Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 2023/ДШМ/01

 

******* нарт холбогдох эрүүгийн хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Долгормаа даргалж, шүүгч О.Баатарсүх, З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор                                                                 Ч.Мөнхзул

Шүүгдэгч                                                               *******   

                                                                              *******

Нарийн бичгийн дарга                                           Г.Чинзориг нарыг оролцуулан

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2022/ШЦТ/354 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******ийн гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч *******, ******* нарт холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 22ы өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

******* овогт ******* *******, Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Чойбалсан суманд 1967 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн, 55 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хөргөлтийн машинист мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Дорнод аймгийн Баянтүмэн сумын 4 дүгээр баг ******* гэх газарт оршин суух, гавьяа шагналгүй. /РД: *******/ Урьд:

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 171 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан бусдын бие махбодод хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн,

Эцээд овогт , Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Халхгол суманд 1966 оны 06 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, 57 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, техник геологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг, тоотод оршин суух, гавьяа шагнал, ял шийтгэлгүй. /РД: УЗ66062018/

Шүүгдэгч ******* нь *******тай бүлэглэн 2022 оны 03 дугаар сарын 08-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 09-нд шилжих шөнө  Дорнод аймгийн Баянтүмэн сумын 4 дүгээр баг “” гэх газарт оршин суух хохирогч гэрт хууль бусаар нэвтэрч 17 инчийн зурагт, төхөөрөмж зэрэг эд зүйл хулгайлж бусдад 308.000 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч ******* нь *******тай бүлэглэн 2022 оны 03 дугаар сарын 08-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 09-нд шилжих шөнө  Дорнод аймгийн Баянтүмэн сумын 4 дүгээр баг “” гэх газарт оршин суух хохирогч гэрт хууль бусаар нэвтэрч 17 инчийн зурагт, төхөөрөмж зэрэг эд зүйл хулгайлж бусдад 308.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******, ******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч ******* овогт ******* *******, Эцээд овогт нарыг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан,  мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар бүлэглэн хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч ******* *******, нарыг тус бүр 1 /нэг/ жилийн  хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарт оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ... шийдвэрлэжээ.

Шүүгдэгч ******* давж заалдах гомдолдоо: “ ... Би уушигны хүнд хагалгаанд 2 удаа дараалан нээлттэй орж, 3 сар сүрьеэгийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Одоо өдөр болгон мэс заслын боолтонд явж сүрьеэгийн эмчилгээнд эм ууж байгаа. Бие маань дээрдээгүй байна. Сэтгэл мэдрэлийн эмнэлэгт хөдөлмөрийн чадвараа 60 хувь алдсан группд байгаа. Миний биеийн байдлыг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү.” гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч ******* гаргасан тайлбартаа: “Би уушигны хагалгаанд 2 удаа орсон. Сүрьеэгийн эм ууж байна. Биеийн байдал тааруу байна. Иймд хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү.” гэв.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон. Шүүх хуульд заасан ялыг хөнгөрүүлж шүүгдэгч нарт 1 жилийн хорих ял оногдуулсан. Дахин хөнгөрүүлэх боломжгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

2. Мөрдөн байцаалтын ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

3.Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

4.Шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн 2022 оны 03 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө  Дорнод аймгийн Баянтүмэн сумын 4 дүгээр баг, “” гэх газарт оршин суух хохирогч гэрийн цоожийг хөшиж онгойлгон нэвтэрч гэрээс нь 17 инчийн зурагт, төхөөрөмж зэрэг эд зүйл хулгайлж 308 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

шүүгдэгч *******ын анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд мэдүүлсэн: “... Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. ...” гэсэн мэдүүлэг, /хх 166/

шүүгдэгч *******ийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд мэдүүлсэн: “... Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. ...” гэсэн мэдүүлэг, /хх 166/

хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн:“...Би Дорнод аймгийн Баянтүмэн сумын 4 дүгээр баг, гэх газарт элсний карьерын манаач хийдэг юм. Би 2022 оны 03 дугаар сарын 08-ны өдөр гэрээсээ гараад Хэрлэн сумын 3 дугаар баг, Хөх шир гэх газарт оршин суух найз Бадмаагийн гэрт очиж хоноод маргааш нь буюу 2022 оны 03 дугаар сарын 09-ний өглөө гэртээ ирэхэд гэрийн зүүн хойд талд өлгөөтэй байсан 32 инчийн зурагт алга болсон байсан. ...би зурагтынхаа хэмжээг сайн мэдэхгүй байсан учир 32 инч гэж хэлсэн.  Гэтэл сүүлд 17 инч гэдгийг нь мэдсэн. ... Манай гэрээс зурагт, хүлээн авагч төхөөрөмж алдагдсан өөр зүйл алдагдаагүй, би эд зүйлээ буцааж авсан. ...” гэсэн мэдүүлэг, /хх 14-16/

иргэний нэхэмжлэгч Ч.Бүрэнжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Би Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Шүр” зах дээр хувиараа зурагт, хөргөгч засдаг юм. 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр үдийн өмнө 2 согтуу залуу манай ажил дээр ирээд зурагт авах уу гэж асуухад нь би авахгүй гэхэд ахаа надад 30 000 төгрөгийн хэрэг болоод байна гэхэд нь би хулгайн зурагт биш биз дээ гэж асуухад зурагт барьж байсан залуу нь яаралтай мөнгөний хэрэг гараад зарж байна, бусдаар бол хулгайн зурагт биш гэж хэлсэн. Тэгэхээр нь би үнэхээр хулгайн зурагт биш бол худалдаж авъя гээд бэлэн 30 000 төгрөг өгөөд авсан. ...” гэсэн мэдүүлэг, /хх 19-20/

шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар мэдүүлсэн: “...Би Ж.ийн хамт алхаж байгаад Мөнхсайханы гэрт очиход гэрт нь хүн байгаагүй. Тэгэхээр нь бид 2 гэрийнх нь хажууд байх машин дотор орж суугаад нэг шил архиа ууж дуусгасан. ...Тэгээд даараад өлсөөд байхаар нь аймгаас авсан 2 ширхэг гоймонгоо идэхээр Мөнхсайхан ахын гэрт орж идээд үлдсэн нэг шил архиа ууж дуусгасан. Тэгээд бид хоёр нэлээн халаад гэрийнх нь зүүн хойно байсан LED гэх бичигтэй зурагтыг хүлээн авагчийн хамт аваад гарсан. ...” гэсэн мэдүүлэг,/хх 70-71/

шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар мэдүүлсэн:“... 2022 оны 03 дугаар сарын 08-ны өдөр найз Ш.*******ын хамт хөдөө гэрт нь очихоор аймгийн төвөөс алхсан. Бид хоёр алхаж явсаар шөнө Мөнхсайхан гэх айлд ирэхэд гэрт нь хүн байгаагүй тул гэрийнх нь хажууд байх машинд сууж нэг архи уусан. Тэгээд даараад байхаар нь Мөнхсайхан гэх айлын гэрийн цоожийг ******* татаж нээгээд дотор нь орж аймгаас авч гарсан гоймонгоо идэж, архиа уусан. Ингээд архиа дуусаад шөнө аймаг явахаар болж гэрээс нь гарахдаа ******* зурагт болон хүлээн авагчийг нь аваад гарсан. Тэгээд бид хоёр тухайн зурагтыг Шүр зах дотор байх зурагт засварын газарт 30 000 төгрөгөөр зарсан. ...” гэсэн мэдүүлэг, /хх 74-75/ гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх 08/  эд зүйл /эд мөрийн баримт/-ийг хураан авсан тэмдэглэл, /хх 09/  гэрч Г.Золбоогийн мэдүүлэг, /хх 40-41/ Вендо ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан, /хх 44-52, 53-61/ шүүгдэгч *******, ******* нарын хувийн байдалтай холбоотой баримтууд, /хх 76-79, 80-84/ *******ын ХААН банкны дансны хуулга, /хх 85-86/  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх 88-89/  шийтгэх тогтоолын хуулбар, /хх 90-93/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

5.Анхан шатны шүүх шүүгдэгч ******* овогт ******* *******, Эцээд овогт нарыг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан,  мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар бүлэглэн хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч ******* *******, нарыг тус бүр 1 /нэг/ жилийн  хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарт оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон, шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

6.Шүүгдэгч ******* нь “... би уушигны хүнд хагалгаанд 2 удаа нээлттэй орж, 3 сар сүрьеэгийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. ...Миний биеийн байдлыг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү.” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

7.Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд анхан шатны шүүх шүүгдэгч нарт хорих ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан шүүгдэгч нарын үйлдсэн хулгайн гэмт хэргийн тухайн зүйл хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулсан байх тул шүүгдэгчийн “ялыг өөрчлүүлэх”-ээр гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж тус шүүхээс дүгнэв.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нар нь 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 52 /тавин хоёр/  хоногийг тэдний ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч *******ийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2022/ШЦТ/354 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарын 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 52 /тавин хоёр/ хоногийг тэдний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ж.ДОЛГОРМАА

                  ШҮҮГЧИД                                                Д.БАЙГАЛМАА

                                                                                                                З.ЭНХЦЭЦЭГ