Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 101/ШШ2024/03819

 

 

 

 

 

 

 

 

 

*******24 08 06 101/ШШ*******24/03819

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Болормаа даргалж,

Нэхэмжлэгч: ******* *******, ******* дугаар хороо, ******* ******* тоот, РД:*******, ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* *******, ******* хороо, хороолол, хотхон, тоотод оршин суух, РД:, овогт ы д холбогдох 103,400,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг *******23 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , ,

Хариуцагч Б.,

Хариуцагчийн өмгөөлөгч

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Дөлгөөн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгчдөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Б. нь манай компаниас 295,600,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж, манай компани нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч *******23-03-25-ны өдөр 190,000,000 төгрөг, *******23-06-01-ний өдөр 105,600,000 төгрөгийг тус тус төлөхийг зөвшөөрч, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн *******23--ны өдрийн дугаар захирамжаар хэргийг шийдвэрлэсэн.

Манай компани цемент нийлүүлдэг ХХК-аас бартераар санал болгосон *******21 онд үйлдвэрлэгдсэн, *******23 онд улсад орж ирсэн, Тоёота Тундра маркийн автомашиныг 410,000,000 төгрөгөөр санал болгоход нь 390,000,000 төгрөгт тооцож авсан. Уг 390,000,000 төгрөгийн үнэ бүхий автомашинаа Б.д шилжүүлж, үүнээс шүүхийн шийдвэрийн дагуу төлөгдөх ёстой 295,600,000 төгрөгийг хасаж, зөрүү 94,400,000 төгрөгийг манай компанид буцаан төлөхөөр тохиролцож худалдан авах гэрээг байгуулсан. Гэтэл хариуцагч Б. автомашиныг 290,000,000 төгрөгөөр худалдан борлуулсан, зөрүү мөнгийг өгөхгүй гэж маргасан.

*******21 онд үйлдвэрлэгдсэн *******23 онд улсад орж ирсэн 3500 СС моторын багтаамжтай бензин хөдөлгүүртэй Тоёота тундра маркийн автомашины зах зээлийн ханш 390,000,000-410,000,000 төгрөгийн хооронд байгаа ба 290,000,000 төгрөг буюу зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнээр худалдах ямар ч үндэслэл байхгүй, манай компани ийм бага үнээр Б.д автомашиныг шилжүүлж, өөрсдөө алдагдалд орох ямар ч шаардлага байгаагүй. Мөн шүүхийн шийдвэрийн дагуу *******23 оны 4 дүгээр сарын -ны өдөр Б.гийн 5069033009 тоот данс руу 9,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Иймд хариуцагч Б.гоос автомашины зөрүү төлбөр 94,400,000 төгрөг, *******23-04--ны өдөр шилжүүлсэн 9,000,000 төгрөг, нийт 103,400,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Б. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн *******23--ны өдрийн тоот захирамжаар эвлэрлийн гэрээг баталгаажуулж шийдвэрлэж хуулийн хүчин төгөлдөр болсон. ******* ХХК-аас *******23-04--ны өдөр 9,000,000 төгрөгийг Хаан банк дахь 5069033009 тоот дансаараа авсан. Үлдэгдэл төлбөр болох 286,600,000 төгрөгийн авлагад *******21 онд үйлдвэрлэгдсэн *******23 онд орж ирсэн 3500СС моторын багтаамжтай бензин хөдөлгүүртэй Тоёота тундра маркийн автомашиныг тооцон авсан. Автомашиныг *******23 оны 5-р сарын 12-ны өдөр 290,000,000 төгрөгөөр худалдсан ба зах зээлийн үнэлгээ 300,000,000 төгрөгөөс доош үнийн дүнтэй байдаг. Машин хүлээн авахад гарын үсэг зуруулсан. Надад ******* ХХК-тай худалдах худалдан авах гэрээ хийх шаардлага байгаагүй, гарын үсгээ зурчих гэхэд нь анзаараагүй зурсан. Иймд ******* ХХК-ийн нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчээс: УТХ төлсөн баримт, ******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ХХК-ийн *******23-06-*******-ны өдрийн 68 дугаар хэлцэл хүргүүлэх тухай албан бичгийн хуулбар, ******* ХХК-ийн *******23-05-04-ны 53 дугаар хүсэлтийн хуулбар, Хаан банкны *******23-04--ны өдрийн 9,000,000 төгрөгийн шилжүүлгийн мэдээлэл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албаны *******23-08-02-ны өдрийн тодорхойлолт, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн *******23--ны өдрийн дугаар захирамжийн хуулбар, *******23-05-05-ны өдрийн дугаар худалдах-худалдан авах гэрээний хуулбар, *******23-05-04-ний өдрийн Автомашин хүлээлцсэн актын хуулбар, , Б. нарын иргэний үнэмлэхийн хуулбар, гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгийн хуулбар, *******23-05-05-ны өдрийн 443 дугаар итгэмжлэлийн хуулбар, , нарын иргэний үнэмлэхийн хуулбар, *******23-10-12-ны өдрийн 2 дугаар ХХК-ийн тодорхойлолт, *******24-06-12-ны өдрийн 60 дугаар итгэмжлэл,

Хариуцагчаас: Хаанбанкны *******23-05-12-ны өдрийн Б.гийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга, *******23-12-26-ны өдрийн 932 дугаар Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн тайлан зэрэг баримтыг нотлох баримтаар ирүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч ******* ХХК-аас хариуцагч Б.д холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага 103,400,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч ******* ХХКомпани дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шүүхийн *******23--ны өдрийн дугаар захирамжинд заасан 295,600,000 төгрөгийн төлбөрт монгол ХХК-аас 390,000,000 төгрөгийн үнэтэй авто машиныг өгсөн. Харин Б.гоос 94,400,000 төгрөгийг буцаан төлөх нөхцөлтэйгөөр түүний өмчлөлд шилжүүлсэн. Мөн шүүхийн шийдвэрийн дагуу *******23-04--ны өдөр 9,000,000 төгрөг, автомашины зөрүү 94,400,000 төгрөг, нийт 103,400,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

3. Хариуцагч Б.гоос 103,400,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн *******23--ны өдрийн дугаар захирамжинд зааснаар нэхэмжлэгч ******* ХХКомпани надад 295,600,000 төгрөгийг төлөх шийдвэр гарч *******23-04--ны өдөр 9,000,000 төгрөгийг өгсөн. Шийдвэрт заасан хугацаандаа төлбөрийг өгөөгүй ба *******23 оны 5 сарын 05-ны өдөр автомашиныг надад шилжүүлж өгсөн. Уг автомашины зах зээлийн үнэ дээд тал нь 300,000,000 төгрөг байдаг ба машиныг би *******23 оны 5 сарын 12-ны өдөр 290,000,000 төгрөгөөр худалдсан. Нэхэмжлэгч надад автомашиныг 390,000,000 төгрөгөөр тооцож өгөөгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн *******23--ны өдрийн дугаар захирамжинд зааснаар ******* ХХК нь *******23-04--ны өдөр 9,000,000 төгрөгийн төлбөрийг төлсөн. *******23-05-04-ний өдөр автомашин хүлээлгэн өгсөн дээр талууд маргаагүй.

Нэхэмжлэгч *******23 оны 5 сарын 05-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээгээр авто машиныг 390,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон гэж тайлбарлаж байгаа хэдий ч талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан харилцаа үүссэн гэж үзэхээргүй байна.

Уг гэрээнд автомашиныг 390,000,000 төгрөгт тооцож төлбөрт өгч зөрүү төлбөрийг буцаан авах нөхцөл тусгагдаагүй ба *******23 оны 5 сарын 05-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээний 3.2-т төлбөр төлөх нөхцөл, хугацааг *******23 оны 5 сарын 05-нд бартераар бүрэн төлсөн гэж тусгажээ.

5. Мөн нэхэмжлэгч ******* ХХК нь ХХК-аас 390,000,000 төгрөгт тооцон авсан, ба уг компаниас гаргасан *******23 оны 10 сарын 12-ны өдрийн 2 дугаар тодорхойлолтоор авто машины зах зээлийн үнэ 390,000,000 төгрөг болох нь нотлогдож байгаа гэж тайлбарласан.

ХХК болон ******* ХХК-ийн хооронд 390,000,000 төгрөгөөр тооцож төлбөрт төлснийг, хариуцагч Б.д 390,000,000 төгрөгт тооцон Тоуота тундра автомашиныг худалдсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.

6. Нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 674,950 төгрөгийг улсын орлого болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 1******* дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ХХК-ийн хариуцагч Б.гоос 103,400,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 674,950 төгрөгийг улсын орлого болгосугай.

3. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БОЛОРМАА