| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Адшаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 145/2024/00602/И |
| Дугаар | 145/ШШ2024/00543 |
| Огноо | 2024-11-25 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 25 өдөр
Дугаар 145/ШШ2024/00543
| 2024 оны 11 сарын 25 өдөр | Дугаар 145/ШШ2024/00543 | Арвайхээр сум |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа би
Нэхэмжлэгч: “...................” ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өвөрхангай аймгийн .............. сумын ............... дүгээр баг, ............ тоотод оршин суух, Б..............н Ү..............,
Хариуцагч: Өвөрхангай аймгийн ..............сумын ....... дүгээр баг, ............. тоотод оршин суух, С..............н Ч................. нарт холбогдох
“3,154,582.55 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ...............ны Өвөрхангай салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Б.Ү, С.Ч нар нь Төрийн банкны Өвөрхангай Арвайхээр тооцооны төвөөөс 8.000,000 төгрөгийн малчны зээлийг 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 44/90 тоот Зээлийн гэрээ байгуулан авсан, зээлийн барьцаанд цалин, зурагт, стинк тус тус барьцаалсан. Зээлдэгч Б.Ү, С.Ч нар нь зээлийн төлбөрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар буюу 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар зээлийн төлбөрт үндсэн зээлд 5,807,967.18 төгрөг, зээлийн хүү 4,771,518.52 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 96,784.15 төгрөг төлсөн байна. Зээлдэгч Б.Ү, С.Ч нар нь барыдаат зээлийн гэрээний 4.1-ийг зөрчин зээл болон хүүгийн төлбөрийг бүрэн төлөх үүргээ биелүүлэхгүй байгаа ба банкны ажилтнуудын тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй зээлийн гэрээний үүргээ зөрчсөөр байна. Иймээс банк иргэний хооронд байгуулсан зээлийн гэрээг үндэслэн зээлийг, зээлийн хугацаанаас нь өмнө дуусгавар болгож, 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар дор дурьдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна. Үндсэн зээлийн үлдэгдэл 2,192,032.82 төгрөг, зээлийн хүүний төлбөр 886,411.25 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 67,137.48 төгрөг, нотариатын зардал 9,000 төгрөг, нийт 3,154,582.55 төгрөгийг Б.Ү, С.Ч нараас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Ү, С.Ч нар шүүхэд гаргасан тайлбартаа: “...................” ХК-ийн нэхэмжилсэн 3,154,582.55 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулна гэжээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “...............” ХК нь хариуцагч Б.Ү, С.Ч нарт холбогдуулан “3,154,582.55 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэл гаргажээ. /хх-ийн 01-03 дугаар тал/
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Ү, С.Ч нар бүхэлд нь хүлээн зөвшөөрч, шүүхэд хариу тайлбар гаргасан ба нэхэмжлэгч “...........” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц нь хариуцагчийн тайлбарыг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “...............” ХК-ийн нэхэмжлэлтэй Б.Ү, С.Ч нарт холбогдох “3,154,582.55 төгрөг гаргуулах” тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 64,423 төгрөгийн тавин хувь болох 32,211.5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн орлогын 100100000941 тоот данснаас 32,211.5 төгрөг, хариуцагч Б.Ү, С.Ч нараас 32,211.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “......................” ХК -нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА