| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сугарын Болортуяа |
| Хэргийн индекс | 177/2017/0156/Э |
| Дугаар | 143 |
| Огноо | 2017-11-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Я.Дина |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 24 өдөр
Дугаар 143
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Болортуяа даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Сувд-Эрдэнэ,
Улсын яллагч: Я.Дина
Шүүгдэгч: Б.Б-т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Өөвөн овогт Б-н Б-дхолбогдох 1735000000085дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,1987 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Увс аймгийн Давст суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, компьютерийн электроникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг 1 дүгээр 36 айлын 3-22 тоотод оршин суудаг, яс үндэс халх, Монгол Улсын харъяат, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар ОВ87081019, Өөвөн овогт Б-н Б.
Холбогдсон хэргийн талаар:Б.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Улаангом сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Ц.Л-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь
Шүүгдэгч Б.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дараахь нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзээд дүгнэвэл:
Шүүгдэгч Б.Б нь Улаангом сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Голд-88 бааранд 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хохирогч Ц.Л-г зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсанболох нь хохирогч Ц.Л-н “...Би Голд-88 пабын эзнийг танидаг ба эзэнтэй нь ярьж байгаад 1 шил архи авахаар болсон. Голд-88 пабын барментэй уулзаад зогсож байтал цаад талын өрөөнөөс 4 эрэгтэй, 1 эмэгтэй хүн гарч ирсэн. Тэр хүмүүс шууд яваад миний хажуугаар зөрөөд гарах гэхээр нь би “Та нар тооцоогоо хийсэн юм уу”гэж асуухад нэг танихгүй залуу “Яасан бэ. Бид нар тооцоогоо хийчихсэн. Чи энэ газрын хамгаалагч юм уу” гэж асуухаар нь би “Та нар тооцоогоо хийчихээд гар” гэж хэлээд зогсож байтал тэр залуугийн араас гарч ирж байсан нэг танихгүй залуу хүрч ирээд миний баруун нүдний хэсэгт гараараа 1 удаа цохисон. Тэр залуу намайг цохисоны дараа хажууд нь байсан хүмүүс тэр залууг надаас салгаад дагуулаад гараад явсан. Тэрнээс хойш ямар нэгэн маргаан, зодоон болоогүй. Б.Б нь надад учирсан, хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Одоо надад ямар нэгэн гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-ийн 17-19 тал/гэх мэдүүлэг, гэрч Х.Б-н “...23:00 цаг өнгөрч байх үед бид нар Голд-88 караокенээс гарахаар болсон бөгөөд сууж байсан өрөөнөөсөө гараад гадагшаа гарах гээд явж байтал зохион байгуулагчийн текний хажууд зогсож байсан нэг үл таних залуу “Та нар тооцоогоо хийсэн юмуу. Тооцоогоо хийчихээд гараачээ” гэж хэлэхээр нь би “Чи энэ баарны хамгаалагч нь юм уу. Бид нар тооцоогоо хийчихсэн” гэж хэлээд зогсож байтал манай найз Б миний араас гарч ирээд текний хажууд зогсож байсан залуугийн баруун нүдний хэсэг рүү гараараа 1 удаа цохисон. Манай найз Б нь тэр танихгүй залууг над уруу уурлаж байна гэж бодоод цохисон юм шиг байна. Би тэр дороо Б-г татаж салгасан бөгөөд тэрнээс хойш ямар нэгэн маргаан, зодоон болоогүй” /хх-ийн20-21 тал/гэх мэдүүлэг, гэрч Ц.Э-н“...бид Голд-88 караокенээс гарах гээд сууж байсан өрөөнөөсөө гараад гадагшаа гарах гээд явж байтал зохион байгуулагчийн текний хажууд зогсож байсан нэг үл таних залуу “Та нар тооцоогоо хий” гэж хэлсэн. Манай найз Б “Бид нар тооцоогоо хийчихсэн. Чи энэ баарны хамгаалагч юм уу” гэж асууж байсан. Би тэд нарын хажуугаар зөрөөд Голд-88 караокены гадна гараад найзуудыгаа хүлээхэд тэд гарч ирэхгүй байсан учраас буцаад орсон. Би буцаад Голд-88 караоке рүү ороход нөгөө текний хажууд зогсож байсан залуугийн баруун нүд нь хавдсан байсан бөгөөд манай найз Б Б-г дагуулаад гарсан” /хх-ийн 22-23 тал/гэх мэдүүлэг,гэрч Ш.О-н “Би Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багт байрлах Голд-88 караоке пабд бармен ажилтай. 2017 оны 11 дүгээр сарын 02-ны орой ажил дээрээ байж байтал гаднаас нэг танихгүй залуу орж ирээд “Би танай захирлыг танина. Зээлээр архи, пиво авах гэсэн юм. Би таныг захиралтай чинь утсаар яриулчихна” гэж хэлсэн. Тэр залуу гаднаас нь харахад биеэ авч явах бүрэн чадвартай харагдаж байсан ба манай ажил ачаалал ихтэй байсан тул би тэр залууд архи пиво өгөлгүй бусад үйлчлүүлэгч нарын тооцоог хийж байтал гэнэт маргаан, зодоон боллоо гээд хүмүүс шуугиад эхэлсэн. Хэн нь хэнтэйгээ юунаас болж яаж маргаж, зодолдсон болохыг би анзаарч хараагүй. Нэг харахад надаас архи, пиво зээлээр авна гэж хэлээд зогсож байсан залуугийн баруун нүдний хэсэг нь хөхөрч хавдсан байсан” /хх-ийн 25 тал/ гэх мэдүүлэг, гэрч А.Л-н“...би тэр хоёрын хажуугаар зөрөөд Голд-88 караокенээс гарах гээд хаалганы орчимд явж байтал миний ард хүмүүс хоорондоо маргах чимээ гарсан. Би буцаад текний хажууд очиход манай найз Б нь тэр танихгүй залуутай барьцалдаад /нэг нэгнийхээ хувцасны энгэрээс барьсан байдалтай/ авчихсан зогсож байсан. Б бид 2 тэр дороо Б-г салгаж авсан. Б-той маргалдаад зогсож байсан залуугийн баруун нүдний хэсэг нь хөхөрсөн байсан” /хх-ийн 26-27 тал/гэх мэдүүлгүүд болон шүүгдэгч Б.Б-н үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “Би 2017 оны 11 дүгээр сарын 02-ны орой 21:00 цагийн орчимд өөрийн найз Х.Б, А.Л, Б, Э нарын хамт Увс аймгийн Улаангои сумын 7 дугаар багт байрлах Голд-88 нэртэй пабд орсон. Бид нар Голд-88 пабд сууж байхдаа 0,75 летрийн Хар чингис нэртэй архи 1 шилийг тэнцүүхэн хувааж уусан. Мөн хүн тус бүр 1 ширхэг 0,5 летрийн Сэнгүр нэртэй пиво авч уусан. Архи, пиво дууссаны дараа 23:00 цаг өнгөрч байх үед бид гарахаар болсон бөгөөд манай найзууд надаас түрүүлээд сууж байсан өрөөнөөсөө гараад явсан. Би тэд нарын араас гарахад манай найз Б нь текний хажууд нэг танихгүй залуутай юм яриад зогсож байсан. Тэр залуу Б-д хандаж “Та нар тооцоогоо хий л дээ” гэж хэлж байсан бөгөөд бид нар авсан зүйлийнхээ тооцоог өмнө нь хийчихсэн байсан учраас би тэр залууг манай найз руу уурлаж байгаа юм байна гэж бодоод тэр залуугийн баруун нүдний хэсэгт гараараа 1 удаа цохисон. Би үйлдсэн хэрэгтээ чинь санаанаасаа гэмшиж байна. Дахин алдаа гаргахгүй байж чадна. Би Ц.Л-н хохирол гомдлыг бүрэн арилгаж гомдолгүй болгосон” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 6-ныөдрийн 731 дүгээр шинжээчийн дүгнэлтээр тус туснотлогдож тогтоогдсон байна.
Шүүгдэгч Б.Б-н хохирогч Ц.Л-г зодсон үйлдлийн улмаас хохирогчийн биед баруун нүдний эвэрлэгт цус харвалттай, баруун нүдний зовхи, баруун хацарт хар хөхөрсөн хавдар ихтэй, зөөлөн эдийн гэмтэл үүссэн байна. Энэ гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь шинжээч эмчийн 2017 оны 11дүгээр сарын 06-ныөдрийн 731 дүгээр дүгнэлт/хх-ийн 10 тал/-ээр тогтоогдсон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж хангагдсан гэж үзнэ.
Иймд хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь гэм буруутайд тооцох шүүх хуралдаанаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Увс аймгийн Улаангом сумын 3-р багийн Засаг даргын тодорхойлолт, гэрч О.Н, З.Б нарын мэдүүлгүүд болон бусад бичгийн нотлох баримтууд /хх-ийн 28-29, 36-39/-аар шүүгдэгч Б.Батзоригт нь Увс аймгийн Улаангом сумын 3 багийн Ө.Бадрахын хороолол 12-р байрны 3-22 тоотод эхнэр, бага насны 2 хүүхдийн хамт амьдардаг болох нь тогтоогдсон байна.
Мөн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43-44 тал/-аар шүүгдэгч Б.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн гомдол, нэхэмжлэх зүйлгүй талаарх тодорхойлолт /хх-ийн 19, 45 тал/, мэдүүлгээр хохирогч Ц.Л-д учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан нь нотлогдож байх тул шүүгдэгч Б.Б-с гаргуулах хохиролгүй гэж үзлээ.
Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг төлсөн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон байна.
Иймд шүүх шүүгдэгч Б.Б-н хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлоо нөхөн төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн болон хувийн байдлыг тус тус харгалзан түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтанторгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солино” гэж тус тус заасан тул шүүгдэгч Б.Б-д хуулийн хугацаанд торгох ялыг биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйболохыг тус тус дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч Өөвөн овогт Б-н Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Өөвөн овогт Б-н Б-г 500/таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500.000 /таван зуунмянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг хуулинд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч Б.Бнь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл болон битүүмжилсэн хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.Б одөмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Болортуяа даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Сувд-Эрдэнэ,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч Б.Баярмагнай
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Дамдинсүрэн,
Шүүгдэгч: С.Төрмөнхнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын Газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Зуутраг овогт Сүрэнжавын Төрмөнхөдхолбогдох 1735001430069 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1981 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Увс аймгийн Давстсуманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй,Сантек Увс ХХК-нд мужаан ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 9-р баг5-02тоотод оршин суудаг, яс үндэс-хотон, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, РД:ОВ81110617, Зуутраг овогт Сүрэнжавын Төрмөнх.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч С.Төрмөнх нь 2017 оны 10 дугаар сарын 13-ны шөнө Улаангом сумын 9 дүгээр багийн 5-02 тоотод хохирогч А.Чимгээг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Хохирогч А.Чимгээгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Бид хоёрыг маргаж хэрэлдэж байтал миний ах Батбаяр босч ирээд “Чи яагаад давраад байгаа юм. Яагаад миний дүүд агсам согтуу тавиад байгаа” гэж С.Төрмөнх үрүү уурлахад С.Төрмөнх “Чамд ямар хамаатай юм” гэж хэлээд А.Батбаяр ахын хувцасны энгэрээс нь барьж аваад хоолойг нь боож унагасан. Тэгэхээр нь би С.Төрмөнхийг хойш татаад “Чи яагаад байгаа юм” гэж уурлахад С.Төрмөнх миний зүүн гар уруу гараараа түлхээд цээж рүү 1 удаа хөлөөрөө өшиглөсөн. Миний нөхөр С.Төрмөнх надад учирсан хохирлыг бүрэн арилгасан. Надад одоо ямар нэгэн гомдол, тэмцэл, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 25-27-р тал/,
2. Гэрч А.Батбаярын мөрдөн байцаалтад өгсөн: “Би Увс аймгийн Давст суманд мал маллаж амьдардаг. 2017 оны 10 дугаар сарын 13-ны орой би хувийн ажлаар Увс аймгийн Улаангом суманд ирсэн юм. Би Улаангом суманд ирээд орой 23:00 цагийн орчимд өөрийн төрсөн дүү А.Чимгээгийн гэрт очсон. Тухайн үед А.Чимгээ ганцаараа байсан бөгөөд тэднийд хонож байтал шөнийн 01:00 цагийн орчимд манай хүргэн С.Төрмөнх гаднаас архи уусан байдалтай, согтуу орж ирсэн. С.Төрмөнх орж ирээд миний дүү А.Чимгээ рүү “Чи Хяргас нуур буудалд хэнтэй байсан юм” гэж уурлаад агсам тавиад байсан. Тэгэхээр би босоод чи яагаад согтуу ирчихээд миний дүүд агсам согтуу тавиад байгаа юм “Одоо боль” гэж хэлэхэд С.Төрмөнх нь миний хувцасны энгэрээс барьж аваад миний хоолойг боож унагасан. Өөр цохиж зодсон зүйл байхгүй. Би С.Төрмөнхөөр хоолойгоо боолгуулаад ухаан алдаж унасан учраас болсон явдлын талаар тодорхой мэдэхгүй байна. Намайг ухаан ороход С.Төрмөнх гараад зугтсан байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29-р тал/,
3. Гэрч А.Болормаагийнмөрдөн байцаалтанд өгсөн: “2017 оны 10 дугаар сарын 13-ны орой 19 цаг өнгөрч байх үед би Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр багт байх өөрийн төрсөн дүү А.Чимээгийн гэрт очсон. Би А.Чимгээг дагуулаад 4 зам орж хүнтэй уулзсан. Бид 2 хүнтэй уулчихаад Улаангом сумын төвөөр явж байгаад 20 цаг өнгөрч байх үед Улаангом сумын 7 дугаар багаас гэр гэр үрүүгээ явсан. 2017 оны 10 дугаар сарын 14-ний өдөр би дахин А.Чимгээгийн гэрт очиход А.Чимгээгийн зүүн гарын бугалганы хэсэг нь хөхөрсөн байсан бөгөөд юу болсон талаар асуухад А.Чимгээ “Миний нөхөр С.Төрмөнх согтуу хүрч ирээд намайг цохиж, зодсон” гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 30-р тал/,
4. Гэрч Д.Цэнджавынмөрдөн байцаалтанд өгсөн: “С.Төрмөнх бид 2 Увс аймгийн Давст суманд төрж, өссөн учраас С.Төрмөнхийг нэг нутгийн хүн гэдгээр нь маш сайн танина. Мөн С.Төрмөнх бид 2 Сантек Увс ХХК-д хамт ажилладаг. С.Төрмөнх нь Сантек Увс ХХК-д мужаан ажилтай, түүний эхнэр А.Чимгээ нь хүүхдийн цэцэрлэгт туслах багшаар ажилладаг. С.Төрмөнх нь өөрийн эрхэлсэн ажилдаа эзэн болдог, ажилсаг, хамт олны дунд нэр хүндтэй. Зан аашийн хувьд бусадтай нийтэч, хүнд тусархаг, эелдэг зөөлөн ааштай. С.Төрмөнх нь хаяа бага зэрэг архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг, тамхи татдаг юм. С.Төрмөнхөд өөр янз бүрийн муу зуршил байхгүй. С.Төрмөнх нь архи уусан үедээ бусадтай хэрүүл зодоон хийгээд байдаггүй. С.Төрмөнх нь гарын ур дүй сайтай ” гэх мэдүүлэг /хх-ийн 31-р тал/,
5. Гэрч Э.Ганболдын мөрдөн байцаалтанд өгсөн: “С.Төрмөнх нь Сантек Увс ХХК-д мужаан ажилтай. Харин С.Төрмөнхийн эхнэр А.Чимгээ нь Улаангом суманд үйл ажиллагаа явуулдаг “Бяцхан гарьд” хүүхдийн цэцэрлэгт туслах багш ажилтай. Тэднийх 1 хүүхэдтэй, гэр нь Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр багт байдаг. С.Төрмөнх нь зан аашийн хувьд бусадтай нийтэч, яриасаг, хүнд тусархаг, алиа хошин зантай. С.Төрмөнх нь өгсөн үүрэг даалгаварыг цаг хугацаанд нь чанартай сайн биелүүлдэг бөгөөд хамт олны дунд нэр хүнд сайтай. С.Төрмөнх нь хаяа бага зэрэг архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг, тамхи татдаг юм. Түүнд өөр янз бүрийн муу зуршил байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 32-р тал/,
6. Монгол Улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 18-ныөдрийн 647 дугаартай шинжээч эмчийн: “Үзүүлэгч А.Чимгээгийн биед гэмтэл учирсан байна. Зүүн бугалга, цээж, баруун, зүүн гуя, зүүн өвдөг, шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл учирсан байна. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрхи гэмтэл нь тогтоолд заасан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрхи гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөнзэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрх гэмтэл нь эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт тодорхой хугацаанд нөлөөлнө” гэх дүгнэлт /хх-ийн 13-р тал/,
7. Шүүгдэгч С.Төрмөнхийн урьдял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51-52-р тал/,
8. ШүүгдэгчС.Төрмөнхийн хувийн байдал тогтоосон баримтууд /хх-ийн 44-50-р тал/,
9. Шүүгдэгч С.Төрмөнхийнмөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр багт өөрийн эхнэр А.Чимгээ болон хүү Т.Болд /13 настай/ нарын хамт амьдардаг. Би өөрөө Увс аймгийн Улаангом суманд барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Сантек Увс ХХК-д мужаан ажилтай. Миний эхнэр А.Чимгээ нь Улаангом сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Бяцхан гарьд хүүхдийн цэцэрлэгт туслах багш ажилтай. Би 2017 оны 10 дугаар сарын 13-ны орой 20:00 цагийн орчимд ажлаа тараад өөрийн найз Өвгөөгийн хамт Улаангом сумын 7 дугаар багт байрлах Андууд бааранд орсон. Өвгөө бид 2 Андууд бааранд сууж байхдаа 0,5 летрийн Сэнгүр нэртэй пиво 14 ширхэгийг хувааж уусан. Бид 2 тухайн пивыг тэнцүүхэн хувааж уусан бөгөөд би пиво ууж байхдаа тамхи татах гээд Андууд баарны үүдэнд гарахад миний эхнэр А.Чимгээ нь өөрийн эгч А.Болормаагийн хамт Улаангом сумын 11 дүгээр багт байрлах Хяргас нуур зочид буудлын үүдэнд явж байсан. Би тэр 2-ыг харчихаад “Энэ 2 Хяргас нуур зочид буудлаас гараад явж байгаа юм байна” гэж бодсон, Тухайн үед ойролцоогоор 20:00 цаг өнгөрч байсан байх, Би Андууд бааранд пиво ууж сууж байгаад шөнийн 01:00 цагийн орчимд гэртээ очсон. Тухайн үед манай гэрт миний эхнэр А.Чимгээ болон хадам ах А.Батбаяр нар унтаж байсан. Би А.Чимгээгээс “Чи Хяргас нуур зочид буудлын хажууд юу хийж явсан юм. Хаагуур хэнтэйгээ яваад байгаа. Хэнтэй хамт буудалд орсон юм” гэж асуухад А.Чимгээ “Чи юу яриж байгаа юм. Би А.Болормаа эгчтэй хамт гадуур явж байгаад ирлээ” гэж хэлсэн.А.Чимгээ бид 2-ыг маргаж, хэрэлдэж байтал ах А.Батбаяр босч ирээд “Чи яагаад миний дүүд агсам тавиад байгаа” гэж надуруу уурласан. Тэгэхээр нь би "таньд ямар хамаатай юм. Эхнэр, нөхөр 2 юм ярьж байна” гэж хэлээд А.Батбаяр ахын хувцасны энгэрээс нь барьж аваад хоолойг нь бооход А.Батбаяр ах ухаан алдаж унасан. Тэгтэл А.Чимгээ миний гарнаас татаад “Чи яаж байгаа юм бэ” гэж уурлахаар нь би А.Чимгээгийн зүүн гар уруу гараараа түлхээд, цээж үрүү 1 удаа хөлөөрөө өшиглөсөн. А.Чимгээ нь надад өшиглүүлээд шалан дээр унасан бөгөөд би шууд гэрээс гараад явсан. Тэрнээс хойш А.Чимгээ бид 2-ын дунд дахин ямар нэгэн маргаан, зодоон болоогүй. Би урьд өмнө нь өөрийн эхнэр Чимгээг дарамталж, цохиж зодож байсан удаа байхгүй. Би үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байна. Ийм хэрэг хийхгүй гэдгээ амлаж байна.Надад хөнгөн ял оноож өгөхийг хүсэх байна” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтууд болно.
Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл: Шүүгдэгч С.Төрмөнх нь 2017 оны 10 дугаар сарын 13-ны шөнө Улаангом сумын 9 дүгээр багийн 5-02 тоотод байрлах гэртээ хохирогч буюу эхнэр А.Чимгээг зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч А.Чимгээ, гэрчА.Болормаа,А.Батбаяр нарын мэдүүлэг, 2017 оны 10 дугаарсарын 18-ныөдрийн 647тоотшинжээчийн дүгнэлт,шүүгдэгч С.Төрмөнхийнүйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Уг гэмт хэргийн улмаас хохирогч А.Чимгээгийн эрүүл мэндэд “Зүүн бугалга, цээж, баруун, зүүн гуя, зүүн өвдөг, шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл”учирсан байх ба уг гэмтэл нь2017 оны 10 дугаар сарын 18-ныөдрийн 647дугаартайшинжээчийн дүгнэлтээргэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэлболох нь тогтоогдсон байх тул шүүгдэгч С.Төрмөнхийгхүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж үзнэ.
Иймд хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч С.Төрмөнхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч С.Төрмөнхнь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулсан, хохирогч А.Чимгээ нь нэхэмжлэх хохирол, төлбөргүй гэсэн нь хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлгээр нотлогдож байх тул шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй гэж үзлээ.
Шүүгдэгч С.Төрмөнх нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйболохыг тус тус дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоолхүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.
Шүүгдэгч С.Төрмөнхөд ял оногдуулахад хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Зуутраг овогт Сүрэнжавын Төрмөнхийгхүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Зуутраг овогт Сүрэнжавын Төрмөнхийг700/долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 700,000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Төрмөнх нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч С.Төрмөнхнь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл болон битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар С.Төрмөнхөдөмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА