Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 151/ШШ2024/00831

 

 

 

 

 

2024       10        09                                          151/ШШ2024/00831

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

 хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Түвшинжаргал би,

Нэхэмжлэгч: байрлах “Т ББСБ” ХХК,

Хариуцагч: Тд холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 8.252.000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1.-Нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Иймд Д.Таас зээлийн гэрээний үүрэгт 8.252.000 төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ.

2.-Хариуцагч Д.Т нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие Д.Т “Т ББСБ” ХХК-ийн гэрээний үүрэгт 8.252.000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд 8.252.000 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор “Т ББСБ” ХХК-ийн Хаан банк дахь 5721010424 тоот дансанд төлж барагдуулна. Заасан хугацаанд төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Төв аймгийн Зуунмод сумын Нацагдорж, 5 дугаар багийн 5 дугаар гудамжны 19 тоотод байрлах газар, уг газарт байрлах 7*11 хэмжээтэй байшин, 3 талт хашаагаар үүргийн гүйцэтгэлийг хангахад татгалзах зүйлгүй” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.-Нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК нь хариуцагч Д.Тд холбогдуулан гэрээний үүрэгт 8.252.000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар “нэхэмжлэгч нь ...нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй”, 26 дугаар зүйлийн 26.3-т “хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь болон хэсэгчлэн хүлээн зөвшөөрөх, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг багасгах, өөрчлөх, зохигч талууд эвлэрэн хэлэлцэх эрхтэй” гэж заажээ.

3..Хариуцагч Д.Т нь нэхэмжлэлийн шаардлага 8.252.000 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор “Т ББСБ” ХХК-ийн Хаан банк дахь 5721010424 тоот дансанд төлж барагдуулах, заасан хугацаанд үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Төв аймгийн Зуунмод сумын Нацагдорж, 5 дугаар багийн 5 дугаар гудамжны 19 тоотод байрлах газар, уг газарт байрлах 7*11 хэмжээтэй байшин, 3 талт хашаагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүлээн зөвшөөрсөн нь түүний шүүхэд өгсөн тайлбараар тогтоогдож байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

4. Иймд “Т ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Т нь хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байна гэж үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

5..Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулах нь зүйтэй.

6..Энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3, 74.6-д зааснаар хариуцагч Д.Т нь нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 8.252.000 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор “Т ББСБ” ХХК-ийн Хаан банк дахь 5721010424 тоот дансанд төлж барагдуулах, заасан хугацаанд үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Төв аймгийн Зуунмод сумын Нацагдорж, 5 дугаар багийн 5 дугаар гудамжны 19 тоотод байрлах газар, уг газарт байрлах 7*11 хэмжээтэй байшин, 3 талт хашаагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 217.182 төгрөгийн тал хувь 108.591 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 108.591 төгрөгийг Төрийн сангийн 100140000941 тоот данснаас, үлдэх 108.591 төгрөгийг хариуцагч Д.Таас тус тус гаргуулж нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Б.ТҮВШИНЖАРГАЛ