Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 123

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Болортуяа даргалан,

              Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Сувд-Эрдэнэ,

              Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч Б.Баярмагнай       

              Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Дамдинсүрэн,

           Шүүгдэгч: С.Т-г оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын Газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З овогт С-н Т-дхолбогдох 1735001430069 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

           Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1981 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Увс аймгийн Давстсуманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй,Сантек Увс ХХК-нд мужаан ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 9-р баг5-02 тоотод оршин суудаг, яс үндэс-хотон, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, РД:ОВ81110617, З овогт С-н Т.

         Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч С.Т нь 2017 оны 10 дугаар сарын 13-ны шөнө Улаангом сумын 9 дүгээр багийн 5-02 тоотод хохирогч А.Ч-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

             1. Хохирогч А.Ч-н мөрдөн байцаалтад өгсөн: “...Бид хоёрыг маргаж хэрэлдэж байтал миний ах Б босч ирээд “Чи яагаад давраад байгаа юм. Яагаад миний дүүд агсам согтуу тавиад байгаа” гэж С.Т үрүү уурлахад С.Т “Чамд ямар хамаатай юм” гэж хэлээд А.Б ахын хувцасны энгэрээс нь барьж аваад хоолойг нь боож унагасан. Тэгэхээр нь би С.Т-г хойш татаад “Чи яагаад байгаа юм” гэж уурлахад С.Т миний зүүн гар уруу гараараа түлхээд цээж рүү 1 удаа хөлөөрөө өшиглөсөн. Миний нөхөр С.Т надад учирсан хохирлыг бүрэн арилгасан. Надад одоо ямар нэгэн гомдол, тэмцэл, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 25-27-р тал/,

           2. Гэрч А.Б-н мөрдөн байцаалтад өгсөн: “Би Увс аймгийн Давст суманд мал маллаж амьдардаг. 2017 оны 10 дугаар сарын 13-ны орой би хувийн ажлаар Увс аймгийн Улаангом суманд ирсэн юм. Би Улаангом суманд ирээд орой 23:00 цагийн орчимд өөрийн төрсөн дүү А.Ч-н гэрт очсон. Тухайн үед А.Ч ганцаараа байсан бөгөөд тэднийд хонож байтал шөнийн 01:00 цагийн орчимд манай хүргэн С.Т гаднаас архи уусан байдалтай, согтуу орж ирсэн. С.Т орж ирээд миний дүү А.Ч рүү “Чи Хяргас нуур буудалд хэнтэй байсан юм” гэж уурлаад агсам тавиад байсан. Тэгэхээр би босоод чи яагаад согтуу ирчихээд миний дүүд агсам согтуу тавиад байгаа юм “Одоо боль” гэж хэлэхэд С.Т нь миний хувцасны энгэрээс барьж аваад миний хоолойг боож унагасан. Өөр цохиж зодсон зүйл байхгүй. Би С.Т-р хоолойгоо боолгуулаад ухаан алдаж унасан учраас болсон явдлын талаар тодорхой мэдэхгүй байна. Намайг ухаан ороход С.Т гараад зугтсан байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29-р тал/,

         3. Гэрч А.Б-нмөрдөн байцаалтанд өгсөн: “2017 оны 10 дугаар сарын 13-ны орой 19 цаг өнгөрч байх үед би Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр багт байх өөрийн төрсөн дүү А.Ч-н гэрт очсон. Би А.Ч-г дагуулаад 4 зам орж хүнтэй уулзсан. Бид 2 хүнтэй уулчихаад Улаангом сумын төвөөр явж байгаад 20 цаг өнгөрч байх үед Улаангом сумын 7 дугаар багаас гэр гэр үрүүгээ явсан. 2017 оны 10 дугаар сарын 14-ний өдөр би дахин А.Ч-н гэрт очиход А.Ч-н зүүн гарын бугалганы хэсэг нь хөхөрсөн байсан бөгөөд юу болсон талаар асуухад А.Ч “Миний нөхөр С.Т согтуу хүрч ирээд намайг цохиж, зодсон” гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 30-р тал/,

         4. Гэрч Д.Ц-нмөрдөн байцаалтанд өгсөн: “С.Т бид 2 Увс аймгийн Давст суманд төрж, өссөн учраас С.Т-г нэг нутгийн хүн гэдгээр нь маш сайн танина. Мөн С.Т бид 2 Сантек Увс ХХК-д хамт ажилладаг. С.Т нь Сантек Увс ХХК-д мужаан ажилтай, түүний эхнэр А.Ч нь хүүхдийн цэцэрлэгт туслах багшаар ажилладаг. С.Т нь өөрийн эрхэлсэн ажилдаа эзэн болдог, ажилсаг, хамт олны дунд нэр хүндтэй. Зан аашийн хувьд бусадтай нийтэч, хүнд тусархаг, эелдэг зөөлөн ааштай. С.Т нь хаяа бага зэрэг архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг, тамхи татдаг юм. С.Т-д өөр янз бүрийн муу зуршил байхгүй. С.Т нь архи уусан үедээ бусадтай хэрүүл зодоон хийгээд байдаггүй. С.Т нь гарын ур дүй сайтай ” гэх мэдүүлэг /хх-ийн 31-р тал/,

            5. Гэрч Э.Г-н мөрдөн байцаалтанд өгсөн: “С.Т нь Сантек Увс ХХК-д мужаан ажилтай. Харин С.Т-н эхнэр А.Ч нь Улаангом суманд үйл ажиллагаа явуулдаг “Бяцхан гарьд” хүүхдийн цэцэрлэгт туслах багш ажилтай. Тэднийх 1 хүүхэдтэй, гэр нь Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр багт байдаг. С.Т нь зан аашийн хувьд бусадтай нийтэч, яриасаг, хүнд тусархаг, алиа хошин зантай. С.Т нь өгсөн үүрэг даалгаварыг цаг хугацаанд нь чанартай сайн биелүүлдэг бөгөөд хамт олны дунд нэр хүнд сайтай. С.Т нь хаяа бага зэрэг архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг, тамхи татдаг юм. Түүнд өөр янз бүрийн муу зуршил байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 32-р тал/,

          6. Монгол Улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 18-ныөдрийн 647 дугаартай шинжээч эмчийн: “Үзүүлэгч А.Ч-н биед гэмтэл учирсан байна. Зүүн бугалга, цээж, баруун, зүүн гуя, зүүн өвдөг, шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл учирсан байна. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрхи гэмтэл нь тогтоолд заасан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрхи гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөнзэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрх гэмтэл нь эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт тодорхой хугацаанд нөлөөлнө” гэх дүгнэлт /хх-ийн 13-р тал/,

            7.  Шүүгдэгч С.Т-н урьдял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51-52-р тал/,

            8. ШүүгдэгчС.Т-н хувийн байдал тогтоосон баримтууд /хх-ийн 44-50-р тал/,

      9. Шүүгдэгч С.Т-нмөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр багт өөрийн эхнэр А.Ч болон хүү Т.Б /13 настай/ нарын хамт амьдардаг. Би өөрөө Увс аймгийн Улаангом суманд барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Сантек Увс ХХК-д мужаан ажилтай. Миний эхнэр А.Ч нь Улаангом сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Бяцхан гарьд хүүхдийн цэцэрлэгт туслах багш ажилтай. Би 2017 оны 10 дугаар сарын 13-ны орой 20:00 цагийн орчимд ажлаа тараад өөрийн найз Ө-н хамт Улаангом сумын 7 дугаар багт байрлах Андууд бааранд орсон. Ө бид 2 Андууд бааранд сууж байхдаа 0,5 летрийн Сэнгүр нэртэй пиво 14 ширхэгийг хувааж уусан. Бид 2 тухайн пивыг тэнцүүхэн хувааж уусан бөгөөд би пиво ууж байхдаа тамхи татах гээд Андууд баарны үүдэнд гарахад миний эхнэр А.Ч нь өөрийн эгч А.Б-н хамт Улаангом сумын 11 дүгээр багт байрлах Хяргас нуур зочид буудлын үүдэнд явж байсан. Би тэр 2-ыг харчихаад “Энэ 2 Хяргас нуур зочид буудлаас гараад явж байгаа юм байна” гэж бодсон, Тухайн үед ойролцоогоор 20:00 цаг өнгөрч байсан байх, Би Андууд бааранд пиво ууж сууж байгаад шөнийн 01:00 цагийн орчимд гэртээ очсон. Тухайн үед манай гэрт миний эхнэр А.Ч болон хадам ах А.Б нар унтаж байсан. Би А.Ч-с “Чи Хяргас нуур зочид буудлын хажууд юу хийж явсан юм. Хаагуур хэнтэйгээ яваад байгаа. Хэнтэй хамт буудалд орсон юм” гэж асуухад А.Ч “Чи юу яриж байгаа юм. Би А.Б эгчтэй хамт гадуур явж байгаад ирлээ” гэж хэлсэн.А.Ч бид 2-ыг маргаж, хэрэлдэж байтал ах А.Б босч ирээд “Чи яагаад миний дүүд агсам тавиад байгаа” гэж надуруу уурласан. Тэгэхээр нь би "таньд ямар хамаатай юм. Эхнэр, нөхөр 2 юм ярьж байна” гэж хэлээд А.Б ахын хувцасны энгэрээс нь барьж аваад хоолойг нь бооход А.Б ах ухаан алдаж унасан. Тэгтэл А.Ч миний гарнаас татаад “Чи яаж байгаа юм бэ” гэж уурлахаар нь би А.Ч-н зүүн гар уруу гараараа түлхээд, цээж үрүү 1 удаа хөлөөрөө өшиглөсөн. А.Ч нь надад өшиглүүлээд шалан дээр унасан бөгөөд би шууд гэрээс гараад явсан. Тэрнээс хойш А.Ч бид 2-ын дунд дахин ямар нэгэн маргаан, зодоон болоогүй. Би урьд өмнө нь өөрийн эхнэр Ч-г дарамталж, цохиж зодож байсан удаа байхгүй. Би үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байна. Ийм хэрэг хийхгүй гэдгээ амлаж байна.Надад хөнгөн ял оноож өгөхийг хүсэх байна” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтууд болно.

         Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл: Шүүгдэгч С.Т нь 2017 оны 10 дугаар сарын 13-ны шөнө Улаангом сумын 9 дүгээр багийн 5-02 тоотод байрлах гэртээ хохирогч буюу эхнэр А.Ч-г зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч А.Ч, гэрчА.Б,А.Б нарын мэдүүлэг, 2017 оны 10 дугаарсарын 18-ныөдрийн 647тоотшинжээчийн дүгнэлт,шүүгдэгч С.Тө-нүйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

            Уг гэмт хэргийн улмаас хохирогч А.Ч-н эрүүл мэндэд “Зүүн бугалга, цээж, баруун, зүүн гуя, зүүн өвдөг, шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл” учирсан байх ба уг гэмтэл нь 2017 оны 10 дугаар сарын 18-ныөдрийн 647 дугаартай шинжээчийн дүгнэлтээр гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэлболох нь тогтоогдсон байх тул шүүгдэгч С.Т-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж үзнэ.

            Иймд хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч С.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

         Шүүгдэгч С.Тнь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулсан, хохирогч А.Ч нь нэхэмжлэх хохирол, төлбөргүй гэсэн нь хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлгээр нотлогдож байх тул шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй гэж үзлээ. 

         Шүүгдэгч С.Т нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоолхүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

             Шүүгдэгч С.Т-д ял оногдуулахад хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч Зуутраг овогт С-н Т-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

               2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Зуутраг овогт С-н Т-г 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 700,000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

              3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Т нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

          4. Шүүгдэгч С.Т нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл болон битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй болохыг тус тус дурдсугай.

             5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар С.Т-дөмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

           6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            С.БОЛОРТУЯА