| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сугарын Болортуяа |
| Хэргийн индекс | 177/2017/0164/Э |
| Дугаар | 150 |
| Огноо | 2017-12-01 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Я.Дина |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 150
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Болортуяа даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Сувд-Эрдэнэ,
Улсын яллагч: Я.Дина
Шүүгдэгч: Х.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын ГазраасЭрүүгийнхуулийнтусгайангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Барга овогт Х-н Н холбогдох 1735001700095 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1980 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 36 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, амбүл 4 нөхөр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар баг 10-21 тоотод оршин суудаг, яс үндэс дөрвөд, Монгол Улсын харъяат, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар ОО80122703, Барга овогт Х-н Н.
Холбогдсон хэргийн талаар: Х.Н нь Улаангом сумын 10 дугаар багийн нутагт байрлах 4 дүгээр цэцэрлэгийн бага бүлгийн ангиас 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хохирогч Л.Б-н Самсунг Жи-7 загварын гар утсыг хулгайлж 594300 төгрөгний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Х.Н-г гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дараахь нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзээд дүгнэвэл:
Шүүгдэгч Х.Н ньУвс аймгийнУлаангом сумын10 дугаарбагийннутагтбайрлах 4 дүгээр цэцэрлэгийн бага бүлгийн ангиас2017 оны11 дүгээрсарын 10-ны өдөрхохирогч Л.Б-н гар утсыг хулгайлж, түүнд 594300 төгрөгийнхохиролучруулсан болох нь хохирогч Л.Б-н “Би2017 оны11дүгээрсарын 10-ны өдөр 8 цаг 40 минутын үедгаднаас ангийн кордиорт орж ирээд гадуур хувцасаа тайлаад дээр нь өөрийн Самсунг Жи-7 загварын шаргал өнгөтэй, 2 сим карт уншдаг гадна талдаа шаргал өнгөтэй гялтганасан гэртэй гар утсаа үлдээгээд анги руугаа ороод тавчигаа өмсөөд гараад ирэх хооронд миний гар утас хувцас дээр байхгүй байсан. ...2017 оны 11 дүгээр сарын 13-ны орой 17 цаг 40 минутын үед Нацаг миний 99454868 дугаар луу залгаад Б багшаа танд хэлэх юм байна гэхээр нь яваад очсон нь Н гэрийнхээ ойролцоо зогсож байсан ба манайд оръя гээд гэр үрүү нь орсон чинь Н таны утас олдвол та яах вэ гэж асуухаар нь би баярлана гэж хэлэхэд таны утсыг надад нэг хүн өг гэж дамжуулж өгсөн. Тэр хүн өөрөө өгөх гэхээр санаа зовоод байна энэ утас асахаар баригддаг цагдаа сэргийлэх гэвэл хэцүү гэж хэлсэн. Тэгэхээр нь би цагдаад хэлэхгүй, ангид авч ирээд орхисон байна гээд хэлчихье гэсэн чинь та тэг гэж хэлээд миний гар утсыг гэр дотроо хураасан гудасны завсараас гаргаж өгсөн. Би баярлалаа чамайг дараа баярлуулна гэж хэлээд утсаа аваад гэрт нь асаагаад миний утас байгаа биз дээ миний охины зураг байна гэж Н дэлгэцэн дээр байсан охины зураг үзүүлсэн чинь та манай гэрт утсаа асаачихлаа цагдаа ирвэл яана гэсэн. Би Н багш ирсэн гэж хэлээрэй гээд гараад гэр үрүүгээ явсан. 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр ажил тарж байх үеэр Н хүүхдээ авахаар ирэхдээ таны утсыг асууж нэг цагдаа ирэхээр нь би таны утсыг авсан гэж үнэнээ хэлсэн шүү та намайг уучлаарай гэхээр нь би Н чамд хүн дамжуулсан гэж хэлсэн биз дээ гэж хэлсэн” /хх-ийн7-10 тал/гэхмэдүүлэг, гэрчЦ.Б-н“Л.Б багш ирээд куртик цүнхээ шкаб дээр тавиад дээр нь мэдрэгчтэй томхон гар утас тавьж байхыг би харсан. Л.Б багш ангийнхаа үүдний кордиорт хувцасаа тайлаад тавьж байхад миний хажууд нэг залуу, нэг эмэгтэй хоёр хүүхдийнхээ хувцасыг тайлж байсан. Би охиноо анги руу нь оруулаад гарч байхад миний хажуугаар нэг өндөр эмэгтэй хүүхэд хөтөлсөн тэдний анги руу орсон. Би гэрт ирээд байж байтал миний охин Н-н багш Б манайд ирээд миний гар утас алга болчлоо гэж хэлсэн” /хх-ийн11-12 тал/гэхмэдүүлэг, гэрч О.Б-н“Л.Б багшийн ангид багшаар ажилладаг. Өглөө 8 цаг өнгөрч байх үед Л.Б багш гаднаас орж ирээд надад авч өгөөд ангиас гараад коридорт байснаа миний гар утас алга болчихлоо, миний утас уруу залга гэж хэлэхээр нь би өөрийнхөө 86013911 гэсэн дугаараас 99454868 дугаар луу залгасан чинь утас нь холбогдохгүй байсан” /хх-ийн 13 тал/ гэх мэдүүлэг, гэрч С.Ө-н“…Л.Б багш бид хоёр ангийн үүдний гар утас алга болсон гэх коридороос багшийн гар утсыг хайгаад олоогүй. Багш өөрийнхөө цүнхнээс утсаа хайгаад олоогүй” /хх-ийн 14 тал/гэх мэдүүлэг, шүүгдэгч Х.Н-н хэргээ хүлээн мэдүүлсэн “Би сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. би хүүхдийнхээ хувцасыг тайлж ангид оруулчихаад гарах гэж байхад хувцасны шкаф дээр куртик, цүнхний хажууд нэг ширхэг гар утас байсан. Тэр гар утсыг аваад гарахад ангид байсан хүмүүс хараагүй юм. Ангиас гараад би авсан гар утсыг унтрааж гэртээ очсон. Би авсан гар утсаа орой нь ангийн хурал дээр өгөх гэсэн боловч багш гар утас алга гээд өндөр авсан байсан тул өгч чадаагүй. Тэгээд гурав хоногийн дараа багшид уучлаарай, миний буруу гэж хэлээд гар утсыг эргүүлж өгсөн. Би хийсэн хэрэгтээ үнэхээр их гэмшиж, маш ичиж байна. Дахин ийм зүйл хийхгүй, үр хүүхдүүдээ гэсэн сайн хэлж сургана. Би өглөө хүүхдээ хүргэж өгөх болгондоо багшаас уучлалт гуйж байгаа” гэх мэдүүлгүүд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Гэрэгэ эстимэйт ХХК-ийн эд хөрөнгийн зах зээлийн үнийн тодорхойлолтзэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар буюу өмчлөгч болон бусад эргэн тойрны хүмүүс/ хэнд ч /-т мэдэгдэхгүйгээр авч буй үйлдэл бөгөөд шүүгдэгч Х.Н нь 4 дүгээр цэцэрлэгийн бага бүлгийнангийн коридорт хувцасны шүүгээн дээр байсан хохирогч Л.Б-н гар утсыг хэнд ч мэдэгдэхгүйгээр авч явсан нь бусдын эд хөрөнгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан шууд санаатай, шунахай сэдэлттэй үйлдэл байх тул хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан гэж үзнэ.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Л.Б-т нийт 594300төгрөгийн буюу бага бус хэмжээнээс давсан хохирол учирсан нь "Гэрэгэ эстимэйт" ХХК-ийн 2017 оны11дүгээрсарын16-ныөдрийнУВ/01/154тоот “Эд хөрөнгийн зах зээлийн үнийн тодорхойлолт” /хх-ийн 21 тал/-оор, хэрэг бүртгэлтийн шатанд шүүгдэгч Х.Нацаг нь хохирогч Л.Баттөмөрт түүний эзэмшлийн Самсунг Жи-7 загварынгар утсыг буцаан өгсөн үйл баримт тус тус тогтоогдсон байна.
Иймд шүүгдэгч Х.Н-г хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Х.Н нь хохирогч Л.Б-н Самсунг Жи-7 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, түүнд 594300 төгрөгний хохирол учруулахгэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч Х.Н-н нь хувийн байдал тогтоосон гэрч Х.Т, Х.О нарын мэдүүлэг, Улаангом сумын 6 багийн Засаг даргын тодорхойлолт, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн. 18-19, 38, 42-43 тал/ зэрэг нотлох баримтуудаарУвс аймгийн Улаангом сумын 6 дугаар багийн 10-21 тоотод оршин суудаг, нөхөр, 2 хүүхдийн хамт амьдардаг, хувиараа хүүхдийн бойтог гутал оёж амьдарлаа авч явдаг байх ба түүний хүү Б.Б нь 2 нас 8 сартай, охин Б.А нь 6 нас 5 сартай болох нь тогтоогдож байна.
Мөн хэргийн 31-32 дугаар талд авагдсан урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар шүүгдэгч Х.Н нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн байх ба түүндял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг төлсөн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон болно.
Шүүгдэгч Х.Н нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлж барагдуулсан болох нь хохирогчийн гомдол, нэхэмжлэх зүйлгүй талаарх тодорхойлолт /хх-ийн 44 тал/, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлгээр нотлогдож байх тул шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй гэж үзлээ.
Иймд шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшсэн, хохирогчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг байхгүй, гомдолгүй гэсэн нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзээд шүүгдэгчид хуульд заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Х.Н нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжилсэн эд зүйл үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5-9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 2-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Барга овогт Х-н Н-г хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х-н Н-т хуульд заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 8 /найм/ сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Н-т оршин суух газар, ажлаа өөрчлөх тохиолдолд хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгчид хяналт тавихыг Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Н нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.
6. Шүүгдэгч Х.Н-с гаргуулах хохирол, төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл болон битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Х.Н-т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэрэглэсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА