| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөртогоогийн Болормаа |
| Хэргийн индекс | 181/2023/04945/И |
| Дугаар | 101/ШШ2024/03983 |
| Огноо | 2024-08-22 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 22 өдөр
Дугаар 101/ШШ2024/03983
202******* 0******* 22 101/ШШ202*******/039*******3
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* дугаар хороо, *******ы ******* гудамж, ******* тоот, РД:*******, ******* овогт *******ын *******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүрэг дугаар хороо, хороолол, *******06 байр, 21 тоот, РД:5*******2*******201, ХХК-д холбогдох 3,*******00,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Н.*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Ариунжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ХХК-тай 2019 оны ******* сарын 31-ний өдөр 19/ дугаар түрээсийн гэрээ байгуулж, DAEWOO маркийн 07-1******* УНХ улсын дугаартай өөрөө буулгагч автомашиныг 1 сарын хугацаатай, сарын 6,000,000 төгрөгөөр тохиролцон ажилласан. Гэрээг дахин нэг сараар ажлын хөлс 2,600,000 төгрөгийг авч, үлдэгдэл 3,*******00,000 төгрөгийг аваагүй. Компанийн захирал нь 2022 оны 05 сарын 27-ны өдөр үлдэгдэл төлбөр 3,*******00,000 төгрөгийг 2022-06-20-ны өдөр төлөхөөр баталгаа гаргасан тул түрээсийн төлбөр 3,*******00,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчээс Н.*******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, 19/ дугаар түрээсийн гэрээний хуулбар, 2022-05-09, 2022-05-27-ны өдрийн гийн тайлбар,
Хариуцагчаас 202*******-03-07-ны өдрийн 2*******/51 дугаар итгэмжлэл, 202*******-03-07-ны өдрийн хэрэг шилжүүлэх хүсэлт, ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэрэг баримтуудыг нотлох баримтаар шүүхэд ирүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Н.******* хариуцагч ХХК-д холбогдуулан 3,*******00,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч Н.******* нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. ХХК-тай 2019 оны 0******* сарын 31-ний өдөр түрээсийн гэрээг байгуулж 07-1******* УНХ улсын дугаартай өөрөө буулгагч авто машинаар хангах, сарын төлбөрийг 6,000,000 төгрөгөөр 2019 оны 0******* сарын 31-ний өдрөөс 30 хоногийн хугацаатай, дахин 1 сарын хугацаатай сунгаж, 2,600,000 төгрөгийг төлж, үлдэх төлбөр 3,*******00,000 төгрөгийг төлөөгүй. Компанийн захирал нь 2022 оны 05 сарын 27-ны өдөр үлдэгдэл төлбөр 3,*******00,000 төгрөгийг 2022-06-20-ны өдөр төлөхөөр баталгаа гаргасан тул түрээсийн төлбөрт 3,*******00,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон.
3. Хариуцагч ХХК нь 2023 оны 11 сарын 23-ны өдөр нэхэмжлэлийг гаргаж авсан боловч хариу тайлбарыг бичгээр шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй.
*******. Хэрэгт авагдсан баримт, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдсон. Зохигч нь 2019 оны 0******* сарын 31-ний өдөр түрээсийн гэрээг байгуулж 07-1******* УНХ улсын дугаартай өөрөө буулгагч авто машиныг хариуцагч ХХК түрээсэлж нэг сарын төлбөрт, 6,000,000 төгрөг төлөх, дахин 1 сарын хугацаатай гэрээг сунгаж, төлбөрөөс 2,600,000 төгрөгийг төлж, 2022-06-20-ны өдөр 3,*******00,000 төгрөгийг төлөх баталгааг компанийн захирал нь 2022 оны 05 сарын 27-ны өдөр гаргасан үйл баримт тогтоогдож байна.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2. дах хэсэгт зааснаар хариуцагч ХХК нь 202******* оны 0******* сарын 10-ны өдөр нэхэмжлэлийг гардуулсан, нэхэмжлэлийг гардан авсан өдрөөс 1******* хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ 2023 оны сарын 07-ны өдрийг хүртэл биелүүлээгүй.
Иймд мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч хариу тайлбарыг бичгээр ирүүлэх үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэх хуулийн зохицуулалттай.
6. Талуудын хооронд Иргэний хуулийн 31******* дугаар 31*******.1-д зааснаар түрээсийн гэрээний харилцаа үүссэн байна.
7. Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч ХХК-тай 2019 оны 0******* сарын 31-ний өдөр байгуулсан түрээсийн гэрээний үүргийг биелүүлж 07-1******* УНХ улсын дугаартай өөрөө буулгагч авто машинаар хангах үүргээ биелүүлсэн. Талууд гэрээний хугацааг 1сараар үргэлжлүүлж, хариуцагч ХХК нь түрээсийн төлбөрт 2,600,000 төгрөгийг авч, үлдэгдэл төлбөр 3,*******00,000 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй байна.
*******. Нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 69,350 төгрөгийг төлснийг улсын орлого болгож, хариуцагч ХХК-иас 69,350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож хуульд зааснаар хуваарилан шийдвэрлэх.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 11*******-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 31******* дугаар зүйлийн 31*******.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ХХК-аас 3,*******00,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.*******ид олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 69,950 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч ХХК-аас 69,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.*******ид олгосугай.
3. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.*******, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 1******* хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 0 дугаар зүйлийн 0.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 1******* хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БОЛОРМАА