Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 128/шш2024/0409

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “1” дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “А*******” ХХК,

Хариуцагч: Нийслэлийн Засаг даргын тамгын газрын дарга, “Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар” ОНӨААТҮГ-ын дарга, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын техникийн зөвлөл,

Маргааны төрөл: Нийслэлийн Засаг даргын тамгын газрын даргын 2023  оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 03/3******* тоот “гэрээ цуцлах тухай” мэдэгдэл, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын даргын 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 2/3******* тоот “гэрээ цуцлах тухай” мэдэгдэл, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын техникийн зөвлөлийн 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн шийдвэр зэрэг нь хуульд нийцсэн эсэх маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.М*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б*******, хариуцагч Нийслэлийн Засаг даргын тамгын газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Н*******, хариуцагч Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б*******, хариуцагч Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын техникийн зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Болортуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.“А*******” ХХК-аас Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга, “Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар” ОНӨААТҮГ-ын даргад тус тус холбогдуулан Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн “Гэрээ цуцалсан тухай” албан мэдэгдлийг хүчингүй болгуулах, 320 хүүхдийн суудалтай-Сургуулийн барилга, /Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 16-р хороо/ төсөл арга хэмжээний барилга угсралтын  НХААГ-19/ тоот гэрээг цуцалсан тухай  “Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар” ОНӨААТҮГ-т даргын 2/3******* дугаар мэдэгдлийг хүчингүйд тооцуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс “А*******” ХХК-аас Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 2023/7-9 тоот техникийн зөвлөлийн хурлын тэмдэглэлээр гаргасан гэрээ цуцлах тухай шийдвэрийг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.

3.Нэхэмжлэгч нь 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Нийслэлийн Засаг даргын тамгын газартай Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй “Сургуулийн барилга, 320 суудал /Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, 16 дугаар хороо/-ын ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр тус гэрээг сунгажээ.

4.Хариуцагчаас 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 2/1728, 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 2/1214, 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 2/2429, 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 2/2676, 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 2/616 тоот албан бичгүүдээр мэдэгдэл, албан шаардлагуудыг тус тус нэхэмжлэгчид хүргүүлсэн байна.

5.Нийслэлийн Засаг даргын тамгын газрын даргын 2023  оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 03/3******* тоот албан бичгээр гэрээг цуцалжээ.

6.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

1/Манай компани Нийслэлийн засаг даргийн тамгийн газартай 2019 оны 12 сарын 26-ны өдөр Улын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдах “Сургуулийн барилга, 320 хүүхдийн суудалтай /Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 16 хороо / төсөл арга хэмжээний барилга угсаралтын НХААГ-19/ тоот гэрээг байгуулсан. Ингээд барилга угсаралтын ажлыг хэвий гүйцэтгэж байхад 2020-2022 онуудад ковид-19 цар тахал дэгдэж барилга угсаралтын ажил манай компаниас хамааралгүйгээр удааширсан.

2/2023 онд дээрх барилга угсаралтын ажлыг хэвийн гүйцэтгэж ажлын явцын гүйцэтгэл 70%-тай барилга угсаралтын төсөвт эрх бүхи байгууллага "Боловсрол шинжлэх ухааны яам”-тай харилцан тохиролцож нэмэлт төсвийг хийлгэн актыг Боловсролын ерөнхий газартай 2023 оны 05 сарын 16-ны өдөр баталгаажуулан ажиллаж байхад 2023 оны 10 сарын 04 өдөр гэнэт "Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар” ОНӨААТҮГ гэрээ цуцлах 2/3******* тоот мэдэгдэл өгсөн.

3/Манай компани уг нь Нийслэлийн тамгийн газартай дээрх барилга угсаралтын гэрээг байгуулсан боловч захиалагчийн хяналт тавьж байгаа байгууллага манайд ингэж гэрээ цуцалсан тухай мэдэгдэл өгсөнд гомдолтой байна. Гэрээ цуцлах тухай ямарваа нэг сонсох ажиллагаа болон тайлбар гаргах боломж олгоогүй 2021 ос хойш барилгийн талбай ажиллах хүчин байхгүй гэсэн үндэлэлээр шууд гэрээг цуцалсан.

Ингээд Нийслэлийн засаг даргад гомдол гаргасан боловч Засаг даргийн тамгийн газрын дарга  2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 03/6991 тоот албан бичгээр гэрээ цуцалсан тухай "Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар" ОНӨААТҮГ гэрээ цуцлах 2/3******* тоот мэдэгдэл мэдэгдлийг дэмжиж зөв гэсэн хариу өгсөнд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл гэрээг баталгаажуулсан газар нь Нийслэлийн тамгийн газрын дарга боловч гэрээг батлаагүй болох "Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар” ОНӨААТҮ газар гэрээг цуцалж /Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 16 хороо / төсөл арга хэмжээний барилга угсаралтын байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “А*******” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдөр нийслэлийн Засаг даргын  тамгын газрын 03/3033******* тоот гэрээ цуцалсан тухай албан бичгийг хүчингүйд тооцуулах,  сургуулийн барилга 320 хүүхдийн суудалтай Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 15 дугаар хороо төсөл арга хэмжээний барилга угсралтын 19/ тоот гэрээг цуцалсан тухай нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга н.Мын 2/3******* тоот мэдэгдлийг хүчингүйд тооцох тухай шаардлага гаргасан байсан. Энэхүү нэхэмжлэлийн шаардлага дээрээ нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын 2023 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 2023/7-9 тоот техникийн зөвлөлийн хурлын тэмдэглэлээр гаргасан гэрээ цуцлах тухай шийдвэрийг хүчингүйд тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэн гаргасан байна.

Нэхэмжлэлийн утга нь манай компани Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдах сургуулийн байр 320 хүүхдийн суудалтай төсөл арга хэмжээний барилга угсралтын гэрээг 3,5 тэрбумаар байгуулсан.  2020-2022 онуудад Ковид-19 цар тахал дэгдэж, барилга угсралтын ажил манай компаниас хамааралгүй удааширсан. Гэхдээ манай компани тухайн үед хүлээсэн үүрэг гүйцэтгэж байсан болно. 2023 онд уг барилга угсралтын ажлыг хэвийн  гүйцэтгэж, ажлын явц гүйцэтгэл 70%-тай үргэлжилж байхад төсөвт эрх бүхий байгууллага Боловсрол, шинжлэх ухааны яамтай харилцан тохиролцож нэмэлт төсвийг хийлгэх актыг Боловсролын ерөнхий газартай 2023 оны 05 дугаар сарын 16-нд батлуулсан байхад, 2023 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар гэрээ цуцлах 2/3******* тоот мэдэгдлийг өгсөн. Манай компани нь Нийслэлийн Засаг даргын тамгын газартай барилга угсралтын гэрээг байгуулсан боловч захиалагчийн хяналт тавьж байгаа байгууллага манайд гэрээ цуцлах тухай мэдэгдэл өгсөнд гомдолтой байна. Дээрх гэрээг цуцлах тухай сонсох ажиллагаа ямар нэг байдлаар хийгээгүй, тайлбар гаргах боломж байхгүй байсан. 2021 ос хойш барилгын талбайд ажиллах хүчин байхгүй гэсэн үндэслэлээр гэрээний хугацаа дуусаагүй байхад шууд гэрээг цуцалсан. Гэтэл 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 003/3******* тоот албан бичгээр гэрээ цуцалсан тухай албан шийдвэр гарсан байсан бөгөөд манай компанид ямар нэг хэлбэрээр огт мэдэгдээгүй. Өөрөөр хэлбэл тухайн албан бичигт манай компанид мэдэгдэх тухай тусгасан байсан боловч мэдэгдээгүй байсан. Ингээд Нийслэлийн Засаг даргад гомдол гаргасан боловч Засаг даргын Тамгын газрын дарга Л.Х 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 003/16990 тоот албан бичгээр гэрээ цуцалсан тухай нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын “гэрээ цуцлах тухай” 2/3650 тоот мэдэгдлийг дэмжиж зөв гэсэн хариу өгсөнд гомдолтой байдаг. Өөрөөр хэлбэл гэрээг баталгаажуулсан газар нь Нийслэлийн Засаг даргын тамгын газрын дарга боловч гэрээг батлаагүй байгууллага болох Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар гэрээг цуцалж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэхүү гэрээ хүчингүй болсноор манай компани олох ёстой ашиг болон хийсэн ажлынхаа төлбөрийг авах боломжгүй болж хохирч байна. Иймд сургуулийн барилгын угсралтын гэрээг цуцалсан тухай нийслэлийн Засаг даргын тамгын газрын 0338 тоот гэрээ цуцлах тухай шийдвэр, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын 2/3650 тоот мэдэгдэл, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын 2023 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 223/7 тоот техникийн зөвлөлийн хурлын тэмдэглэлээр гаргасан “гэрээ цуцлах тухай” хууль зөрчсөн шийдвэрийг тус тус хүчингүйд тооцож өгнө үү.  Он цагийн дарааллаар нь товчхон тайлбарлавал нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар болон Нийслэлийн Засаг даргын тамгын газар 2019 онд энэ гэрээг байгуулсан гэсэн нэр зүүгээд байгаа юм. Гэвч гэрээ байгуулсан хугацаа нь 2019 оны 12 дугаар сарын 26-нд гэрээг манай компанитай байгуулсан. Энд 2 хүчин зүйл байгаа юм. Тухайн жил 2 тэрбум төгрөг тавигдсан. Нэгдүгээрт хүйтний улирал байсан 12 дугаар сарын 26-аас хойш ямар нэгэн барилгын ажил явуулахыг Барилгын тухай хуулиар хориглодог. Хоёрдугаарт нь энэ гэрээг оройтож байгуулсан 2019 оныг манай дээр наагаад байгаа шалтгаан нь ерөөсөө 2019 он дуусахад дөрөвхөн хгийн хугацаа үлдчихсэн байхад энэ гэрээг байгуулсан. Энэ 4 хгийн хугацаанд бид нар ямар ч ажил амжуулах боломжгүй байсан Монгол Улсын төсвийн тухай хуулиар 12 дугаар сарын 26-ны өдөр төрийн сан хаасан өдөр манай компанитай гэрээ байгуулсан. Өөрөөр хэлбэл ямар нэгэн санхүүжилт авах ямар ч боломжгүй нөхцөл байдалтай байсан. Энэ нь төрийн байгууллагын үйл ажиллагаагаа явуулж чадаагүй буруутай уялдаад манай компанийг буруутгадаг.  Ер нь энэ барилга удааширсан шалтгаан нь Захиалагч тал маргахгүй байх. Төсөв мөнгөний тухайд гэрээнд заасны дагуу захиалагч тал үүргээ гүйцэтгэж мөнгө нь орж ирдэггүй. Өөрөөр хэлбэл 2019 онд 2 тэрбум төгрөг тавигдаад, хураагдсан шалтгаан нь манайд нааж байгаа. Энэ бол манай компанид ямар ч хамааралгүй. Төрийн байгууллагын буруутай үйл ажиллагаа байгаа юм. 2020 онд 500 сая төгрөг тавигдсан, 2021 онд 300 сая төгрөг тавигдсан, 2022 онд 1,2 тэрбум төгрөг тавигдсан, 2023 онд 665 сая төгрөг тавигдсан. Өөрөө хэлбэл өнөөдрийг хүртэл нийт улсын төсөв дээр 2 тэрбум 665 сая төгрөг тавигдсан. Энэ нийт төсөвт өртгийн 65 хувьд хүрэхгүй байгаа юм. Төрийн байгууллага санхүүжилтийг ийм байдлаар хийчхээд, 2020 онд танай компани ажлаа хийсэнгүй гэж ярьдаг. Манай компани Монгол Улсын төсөвт тавигдсан ажлаа цаг тухайд нь хийж байсан болох нь Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар болон Засаг даргын тамгын газар Сангийн яам руу баталгаажуулж явуулж байгаа баримтаар нотлогд. Манай компани өнөөдрийг хүртэл энэ ажлыг өөрийн хөрөнгөөр гүйцэтгэж байна. 2024 онд Монгол улсын төсөвт ямар нэгэн төсөв тавигдаагүй, захиалагч байгууллага үүргээ гүйцэтгээгүй. Манай компани өөрсдийн хөрөнгөөр үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байгаатай нийслэлийн хөрөнгө оруулалтын газар маргахгүй байх.. Тэр нотлох баримтыг захиалагч байгууллагаас гаргаж өгөхдөө 2019 онд 2 тэрбум төгрөг тавигдсан гэсэн нотлох баримт шүүхэд гаргаад өгчихсөн. Гэвч 2019 оны төсөв 12 дугаар сарын 26-ны өдрөөр тасалбар болж байгаа. Манайх ямар ч санхүүжилт авах боломжгүй байсан юм. 2020 оны 05 дугаар сарын 16-ны өдөр гэрээ дүгнэсэн байгаа юм. 2020 оны 05 дугаар сарын 11-ний Хөрөнгө оруулалтын газрын техникийн зөвлөл гэрээ дүгнэсэн. Гэхдээ гэрээг дүгнэхдээ 2020 онд 2 тэрбум төгрөг авсан гэж худлаа зүйлийг  манайд наачихсан. Ганцхан тэр жил санхүүжилт аваад ерөөсөө ажил хийгээгүй юм шиг. Энэ дүгнэлт хууль зөрчсөн баримт нь худлаа байсан. Тэгээд гэрээг цуцлах нь зөв гэж шийдвэр гаргаад явуулсан. Гэтэл хавтаст хэрэгт нотлох баримтаар 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөр бид нар гэрээ дүгнэсэн актыг Боловсролын яамтай байгуулсан. Боловсролын яамны харьяа асуудал хариуцсан Боловсролын ерөнхий газартай байгуулсан. Боловсролын яамны сайдын багцад энэ мөнгө нь байршсан байгаа юм.  Боловсролын яамны сайдын багцаасаа энэ төсвийг нийслэлийн Засаг даргын тамгын газар руу шилжүүлсэн. Нийслэлийн Засаг дарга Д.С руу Х.Н руу дахин шилжүүлж авч байдаг. Энэ эцсийн шийдвэрийг Боловсролын яамны сайд гаргана гэсэн үг. Энэ яам юуг дүгнэсэн бэ гэхээр ганцхан үлдсэн ажлыг магадлалаар оруулж нэмэлт хөрөнгө оруулж улсын төсөвт суулгах гэж байгаа юм. Тэгээд зураг төсөв хийгдсэн компанийн төсөвчин хийсэн төсөв дээр 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 5172000 төгрөгөөр энэ ажил дуусах юм байна. Бид нар энэ асуудлаа хариуцна гээд өөд өөдөөсөө харж сууж байгаад дүгнэсэн. Тэгээд бид нар энэ асуудлаа Монгол Улсын төсвийн тохируулгаа хийгээд буцаагаад эрхээ шилжүүлэх ёстой шүү гэсэн. Тухайн үед Боловсролын ерөнхий газар, Боловсролын яам танайхыг төсөвт магадлал хийх зайлшгүй нөхцөл байдал үүссэн. Бид нар жил болгон төсвийн хүндрэлтэй байдлаас шалтгаалаад манай яам мөнгийг бага багаар тавьсан. Өөрөөр хэлбэл жилд 5-20 хувийн хөрөнгө оруулалт тавьж байсан нь төсөвт хүндрэл үүссэн. 2023 онд статистикийн мэдээгээр, нотлох баримтаар гарсан бол арматур 80% өсчихсөн. Манайх анх энэ төсөвт гэрээг байгуулахад 300,000 /гурван зуун мянга/ төгрөгөөр арматурыг авна гэж гэрээ байгуулсан. Гэтэл Монгол Улсын Засгийн газраас статистикийн үнэлгээ гаргахад 2021 онд арматур 3,700,000 /гурван сая долоон зуун мянга/ хүрсэн. Гэвч бид нар энэ төсвийн алдагдлыг өөрсдийнхөө эх үүсвэрээс нөхөж байгаа. Төр юу гэж дүгнэж байгаа гэхээр танайх энэ ажлыг дуусгах ёстой гээд байна.Тухайн жилийн тавигдсан мөнгөн дүнд нь тохируулж ажлаа хийж байгаа. Энэ нь гүйцэтгэлээр харагдаж байгаа, тухайн хөрөнгө оруулалтаар орж ирсэн мөнгөн дүнгээр бид нар ажлаа хийж байгаа гэсэн үг. Дараа нь гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл гэж байгаа 2020-2022 он тэр чигээрээ ковид-19 цар тахалтай байсан. Би өөрөө Нийслэлийн онцгой комисст ажиллаж байсан. Тэгэхэд барилгын компаниудыг хатуу хөл хорьж байсан. Гэвч “А*******” ХХК хүлээсэн үүргээ тухайн үед цаг тухайд нь хэрэгжүүлж байсан. Энэ Монголын Үндэсний судалгааны танхимаас гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ гэж байгаа юм. Энэ дээр “А*******” ХХК Ковид-19 цар тахлын нөхцөл байдлаас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх явцад талуудын хүсэл зориг, хяналтаас гадуур даван туулах, сэргийлэх арга хэмжээ авах боломжгүй, гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн улмаас энэ төсөл арга хэмжээ удааширсан гэсэн байгаа юм. Монгол Улс даяар цар тахлын үеийн хүндрэлтэй холбогдуулаад магадлал төсвүүд хийгдсээр байгаа. Энийг мэргэжлийн байгууллага нь мэдэж байгаа. Тэгэхээр энэ нь  төрийн өөрийн буруутай үйл ажиллагаа юм аа. Төр өөрөө тухайн жил 500 сая төгрөг тавьсан бол 500 сая төгрөгийн ажлыг хүлээн авах ёстой. Төрийн байгууллага 4 тэрбум төгрөгөө бүтэн дүнгээр тавьж чадаагүй. Энэ алдаагаа мэргэжлийн байгууллага манайх руу шууд нялзааж байгаа юм. Өнөөдрийн байдлаар улсын төсөвт тавигдсан нийт мөнгөн дүн 2,6 тэрбум төгрөг байгаа.  манай байгууллага одоогийн байдлаар 2 тэрбум авсан байгаа юм. Нийслэлийн хөрөнгө оруулалтын газартай уулзахаар төсөв мөнгийг тавих асуудлыг Боловсролын яам шийднэ. Тэнд тохируулга хийгээд мөнгө нь төсөвт суугдвал тэр мөнгөн дүнгээрээ гэрээний асуудлыг шийдвэрлэнэ гэсэн. Бид нар Боловсролын яамтай гэхэд байнга л уулзаж тухайн үеэс арматур 80% өссөн,  цемент 5 дахин өссөн зэрэг асуудлуудыг тавьсаар, хэлцэл хийгээд мөнгөн дүнгээ цаашид нэмж тавих нь зөв юм байна, энэ төсвийг магадалъя гэдэг шийдвэр гаргаад байж байтал гэрээг цуцалчихсан байгаа юм.

Манай ажил ингээд явж байна. Газар дээр нь хяналт тавьж байгаа байгууллага нь ч мэдэж байгаа. Өнөөдрийн байдлаар хүн хүч, боловсон хүчнүүд нь ажлаа хийгээд, өнөөдрийг хүртэл төсвийн том алдагдал, эдийн засгийн хохирлыг манай компани хүлээж байгаа. Захиалагч талд хэлэхэд цалин 34,1%-аар өссөн байгаа. Одоо 36%-аар өсчихсөн. Томоохон 5 бүтээгдийг түүж оруулсан байгаа. Нийт бүтээгд арматур 80%-аар, блок 39,7%-аар, ердийн тоосго 53,6%-аар, цалин 34,1%-аар, машин механизмын түрээс 5,7%-аар өссөн байна.  Яагаад энийг та бүхэнд хэлээд байгаа гэхээр төсвөө бүтэн тавихгүй байсны  улмаас төрийн байгууллагын албан тушаалтнууд нь энэ ажлаа хийгээгүйн улмаас бүтээгдий ханш огцом өссөн байгаа. Энэ огцом өсөлтийн шалтгаан нь ерөөсөө төрийн байгууллага бүтэн хөрөнгө оруулалтын мөнгө тавиагүйн улмаас үүсэн байгаа юм. Дээр нь Ковид-19 цар тахал нөлөөлсөн гэдгийг та бүхэн сайн мэдэж байгаа” гэв.

7.Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан татгалзал, түүний үндэслэлээ тайлбарлахдаа: “Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/257 дугаар захирамжаар Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2019 онд хэрэгжихээр батлагдсан "”Сургуулийн барилга, 320 суудал Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, 16 дугаар хороо/ ажлын худалдан авах ажиллагааны эрхийг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг "Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар" ОНӨААТҮГ-т тус тус шилжүүлсэн. Үнэлгээний хорооны зөвлөмж, дүгнэлтийг үндэслэн Нийслэлийн Засаг даргын тамгын газар нь 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр “А*******” ХХК болон “С ч” ХХК-ийн түншлэлтэй ажлыг гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулсан.

Захиалагчийн хяналтын байгууллагын 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 2023/7-9 дугаартай Техникийн зөвлөлийн хурлын тэмдэглэлд удаа дараа мэдэгдэл өгсөөр байхад гүйцэтгэгч ажлаа гүйцэтгэхгүй орхисон тухай хуралдаж, гэрээ цулах хүсэлтийг ирүүлсний дагуу судлан үзэж, гүйцэтгэгч улсын төсөвт батлагдсан санхүүжилтийн хүрээнд ажлаа гүйцэтгэлгүй, санхүүжилтийг буцаан татуулж, гэрээний үүргээ илтэд биелүүлээгүй тул Гэрээний ерөнхий нөхцөлийн 42.2-ийн дагуу гэрээг цуцласан болно” гэжээ.

8.Хариуцагч Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд  гаргасан татгалзал, түүний үндэслэлээ тайлбарлахдаа: “Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас тухайн маргаан бүхий төсөл арга хэмжээнд захиалагчийн техник хяналтыг хэрэгжүүлэн оролцож байгаа. Төсөл арга хэмжээнд "А*******" ХХК болон Ч... гэсэн ийм нэхэмжлэлтэйгээр тендер шалгаран орж ирээд гэрээ байгуулагдсан байгаа. Ерөнхийдөө техникийн зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ярьж байгаатай хариу тайлбар нэг байгаа. Үүн дээр нэхэмжлэгч талаас тухайн төсөл арга хэмжээ тухайн ондоо бүтэн тавигдахгүй байсан. Санхүүжилт нь дандаа дутуу орж байсан учраас ажлыг дутуу хийгээд байсан гэж яриад байна. Анхнаасаа гэрээ байгуулахад үнийн дүн тухайн онд санхүүждэг дүнгээрээ санхүүжилт хийгдээд явна гэдгийг гэрээн дээр тодорхой заагаад өгсөн байгаа. 2019-2021 онд 2 тэрбум гэрээнийхээ задаргааг харвал гэрээний задаргаанд тэмдэглэгдээд үлдсэн байгаа. Мөн “А*******” ХХК нь ажил хийхгүй удаад байгаа учраас бид албан шаардлагыг байнга хүргүүлж байсан. Ажлаа хийхгүй байна, ажил хийж гүйцэтгэхгүй бол гэрээг цуцлах гээд байна гэж удаа дараагийн албан шаардлагуудыг тухайн үед компанид Төрбат овогтой Д гэж хүнд мэдэгдээд явж байсан. Тийм учраас төсөл арга хэмжээг цуцлах саналыг нийслэлийн Засаг даргын тамгын газарт хүргүүлээд Засаг даргын тамгын газраас “А*******” ХХК-д гэрээ цуцалсан мэдэгдлийг хүргүүлсэн байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

9.Хариуцагч Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын техникийн зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд  гаргасан татгалзал, түүний үндэслэлээ тайлбарлахдаа: “...Тус гэрээ нь 2019 онд байгуулагдаж байсан. Тэгээд 2020 онд болохоор 2 тэрбум төгрөг улсын төсөвт тусгасан байсан. Тэр төсөвт тусгагдсан мөнгөө тухайн байгууллага ажил эхлээд явж байх явцдаа гүйцэтгэлээр авч байсан. Ажлын гүйцэтгэлээр авахдаа тухайн үед эхлээд карказын ажил, гадна ханын дүүргэлтийн ажил хийгдээд ажил нь зогссон. Тухайн барилгын талбай 7 хг бүр хяналтаар очиход тухайн барилга дээр "А*******" ХХК-ийн хариуцсан албан хаагч нар байхгүй, ажиллах хүч байхгүй, хэдэн өрлөгчид байсан. Тухайн өрлөгчид хариуцсан хүн байхгүй. ийм байдалтай байна гэдэг тайлбарыг хэлж байсан. Улсын ажил хийж байж хариуцсан талбайн инженер байх ёстой гэдэг шаардлагуудыг тавьж хүргүүлж байсан. Энэ ажил эхэлснээс хойш “А*******” ХХК-ийн талбайн инженер энэ ажлын талбайд  байгаагүй. Тухайн үед компанид нь мэдэгдээд захирал Д.М*******д утсаар хэлсэн. Ажлын хувьд гүйцэтгэлээр хана, хамар хананы ажил, дээврийн ажил, гадна аваарын шатны ажил, шалны ажил, дотор заслын ажил, гадна заслын ажил хийгдсэн байх ёстой. Тухайн үед тус ажлууд хийгдээгүй, одоо өрлөгийн ажил хийгдсэн байдалтай байгаа. Ажлын хувьд ийм байна. Техникийн зөвлөлийн хуралд санал оруулсан шалтгаан нь гэрээний ерөнхий нөхцөлд заасны дагуу ажлыг ямар нэгэн шалтгаангүйгээр 30 хг хаяж орхигдуулсан тохиолдолд гэрээ цуцлах үндэслэл болно гэсэн үндэслэлийн дагуу техникийн зөвлөлийн хурлаар компанид албан бичгүүд хүргүүлж байсан. Тухайн үед “А*******” ХХК-ийн менежер н.Д гэж хүн явж байсан. Тухайн үед албан бичгүүдийг н.Дд цаасаар нь өгч байсан. Сүүлийн бичиг смарт оффисоор дамжуулан хүргэгдсэн байгаа. Тэр албан бичгүүдийг хүргүүлээд ийм шалтгаантай байна гэдгийг нь хэлж мэдэгдэж, хүргүүлж байсан. Тэгээд үнэхээр ажлын талбай дээр очоод харахаар ажил явахгүй, хариуцсан эзэн байхгүй, удаашралтай байсан. Улсын төсөвт батлагдсан хөрөнгө гэж яриад байх шиг байна. Ядаж энэ батлагдсан хөрөнгөдөө ажлаа хийчихсэн байсан бол манай зүгээс асуудал тавихгүй, батлагдсан хөрөнгөдөө 50 хувьд нь ч хүрэхгүй ажил хийгдсэн.  Хоёр тэрбум төгрөгийн нэг тэрбум төгрөгт ажил хийгдсэн байдалтай байсан. Тэгээд манайх удаа дараа албан шаардлагыг хүргүүлж байсан. Тухайн үед гэрээний ерөнхий нөхцөлийн дагуу 30 хг ажлын талбайг ямар нэгэн шалтгаангүйгээр орхигдуулсан тохиолдолд гэрээ цуцлах үндэслэл болно гэдгийг үндэслэл болгоод Техникийн зөвлөлийн хурлаар шийдвэрлүүлэн, нийслэлийн Засаг даргын Тамгын газарт гэрээ цуцлуулах тухай албан бичиг хүргүүлэх санал, шийдвэр гарсан. Тэр шийдвэрийн дагуу Нийслэлийн Засаг даргын тамгын газар руу бичиг хүргүүлж, Засаг даргын тамгын газраас хариу бичиг ирсэн байгаа. Тэр бичгийн дагуу компанид мэдэгдэх албан бичиг хүргүүлж байсан” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх  хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, үлдэх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

1.Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын даргад холбогдох Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын даргын 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 2/3******* тоот “гэрээ цуцлах тухай” мэдэгдлийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлг” гэжээ.

“Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар” ОНӨААТҮГ-ын 2023 оны 10 дугаар сарын  сарын 04-ний өдрийн “Гэрээ цуцалсан тухай” 2/3******* дугаар албан бичгээр “...2021 оны ос хойш барилгын талбай дээр ажиллах хүн хүч, ИТА байхгүй байсан ба манай газраас удаа дараа албан шаардлага хүргүүлэн боловч биелүүлээгүй  тул Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын Техникийн зөвлөлийн хурлаар хэлэлцэн гэрээ цуцлах тухай шийдвэр гарсан, ...гүйцэтгэлээр олгогдсон санхүүжилтийг талбайд хийгдсэн ажилтай тулгаж, эцсийн гэрээ дүгнэх болохыг үүгээр мэдэгдэж байна” гэх агуулгатай мэдэгдлийн шинжтэй албан бичгийг нэхэмжлэл гаргагчид өгчээ.

 Дээрх албан бичиг нь А*******” ХХК болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын хооронд байгуулсан “Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй, “Сургуулийн барилга, 320 суудал /Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, 16 дугаар хороо/-ын ажил гүйцэтгэх гэрээ”-г цуцалсан шийдвэр гаргасан талаар нэхэмжлэл гаргагчид мэдэгдсэн мэдэгдэл бөгөөд /албан бичиг/  захирамжилсан шинжгүй, эрх зүйн үр дагавар шууд үүсгээгүй байна.

Өөрөөр хэлбэл, маргаан бүхий дээрх акт нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж.... нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр........үйл ажиллагааг ойлг” гэсэн шинжийг агуулаагүй байх тул нэхэмжлэлийг хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэв.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д “Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана;”,  54.1.1-д “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус;” гэж заасны дагуу “Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын даргад холбогдох Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын даргын 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 2/3******* тоот  мэдэгдлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.

2.Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын техникийн зөвлөлийн 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн шийдвэрийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

2.1.Нэхэмжлэгч нь 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Нийслэлийн Засаг даргын тамгын газартай Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй “Сургуулийн барилга, 320 суудал /Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, 16 дугаар хороо/-ын ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр тус гэрээг сунгажээ.

2.2.Нэхэмжлэгчээс “сонсох ажиллагаа хийгээгүй, гэрээний дагуу барилгын ажил 75 хувьтай явагдаж байгаа” гэж, хариуцагч нараас “гэрээний үүргийг гүйцэтгээгүй, ажиллах хүчгүй, удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн” гэж тус тус маргажээ.

2.3.Хариуцагчаас 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 2/1728, 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 2/1214, 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 2/2429, 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 2/2676, 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 2/616 тоот албан бичгүүдээр мэдэгдэл, албан шаардлагуудыг тус тус нэхэмжлэгчид хүргүүлжээ.

2.4.Гэтэл гэрээг 2020 оны 07 дугаар сарын 03, 2020 оны 09 дүгээр сарын 147-ны өдрүүдэд дүгнэж санхүүжилтыг олгосон, түүнээс хойш Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 178, 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 181, 2020 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 194, 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 226, 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 1, 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 27, 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 91, 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 104 дүгээр тогтоолуудаар бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлүүлж, сунгаж байсан байх тул дээрх хугацааг гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл тооцох боломжтой байна.

2.5.Харин Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 66 дугаар тогтоолоор өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг цуцалснаас хойш буюу 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 2/616 тоот албан бичиг болон маргаан бүхий захиргааны акт болох Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын техникийн зөвлөлийн 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн шийдвэрт дурьдаж буй “инженер техникийн ажилчид болон ажиллах хүн хүчгүйн улмаас төсөл арга хэмжээ графикийн дагуу хийгдээгүй” гэх үндэслэлийг нягтлаагүй, техникийн зөвлөлийн хуралд нэхэмжлэгчийг оролцуулаагүй нь хуульд нийцээгүй байна.

2.6.Учир нь Захиргааны ерөннхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олг” гэж заасан бөгөөд Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын техникийн зөвлөлийн 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн хуралдаанд нэхэмжлэгчийг оролцуулаагүй, түүнд тайлбар, санал гаргах боломж олгоогүй нь маргаан бүхий захиргааны акт хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

2.7.Тодруулбал: техникийн зөвлөлийн хуралдаанаар гэрээг цуцлах талаар хэлэлцэх тохиолдолд уг хуралдааныг товыг нэхэмжлэгчид мэдэгдэж, гэрээ цуцлах үндэслэл бүрдсэн гэж үзвэл түүний шалтгаан нөхцлийг тодруулж, гэрээний биелэлтийг дүгнэж, хүндэтгэн үзэх шалтгаан байсан эсэхийг зайлшгүй тодоруулах шаардлагатай. 

2.8 Гэтэл дээрх нөхцөл байдлыг тодруулалгүйгээр мэдэгдэл хүргүүлж байсан, инженер техникийн ажилчид болон ажиллах хүн хүчгүйн улмаас төсөл арга хэмжээ графикийн дагуу хийгдээгүй гэж шууд дүгнэсэн нь учир дутагдалгүй байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн 2021-2024 онуудад төлсөн ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалтын лавлагаа, захиалагч буюу Боловсрол, Шинжлэх ухааны яамны Боловсролын ерөнхий газартай 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөр гэрээ дүгнэсэн акт зэргээр дээрх дүгнэлт үгүйсгэгдэж байна.

2.9.Нөгөөтэйгүүр альваа шийдвэр хуульд үндэслэсэн байх шаардлагатай бөгөөд маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа хариуцагчаас ямар хууль, гэрээний заалт зөрчсөн талаар дүгнээгүй, гэрээний нөгөө талыг оролцуулаагүй нь Гэрээний ерөнхий нөхцлийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д заасан “.......гүйцэтгэлийн хэрэгжилтийн байдал, гэрээг зөрчснөөс, гэрээнээс татгалзах талаар үүссэн аливаа маргаан, зөрчилдөөнийг талууд энгийн, жижиг гэлтгүйгээр харилцан зөвшилцөж, шийдэх ёстой” гэж заасныг зөрчсөн гэж үзэхээр байна.

Иймд Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын техникийн зөвлөлийн 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн хуралдааны шийдвэрийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

3.Нийслэлийн Засаг даргын тамгын газрын даргын 2023  оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 03/3******* тоот “гэрээ цуцлах тухай” мэдэгдлийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

3.1.Нэхэмжлэгч нь 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн болон 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн гэрээний сунгалтыг Нийслэлийн Засаг даргын тамгын газартай байгуулсан бөгөөд Нийслэлийн Засаг даргын тамгын газрын даргын 2023  оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 03/3******* тоот албан бичгээр гэрээг цуцалжээ.

3.2.Ингэхдээ Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын техникийн зөвлөлийн 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн хуралдааны шийдвэрийг үндэслэл болгожээ.

Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д “Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй”, Захиргааны ерөнхий хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-д “Захиргааны гэрээг цуцлах үндэслэл тодорхой байхыг шаардах бөгөөд түүнийг бичгээр илэрхийлнэ” гэжээ.

3.3.Гэтэл маргаан бүхий захиргааны актуудад нэхэмжлэгчийг тухайн гэрээг хэрхэн яаж ноцтой зөрчсөн талаар дурьдаагүй, үндэслэлийг тодруулаагүй, хуульд үндэслээгүй байх бөгөөд тус шүүхээс маргаан бүхий захиргааны актын үндэслэл болсон Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын техникийн зөвлөлийн 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн хуралдааны шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул уг дүгнэлтийг үндэслэсэн Нийслэлийн Засаг даргын тамгын газрын даргын 2023  оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 03/3******* тоот “гэрээ цуцлах тухай” мэдэгдлийг мөн хүчингүй болгуулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.12, 109 дүгээр зүйлийн 109.2-д тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Захиргааны  хэрэг  шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан “А*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,  “Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар” ОНӨААТҮГ-ын даргад холбогдох Нийслэлийн “Хөрөнгө оруулалтын газрын даргын 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 2/3******* тоот “гэрээ цуцлах тухай” мэдэгдлийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсугай.

2.Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 56 дугаар зүйлийн 56.4-д заасныг тус тус баримтлан “Агар дүнз” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын дарга, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын техникийн зөвлөлд тус тус холбогдох хэргийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын даргын 2023  оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 03/3******* тоот “гэрээ цуцлах тухай” мэдэгдэл, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын техникийн зөвлөлийн 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн хуралдааны шийдвэрийг тус тус хүчингүй болгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 70200 төгрөгийг хуваан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хгийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.       

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.МӨНХ-ЭРДЭНЭ