Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 2023/ДШМ/49

 

О.Бхолбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, шүүгч Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Э.Билгүүн,

хохирогч Ө.М,  

шүүгдэгч О.Б,

нарийн бичгийн дарга Б.Сэргэлэн нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Дарьсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 2022/ШЦТ/1060 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Ө.Мөнх-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн О.Бхолбогдох эрүүгийн 2209011278 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 О.Б, 

Шүүгдэгч О.Б нь иргэн Ө.М“Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж, хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарыг хүртэлх хугацаанд нийт 7 удаагийн үйлдлээр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо 416 байрны 37 тоотод оршин суух хохирогч Ө.Мэс өөрийн “Хаан” банкны 5166338 тоот дансаар нийт 10.755.000 төгрөг шилжүүлэн авсан, мөн үргэлжилсэн үйлдлээр 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутагт хохирогч Р.О“Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч, 2.500.000 төгрөгийг Хаан банкны 50830433 тоот дансаар тус тус шилжүүлэн авч залилах гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: О.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.    

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Боржигон овогтой Отгонбаатарын О.Быг үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Быг 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий 5.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Боногдуулсан 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээр тогтоож, шүүгдэгч нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр тухайн нутаг дэвсгэрээс гадагш зорчихыг хориглож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор солихыг анхааруулж, шүүгдэгч О.Боногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Баас 10.755.000 төгрөг гаргуулж хохирогч Ө.Молгож, иргэний нэхэмжлэгч Р.О.Бад 2.500.000 төгрөгийг төлсөн болохыг тус тус дурдаж, шүүгдэгч О.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч О.Бурьд авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Хохирогч Ө.М гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэх тогтоолоор О.Баас бичиг баримтуудыг 1 хоногийн хугацаанд буцааж өгөх, 10.755.000 төгрөгийг яаралтай гаргуулж өгөхөөр шийдвэрлэсэн боловч одоог хүртэл холбоо барих боломжгүй, сураггүй байгаа бөгөөд О.Б нь нэг ч бичиг баримт өгөөгүй, шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаа бөгөөд түүнд оногдуулсан ял шийтгэл нь хөнгөдсөн гэж үзэж байгаа. Миний бичиг баримтыг өгөөгүй байж байгаад сая шүүх хуралдаанаас өмнө авчирч өгч байна. Хохирлоос нэг ч төгрөг буцааж өгөөгүй байгаа.” гэв.

Шүүгдэгч О.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Бичиг баримтыг нь хөдөө авч явсан байсан. Ө.Мөнх-Эрдэнийг давж заалдах гомдол гаргасан гэхээр нь шүүх дээр аваачиж өгье гэж хэлсэн. Ө.М рүү шүүх хуралдаан болохын өмнөх өдөр утсаар яриад бичиг баримтыг нь аваачиж өгөх үү гэж асуухад шүүх хуралдаан дээр аваад ирээрэй гэж хэлсэн. Анхан шатны шүүх хуралдаанд хохирол, төлбөрийг ойрын хугацаанд гаргаж өгч чадахгүй. 2 сарын хугацаанд гаргаж өгье гэж хэлсэн. Үнэхээр боломжгүй байсан болохоор хохирол, төлбөрийг нь барагдуулаагүй.” гэв.

Прокурор Э.Билгүүн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч О.Бхолбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийг анхан шатны шүүхээс хянан хэлэлцээд шүүгдэгч О.Бүжинхламыг үргэлжилсэн үйлдлээр Ө.М, Р.О нарт Солонгос улсын виз гаргаж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан хохирогчийн эд хөрөнгө болох 10.755.000 төгрөгийг Ө.Мэс, Р.Оээс 2.500.000 төгрөгийг тус тус авч залилсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Быг 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэн. Шүүгдэгч О.Баас 10.755.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ө.Молгохоор шүүхийн шийдвэрт тусгасан. Шүүгдэгч О.Б нь хохирогч Ө.Мтодорхой хохирол, төлбөр төлж барагдуулсан зүйлгүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэр хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн нөхцөл байдалтай тохирсон, хууль зүйн үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хохирогч Ө.Мөнх-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв. 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

О.Б нь 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 2022 оны 6 дугаар сарыг хүртэлх хугацаанд нийт 7 удаагийн үйлдлээр “Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж хохирогч Ө.Мэс өөрийн “Хаан” банкны 51663158 тоот дансаар нийт 10.755.000 төгрөг шилжүүлэн авсан, мөн үргэлжилсэн үйлдлээр 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хохирогч Р.О“Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч, 2.500.000 төгрөгийг Хаан банкны 5083333 тоот дансаар тус тус шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Ө.М “...О.Баас утсаар холбогдож би Солонгос улс явах гэсэн юм. Чи яаж Солонгос улс яваад байгаа талаар асуухад “Надад виз гаргаж өгдөг танил хүн байгаа, тэр хүнээр байнга виз гаргуулдаг юм, найдвартай хүн байгаа” гэж хэлсэн. Тэгээд 45 хоногийн дараа 5.000.000 төгрөгөөр гаргаж өгдөг гэхээр нь Солонгос улсын виз гаргуулахаар болж маргааш нь буюу 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр О.Бтай Баянгол дүүргийн 12 дугаар хороо ахуй үйлчилгээний хажууд “Минж” плаза дэлгүүрийн дэргэд уулзаад гэрлэлтийн баталгаа, хүүхдийн төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхийн хуулбар, хүүхдийнхээ гадаад паспортыг өөрийн гадаад паспортын хамт өгөөд, О.Бын Хаан банкны 5166335158 дугаартай данс руу 2.500.000 төгрөг өөрийн Хаан банкны 5546068905 дугаартай данснаас шилжүүлж өгсөн. Тэгэхэд О.Б надад чиний виз 2022 он гарахаас өмнө гарч магадгүй гарахгүй бол 45 хоногийн дотор найдвартай гарна гэж хэлээд үлдэгдэл 2.500.000 төгрөгийг виз гарсны дараа авна гэж хэлсэн. Тэгээд 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр О.Б над руу залгаад виз чинь ойрын хугацаанд гарах гээд байна, үлдэгдэл 2.500.000 төгрөг чинь хэрэгтэй байна гэхээр нь би О.Бын Хаан банкны 5166335158 дугаартай данс руу өөрийн Голомт банкны 1605202363 дугаартай данснаас 2.500.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд виз чинь удахгүй гарна гээд л яваад байсан. Тэгж явж байгаад 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр над руу залгаад виз чинь гарах гээд байна онгоцны тийзээ захиалж бай гэхээр нь би онгоцны билет захиалсан. Тэгээд виз гарахгүй би нийт 8 удаа билет захиалсан. 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдөр О.Б над руу залгаад виз гаргуулах гэсэн чинь 1.000.000 вон дутаад байна элчинд ажилладаг хүнд өгөх шаардлага үүслээ гэж хэлсэн. Би монгол мөнгөөр 2.430.000 төгрөгийг О.Бын Хаан банкны 5166335158 дугаартай данс руу өөрийн Хаан банкны 5546068905 дугаарын данснаас шилжүүлэн өгсөн. Тэрнээс хойш виз чинь удахгүй гарна гэж явсаар байж байгаад 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр одоо яг виз чинь гарах гээд байна 500.000 төгрөг хэрэгтэй байна гэхээр нь би өөрийн Голомт банкны 1605202363 дугаартай данснаас 500.000 төгрөгийг О.Бын Хаан банкны 5166335158 дугаартай данс руу шилжүүлж өгсөн. Тэгээд байж байхад 2022 оны 4 зүгээр сарын 25-ны өдөр 500.000 вон хэрэгтэй байна гэхээр өөрийн Хаан банкны 5546068905 дугаарын данснаас О.Бын Хаан банкны 5166335158 дугаартай данс руу 1.285.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд виз гарахгүй байж байгаад 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдөр О.Б манай нөхөр Мөнхтулгатай фейсбүүк чатаар нь холбогдож 500.000 вон хэрэгтэй байна виз нь удахгүй гарлаа гэж хэлэхээр нь манай нөхөр өөрийн Хаан банкны 5121034968 дугаартай данснаас 1.240.000 төгрөг О.Бын 5166335158 дугаартай данс руу шилжүүлсэн байсан. Тэгээд виз гарахгүй удахгүй гарна гээд О.Б явж байгаад 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдөр манай хүүхдийн виз танай виз бүгд зэрэг гарах гээд байна. Надад 500.000 төгрөгийн хэрэг байна зээлээч гэхээр нь би мөнгөний боломж муу байна гээд 300.000 төгрөг О.Бын данс руу шилжүүлж өгсөн. Одоо болтол миний виз гараагүй, надтай уулзахгүй зугтаад байхаар нь цагдаад өргөдөл өгсөн. Мөн 2022 оны 6 дугаар сарын 25-ны өдөр виз чинь гарах гээд байна 1.000.000 төгрөг хэрэгтэй байна гээд байхаар нь мөнгө өгөөгүй. ...” /хх 96-98/,

хохирогч Р.Оийн “...2021 оны 11 дүгээр сард надад миний төрсөн эгч том Чогжмаа болон төрсөн охин болох Б.Дөлгөөн нар О.Б гэдэг хүн Солонгос улс руу эмчилгээнд явуулах зорилгоор найдвартай виз гаргаж өгнө гэж хэлсэн. Миний бие нуруу болон хүзүү, толгой, хэвлий дотор өвддөг. Байнга өвддөг нь нуруу юм. Дараа нь О.Б нь над руу гар утсаар 88844202 дугаараас залгаж виз гаргуулахад төрсний гэрчилгээ, гадаад паспорт хэрэгтэй гэж хэлсэн.Тэгээд 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр би 3,4 дүгээр хорооллын 1000 нэрийн барааны дэлгүүрийн замын урд талд О.Бд өөрийн гадаад паспорт, миний төрсөн охин Бөртгөлжингийн гадаад паспорт, төрсний гэрчилгээ, мөн Бөртгөлжин бид хоёрын таван ширхэг 5х6-ийн хэмжээтэй цээж зургийг өгсөн. Уг өдрөөс хойш сар орчмын дараа буюу 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр миний том ах Р.О.Б нь миний биеийн эмчилгээнд зориулж эмчилгээний мөнгийг өөрийнхөө өмнөөс өөрийн эхнэр Цэен-Ойдовын хаан банкны 5003663606 дугаарын данснаас О.Бын хаан банкны 5083047333 дугаарын данс руу 2.500.000 төгрөг шилжүүлсэн. Үүнээс хойш хэсэг хугацааны дараа би О.Баас визний талаар асуухад дандаа удахгүй гарна, түр хүлээж байгаарай эгчээ гэх мэт шалтаг байнга хэлдэг болсон. Сүүлийн үед заримдаа гар утас нь холбогдохгүй болчихдог. Энэ байдлаар явсаар байгаад одоог хүртэл О.Баас том ах Р.О.Бын шилжүүлсэн гэх эмчилгээний 2.500.000 төгрөг, миний гадаад паспорт, миний төрсөн охин Бөртгөлжингийн гадаад паспорт, төрсний гэрчилгээ, 5x6 хэмжээтэй цээж зургийг аваагүй болно.” /хх 19/,  

иргэний нэхэмжлэгч Р.О.Бын “...Би Солонгос улс руу эмчилгээнд явуулах зорилгоор өөрийнхөө өмнөөс эхнэр Цэен-Ойдовын хаан банкны 5003663606 дугаарын данснаас О.Бын хаан банкны 5083047333 дугаарын данс руу 2.500.000 төгрөг интернэт банкаар шилжүүлсэн, уг шилжүүлсэ гэх 2.500.000 төгрөгийг нэхэмжилж байна.” /хх 22/,

гэрч Р.Чн “...О.Б гэх эмэгтэй миний төрсөн охин болох Дөлгөөнд Солонгос улсад виз гаргаж өгнө гэж санал болгосон. Тэгээд Дөлгөөн надад Солонгос руу виз гаргаж өгөх талаар хэлсэн. Тэгээд манай том дүү болох Р.О.Б нь миний бага дүү Р.Оийг Солонгос улс руу явуулж эмчилгээнд хамруулах зорилгоор О.Бд ....2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр О.Бын 5083047333 дугаарын данс руу О.Б нь 2.500.000 төгрөгийг өөрийн эхнэр Цэен-Ойдовын данс болох Хаан банкны 5003663606 дугаарын данснаас шилжүүлсэн....” /хх 26-27/,

яллагдагч О.Бын “...би Ө.Мэс нийт 10.755.000 төгрөгийг дансаараа шилжүүлэн авч Солонгос улсын виз хөөцөлдөж өгнө гэж авсан. Мөн миний таньдаг эгч Дөлгөөн 2021 оны 10 дугаар сард над руу холбогдоод манай эгч Р.Оийг Солонгос улс руу эмчилгээнд явуулах зорилгоор виз гаргуулж улмаар Солонгос улсад харлуулж үлдээх зорилгоор тохирсон. Дараа нь Р.О гэх хүнтэй 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр уулзаж Р.Оийн гадаад паспорт, төрсөн охин Бөртгөлжингийн гадаад паспорт төрсний гэрчилгээг авсан. Тэгээд би уг паспортыг Мандах гэх хүнд өгсөн. Мандах виз мэдүүлэхэд 5.000.000 орчим төгрөг болно гэхээр нь өөрийн хаан банкны данснаас шилжүүлсэн. Мандах виз ковид-19 өвчний улмаас гарахгүй байна, хүлээж байгаарай гэж хэлсэн. Сүүлдээ 2022 оны 2 дугаар сарын дундуур Мандах надад визэнд оруулах боломжгүй байгаад байна, бичиг баримтаа буцаагаад авах уу гэж хэлсэн. Дөлгөөн надаас 5.000.000 төгрөгөө буцааж авъя гээд нэхэж эхэлсэн. 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Дөлгөөнд 2.500.000 төгрөгийг тухайн өдрийн вонноор бодож Дөлгөөний данс руу шилжүүлсэн. Мандах над руу 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 5.000.000 төгрөг шилжүүлсэн. Бичиг баримтыг буцаан өгсөн. Дөлгөөнөөс над руу шилжүүлсэн гэх иргэн О.Бын 2.500.000 төгрөгийг ойр зуурын хэрэглээнд ашигласан. ...” /хх 32-33/ гэх мэдүүлгүүд,

 хохирогч Ө.Мэс гаргаж өгсөн Хаан, Голомт банкны дансны хуулга, фейсбүүк чатаар харилцсан тухай тэмдэглэл /хх 103-127/, баримт бичигт үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх 34-35/, Хаан банкны 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 29/5070 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ц.Цэен-Ойдов, О.Б нарын дансны хуулга /хх 37-53/, дансны хуулганд үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх 54-55/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч О.Быг үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

Хохирогч Ө.М “...О.Б нь хохирлоос нэг ч төгрөг буцааж өгөөгүй. Шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаа бөгөөд түүнд оногдуулсан ял шийтгэл нь хөнгөдсөн гэж үзэж байна. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.

Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой.

Анхан шатны шүүх О.Бял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирлын хэмжээ, хохирол төлөгдөөгүй болон шүүгдэгчийн ажил эрхлэлт зэрэг хувийн байдлыг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсэн нь хуульд нийцсэн байна.

Харин анхан шатны шүүх уг ялыг эдлэх бүсчлэлийг тогтоохдоо Улаанбаатар хотын нутаг дэвсгэр гэж хэт ерөнхийлөн тогтоож, зорчих эрх хязгаарлах ялын эдлэх хэлбэрийг буруу тодорхойлсон байх тул шүүгдэгч О.Бын бүртгэлтэй албан ёсны гэрийн болон одоо амьдарч байгаа Сонгинохайрхан, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэх байдлаар өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, эрхийн хязгаарлалтыг тогтоож болно.” гэснийг үндэслэж шүүгдэгч О.Быг хохирогч Ө.Мучруулсан хохирол болох 10.755.000 төгрөгийг 3 сарын хугацаанд төлж барагдуулахыг зааж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасныг хэрэглэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Тодруулбал, анхан шатны шүүх шүүгдэгч О.БЭрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг агуулгаар нь буруу тайлбарлаж, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хориглосон нь хэт ерөнхий буюу зорчих эрхийг хязгаарлах ялыг тохирсон байдлаар оногдуулаагүй байх бөгөөд гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэхгүй байх тул шүүгдэгч О.Б нь Сонгинохайрхан дүүрэгт оршин суух бүртгэлтэй боловч Баянгол дүүрэгт амьдардаг гэх хэрэгт авагдсан баримт, мэдүүлэг зэрэгт үндэслэн түүнийг Улаанбаатар хотын Сонгинохайрхан, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох, мөн шүүх хуралдаанд шүүгдэгч О.Б нь хохирогч Ө.Мучруулсан хохирол болох 10.755.000 төгрөгийг 1 сарын хугацаанд төлж барагдуулахаа илэрхийлж байгаа зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах” үүргийг 3 сарын хугацаанд хохирогчид төлж барагдуулах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь шүүгдэгчийн эрх зүйн байдал дордохгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.  

Нөгөөтэйгүүр, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар зорчих эрх хязгаарлах ял эдлэх хүрээ хязгаарыг өөрчлүүлэх талаар хүсэлтээ зохих албан тушаалтанд өгч шийдвэрлүүлэх боломж нээлттэй болохыг тэмдэглэж байна.

Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 2022/ШЦТ/1060 дугаар шийтгэх тогтоолд дээр дурдсан өөрчлөлт оруулж, хохирогч Ө.Мөнх-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 2022/ШЦТ/1060 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч О.Быг хохирогч Ө.Мучруулсан хохирол болох 10.755.000 төгрөгийг 3 сарын хугацаанд төлж барагдуулах үүргийг хүлээлгэсүгэй.

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг сануулсугай.” гэсэн нэмэлт заалтуудыг оруулсугай.  

2. Шийтгэх тогтоолын 3 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий 5.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Боногдуулсан 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээр тогтоож, ...” гэснийг, “...Эрүүгийн хуулийн ерөнхий 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Боногдуулсан 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Улаанбаатар хотын Сонгинохайрхан, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоож, ...” гэж өөрчилсүгэй.

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, хохирогч Ө.Мөнх-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

                        ДАРГАЛАГЧ,

               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Б.ЗОРИГ

 

     ШҮҮГЧ                                        Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

     ШҮҮГЧ                                         Б.АРИУНХИШИГ