| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбат Шинэбаяр |
| Хэргийн индекс | 2127000000080 |
| Дугаар | 2023/ДШМ/41 |
| Огноо | 2023-01-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 17.1.2.1., 17.1.2.4., |
| Улсын яллагч | Г.Лхагвасүрэн |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 01 сарын 05 өдөр
Дугаар 2023/ДШМ/41
2023 01 05 2023/ДШМ/41
С.Б, Г.Ж, С.П, Р.Б
нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Б.Батзориг, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Лхагвасүрэн,
шүүгдэгч Г.Ж,
нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2022/ШЦТ/1458 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Ж, С.Б, С.П нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн С.Б, Г.Ж, С.П, Р.Б нарт холбогдох 2127000000080 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Т овогт Гийн Ж, 1993 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Завхан аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт ... тоотод оршин суух, /РД:.../,
Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 66 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.2, 37 дугаар зүйлийн 37.4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,
Сум дундын 14 дүгээр шүүхийн шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жилийн хугацаагаар хорих ялаар,
Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 60 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар тус тус шийтгэж, биечлэн эдлэх нийт ялыг 2 жил 6 сарын хугацаагаар тогтоосон.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 591 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 872 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж байсан.
2. Б овогт Сийн Б, 1998 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүү, эмэг эхийн хамт ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:.../,
3. Б овогт Рийн Б, 1990 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймагт, 32 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүү нарын хамт ... тоотод оршин суух, /РД:.../,
Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 355 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 хоногийн хугацаагаар хорих ялаар,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 737 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан,
4. Б овогт Сийн П 1989 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ганцаараа, ... тоотод оршин суух хаягтай боловч ...тоотод түр оршин суух,
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2000 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 17 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж мөн хугацаагаар ялыг хойшлуулж байсан. /РД:.../.
Шүүгдэгч Р.Б, С.Б, С.П, Г.Ж нар нь бүлэглэн, учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж 2021 оны 7 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Завхан аймгийн Улиастай сумын Чигэстэй багийн нутагт байрлан үйл ажиллагаа явуулдаг Завхан аймгийн бурхан шашны төв “...” хийдийн цонхоор нэвтрэн орж шашны эд зүйлс болох мөнгөн цөгц 4 ширхэг, Замбалгарав нэртэй гуулин цутгамал бурхан 1 ширхэг, Бурхан багш нэртэй гуулин цутгамал бурхан 2 ширхэг, мөнгөн суварга 2 ширхэг зэрэг эд зүйлсийг хулгайлж 3.885.000 төгрөгийн хохирол,
2021 оны 7 дугаар сарын 12-ны шөнө 00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт шашны үйл ажиллагаа явуулдаг ... хийдэд хууль бусаар нэвтэрч шашны эд зүйл болох Буддын шашны бурхан багш бурхан, Манзушир бурха, Ногоон дарь эх бурхан, Цагаан дарь эх бурхан, Цагаан шүхэрт бурхан, Цэнд-Аюуш бурхан, цан, Сэлэн зэргийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, учрах саадыг арилгах зорилгооор зэвсэг, машин механизм ашиглаж хууль бусаар хулгайлж 7.100.000 төгрөгийн хохирол,
2021 оны 7 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах үйл ажиллагаа явуулах зориулалттай, тусгайлан хамгаалагдсан Архангай аймгийн ... байранд зэвсэг ашиглан, хууль бусаар, нууцаар нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр бурхан 2 ширхэг, суварга 2 ширхгийг тус тус хулгайлан 3.700.000 төгрөгийн хохирол,
2021 оны 8 дугаар сарын 09-ний өдөр 03 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Хархорин сумын Шанх багийн нутаг дэвсгэрт байрлах “...” хийдэд хууль бусаар нэвтэрч 17, 18 дугаар зууны үед бүтээгдсэн Майдар, Богд Зонхова, Занабазар, Гонгор нэртэй 7 ширхэг шавар бурхныг хулгайлан 7.730.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан,
шүүгдэгч С.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Төв аймгийн Баянчандмань сумын нутаг дэвсгэрт байрлах “...” гэх газар хохирогч З.Отай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
шүүгдэгч С.Б, Г.Ж нар нь бүлэглэн, хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж 2021 оны 7 дугаар сард Дорноговь аймгийн Мандах сумын 3 дугаар баг, ... гэх газар байрлах хохирогч Б.Бын эзэмшлийн өвөлжөөнд хууль бусаар нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, машин механизм ашиглаж дунд гарын мөнгө аяга хулгайлж 300.000 төгрөгийн хохирол учруулсан,
2021 оны 7 дугаар сард Дорноговь аймгийн Мандах сумын 3 дугаар баг, Хар дэл гэх газар байрлах хохирогч Н.Бын эзэмшлийн өвөлжөөнд хууль бусаар нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, машин механизм ашиглаж мөнгөн хазаар, Reebok загварын пүүз, сударны хайрцаг зэрэг эд зүйлс хулгайлж 1.420.000 хохирол учруулсан,
2021 оны 7 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө 03:00 цагийн үед Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Рашаантын 25 дугаар гудамжны 01 тоотод байрлах “...” хийдээс шинэ цагийн 3 ширхэг гуулин бурхныг хулгайлж 900.000 төгрөгийн хохирол учруулсан,
2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Одонтын 20 дугаар гудамжны 1 тоотод оршин суух хохирогч Н.Гийн байшингийн цонхыг түлхэн, хууль бусаар нэвтэрч, Асер загварын нөүтбүүк, 4 ширхэг мөнгөн аяга зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 1.630.000 төгрөгийн хохирол учруулсан,
2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Баянхайрханы 82 дугаар гудамжны 11 тоотод байрлах хохирогч Н.Цы өвлийн сууцанд нууцаар нэвтэрч зурагт, хоёр ширхэг мөнгөн аяга зэргийг хулгайлан 1.650.000 төгрөгийн хохирол учруулсан,
2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр ... тоотод байрлах хохирогч Ш.Иын гэрт нууцаар нэвтэрч зурагт 1 ширхгийг хулгайлан 550.000 төгрөгийн хохирол учруулсан,
2022 оны 02 дугаар сарын 19-ний өдөр ... тоотод байрлах хохирогч Т.Мын зуслангийн байшинд нууцаар нэвтэрч зурагт 1 ширхгийг хулгайлан 600.000 төгрөгийн хохирол учруулсан,
2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр ... тоотод оршин суух иргэн Т.Бын монгол гэрт нэвтрэн орж, 32 инчийн ЛСД зурагтыг нууцаар хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлж 315.000 төгрөгийн хохирол учруулсан,
шүүгдэгч Г.Ж нь 2021 оны 7 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө 01 цагийн үед ... тоотод үйл ажиллагаа явуулах ... хийдэд хууль бусаар нэвтэрч шашны эд зүйл болох гуулин цутгамал бурхан 1 ширхэг, ногоон дарь эх нэртэй гуулин бурхан 1 ширхэг, цагаан дарь эх нэртэй гуулин бурхан 1 ширхэг, гуулин суварга 1 ширхэг цагаан өнгийн дун 1 ширхэг зэргийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авч 3.300.000 төгрөгийн хохирол,
2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 35 дугаар хороо, ... тоотод оршин суух хохирогч П.Бийн гэрт хууль бусаар, нууцаар нэвтэрч орос хромон гутал 1 хос, угалзтай монгол гутал 1 хос, нэхий түрийтэй гутал 1 хос, манан хөөрөг 1 ширхэг, даалин 1 ширхэг хувцасны цүнх 1 ширхэг, хонины мах 30 кг, биет 50.000 төгрөг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан 1.710.000 төгрөгийн хохирол,
Төв аймгийн Батсүмбэр сумын 3 дугаар багийн нутаг Түшээ гүн гэх газраас 2021 оны 6 дугаар сард Н.Нын эзэмшлийн 8 тооны адуу буюу олон тооны адуу бэлчээрээс хулгайлж 14.800.000 төгрөгийн хохирол,
Төв аймгийн Батсүмбэр сумын 3 дугаар багийн нутаг Түшээт Хан гэх газраас 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хохирогч Б.Бы өмчлөлийн 10 тооны адууг хулгайлж, 10.900.000 төгрөгийн хохирол,
Төв аймгийн Батсүмбэр сумын 3 дугаар багийн нутаг Түшээт хан гэх газраас 2021 оны 6 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө хохирогч Н.Цийн өмчлөлийн 8 тооны адууг буюу олон тооны малыг хулгайлж, бусдад 7.400.000 төгрөгийн хохирол,
Төв аймгийн Батсүмбэр сумын Баянгол 3 дугаар багийн нутаг Түшээ гүн гэх газраас 2021 оны 6 дугаар сард Г.Мын өмчлөлийн хонгор, саарал зүсмийн 2 тооны адууг хулгайлж 3.500.000 төгрөгийн хохирол,
Төв аймгийн Батсүмбэр сумын 3 дугаар багийн нутаг Түшээ гүн гэх газраас 2021 оны 6 дугаар сард хохирогч Б.Хгийн 1 тооны адууг хулгайлж, 1.500.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан.
шүүгдэгч Г.Ж нь 2022 оны 02 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо 205 дугаар байрны авто зогсоол дээр байрлуулсан хохирогч М.Уын эзэмшлийн Тоёота Харриер загварын ... улсын бүртгэлийн дугаартай тээврийн хэрэгслийн рүлийн аппаратыг нууцаар, хууль бусаар хулгайлан 1.300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: С.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалт, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар,
Г.Жын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалт, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар,
С.П, Р.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Г.Ж, С.Б, Р.Б, С.П нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах буюу хулгайлах гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн,
шүүгдэгч Г.Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан олон тооны мал хулгайлах, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн,
шүүгдэгч С.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.Жт 4 жилийн хугацаагаар хорих ял, С.Бд 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял, Р.Бд 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял, С.Пд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.Жт 2 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч С.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Жт оногдуулсан ялыг нэмж нэгтгэн эдлэх хорих ялыг 6 жил 6 сарын хугацаагаар, шүүгдэгч С.Бд оногдуулсан ялыг нэмж нэгтгэн эдлэх хорих ялыг 3 жил 7 сар 3 хоногын хугацаагаар тус тус тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсагт зааснаар шүүгдэгч Г.Жт оногдуулсан 6 жил 6 сар хорих ялыг хаалттай, шүүгдэгч С.Б, Р.Б, С.П нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Жын 310 хоног, С.Бийн 310 хоног, С.Пгийн 30 хоног, С.Бгийн 63 хоног цагдан хоригдсон хоногийг тэдгээрийн эдлэх ялд нь оруулан тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл 46-22 УАС улсын бүртгэлийн дугаартай Тоёота Прадо загварын тээврийн хэрэгсэл буюу түүний үнэ 9.100.000 /есөн сая нэг зуун мянга/ төгрөгийг шүүгдэгч С.Бэс гаргуулж улсын орлого болгож,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар гэм хорын хохиролд нийт 38.134.850 төгрөгийг шүүгдэгч Г.Жаас гаргуулан хохирогч Д.Ст /.../ 2.576.666 төгрөг, хохирогч Д.Аид /.../ 450.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Д.Дид 50.000 төгрөг, В.Бд /.../ 1.233.333 төгрөг, Н.Бад /.../ 710.000 төгрөг, Б.Бд /.../ 150.000 төгрөг, П.Мад /.../ 840.000 төгрөг, Б.От /.../ 2.366.666 төгрөг, Л.Бд /.../ 3.178.333 төгрөг, Н.Нд /.../ 6.150.450 төгрөг, иргэний нэхэмжлэгч Л.Бд /.../ 2.688.000 төгрөг, Н.Цт /.../ 3.317.000 төгрөг, Г.Мод /.../ 3.333.700 төгрөг, Б.Хд /.../ 1.450.000 төгрөг, Н.Над /.../ 6.666.000 төгрөг, Н.Гт /.../ 550.000 төгрөг, Н.Цд /.../ 325.000 төгрөг, Ш.Иад /.../ 400.000 төгрөг, Т.Мт /.../ 300.000 төгрөг, Т.Бад /.../ 157.500 төгрөг, М.Уад /.../ 1.300.000 төгрөг, шүүгдэгч С.Бэс 6.218.150 төгрөгийг гаргуулан хохирогч Д.Ст /.../ 2.576.666 төгрөг, Д.Аид /.../ 25.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Д.Дид 50.000 төгрөг, В.Бд /.../ 240.000 төгрөг, Н.Бад /.../ 710.000 төгрөг, Б.Бд /.../ 150.000 төгрөг, Б.От /.../ 250.000 төгрөг, Л.Бд /.../ 240.000 төгрөг, Н.Нд /.../ 293.984 төгрөг, Н.Гт /.../ 550.000 төгрөг, Н.Цд /.../ 325.000 төгрөг, Ш.Иад /.../ 400.000 төгрөг, Т.Мт /.../ 300.000 төгрөг, Т.Бад /.../ 157.500 төгрөг, шүүгдэгч Р.Бгаас 3.605.550 төгрөгийг гаргуулан хохирогч Д.Ст /.../ 2.576.666 төгрөг, В.Бд /.../ 240.000 төгрөг, Б.От /.../ 250.000 төгрөг, Л.Бд /.../ 240.000 төгрөг тус тус олгож,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бор аяга 1 ширхэг, хоёр нүдний дуран 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч С.Бд буцаан олгох, дархан гурил гэсэн шуудай 3 ширхэг, хаалганы тасдагдсан цүү нэг ширхэг, хар өнгийн хоёр тал нь тасдагдсан 1 ширхэг төмөр, хар өнгийн пүүз 1 хос, хар өнгийн кейт нэг хос, 3 ширхэг зайтай духны шар өнгийн гэрэл 1 ширхэг, ажлын бээлий цэнхэр өнгөтэй 3 хос, улаан өнгөтэй 1 хос, хөх өнгө 1 хос, төмөр иштэй алх 1ширхэг, 8м урттай шар өнгийн олс нэг ширхэг, 6м урттай цагаан өнгийн олс 1 ширхэг, үзүүр хэсгийг нь тасдсан 59 см урттай 1 ширхэг төмөр, 1 ширхэг шар өнгийн төмөр тасдагч зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж шийдвэрлэхийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгаж, 1 ширхэг си диг хэрэгт хадгалж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч С.Б гаргасан давж заалдах гомдолдоо: “...Би цагдан хорих 461 дүгээр ангид 2022 оны 2 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн одоог хүртэл цагдан хоригдож, өмнө нь Өвөрхангай аймгийн Хархорум сумын Сум дундын цагдан хорих газар 1 сар хоригдож нийт цагдан хоригдсон хоног 300 хоног болно. Мөн таслан сэргийлэх арга хэмжээ авч, цагдан хорьсны улмаас бусдад учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулж чадалгүй гэм буруугийн шүүх хурал болж хорих ял авсан юм. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байсан. Би цагдан хоригдож байх хугацаанд өөрийн хийсэн гэмт хэргийн улмаас учирсан хор хөнөөлийг ямар муу үр дагавар дагуулж байгааг ухамсарлан ойлгож авсан тул хувийн байдлыг минь харгалзан үзэж оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэжээ.
Шүүгдэгч С.П гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие 2021 оны 7 дугаар сарын 02-ноос 03-ны өдөр, 2021 оны 7 дугаар сарын 12-ны өдөр, 2021 оны 7 дугаар сарын 16-наас 17-ны өдөр, 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдөр гээд 4 удаагийн үйлдлээр бусдад 3.600.130 төгрөгийн хохирол учруулсан хэрэгт холбогдсон билээ. Уг хүсэлтээрээ би өөрийн гэм буруутай үйлдлээ зөвтгөж байгаа юм биш. Би хэрэгт холбогдогч Б, Ж, Б нартай мэндийн зөрүүтэй явдаг танил хүмүүс билээ. Бид дөрвүүлээ ярилцаж тохиролцоод Завхан аймаг явсан, 2021 оны 7 дугаар сарын 02-ны шөнө Завхан аймгийн төв гандан руу орж шашны эд зүйл авсан. Ингээд 2021 оны 7 дугаар сарын 02-ноос 08, 09-ний хооронд нийт 4 удаагийн үйлдэлд бусдын үг ярианд автан цуг явсан. Ингээд түүнээс хойш өөрийгөө буруу зүйл хийж явснаа ухааран найз нартайгаа дахин цуг яваагүй болоод дахин уулзаагүй билээ. Би өөрийн хийсэн гэм буруутай үйлдлээ ухааран бусдад учруулсан хохирол болох 3.600.130 төгрөгийг төлж барагдуулсан. Би гэм буруутай үйлдэлдээ маш их харамсаж байна. Иймд анхан шатны шүүхээс оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг минь хөнгөрүүлж өгнө үү. ...” гэжээ.
Шүүгдэгч Г.Ж гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 1993 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Завхан аймгийн Тэлмэн суманд эцэг Т.Г, эх С.Сэрчмаа нарын ууган хүү болон мэндэлсэн. 2001-2011 онд Сэлэнгэ аймгийн 1 дүгээр сургууль төгсөж, 2011-2013 онд Барилгын коллежийг барилгын засал чимэглэлчин мэргэжлээр сурч төгссөн. 2002 онд эцэг Т.Г минь хорвоогийн мөнх бусыг үзүүлж, эх С.Сэрчмаагийн хамт болон бага насны охин Ж.Марал нарын хамтаар ажиллаж амьдардаг. Охины минь эх Л.Шүрэнцэцэг нь 2017 оны 9 дүгээр сард авто ослын улмаас насан эцэслэсэн. Миний бие мөрдөн байцаалтын шатнаас эхлэн хийсэн гэмт хэргээ үнэн зөвөөр хүлээж, бусдад учруулсан хохирлоосоо багаар төлж, үлдсэн төлбөрөө ажил хөдөлмөр эрхэлж нөхөн төлөхөө илэрхийлж байгаа. Өндөр настай эх С.Сэрчмаа болон охин Ж.Марал хоёрынхоо хамт амьдардаг. Хүүхэд байхдаа хурдны морь унаж байгаад бэртэн түнхний мултралтай группд байдаг. Дээрх хүндэтгэн үзэх шалтгаануудыг минь харгалзан үзэж эрхэм шүүгч та бүхэн надад боломж олгож, оногдуулсан ялыг минь хөнгөрүүлж нээлттэй хорих байгууллагад хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Г.Жын өмгөөлөгч Ц.Гансүх тус шүүх хуралдаанд ирүүлсэн тайлбартаа: “...Г.Жын давж заалдах журмаар гаргасан гомдлыг дэмжиж байгаа бөгөөд шүүхээс гарах шийдвэрийг хүндэтгэн үзэх болно. ...” гэжээ.
Прокурор Г.Лхагвасүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Энэ хэрэгт талуудаас хэргийн зүйлчлэлд маргасан зүйл байхгүй. Г.Жын хувьд өмнө 6 удаагийн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн. Энэ гэмт хэргийн хувьд 12 удаагийн давтамжтайгаар үйлдсэн. Хулгайлах гэмт хэрэг, дээрэмдэх гэх мэт гэмт хэргүүдэд холбогдсон. Өмнөх ял шийтгэлүүдээ эдэлсэн. Энэ удаагийн үйлдэлд нь анхан шатны шүүхээс 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан. Нэмж нэгтгээд 6 жил 6 сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн. Эрүүгийн хариуцлага нь цээрлүүлэх зорилготой байдаг. Өмнөх ял шийтгэлүүд нь нээлттэй дэглэмд хөнгөн ял шийтгэл оногдуулж байсан. Иймд энэ хэрэгт хаалттай хорих ангид эдлүүлэх санал гаргасан. С.П, С. Б нарын хувьд мөн адил ял шийтгэлийг хөнгөрүүлж өгөхийг хүссэн ч оногдуулсан эрүүгийн хариуцлага хөнгөдсөн гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй, эрүүгийн хариуцлага тохирсон гэж үзэж байна. ...” гэв.
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.
1. Шүүгдэгч Р.Б, С.П нар нь бусадтай бүлэглэн 2021 оны 07 дугаар сараас 2021 оны 08 дугаар сарын 09-ны өдрийн хооронд 4 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч эд хөрөнгийг нь хулгайлан авч бусдад хохирол учруулсан гэмт хэргийг,
2. Шүүгдэгч С.Б нь бусадтай бүлэглэн 2021 оны 07 дугаар сараас 2022 оны 02 дугаар сарын 19-ны өдрийн хооронд 12 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч эд хөрөнгийг нь хулгайлан авч бусдад хохирол учруулсан гэмт хэргийг,
-2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг,
3. Шүүгдэгч Г.Ж нь бусадтай бүлэглэн бүлэглэн 2021 оны 07 дугаар сараас 2022 оны 02 дугаар сарын 19-ны өдрийн хооронд 12 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч эд хөрөнгийг нь хулгайлан авч бусдад хохирол учруулсан гэмт хэргийг,
-Ганцаараа 2021 оны 06 дугаар сараас 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн хооронд 4 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч эд хөрөнгийг нь хулгайлан авч бусдад хохирол учруулсан гэмт хэргийг,
-Ганцаараа 2021 оны 06 дугаар сард 5 удаагийн үйлдлээр машин механизм ашиглаж, олон тооны мал хулгайлан авч бусдад хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:
Эд зүйлээ хулгайд алдсан хохирогч Д.С /1хх 85/, Д.А /4хх 41/, Б.Б /6хх 173/, М.У /11хх 174/, Л.Б /3хх 30/, З.О /3хх 218/, Н.Б /6хх 238/, Б.О /7хх 112/, Ю.Ганболд /7хх 229/, П.Б /8хх 24/, Н.Н /9хх 7/, Н.Н /9хх 89/, Н.Ц /9хх 165/, Г.М /9хх 209/, Б.Х /9хх 246/, Н.Г /10хх 85/, Н.Ц /10хх 236/, Ш.И /10хх 240/, Т.М /11хх 57/, Т.Б /11хх 116/ нарын мэдүүлэг,
иргэний нэхэмжлэгч Д.Донъяондорж /4хх 47/, Ч.Мягмарсүрэн /5хх 203/, Л.Баттөр /5хх 206/, Н.Отгонбаяр /7хх 117/, М.Бат-Ирээдгүй /9хх 34-35/, Ш.Манлайбаатар /10хх 236/ нарын мэдүүлэг,
гэрч Ц.Энхтөр /1хх 91/, Б.Баттулга /1хх 94/, С.Түвшинцэцэг /1хх 104, 9хх 101/, Д.Гантөмөр /7хх 120/, Д.Мөнхзул /7хх 121/, Б.Дөлгөөн /7хх 127/, Б.Хандсүрэн /9хх 12/, Н.Батхуяг /9хх 13/, З.О /9хх 18/, И.Заяат /9хх 20/ нарын мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 104 дугаартай шинжээчийн дүгнэлт /3хх 70-101/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 279 /3хх 226/, 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 09/013 /4хх 83/, 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 105 /3хх 64-68/,
Соёлын яамны шинжээчийн дүгнэлт /3хх 80-93/,
“Сэлэнгэ Эстимэйт” компанийн 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 109 дугаартай /3хх 62/,
“Дамно” ХХК-ийн 2022 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 22-13, 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 22-415 дугаартай /6хх 34-38, 11хх 179-180/,
“Ашид Билгүүн” ХХК-ийн 2021 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн ТХҮ-921/1680, ТХҮ-921/1681 /6хх 186-188, 7хх 2-4/, 2022 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн ТХҮ-921/2675 дугаартай /7хх 6-9/,
“Мастер үнэлгээ” ХХК-ийн 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 21/022, 2022 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 22/0065, 2022 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 22/022, 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 22/010 дугаартай /7хх 147-148, 234-235, 10хх 96-97, 162-163, 11хх 133-134/,
“Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 1296, 2022 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 209, 234 дугаартай /8хх 47-48, 11хх 10-11, 66-67/,
“Эй Жэй Жэй Эм” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 07/427, 07/428, 07/429, 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 07/425, 07/426 дугаартай /9хх 30-39, 110-120, 171-179, 220-226, 10хх 4-9/ хөрөнгийн үнэлгээний тайлангууд,
хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 44-62, 3хх 13-24, 49-54, 250-4хх 2, 4хх 171-183, 5хх 158-163, 6хх 166-167, 6хх 221-225, 7хх 58-74, 8хх 10-13, 10хх 71-79, 134-139, 221-224, 11хх 48-52, 98-104, 168-169/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /4хх 31-38, 7хх 104-107, 11хх 195-196/, ачаа тээшинд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 63-80/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /2хх 1-9, 3хх 1-9/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /4хх 158, 215-218, 5хх 183-200, 7хх 96-103, 7хх 221-225, 8хх 34, 10хх 106-108, 232/, нотлох баримтуудын хуулбар /9хх 54-64/, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Ж, С.Б, Р.Б, С.П нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах буюу хулгайлах гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн, шүүгдэгч Г.Жыг олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч С.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.
Шүүгдэгч С.Б, Г.Ж, Р.Б, С.П нарын үйлдсэн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлагах хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан тухайн зүйл хэсэгт зааснаар Г.Жт 6 жил 6 сарын хугацаагаар хорих ял, С.Бд 3 жил 7 сар 3 хоногийн хугацаагаар хорих ял, Р.Бд 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял, С.Пд 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Г.Жт оногдуулсан хорих ялыг хаалттай, С.Б, Р.Б, С.П нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тус тус шийдвэрлэсэн нь тэдгээрийн гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байх тул шүүгдэгч С.Б, Г.Ж, С.П нарын ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх талаар гаргасан гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.
Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох дараах нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан зөрчлүүдийг гаргажээ.
1. Сонгинохайрхан дүүргийн прокуророос шүүгдэгч С.Б, Г.Ж, С.П, Р.Б нарын хулгайн үйлдэл тус бүрт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байхад анхан шатны шүүх дээрх нэр бүхий шүүгдэгч нарыг хулгайлах гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэн тооцно” гэж хуульчилсан байхад шүүгдэгч нарын үйлдсэн олон удаагийн хулгайлах гэмт хэрэгт эрх зүйн дүгнэлт хийлгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулжээ.
2. Сонгинохайрхан дүүргийн прокурорын 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 29 дүгээр тогтоол /12хх 22-23/-оор Г.Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байхад 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 600 дугаартай яллах дүгнэлтэд “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар” гэж 2 дахь хэсгийн аль хүндрүүлэх шинжээр зүйлчилж байгааг бичээгүй, прокурорын энэ алдаанд дүгнэлт хийлгүйгээр анхан шатны шүүх Г.Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулсан байна. Мөн Г.Жт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “машин механизм ашиглаж” гэсэн хүндрүүлэх шинжээр ял сонсгож, яллагдагчаар татсан атал үүнийг хэрхсэн талаар дүгнэлт хийгээгүй байна.
Түүнчлэн Г.Жт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлтэд бичигдсэн байхад дээрх зүйл ангиар түүнийг гэм буруутайд тооцсон, эс тооцсон талаар шийтгэх тогтоолд дүгнэлгүй орхигдуулсан ба давж заалдах шатны шүүх уг нөхцөл байдлыг засах боломжгүйг дурьдах нь зүйтэй байна.
3. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын “Тодорхойлох нь” хэсэгт “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бд 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулж...” гэж дүгнэсэн атлаа “Тогтоох нь” хэсгийн 3 дахь заалтад “...шүүгдэгч С.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял...” гэж ял шийтгэлийг зөрүүтэй бичиж шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх нь шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлэх эрх хэмжээний хүрээнд ял оногдуулсан анхан шатны шүүхийн шийдвэрийн алдаатай байдлыг эргэлзээгүйгээр засах нь зүйтэй гэж үзлээ.
Иймд шүүгдэгч С.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулах нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдалд тохирно гэж дүгнэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах боломжтой гэж дүгнэв.
4. Шүүгдэгч С.П нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын Төрийн банк барьцааны 100900005406 тоот дансанд гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 3.675.000 төгрөгийг /12хх 140/ байршуулсан ба анхан шатны шүүх “...шүүгдэгч С.Пг хохирлоо бүрэн төлсөн тул бусдад төлбөргүй гэж үзэв” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй болсон ба тус байршуулсан мөнгийг ямар байгууллагаас хэн гэх хохирогчид, хэдэн төгрөг, хэрхэн хуваарилах талаар дүгнэлт хийлгүй орхигдуулсан байгааг тэмдэглэж, давж заалдах шатны шүүхээс зөвтгөж шийдвэрлэв.
Монгол Улсын Их хурлаас 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 4 дүгээр зүйлд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ... 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг ... хүчингүй болсонд тооцсон” бөгөөд уг хуулийг 2022 оны 7 дугаар сарын 4-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдөж эхэлжээ.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдал, шинжлэн судлаагүй нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгохгүй” гэж хуульчилсан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж ... болно.” гэж зааснаас өөрөөр шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах болон хэргийн зүйлчлэл, ял шийтгэлийг хүндрүүлэх эрх хэмжээ давж заалдах шатны шүүхэд олгогдоогүй тул дээрх алдаануудыг дүгнэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүгдэгч Г.Ж “...оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгнө үү. ...” гэсэн, шүүгдэгч С.Б, С.П нар “...оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
“Шүүгдэгч С.Пгийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын Төрийн банк барьцааны 100900005406 тоот дансанд байршуулсан 3.675.000 төгрөгөөс хохирогч Д.Ст 2.935.000 төгрөгийг, хохирогч В.Бд 240.000 төгрөгийг, хохирогч Б.От 250.000 төгрөгийг, хохирогч Л.Бд 250.000 төгрөгийг тус тус олгохыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.” гэсэн нэмэлт заалт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын
“...бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах буюу хулгайлах гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж...” гэснийг “...бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах буюу үргэлжилсэн үйлдлээр хулгайлах гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж...” гэж,
2 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан...” гэж,
3 дахь заалтын “...шүүгдэгч С.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял...” гэснийг “...шүүгдэгч С.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял. ...” гэж,
4 дэх заалтын “...шүүгдэгч С.Бд оногдуулсан ялыг нэмж нэгтгэн эдлэх хорих ялыг 3 жил 7 сар 3 хоногоор...” гэснийг “...шүүгдэгч С.Бд оногдуулсан ялыг нэмж нэгтгэн эдлэх хорих ялыг 3 жил 7 сарын хугацаагаар...” гэж тус тус өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Ж, С.Б, С.П нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ж, С.Б, С.П, С.Б нар нь 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл нийт 87 /наян долоо/ хоног тус тус цагдан хоригдсон болохыг дурдсугай.
4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ЧУЛУУНЦЭЦЭГ
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР