Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 151/ШШ2024/00894

 

 

 

 

 

 

2024       11        11                                          151/ШШ2024/00894

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

 хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Түвшинжаргал би,

Нэхэмжлэгч: байрлах “Х” ХК,

Хариуцагч: Х,

Хариуцагч: Х нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 16.389.064,18 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1.-Нэхэмжлэгч “Х” ХК  нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Иймд А.Х, Д.Х нараас гэрээний үүрэгт 16.389.064,18 төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ.

2.-Хариуцагч А.Х, Д.Х нар нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“А.Х, Д.Х бид “Х” ХК-ийн гэрээний үүрэгт 16.389.064,18 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд 16.389.064,18 төгрөгийг 6 хувааж 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 2.500.000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 2.500.000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 2.500.000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 2.500.000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 2.500.000 төгрөг 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 3.889.064,18 төгрөгийг тус тус төлж барагдуулна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.-Нэхэмжлэгч “Х” ХК нь хариуцагч А.Х, Д.Х нарт холбогдуулан гэрээний үүрэгт 16.389.064,18 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар “нэхэмжлэгч нь ...нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй”, 26 дугаар зүйлийн 26.3-т “хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь болон хэсэгчлэн хүлээн зөвшөөрөх, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг багасгах, өөрчлөх, зохигч талууд эвлэрэн хэлэлцэх эрхтэй” гэж заажээ.

3..Хариуцагч А.Х, Д.Х нар нь нэхэмжлэлийн шаардлага 16.389.064,18 төгрөгийг 6 хувааж 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 2.500.000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 2.500.000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 2.500.000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 2.500.000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 2.500.000 төгрөг 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 3.889.064,18 төгрөгийг тус тус төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн нь түүний шүүхэд өгсөн тайлбараар тогтоогдож байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

4.-Иймд “Х” ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч А.Х, Д.Х нар нь хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байна гэж үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

5..Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулах нь зүйтэй.

6..Энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3, 74.6-д зааснаар хариуцагч А.Х, Д.Х нар нь нэхэмжлэгч “Х” ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 16.389.064,18 төгрөгийг 6 хувааж 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 2.500.000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 2.500.000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 2.500.000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 2.500.000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 2.500.000 төгрөг 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 3.889.064,18 төгрөгийг тус тус төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч “Х” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 239.895,32 төгрөгийн тал хувь 119.947,66 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 119.947,66 төгрөгийг Төрийн сангийн 100140000941 тоот данснаас, үлдэх 119.947,66 төгрөгийг хариуцагч А.Х, Д.Х нараас тус тус гаргуулж нэхэмжлэгч “Х” ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Б.ТҮВШИНЖАРГАЛ