Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 101/ШШ2024/03910

 

 

 

 

 

 

2024 08 ******* 101/ШШ2024/03910

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* хороо, ******* ******* ******* гудамж, ******* ******* үйлчилгээний төвд байрлах, РД:*******, ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүрэг,, байр, РД:, овогт ийн д холбогдох 3,222,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Хариуцагч С.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ариунжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК, итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд олон улсад өрсөлдөх мэдлэг чадвартай, нийгэм, засаг, компанийн хөгжилд хувь нэмэр оруулах, тогтвор суурьшилтай иллах шилдэг суралцагчдыг урамшуулах, дэмжих, сурталчлах, шилдэг мэргэжилтэн-манлайлагчийг бэлтгэх, хүний нөөцийн эргэцийг бууруулах оюутан залууст санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилгоор тэтгэлэгт хөтөлбөрийг зарласан.

Тус тэтгэлэгт хөтөлбөрт ******* ХХК-ийн нэрэмжит сургалтын тэтгэлэг олгох журам-ын 2 дугаар зүйлд заасан шаардлага хангасан мөн нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн оюутан залуус оролцох боломжтой байхаар заасан. Үүнд: ...Хичээлийн бус цагаар компанид цалинтай иллах, төгссөний дараа тогтвортой иллах нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн байх гэсэн шаардлагуудыг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд тус тэтгэлэгт оролцох боломжтой зохион байгуулсан.

Ингээд С. нь сургалтын тэтгэлгийн хөтөлбөрт тавьсан нөхцөл шаардлагыг хүлээн зөвшөөрч, тэтгэлэгт тэнцсэн учир 2023 оны 08 сарын 25-ны өдөр гэрээг байгуулж, 2023-2024 оны эхний улирлын хичээлийн жилийн сургалтын төлбөр 3,222,000 төгрөгийг 2023 оны 08 сарын 29-ний өдөр холбогдох данс руу шилжүүлсэн.

Тус гэрээний 5 дугаар зүйлийн 5.1-т Суралцагч 71-100 хувь тэтгэлэг авсан тохиолдолд төгссөний дараа компанид 3 жил хүртэл хугацаагаар иллах-аар харилцан тохиролцсон учир тантай 2023 оны 09 сарын 05-ны өдөр Хөдөлмөрийн гэрээ-г байгуулан нягтлан бодох, операторын албан тушаалд тус өдрөөс илл эхэлсэн.

2023 оны 12 сарын 01-ний өдрийн 06/911 тоот албан хүсэлтийг хүлээн авч тус хугацаанд С.д ******* олгосон. Гэтэл хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2023 оны 12 сарын 15-ны өдрөөс хойш лаа таслан илдаа ирээгүй учир манай компанийн зүгээс ил үүргээ ирж гүйцэтгэхийг удаа дараа мэдэгдсэн хэдий ч ил үүргээ гүйцэтгээгүй.

Мөн С.д ил үүргээ ирж гүйцэтгэх тухай албан бичгийг 2024 оны 01 сарын 15-ны өдөр 01 тоот албан бичиг, 2024 оны 01 сарын 27-ны өдөр 09 тоот албан үүргээ ирж гүйцэтгэх боломжгүй тохиолдолд хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай хүсэлтээ ирүүлж, ил хүлээлцэх мөн сургалтын төлбөрийн тэтгэлэг 3,222,000 төгрөгийг буцаан төлж компанийг хохиролгүй болгох тухай албан бичгийг тус тус хүргүүлсний дагуу тэрээр сургалтын төлбөрийг удахгүй 2-3 хува төлнө гэж явсаар өнөөдрийг хүртэл сургалтын төлбөрт олгогдсон 3,222,000 төгрөгийг буцаан төлөөгүй тул гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч С. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие ******* ХХК-ийн 2023-2024 оны хичээлийн жилд зарлагдсан тэтгэлэгт хөтөлбөрт амжилттай шалгарснаар 3,222,000 төгрөгийн төлбөр төлүүлсэн нь үнэн.

Гэрээний дагуу ил үүрэг биелүүлээгүй болон гэрээ цуцлах асуудлын хүрээнд 2023-12-26-ны өдөр танхимын дэргэдэх Монголын Олон Улсын арбитраас зохион байгуулсан Арбитрын Моск Trial тэмцээнд оролцох болсноор сургалтын албаны албан ёсны ******* болон 06/911 тоот албан хүсэлтийн дагуу 2023-12-01-ний өдрөөс 12 сарын 15-ны өдрийг хүртэл *******тэй байсан. Гэтэл албан ёсны *******ний энэхүү хугацаанд ******* ХХК-ийн гийн албаны дарга, ахлах нягтлан бодогч нь байгууллагын албан ёсны харилцах аппликейшн вибер чатаар удаа дараа илдаа ирэхийг удирдлагын зүгээс шаард байна, ирэхгүй бол гэрээгээ цуцална хэмээн мэдэгдсэн. Миний зүгээс албан ёсны *******тэй байгаа болон энэхүү тэмцээнд оролцох нь суралцах үүргийн хүрээнд учир ойлгон хүлээн авч үзэхийг хүссэн ч гэрээгээ цуцална, цуцлахаар ирж уулзаарай хэмээн мэдэгдсэн нь вибер чатаар нотлогдоно.

Нэхэмжлэл болон мэдэгдэх хуудсанд дурдсанчлан компанийн зүгээс удаа дараа иллахыг мэдэгдсэн бус *******ний хугацаа дууссанаас хойш хүний нөөцийн илтан нь 2023-12-25-ны өдөр нэг удаа утсаар холбогдон хэзээнээс илдаа ирэх вэ гэх үед болон 12 сарын 15-ны өдрийн албан ёсны ******* дуусахаас өмнө цөөнгүй удаа 12 сарын 26-нд тэмцээн болох болон 12 сарын 18-ны өдрөөс 12 сарын 22 хүртэл улирлын эцсийн шалгалтын долоо хоног үргэлжлэх тул боломжгүй байгаа байдлаа мөн тайлбарлан мэдэгдсэн. Улирал дундын шалгалт болон ачаалал бүхий долоо хоногуудад тухайн долоо хоногт иллах 20 цагийг гүйцээхгүй байх, хичээлийн зүйлийг урьтал болгох талаар санал гарг өмнөх саруудын цагийн бүртгэлийн хуудас болон хамт тэтгэлэг авч илл байсан охин ч үүнийг батлах буюу зарим долоо хоногт ачаалалтай тул иллаагүй ч гэрээний гүйцэтгэлийг тооцож явсан нь батлагдана.

Гэрээ цуцлахтай холбоотойгоор санхүүгийн албаны дарга нь өдөр тутмын ил, үйл иллагаанд хяналт тавьдаг ерөнхий удирдлага болдог ба энэхүү албан тушаалтан албан ёсны *******ний хугацаанд илд ирэхийг шаардсан нөхцөл байдал болон *******ний хугацаандаа иллахгүй бол гэрээ цуцална, үүний дараа гэрээгээ цуцалсан гэх энэхүү мэдэгдлээр миний бие талуудын хооронд байгуулагдсан сургалтын тэтгэлгийн гэрээ болон хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан хэмээн ойлгосон. Иймд ахлахын хэлснээр тэмцээнээ дуусгаад шууд буюу 12 сарын 27-ны өдөр уулзахаар очиход лын байранд нэвтрүүлэхгүй, илтны сандал дээр суулгахгүй, хамааралгүй болсон хүн, гаднын хүн байдлаар хандсан нь гэрээ цуцлагдсан болохыг бодит байдал дээр харуулсан хэмээн үзсэн.

Дахин нэг авч үзэх нөхцөл байдал нь тэтгэлгийн гэрээний ерөнхий шалгуур болон 7 хоногт 20 цаг иллах нь зөвхөн тухайн семестрийн хүрээнд буюу хичээлийн улиралтай хамт дуусгавар болох учиртай. Иймд гэрээний гүйцэтгэлийн хугацаанд гагцхүү 2023 оны 12 сарын 23-ны өдрийг дуусах хичээлийн улирлын хугацааг ойлгон энэхүү хугацааны ил гүйцэтгэлд холбогдох тэтгэлгийн хэмжээг 3,222,000 төгрөг хэмээн үзвэл миний бие 2023 оны 11 сарын 30 хүртэл лаа гүйцэтгэн, энэхүү гүйцэтгэлийг компани хүлээн авсан. 2023 оны 12 сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 сарын 15-ны өдрийг хүртэл албан ёсны *******тэй байсан болно. Иймд үүргийн гүйцэтгэл хангагдаагүй гэж үзэх нэг долоо хоног буюу 2023 оны 12 сарын 18-ны өдрөөс 2023 оны 12 сарын 23-ны өдрийг хүртэл хугацаа хамаарч байгаа юм. Гэвч энэхүү долоо хоног нь 16 дугаар долоо хоног эцсийн шалгалтын долоо хоног тул албан ёсны ******* олгох боломжгүй буюу дотоод журамд хориглосон заалттай мөн өмнөх ил хэргийн хүрээнд тогтсоны дагуу шалгалтын долоо хоног тул очихгүй болохыг мэдэгдсэн.

Гэрээ цуцлах эрх бүхий субъектийн хүрээнд гагцхүү гүйцэтгэх захирал нь ахлахаар дамжуулан гэрээ цуцлах талаар хэлсэн бус юм. 2023 оны 11 сарын 15-ны өдрөөс 2023 оны 11 сарын 30-ны хооронд илласан цалин, 2023 оны 12 сарын *******-ний өдөр орох байсан хэдий ч өдийг хүртэл ороогүй ба энэ талаар лавлан асуухад Хүний нөөцийн илтан нь гүйцэтгэх захирал цалин авахыг хаасан байна хэмээн мэдэгдсэн. Иймд энэхүү нөхцөл байдал нь хөдөлмөрийн бөгөөд тэтгэлгийн гэрээг компани өөрийн санаачилгаар цуцалсан байна. Ингэхдээ албан ёсны *******ний хугацаанд хамаарах үед цуцалсан байх тул үүнээс хойш ямар нэг хохирол, төлбөр төлөх үүрэг хүлээхгүй болно. Дараагийн нэгэн нөхцөл байдал нь хэрэгт авагдсан талуудын хооронд байгуулагдсан тэтгэлгийн гэрээ нь гэрээний *******т байдлын зарчмын хүрээнд бус компанийн зүгээс санал болгосон стандарт нөхцөлөөр хийсэн гэрээ болох ба иймд тэтгэлгийн гэрээний 4.4-р зүйлийг Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2.8 заасны дагуу нөгөө талын үүргээ гүйцэтгэх, эрхээ хэрэгжүүлэхээс татгалзах хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан буюу үгүйсгэсэн заалт байна хэмээн хүчин төгөлдөр бус гэж үзэв.

Мөн талуудын хооронд байгуулагдсан гэрээнд ямарваа нэг байдлаар бичгээр гэрээ цуцлахыг тусган өгөөгүй ба ахлах нь өдөр тутмын тэтгэлгийн гэрээний дагуу шаардлага тавьдаг удирдлага болон цуцалсан тухай мэдэгдсэнээр болон цалин хаасан үйлдлээр гүйцэтгэх захирал нар нь цуцлахаар мэдэгдсэн өдрөөс гэрээ цуцлагдсан тул гэрээ хүчинтэй байх хугацаанд ямарваа нэг үүргийн зөрчил гаргаагүй тул цуцлагдсан гэрээний хүрээнд ямар нэг үүрэг хүлээхгүй хэмээн үзэж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд зөвшөөрөхгүй, 3,222,000 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэв.

Нэхэмжлэгчээс ******* ХХК-ийн Улсын бүртгэлийн 000178328 дугаар гэрчилгээний хуулбар, 2023-09-05-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээний хуулбар, Эд хөрөнгө бүрэн хариуцлагын гэрээний хуулбар, ******* ХХК-ний нэрэмжит сургалтын тэтгэлэг олгох гэрээний хуулбар, ******* ХХК-ний нэрэмжит сургалтын тэтгэлэг олгох журам, Голомт банкны цахим 2024-03-18-ны өдөр 3,222,000 төгрөгийг шилжүүлсэн баримтын хуулбар, 2024-01-27-ны өдрийн 09 мэдэгдэл, 2024-01-15-ны өдрийн 01 мэдэгдэл, 2024-02-01-ний өдрийн ******* ХХК-ний гүйцэтгэх захирлын Б-01/08 дугаар Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаал зэрэг баримтыг нотлох баримтаар шүүхэд ирүүлсэн,

хариуцагчаас баримт ирүүлээгүй,

Хариуцагчийн хүсэлтээр вибер чатад , Manduhai үзлэгийг шүүх хийж баримтыг бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 3,222,000 төгрөгийн нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч ******* ХХК дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Сургалтын тэтгэлгийн хөтөлбөрт тавьсан нөхцөл шаардлагыг хүлээн зөвшөөрч, тэтгэлэгт тэнцсэн учир 2023 оны 08 сарын 25-ны өдөр гэрээг байгуулж, 2023-2024 оны эхний улирлын хичээлийн жилийн сургалтын төлбөр 3,222,000 төгрөгийг 2023 оны 08 сарын 29-ний өдөр холбогдох данс руу шилжүүлсэн.

Тус гэрээний 5 дугаар зүйлийн 5.1-т Суралцагч 71-100 хувь тэтгэлэг авсан тохиолдолд төгссөний дараа компанид 3 жил хүртэл хугацаагаар иллах-аар харилцан тохиролцсон учир тантай 2023 оны 09 сарын 05-ны өдөр Хөдөлмөрийн гэрээ-г байгуулан нягтлан бодох, операторын албан тушаалд тус өдрөөс илл эхэлсэн.

2023 оны 12 сарын 01-ний өдрийн 06/911 тоот албан хүсэлтийг хүлээн авч тус хугацаанд С.д ******* олгосон. Гэтэл хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2023 оны 12 сарын 15-ны өдрөөс хойш гэрээг хүлээсэн үүрэгт лаа гүйцэтгээгүй лаа тасалсан тул түүнээс ил үүргээ ирж гүйцэтгэхийг 2024 оны 01 сарын 15-ны өдөр 01 тоот албан бичиг, 2024 оны 01 сарын 27-ны өдөр 09 тоот албан бичгээр удаа дараа мэдэгдсэн хэдий ч ил үүргээ гүйцэтгээгүй.

Иймд хөдөлмөрийн гэрээг цуцалсан тул сургалтын төлбөрийн тэтгэлэг 3,222,000 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.

3. Хариуцагч С.гаас нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Компанийн зүгээс удаа дараа иллахыг мэдэгдсэн бус *******ний хугацаа дууссанаас хойш хүний нөөцийн илтан нь 2023-12-25-ны өдөр нэг удаа утсаар холбогдон хэзээнээс илдаа ирэх талаар хэлж байсан. 12 сарын 15-ны өдрийн албан ёсны ******* дууссан, мөн 12 сарын 26-нд тэмцээнд оролцох, 12 сарын 18-ны өдрөөс 12 сарын 22 хүртэл улирлын эцсийн шалгалтын долоо хоног үргэлжлэх тул боломжгүй байгаа байдлаа тайлбарлан мэдэгдсэн. Улирал дундын шалгалт болон ачаалал бүхий долоо хоногуудад тухайн долоо хоногт иллах 20 цагийг гүйцээхгүй байх, зүйлийг урьтал болгох талаар санал гарг өмнөх саруудын цагийн бүртгэлийн хуудас, хамт тэтгэлэг авч илл байсан охин ч үүнийг батална. Зарим долоо хоногт ачаалалтай тул иллаагүй ч гэрээний гүйцэтгэлийг тооцож явсан нь батлагдана.

Гэрээ цуцлахтай холбоотойгоор санхүүгийн албаны дарга нь өдөр тутмын ил, үйл иллагаанд хяналт тавьдаг ерөнхий удирдлага болдог ба энэхүү албан тушаалтан албан ёсны *******ний хугацаанд илдаа ирэхийг шаардсан нөхцөл байдал болон *******ний хугацаандаа иллахгүй бол гэрээ цуцална, үүний дараа гэрээгээ цуцалсан гэх энэхүү мэдэгдлээр миний бие талуудын хооронд байгуулагдсан сургалтын тэтгэлгийн гэрээ болон хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан хэмээн ойлгосон. Иймд ахлахын хэлснээр тэмцээнээ дуусгаад шууд буюу 12 сарын 27-ны өдөр уулзахаар очиход лын байранд нэвтрүүлэхгүй, илтны сандал дээр суулгахгүй, хамааралгүй болсон хүн, гаднын хүн байдлаар хандсан нь гэрээ цуцлагдсан болохыг бодит байдал дээр харуулсан хэмээн үзсэн.

Тэтгэлэгийн гэрээний ерөнхий шалгуур 7 хоногт 20 цаг иллах нь зөвхөн тухайн семестрийн хүрээнд буюу хичээлийн улиралтай хамт дуусгавар болох учиртай. Иймд гэрээний гүйцэтгэлийн хугацаанд гагцхүү 2023 оны 12 сарын 23-ны өдрийг хүртэлх хичээлийн улирлын хугацааг ойлгоно, энэхүү хугацааны ил гүйцэтгэлд холбогдох тэтгэлэгийн хэмжээг 3,222,000 төгрөг хэмээн үзвэл миний бие 2023 оны 11 сарын 30 хүртэл лаа гүйцэтгэн, энэхүү гүйцэтгэлийг компани хүлээн авсан гэж үзэж байгаа тул 3,222,000 төгрөгийг буцаан төлөх үндэслэлгүй гэж маргасан.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2023-09-05-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгө бүрэн хариуцлагын гэрээ, ******* ХХК-ний нэрэмжит сургалтын тэтгэлэг олгох гэрээ, ******* ХХК-ний нэрэмжит сургалтын тэтгэлэг олгох журам, Голомт банкны цахим 2024-03-18-ны өдөр 3,222,000 төгрөгийг шилжүүлсэн баримт зэрэг нотлох баримтаар нэхэмжлэгч ******* ХХК-иас сургалтын тэтгэлэг олгох хөтөлбөрийг зарл хариуцагч С. сургалтын тэтгэлэгт хамрагдах хөтөлбөрт заасан шаардлагыг ханг хамрагдсан үйл баримт тогтоогдож байна, талууд маргаагүй.

Зохигчийн хооронд 2023 оны 08 сарын 25-ны өдөр сургалтын тэтгэлэг олгох гэрээ, 2023 оны 09 сарын 05-ны өдөр Хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ тус тус байгуулагдсан байна.

5. Талуудын маргааны зүйл нь сургалтын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагд хөдөлмөрийн гэрээнд заасан ил үүргээ хариуцагч С. гүйцэтгээгүй, хариуцагчаас албан ёсны *******тэй байж, тэмцээнд оролцох, шалгалт өгөх зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай байсан тул хөдөлмөрийн гэрээнд заасан үүргийг биелүүлэх боломжгүй байсан гэж маргасан.

6. ******* ХХК-ний нэрэмжит сургалтын тэтгэлэг олгох гэрээний нөхцөл нь суралцаг буюу хариуцагч С. нь 2023 оноос 2024 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийн 100 хувийн тэтгэлэгт хамрагдсан нь гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-т тусгагджээ.

Уг гэрээний 5 дугаар зүйлийн 5.3-т гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3-т заасны дагуу зөрчил гаргасан тохиолдолд тэтгэлэг олгогчоос авсан сургалтын төлбөрийг журамд заасан хувь хэмжээгээр буцаан төлөх үүргийг суралцагч буюу хариуцагч С. хүлээсэн байна.

7. Зохигчдын хооронд сургалтын тэтгэлэг олгох гэрээний харилцаа үүссэн, энэ нь Иргэний хуулиар тухайлан зохицуулаагүй боловч Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5-д Энэ хуулиар зохицуулаагүй, шууд нэрлэгдээгүй боловч гэрээний үндсэн шинж, хэлбэрийг илэрхийлсэн өвөрмөц агуулга бүхий гэрээг нэрлэгдээгүй гэрээ гэнэ. Нэрлэгдээгүй гэрээнд энэ хуулийн үүргийн тухай нийтлэг үндэслэл хамаарна гэж зааснаар нэрлэгдээгүй гэрээ байгуулагдсан байна.

8. Нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 66,600 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч С.гаас 66,600 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож хуульд зааснаар хуваарилан шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч С.гаас 3,222,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 66,600 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч С.гаас 66,600 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

3. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь ******* хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш ******* хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БОЛОРМАА