус тус удирдлагаболгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан өсвөр насны шүүгдэгч Н.Б-д Увс аймгийн Прокурорын Газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.
2. Өсвөр насны шүүгдэгч Шаавай овгийн Н-н Б-г хүний хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан өсвөр насны шүүгдэгч Н.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан хүмүүжүүлэх хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад тус тус заасныг баримтлан хянан хүмүүжүүлэх хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан 1 жил 6 сарын хугацаанд өсвөр насны шүүгдэгч Н.Б-д зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Н.Б-д авсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлж ажиллахыг Увс аймаг дахь Хүүхэд гэр бүл, залуучуудын хөгжлийн газарт даалгаж, хараа, хяналтандаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг түүний хууль ёсны төлөөлөгч Т.Ц-д хариуцуулсугай.
6. Энэ хэрэгт өсвөр насны шүүгдэгч Н.Б-д нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хохирол, төлбөргүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Т.Ц нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар өсвөр насны шүүгдэгч Н.Б-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасны дагуу шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гарданавснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч,дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА