Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 101/ШШ2024/03741

 

 

 

 

 

 

2024 08 01 101/ШШ2024/03741

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Болормаа даргалж,

Нэхэмжлэгч: ******* *******, ******* *******, ******* *******лол, ******* байр, 73 тоот, бүртгэлийн дугаар *******, Боржгин овогт *******ы ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******, дугаар *******, байр, 145 тоот, РД:, Тайж овогт Уламбаатарын Хатанчимэгт холбогдох 5,850,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ариунжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б. шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч оос шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч ийн хүсэлтээр түүнд 2023 оны 4 сарын 18-ны өдөр 2,000,000 төгрөг, 2023 оны 5 сарын 09-ний өдөр 500,000 төгрөг, 2023 оны 5 сарын 11-ний өдөр 2,400,000 төгрөг, 2023 оны 5 сарын 20-ны өдөр 400,000 төгрөг, 2023 оны 5 сарын 23-ны өдөр 350,000 төгрөг, 2023 оны 6 сарын 05-ны өдөр 200,000 төгрөгийг тус тус зээлдүүлсэн. Хувийн харилцаатай байх хугацаанд түүнд хэрэглээний зардлыг бас зохих хэмжээнд өгсөн байгаа нь гүйлгээний утгаас харагдана. Хариуцагч нь Турк улсаас бараа оруулж ирдэг бизнестэй гэж хэлсэн учраас мөнгө зээлдүүлсэн тул 5,850,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гээс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: нь Б.той 2022 оны 9 сард танилцсан, тухайн үед Америкийн Нэгдсэн улсад ажиллаж амьдарч байсан бөгөөд тэй байнгын видео дуудлага хийх, харилцан ярилцах, чат, мессеж бичих зэргээр харилцаа холбоотой байсан. 2023 оны 01 сарын 05-ны өдөр АНУ-с нэхэмжлэгч ирж ийнд амьдарсан. Б. нь тэй хайр сэтгэлийн холбоотой ирээдүйн амьдралаа хамтдаа бий болгоно, сайхан амьдарна гэдгээ байнга илэрхийлж байсан. ч энэ байдлыг хүлээн зөвшөөрч төрсөн ах эгч, ээжтэйгээ Б.ыг танилцуулж, ирээдүйн нөхөр гэдгээр бодож итгэж найдаж явсан. Мөн Б. нь ийг АНУ-руу авч явна, тэндээ гэрлэлтээ батлуулна АНУ-руу явахын хооронд ажил хөдөлмөр эрхлэлгүй байж бай, өөрийнхөө ашигладаг Ленд.мн мөнгө зээлдэг аппликейшн ашиглаад зээл авчих би боломжоороо төлөөд яваад байя, чи ахуйн хэрэгцээгээ залгуулж бай, ажил хийлээ гэхэд хоёрын хооронд нэг сая төгрөгийн ажил хийгээд яах юм бэ ажил хөдөлмөр эрхлүүлдэггүй байсан.

2023 оны 01 сарын -ны өдөр Б. АНУ-руу буцаж яваад, 2023 оны 5 сарын 06-ны өдөр АНУ-с ирж, 2023 оны 5 сарын 06-ны өдрөөс 2023 оны 6 сарын 19-ний өдөр хүртэл Хатанчимэгийн гэрт нь хамт амьдарсан. Энэ хугацаанд Б. өөр хүнтэй харилцаа үүсгэж, энэ байдлыг мэдсэнээр хамтран амьдрахаа больсон гэдэг. Гэтэл 2023 оны 8 сарын 21-ний өдөр нэхэмжлэгч Б. 5,858,000 төгрөг зээлсэн мэтээр өөрийн хэрэгцээнд зарцуулсан мөнгийг нэхэмжилжээ. 2023-04-18-ны өдөр 2,000,000 төгрөгийг зээлсэн гэдэг боловч ийн хүүгийн төрсөн өдөр болсон учраас хэрэгцээндээ болон хүүхдэдээ зарцуул гэж өөрөө сайн дураараа шилжүүлсэн. 2023-05-09-ны өдөр 500,000 төгрөг, 2023-05-11-ний өдөр 2,400,000 төгрөг, 2023-05-20-ны өдөр 400,000 төгрөг, 2023-05-23-ны өдөр 350,000 төгрөг, 2023-06-05-ны өдөр 200,000 төгрөгийг тус тус зээлсэн гэдэг боловч тэдний хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй, ийн зүгээс мөнгө зээлэх талаар хүсэлт тавиагүй.

Нэхэмжлэгч Б. барилгын ажил хийдэг, оройтож ажил нь тардаг байсан болохоор хоол хүнсээ цуглуулах зав цаг муутай байдаг учраас хэрэгцээндээ зарцуул гэж рүү мөнгө шилжүүлдэг байсан. Өөрөөр хэлбэл Б. нь тэй хамтран амьдарч байхдаа зарцуулсан хоол хүнс, ахуйн хэрэгцээ, байрны төлбөр, тог усандаа заруулсан тул хариуцах үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчээс УТХ төлсөн баримт, иргэний үнэмлэхний хуулбар, ХААН банкны дансны хуулга, хариуцагчаас иргэний үнэмлэхний хуулбарыг нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Б.ын хариуцагч т холбогдуулан 5,850,000 төгрөгийн нэхэмжлэлээс 2,800,000 төгрөгийг хангаж, 3,050,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч Б.оос дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Өөрийн эзэмшдэг Хаан банкны эзэмшдэг 50621*******386 дугаарын данснаас хариуцагч ийн дугаарын дансанд 2023 оны 4 сарын 18-ны өдөр 2,000,000 төгрөг, 2023 оны 5 сарын 09-ний өдөр 500,000 төгрөг, 2023 оны 5 сарын 11-ний өдөр 2,400,000 төгрөг, 2023 оны 5 сарын 20-ны өдөр 400,000 төгрөг, 2023 оны 5 сарын 23-ны өдөр 350,000 төгрөг, 2023 оны 6 сарын 05-ны өдөр 200,000 төгрөг, нийт 5,850,000 төгрөгийг түүний хүсэлтийн дагуу шилжүүлсэн гэжээ.

3. Хариуцагч ээс нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Нэхэмжлэгч Б.той 2022 оны 9 сард танилцах үед Америк улсад ажиллаж амьдарч байсан бөгөөд тэй байнгын видео дуудлага хийх, харилцан ярилцах, чат, мессеж бичих зэргээр харилцаа холбоотой байсан. 2023 оны 01 сарын 05-ны өдөр АНУ-с нэхэмжлэгч ирж ийнд амьдарсан. Б. нь тэй хайр сэтгэлийн холбоотой ирээдүйн амьдралаа хамтдаа бий болгоно, сайхан амьдарна гэдгээ байнга илэрхийлж байсан учир энэ байдлыг хүлээн зөвшөөрч төрсөн ах эгч, ээжтэйгээ Б.ыг танилцуулж, ирээдүйн нөхөр гэдгээр бодож итгэж найдсан. Б., нарын хооронд АНУ-руу хамт явж гэрлэлтээ батлуулах хүртэл асуудал яригдсан дотно харилцаатай байсан. 5,850,000 төгрөгийг авсан дээр маргахгүй, энэ хамтын хэрэгцээнд зарцуулагдсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн дансны хуулгаар хариуцагч ийн дугаарын дансанд 2023 оны 4 сарын 18-ны өдөр 2,000,000 төгрөг, 2023 оны 5 сарын 09-ний өдөр 500,000 төгрөг, 2023 оны 5 сарын 11-ний өдөр 2,400,000 төгрөг, 2023 оны 5 сарын 20-ны өдөр 400,000 төгрөг, 2023 оны 5 сарын 23-ны өдөр 350,000 төгрөг, 2023 оны 6 сарын 05-ны өдөр 200,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн үйл баримт нотлогдсон.

5. Талуудын маргааны зүйл нь нэхэмжлэгч Б. 5,850,000 төгрөгийг зээлсэн гэж байгаа боловч хариуцагч хамтын хэрэгцээнд зарцуулагдсан гэж тайлбарласан, харин зохигч дотно харилцаатай байсан дээр маргаагүй.

6. Зохигчийн хооронд 2023 оны 5 сарын 11-ний өдрийн 2,400,000 төгрөг, 2023 оны 5 сарын 20-ны өдөр шилжүүлсэн 400,000 төгрөгийг шилжүүлсэн гүйлгээний утгаас үзэхэд зээлийн харилцаа үүссэн гэж үзэж хангаж үлдэх хэсгийг хамтын харилцаатай байх хугацаанд зарцуулагдсан байна гэж 3,050,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

7. Нэхэмжлэгч Б.оос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 108,550 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч ээс 2,800,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 59,750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож хуульд зааснаар хуваарилан шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ээс 2,800,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.од олгож, нэхэмжлэлээс 3,050,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 108,550 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч ээс 59,750 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.од олгосугай.

3. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БОЛОРМАА