| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөртогоогийн Болормаа |
| Хэргийн индекс | 101/2023/06486/И |
| Дугаар | 101/ШШ2024/04171 |
| Огноо | 2024-09-06 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 06 өдөр
Дугаар 101/ШШ2024/04171
2024 09 06 101/ШШ2024/0*******71
МНГ УСЫН НРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* дүгээр хороо, ******* хороолол, ******* тоот, РД:*******, ******* овогт *******ийн *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүрэг, ******* дүгээр хороо, дугаар байр, 21 тоот, РД:, овогт гийн т холбогдох, Улсын бүртгэлийн Ү-0**************9 дугаар гэрчилгээтэй, ******* дүүргийн 5 дугаар хороо, хороолол, байр, 90 м,кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлүүлэх нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Ц.*******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ,
Хариуцагч Ш.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Батзаяа нар оролцов.
ТДРХЙХ нь:
Нэхэмжлэгч Ц.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* дүүрэг, 5 дугаар хороо, хороолол, тоот хаягт байршилтай 90 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг дүүргийн иргэн овогт ын ээс 2005 онд худалдан авч, 2023-06--ны өдөр бэлэглэлийн гэрээний дагуу өөрийн нэр дээр шилжүүлэн авч, өмчлөгчөөр бүртгүүлсэн. Үл хөдлөх эд хөрөнгийг 2005-05-18-ны өдөр ХХК, түүний захирал тай бэлэглэлийн гэрээг байгуулж, хагас подвалын нийт талбайгаас 90 м.кв талбайг нь хуваан авсан. нэ гэрээний дагуу 90 м.кв талбай бүхий Ү-0**************9 тоот улсын бүртгэлийн дугаар бүхий гэрчилгээг гаргуулж авсан бөгөөд улмаар өмчлөгчөөр нь Б. бүртгэгдсэн. нэ үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн найз Б.тэй харилцан тохиролцож тогтмол ашиглаж байхаар хүлээн авч, тохижуулж, хариуцаж байсан. Тухайн үл хөдлөх эд хөрөнгийг 2005 оны 05 сараас эхлэн үйлчилгээний зориулалтаар тохижуулж, үсчин, биллиард клубийн зориулалтаар ашиглаж байсан.
нэ хугацаанд цэвэр, бохир ус, халаалт дулаан, цахилгааны мөнгө төлбөрийг Ц.******* хариуцан төлж байсан, урт хугацаанд хөдөө орон нутагт ажиллаж, амьдарч байсан тул 20******* онд тухайн үйлчилгээний байрыг цоожилж, өөрийн дүүдээ захиж үлдээсэн. Гэтэл бидний эзгүй хойгуур Ш. нь хаалга, цоожийг эвдэн хууль бусаар бусдад түрээслүүлж, бидний өмчлөх эрхийг зөрчиж байгааг мэдэж, тухайн үед өмчлөгч байсан Б. нь 2023 оны 6 сард ******* дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэст хандаж, нь өнөөдрийг хүртэл бидний өмчийг хууль бусаар завшиж, ашиглан, эд хөрөнгө тавилга зэргийг эвдэн сүйтгэж, бусдад ашиглуулж буй нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар авах, завших гэм хэргийн шинжтэй гэж үзэж цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Гэтэл дээрх гомдол мэдээллийг хүлээн авч, шалгасны эцэст ******* дүүргийн Прокурорын газрын 2023-07-04-ний өдрийн тоот хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзах тогтоол гарсан. Ш.той бид удаа дараа уулзаж, яаралтай суллахыг шаардсан хэдий ч мөн л суллаж өгөхөөс татгалзаж, үг хэлээ ойлголцдоггүй тул хариуцагч Ш.ын хууль бус эзэмшлээс ******* дүүрэг, 5 хороо, хороолол, тоот хаягт байршилтай 90 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлүүлж өгнө үү гэв.
Хариуцагч Ш. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ******* дүүргийн 5 дугаар хороо, одоо шинэчлэгдэж ******* хороо, байранд би анх ашиглалтад орсноос хойш буюу 1995 оноос хойш одоог хүртэл амьдарч байгаа. Би болон манай оршин суугчид хамтарч энэ байрны засвар сан техник, бүх засварын ажлыг хариуцан хийдэг. нэ байрыг 1995 онд ХХК барьж ашиглалтад оруулсан. 2011 оноос хойш ХХК-ийн захирал асан УИХ-ын гишүүн намайг , 25 дугаар байрыг хариуцаж шаардлагатай засвар үйлчилгээг хийж бай гэсний дагуу өдий хүртэл хариуцаж байгаа. Ц.*******т үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авах ямар ч үндэслэл байхгүй, энэ байрны суурь цементэн блокийг эвдэж ямар ч зөвшөөрөлгүй хаалга шинээр гаргасан. Үсчний газар огт ажиллуулж байгаагүй ба харин биллиард ажиллуулж архи, пиво ууж заваардаг газар байсныг мэднэ. Харин сантехникийн гэмтэл гарч ус алдаж байсан тул цоожтой байхад нь бид онгойлгож ороход архины шил, пивоны лааз дүүрэн хог байсан. Тухайн үед би болон гуай шаардлага тавьж үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг үзэхэд манай байрны биш нхтайваны өргөн чөлөө 56 дугаар байрны гэрчилгээ үзүүлж байхад нь энэ үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ худал хаягтай хуурамч гэрчилгээ байна гэдгийг хэлснээс хойш бүх юмаа авч алга болсон. Бид уг подвалыг эзэнтэй байлгах зорилгоор манай 4 давхарт амьдардаг ийн найз ыг оруулж ажил үйлчилгээ явуулан 3-4 удаа засвар хийж 20 оны 09 сарын 04-ний өдөр оруулсан. Би удахгүй энэ үл хөдлөх эд хөрөнгийг бичиг баримтыг гаргуулан авна, хандах бүхий л газарт нь хандана. Ц.******* нь Улсын бүртгэлийн байгууллагыг хууран мэхэлж үл хөдлөхийн гэрчилгээг гаргуулан авсан одоо шүүхийг хууран мэхэлж байгаа үйлдлийг таслан зогсоож өгнө үү.
доо оршин суугчид бид суурь цементэн блокийг хааж хуучин зургийн дагуу урд талаасаа ордог болгоно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.
Нэхэмжлэгчээс: 2023-06--ны өдрийн дугаар Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээний хуулбар, ******* дүүрэг, 5 хороо, хороолол /13343/, тоот хаягт байршилтай Б.ийн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, , Ц.******* нарын иргэний үнэмлэхийн хуулбар, дугаар Ц.*******ын үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, 2023-07-04-ний өдрийн дугаар Нийслэлийн ******* дүүргийн Прокурорын тогтоолын хуулбар, 2023-09-18-ны өдрийн дугаар итгэмжлэл, 2023-12-12-ны өдрийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчтэй оролцох хүсэлт, 2023-12-12-ны өдрийн гэрч оролцуулах, нотлох баримт гаргуулах хүсэлт, Голомт банк ХК-ийн 230,500 төгрөг төлсөн 20-12-23-ны өдрийн орлогын мэдүүлэг, УБЦТС ХК-ийн хэрэглэгчдэд үйлчлэх төв №5-ийн Х Т-0 хаягийн Ц.*******ын 2021-01-01-2024-01-26-ны өдрийг хүртэлх дансны дэлгэрэнгүй тайлан, ******* ХҮТ-ийн Ц.*******ын 2023-04-01-ны өдрөөс 2024-01-26-ны өдрийг хүртэлх дансны дэлгэрэнгүй тайлан, Улсын бүртгэлийн Ү-0**************9 дугаар эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа,
Хариуцагчаас: байрны суурь блок системийн гар зураг, 2005-05-18-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө бэлэглэх гэрээний хуулбар, , Б. нарын иргэний үнэмлэхийн хуулбар, 2005-05-18-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт гаргасан Б.ийн өргөдлийн хуулбар, 2006-04-05-ны өдрийн 6-*******9/2829 дугаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлт, ХХК-ийн үйлчилгээний гэрээ, 2017-10-31-ний өдрийн дугаар 117,6 төгрөгийн бэлэн мөнгөний орлогын баримт, УБДС ТӨХК болон ... ХХК-ийн тооцооны үлдэгдлийн баталгаа, ... ХХК-ийн 20*******-01-01-ний өдрөөс 2017-03-11, 2017-01-01-ний өдрөөс 2017-02-11-ний өдрүүдийг хүртэлх төлбөрийн түүх, 2017-09-26-ны өдрийн дугаар хамтран ажиллах гэрээ, гэрээнд тусгагдах эх үүсвэрийн хуулбар, 2024-01-03-ны өдрийн хүсэлт, 20*******-07-08-ны өдрийн Нийтийн зориулалттай орон сууцны дээвэр, цахилгаан шатны ажил их засвар /Улаанбаатар/ ажлын багц-1 барилга угсралтын ажлыг гүйцэтгэх гэрээний хуулбар, 2024-05-01-ний өдрийн Нийслэлийн тойргийн нотариатч ийн 2******* дугаар гарын үсэг гэрчилсэн үйлдэл, 2024-04-30-ны өдрийн тодорхойлолт, Ш.ын БНМАУ-ын иргэний паспортын хуулбар, Ш.ын иргэний үнэмлэхийн хуулбар, 2024-05-10-ны өдрийн нотлох баримт буцаан авсан талаарх тайлбар, ******* дүүргийн 5 дугаар хорооны Засаг даргын 2024-05-13-ны өдрийн дугаар тодорхойлолтын хуулбар зэрэг баримтыг нотлох баримтаар шүүхэд ирүүлсэн.
Нэхэмжлэгчийн хүсэлтээр Ү-0**************9 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн лавлагааг Улсын бүртгэлийн газраас шүүх бүрдүүлсэн байна.
ҮНДСХ нь:
1. Нэхэмжлэгч Ц.******* хариуцагч Ш.т холбогдуулан ******* дүүрэг, 05 дугаар хороо, хороолол, тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг хууль эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч Ц.******* дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. ******* дүүрэг, 5 дугаар хороо, хороолол, тоот хаягт байршилтай 90 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг найз Б.тэй харилцан тохиролцож тогтмол ашиглаж байхаар хүлээн авч, тохижуулж, хариуцаж байсан. Тухайн үл хөдлөх эд хөрөнгийг 2005 оны 05 сараас эхлэн үйлчилгээний зориулалтаар тохижуулж, үсчин, биллиард клубийн зориулалтаар ашиглаж байсан, Б.ээс 2023-06--ны өдөр бэлэглэлийн гэрээний дагуу өөрийн нэр дээр шилжүүлэн авч, өмчлөгчөөр бүртгүүлсэн. Үл хөдлөх эд хөрөнгийг 2005-05-18-ны өдөр ХХК, түүний захирал тай бэлэглэлийн гэрээг байгуулж, хагас подвалын нийт талбайгаас 90 м.кв талбайг нь хуваан авсан. нэ гэрээний дагуу 90 м.кв талбай бүхий Ү-0**************9 тоот улсын бүртгэлийн дугаар бүхий гэрчилгээг гаргуулж авч байсан.
нэ хугацаанд цэвэр, бохир ус, халаалт дулаан, цахилгааны мөнгө төлбөрийг Ц.******* би хариуцан төлж байсан, урт хугацаанд хөдөө орон нутагт ажиллаж, амьдарч байсан тул 20******* онд тухайн үйлчилгээний байрыг цоожилж, өөрийн дүүдээ захиж үлдээсэн. Гэтэл бидний эзгүй хойгуур Ш. нь хаалга, цоожийг эвдэн хууль бусаар бусдад түрээслүүлж, бидний өмчлөх эрхийг зөрчиж байгаа. Уулзаж хэлэхээр хэл үг ойлголцохгүй байсан тул, цагдаагийн газар гомдол гаргаж байсан. Тэгээд шүүхэд ханд гэсэн тул нэхэмжлэлийг гаргасан гэжээ.
3. Хариуцагч Ш. нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: нэ байрыг 1995 онд ХХК барьж ашиглалтад оруулсан, 2011 оноос хойш ХХК-ийн захирал, асан УИХ-ын гишүүн намайг , 25 дугаар байрыг хариуцаж шаардлагатай засвар үйлчилгээг хийж бай гэсний дагуу өдий хүртэл хариуцаж байгаа. Ц.*******т үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авах ямар ч үндэслэл байхгүй, энэ байрны суурь цементэн блокийг эвдэж ямар ч зөвшөөрөлгүй хаалга шинээр гаргасан. Үсчний газар огт ажиллуулж байгаагүй ба харин биллиард ажиллуулж архи, пиво ууж заваардаг газар байсныг мэднэ. Харин сантехникийн гэмтэл гарч ус алдаж байсан тул цоожтой байхад нь бид онгойлгож ороход архины шил, пивоны лааз дүүрэн хог байсан. Тухайн үед би болон гуай шаардлага тавьж үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг үзэхэд манай байрны биш нхтайваны өргөн чөлөө 56 дугаар байрны гэрчилгээ үзүүлж байхад нь энэ үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ худал, Ц.******* нь Улсын бүртгэлийн байгууллагыг хууран мэхэлж үл хөдлөхийн гэрчилгээг гаргуулан авсан гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан.
4. Хэрэгт авагдсан болон шүүхийн хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар
- Иргэн Б.ээс эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлгийг 2005 оны 05 сарын 18-ны өдөр рхийн улсын бүртгэлийн Ү-0**************9 дугаарын гэрчилгээтэй ******* дүүргийн хороо, нхтайваны өргөн чөлөө 56/2, 90 м,кв талбайтай үйлчилгээний зориулалттай /подвал/ үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулахаар хандаж, түүнд гэрчилгээг 2005 оны 05 сарын 26-ны өдөр олгогджээ.
Улсын бүртгэлийн байгууллагаас ирүүлсэн Ү-0**************9 дугаартай хувийн хэрэгт ******* дүүргийн 5 дугаар хорооны Засаг даргаас 20 оны 01 сарын 05-ны өдрийн 4946 тоот тодорхойлолтод нхтайваны өргөн чөлөө 56 дугаар байр нь байр болж өөрчлөгдсөн гэж тодорхойлжээ.
Хот байгуулалтын, хөгжлийн газрын 2021 оны 09 сарын 27-ны өдрийн 04/2974 тоот хаягийн тодорхойлолтоор ******* дүүргийн 5 дугаар хороонд байрлах орон сууцны зориулалттай барилга нь хороолол /13343/, дугаартай болно гэж тодорхойлж, хаяг байршлын схем зургийг д хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт хүргүүлж байжээ.
Үүний үндсэн дээр Монгол улсын иргэн овогт ын ийн Ү-0**************9 дугаар бүртгэлийн гэрчилгээнд Нийслэлийн ******* дүүргийн 5 хороо, хороолол /13343/, тоот хаягт болж, 90 м,кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эл хөрөнгийг гэрчилгээнд 20 оны 01 сарын 07-ны өдөр өөрчлөн бүртгэгджээ.
Нэхэмжлэгч Ц.*******т 2023-06-19-ний өдөр Ү-0**************9 дугаарт үл хөдлөх эд хөрөнгийг гэрчилгээ олгогдож шилжүүлэн авсан үйл баримт нотлогдож байна.
4.1. Иргэний хуульд өмчлөх эрх үүсэх, дуусгавар болхийг 109.1.Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх, энэ тухай улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг эрхээ шилжүүлж байгаа болон уг эрхийг олж авч байгаа этгээдийн хэн нь ч гаргах эрхтэй.
109.2.Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх бөгөөд хэрэв талуудын аль нэг нь төлөөлөгчөөр дамжуулан уг харилцаанд оролцож байвал төлөөлөгч болон түүний итгэмжлэлийг дээрх баримт бичигт тэмдэглэх буюу хавсаргана.
110.1.Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болсон гэж үзнэ.
5. Хариуцагч Ш.оос нэхэмжлэгч Ц.*******т олгогдсон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ хуульд нийцээгүй хуурамч, хаяг зөрүүтэй гэж маргаж байгаа хэдий ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргээ хэрэгжүүлээгүй.
6. Нийслэлийн ******* дүүргийн 05 дугаар хороо, хороолол, тоот хаягт байрлах, 90 м.кв талбай бүхий, улсын бүртгэлийн Y-0**************9 дугаарт бүртгэгдсэн үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь ******* овогт *******ийн ******* болох нь 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдөр олгогдсон Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 00 дугаартай гэрчилгээ, 2024-01-24-ний өдрийн д хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаагаар тус тус тогтоогдож байна. /хх-ийн 6, 101 тал/
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй, 106.2-т Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй гэж тус тус зааснаар нэхэмжлэгч нь бусдын хууль бус эзэмшлээс үл хөдлөх эд хөрөнгөө шаардах эрхтэй байна.
7. Иймд Улсын бүртгэлийн Y-0**************9 дугаарт бүртгэгдсэн, ******* дүүрэг, 05 дугаар хороо, хороолол, тоот хаягт байрлах, 90 м.кв талбай бүхий орон сууцыг хариуцагч Ш.ын хууль бус эзэмшлээс чөлөөлөх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх.
8. Нэхэмжлэгч Ц.*******аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Ш.оос 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож хуульд зааснаар хуваарилан шийдвэрлэх зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дугаар зүйлийн 1.1, 1.2.1, 1*******, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТГТХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн ******* дүүрэг, 05 дугаар хороо, хороолол, тоот хаягт байрлах, 90 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Ш.ын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 70,200 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Ш.оос 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.*******т олгосугай.
3. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц интэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГААГЧ ШҮҮГЧ Т.БРМАА