| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ширэндэвийн Бат-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 1809010391290 |
| Дугаар | 2023/ДШМ/42 |
| Огноо | 2023-01-10 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., 17.2.3.2., |
| Улсын яллагч | Б.Амармөрөн |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 2023/ДШМ/42
2023 01 10 2023/ДШМ/42
Э.Д, Н.М нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Д.Очмандах, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Амармөрөн,
шүүгдэгч Э.Д, түүний өмгөөлөгч Б.Тэнгис, Я.Оюун-Эрдэнэ,
нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,
СүхБ дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.БолдБ даргалж, шүүгч Х.Идэр, Д.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2022 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 2022/ШЦТ/938 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Дий гаргасан давж заалдах гомдлоор Н.М, Э.Д нарт холбогдох 1809010391290 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Э.Д нь 2018 оны 2 дугаар сарын 8-ны өдөр СүхБ дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 37 дугаар гудамжны 446 тоотод оршин суух хохирогч Д.Бгийн эзэмшлийн хүн байнга амьдрах байшингийн төмөр хаалгыг хөшиж онгойлгон нэвтэрч ТСЛ загварын 42 инчийн зурагт 1 ширхэг, орны бүтээлэг 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 446.400 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн Н.Мтай бүлэглэж урьдчилан амлаж 2018 оны 2 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө СүхБ дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Хангай хотхоны 501 дүгээр байрны 2 дугаар орцонд насанд хүрээгүй хохирогч Б.Г, Ж.Э нарын куртик, пүүз, Жи-3 загварын гар утас зэрэг эд зүйлийг зэвсэг буюу хутга хэрэглэж, айлган сүрдүүлж дээрэмдэх гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн,
Н.М нь Э.Дтэй бүлэглэж 2018 оны 2 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө СүхБ дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Хангай хотхоны 501 дүгээр байрны 2 дугаар орцонд насанд хүрээгүй хохирогч Б.Г, Ж.Э нарын куртик, пүүз, Жи-3 загварын гар утас зэрэг эд зүйлийг зэвсэг буюу хутга хэрэглэж айлган сүрдүүлж дээрэмдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
СүхБ дүүргийн прокурорын газраас: Э.Дий үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар,
Н.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар тус тус зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
СүхБ дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Д, М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасан буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрдэнэтуяагийн Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар шүүгдэгч Э.Д, Н.М нарыг 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, шүүгдэгч Э.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар оногдуулсан 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял дээр өмнөх Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 100 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 9 сар 20 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 5 жил 2 сар 20 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Э.Дд оногдуулсан 5 жил 2 сар 20 хоногийн хугацаагаар хорих ял болон 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Дд оногдуулсан 5 жил 2 сар 20 хоногийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Н.Мд оногдуулсан 3 жил 5 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгэгч Н.Мын цагдан хоригдсон 529 хоногийг, шүүгдэгч Э.Дий цагдан хоригдсон 760 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Дийг зайлшгүй эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахаас бусад тохиолдолд өөрийн оршин суугаа газар болох УлаанБ хот, Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс гарахыг хориглож хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Д нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд тайлбарлаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хар өнгийн иштэй хутга 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар эд мөрийн баримт устгах комисст шилжүүлж, шүүгдэгч Э.Д, Н.М нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдаж, шүүгдэгч Н.М, Э.Д нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Э.Д давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие гэм буруу дээрээ огт маргаагүй, үнэн зөвөөр хэргээ хүлээсэн. Гэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараахь гомдлыг гаргаж байна.
1. Миний бие 2019 онд хохирлоо төлсөн байхад анхан шатны шүүхээс хохирлоо төлөөгүй гэдэг үндэслэлээр Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулаагүй байна.
Иймд өмнөх шийтгэх тогтоолоос үлдсэн 1 жил 9 сар 20 хоногийн хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж өгнө үү гэж хүсэж байна.
2. Надад оногдуулсан 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг өөрийн амьдарч буй хороон дотор гэж заасан. Уг ялыг УлаанБ хот дотор болгон өөрчилж өгөхийг хүсэж байна.
Миний бие удаа дараа гэмт хэрэгт холбогдон ар гэр, эхнэр, хүүхдээ зовоож байгаадаа харамсаж байна.
Мөн 2022 оны 1 дүгээр сарын 25-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 4-ний өдрийг хүртэл 8 сарын хугацаатай хувийн батлан даалтад байхдаа эхнэрийн хамтаар онлайнаар бараа хүргэж, таксинд явдаг байсан. Би сурч боловсрон, ажил хөдөлмөр эрхлэн, гэр бүлээ асрах чин хүсэлтэй байсан.
Иймд ар гэрийн минь байдал, мөн өөрийн ажил хөдөлмөр хийх, сурч боловсрох чин хүслийг минь харгалзан үзэж зорчих эрхийг хязгаарлах ялыг минь УлаанБ хот дотор болгон өөрчилж өгөхийг хүсэж байна. ...” гэв.
Шүүгдэгч Э.Дий өмгөөлөгч Я.Оюун-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заалдах гомдлыг дэмжин оролцож байна. Шүүгдэгч Э.Д нь Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 100 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жил 1 сар 28 хоногийн ял оногдуулсан. Уг ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 9 сар 20 хоногийн ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь заалтад хамаарна гэж үзэж байна. Анхан шатны шүүхээс шийтгэх тогтоолын агуулгыг тайлбарлаж дууссаны дараа өмгөөлөгчийн зүгээс “яагаад өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хулгайн үйлдлийг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулахгүй байгаа юм бэ” гэхэд шүүгчээс “хохирол, төлбөр төлсөн талаар хэрэгт авагдсан баримт болон бусад баримтад байхгүй” гэж тайлбарласан тул өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч Э.Дий хохирол төлсөн баримтыг гарган өгч байна. Шүүгдэгч Э.Дий хувьд хохирол, төлбөрөө төлж барагдуулсан бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Иймд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх заалтад заасны дагуу эдлээгүй үлдсэн 1 жил 9 сар 20 хоногийн хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж, зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү гэж хүсэж байна. Мөн анхан шатны шүүхээс зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулахдаа хорооноос гарахгүйгээр хязгаарлаж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай гэж үзэж байна. Шүүгдэгч Э.Д “би СүхБ дүүргийн 9 дүгээр хороонд оршин суудаг атал Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс гарахыг хориглосон” гэж тайлбарлаж байна. Миний үйлчлүүлэгч 2018 оны 2 дугаар сард уг хэрэгт холбогдсон. Харин 2018 оны 3 дугаар сард насанд хүрсэн. Өөрөөр хэлбэл, тухайн хэргийг үйлдэх үедээ өсвөр насны хүн байсан. Энэ талаар шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү гэж хүсэж байна. Иймд анхан шатны шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг СүхБ дүүргээсээ гарахыг хязгаарлаж гэж өөрчилж өгнө үү. Мөн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 9 дэх хэсэгт “Э.Дий цагдан хоригдсон 760 хоног” гэж бичсэн. Анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгч болон улсын яллагчаас “нийт цагдан хоригдсон хоног нь 25 сар 23 хоног байсан. Үүнээс 3 хоногийг нь ял эдлүүлсэн хугацаанд нь оруулж тооцож хассан. Нийт 27 хоногийн зөрүүтэй. Өөрөөр хэлбэл, 787 хоног цагдан хоригдсон атал 760 хоног гэж бичсэн. Энэ талаар шүүх бүрэлдэхүүн анхаарч зөвтгөж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Э.Дий өмгөөлөгч Б.Тэнгис тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэмж хэлэх тайлбаргүй. ...” гэв.
Прокурор Б.Амармөрөн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...2022 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Учир нь, анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Э.Дий дээрэм, хулгайн үйлдлийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэж оролцсон. Тухайн үед гэм буруугийн асуудлыг хэлэлцэж оролцоход ямар нэгэн байдлаар шүүгдэгч гэм буруу дээрээ маргаагүй. Хохирогчид учирсан хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан гэх үндэслэлээр Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байсан. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг хэрэглэж шүүгдэгч Э.Дд 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй. Мөн анхан шатны шүүх хуралдааны явцад 2019 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн шийтгэх тогтоолоор оногдуулсан хохирол, төлбөртэй холбоотой асуудлыг талаар ямар нэгэн баримтыг анхан шатны шүүхийн шатанд гаргаж өгөөгүй учраас анхан шатны шүүхээс Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулах боломжгүй гэж дүгнэж Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулаагүй нь үндэслэлтэй. Тухайн үед шүүгдэгч Э.Дий оршин суух хаяг СүхБ дүүргийн 9 дүгээр хороо гэх боловч анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо гэж бичиж алдаа гаргасан гэж үзэж байна. Иймд уг алдааг залруулж зорчих эрхийг хязгаарлах ялыг СүхБ дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоож өөрчлөлт оруулах боломжтой гэж үзэж байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
Э.Д нь 2018 оны 2 дугаар сарын 8-ны өдөр СүхБ дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 37 дугаар гудамжны 446 тоотод оршин суух хохирогч Д.Бгийн эзэмшлийн хүн байнга амьдрах байшингийн төмөр хаалгыг хөшиж онгойлгон нэвтэрч ТСЛ загварын 42 инчийн зурагт 1 ширхэг, орны бүтээлэг 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 446.400 төгрөгийн хохирол учруулсан,
мөн Н.Мтай бүлэглэж урьдчилан амлаж 2018 оны 2 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө СүхБ дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Хангай хотхоны 501 дүгээр байрны 2 дугаар орцонд насанд хүрээгүй хохирогч Б.Г, Ж.Э нарын куртик, пүүз, Жи-3 загварын гар утас зэрэг эд зүйлийг зэвсэг буюу хутга хэрэглэж, айлган сүрдүүлж дээрэмдэх гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн,
Н.М нь Э.Дтэй бүлэглэж 2018 оны 2 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө СүхБ дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Хангай хотхоны 501 дүгээр байрны 2 дугаар орцонд насанд хүрээгүй хохирогч Б.Г, Ж.Э нарын куртик, пүүз, Жи-3 загварын гар утас зэрэг эд зүйлийг зэвсэг буюу хутга хэрэглэж айлган сүрдүүлж дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь:
гар утасны үнэлгээ /1хх 58-61/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх 45-49/, зураг, бүтээлэг зэрэг эд зүйлийн үнэлгээ /2хх 75-78/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3хх 159-161/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3хх 162-163/, хар өнгийн иштэй хутгыг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /3хх 164/ зэрэг нотлох баримтууд болон,
насанд хүрээгүй хохирогч Б.Гийн “...намайг нэг удаа цохисон. Гэхдээ надад гэмтэл шарх учраагүй, Эыг бас 1-2 удаа цохисон. Э.Д болохоор бид хоёрыг зүгээр эд зүйлээ өгчих гээд ятгаад байсан. ...Н.М, Э.Д нар хоорондоо үгсэн тохиролцож бид хоёрыг дээрэмдсэн. ...Тухайн үед Д, Э бид гурав хамт явж байсан. Тэгээд Хангай хотхоны хажууханд явж байхад нэг танихгүй залуу намайг мөрлөснөө “замаа хараач п.... минь” гэж хэлсэн. Тэгэхэд Д “наадах чинь юу гээд байгаа юм, наадахаа дагуулаад хүрээд ир” гэж хэлсэн. Тэгээд бид дөрөв Хангай хотхоны орц руу ороод лифтэнд сууж дээшээ нилээд хэдэн давхар гараад шатны буланд ирэхэд Д нөгөө залууд “наадах чинь тоглоом биш шүү” гэж хэлэхээр нь би гайхаад харахад нөгөө залуу хутга гаргаад ирчихсэн, бид гурав руу хутгаараа чичсэнээ, “та хоёр наанаа байж бай, чи томоороо хүрээд ир” гээд Дийг шат руу дагуулж бууснаа тэр хоёр хоорондоо юм яриад шивнэлдээд байсан. Тэгсэнээ буцаж хоёулаа гарч ирсэнээ Дийг хажуудаа зогсоогоод “та хоёр халаасандах юмнуудаа гарга” гээд хутгаараа чичлээд байхаар нь “надад юм байхгүй шүү дээ” гээд гэрийнхээ түлхүүрийг гаргаж ирсэн. Тэгэхэд Д “чи утсаа яасан юм” гэхээр нь “би гэртээ үлдээчихсэн” гэж хэлсэн. Гэтэл нөгөө залуу манай гэрийн түлхүүрийг авсан. Үүний дараа нөгөө хутга тулгасан залуу дахин Дийг дагуулж доод давхарт юм ярьж байснаа буцаж гарч ирээд Д нөгөө залууд “манай гэрт нэг ориг пүүз байгаа тэрийг аваад ирье” гэж хэлсэнээ шатаар уруудаад яваад өгсөн. Тэгсэн хутгатай залуу “чи пүүзээ тайлж өг” гэсэн. Мөн Эын куртикийг тайлж авсан. Тэгэхээр нь би “гэрийнхээ түлхүүрийг авъя” гэхэд “танай ахыг чинь ирэхээр өгнө, та хоёр аятайхан байгаарай, 3 см хутга дүрэхэд хууль үйлчлэхгүй шүү дээ” гээд сонин юм яриад нэг хэсэг тэнд зогссон. Тэгтэл Д юу ч үгүй ирсэнээ нөгөө залуутай доод талын шатан дээр очиж юм ярьж шивнэлдэж байснаа буцаж гарч ирээд нөгөө хутга тулгасан залуу миний түлхүүрийг өгсөн. Д нөгөө залуудаа “манай хоёр дүүг одоо явуулчих” гэж хэлснээ нөгөө залуутайгаа зууралдсанаа бид хоёрыг “зугтаарай” гэж орилсон. Тэгэхээр нь бид хоёр шатаар уруудаад гүйхэд Д мөн бид хоёрын араас гүйж “хэдүүлээ салаад зугтая” гээд орилсон. Э бид хоёр тэндээсээ шууд манайд ирсэн. Тэгээд би шууд цагдаа дуудах гээд авдар дээр байсан утсаа авах гэтэл утас маань байхгүй байсан. Тэгсэн Э “наад Д чинь тэр залуутай хуйвалдаад пүүзэнд явчихаад ирье гэж хэлээд танайд ирээд чиний утсыг авчихсан юм биш үү” гэж хэлсэн. Тэр үед би Дийг тэр залуутай хуйвалдсан байж магадгүй гэж бодсон. ...М гэх залуу хутга гаргаж ирсэн. Д бол бид хоёртой хамт явж байгаа дүр эсгээд Мтай нийлж дээрэм хийсэн гэж бодож байна. ...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...” /1хх 39-43, 4хх 101-103/,
насанд хүрээгүй хохирогч Ж.Эын “...байр руу ороод 12 давхарт гарсан. Тэгсэн чинь нөгөө банди нь хутга гаргаж ирээд “тэгээд яах юм, үзэх юм уу, ойртвол хутгалаад хаячихна шүү” гэж хэлэхэд Д Г бид хоёрыг ардаа оруулаад “тайван бай, ярилцъя” гэж хэлэхэд нөгөө хүүхэд нь Дий пүүз, Гийн утас, миний куртикийг авсан. Тэгсэн чинь Д “гутлаа тайлчаад яаж явах юм бэ, би гялс гутлаа аваад энийг чамд өгье” гэж хэлээд яваад буцаж орж ирээгүй. Дийг явсаны дараа нөгөө хутгатай хүүхэд Г бид хоёрыг буланд цохиод, дээрэлхээд “наанаасаа холдвол ална шүү” гэж байсан. Тэгээд Д хэсэг хугацааны дараа буцаж ирээд “ярилцъя” гэж хэлсэн. Тэгээд тэр 2 хоорондоо нууц яриагаар ярьж байгааг нь харсан. Тэгээд нөгөө хүүхэд нь шууд хамаг юм дээрэмдсэн болоод аваад зугтаасан. Д араас нь гүйгээд алга болсон. ...Д нь манай нийтийн байранд өрөө хөлсөлдөг байсан, хутга тулгаад байсан хүүхдийг бол танихгүй, өмнө харж байгаагүй, тэр өдөр л харсан. М нь болохоор эд зүйлс авсан. Д бид хоёрыг хамгаалж байгаа юм шиг болоод жүжиглээд хамт дээрэмдсэн. ...Надаас миний өмсөж явсан бараан өнгийн урт куртикийг М нь авсан. Гийн гар утас, жордан 1 загварын пүүзийг нь М авсан. Би өөрийн куртикаа буцааж авсан, Г эд зүйлсээ буцааж аваагүй байгаа. ...намайг доод давхарт үлдээгээд Гийг дээд давхар руу хутга тулгаж байсан хүүхэд авч гараад цохиод байсан. ...Хутга барьсан хүүхэд Дийг “гутлаа өг” гэж хэлэхэд “би яаж хөл нүцгэн явахав дээ, би гэрээсээн очиж гутал авчираад, энэ гутлыг чамд өгье” гэж хэлээд гараад явсан. Тэгээд Д ирэхдээ гутал авч ирээгүй, миний бодлоор гадаа зогсож байгаад орж ирсэн байх. Тэгээд Д хутгатай банди 2 бид хоёрыг доор үлдээж байгаад дээшээ гарч ярилцъя гээд ярьж зогсож байгаад нөгөө бандиа зугтаалгасан. Тэгээд Д араас нь хөөгөөрэй гэж хэлэхэд нь Г бид хоёр араас нь хөөгөөд гарахад Д байрны үүдэнд “алдчихлаа” гээд зогсож байсан. Тэр банди хутгатай байсан болохоор Г бид хоёр ойртож чадаагүй ” /2хх 124-126, 4хх 78-79/,
хохирогч Д.Бгийн “...орой 21:30 минутын үед гэртээ ирэхэд амбаарын хаалга цоожгүй, гэртээ орж ирэхэд хананд байсан зурагт алга болсон байсан учраас цагдаагийн байгууллагад хандаж байна. Хананд байсан 42 инчийн TCL загварын зурагт, орны бүтээлэг алга болсон байна. ...” /2хх 59-62/,
гэрч О.Бын “...2018 оны үеэр байшинд маань хулгай орж хоймрын хананд маань өлгөөтэй байсан 42 инчийн зурагт, орны бүтээлэг алдагдсан. Тухайн үед манай эхнэр цагдаад бүртгүүлж, хохирогчоор мэдүүлэг өгч байсан. ...” /2хх 63-64/,
яллагдагч Э.Дий “...тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Дээрэм хийх санааг М гаргасан. Бид хоёр Э, Г хоёрын эд зүйлийг авсан. Эд куртик, пүүз хоёрыг буцааж өгсөн. М хутга гарган айлгасан. Надад гэм буруу дээрээ маргах зүйл байхгүй, хохирлоо барагдуулна. ...Тэр өдөр Г, Төгөлдөр гэж дууддаг Э бид гурав 32-н “унион” төвд писи тоглох гээд явж байсан. Тэгээд явж байх замдаа Мтай таараад хамт хоёр хоёроороо тоглосон. М нь Гийн пүүз, Эын куртикийг авсан, би 1-2 цагийн дараа нь Гийн гэрээс гар утсыг нь авсан. Гийн гэрийн түлхүүр нь Г, Э бид гуравт байдаг. ...” /1хх 4-5, 2хх 29-30, 122-123/,
яллагдагч Н.Мын “...Би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би барилгын ажил хийгээд явж байсан. Ээжтэйгээ үе үе холбогдоход “цагдаагаас асууж байна” гэж хэлдэг байсан. Тэгээд хол байгаа болохоор юу юу ч үгүй болоод гацчихдаг байсан болохоор ирж чадаагүй. Цагдаагаас хайж байгаа талаар мэдэж байсан. ...Тэр өдөр Д тэр 2 хүүхдийг гэрээс нь дагуулж гаргаж ирэхдээ гэрийг нь түгжээд түлхүүрийг нь авсан. Тэгээд орцонд байх хугацаанд Д гэр рүү нь очиж утсыг нь авсан байсан. Орцонд байгаа хутгыг аваад гаргаж ирсэн. Хангай хотхоны баруун талын уулзвар дээр таарсан ба хохирогч нар Дтэй явж байсан. Би ганцаараа өөдөөс нь алхаж явж байгаад мөрлөж өнгөрөөд маргалдсан. Би хохирогч нарыг танихгүй, Д таньдаг ба тэрээр надад “ийм 2 хүүхэд байгаа, энэ хоёрын утсыг авъя” гэж ярьсан. ...” /2хх 227-228, 4хх 44-45, 6хх 147-150/ гэсэн мэдүүлгүүд зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн Э.Д, Н.М нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн, Э.Дийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч Э.Дий үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар, Н.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар шүүгдэгч Э.Д, Н.М нарыг 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, шүүгдэгч Э.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй төдийгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино. ...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцжээ.
СүхБ дүүргийн прокурорын газраас Э.Дий үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар, Н.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар тус тус зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүхээс шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хэм хэмжээг журамлаж дүгнэлт хийсэн атлаа тогтоох хэсэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийг журамлаагүй байгаа болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Э.Дий өмгөөлөгч Я.Оюун-Эрдэнээс Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 100 дугаар шийтгэх тогтоолд холбогдох үйлдлийн хохирлыг бүрэн барагдуулсан талаар баримтуудыг гаргаж өгсөнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...Талууд дүгнэлт, санал хэлэхдээ анхан шатны шүүхийн тэмдэглэл, дуу-дүрсний бичлэг, хэрэгт авагдсан нотлох баримт ашиглахаас гадна, ял шийтгүүлсэн этгээдийн хувийн байдал, ялыг хөнгөрүүлэхтэй холбоотой баримт гаргаж өгч болно. ...” гэж заасан шүүгдэгч Э.Дий ялыг хөнгөрүүлэхтэй холбоотой баримт гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно. ...” гэж хуульчилсан бөгөөд мөрдөгч, прокурорын дутуу хийсэн ажиллагааны улмаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж болохгүй.
Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “...2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн энэ хуулийн үйлчлэлд хамаарна. ...” гэж, 7 дугаар зүйлийн 7.2-т “...2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасанХулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалт/ ... гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь таван жил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино. ...” гэж хуульчилжээ.
Шүүгдэгч Э.Д нь Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 100 дугаар шийтгэх тогтоолд холбогдох үйлдэлдээ хохирол, төлбөрөө бүрэн барагдуулсан болох нь дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд түүний үйлдлийг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж, өмнөх шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 1 жил 9 сар 20 хоногийн хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Мөн шүүгдэгч Э.Д нь СүхБ дүүрэгт оршин суудаг болох нь түүний биеийн байцаалтаар тогтоогдож байхад анхан шатны шүүх зорчих эрхийг хязгаарлах ялын бүсчлэлийг Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс гарахын хориглож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.
Шүүгдэгч Э.Дөөс “...зорчих эрхийг хязгаарлах ялын бүсчлэлийг УлаанБ хотоос гарахгүй байхаар тогтоож өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Зорчих эрхийг хязгаарлах ял нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтанд өөрийн оршин суух газраас явах болон тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих үүргийг түүнд хүлээлгэж, нийгмээс тусгаарлахгүйгээр засарч хүмүүжих боломжийг олгох зорилготой бөгөөд үйлдсэн гэмт хэргийнх нь шинж чанар, хувийн байдлыг нь харгалзан чөлөөтэй зорчих хүрээ бүсийг нь хумьж, чиглэлийг тогтоох зэргээр дээрх эрхийг нь тодорхой хугацаанд хязгаарлаж буй ялын төрөл юм.
“УлаанБ хотын хил хязгаарын бүсээс гадагш гарахгүй байх”-аар тогтоох нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэхгүй байх тул энэ талаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, түүний зорчих эрхийг хязгаарлах ялын бүсчлэлийг “СүхБ дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах” гэж өөрчлөх нь зүйтэй.
Түүнчлэн, анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.Д нь 787 цагдан хоригдсон байхад 760 хоног гэж буруу тооцоолон дүгнэснийг залруулж шийдвэрлэв.
Иймд шүүгдэгч Э.Дий гаргасан давж заалдах гомдлын “...Өршөөл хамруулж өгнө үү. ...” гэх хэсгийг хүлээн авч, бусад хэсгийг хэрэгсэхгүй болгон, СүхБ дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 2022/ШЦТ/938 дугаар шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Шүүгдэгч Э.Д, Н.М нарын 2022 оны 10 дугаар сарын 4-ний өдрөөс 2023 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл нийт 98 хоног цагдан хоригдсоныг тэдгээрийн ял эдлэх хугацаанд оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Э.Дий гаргасан давж заалдах гомдлын “...зорчих эрхийг хязгаарлах ялын бүсчлэлийг УлаанБ хотоос гарахгүй байхаар тогтоож өгнө үү. ...” гэснийг хэрэгсэхгүй болгож, бусад хэсгийг хүлээн авч, СүхБ дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 2022/ШЦТ/938 дугаар шийтгэх тогтоолын 5 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Дд энэ тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 100 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 9 сар 20 хоногийн хорих ялыг 1 жил 9 сар 20 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус дүйцүүлэн сольсугай. ...” гэж өөрчилсүгэй.
2. СүхБ дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 2022/ШЦТ/938 дугаар шийтгэх тогтоолын 6 дахь заалтыг хүчингүй болгож, “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Дд 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр, 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийг баримтлан Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 100 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 9 сар 20 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт зорчих эрхийг эдлэх ялын хугацааг 3 жил 9 сар 20 хоногоор тогтоосугай. ...” гэж нэмэлт заалт оруулсугай.
3. СүхБ дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 2022/ШЦТ/938 дугаар шийтгэх тогтоолын 7 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Э.Дд оногдуулсан 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял болон 3 жил 9 сар 20 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлсүгэй. ...” гэж,
8 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Э.Дд оногдуулсан 3 жил 5 сар хоногийн хорих ял, шүүгдэгч Н.Мд оногдуулсан 3 жил 5 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. ...” гэж,
9 дэх заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мын цагдан хоригдсон 529 хоногийг, шүүгдэгч Э.Дий цагдан хоригдсон 787 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай. ...” гэж,
10 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Дийг гэрээсээ зайлшгүй эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаас бусад тохиолдолд өөрийн оршин суугаа газар болох УлаанБ хотын СүхБ дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглож хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газарт даалгасугай. ...” гэж тус тус өөрчилж, бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Д, Н.М нарын 2022 оны 10 дугаар сарын 4-ний өдрөөс 2023 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл нийт 98 хоног цагдан хоригдсоныг тэдгээрийн ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
5. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ШҮҮГЧ Ш.БАТ-ЭРДЭНЭ