| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баттогтохын Түвшинжаргал |
| Хэргийн индекс | 151/2024/00997/И |
| Дугаар | 151/ШШ2024/00824 |
| Огноо | 2024-10-07 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 151/ШШ2024/00824
2024 10 07 151/ШШ2024/00824
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Түвшинжаргал би,
Нэхэмжлэгч: байрлах “А ББСБ” ХК,
Хариуцагч: Ад холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 331.307,26 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2024 оны 10 дугаар сарын 04-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.-Нэхэмжлэгч “А ББСБ” ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Иймд М.Агээс нийт 331.307,26 төгрөгийг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд гаргуулж өгнө үү” гэжээ.
2.-Хариуцагч М.А нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие М.А “А ББСБ” ХК-ийн гэрээний үүрэгт 331.307,26 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд 331.307,26 төгрөгийг 2024 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн дотор “А ББСБ” ХК-ийн 5031364896 тоот дансанд төлж барагдуулна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.-Нэхэмжлэгч “А ББСБ” ХК нь хариуцагч М.Ад холбогдуулан гэрээний үүрэгт 331.107,26 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар “нэхэмжлэгч нь ...нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй”, 26 дугаар зүйлийн 26.3-т “хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь болон хэсэгчлэн хүлээн зөвшөөрөх, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг багасгах, өөрчлөх, зохигч талууд эвлэрэн хэлэлцэх эрхтэй” гэж заажээ.
3..Хариуцагч М.А нь нэхэмжлэлийн шаардлага 331.307,26 төгрөгийг 2024 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн дотор “А ББСБ” ХК-ийн 5031364896 тоот дансанд төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн нь түүний шүүхэд өгсөн тайлбараар тогтоогдож байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
4.-Иймд “А ББСБ” ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч М.А нь хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байна гэж үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
5..Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулах нь зүйтэй.
6..Энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75, 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3, 74.6, 758.1-д зааснаар хариуцагч М.А нь нэхэмжлэгч “А ББСБ” ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 331.307,26 төгрөгийг 2024 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн дотор “А ББСБ” ХК-ийн 5031364896 тоот дансанд төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч “А ББСБ” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10.589 төгрөгийн тал хувь 5.294,5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 5.294,5 төгрөгийг Төрийн сангийн 100140000941 тоот данснаас, үлдэх 5.294,5 төгрөгийг хариуцагч М.Агээс тус тус гаргуулж нэхэмжлэгч “А ББСБ” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ТҮВШИНЖАРГАЛ