| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гэрэлхүүгийн Жаргалтуяа |
| Хэргийн индекс | 138/2024/00615/И |
| Дугаар | 138/ШШ2024/00779 |
| Огноо | 2024-10-22 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 10 сарын 22 өдөр
Дугаар 138/ШШ2024/00779
| 2024 оны 10 сарын 22 өдөр | Дугаар 138/ШШ2024/00779 | Дорнод аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Г.Жаргалтуяа даргалж, тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******ийн нэхэмжлэлтэй,
“Хүү Д.*******гийн төрсөн эцэг Ш.******* мөн болохыг тогтоолгох тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Б.*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь хүү Д.*******гийн төрсөн эцэг Ш.******* мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Миний бие нөхөр Шаравнямын *******тай 2021 оноос хамтран амьдарч байсан. Бид албан ёсоор гэрлэлтээ батлуулж чадаагүй байсан ч Хэрлэн сумын 4 дүгээр баг, Зангиатын 3-05 тоотод амьдарч байгаад 2023 оны 10 дугаар сарын 20-нд нөхөр маань нас барсан. Тухайн үед би жирэмсэн үлдэж хоцорсон бөгөөд хүү маань 2024 оны 03 дугаар сарын 26-нд төрсөн. Иймд нөхөр Ш.*******ыг хүүгийн маань төрсөн эцэг мөн болохыг тогтоож өгнө үү. Ингэснээр хүүдээ тэжээгчээ алдсаны тэтгэмж олгуулах боломжтой болно гэв.
Нэхэмжлэгчээс өөрийн иргэний үнэмлэхийн болон хүүхдийн 917279564269 дугаартай төрсний гэрчилгээ, Ш.*******ын нас барсан тухай 210192361685 дугаартай нас барсны гэрчилгээ зэрэг баримтуудын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Матад сумын Эрдэнэбадрах багийн Засаг даргын хамтран амьдарч байсан талаарх тодорхойлолт, гэрэл зураг зэрэг бичгийн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн ба шүүхийн зүгээс шинжээч томилж дүгнэлт гаргуулах ажиллагааг хийсэн болно. (хх 3-6, 12-13 тал)
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь тус шүүхэд “хүү Д.*******гийн төрсөн эцэг Ш.******* мөн болохыг тогтоолгох тухай” нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж оролцсон болно. (хх 1 тал)
Нэхэмжлэгч Б.******* нь хүүхдэдээ тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох гэтэл нөхөр Ш.*******тай гэрлэсэн тухайгаа гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлд албан ёсоор бүртгүүлээгүй, хүүхэд ээжээрээ овоглон төрсний гэрчилгээ авсан зэргээс уг тэтгэмжийг тогтоолгож чадахгүй болсон нь нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Б.******* нь Ш.*******тай 2021 оноос хамтран амьдарч эхэлсэн байх ба Ш.******* нь 2023 оны 10 дугаар сарын 20-нд нас барсан, энэ үед Б.******* жирэмсэн байсан, тэдний дундаас 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүү Д.******* төрсөн, тэд гэрлэсэн тухайгаа гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлд албан ёсоор бүртгүүлээгүй учир хүү ээжээрээ овоглон төрсний гэрчилгээ анх авсан болох нь тус тус нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах бичгийн баримтууд болох:
1. Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн болон хүү Д.*******гийн 917279564269 дугаартай төрсний гэрчилгээ зэргийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
2. Ш.*******ын нас барсан тухай 210192361685 дугаартай гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
3. Дорнод аймгийн Матад сумын Эрдэнэбадрах багийн Засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн тодорхойлолт,
4. Б.*******, Ш.******* нарын хамт авахуулж байсан гэх гэрэл зураг,
6. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч, цагдаагийн дэд ахлагч М.Уянгын 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 4297 дугаартай “...Ш.******* нь Д.*******гийн биологийн эцэг байх 99.99%-ийн боломжтой байна...” гэх дүгнэлт зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байна.
Шүүх дээрх бичгийн баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг нотолсон үнэн зөв эргэлзээгүй талаас үнэлж шинжлэн судалж, нэхэмжлэгч Б.*******ийн шүүхэд гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иймд 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр төрсөн хүү Д.*******гийн төрсөн /биологийн/ эцэг нь Хатгин овогт Шаравнямын ******* мөн болохыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг хуульд заасны дагуу Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7-д заасныг баримтлан 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр төрсөн хүү Д.******* /ЖЭ24232636/-ийн төрсөн /биологийн/ эцэг Хатгин овогт Шаравнямын ******* /ЖЖ93022412/ мөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч Б.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Хэрлэн сумын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-д зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч нь мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч эс зөвшөөрвөл энэхүү шийдвэрийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар нэхэмжлэгч мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ЖАРГАЛТУЯА