| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Адшаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 145/2024/00569/И |
| Дугаар | 145/ШШ2024/00549 |
| Огноо | 2024-11-27 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 145/ШШ2024/00549
| 2024 оны 11 сарын 27 өдөр | Дугаар 145/ШШ2024/00549 | Арвайхээр сум |
Н
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа би,
Нэхэмжлэгч: “.....................” ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өвөрхангай аймгийн .............. сумын ............ дугаар баг, ............ тоотод оршин суух, Г..................н С...................д холбогдох
“3,760,861.62 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “....................” ХК-ийн Өвөрхангай салбарын захирал Ц.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Г.С нь ...............тай 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 1110023815 дугаартай зээлийн гэрээ байгуулан 4,800,000 төгрөгийг жилийн 22.08 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Банк нь 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр зээлдэгч Г.С.............н ............. дахь ................... дансанд 4,800,000 төгрөгийг шилжүүлэн, "эрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 2,434,652.42 төгрөг, зээлийн хүүнд 1.564,934,22 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 6,121.25 төгрөгийг төлсөн. Гэтэл зээлдэгч нь Банктай байгуулсан 1110023815 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс зхлэн төлөлгүй, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 821 хоног хугацаа хэтрүүлээд байна. ХасБанк нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж байсан бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон 1110023815 дугаартай зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 2,365,347.58 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн байдлаарх хүү 1,215,113.46 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 180,400.58 төгрөг, нийт 3.760,861.62 төгрөгийг Г.Сосорбурамаас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М шүүхэд гаргасан хүсэлтдээ: Г................. овогтой С................. нь “.................” ХК-ийн нэхэмжилсэн 3,760,861.62 төгрөгийг 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр төлж барагдуулсан тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүхэд гаргасан хүсэлт, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “...............” ХК нь хариуцагч Г.С................д холбогдуулан “3,760,861.62 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэл гаргажээ. /хх-ийн 01 дүгээр тал/
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.С........... нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн гэх үндэслэлээр нэхэмжлэгч “Хасбанк” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа талаар хүсэлт бичгээр шүүхэд гаргаж өгсөн нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “...............” ХК-ийн нэхэмжлэлтэй Г.С...............д холбогдох “3,760,861.62 төгрөг гаргуулах” тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “..................к” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 75,124 төгрөгийн тавин хувь болох 37,562 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн орлогын тоот данснаас 37,562 төгрөгийг гаргуулж “...................” ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА