| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сугарын Болортуяа |
| Хэргийн индекс | 177/2017/0127/Э |
| Дугаар | 118 |
| Огноо | 2017-11-03 |
| Зүйл хэсэг | 28.5.1., |
| Улсын яллагч | Б.Баярмагнай |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 03 өдөр
Дугаар 118
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Болортуяа даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Сувд-Эрдэнэ,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч прокурор Б.Баярмагнай,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Бунжаа,
Шүүгдэгч: М.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд явуулж, Увс аймгийн Прокурорын Газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 1дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тугч овогт М-н Б холбогдох 1735000910042 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Завханаймгийн Идэр суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто механикч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг эх дүүгийн хамт амьдардаг, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн 11 дүгээр гудамж 03-03 тоотод оршин суудаг, регистрийн дугаар:ИЖ94092315, Тугч овогт М-н Б.
Холбогдсон хэргийн талаар:/яллах дүгнэлтэд дурдснаар/ Шүүгдэгч М.Б нь Хилийн цэргийн 0311 дүгээр ангийн хугацаат цэргийн алба хааж байхдаа буюу 2017 оны 8 дугаар сарын 27-ны өдөр цэргийн ангийн мод бэлтгэж байсан газар болох Өндөрхангай сумын “Өгөөмөр” гэх газраас цэргийн албанаас зайлсхийх зорилгоор алба хааж байгаа газраа дур мэдэн орхиж явсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.А-н мөрдөн байцаалтад өгсөн: “Манай хилийн 0311-р ангийн байлдагч М.Б нь 2017 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Өндөрхангай сумын Өгөөмөр гэх газар мод бэлтгэх бүлгээс оргосон юм. Манай хилийн 0311-р ангийн зүгээс 2017 оны 8 сарын 27-ны өдрөөс 2017 оны 8 сарын 31-ний өдөр хүртэл офицер-24, ахлагч-17, хугацаат цэргийн алба хаагч-23 нийт 64 хүн болон автомашин-3, мотоцикль-9, морь-14 хүч хэрэгсэлтэйгээр эрлийн ажиллагааг Өндөрхангай, Зүүнхангай сумын Цэцэрлэгийн гол, Хөх гол, Ширэнгэ, Баруунтурууны гол, Дуулга уул, Бага хужирт, Хар цагааны булаг, Согоо нуур, Аргалант уул, Хөх толгой, Хар цагаан усны эх гэх газруудаар нийт 2-4 хүний бүрэлдэхүүнтэй14 бүлэг томилон эрлийн ажиллагааг явуулсан юм. Байлдагч М.Б-г олох эрлийн ажиллагааг захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга, дэд хурандаа Г.М удирдсан. Би уг эрлийн ажиллагаанд 2017 оны 8 сарын 27-ны өдрөөс 2017 оны 8 сарын 31-ний өдөр хүртэл Дундын овоо гэх газарт зөржөнгөрч байх автомашинуудыг шалгах бүлэгт 5 хүний бүрэлдэхүүнтэй үүрэг гүйцэтгэсэн юм. Эрлийн өдрүүдэд нийт 64 алба хаагчдийн өдөрт 3 удаагийн 4 хоол нийт 5 өдрийн хоол, хуурай хэрэглэл хэрэглэсэн бөгөөд нийт 1,144,720 төгрөгний зардал, мөн 2017 оны 8 сарын 27-ны өдөр УАЗ 31514 11-39 ХЦА автомашинд А-80 70 литр бензин нэг литрийн үнэ-1600 төгрөг нийт-112,000 төгрөг, Патрол 01-11 ХЦА автомашинд 95 литр дизель түлш нэг литрийн үнэ -1850 төгрөг нийт 175,750 төгрөг, 2017 оны 8 сарын 28-ны өдөр УАЗ 31519 11-43 ХЦА автомашинд А-80 30 литр бензин нэг литрийн үнэ-1600 төгрөг нийт-48,000 төгрөг, 2 мотоцикль А-80 нийт 30 литр бензин нэг бүрийн үнэ-1600 төгрөг нийт-48,000 төгрөг, 2017 оны 8 сарын 29-ний өдөр УАЗ 31514 11-39 ХЦА автомашинд А-80 20 литр бензин нэг литрийн үнэ-1600 төгрөг нийт 32,000 төгрөг, Патрол 01-11 ХЦА автомашинд 80 литр дизель түлш нэг литрийн үнэ 1850 төгрөг, масло-1 литр нэг бүрийн үнэ-8500 төгрөг нийт-156.500 төгрөг, УАЗ 11-43 ХЦА автомашинд А-80 30 литр бензин нэг литрийн үнэ-1600 төгрөг нийт 48000 төгрөг , УАЗ 31514 11-39 ХЦА автомашинд А-92 -50 литр бензин нэг литрийн үнэ 1780 төгрөг нийт-89,000 төгрөг, мотоцикль- А-80 14 литр нэг литрийн үнэ-1600 төгрөг нийт-22,400 төгрөг, 2017 оны 8 сарын 30-ны өдөр УАЗ 31514 11-39 ХЦА авто машинд А-80 -20 литр бензин нэг литрийн үнэ-1600 төгрөг нийт-32,000 төгрөг, Патрол 01-11 ХЦА автомашинд 30 литр дизель түлш нэг литрийн үнэ-1850 төгрөг нийт-55,500 төгрөг, мотоцикль А-80 10 литр нэг литрийн үнэ-1600 төгрөг нийт 16,000 төгрөг, 2017 оны 8 сарын 31-ний өдөр УАЗ 31514 11-39 ХЦА автомашинд А-80 30 литр бензин нэг литрийн үнэ-1600 төгрөг нийт-48,000 төгрөг, Патрол 01-11 ХЦА автомашинд 120 литр дизель түлш нэг литрийн үнэ-1850 төгрөг нийт-222,000 төгрөг, мотоцикль-5 ширхэг нийт 57 литр А-80 бензин нэг литрийн үнэ-1600 төгрөг нийт-91,200 төгрөг нийт 5 өдөрт 1,196,350 төгрөгний шатах тослох материал зарцуулагдсан юм. Манай хилийн 0311-р ангийн зүгээс 2017 оны 8 сарын 27-ны өдрөөс 2017 оны 8 сарын 31-ний өдөр хүртэл хоолс, хүнс, шатах тослох материалын зардалд нийт 2,341,070 төгрөгний зардал учирсан байх тул дээрх эрэлд гарсан зардал болох 2,341,070 төгрөгний зардлыг байлдагчМ.Б-с нэхэмжилж байна”гэх мэдүүлэг /хх-ийн 51-52-р тал/,
2. Гэрч Г.М-н мөрдөн байцаалтад өгсөн: “Би Хилийн 0311 дүгээр ангийн захирагчийн 1-р орлогч, штабын даргаар ажилладаг. Би 2017 оны 8 сарын 25-ны өдөр хилийн 0311-р ангийн өвөлжилтийн бэлтгэлийг хангуулахаар мод бэлтгэх бүлгийг томилсон бөгөөд уг мод бэлтгэх бүлгийн даргаар хошууч Д.М удирдсан бөгөөд уг мод бэлтгэх бүлэгт байлдагч М.Б, Б, Д, Г.П, Б, М, Т.Б, Э.Н, Л.Д, А.З, Л, Б, Д, Г.З, Ж, И гэх нэр бүхий 17 байлдагч томилогдсон юм. Тэгээд мод бэлтгэх бүлгийхэн 2017 оны 8 сарын 27-ны өдөр Өндөрхангай сумын Өгөөмөр гэх газарт мод бэлтгэх бүлэг ажилласан юм Тэгээд 2017 оны 8 сарын 27-ны өдөр 15 цаг 55 минутанд хошууч М нь байлдагч М.Б нь бие засах гэж яваад олдохгүй байна гэсэн мэдээлэл өгсөн юм. Энэ мэдээллийн дагуу надаар ахлуулсан 4 хүний бүрэлдэхүүнтэй бүлэг Өндөрхангай сумын Өгөөмөр гэх газар уруу гарсан бөгөөд уг бүлэгт ахмад П, ахмад Н, дэд ахлагч О нар байсан юм. Мөн хошууч А-р ахлуулсан 5 хүний бүрэлдэхүүнтэй бүлгийг хилийн 6-р заставын хэсэг Дундын овоо гэх газарт автомашинуудыг шалгах үүрэгтэйгээр томилж явуулсан. Тэгээд би эрлийн бүлгийг 2017 оны 8 сарын 27-ны өдрөөс 2017 оны8 сарын 31-ний өдөр хүртэл удирдаж нийт офицер-24, ахлагч-17, хугацаат цэргийн алба хаагч-23 нийт 64 хүн болон автомашин-3, мотоцикль-9, морь-14 хүч хэрэгсэлтэйгээр эрлийн ажиллагааг Өндөрхангай, Зүүнхангай сумын Цэцэрлэгийн гол, Хөх гол, Ширэнгэ, Баруунтурууны гол, Дуулга уул, Бага хужирт, Хар цагаа- булаг, Согоо нуур, Аргалант уул, хөх толгой, Хар цагаан усны эх гэх газруудаар нийт 2-4 хүний бүрэлдэхүүнтэй 14 бүлэг томилон явуулсан юм. Тэгээд байлдагч М.Б-н аав М, ээж А нарыг 2017 оны 8 сарын 30-ны өдөр байлдагч М.Б-н мод бэлтгэж байсан газар, мөн Оторчдын байранд “Би явлаа” гэж бичсэн бичигтэй байшин болон М.Б-г эрэх ажиллагаанд 1 өдөр хамт авч явсан бөгөөд тухайн өдөр М.Б-н ар гэрийхэнд хилийн 0311-р ангид алба хааж байгаа цэргүүдийн гал тогоо хоол, хүнс, байрыг танилцуулсан юм. Эрлийн ажиллагааг зогсоохгүйгээр 2017 оны 8 сарын 30-наас 2017 оны 9 сарын 03-ны өдрүүдэд 2 мотоцикльтэй, 4 хүний бүрэлдэхүүнтэй бүлэг ээлжээр эрэлд явуулж байсан юм. Гэтэл 2017 оны 9 сарын 03-ны шөнө 01 цагийн үед над уруу тухайн өдрийн ерөнхий жижүүр ахмад А залгаад цагийн манаанд үүрэг гүйцэтгэж байсан байлдагч З-тай байлдагч Б таарсан байна гэсэн мэдээллийг надад өгсөн. Үүний дагуу би дотоодын харуул манаад үүрэг гүйцэтгэж байсан бүрэлдэхүүнийг ангийн төвийн байр объектуудад үзлэг хийх үүргийг өгсөн юм. Тэгээд 2017 оны 9 сарын 03-ны өдрийн 03:00 ахмад А “байлдагч Б-г цэргийн гал тогоонд байхад нь олсон мэдээлэл өгсөн. Тэгээд би тэр дариу ангийн байрлалд ирж байлдагч М.Б-тай уулзахад Б надад “би мод бэлтгэх бүлгээс оргоод Хан хөхий уулыг чиглээд ойн модоор хүнээс нуугдаж явсан юм.Тэгээд би явж байх замдаа үхэх талаар бодсон тэгээд миний замд чоно таарахаар нь би цэргээс оргосон нь буруу гэж бодоод цэргийн анги дээр ирээд цэргийн ангийн хашааг нууцаар давж орж ирсэн” гэж хэлсэн. Тэгээд би ангийн эмчийг дуудаж байлдагч М.Б-н бие, эрүүл мэндийн үзлэг хийлгэсэн бөгөөд бие эрүүл мэндэд нь ямар нэгэн өөрчлөлтгүй эрүүл хэвийн байсан юм. М.Б нь надад цэргийн ангиас оргох талаар урьд өмнө нь хэлж байсныг би мэдээгүй бөгөөд 2017 оны 8 сарын 27-ны өдөр М.Б нь мод бэлтгэх бүлгээс оргосны дараа бид нарт М.Б-г хайж эхлэхэд байлдагч П нь:“Ангийн удирдлага болон цэргүүдэд “М.Б нь 2017 оны 8 дугаар сарын 12-ны өдөр надтай хамт тоосго ачиж байхдаа надад”би энэ ангиас оргоод, ширэнгэтэй нууц газраар явна” гэж хэлсэн тухайн үед М.Б нь манай хилийн ангийн эрэлч “цайз” гэх нэртэй нохойг харчихаад “би эрэлч нохойны хоолонд нь зүү хийж өгч нохойг ална, тэгэхгүй бол намайг эндээс оргосны дараа миний ар талаас мөрдөөд бариад авчих байх” гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би байлдагч “Б “чи цэргээс орговол дахиад нэг жил цэрэгт байна шүү дээ, чи тэгж байснаас цэргийнхээ албыг нэр төртэй хаасан нь дээр гэж хэлсэн. Тэгтэл М.Б нь надад цэргийн ангиас заавал оргоно, ширэнгэтэй нууц газраар явна” гэж хэлж байсан юм. Би тухайн үед байлдагч М.Б-г тоглож байна гэж бодоод дарга, удирдлагуудад хэлээгүй юм” гэж хэлсэн. Манай хилийн 0311-р ангийн зүгээс цэргийн алба хааж байгаа цэргүүдэд ямар нэгэн дарамт шахалт үзүүлээгүй бөгөөд цэргийн хоол хүнс, орон байр гэх мэтчилэн бүх үйл ажиллагаа цэргийн дүрэмд зааснаар хэвийн явагддаг. Энэ талаар би байлдагч М.Б-н аав М, ээж А нарт нүдээр ангийн байрлалыг үзүүлсэн. Тухайн үед Б-н ээж, аав хоёр орчин нөхцлийг нүдээрээ хараад ийм сайхан орчиноос яагаад явчихдаг юм байна гэж хэлж байсан юм” гэх мэдүүлэг/хх-ийн 53-54-р тал/,
3. Гэрч Д.М-н мөрдөн байцаалтанд өгсөн: “Би хилийн 0311-р ангид Дотоод хяналтын албаны даргаар ажилладаг бөгөөд 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хилийн 0311-р ангийн захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч, захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга, дэд хурандаа Г.М-н тушаалаар хилийн 0311-р ангийн өвөлжилтийн бэлтгэл хангуулахаар мод бэлтгэх бүлгийг томилсон бөгөөд уг бүлгийн ахлагчаар миний бие томилогдсон юм. Мөн дэд ахлагч, А болон хугацаат цэргийн алба хааж байсан байлдагч Д, Н, Ж, П, И, Л, Б, Н, Д, З, Д, Б, Б, З, Б, Б, М нарын нэр бүхий байлдагч нар томилогдсон юм. Тэгээд 2017 оны 8 сарын 27-ны өдөр бид нар Өндөрхангай сумын Өгөөмөр гэх нэртэй газарт очиж 2 бүлэг болж мод бэлтгэсэн ба байлдагч Б, Д, Ж, Д, З нар нь ууланд мод бэлдэж байсан харин байлдагч Н, Ж, И, Л, Б, Н, З, Д, Б, Б, Б, М нар нь уулны доод машин уруу мод ачсан юм. Тэгээд үдийн хоолны цаг болж байхаар би цэргүүдээ аваад дээшээ мод бэлдэж байсан газар ууланд барьсан гэр үрүү очтол миний урд талаас байлдагч Ж надад “даргаа байлдагч Б нь бие засаад ирнэ гэж хэлээд гэрээс гарч явчихаад буцаж ирэхгүй 30 гаруй минут болж байна” гэж илтгэсэн. Тэгээд би бүх цэргүүдээ цуглуулаад ууланд мод бэлдэж байсан газарт хайсан боловч олоогүй тул штабын дарга, дэд хурандаа Г.М-д “байлдагч Б нь бие засах гэж яваад одоо хүртэл олдохгүй байна” гэж мэдээлсэн юм. Тэгээд би цэргүүдийн хамт байлдагч Б-г хайж байгаад цэргүүдээс урьд өмнө нь Б нь цэргээс оргох талаар хэлж байсан эсэхийг асуухад байлдагч Г.П нь надад болон цэргүүдэд “М.Б нь 2017 оны 8 сарын 12-ны өдөр надтай хамт тоосго зөөж байхдаа надад “би энэ цэргийн ангиас оргоод, ширэнгэтэй нууц газраар явна хэлсэн мөн тухайн үед байлдагч М.Б нь манай хилийн 0311-р ангийн “цайз” гэх нэртэй нохойг харчихаад “би эрэлч нохойны хоолонд нь зүү хийж ална” тэгэхгүй бол намайг эндээс оргосны дараа миний ар талаас мөрдөөд бариад авчихбайх гэж хэлсэн” тэгэхээр нь би байлдагч М.Б-д “чи цэргээс орговол дахиад нэг жил цэрэгт байна шүү дээ, чи тэгж байснаас цэргийнхээ албыг нэр төртэй хаасан дээр гэж хэлсэн. Тухайн үед байлдагч М.Б-г тоглож байгаа юм байх гэж бодоод цэргийн анги удирдлагуудад хэлээгүй юм” гэсэн. Тэгээд дэд хурандаа Г.М нь удалгүй мод бэлдэж байсан газарт хүрч ирсэн юм. Тэгээд штабын дарга дэд хурандаа Г.М эрлийн бүлэг гаргаж байлдагч Б-г хайж эхэлсэн ба 2017 оны 9 сарын 02-ноос 03-нд шилжих шөнө байлдагч М.Б нь цэргийн ангийн байрлалд гал тогооны газарт унтаж байсныг тухайн өдрийн ангийн жижүүрийн бүрэлдэхүүн олсон байсан юм. Манай хилийн 0311-р ангийн зүгээс цэргийн алба хаагч нарт ямар нэгэн дарамт шахалт үзүүлээгүй бөгөөд цэргийн дүрмийн дагуу бүх үйл ажиллагаа явагддаг” гэх мэдүүлэг /хх-ийн 55-56-р тал/,
4. Гэрч Г.Г-н мөрдөн байцаалтанд өгсөн: “Би 2017 оны 9 сарын 02-ны өдөр Хилийн 0311-р ангийн шуурхай жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан юм. 2017 оны 9 сарын 03-ны 01:00 цагийн үед над уруу тухайн өдрийн ангийн ерөнхий жижүүр, цэргийн сургалт, сахилга, албаны зохион байгуулалтын тасгийн дарга, ахмад Э.А намайг дуудсан юм. Тэгээд яваад очтол байлдагч М.Б нь ангийн байрлалд орж ирсэн талаар мэдэгдсэн юм. Тэгээд ахмад Э.А бид хоёр ангийн жижүүр ахлах дэслэгч Н.Б, бэлтгэл заставын эргүүл ахлах дэслэгч Х.Г нарын хамт ангийн байр объектод үзлэг хийсэн юм. Б, Г хоёр ангийн зүүн талаар явсан харин ахмад Э. бид хоёр ангийн баруун талаар явж шалгахад цэргийн гал тогооны байрны гадна талын хаалганы цоож эвдэрсэн байсан юм. Тэгээд ахмад Э.А бид хоёр цэргийн гал тогооруу ороход тогооч нарын амралтын өрөөнд байлдагч М.Б унтаж байсан. Тэгээд байлдагч Б-г олсон талаараа штабын даргад мэдэгдсэн ба байлдагч Б-г цэргийн байранд авч ирээд амраасан юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 57-р тал/,
5. Гэрч Э.А-н мөрдөн байцаалтанд өгсөн: “Би 2017 оны 9 сарын 02-ны өдөр Хилийн 0311-р ангийн ерөнхий жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан. Би 2017 оны 9 сарын 03-ны 01:00 цагийн үед цэргийн байранд байж байтал ангийн жижүүр ахлах дэслэгч Н.Б, байлдагч Г.З-н хамт над дээр хүрч ирээд Б надад “байлдагч Б-г” байлдагч З харсан байна гэж хэлсэн юм. Тэгээд би байлдагч З-с юу болсон талаар асуухад З нь надад “20 минутын өмнө би цагийн манааны үүрэг гүйцэтгээд явж байтал цэргийн ангийн эмнэлгийн хажуунаас байлдагч Б намайг дуудсан. Би Б дээр яваад очтол Б надад “намайг энд байгааг битий хэлээрэй, би өөрөө маргааш ангийн хаалгаар орно, манай аав, ээж хоёр ирсэн үү” гэж асуусан гэж хэлсэн юм. Энэ талаар би ангийн штабын дарга, дэд хурандаа Г.М-д утсаар ярьж мэдэгдсэн юм. Тэгээд би тухайн өдрийн шуурхай жижүүр ахмад Г.Г, ангийн жижүүр ахлах дэслэгч Н.Б, бэлтгэл заставын эргүүл ахлах дэслэгч Х.Г нарын хамт ангийн байр объектод үзлэг хийсэн юм. Б, Г хоёр ангийн зүүн талаар явсан харин би Г-н хамтаар баруун талаар явж шалгахад цэргийн гал тогооны байрны гадна талын хаалганы цоож эвдэрсэн байсан юм. Тэгээд ахмад Г бид хоёр цэргийн гал тогооруу ороход тогооч нарын амралтын өрөөнд байлдагч М.Б унтаж байсан. Тэгээд байлдагч Б-г олсон талаараа штабын даргад мэдэгдсэн. Би тухайн үед Б-с “бие чинь зүгээр үү” гэж асуухад Б “бие зүгээр байна” гэж хэлсэн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 58 тал/,
6. Гэрч М.А-н мөрдөн байцаалтанд өгсөн: “Би Завхан аймгийн Тосонцэнгэл суманд нөхөр Ч.М, хүү М.Б, М.У нарын хамт оршин суудаг юм. Манай том хүү М.Б нь 2012 онд Техник технологийн коллежийг төгсөж, 2014 онд Текник текнологийн дээд сургуулийг төгссөн юм. Тухайн үед Б ажил олдохгүй байсан учраас Завхан аймгийн Тосонцэнгэл суманд гэртээ байдаг байсан. Тэгээд манай хүү М.Б нь 2015 оны 4-р сард Хууль сахиулахын их сургуулийн харьяа Ахлагчийн сургуульд “Аврах, гал унтраах Автомашины жолооч” мэргэжлээр төгсөж 2015 оны 8-р сарын 12-ны өдөр Нийслэлийн Онцгой байдлын газрын Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсиин 29-р ангид гал унтраах, автомашины жолоочоор томилогдож, дэд ахлагч цолтойгоор ажиллаж эхэлсэн юм. Тэгээд 2016 оны 10-р сарын 25-ны өдөр Завхан аймгийн Онцгой байдлын газрын гал унтраах 57-р ангид гал унтраах автомашины жолоочоор томилогдож ажиллаж байгаад 2017 оны 2-р сард Б нь өөрөө ажлаасаа гарах хүсэлтийг Завхан аймгийн Онцгой байдлын газарт өгч 2017 оны 2-р сард ажлаасаа гарсан юм. Тэгээд манай хүү Завхан аймгийн Тосонцэгэл суманд гэртээ аавынхаа хамтаар хувиараа мужааны ажил хийж байсан. Тэгтэл 2017 оны 4-р сарын 29-ний өдөр манай Б-г цэргийн албанд дуудах хуудас ирж улмаар 2017 оны 5-р сарын эхээр Б нь цэрэгт татагдаж Увс аймгийн Баруунтуруун суманд байх Хилийн 0311- ангид хувиарлагдсан юм. М.Б нь Онцгой байдлын газарт дэд ахлагч цолтой 1 жил 6 сарын хугацаанд ажилласан учраас манай гэр бүлийн зүгээс Б-г цэрэгт татсан нь буруу гэж үзэж Завхан аймагт байх Засаг даргын тамгын газрын Цэргийн штаб зэрэгт өргөдөл гаргасан боловч тодорхой шийдэлд хүрч амжаагүй байсан юм. М.Б нь цэрэгт татагдснаас хойш 2017 оны 6-р сарын 18-ны өдөр цэргийн тангараг өргөх арга хэмжээ болсон юм. Б-г цэргийн тангараг өргөх үеэр Б-н төрсөн эгч Д нь очиж эргэлт хийж, Б-тай уулзсан юм. Манай охин Д нь Б-тай уулзахдаа “чи цэрэгт татагдах ёсгүй юм байна, бид нар энэ талаар хөөцөлдөж байгаа, би дарга нарт чинь энэ талаар хэлж танилцуулна” гэж хэлсэн байсан юм. Тэрнээс хойш нөхөр бид хоёр ажил ихтэй байсан учир өөрийн хүү Б-тай уулзаж амжаагүй юм. Тэгж байтал 2017 оны 8 дугаар сарын 27-ны өдөр над уруу Хилийн 0311 дүгээр ангиас залгаж “танай М.Б нь мод бэлтгэх газарт үдийн цайны өмнө бие засчихаад ирье гэж хэлж явчихаад алга болчихлоо, бид нар одоо хүртэл хайгаад олохгүй байна, та нартай холбоо барьсан уу” гэж хэлсэн юм. Тэгээд манай нөхөр М бид хоёр 2017 оны 8 сарын 31-ний өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумаас Увс аймгийн Баруунтуруун суманд байх Хилийн 0311 дүгээр ангид очсон юм. Тэгээд нөхөр бид хоёр хилийн 0311 дүгээр ангийн алба хаагч нартай 9 дүгээр сарын 01-ний өдөр Өндөрхангай, Баруунтуруун сумын нутгуудаар Б-г хайсан боловч олдоогүй юм. Тэгэхээр нь нөхөр бид хоёр 9-р сарын 02-ны өдөр хувийн машинтайгаа Завхан аймгийн Түдэвтэй, Сонгино, Баянхайрхан гэх сумдын нутгаар явж айлуудад тарааж, Б-г хайж явсан боловч ямар нэгэн сураг чимээгүй байсан юм. Тэгээд нөхөр бид хоёр Завхан аймгийн Түдэвтэй суманд малчин айлд хонож байтал 2017 оны 9-р сарын 02-ноос 03-нд шилжих шөнө өглөө 05:00 цагийн үед над руу Хилийн 0311 дүгээр ангиас залгаад “танай хүү М.Б-г олсон, цэргийн ангийн гал тогоонд унтаж байгаад баригдсан” гэж хэлсэн. Тэгээд нөхөр бид хоёр тэр өдөр хилийн 0311 дүгээр анги дээр ирсэн юм. Нөхөр бид хоёр ирээд өөрийн хүү Б-тай уулзаж яасан, хаагуур явсан талаар асуухад манай хүү Б надад “би мод бэлтгэх бүлэгт ажиллаж байгаад, явъя гэж бодоод оргосон бөгөөд оргож явах замдаа цэргээс оргох нь буруу гэж бодоод буцаж мод бэлтгэх газар дээрээ очих гэсэн боловч зам мэдэхгүй төөрчихсөн юм, тэгэхээр нь би цэргийн ангируу шөнө дунд нууцаар ороод гал тогоонд нь унтаж байгаад баригдсан юм” гэж хэлсэн. Б нь цэргээс оргож явахдаа ууланд, модон дунд нуугдаж явж байсан гэж надад хэлсэн юм. Манай том хүү М.Б нь үг дуу цөөтэй, бусадтай нэг их харьцаад байдаггүй, хүнтэй ярилцах дургүй, дотогшоо бодолтой, найз нөхдийн хүрээлэл бага, гадуур гарч хэсдэггүй, чөлөөт цагаараа гэртээ л байж байдаг юм. М.Б нь архи, тамхи хэрэглэдэггүй, элдэв янзын хорт муу зуршилгүй юм. Манай гэр бүлийхэн бүгдээрээ Христын шашин шүтдэг юм.2017 оны 7-р сарын дундуур хилийн 0311 дүгээр ангиас албан ёсоор ар гэрийхэнтэй нь нэг удаа яриулсан юм. Тэр үеэр манай хүү Б нь “гэр бүлийхнийгээ асуугаад, миний халагдах тушаал яасан бэ” гэж надаас асуусан юм. Тухайн үед би Завхан аймгийн цэргийн штабд Б-г халж өгөх талаар өргөдлөө өгчихсөн байсан учраас өөрийн хүү Б “тушаал чинь оччихсон байгаа” гэж хэлчихсэн юм. М.Б нь надад болон гэр бүлийхэндээ цэргийн албанаас оргох талаар хэлж байгаагүй юм.М.Б нь надад болон манай гэр бүлийн гишүүдэд цэргийн анги байгууллагын зүгээс ямар нэгэн дарамт шахалт үзүүлсэн эсэх талаар хэлж байгаагүй. Б-г цэргийн ангиас оргоод баригдсаны дараа би энэ талаар асуухад Б нь надад цэргийн анги байгууллагаас ямар нэгэн байдлаар дарамталсан зүйл байхгүй гэж хэлж байсан юм. М.Б нь ”би халагдах тушаал ирэхийг хүлээгээд, тушаал ирэхгүй болохоор оргох талаар бодож цэргээс оргосон юм” гэж надад хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 59-60-р тал/,
7. Гэрч М.Д-н мөрдөн байцаалтанд өгсөн: “Манай дүү М.Б нь 2012 онд Техник технологийн коллежийг төгсөөд 2014 онд Техник технологийн дээд сургуулийг төгссөн юм. Манай дүү М.Б нь 2015 оны 04-р сард Хууль сахиулахын их сургуулийн харьяа Ахлагчийн сургуульд “Аврах, гал унтраах Автомашины жолооч” мэргэжлээр суралцаж төгсөж 2015 оны 8-р сарын 12-ны өдөр Нийслэлийн Онцгой байдлын газрын Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 29-рангид гал унтраах автомашины жолоочоор томилогдож, дэд ахлагч цолтойгоор ажиллаж эхэлсэн юм. Тэгээд 2016 оны 10-р сарын 25-ны өдөр Завхан аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах 57-р ангид гал унтраах автомашины жолоочоор томилогдож ажиллаж байгаад 2017 оны 02-р сард Б нь өөрөө ажлаасаа гарах хүсэлтийг Завхан аймгийн Онцгой байдлын газарт өгч 2017 оны 02-р сард ажлаасаа гарсан. Тэгтэл 2017 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр манай дүү Б-г цэргийн албанд дуудах хуудас ирж улмаар 2017 оны 5-р сарын эхээр Б нь цэрэгт татагдаж Увс аймгийн Баруунтуруун суманд байх Хилийн 0311-р ангид хувиарлагдсан юм. М.Б нь Онцгой байдлын газарт дэд ахлагч цолтой, 1 жил 6 сарын хугацаанд ажилласан учраас манай гэр бүлийн зүгээс Б-г цэрэгт татсан нь буруу гэж үзэж Завхан аймагт байх Засаг даргын тамгын газар, Цэргийн штаб зэрэгт өргөдөл гаргасан боловч тодорхой шийдэлд хүрч амжаагүй байсан юм. М.Б нь цэрэгт татагдаснаас хойш 2017 оны 6-р сарын 18-ны өдөр цэргийн тангараг өргөх арга хэмжээ болсон юм. Би М.Б-г цэргийн тангараг өргөх үеэр Увс аймгийн Баруунтуруун суманд байх Хилийн 0311-р ангид очиж эргэлт хийж, Б-тай уулзсан юм. Би М.Б-н тангарагын баярт очихдоо М.Б-н ахлагчийн үнэмлэх ахлагчийн сургууль төгссөн үнэмлэх, ажилд томилсон тушаал, шилжүүлсэн тушаал” зэрэг М.Б-г Онцгой байдлын газарт ажиллаж байсныг нотлох баримт бичгүүдийг авч очсон юм. Тэгээд би өөрийн төрсөн дүү М.Б-тай уулзахдаа “чи цэрэгт татагдах ёсгүй юм байна, бид нар энэ талаар хөөцөлдөж байгаа, би дарга нарт чинь энэ талаар хэлж танилцуулна, би одоо дарга нартай чинь уулзаад зөвшөөрвөл чамайг би аваад явна” гэж хэлсэн юм. Тэгээд уг тангарах өргөх ажиллагааны дараа хилийн ангийн удирдлагуудаас цэрэгт татагдсан цэргүүдийн ар гэрийхэнтэй уулзаж санал, хүсэлтийг нь сонссон юм. Тэгэхээр нь би уг уулзалтан дээр хилийн 0311-р ангийн удирдлагуудад “манай дүү М.Б нь 2015 оны 4-р сард Хууль сахиулахын их сургуулийн харьяа Ахлагчийн сургуульд “Аврах, гал унтраах Автомашины жолооч” мэргэжлээр суралцаж төгсөж 2015 оны 08-р сарын 12-ны өдөр Нийслэлийн Онцгой байдлын газрын Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 29-р ангид гал унтраах автомашины жолоочоор томилогдож, дэд ахлагч цолтойгоор ажиллаж эхэлсэн юм. Тэгээд 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Завхан аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах 57-р ангид гал унтраах машины жолоочоор томилогдож ажиллаж байгаад 2017 оны 02-р сард Б нь өөрөө ажлаасаа гарах хүсэлтийг Завхан аймгийн Онцгой байдлын газарт өгч 2017 оны 2-р сард ажлаасаа гарсан юм. Урьд өмнө нь хүчний байгууллагад ажиллаж байсан хүнийг цэргийн албанаас чөлөөлөх талаар хууль байдаг талаар манай гэрийхэн мэдсэн юм. Одоо манай дүү М.Б-г цэргийн албанаас чөлөөлж болох уу?” гэж асуусан юм. Тэгтэл хилийн 0311 дүгээр ангийн удирдлагуудын зүгээс “Бид нар нэгэнт цэргийн штабаас цэрэгт татаж явуулсан хүмүүсийг л цэргийн алба хаалгаж байгаа юм, та Завхан аймгийн цэргийн штабаас халж болно гэсэн тодорхойлолт авч ирүүлвэл М.Б-г цэргийн албанаас чөлөөлж болно гэж хэлсэн юм. Тэгээд би өөрийн дүү М.Б энэ талаар хэлж Завхан аймагт энэ талаар яаралтай хөөцөлдөж, чамайг цэргээс халуулна гэж хэлсэн юм. Тэгээд би Завхан аймгийн Улиастай суманд байх цэргийн штабруу М.Б-н баримтуудыг явуулаад М.Б-н цэргийн албанаас халуулах талаар хөөцөлдөж байсан юм. Тэгж байтал 2017 оны 8-р сарын 27-ны өдөр манай дүү Б нь цэргийн ангийн мод бэлтгэж байсан газраасаа оргочихсон байсан юм. М.Б нь зан аашийн хувьд даруу төлөв, ямар нэгэн хорт муу зуршилгүй, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэгдэггүй, М.Б нь 2016 онд зам тээврийн осолд орсон бөгөөд тэрнээс хойш нуруу нь өвддөг болсон юм. Б нь шашин шүтлэгийн хувьд христын шашин шүтдэг юм. М.Б нь чөлөөт цагаараа сагсан бөмбөг, гар бөмбөг гэх мэт зүйлээр хичээллэдэг, спортод сонирхолтой хүн юм”гэх мэдүүлэг /хх-ийн 61-62-р тал/,
8. Гэрч Б.М-н мөрдөн байцаалтанд өгсөн: “Байлдагч М.Б нь цэргийн хэргийн анхан шатны сургалтын төвд 2-р салаанд байсан юм. М.Б нь сургалтын төвд байхдаа цэргийн анхан шатны мэдлэг сайн, алхах гишгэхдээ сайн байсан. Байлдагч М.Б нь цэргийн албанд ирэхээс өмнө Онцгой байдлын албанд 1 жил гариу хугацаанд дэд ахлагч цолтой ажиллаж байсан бөгөөд ар гэрийхнийх нь зүгээс байлдагч М.Б-г халуулах талаар хүсэлт гаргасан байсан юм. М.Б нь урьд өмнө нь надад цэргийн албанаас оргох талаар хэлж ярьж байсан зүйл байхгүй бөгөөд 2017 оны 8 сарын 27-ны өдөр Өндөрхангай сумын Өгөөмөр гэх газарт мод бэлдэх бүлгээс оргосны дараа байлдагч Г.П нь бид нарт:“М.Б нь 2017 оны 8-р сарын 12-ны өдөр надтай хамт тоосго ачиж байхдаа нададангиас оргоод, ширэнгэтэй нууц газраар явна, би эрэлч нохойны хоолонд нь цуу хийж өгнө, мөн хоолонд нь зүү хийж өгч нохойг ална, тэгэхгүй бол намайг эндээс оргосны дараа миний ар талаас мөрдөөд бариад авчих байх гэж хэлж байсан талаар хэлсэн юм. Манай хилийн 0311-р ангийн үйл ажиллагаа цэргийн дүрэмд заасны дагуу явагддаг бөгөөд цэргийн ангийн удирдлага, алба хаагч нараас цэргүүдэд ямар нэг дарамт шахалт үзүүлж байгаагүй.2017 оны 9 сарын 02-ноос 03-нд шилжих шөнө байлдагч М.Б хилийн 0311-р ангийн байрлалд цэргийн гал зуухны амрах өрөөнд унтаж байгаадтухайн өдрийн жижүүрүүдэд баригдсан байсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 63-р тал/,
9. Гэрч Ч.Бн мөрдөн байцаалтанд өгсөн: “Би 2016 оны 10 сарын 22-ны өдөр цэргийн албанд татагдаж Увс аймгийн Баруунтуруун сумын нутагт байх Хилийн 0311-р ангид томилогдсон юм. 2017 оны 8-р сарын 25-ны өдөр хилийн 0311-р ангиас өвөлжилтийн бэлтгэл хангаж мод бэлтгэх бүлгийг Хилийн 0311-р ангийн захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч, захирагчийн орлогч, штабын дарга, дэд хурандаа Г.М томилсон юм. Уг мод бэлтгэх бүлгийн даргаар хошууч Д.М удирдсан бөгөөд уг мод бэлтгэх бүлэгт миний бие болон байлдагч М.Б, Б, Д, Г.П, Б, М, Т.Б, Э.Н, Л.Д, А.З, Л, Б, Д, Г.З, Ж, И гэх нэр бүхий 17 байлдагч томилогдсон юм. Тэгээд мод бэлтгэх бүлгийхэн 2017 оны 8 сарын 27-ны өдөр Өндөрхангай сумын Өгөөмөр гэх газарт мод бэлтгэх бүлэг 2 хуваагдаж мод бэлтгэсэн юм. ...Тэгээд 14:00 цагийн үед үдийн хоолны цаг дөхөж байхад байлдагч М.Б нь гэрт байсан байлдагч нарт “би гараад бие засчихаад ирье” гэж хэлчихээд гэрээс ганцаараа гараад оргочихсон байсан.Тэгээд хошууч М нь мод бэлтгэж байсан хүмүүсээ бүгдийг цуглуулж бид нар мод бэлтгэж байсан газрын ойр орчмоор М.Б-г хайсан боловч олоогүй бөгөөд М.Бнь мод бэлтгэж байсан газраас оргосон байсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 64-65-р тал/,
10. Гэрч А.З-н мөрдөн байцаалтанд өгсөн: “Би 2017 оны 5-р сарын 03-ны өдөр цэргийн албанд татагдаж Увс аймгийн Баруунтуруун сумын нутагт байх Хилийн 0311-р ангид томилогдсон юм. 2017 оны 8 сарын 25-ны өдөр хилийн 0311-р ангиас өвөлжилтийн бэлтгэл хангаж мод бэлтгэх бүлгийг Хилийн 0311-р ангийн захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч, захирагчийн орлогч, штабын дарга, дэд хурандаа Г.М томилсон юм. Тэгээд мод бэлтгэх бүлгийхэн 2017 оны 8 сарын 27-ны өдөр Өндөрхангай сумын Өгөөмөр гэх газарт өглөө 09:00 цагт очсон ба мод бэлтгэх бүлэг 2 хуваагдаж мод бэлтгэсэн юм. Байлдагч Г.П, М, Н, Н, И, Д. Б, Б, Л, Б нар нь уулны доод хэсэгт мод ачих байсан харин байлдагч М.Б, Д, Ж, З, Д нарын хамтаар уулан дээр мод бэлтгэж байсан юм. 14:00 цагийн үед үдийн хоолны цаг болсон учраас байлдагч М.Б, Д, Ж, З, Д нар гэрт орж ирсэн.Тэд нар гэрт ороод сууж байтал байлдагч М.Б “би гараад бие засчихаад ирье” гэж хэлчихээд гэрээс ганцаараа гараад явчихсан юм. Тэгээд 30 орчим минутын дараа бид нар гэр дотор хоол хүлээгээд сууж байтал байлдагч М.Б гэрт орж ирэхгүй байсан. Би гэрээс гараад Б-г дуудсан тэгтэл хариу өгөхгүй байсан тэгэхээр нь би, 00 орж харахад Б нь байгаагүй, тэгээд би Б алга болчихож би олсонгүй гэж хэлээд гэрт орж ирсэн. Тэгтэл Д дахин гарч Б-г мод бэлтгэж байсан газрын эргэн тойронд гарч харахад Б нь мөн адил олдоогүй юм. Тэгээд дэд ахлагч А, байлдагч З, Д, Ж, З бид нар байлдагч Б-г хайсан боловч олдохгүй байсан. Хошууч М-болсон явдлын талаар хэлэхэд хошууч М нь мод бэлтгэж байсан хүмүүсийг бүгдийг цуглуулж бид нар мод бэлтгэж байсан газрын ойр орчмоор М.Б-гхайсан боловч олоогүй. Манай хилийн 0311-р ангийн захирагч, удирдлагуудын зүгээс цэргүүдэд ямар нэгэн дарамт шахалт үзүүлдэггүй бөгөөд цэргийн алба хаах үйл ажиллагаа цэргийн дүрмийн дагуу хэвийн явагддаг.” гэх мэдүүлэг /хх-ийн 66-67-р тал/,
11. Гэрч А.Д-н мөрдөн байцаалтанд өгсөн: “Би 2017 оны 5 сарын 03-ны өдөр цэргийн албанд татагдаж Увс аймгийн Баруунтуруун сумын нутагт байх Хилийн 0311-р ангид томилогдсон юм. 2017 оны 8 сарын 25-ны өдөр хилийн 0311-р ангиас өвөлжилтийн бэлтгэл хангаж мод бэлтгэх бүлгийг Хилийн 0311-р ангийн захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч, захирагчийг орлогч, штабын дарга, дэд хурандаа Г.М томилсон юм. Уг мод бэлтгэх бүлгийн даргаар хошууч Д.М удирдсан бөгөөд уг мод бэлтгэх бүлэгт миний бие болон байлдагч М.Б, Д.Н, Д, Г.П Ё.И, Г. Л, Т.Б, Э.Н, Л.Д, А.З Ч.Д, Ч.Б, Б.Б, Г.З, Б.Б, О.М гэх нэр бүхий 17 байлдагч томилогдсон юм. Мод бэлтгэх бүлэг 2 хуваагдаж мод бэлтгэсэн юм. Байлдагч Г.П, М, Н, Н, И, Д, Б, Б Л, Б нар нь уулны доод хэсэгт мод ачиж байсан харин би байлдагч М.Б, Д, Ж, З нарын хамтаар уулан дээр мод бэлтгэж байсан юм. Тэгээд 14:00 цагийн үед үдийн хоолны цаг болсон учраас М.Б, Д, Ж, З бид нар тэнд барьсан байсан гэр үрүүгээ явж очсон бөгөөд бид нарыг тэнд очиход гэр дотор харуулын дарга, дэд ахлагч А, байлдагч З нар байсан юм. Тэгээд бид нар гэрт ороод сууж байтал байлдагч М.Б “би гараад бие засчихаад ирье” гэж бид нарт хэлчихээд гэрээс ганцаараа гараад явчихсан юм. Тэгээд 30 орчим минутын дараа бид нар гэр дотор хоол хүлээгээд сууж байтал байлдагч М.Б гэрт орж ирэхгүй байсан. Тэгэхээр нь байлдагч З нь Б-г дуудахаар гэрээс гараад Б-г дуудаад, 00 орж харахад Б нь олдохгүй байна гэж хэлээд гэрторж ирсэн. Тэгэхээр нь би гэрээс дахин гарч Б-г мод бэлтгэж байсан газрын эргэн тойронд гарч харахад Б нь мөн адил олдоогүй юм. Тэгээд дэд ахлагч А, байлдагч З, Д, Ж, З бид нар байлдагч Б-г хайсан боловч олдохгүй байсан юм. Тэгж байтал гэрийн доод талд мод бэлдэж байсан мод бэлтгэх бүлгийн дарга, хошууч М хүрч ирсэн тэгээд бид нар хошууч М-дболсон явдлын талаар хэлсэн юм. Тэгээд хошууч М нь мод бэлтгэж байсан хүмүүсээ бүгдийг цуглуулж бид нар мод бэлтгэж байсан газрын ойр орчмоор М.Б-г хайсан боловч олоогүй бөгөөд М.Б нь мод бэлтгэж байсан газраас оргосон байсан. М.Б нь надад цэргийн ангиас оргох талаар хэлж байгаагүй бөгөөд 2017 оны оны 8 дугаар сарын 27-ны өдөр надад мод бэлтгэх газарт очихдоо манай Завхан аймгийн Тэс сум, Баян-Өлгий, Ховд аймаг зэрэг газруудыг гараараа зааж өгсөн юм. Байлдагч М.Б нь 2017 оны 5 сард цэргийн албанд татагдаж ирсэн бөгөөд цэрэгт ирснээсээ хойш цэргээс оргох ямар нэгэн үйлдэл хийж байгаагүй юм. Харин М.Б нь надад би онцгой байдлын албанд ажиллаж байсан тийм учраас цэргээс халагдах гэж байгаа, миний бичиг баримтыг манай гэрийнхэн хөөцөлдөж байгаа гэж хэлж байсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 68-69-р тал/,
12. Гэрч Т.Ж-н мөрдөн байцаалтанд өгсөн: “Би 2016 оны 10 сарын 22-ны өдөр цэргийн албанд татагдаж Увс аймгийн Баруунтуруун сумын нутагт байх Хилийн 0311-р ангид томилогдсон юм. 2017 оны 8 сарын 25-ны өдөр хилийн 0311-р ангиас өвөлжилтийн бэлтгэл хангаж мод бэлтгэх бүлгийг Хилийн 0311-р ангийн захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч, захирагчийн орлогч, штабын дарга, дэд хурандаа Г.М томилсон юм. Уг мод бэлтгэх бүлгийн даргаар хошууч Д.М удирдсан бөгөөд уг мод бэлтгэх бүлэг миний бие болон байлдагч М.Б, Д.Н, Д, Г., Ё., Г.Л, Т.Б, Э.Н, Л.Д, А.З, Ч.Д, Ч.Б, Б.Б, Г.З, Б.Б, О.М гэх нэг бүхий 17 байлдагч томилогдсон юм. Тэгээд мод бэлтгэх бүлгийхэн 2017 оны 8 сарын 27-ны өдөр Өндөрхангай сумын Өгөөмөр гэх газарт өглөө 09:00 цагт очиж 2 хуваагдаж мод бэлтгэсэн юм. Байлдагч Г.П,М, Н, Н, И, Д, Б, Б, Л, Б нар нь уулны доод хэсэгт мод ачиж байсан харин би байлдагч М.Б, Д, Д, З нарын хамтаар уулан дээр мод бэлтгэж байсан юм. Тэгээд 14:00 цагийн үед үдийн хоолны цаг болсон учраас М.Б, Д, Д, З бид нар тэнд барьсан байсан гэр үрүүгээ явж очсон бөгөөд бид нарыг тэнд очиход гэр дотор харуулын дарга, дэд ахлагч А, байлдагч З нар байсан юм. Тэгээд бид нар гэрт ороод сууж байтал байлдагч М.Б “би гараад бие засчихаад ирье” гэж бид нарт хэлчихээд гэрээс ганцаараа гараад явчихсан юм. Тэгээд 30 орчим минутын дараа бид нар гэр дотор хоол хүлээгээд сууж байтал байлдагч М.Б гэрт орж ирэхгүй байсан. Тэгэхээр нь байлдагч З нь Б-г дуудхаар гэрээс гараад Б-г дуудаад, 00 орж харахад Б нь олдохгүй байна гэж хэлээд гэрт орж ирсэн. Тэгэхээр нь байлдагч Д гэрээс дахин гарч Б-г мод бэлтгэж байсан газрын эргэн тойронд гарч харахад Б нь мөн адил олдоогүй юм. М.Б нь надад цэргийн ангиас оргох талаар хэлж байгаагүй бөгөөд Б нь 2017 оны 8 дугаар сарын 27-ны өдөр надтай хамт мод бэлтгэх бүлэгт ажиллаж байсан байлдагч А.Д мод бэлтгэх газарт очихдоо “Завхан аймгийн Тэс сум, Баян-Өлгий, Ховд аймаг” зэрэг газруудыг зааж өгсөн талаар байлдагч А.Д бид нарт хэлж байсан юм. Мөн өдөр М.Б-г оргосны дараа бид нар М.Б-г хайж эхлэхэд байлдагч Г.П нь хошууч М болон цэргүүдэд “М.Б нь2017 оны 8 сарын 12-ны өдөр надтай хамт тоосго зөөж байхдаа надад “би энэ цэргийн ангиас оргоод, ширэнгэтэй нууц газраар явна” гэж хэлсэн тухайн үед М.Б нь манай хилийн 0311-р ангийн “цайз” гэх нэртэй нохойг харчихаад “би эрэлч нохойны хоолонд нь зүү хийж ална, тэгэхгүй бол намайг эндээс оргосны дараа миний ар талаас мөрдөөд бариад авчихбайх” гэж хэлсэн юм.Тэгэхээр нь би байлдагч М.Б “чи цэргээс орговол дахиад нэг жил цэрэгт байна шүү дээ, чи тэгж байснаас цэргийнхээ албыг нэр төртэй хаасан дээр гэж хэлсэн. Тэгтэл М.Б нь надад “би цэргийн ангиас заавал оргоно, ширэнгэтэй нууц газраар явна” гэж хэлж байсан. Би тухайн үед байлдагч М.Б-г тоглож байнагэж бодоод дарга, удирдлагуудад хэлээгүй юм” гэж хэлсэн. Тэгээд бид нар цааш үргэлжүүлэн М.Б-г хайсан юм. Байлдагч М.Б нь цэргийн алба хааж байхдаа хэвийн байх шиг харагддаг байсан. Цэргийн алба хаах үйл ажиллагаа цэргийн дүрэмд заасны дагуу хэвийн явагддаг” гэх мэдүүлэг /хх-ийн 70-71-р тал/,
13. Гэрч Г.П-н мөрдөн байцаалтанд өгсөн: “Би 2017 оны 5 сарын 03-ны өдөр цэргийн албанд татагдаж Увс аймгийн Баруунтуруун сумын нутагт байх Хилийн 0311-р ангид томилогдсон юм. 2017 оны 8 сарын 25-ны өдөр хилийн 0311-р ангиас өвөлжилтийн бэлтгэл хангаж мод бэлтгэх бүлгийг Хилийн 0311-р ангийн захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч, захирагчийн орлогч, штабын дарга, дэд хурандаа Г.М томилсон юм. Уг мод бэлтгэх бүлгийн даргаар хошууч Д.М удирдсан бөгөөд уг мод бэлтгэх бүлэг миний бие болон байлдагч М.Б, Д.Н, Т.Ж, Б.Д, Ё.И, Г.Л, Т.Б, Э.Н Л.Д, А.З, Ч.Д, Ч.Б, Б.Б, Г.З, Б.Б, О.М гэх нэр бүхий 17 байлдагч томилогдсон юм. Тэгээд мод бэлтгэх бүлгийхэн 2017 оны 8 сарын 27-ны өдөр Өндөрхангай сумын Өгөөмөр гэх газарт өглөө 09:00 цагт очсон юм. Тэгээд бид нар хоёр хуваагдаж мод бэлдсэн юм. Байлдагч М.Б, Ж, Д, З, Д нар ууланд гишүү, түүж мод бэлдсэн харин би байлдагч М, Н, Н, И, Д, Б, Б, Л, Б нарын хамт 1 уулын доод талд машин дээр мод ачиж байсан юм. Тэгээд 14:00 цагийн өнгөрчбайхад бид нар уул уруу гарч ууланд барьсан гэр дээр хоолоо идэх гээд иртэл байлдагч М.Б нь бие засчихаад ирье гэж хэлж гараад оргочихсон байсан юм.Тэгээд хошууч М нь мод бэлтгэж байсан хүмүүсийг бүгдийг цуглуулж бид нар мод бэлтгэж байсан газрын ойр орчмоор Б.Б-г хайсан боловч олоогүй бөгөөд М.Б нь мод бэлтгэж байсан газрын ойр орчимд олдохгүй байсан бөгөөд М.Б оргоод зугатчихсан байсан юм. 2017 оны 8 сарын 10-ны үеэр байлдагч М.Б нь хилийн 2-р заставаас 0311-р анги ирсэн юм. Тэгээд тэр М.Б нь 2017 оны 8-р сарын 12-ны өдөр надтай хамт тоосго ачиж байхдаа надад “би энэ ангиас оргоод, ширэнгэтэй нууц газраар явна” гэж хэлсэн тухайн үед М.Б нь манай хилийн 0311-р ангийн эрэлч “цайз” гэх нэртэй нохойг харчихаад “би эрэлч нохойны хоолонд нь цуу хийж өгнө, мөн хоолонд нь зүү хийж өгч нохойг ална, тэгэхгүй бол намайг эндээс оргосны дараа миний ар талаас мөрдөөд бариад авчих байх” гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би байлдагч М.Б-д “чи цэргээс орговол дахиад нэг жил цэрэгт байна шүү дээ, чи тэгж байснаас цэргийнхээ албыг нэр төртэй хаасан нь дээр гэж хэлсэн. Тэгтэл М.Б нь надад “би цэргийн ангиас заавал оргоно, ширэнгтэй нууц газрааа явна” гэж хэлж байсан юм.Байлдагч М.Б нь 2017 оны 5 дугаар сард цэргийн албанд татагдаж ирсэн бөгөөд цэрэгт ирснээсээ хойш цэргээс оргох ямар нэгэн үйлдэл хийж байгаагүй юм. Харин М.Б нь надад “би онцгой байдлын албанд ажиллаж байсан тийм учраас цэргээс халагдах гэж байгаа, миний бичиг баримтыг манай гэрийхэн хөөцөлдөж байгаа” гэж хэлж байсан юм. Тухайн үед би байлдагч М.Б-г тоглоомоор надад хэлсэн байх, арай ч оргохгүй байх гэж бодоод цэргийн ангийн удирдлагуудад хэлээгүй юм. Харин 2017 оны 8 сарын 27-ны өдөр байлдагч М.Б-г оргосны дараа би цэргийн ангийн удирдлагуудад байлдагч М.Б цэргийн ангиас оргох талаар надад урьд өмнө хэлж байсныг шууд хэлсэн юм. Өмнө нь надад тоглоомоор хэлсэн гэж ойлгоод өөр ямар нэгэн хүнд энэ талаараа хэлээгүй юм” гэх мэдүүлэг /хх-ийн 72-73-р тал/,
14. Гэрч Б.Д-н мөрдөн байцаалтанд өгсөн: “Би 2016 оны 10 сарын 22-ны өдөр цэргийн албанд татагдаж Увс аймгийн Баруунтуруун сумын нутагт байх Хилийн 0311-р ангид томилогдсон юм. 2017 оны 8 сарын 25-ны өдөр хилийн 0311-р ангиас өвөлжилтийн бэлтгэл хангаж мод бэлтгэх бүлгийг Хилийн 0311-р ангийн захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч, захирагчийн орлогч, штабын дарга, дэд хурандаа Г.М томилсон юм. Уг мод бэлтгэх бүлгийн даргаар хошууч Д.М удирдсан бөгөөд уг мод бэлтгэх бүлэгт миний бие болон байлдагч М.Б-, Д.Н, Т.Ж-, Г.П, Ё.И, Г.Л, Т.Б, Э.Н, Л.Д, А.З, Ч.Д, Ч.Б, Б.Б, Г.З, Б.Б, О.М гэх нэр бүхий 17 байлдагч томилогдсон юм. Би байлдагч М.Б, Ж, Д, З нарын хамтаар мод бэлтгэж байсан юм. Тэгээд 14:00 цагийн үед үдийн хоолны цаг болсон учраас М.Б, Ж, Д, З бид нар тэнд барьсан байсан гэр үрүүгээ явж очсон бөгөөд бид нарыг тэнд очиход гэр дотор харуулын дарга, дэд ахлагч А, байлдагч З нар байсан юм. Тэгээд бид нар гэрт ороод сууж байтал байлдагч М.Б “би гараад бие засчихаад ирье гэж бид нарт хэлчихээд гэрээс ганцаараа гараад явчихсан юм. Тэгээд 30 орчим минутын дараа бид нар гэр дотор хоол хүлээгээд сууж байтал байлдагч М.Б гэрт орж ирэхгүй байсан. Тэгэхээр нь байлдагч З нь Б-г дуудахаар гэрээс гараад Б-г дуудаад, 00 орж харахад Б нь олдохгүй байна гэж хэлээд гэрт орж ирсэн. Тэгэхээр нь байлдагч Д гэрээс гарч Б-г мод бэлтгэж байсан газрын эргэн тойронд гарч харахад Б нь мөн адил олдоогүй юм. Тэгээд дэд ахлагч А, байлдагч З, Ж, Д, З бид нар байлдагч Б-г хайсан боловч олдохгүй байсан юм. Тэгж байтал гэрийн доод талд мод бэлдэж байсан мод бэлтгэх бүлгийн дарга хошууч М хүрч ирсэн тэгээд бид нар М-болсон явдлын талаар хэлсэн юм. Хошууч М нь мод бэлтгэж байсан хүмүүсээ бүгдийг цуглуулж бид нар мод бэлтгэж байсан газрын ойр орчмоор Б.Б-г хайсан боловч олоогүй” гэх мэдүүлэг /хх-ийн 74-75-р тал/,
15. Гэрч Ё.И мөрдөн байцаалтанд өгсөн: “Би 2017 оны 5 сарын 03-ны өдөр цэргийн албанд татагдаж Увс аймгийн Баруунтуруун сумын нутагт байх Хилийн 0311-р ангид томилогдсон юм. 2017 оны 8 сарын 25-ны өдөр хилийн 0311-р ангиас өвөлжилтийн бэлтгэл хангаж мод бэлтгэх бүлгийг Хилийн 0311-р ангийн захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч, захирагчийн орлогч, штабын дарга, дэд хурандаа Г.М томилсон юм. Уг мод бэлтгэх бүлгийн даргаар хошууч Д.М удирдсан бөгөөд уг мод бэлтгэх бүлэг миний бие болон байлдагч М.Б, Д.Н, Д, Г.П Б, Г.Л,Т.Б, Э.Н, Л.Д, А.З, Ч.Д Ч.Б, Б.Б, Г.З, Ж, О.М гэх нэр бүхий 17 байлдагч томилогдсон юм. Тэгээд мод бэлтгэх бүлгийхэн 2017 оны 8 сарын 27-нь өдөр Өндөрхангай сумын Өгөөмөр гэх газарт мод бэлтгэх бүлэг 2 хуваагдаж мод бэлтгэсэн юм. Би байлдагч Г.П, М, Н, Н, Б, Д, Б, Б, Л нарын хамтаар уулны доод хэсэгт мод ачиж байсан харин байлдагч М.Б, Д, Д, З, Ж нар нь уулан дээр мод бэлтгэж байсан юм. Тэгээд 14:00 цагийн үед үдийн хоолны цаг дөхөж байхад байлдагч М.Б нь гэрт байсан байлдагч нарт “би гараад бие засчихаад ирье” гэж хэлчихээд гэрээс ганцаараа гараад оргочихсон байсан.Бид нар мод бэлтгэж байсан газрын ойр орчмоор М.Б-г хайсан боловч олоогүй. Байлдагч М.Б нь 2017 оны 8 сарын 27-ны өдрөөс мод бэлтгэх бүлэг дээр ажиллаж байгаад оргосон бөгөөд 2017 оны 9 сарын 02-ноос 03-нд шилжих шөнө хилийн 0311-р ангийн байрлалд явж байгаад жижүүрт баригдсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 76-77-р тал/,
16. Гэрч Б.Б мөрдөн байцаалтанд өгсөн: “Би 2017 оны 5 сарын 03-ны өдөр цэргийн албанд татагдаж Увс аймгийн Баруунтуруун сумын нутагт байх Хилийн 0311-р ангид томилогдсон юм. 2017 оны 8 сарын 25-ны өдөр хилийн 0311-р ангиас өвөлжилтийн бэлтгэл хангаж мод бэлтгэх бүлгийг Хилийн 0311-р ангийн захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч, захирагчийн орлогч, штабын дарга, дэд хурандаа Г.М томилсон юм. Уг мод бэлтгэх бүлгийн даргаар хошууч Д.М удирдсан бөгөөд уг мод бэлтгэх бүлэгт миний бие болон байлдагч М.Б, Д.Н, Д, Г.П Ё.И, Г.Л, Т.Б, Э.Н, Л.Д, А.З, Ч.Д, Ч.Б, Б.Б, Г.З, Ж, О.М гэх нэр бүхий 17 байлдагч томилогдсон юм. Тэгээд мод бэлтгэх бүлгийхэн 2017 оны 8 сарын 27-ны өдөр Өндөрхангай сумын Өгөөмөр гэх газарт мод бэлтгэх бүлэг 2 хуваагдаж мод бэлтгэсэн юм. Би байлдагч Г.П, М, Н, Н, И, Д, Б, Б, Л нарын хамтаар уулны доод хэсэгт мод ачиж байсан харин байлдагч М.Б ,Д, Д, З, Жнар нь уулан дээр мод бэлтгэж байсан юм. Тэгээд 14:00 цагийн үед үдийн хоолны цаг дөхөж байхад байлдагч М.Б нь гэрт байсан байлдагч нарт “би гараад бие засчихаад ирье” гэж хэлчихээд гэрээс ганцаараа гараад оргочихсон байсан.Тэгээд хошууч М нь мод бэлтгэж байсан хүмүүсээ бүгдийг цуглуулж бид нар мод бэлтгэж байсан газрын ойр орчмоор М.Б-г хайсан боловч олоогүй бөгөөд М.Б нь мод бэлтгэж байсан газраас оргосон байсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 78-79-р тал/,
17. Гэрч М.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн: “Би 2016 оны 10 сарын 22-ны өдөр цэргийн албанд татагдаж Увс аймгийн Баруунтуруун сумын нутагт байх Хилийн 0311-р ангид томилогдсон юм. 2017 оны 8 сарын 25-ны өдөр хилийн 0311-р ангиас өвөлжилтийн бэлтгэл хангаж мод бэлтгэх бүлгийг Хилийн 0311-р ангийн захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч, захирагчийн орлогч, штабын дарга, дэд хурандаа Г.М томилсон юм. Уг мод бэлтгэх бүлгийн даргаар хошууч Д.М удирдсан бөгөөд уг мод бэлтгэх бүлэг миний бие болон байлдагч М.Б, Д.Н, Д, Г.П, Б, М,Т.Б, Э.Н, Л.Д, А.З, Л Ч.Б, Д, Г.З, Ж, И гэх нэр бүхий 17 байлдагч томилогдсон юм. Тэгээд мод бэлтгэх бүлгийхэн 2017 оны 08-р сарын 27-ны өдөр Өндөрхангай сумын Өгөөмөр гэх газарт мод бэлтгэх бүлэг 2 хуваагдаж мод бэлтгэсэн юм. Би байлдагч Г.П, И, Н, Н, Б, Л, Б, Да, М нарын хамтаар уулны доод хэсэгт мод ачиж байсан харин байлдагч М.Б, Д, Д, З, Ж нар нь уулан дээр мод бэлтгэж байсан юм. Тэгээд 14:00 цагийн үед үдийн хоолны цаг дөхөж байхад байлдагч М.Б нь гэрт байсан байлдагч нарт “би гараад бие засчихаад ирье” гэж хэлчихээд гэрээс ганцаараа гараад оргочихсон байсан.Тэгээд хошууч М нь мод бэлтгэж байсан хүмүүсэз бүгдийг цуглуулж бид нар мод бэлтгэж байсан газрын ойр орчмоор М.Б-г хайсан боловч олоогүй бөгөөд М.Б нь мод бэлтгэж байсан газраас оргосон байсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 80-81-р тал/,
18. Гэрч Ч.Д-н мөрдөн байцаалтанд өгсөн: “Би 2017 оны 5-р сарын 03-ны өдөр цэргийн албанд татагдаж Увс аймгийн Баруунтуруун сумын нутагт байх Хилийн 0311-р ангид томилогдсон юм. 2017 оны 08-р сарын 25-ны өдөр хилийн 0311-р ангиас өвөлжилтийн бэлтгэл хангаж мод бэлтгэх бүлгийг Хилийн 0311-р ангийн захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч, захирагчийнорлогч, штабын дарга, дэд хурандаа Г.М томилсон юм. Уг мод бэлтгэх бүлгийн даргаар хошууч Д.М удирдсан бөгөөд уг мод бэлтгэх бүлэгт миний бие болон байлдагч М.Б, Д.Н, Д, Г.П, Б, М,Т.Б, Э.Н, Л.Д, А.З, Л,Ч.Б,Б.Б, Г.З, Ж, И гэх нэр бүхий 17 байлдагч томилогдсон юм. Тэгээд мод бэлтгэх бүлгийхэн 2017 оны 08-р сарын 27- ны өдөр Өндөрхангай сумын Өгөөмөр гэх газарт мод бэлтгэх бүлэг 2 хуваагдаж мод бэлтгэсэн юм. Би байлдагч Г.П, И, Н, Н, Б, Л, Б, Б, М нарын хамтаар уулны доод хэсэгт мод ачиж байсан харин байлдагч М.Б, Д, Д, З, Ж нар нь уулан дээр мод бэлтгэж байсан юм. Тэгээд 14:00 цагийн үед үдийн хоолны цаг дөхөж байхад байлдагч М.Б нь гэрт байсан байлдагч нарт “би гараад бие засчихаад ирье” гэж хэлчихээд гэрээс ганцаараа гараад оргочихсон байсан.Тэгээд хошууч М нь мод бэлтгэж байсан хүмүүсийг бүгдийг цуглуулж бид нар мод бэлтгэж байсан газрын ойр орчмоор М.Б-г хайсан боловч олоогүй бөгөөд М.Б нь мод бэлтгэж байсан газраас оргосон байсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 82-83-р тал/,
19. Гэрч Г.Л-н мөрдөн байцаалтанд өгсөн: “Би 2017 оны 5 сарын 03-ны өдөр цэргийн албанд татагдаж Увс аймгийн Баруунтуруун сумын нутагт байх Хилийн 0311-р ангид томилогдсон юм. 2017 оны 8 сарын 25-ны өдөр хилийн 0311-р ангиас өвөлжилтийн бэлтгэл хангаж мод бэлтгэх бүлгийг Хилийн 0311-р ангийн захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч, захирагчийн орлогч, штабын дарга, дэд хурандаа Г.М томилсон юм. Уг мод бэлтгэх бүлгийн даргаар хошууч Д.М удирдсан бөгөөд уг мод бэлтгэх бүлэг миний бие болон байлдагч М.Б, Д.Н, Д, Г.П, Б, М,Т.Б, Э.Н, Л.Д, А.З, Ч.Д, Ч.Б, Б.Б, Г.З, Ж, И гэх нэр бүхий 17 байлдагч томилогдсон юм. Тэгээд мод бэлтгэх бүлгийхэн 2017 оны 8 сарын 27-ны өдөр Өндөрхангай сумын Өгөөмөр гэх газарт мод бэлтгэх бүлэг 2 хуваагдаж мод бэлтгэсэн юм. Би байлдагч Г.П, И, Н, Н,Б, Д, Б, Б, М нарын хамтаар уулны доод хэсэгт мод ачиж байсан харин байлдагч М.Б, Д, Д З, Ж нар нь уулан дээр мод бэлтгэж байсан юм. Тэгээд 14:00 цагийн үед үдийн хоолны цаг дөхөж байхад байлдагч М.Б нь гэрт байсан байлдагч нарт “би гараад бие засчихаад ирье” гэж хэлчихээд гэрээс ганцаараа гараад оргочихсон байсан.Тэгээд хошууч М нь мод бэлтгэж байсан хүмүүсийг бүгдийг цуглуулж бид нар мод бэлтгэж байсан газрын ойр орчмоор М.Б-г хайсан боловч олоогүй бөгөөд М.Б нь мод бэлтгэж байсан газраас оргосон байсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 84-85-р тал/,
20. Гэрч О.М-н мөрдөн байцаалтанд өгсөн: “Би 2017 оны 5 сарын 03-ны өдөр цэргийн албанд татагдаж Увс аймгийн Баруунтуруун сумын нутагт байх Хилийн 0311-р ангид томилогдсон юм. 2017 оны 8 сарын 25-ны өдөр хилийн 0311-р ангиас өвөлжилтийн бэлтгэл хангаж мод бэлтгэх бүлгийг Хилийн 0311-р ангийн захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч, захирагчийнорлогч, штабын дарга, дэд хурандаа Г.М томилсон юм. Уг мод бэлтгэх бүлгийн даргаар хошууч Д.М удирдсан бөгөөд уг мод бэлтгэх бүлэг миний бие болон байлдагч М.Б, Д.Н, Д, Г.П, Б, Г.Л,Т.Б, Э.Н, Л.Д, А.З, Ч.Д, Ч.Б, Б.Б, Г.З, Ж, И гэх нэр бүхий 17 байлдагч томилогдсон юм. Тэгээд мод бэлтгэх бүлгийхэн 2017 оны 8 сарын 27-ны өдөр Өндөрхангай сумын Өгөөмөр гэх газарт мод бэлтгэх бүлэг 2 хуваагдаж мод бэлтгэсэн юм. Би байлдагч Г.П, И, Н, Н, Б, Д, Б, Б, Л нарын хамтаар уулны доод хэсэгт мод ачиж байсан харин байлдагч М.Б, Д, Д, З, Ж нар нь уулан дээр мод бэлтгэж байсан юм. Тэгээд 14:00 цагийн үед үдийн хоолны цаг дөхөж байхад байлдагч М.Б нь гэрт байсан байлдагч нарт “би гараад бие засчихаад ирье” гэж хэлчихээд гэрээс ганцаараа гараад оргочихсон байсан.Тэгээд хошууч М нь мод бэлтгэж байсан хүмүүсээ бүгдийг цуглуулж бид нар мод бэлтгэж байсан газрын ойр орчмоор М.Б-г хайсан боловч олоогүй бөгөөд М.Б нь мод бэлтгэж байсан газраас оргосон байсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 86-87-р тал/,
21. Гэрч Д.Н-н мөрдөн байцаалтанд өгсөн: “Би 2017 оны 5 сарын 03-ны өдөр цэргийн албанд татагдаж Увс аймгийн Баруунтуруун сумын нутагт байх Хилийн 0311-р ангид томилогдсон юм. 2017 оны 8 сарын 25-ны өдөр хилийн 0311-р ангиас өвөлжилтийн бэлтгэл хангаж мод бэлтгэх бүлгийг Хилийн 0311-р ангийн захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч, захирагчийнорлогч, штабын дарга, дэд хурандаа Г.М томилсон юм. Уг мод бэлтгэх бүлгийн даргаар хошууч Д.М удирдсан бөгөөд уг мод бэлтгэх бүлэг миний бие болон байлдагч М.Б, Д.Н, Д, Г.П, Б, Г.Л,Т.Б, Э.Н, Л.Д, А.З, Ч.Д, Ч.Б, Б.Б, Г.З, Ж, И гэх нэр бүхий 17 байлдагч томилогдсон юм. Тэгээд мод бэлтгэх бүлгийхэн 2017 оны 8 сарын 27-ны өдөр Өндөрхангай сумын Өгөөмөр гэх газарт мод бэлтгэх бүлэг 2 хуваагдаж мод бэлтгэсэн юм. Би байлдагч Г.П, И, Н, Н, Б, Д, Б, Б, Л нарын хамтаар уулны доод хэсэгт мод ачиж байсан харин байлдагч М.Б, Д, Д, З, Ж нар нь уулан дээр мод бэлтгэж байсан юм. Тэгээд 14:00 цагийн үед үдийн хоолны цаг дөхөж байхад байлдагч М.Б нь гэрт байсан байлдагч нарт “би гараад бие засчихаад ирье” гэж хэлчихээд гэрээс ганцаараа гараад оргочихсон байсан.Тэгээд хошууч М нь мод бэлтгэж байсан хүмүүсээ бүгдийг цуглуулж бид нар мод бэлтгэж байсан газрын ойр орчмоор М.Б-г хайсан боловч олоогүй бөгөөд М.Б нь мод бэлтгэж байсан газраас оргосон байсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 88-89-р тал/,
22. Гэрч Н.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн: “Би Хилийн 0311-р ангийн сэтгэл зүйчээр ажилладаг юм. 2017 оны 6 сарын 04-ний үеэр цэргийн сургалтын төвд томилогдон ажиллаж байсан юм. Тэгээд 2017 оны 6 сарын 12-наас 17-ны хооронд сургалтын төвд байх бүх цэргүүдтэй ганцаарчлан уулзаж дэлгэрэнгүй судалгаа авсан юм. Тэгээд би М овогтой Б-тай уулзаж сэтгэл зүйн анкетыг бөглөөд сэтгэл зүйн анхан шатны сорил судалгааг авсан юм. Тэгэхэд М.Б нь надад “би Хууль сахиулахын их сургуулийн Ахлагчийн сургуульд аврах гал унтраах автомашины жолооч мэргэжлээр суралцаж төгсөөд Онцгой байдлын албанд 1 жил 7 сар ажиллаж байсан гэж хэлсэн юм. Тэгээд би энэ талаараа ажил үүргийн дагуу дэд хурандаа Г.М-д мэдэгдсэн юм. Тэгээд би байлдагч М.Б-г дэд хурандаа Г.М-тай уулзуулсан юм. Тэгтэл дэд хурандаа Г.М нь холбогдох хууль дүрмийг харж байж хариу өгнө тэр хүртэл алба хааж байна гэж хэлсэн юм. Тэгээд 2017 оны 6 сарын 24-ний өдөр цэргийн тангараг өргүүлэх арга хэмжээ болсон бөгөөд уг арга хэмжээний үеэр байлдагч М.Б-н гэрээс эгч Д гэгч нь ирсэн бөгөөд цэргийн тангараг өргөх арга хэмжээний дараа цэргүүдийн ар гэрийхэнтэй уулзсан уулзалтын үеэр Д нь Б-н холбогдох алба хааж байсан бичиг баримтуудыг авч ирж ангийн удирдлагуудад танилцуулсан бөгөөд ангийн захирагч хурандаа Г.Г болон ангийн удирдлагуудад “бид нар цэргийн штабаас цэрэгт татаж явуулсан хүмүүсийг л цэргийн алба хаалгаж байгаа, та гомдол байвал Завхан аймгийн цэргийн штабд өргөдөл гаргаарай, бид нар нэгэнт цэрэг татагдаж ирсэн хүнийг энэ газарт нь цэргийн алба хаалгах ёстой” гэж хэлсэн юм.М.Б-н зан байдлын хувьд алба хаахад нөлөөлөх ямар нэгэн зүйл байгаагүй бөгөөд ерөнхийдөө дарга нарын өгсөн үүргийг сайн биелүүлдэг, зан байдлын хувьд психосоматик буюу сэтгэлээр амархан унадаг гутрамтгай зан ааштай цэрэг байсан юм. Мөн би тухайн үед М.Б-н сэтгэл зүйн анкетэн дээр дэлгэрэнгүй бөглөсөн бөгөөд уг анкетэн дээр М.Б-тай хэрхэн яаж харилцах талаар дэлгэрэнгүй бичсэн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 90-р тал/,
23. Гэрч Ж.Ц-н мөрдөн байцаалтанд өгсөн: “Цэргийн албаны тухай хуулийн 12.2-д зааснаар Монгол улсын иргэн, 18-25 насны эрэгтэйчүүийг хугацаат цэргийн албанд татна гэж заасан байдаг. Цэргийн албаны тухай хуулийн 7.6-д зааснаар “цэргийн сургуулийн оюутан сурч байх хугацаандаа, цэргийн мэргэжил олгох сургалтанд хамрагдаж цэргийн мэргэжил эзэмшсэн бол түүнийг хугацаат цэргийн алба хаасанд тооцож цэргийн нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтэнээр бүртгэнэ гэж хуульчилж заасан байдаг бөгөөд энэ хуулиар бол ахлагчийн сургуулийг төгсөж Аврах, гал унтраах автомашины жолооч мэргэжлээр төгссөн бол цэргийн албанд татаж болохгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 91-92-р тал/,
24. Шүүгдэгч М.Б-г урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн107-108-р тал/,
25. Шүүгдэгч М.Б-н хувийн байдлыг тогтоосон баримт /хх-ийн 16-36, 102-106, 109-119-р тал /,
26. 2017 оны 9 сарын 03-ны өдрийн Илтгэх хуудас. /хх-ийн 06-09-р тал/,
27. Хилийн 0311 дүгээр ангийн Захирагчийн 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн “Мод бэлтгэх бүлэг томилох тухай” А/64 тоот тушаал, хавсралт. /хх-ийн 10-14-р тал/,
28. Сургалтын төвийн 2 дугаар салааны тангараг өргөх дайчдын нэрс. /хх-ийн 15 тал/
29. Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2015 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн “М.Б-г томилох, цол олгох тухай” Б/518 тоот тушаал /хх-ийн 120-121-р тал/,
30. Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн “Төрийн жинхэнэ албанаас чөлөөлөх тухай” Б/113 тоот тушаал /хх-ийн 122-р тал/,
31. Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн 0311 дүгээр ангийн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн шүүгдэгч М.Б-г цэргийн албанаас түр чөлөөлсөн тухай 69 тоот албан бичиг, тушаалын хуулбарын хамт. /хх-ийн 123-124-р тал/,
32. Завхан аймгийн Засаг даргын тамгын газрын цэргийн штабын 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 53 тоот албан бичиг. /хх-ийн 159-р тал/,
33. Шүүгдэгч М.Б-г эрэх ажиллагаанд оролцсон офицер, ахлагч, хугацаат цэргийн алба хаагчдын нэрс, эрлийн ажиллагааны явцад гарсан зардалтай холбоотой гэх хохирогчоос гаргаж өгсөн баримтууд /хх-ийн125-145-р тал/,
34. Хохирогчоос нэхэмжлэлээ буцаан татсан, шүүгдэгчтэй тооцоо байхгүй тухай 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 74 тоот албан бичиг. /хх-ийн 160-р тал/,
35. Шүүгдэгч М.Б-нмөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Надад сонсгосон ялыг би хүлээн зөвшөөрч байна. Би цэргийн албанд татагдахаас өмнө нь 2014 оны 12-р сард Хууль сахиулахын их сургуулийн харъяа Ахлагчийн сургуульд элсэн орж “Аврах гал унтраах автомашины жолооч” мэргэжлээр суралцаж 2015 оны 04-р сарын 10-ны өдөр тус сургуулийг төгссөн юм. Тэгээд би 2015 оны 08-р сарын 12-ны өдөр Онцгой байдлын ерөнхий газрын даргын 6/518 тушаалаар Нийслэлийн Онцгой байдлын албаны Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах 29-р ангид гал унтраах автомашины жолоочоор томилогдон дэд ахлагч цолтойгоор ажиллаж байсан юм. Тэрнээс хойш би 1 жил 2 сарын дараа Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2016 оны 10-р сарын 25-ны өдрийн 6/736 дугаартай тушаалаар Завхан аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах 57-р ангид гал унтраах автомашины жолоочоор тус тус томилогдон ажиллаж байсан юм. Улмаар 2017 оны 02-р сарын 24-ны өдөр өөрийн хүсэлтээр Завхан аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах 57-р ангиас халагдсан юм. Тэрнээс хойш би Завхан аймгийн Тосонцэнгэл суманд байх гэртээ аавынхаа хамтаар хувиараа мужааны ажил хийж байсан. Намайг 2017 оны 04-р сарын 16-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд байх гэртээ байж байтал Завхан аймгийн Засаг даргын тамгын газрын цэргийн штабаас цэрэгт зарлан дуудах хуудас ирсэн юм. Тэгээд би 2017 оны 05-р сарын 03-нд цэрэгт татагдаж Увс аймгийн Баруунтуруун суманд байх Хилийн цэргийн 0311 дүгээр ангид томилогдсон ба би цэргийн анги дээр байдаг сургалтын төвд 45 хоногийн цэргийн хэргийн сургалт зохион байгуулагдсан юм. Тэгээд би сургалтын үеэр урьд өмнө нь Онцгой байдлын газарт ажиллаж байсан хүмүүсийг цэрэгт татдаггүй гэж сэтгэл зүйч ахлах дэслэгч Б-с сонсож байсан. Тэгээд сэтгэл зүйч ахлах дэслэгч Б нь намайг штабын дарга, дэд хурандаа М-тай уулзуулсан юм. Тэгээд штабын даргад Онцгой байдлын газарт ажиллаж байсан талаараа хэлж байсан юм. Тэгтэл дэд хурандаа М надад “үнэн юм уу, худал юм уу” гэж асуусан тэгээд би дэд хурандаа М-д “үнэн” гэж хэлсэн тэгтэл дэд хурандаа М надад “бичиг баримтаа авхуул” гэж хэлсэн юм. Тангарагын баяр болохоос 3 хоногийн өмнө цэргүүдийг цэргийн ангиас зөвшөөрөлтэй ар гэр үрүү нь яриулсан. Би тухайн үед өөрийн ээж А-д “миний ахлагчийн сургууль төгссөн гэрчилгээ болон онцгой байдлын газарт ажиллаж байсан бичиг баримтуудыг тангаргын баяраар аваад ирээрэй” гэж хэлсэн. 2017 оны 6-р сарын 18-ны өдөр Хилийн 0311-р анги дээр цэргийн хэргийн сургалт дуусаж тангараг өргөх ажиллагаа болсон бөгөөд тангарагын баяраар манай эгч Д ганцаараа ирж надтай уулзсан юм. Тэгээд манай эгч Д нь манай хилийн 0311-р ангийн дарга хурандаа Г.Г “манай дүү Б урьд өмнө нь онцгой байдлын газарт ажиллаж байсан, одоо цэргийн алба хаах ёсгүй гэтэл хурандаа Г.Г нь манай эгч Д-д “цэргийн хэлтсээс халах тушаал ирж байж танай дүү Б-г цэргийн ангиас хална, бид нарын зүгээс шууд халах боломжгүй” гэж хэлсэн юм. Тэрнээс хойш би Хилийн 0311-р ангийн 1-р заставд хил дээр үүрэг гүйцэтгэж байсан юм. Тэгж байхад нэгдсэн журмаар заставаас цэргүүдийг гэр үрүү нь яриулсан юм. Тухайн үед би өөрийн ээж А-тай ярихад манай ээж надад “чиний халагдах тушаал оччихсон байх ёстой” гэж хэлсэн юм. Тэгж байтал 2017 оны 8-р сарын 10-ны үеэр миний нуруу өвдөөд байсан, би энэ талаараа дарга, удирдлагуудад танилцуулахад намайг хилийн 0311-р ангийн төв дээр дуудуулсан бөгөөд би 2017 оны 8-р сарын 10-ны өдрөөс хойш ангийн төв дээр цэргийн албаа үргэлжлүүлэн хаасан. 2017 оны 8-р сарын 25-ны өдөр штабын дарга М-н тушаалаар ангийн өвөлжилтийн бэлтгэлийг хангах зорилгоор мод бэлтгэх бүлэгийг томилсон, уг модны бүлэгт би томилогдсон юм. 2017 оны 8-р сарын 27-ны өглөө 04:00 цаг өнгөрч байхад би ангийн байрлалаас байлдагч Б, З, Б болон жолоочийн хамтаар Өндөрхангай сумын Өгөөмөр гэх нэртэй газар уруу явсан бөгөөд уг газарт бид нар 07:00 цагийн үед очсон юм. Тэгээд бид нарыг тэнд очиход модны бүлэгт томилогдсон байлдагч нар мод бэлдэж байсан юм. Тэгээд уг модны бүлэг 2 хуваагдаж нэг хэсэг нь уулан дээр мод бэлдсэн нөгөө хэсэг нь уулны доод талд мод ачиж байсан юм. Би тэнд очоод уулны дээд талд байлдагч З, Ж, Д, Д нарын хамт мод бэлдэж байсан юм. Бид нар үдийн хоол болсон тул ууланд барьсан байсан гэр дээр ирсэн юм. Тэгээд би гэрт ороод байж байгаад бие засах гэж гэрээс гарсан. Би бие засч байхдаа цэргийн ангид миний халах тушаал ирсэн байхад цэргийн ангиас намайг явуулахгүй байна, ингэж байснаас өөрөө явчихсан нь дээр гэж бодоод мод бэлдэж байсан Өндөрхангай сумын Өгөөмөр гэх газрыг орхиж цэргээс оргосон бөгөөд Завхан аймаг уруу чиглээд уулан дундуур шигүү модтой газраар мод бэлдэж байсан газраас баруун хойд зүгийг чиглэж явсан. Би 2017 оны 8-р сарын 27-ны өдөр 3 гаруй уул давж яваад хээр модон дотор хоносон бөгөөд ямар нэртэй газар явж байсныг би мэдэхгүй байна. Тэгээд би маргааш нь буюу 2017 оны8-р сарын 28-ны өглөө сэрээд “цэргийн ангиас оргосон нь буруу, ер нь одоо буцаж цэргийн байрлалд очъё” гэж бодоод уулын хяр дээр гарч харахад Хан хөхий уул миний урд харагдаж байсан тэгээд би хяр дээрээс бууж Хан хөхий уулын бэлээр гол дагаж яваад замын хажууд бургасан дотор хоносон юм. Би ууланд явж байхдаа голын ус уусан өөр ямар нэгэн зүйл идээгүй замдаа явж байхад ямар нэгэн айлаар ороогүй, ямар нэгэн хүнтэй таараагүй аль болох хүн амьтанаас холуур явсан юм. Тэгээд би 2017 оны 8-р сарын 28-ны өглөө унтаж сэрээд бургаснаасаа гараад цэргийн ангиа чиглээд явсан юм. Би 2017 оны 8-р сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнө цэргийн ангийн ойролцоо ирээд цэргийн ангируу орох гэж байгаад цэргийн ангийн удирдлага дарга нараас айгаад орж чадахгүйгээр цэргийн ангийн баруун хойд талын ойролцоо бургасанд хоносон юм. Би цэргээс оргосон явдалдаа гэмшээд цэргийн ангируу яваад оччихвол яах бол гэж бодоод уг бургасан дотор 3 хоносон бөгөөд би 3 хоноход бургасан дотор голын ус ууж хоносон бөгөөд ямар нэгэн зүйл идээгүй юм. Тэгээд 2017 оны 9-р сарын 01-ний шөнө харанхуй болж байхад би хилийн 0311-р ангийн байрлалд цэргийн ангийн хашааны баруун талаар эмнэлэгийн тус харалдаа газраар цэргийн ангийн хашаа даваад цэргийн ангируу орсон юм. Тэгээд би ангийн жижүүртэй уулзах гээд шалган дээр очтол шалганы гадна байлдагч З үүрэг гүйцэтгэж байсан. Тэгэхээр нь би З-д “ангийн жижүүр байна уу” гэж асуухад З надад “ангийнжижүүр болон шалганы жижүүр хоёулаа байгаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь би байлдагч З-д “намайг энд байна гэж битгий хэлээрэй” гэж хэлчихээд би шалганы ар талын гадна талаасаа цоожтой байсан цэргийн байранд цонхоор нь орж тэнд унтсан, маргааш нь буюу 2017 оны 9 сарын 02-ны өдөр өдөржингөө уг цэргийн байранд байж байгаад шөнө болоод харанхуй болохоор нь уг цэргийн байрнаас цонхоор гарсан юм. Тэгээд би цэргийн ангийн эмнэлгийн байрны хажууд явж байгаад дахин байлдагч З-тай таарсан юм. Тэгээд байлдагч З надад “чамайг энд байгааг ангийн жижүүрт хэллээ” гэж хэлээд яваад өгчихсөн юм. Тэгэхээр нь би ангийн гал тогооны урд талын хаалганы жижиг цоожийг төмрөөр эвдэж орсон. Тэгээд би цэргийн гал тогооруу ороод гал тогооноос 3 зүсэм талх идсэн тэгчихээд би гал тогооны тогооч нарын амралтын өрөөрүү ороод унтсан юм. Тэгж байтал шөнө дунд ангийн жижүүр ахмад А, ахмад Г нар орж ирээд намайг дагуулаад штаб уруу аваад явсан юм. Тэгээд би штабын дарга М, ангийн дарга хурандаа Г.Г нартай уулзаж, болсон явдлын талаар өөрийн гараараа тодорхойлолт бичиж өгсөн юм. Би 2017 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хилийн 0311-р ангийн мод бэлдэж байсан Өндөрхангай сумын Өгөөмөр гэх нэртэй газраас цэргийн албанаас зайлсхийх зорилгоор оргосон үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Цэргийн ангийн дарга, захирагч, шууд захирагч нар болон хугацаат цэргийн алба хааж байсан алба хаагч нараас надад ямар нэгэн дарамт шахалт үзүүлээгүй бөгөөд цэргийн албыг цэргийн дүрэмд заасны дагуу явуулдаг байсан юм. Би хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байгаа бөгөөд надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг,нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч М.Б нь 2017 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр цэргийн зарлан дуудах мэдэгдэл авч цэргийн жинхэнэ албанд татагдаж, 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Увс аймгийн Баруунтуруун сумын нутагт байрлах Хилийн 0311 дүгээр ангид хувиарлагдан ирж, 2017 оны 6 дугаар сарын 18-ны өдөр тангараг өргөн хугацаат цэргийн алба хааж байсан цэргийн алба хаагч байх бөгөөдтэрээр Хилийн 0311 дүгээр ангийн захирагчийн 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн А/64 тоот тушаалаар мод бэлтгэх бүлгийн бүрэлдэхүүнд томилогдон Увс аймгийн Өндөрхангай сумын Өгөөмөр гэдэг газар мод бэлтгэж байхдаа 2017 оны 8 дугаар сарын 27-ны өдөр уг газрыг орхиж явсан үйл баримт тогтоогджээ.
Энэ нь хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Х.А-н “...Манай хилийн 0311-р ангийн байлдагч М.Б нь 2017 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Өндөрхангай сумын Өгөөмөр гэх газар мод бэлтгэх бүлгээс оргосон юм. Манай хилийн 0311-р ангийн зүгээс 2017 оны 8 сарын 27-ны өдрөөс 2017 оны 8 сарын 31-ний өдөр хүртэл офицер-24, ахлагч-17, хугацаат цэргийн алба хаагч-23 нийт 64 хүн болон автомашин-3, мотоцикль-9, морь-14 хүч хэрэгсэлтэйгээр эрлийн ажиллагааг Өндөрхангай, Зүүнхангай сумын Цэцэрлэгийн гол, Хөх гол, Ширэнгэ, Баруунтурууны гол, Дуулга уул, Бага хужирт, Хар цагааны булаг, Согоо нуур, Аргалант уул, Хөх толгой, Хар цагаан усны эх гэх газруудаар нийт 2-4 хүний бүрэлдэхүүнтэй 14 бүлэг томилон эрлийн ажиллагааг явуулсан…” /хх-ийн 51 тал/, гэрч Г.М-н “Би Хилийн 0311 дүгээр ангийн захирагчийн 1-р орлогч, штабын даргаар ажилладаг. Би 2017 оны 8 сарын 25-ны өдөр хилийн 0311-р ангийн өвөлжилтийн бэлтгэлийг хангуулахаар мод бэлтгэх бүлгийг томилсон ба уг мод бэлтгэх бүлгийн даргаар хошууч Д.М удирдсан. Мод бэлтгэх бүлгийнхэн 2017 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Өндөрхангай сумын Өгөөмөр гэх газарт ажилласан. 2017 оны 8 сарын 27-ны өдөр 15 цаг 55 минутанд хошууч М нь байлдагч М.Б нь бие засах гэж яваад олдохгүй байна гэсэн мэдээллийн дагуу … 2-4 хүний бүрэлдэхүүнтэй 14 бүлэг томилон эрлийн ажиллагаа явуулсан. ...2017 оны 9 сарын 03-ны шөнө 03:00 ахмад А байлдагч Б-г цэргийн гал тогоонд байхад нь олсон мэдээлэл өгсөн. Би тэр дариу ангийн байрлалд ирж байлдагч М.Б-тай уулзахад Б надад “би мод бэлтгэх бүлгээс оргоод Хан хөхий уулыг чиглээд ойн модоор хүнээс нуугдаж явсан, замдаа үхэх талаар бодсон тэгээд миний замд чоно таарахаар нь би цэргээс оргосон нь буруу гэж бодоод цэргийн анги дээр ирээд цэргийн ангийн хашааг нууцаар давж орж ирсэн” гэж хэлсэн. Би ангийн эмчийг дуудаж байлдагч М.Б-н бие, эрүүл мэндийн үзлэг хийлгэсэн бөгөөд бие эрүүл мэндэд нь ямар нэгэн өөрчлөлтгүй эрүүл хэвийн байсан юм” /хх-ийн 53 тал/, гэрч Д.М-н“...Үдийн хоолны цаг болж байхаар би цэргүүдээ аваад дээшээ мод бэлдэж байсан газар ууланд барьсан гэр үрүү очтол миний урд талаас байлдагч Ж надад “даргаа байлдагч Б нь бие засаад ирнэ гэж хэлээд гэрээс гарч явчихаад буцаж ирэхгүй 30 гаруй минут болж байна” гэж илтгэсэн. Тэгээд би бүх цэргүүдээ цуглуулаад ууланд мод бэлдэж байсан газарт хайсан боловч олоогүй тул штабын дарга, дэд хурандаа Г.М-д “байлдагч Б нь бие засах гэж яваад одоо хүртэл олдохгүй байна” гэж мэдээлсэн...” /хх-ийн 55 тал/, гэрч Г.Г-н “Би 2017 оны 9 сарын 02-ны өдөр Хилийн 0311-р ангийн шуурхай жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан юм. 2017 оны 9 сарын 03-ны 01:00 цагийн үед над уруу тухайн өдрийн ангийн ерөнхий жижүүр, цэргийн сургалт, сахилга, албаны зохион байгуулалтын тасгийн дарга, ахмад Э.А намайг дуудсан, очтол байлдагч М.Б нь ангийн байрлалд орж ирсэн талаар мэдэгдсэн юм. Тэгээд ахмад Э.А бид хоёр ...ангийн баруун талаар явж шалгахад цэргийн гал тогооны байрны гадна талын хаалганы цоож эвдэрсэн байсан, цэргийн гал тогооруу ороход тогооч нарын амралтын өрөөнд байлдагч М.Б унтаж байсан. Тэгээд байлдагч Б-г олсон талаараа штабын даргад мэдэгдсэн ба байлдагч Б-г цэргийн байранд авч ирээд амраасан” /хх-ийн 57-р тал/,гэрч Э.А-н “Би 2017 оны 9 сарын 02-ны өдөр Хилийн 0311-р ангийн ерөнхий жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан. Би 2017 оны 9 сарын 03-ны 01:00 цагийн үед цэргийн байранд байж байтал ангийн жижүүр ахлах дэслэгч Н.Б, байлдагч Г.З-н хамт над дээр хүрч ирсэн.Г.З нь надад “20 минутын өмнө би цагийн манааны үүрэг гүйцэтгээд явж байтал цэргийн ангийн эмнэлгийн хажуунаас байлдагч Б намайг дуудсан. Би Б дээр яваад очтол Б надад “намайг энд байгааг битий хэлээрэй, би өөрөө маргааш ангийн хаалгаар орно, манай аав, ээж хоёр ирсэн үү” гэж асуусан” гэж хэлсэн юм. Энэ талаар би ангийн штабын дарга, дэд хурандаа Г.М-д утсаар ярьж мэдэгдсэн” /хх-ийн 58 тал/, гэрч М.А-н “2017 оны 4 сарын 16-ны өдөр манай хүү Б-г цэргийн албанд дуудах хуудас ирж улмаар 2017 оны 5 сарын эхээр Б нь цэрэгт татагдаж Увс аймгийн Баруунтуруун суманд байх Хилийн 0311- ангид хувиарлагдсан юм.М.Б нь цэрэгт татагдснаас хойш 2017 оны 6 сарын 18-ны өдөр цэргийн тангараг өргөх арга хэмжээ болсон. М.Б нь Онцгой байдлын газарт дэд ахлагч цолтой 1 жил 6 сарын хугацаанд ажилласан учраас манай гэр бүлийн зүгээс Б-г цэрэгт татсан нь буруу гэж үзэж Завхан аймагт байх Засаг даргын тамгын газрын Цэргийн штаб зэрэгт өргөдөл гаргасан боловч тодорхой шийдэлд хүрч амжаагүй байсан юм. Тэгж байтал 2017 оны 8 сарын 27-ны өдөр над уруу Хилийн 0311 дүгээр ангиас залгаж “танай М.Б нь мод бэлтгэх газарт үдийн цайны өмнө бие засчихаад ирье гэж хэлж явчихаад алга болчихлоо, бид нар одоо хүртэл хайгаад олохгүй байна, та нартай холбоо барьсан уу” гэж хэлсэн юм. Тэгээд манай нөхөр М бид хоёр 2017 оны 8 сарын 31-ний өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумаас Увс аймгийн Баруунтуруун суманд байх Хилийн 0311 дүгээр ангид очсон. Нөхөр бид хоёр хилийн 0311 дүгээр ангийн алба хаагч нартай 9 сарын 01-ний өдөр Өндөрхангай, Баруунтуруун сумын нутгуудаар Б-г хайсан боловч олдоогүй юм. …Нөхөр бид хоёр өөрийн хүү Б-тай уулзаж яасан, хаагуур явсан талаар асуухад манай хүү Б надад “би мод бэлтгэх бүлэгт ажиллаж байгаад, явъя гэж бодоод оргосон бөгөөд оргож явах замдаа цэргээс оргох нь буруу гэж бодоод буцаж мод бэлтгэх газар дээрээ очих гэсэн боловч зам мэдэхгүй төөрчихсөн юм, тэгэхээр нь би цэргийн ангируу шөнө дунд нууцаар ороод гал тогоонд нь унтаж байгаад баригдсан. Би халагдах тушаал ирэхийг хүлээгээд, тушаал ирэхгүй болохоор оргох талаар бодож цэргээс оргосон юм” гэж хэлсэн” /хх-ийн 59-60 тал/, гэрч М.Д-н “...Би М.Б-г цэргийн тангараг өргөх үеэр Увс аймгийн Баруунтуруун суманд байх Хилийн 0311-р ангид очиж эргэлт хийж, Б-тай уулзсан юм. Би М.Б-н тангарагын баярт очихдоо М.Б-н ахлагчийн үнэмлэх ахлагчийн сургууль төгссөн үнэмлэх, ажилд томилсон тушаал, шилжүүлсэн тушаал” зэрэг М.Б-г Онцгой байдлын газарт ажиллаж байсныг нотлох баримт бичгүүдийг авч очсон. Тэгээд тангараг өргөх ажиллагааны дараа уулзалтын дээр “…урьд өмнө нь хүчний байгууллагад ажиллаж байсан хүнийг цэргийн албанаас чөлөөлөх талаар хууль байдаг талаар манай гэрийхэн мэдсэн. Одоо манай дүү М.Б-г цэргийн албанаас чөлөөлж болох уу?” гэж асуусан юм. Тэгтэл хилийн 0311 дүгээр ангийн удирдлагуудын зүгээс “Бид нар нэгэнт цэргийн штабаас цэрэгт татаж явуулсан хүмүүсийг л цэргийн алба хаалгаж байгаа юм, та Завхан аймгийн цэргийн штабаас халж болно гэсэн тодорхойлолт авч ирүүлвэл М.Б-г цэргийн албанаас чөлөөлж болно” гэж хэлсэн. Би өөрийн дүү М.Б-д энэ талаар хэлж Завхан аймагт энэ талаар яаралтай хөөцөлдөж, чамайг цэргээс халуулна гэж хэлсэн. Тэгээд би Завхан аймгийн Улиастай суманд байх цэргийн штаб уруу М.Б-н баримтуудыг явуулаад М.Б-н цэргийн албанаас халуулах талаар хөөцөлдөж байсан. Тэгж байтал 2017 оны 8 сарын 27-ны өдөр манай дүү Б нь цэргийн ангийн мод бэлтгэж байсан газраасаа оргочихсон байсан юм” /хх-ийн 61-62 тал/, гэрч А.Д-н “...би байлдагч М.Б, Д, Ж, З нарын хамтаар уулан дээр мод бэлтгэж байсан. 14:00 цагийн үед үдийн хоолны цаг болсон учраас М.Б, Д, Ж, З бид нар тэнд барьсан байсан гэр үрүүгээ явж очсон. Тэгээд бид нар гэрт ороод сууж байтал байлдагч М.Б “би гараад бие засчихаад ирье” гэж бид нарт хэлчихээд гэрээс ганцаараа гараад явчихсан юм. Тэгээд 30 орчим минутын дараа байлдагч М.Б гэрт орж ирэхгүй байхаар нь байлдагч А.З нь М.Б-г дуудахаар гэрээс гараад Б-г дуудаад, 00 орж харахад Б нь олдохгүй байна гэж хэлээд гэрторж ирсэн. Тэгэхээр нь би гэрээс дахин гарч Б-г мод бэлтгэж байсан газрын эргэн тойронд гарч харахад Б нь мөн адил олдоогүй юм. М.Б нь надад цэргийн ангиас оргох талаар хэлж байгаагүй, надад мод бэлтгэх газарт очихдоо манай Завхан аймгийн Тэс сум, Баян-Өлгий, Ховд аймаг зэрэг газруудыг гараараа зааж өгсөн юм” /хх-ийн 68 тал/, гэрч Г.П-н “...14:00 цаг өнгөрчбайхад бид нар уул уруу гарч ууланд барьсан гэр дээр хоолоо идэх гээд иртэл байлдагч М.Б нь бие засчихаад ирье гэж хэлж гараад оргочихсон байсан юм.Тэгээд хошууч М нь мод бэлтгэж байсан хүмүүсийг бүгдийг цуглуулж бид нар мод бэлтгэж байсан газрын ойр орчмоор Б.Б-г хайсан боловч олоогүй бөгөөд М.Б оргоод зугатчихсан байсан юм. 2017 оны 8 сарын 10-ны үеэр байлдагч М.Б нь хилийн 2-р заставаас 0311-р ангид ирсэн юм. М.Б нь 2017 оны 8 сарын 12-ны өдөр надтай хамт тоосго ачиж байхдаа надад “би энэ ангиас оргоод, ширэнгэтэй нууц газраар явна” гэж хэлсэн ба тухайн үед манай хилийн 0311-р ангийн эрэлч “цайз” гэх нэртэй нохойг харчихаад “би эрэлч нохойны хоолонд нь цуу хийж өгнө, мөн хоолонд нь зүү хийж өгч нохойг ална, тэгэхгүй бол намайг эндээс оргосны дараа миний ар талаас мөрдөөд бариад авчих байх” гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би байлдагч М.Б-д “чи цэргээс орговол дахиад нэг жил цэрэгт байна шүү дээ, чи тэгж байснаас цэргийнхээ албыг нэр төртэй хаасан нь дээр гэж хэлсэн. Тэгтэл М.Б нь надад “би цэргийн ангиас заавал оргоно, ширэнгэтэй нууц газраар явна” гэж хэлсэн. Байлдагч М.Б нь 2017 оны 5 дугаар сард цэргийн албанд татагдаж ирсэн бөгөөд цэрэгт ирснээсээ хойш цэргээс оргох ямар нэгэн үйлдэл хийж байгаагүй юм. Харин М.Б надад “би онцгой байдлын албанд ажиллаж байсан тийм учраас цэргээс халагдах гэж байгаа, миний бичиг баримтыг манай гэрийхэн хөөцөлдөж байгаа” гэж хэлж байсан юм. ...Тухайн үед би байлдагч М.Б-г тоглоомоор надад хэлсэн байх, арай ч оргохгүй байх гэж бодоод цэргийн ангийн удирдлагуудад хэлээгүй юм. Харин 2017 оны 8 сарын 27-ны өдөр байлдагч М.Б-г оргосны дараа би цэргийн ангийн удирдлагуудад байлдагч М.Б цэргийн ангиас оргох талаар надад урьд өмнө хэлж байсныг шууд хэлсэн юм” /хх-ийн 72-73 тал/, шүүгдэгч М.Б-н мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би 2017 оны 8 сарын 27-ны өдөр хилийн 0311-р ангийн мод бэлдэж байсан Өндөрхангай сумын Өгөөмөр гэх нэртэй газраас цэргийн албанаас зайлсхийх зорилгоор оргосон үйлдлээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Би тухайн үед миний халагдах тушаал ирчихсэн байхад намайг цэргийн ангийн зүгээс халахгүй байна гэж бодоод өөрөө цэргийн байрлалаас оргосон юм...” гэх мэдүүлгүүд болон Хилийн 0311 дүгээр ангийн захирагчийн 1-р орлогч, штабын дарга, дэд хурандаа Г.М-н “Байлдагч М.Б-н байрлалаа орхиж явсан үеийн эрлийн ажиллагааны үед авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх” илтгэх хуудас, Хилийн 0311 дүгээр ангийн захирагчийн 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн “Мод бэлтгэх бүлэг томилох тухай” А/64 тоот тушаал, уг тушаалын хавсралтууд, хохирогчоос гаргаж өгсөн эрлийн ажиллагааны явцад гарсан хохирлын баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцлийг судлахад шүүгдэгч М.Б нь цэргийн албанд татагдах ёсгүй байсан, цэргээс халагдана гэсэн сэтгэхүйдээ хөтлөгдөн, улмаар цэргийн алба хаахаас зайлсхийж цэргийн штаб, цэргийн анги, дарга, удирдлагын албан ёсны шийдвэр, тушаал гараагүй байхад цэргийн алба хааж байгаа газраа дур мэдэн санаатайгаар орхиж явсан байх ба шүүхийн хэлэлцүүлэгт түүний өмгөөлөгчөөс дээрх үндэслэлээр буюу “...шүүгдэгч М.Б нь Цэргийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.6-д зааснаар цэргийн алба хаасанд тооцогдох тул цэргийн албанаас оргон зайлах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхгүй...” гэх дүгнэлт гаргаж мэтгэлцсэнийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.
Учир нь шүүгдэгч М.Б нэгэнт цэргийн албанд татагдан алба хааж байгаа Цэргийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.8-д заасан хугацаат цэргийн албан хаагч байна. Мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-д “Хугацаат цэргийн алба хааж эхэлсэн хугацааг цэргийн анги, салбарт хуваарилсан өдрөөс, дуусгасан хугацааг бэлтгэлээр халах тухай цэргийн ангийн захирагчийн тушаалд заасан өдрөөс тус тус тооцно” гэж заасан тул цэргийн анги, дарга, удирдлагаас зөвшөөрөл олгоогүй, цэргийн албанаас халах тухай эрх бүхий байгууллагын шийдвэр гараагүй байхад хугацаат цэргийн алба хаагч нь Монгол Улсын Үндсэн Хууль, Цэргийн албаны тухай хууль, цэргийн дүрмээр хүлээсэн үүрэг, цэргийн алба хаах талаар тогтоосон журам болон өргөсөн тангарагаа зөрчиж, алба хааж байгаа газраа дур мэдэн орхих ёсгүй юм.
Харин шүүгдэгч М.Б нь 2015 онд Хууль сахиулахын их сургуулийн харъяа Ахлагчийн сургуульд “Аврах, гал унтраах автомашины жолооч” мэргэжлийн 4 сарын дамжаанд суралцан төгсөж “Чадамжийн гэрчилгээ” авсан, мөн Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар 2015 оны 8 дугаар сарын 12-ны өдрөөс 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдөр хүртэл 1 жил 7 сар гаруй хугацаанд Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 29 дүгээр анги болон Завхан аймгийн Онцгой байдлын газрын Тэс сум дахь Гал унтраах, аврах 57 дугаар ангид гал унтраах автомашины жолоочоор томилогдон ажиллаж байсан, энэ үндэслэлээр цэргийн албанд татагдахаас чөлөөлөгдөх, цэргийн алба хаасанд тооцогдох, цэргийн албанаас халагдах үндэслэлтэй гэж үзвэл энэ талаараа эрх бүхий байгууллагад хандан шийдвэрлүүлэх эрхтэй.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 1-д заасан “Цэргийн албанаас оргон зайлах” гэмт хэрэг нь цэргийн алба хааж байгаа газраа дур мэдэн орхиж явсан үйлдлээр төгсөх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн, зүйл, хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байна.
Иймд шүүгдэгч М.Б-г цэргийн албанаас оргон зайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй.
Хохирогч Хилийн цэргийн 0311-р ангиас шүүхэд ирүүлсэн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 74 тоот албан бичигт “Анги байгууллагын зүгээс М.Б-н ар гэрийн байдлыг харгалзан нэхэмжлэлээ буцаан татаж, М.Б-тай холбоотой тооцоо байхгүй болно” гэж тодорхойлсон байх тул шүүгдэгч М.Б-с гаргуулах хохиролгүй гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгч М.Б-т ял оногдуулахадхөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшсэн, хохирогчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол нэхэмжлэхгүй гэссэн нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзээд хуульд заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Шүүгдэгч М.Б- нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Тугч овогт М-н Б-г цэргийн албанаас оргон зайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Тугч овогт Мө-н Б-тхорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Тэнссэн хугацаанд шүүгдэгч М.Б-т хяналт тавихыг түүний оршин суугаа газрын шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4.Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд зүйл байхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч М.Б-с гаргуулах хохирол төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч М.Б-т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА