Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 151/ШШ2024/00827

 

 

 

 

   2024        10          08                                              151/ШШ2024/00827                                                           

                                                                                                                  

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ч аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Түвшинжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн  шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ч аймаг, Ч сум, 2 дугаар баг, 4 дүгээр байр, 12 тоотод оршин суух Боржигон овогт Содномын Ч,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Ч,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Адъяасүрэн

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч С.Ч нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ч нь нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.“... Иймд С.Чг Ч аймгийн Ч сумын цэцэрлэг яслийн комбинатад 1987 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс 1988 оны 08 дугаар сарын 17-ны өдрийг дуустал цэвэрлэгчээр, Сумын сургуулийн дотуур байранд 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал жижүүрээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.

2.-Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ч нь шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа:

“Ч сумын иргэн С.Чгийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийн шүүх хуралдаанаар анхны нэхэмжлэлийг Ч сумын Сургуульд цэвэрлэгч, асрагчаар 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл, мөн цэвэрлэгчээр 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл тус тус ажиллаж байснаар өөрчлөн тогтоож өгнө үү” гэжээ.  

3. Нэхэмжлэгчээс Ч аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 24/24 дүгээр зөвлөмжийн хуудас (хх-3), С.Чгийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар (хх-4), Ч аймгийн Төрийн архивын тасгийн 2024 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 463 дугаар албан бичиг (хх-5), Ч аймгийн Ч сумын 8 жилийн дунд сургуулийн ажилчдын 1988, 1990 оны цалингийн тооцооны баримтын хуулбар (хх-6-28), 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 0312 дугаар итгэмжлэл (хх-29), С.Чгийн

хөдөлмөрийн дэвтэр (хх-30), нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Чы 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн шүүхэд гаргасан хүсэлт (хх-35), нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Чы 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлт (хх-78), зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.   

4. Нэхэмжлэгчийн хүсэлтээр Ч аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 77/973 дугаар албан бичиг (хх-40), С.Чгийн БНМАУ-ын хүн амын регистрийн 091 дүгээр карт, хаягийн хуудас (хх-41-42), Ч аймгийн Төрийн архивын тасгийн 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 500 дугаар албан бичиг (хх-43), Ч аймгийн Ч сумын ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1988 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 06 дугаар захирамжийн хуулбар, хавсралт (хх-44-45), зэрэг баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна.

5. Шүүхээс гэрч С.Чийн иргэний үнэмлэхийн хуулбар, шүүхэд өгсөн мэдүүлэг (хх-46, 48), Ч аймгийн Ч сумын 8 жилийн дунд сургуулийн ажилчдын 1988, 1990 оны цалингийн тооцооны баримтын хуулбар (хх-50-73), зэрэг баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1.-Шүүх С.Чгийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ч нь шүүх хуралдаанд дараах үндэслэлээр шаардах эрхээ өөрчилсөн. Үүнд:

“Ч сумын иргэн С.Чгийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийн шүүх хуралдаанаар анхны нэхэмжлэлийг Ч сумын Сургуульд цэвэрлэгч, асрагчаар 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл, мөн цэвэрлэгчээр 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл тус тус ажиллаж байснаар өөрчлөн тогтоож өгнө үү” гэв.

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн:

- Ч аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 24/24 дүгээр зөвлөмжийн хуудас (хх-3),

- С.Чгийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар (хх-4),

- Ч аймгийн Төрийн архивын тасгийн 2024 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 463 дугаар албан бичиг (хх-5),

- Ч аймгийн Ч сумын 8 жилийн дунд сургуулийн ажилчдын 1988, 1990 оны цалингийн тооцооны баримтын хуулбар (хх-6-28),

- 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 0312 дугаар итгэмжлэл (хх-29),

- С.Чгийн хөдөлмөрийн дэвтэрт “Сумын ардын депутатуудын хурлын 1987 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 40 тоот захирамжаар талбайн цэвэрлэгчийн үүрэгт ажлаас чөлөөлж асрагчаар авч ажиллуулав. Ч сумын ардын депутатуудын гүйцэтгэх захиргааны 1988 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 31 тоот захирамжаар ясли цэцэрлэгийн комбинатын асрагчийн үүрэгт ажлаас чөлөөлөв. Сургуулийн захирлын 1988 оны 08 дугаарын 26-ны өдрийн 51 тушаалаар сургуулийн дотуур байрны жижүүрээр авч ажиллуулав” гэх бичилт (хх-30),

- Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Чы 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн шүүхэд гаргасан хүсэлт (хх-35),

- Ч аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 77/973 дугаар албан бичиг (хх-40),

- С.Чгийн БНМАУ-ын хүн амын регистрийн 091 дүгээр карт, хаягийн хуудаст “...Ч сумын цэцэрлэгт асрагчаар...” гэх бичилт (хх-41-42),

- Ч аймгийн Төрийн архивын тасгийн 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 500 дугаар албан бичиг (хх-43),

- Ч аймгийн Ч сумын ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1988 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 06 дугаар захирамжийн хуулбар, хавсралтад “...О.Ч асрагч...” гэх бичилт (хх-44-45),

- Гэрч С.Чийн иргэний үнэмлэхийн хуулбар, шүүхэд өгсөн мэдүүлэг (хх-46, 48),

- Ч аймгийн Ч сумын 8 жилийн дунд сургуулийн ажилчдын 1988, 1990 оны цалингийн тооцооны баримтын хуулбарт “С.Ч цэвэрлэгч 1988 оны 9 сард 220 төгрөг, ажилсан 26 хоног, 10 сард 220 төгрөг, ажилсан 26 хоног, 11 сард 220 төгрөг, ажилсан 24 хоног, 12 сард 220 төгрөг, ажилсан 27 хоног, С.Ч үйлчлэгч 1990 оны 3 сард 220 төгрөг, ажилсан 21 хоног,  8 сард 220 төгрөг, ажилсан 13 хоног, 9 сард 43 төгрөг, 10 сард 197 төгрөг, ажилсан 18 хоног, 11 сард 220 төгрөг, ажилсан 23 хоног, 12 сард 220 төгрөг, ажилсан 26 хоног” (хх-50-73),

- Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Чы 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлт (хх-78), зэрэг нотлох баримтуудаар нэхэмжлэгч С.Ч нь Ч аймгийн Ч сумын 8-н жилийн дунд сургуульд 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал талбайн цэвэрлэгч, асрагчаар, Ч аймгийн Ч сумын 8-н жилийн дунд сургуульд 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан үйл баримт тогтоогдож байна.

4. Нэхэмжлэгч С.Ч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-т “Иргэн хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ” гэж, 135.2-т эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тохиолдлуудыг тодорхойлсон байх ба 135.2.6-д “хүний ажиллаж байсан байдал” тогтоолгох учир шаардах эрхтэй байна.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигон овогт Содномын Чг Ч аймгийн Ч сумын 8-н жилийн дунд сургуульд 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал талбайн цэвэрлэгч, асрагчаар, Ч аймгийн Ч сумын 8-н жилийн дунд сургуульд 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ч аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Б.ТҮВШИНЖАРГАЛ