Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 101/ШШ2024/04414

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Золзаяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,******* тоотод оршин суух Г******* овогт Б******* Б******* /Регистрийн дугаар: ТЗ*******/-ийн нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: *******,*******,*******,*******,******* тоотод оршин суух Х овогт О С /Иргэний бүртгэлийн дугаар:/-д холбогдох,

 Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б*******, хариуцагч О.С /цахимаар/, нарийн бичгийн дарга Н.Ариунжаргал нар оролцов.

 

 

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч Г******* овогт Б******* Б******* /Регистрийн дугаар: ТЗ*******/, хариуцагч Х овогт О С /Иргэний бүртгэлийн дугаар:/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2014 оны 7 дугаар сарын 18-ны өдөр төрсөн охин Б.Мийг төрсөн эх О.Сийн асрамжид үлдээсүгэй.

 

3. Насанд хүрээгүй охин Б.Мийг 15 нас хүртэл сар бүр 500,000 төгрөг, 15-18 нас хүртэл сар бүр 1,000,000 төгрөгөөр эцэг Б.Б*******өөр тэжээн тэтгүүлж, охин Б.Мийн Ерөнхий боловсролын дунд сургуулийн сургалтын төлбөрийг 12 дугаар анги төгстөл бүрэн төлөхийг хүлээн зөвшөөрсөн болохыг дурдаж, Баянзүрх дүүргийн*******,*******,******* тоот байрыг охин Б.М, О.Сийн өмчлөлд үлдээхээр тохиролцсон эвлэрлийн гэрээг баталж, тус гэрээнээс охин Б.Мийн хас банкны хүүхдийн хадгаламжийн 5,000,000 төгрөгийг хүүгийн хамт 2025 онд төлж барагдуулах 4 дэх заалтыг хангахаас татгалзсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Саас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Б*******өд олгосугай.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэг хэвээр үргэлжлэхийг дурдсугай.

 

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЗОЛЗАЯА