| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сугарын Болортуяа |
| Хэргийн индекс | 177/2017/0168/Э |
| Дугаар | 162 |
| Огноо | 2017-12-18 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Э.Ууганзаяа |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 162
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шїїх хуралдааныг шүүгч С.Болортуяа даргалж,
Шїїх хуралдааны нарийн бичгийн дарга:Д.Нямжав,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяа,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Б.Г,
Шүүгдэгч: Н.Б-г оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Борлууд овогт Н-н Б-д холбогдох 1735001330089 дүгээртэй эрүүгийн хэргийг 2017оны 12 дугаар сарын 07-ныөдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1966оны 5 дугаар сарын 10-нд Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 51 настай,эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг,ам бүл-1, Увс аймгийн Улаангом сумын10 дугаар багийн 14-21 тоотод оршин суудаг, РД:ОВ66051006, Борлууд овогт Н-н Б.
Холбогдсон хэргийн талаар/яллах дүгнэлтэнд дурдсанаар/:
Шүүгдэгч Н.Б нь 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Увс аймгийнТүргэн сумын “Рашаан” багийн нутаг дэвсгэрт 61-47 УВХ улсын дугаартай митцувиши пажеро загварын авто машин жолоодож яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 8.5 дахь заалтуудыг зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас насанд хүрээгүй хохирогч Г.А-н эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгч Н.Б-г авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дараахь нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзээд дүгнэвэл:
Шүүгдэгч Н.Б нь 2017 оны10дугаарсарын09-ний өдөр Увс аймгийнТүргэн сумын “Рашаан” багийн нутаг дэвсгэрт 61-47 УВХ улсын дугаартай митцувиши пажеро загварын авто машин жолоодож яваад унагасан үйл баримт нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ганхуягийн мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “2017 оны 10 дугаар сарын 09-ний өглөө 08.00 цагийн үед Давст сумын Торхилог багт байх манай гэрээс хадам ээж Н.Б 61-47 УВХ улсын дугаартай митцувиши пажеро загварын авто машин жолоодоод манай 3 настай хүү Г.А, 4 настай охин Г.А, хадам эгч Н, Н-хүү Г нарын хамт Улаангом явсан юм. Өдөр 16.00 цагийн үед хадам эгч Н утсаар “Ээжийн бие муудлаа. Эхнэртэйгээ Улаангом уруу ороод ир” гэж ярьсан. 18.00 цагийн үед Улаангом орж ирээд Нэгдсэн эмнэлэг дээр ирэхэд хадам ээж Б машин барьж яваад онхолдсон гээд А сэхээн амьдруулах тасагт хэвтэж эмчилгээ хийлгэж байсан. А-н толгойн арын хуйхны хэсэгт зүсэгдсэн байсныг оёдол тавиад боочихсон байсан. Н надад “Нисэх буудлын наана зогсож бие засчихаад ээж машинаа бариад би урд талын суудал дээр Г, А хоёрыг тэврээд суусан, арын суудалд А ганцаараа суугаад явж байтал ээж гэнэт эсрэг урсгал уруу ороод чигээрээ яваад замын хажуу тал уруу унаж онхолдсон” гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн16-17, 18-р тал/,
гэрч М.Н-мөрдөн байцаалтанд өгсөн “2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 10-11 цагийн үед Давст сумын төвөөс 61-47 УВХ улсын дугаартай митцувиши пажеро загварын авто машинаа ээж Н.Б жолоодоод өөрийн 3 настай хүү Г.Г, манай дүүгийн хүүхдүүд болох 3 настай хүү Г.А, 4 настай охин Г.А нарын хамт Улаангом орохоор явсан. Би урд талын суудал дээр Г, А нарыг тэврээд, арын суудалд А ганцаараа сууж явсан. 15.00 цагийн үед Дэглий цагаан нисэх буудлаас хойш 5 км орчим зайд зогсож бие засаад өөрсдийн урдах байрлалд суугаад юм яриад явж байтал ээж гэнэт зүүн тал уруугаа орж урсгал сөрж яваад замын зүүн тал уруу машин унасан. Машин хажуу талаараа унасан байснаас би эхлэж гарахад ээж А, Г нарыг авч өгчихөөд арын суудалд сууж явсан А-г авч өгөхөд толгойн хэсгээс нь цус гарч байсан. Дараа нь ээж гарсан” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23-р тал/,
шүүгдэгч Н.Б-н хэргээ хүлээн мэдүүлсэн “2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 10-11 цагийн үед Давст сумын төвөөс 61-47 УВХ улсын дугаартай митцувиши пажеро загварын авто машинаа жолоодоод өөрийн охин М.Нтүүний 3 настай хүү Г.Г, зээ хүү 3 настай Г.А, зээ охин 4 настай Г.А нарын хамт Улаангом орохоор явсан. Би машинаа жолоодоод, урд талын суудал дээр Н, Г, А нарыг тэврээд, арын суудалд А ганцаараа сууж явсан. Дэглий цагаан нисэх буудлаас хойш 5 км орчим зайд зогсож бие засаад өөрсдийн урдах байрлалд суугаад би охин Н-тэй юм яриад явж байсан. Гэнэт Н “Ээжээ бие чинь зүгээр үү” гэж хэлэхээр нь “Яасан. Юу болсон юм бэ?” гэхэд машин уначихлаа гэж хэлсэн. Тэгээд би ухаан ороод харахад машин замын зүүн талын далангын доод хэсэгт хажуу талаараа унасан, 4 дугуй нь зам уруу, машины урд хэсэг ертөнцийн зүгээр урагшаа харсан байрлалтай байсан. Н жолооч талын хаалга дээшээ харсан байсныг түлхэж онгойлгож гарахад би машин дотроос урд талын суудал сууж явсан А, Г нарыг авч өгчихөөд арын суудал сууж явсан А-г татаж авч өгөхөд толгойн хэсэг нь язарч цус гарч байсан. Тэгээд сүүлд нь би өөрөө гарсан” гэх мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн осол дээр тогтоосон акт,замын бүдүүвч зураг, /хх-ийн 7-11-р тал/, авто машинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 27-30-р тал/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Шүүгдэгч Н.Бөөрийн эзэмшлийн 61-47 УВХ улсын дугаартай митцувиши пажеро загварын автомашинжолоодожзамын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 8.5-д “Суурин газрын гаднах зам буюу 5.1, 5.5 тэмдэг тавигдсан замд тээврийн хэрэгсэл зорчих хэсгийн баруун гар талын захад аль болох ойр явах бөгөөд баруун гар талын эгнээ чөлөөтэй байхад /зүүн гар тийш буюу буцаж эргэхийн тулд байр эзлэхээс бусад тохиолдолд/ түүний зүүн гар талын аль ч эгнээгээр явахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн, энэ нь тухайн зам тээврийн осол гарах шууд шалтгаан болсон болох нь шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 26 дугаартай дүгнэлт /хх-ийн 59-р тал/-ээр тогтоогджээ.
Насанд хүрээгүй хохирогч Г.А зам тээврийн осолд өртөсний улмаас бие махбодид нь “зулай ясны ил хугарал, баруун чамархай, баруун нүдний ухархайн ар хана, зүүн нүдний ухархайн доод хана болон суурь яс, дагз ясны шугаман хугарал, тархины баруун тал бөмбөлгийн чамархайн зулайн зөөлөн эдийн цус харвалт, няцрал, зулайн хуйх, дух, хацар, 2 нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, язарсан шарх, цус хуралт гэмтэл” үүссэн бөгөөд энэ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017оны11 дүгээрсарын01-нийөдрийн13525дугаартайшинжээчийндүгнэлт /хх-ийн 51-р тал/-ээрнотлогдсон бөгөөд Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 3.1.2-т “гавлын хүнхрээ ба суурь ясны хугарал”, 3.1.3-т “тархи түүний бүрхүүл хальсны гэмтэл” нь амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэлд хамаарахаар заасан байх тул прокуророос ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байна.
Иймд шүүгдэгч Н.Б-г автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэв.
2. Шүүгдэгч Н.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Н.Б автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч Н.Б нь Увс аймгийн Давст сумын 1-р баг, Торхилог гэх газарт оршин суух хаягийн бүртгэлтэй, одоо Улаангом сумын 6 дугаар багийн 14-12 тоотод ганцаараа амьдардаг,хорт хавдрын улмаас ходоод тайруулсан, эмчийн хяналтанд тогтмол эмчилгээ хийлгэдэг, 70 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай болох нь түүний хувийн байдлыг тогтоосон тус багийн Засаг даргын 1341 тоот тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар, эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр, гэрч Н.Х, Н.Б, Л.Т нарын мэдүүлгээр /хх-ийн 24-26, 73-74, 84-85-р тал/ тогтоогдож байна.
Насанд хүрээгүй хохирогч Г.А-н хууль ёсны төлөөлөгч Б.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт“Эмчилгээ болон бусад зардалд гарсан 2.000.000 төгрөгийн зардлыг Н.Б төлж барагдуулсан тул одоо нэхэмжлэх хохирол, гомдол байхгүй” гэжмэдүүлсэн, хэргийн 78 дахь талд нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй талаараа бичгээр хүсэлт гаргасан байхтул шүүгдэгч Н.Б-с гаргуулах хохиролгүй гэж үзнэ.
Шүүхээс шүүгдэгч Н.Б-д ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлэгийн бусад туслалцаа үзүүлсэн, учирсан хохирлыг төлсөн” гэсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон болон шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшсэн, хувийнбайдлыг харгалзан үзээд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, хуульд заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж дүгнэн, оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дах хэсэгт “Шүүх эрх хасах ялыг ...хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан бол албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолно” гэж заасан тул шүүгдэгч Н.Б-д оногдуулсан 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хасах ялыг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Н.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө болонхэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалүгүй болохыг тус тус дурдаж, хэрэгтэд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгчийн 949265 дугаартай “В” ангилалын жолооны үнэмлэхийгшийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, түүнд өмнөавсанхувийн баталгаа гаргахтаслансэргийлэхарга хэмжээгшийтгэхтогтоолхүчинтөгөлдөрболтолхэвээрхэрэглэхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянна шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Борлууд овогт Н-н Б-г автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар шүүгдэгч Борлууд овогт Н-н Б-г тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар шүүгдэгч Н.Б-д тэнссэн хугацаанд нь оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Шүүгдэгч Н.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй, битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Н.Б-н эзэмшлийн 949265дугаартай В ангилалын жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.Чойномд даалгасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Б-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасны дагуу шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА