Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 151/ШШ2024/00826

 

 

 

 

  2024        10          08                                              151/ШШ2024/00826                                                           

                                                                                                                  

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Т аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Т даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн  шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Т аймаг, Т сум, 1 дүгээр баг, Баянбүрд тоотод оршин суух Б овогт Бгийн Т,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Т,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Адъяасүрэн

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Н.Т нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т нь нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.“... Иймд Н.Тыг Т аймгийн Т сумын Т ХК-д 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал фермийн малчин саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.

2.-Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т нь шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа:

“Н.Тын нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай шүүх хуралдаанаар анхны нэхэмжлэлийг нотлох баримтын хүрээнд дараах байдлаар өөрчлөн тогтоон шийдвэрлэж өгнө үү. Үүнд:

Т сумын Т ХК-д 1992 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал саальчнаар ажиллаж байсан байдлаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.  

3. Нэхэмжлэгчээс Т аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 24/25 дугаар зөвлөмжийн хуудас (хх-3), Н.Тын цалингийн түүвэр (хх-4), 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 0107 дугаар итгэмжлэл (хх-5), нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ты 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлт (хх-11), нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ты 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн шүүхэд гаргасан хүсэлт (хх-31), зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.   

4. Нэхэмжлэгчийн хүсэлтээр Т аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 27/922 дугаар албан бичиг (хх-16), Н.Тын хаягийн хуудас, БНМАУ-ын хүн амын регистрийн 032 дугаар картын хуулбар (хх-17-18), Т аймгийн Төрийн архивын тасгийн 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 501 дүгээр албан бичиг (хх-19), Н.Тын цалингийн түүвэр (хх-20), зэрэг баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна.

5. Шүүхээс гэрч П.Т, Н.Т нарын иргэний үнэмлэхийн хуулбар (хх-23), гэрч П.Т, Н.Т нарын шүүхэд өгсөн мэдүүлэг (хх-26-27), зэрэг баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1.-Шүүх Н.Тын нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т нь шүүх хуралдаанд дараах үндэслэлээр шаардах эрхээ өөрчилсөн. Үүнд:

Н.Тын нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай шүүх хуралдаанаар анхны нэхэмжлэлийг нотлох баримтын хүрээнд дараах байдлаар өөрчлөн тогтоон шийдвэрлэж өгнө үү. Үүнд:

Т сумын Т ХК-д 1992 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал саальчнаар ажиллаж байсан байдлаар шийдвэрлэж өгнө үү” гэв.

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн:

- Т аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 24/25 дугаар зөвлөмжийн хуудас (хх-3),

- Н.Тын цалингийн түүвэр (хх-4),

- 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 0107 дугаар итгэмжлэл (хх-5),

- Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ты 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлт (хх-11),

- Т аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 27/922 дугаар албан бичиг (хх-16),

- Н.Тын хаягийн хуудас, БНМАУ-ын хүн амын регистрийн 032 дугаар картын хуулбарт “...Т аймгийн Т суманд...” гэх бичилт (хх-17-18),

- Т аймгийн Төрийн архивын тасгийн 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 501 дүгээр албан бичиг (хх-19),

- Н.Тын цалингийн түүвэрт “Тус аймгийн Т сумын Т ХК-д саальчин ажилтай. 1992 онд 6 сард 1553 төгрөг, 7 сард 1782 төгрөг, 8 сард 1695 төгрөг, 9 сард 1264 төгрөг, 11 сард 586 төгрөг, 12 сард 2012 төгрөг, нийт 129 хоног, 1993 онд 1 сард 3364 төгрөг, 3 сард 2662 төгрөг, 4 сард 3280 төгрөг, 5 сард 3588 төгрөг, 6 сард 5322 төгрөг, 11 сард 720 төгрөг, 1994 онд 1 сард 3535 төгрөг, 2 сард 7981 төгрөг, 3 сард 4173 төгрөг” гэх бичилт (хх-20),

- Гэрч П.Т, Н.Т нарын иргэний үнэмлэхийн хуулбар (хх-23),

- Гэрч П.Т, Н.Т нарын шүүхэд өгсөн мэдүүлэг (хх-26-27),

- Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ты 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн шүүхэд гаргасан хүсэлт (хх-31), зэрэг нотлох баримтуудаар нэхэмжлэгч Н.Т нь Т аймгийн Т сумын “Т” ХК-д 1992 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал саальчнаар ажиллаж байсан үйл баримт тогтоогдож байна.

4. Нэхэмжлэгч Н.Т нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-т “Иргэн хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ” гэж, 135.2-т эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тохиолдлуудыг тодорхойлсон байх ба 135.2.6-д “хүний ажиллаж байсан байдал” тогтоолгох учир шаардах эрхтэй байна.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б овогт Бгийн Тыг Т аймгийн Т сумын “Т” ХК-д 1992 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Т аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Б.Т