Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 2023/ДШМ/24

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 2022/ШЦТ/1287 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, өсвөр насны шүүгдэгч Ц.М, түүний хууль ёсны төлөөлөгч О.Ц, өсвөр насны шүүгдэгч Б.Н нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэлэлцэхгүй орхисугай.
  2. Шүүгдэгч Ц.О нь 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл 80 /ная/ хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, түүнийг нэн даруй сулласугай.
  3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өсвөр шүүгдэгч Б.Н, Ц.М нарын 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын сарын 05-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 80 /ная/ хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцсугай.
  4. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ш.БАТ-ЭРДЭНЭ

                                    ШҮҮГЧ                                                            Д.МӨНХӨӨ

                                    ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ