Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 101/ШШ2024/04178

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Золзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 Нэхэмжлэгч:*******,*******,*******,*******,******* тоотод оршин суух З******* овогт Б******* Х******* /Регистрийн дугаар: ЛЮ*******/-ийн нэхэмжлэлтэй,

 Хариуцагч:*******,,,, тоотод оршин суух Б овогт П З /Регистрийн дугаар:ТЯ/,

 Хариуцагч:*******,,,, тоотод оршин суух С овогт Н Г /регистрийн дугаар:ЗВ/-д холбогдох,

 Гэрээний үүрэгт 38,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.З, хариуцагчийн өмгөөлөгч Б.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ариунжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 1.Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие өөрийн өмчлөлийн Volvo маркийн, цэнхэр өнгийн, арлын дугаартай, улсын дугаартай тээврийн хэрэгсэл, 

schmitz маркийн, цагаан өнгийн, арлын дугаартай, улсын дугаартай чиргүүлийг П.З, Н.Г нарт 58,000,000 төгрөгөөр худалдан борлуулахаар тохиролцсон.

Дээрх 2 хүн нь төлбөрийг барагдуулахдаа 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн дотор тээврийн орлого эсхүл хувиасаа төлж дуусгана гэж тохиролцсон. Түүнчлэн тээврийн хэрэгслийг тээвэрт явуулахын тул тээврийн машинууд нь ямар нэгэн компанийн нэр дээр байх ёстой гээд дээрх автомашин, чиргүүлийг М ХХК-н нэр дээр шилжүүлж авсан ба биетээр нь хүлээн авсан. 

Тус автомашин болон чиргүүлийг нийтдээ 58,000,000 төгрөгөөр худалдан борлуулахаар тохиролцсон бөгөөд 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр П.З 2,000,000 төгрөг, 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Г 10,000,000 төгрөг, 2023 оны 12 дугаар сарын 8-ны өдөр 8,000,000 төгрөг, нийт 20,000,000 төгрөг шилжүүлсэн бөгөөд үлдэгдэл 38,000,000 төгрөгийг 2024 оны 4 дүгээр 01-ний өдрийн дотор төлж барагдуулах ёстой байсан боловч одоог хл төлж барагдуулаагүй байна. 

Иймд П.З, Н.Г нараас автомашин, чиргүүлийн үлдэгдэл төлбөр болох 38,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч талаас гэрээ байгуулснаа бол хүлээн зөвшөөрч байна. Биет байдлаар хүлээн зөвшөөрөөгүй талаар ярьж байна. Бодит байдал дээр тухайн 11 сардаа мөнгөө шилжүүлнэ гэж хэлж, биет байдлаар авч яваад өөрсдөө тээвэр хийж байх үедээ авто машиныг унагааж эвдрэл гэмтэлд оруулсан байдаг. Ингээд нэгэнт авто машин тээвэрт явах боломжгүй болсон тул мөнгийг өгөх боломжгүй байна гэсэн зүйлийг хэлдэг. Манай талаас 20,000,000 төгрөгийг хийсэн. Үлдэгдэл мөнгөө өгөөгүй байгаа. М ХХК-ийн тодорхойлолт ирсэн байна. Гэвч компанийн санхүү гэдэг анхан шатны баримтуудаар нотлогдох ёстой, зөвхөн тодорхойлолтоор нотлогдохгүй. Авто машины үнэ нь 25,000,000 төгрөгийн үнийн дүнтэй байгаа нь бодит байдал дээр ч нийцэхгүй гэв.

 

1.2 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.З шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Гэрээ хийсэн дээр маргаан байхгүй. Тухайн үед авто машиныг өгсөн авсан дээр маргаан үүсээд байгаа юм. Н.Х*******, Н.М нар нь авто машиныг хүлээлгэн өгсөн, хорин хоёрын товчооны грашнаас аваад явсан, үүнээс хойш тээвэр хийгдсэн, хоёр гурван удаа тээвэрт явсан байдаг нь тогтоогддог. 2024 оны 04 сард эцсийн байдлаар төлбөрөө төлнө гэж аман байдлаар гэрээ хийсэн байдаг. Иймд гэрээ бол хуульд зааснаар хүчин төгөлдөр гэрээ юм. Мөн үүнтэй хтой 25,000,000 гэсэн баримт гаргаж өгсөн байсан. Гэвч эцсийн байдлаар үнэлгээ тогтоодог байгууллага бол хариуцагч тал биш юм. Шүүх бол тухайн үеийн авто машины он сар, хэзээ гаалиар орж ирсэн талаар судалж үнэн зөв шийдвэр гаргана гэж бодож байна

 

ГИТ-ийн эрхгүй тээвэр хийх боломж байхгүй. М ХХК-руу 09 сард П.З нь шилжүүлж байсан. Үүнээс хойш Б.Х******* болон, Г.М нар тээвэр хийж байсан. Худалдах худалдан авахаар 11 сард тохиролцож, биет байдлаар П.З болон Н.Г нар өмчлөн явж байсан

 

Хариуцагчийн тайлбар болон асуулт хариултыг харлаа. Хариуцагчийн анх гаргаж өгсөн тайлбар болон одоо гаргаж өгч байгаа тайлбарууд маш зөрөөтэй байна. Анх худалдан авах гэрээг хийгээгүй гэж ярьдаг боловч биет байдлаар хүлээн авсан, мөнгийг өгсөн, үлдэгдэл үнийн дүн дээр тохироогүй гэж ярьж байна. Шүүх хуралдааны эхэнд нэхэмжлэгч талыг тоносон байдалтай авто машиныг авч хүлээн авч барьцаандаа байлгасан гэж хэлээд байна. Сая болохоор тоносон байсан учраас П.З авто машиныг онхолдуулсан гэж ярьж байна. Иймд Хариуцагч талын гаргаж байгаа тайлбарууд зөрөөтэй байна гэж үзэж байна. Биет байдлаар хүлээн авч тээвэрт явж байгаад хариуцагч тал онхолдуулсан гэдгээ бол хүлээн зөвшөөрч байна. Мөн авто машиныг ГИТ-тэй хтой зуучилж өгсөн хүн нь П.З өөрөө гэдгийг хариуцагч тал зөвшөөрч байна. Иймд М ХХК-тай өөрсдөө холбогдож тээвэрт явсан байна гэдэг нь нотлогдож байна.

Иргэний хуульд зааснаар аль хэзээний худалдах худалдан авах гэрээг хийгээд, ашиг орлогоо аваад явж байсан. Магадгүй замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд зааснаар авто машины бүрэн бүтэн байдлыг жолооч өөрөө шалгах ёстой байсан. Гэрээ цуцлагдсан талаар нотлох баримт байхгүй тул хариуцагч талын ярьж байгаа зүйл нотлогдохгүй байна. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, тус хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар гэрээ бол хийгдсэн байна. Иймд гаргасан нэхэмжлэлээ бүхэлд нь дэмжиж байна. Гэрчийн мэдүүлэг болон Б.Х*******ын гаргаж байгаа нэхэмжлэл үндэслэлтэй байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.

 

2. Хариуцагч нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон хариуцагч нарын өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Х*******ын нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Бид нарын хувьд Х*******той автомашин худалдан авах тухай гэрээ байгуулаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү

 

Хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагаа зөвшөөрөхгүй хариу тайлбараа гаргаж өгсөн байсан. Авто машиныг худалдаж авах нь авсан боловч авто машиныг хүлээн аваагүй. Нэхэмжлэлд дурдсан 2023 оны 11 сарын 16-ны өдрөөс 2023 оны 12 сарын 08-ны өдөр хлх хугацаанд нийт 20,000,000 төгрөг шилжүүлсэн байдаг. Г.М гэдэг хүний данс руу шилжүүлээрэй гэж хэлсний дагуу шилжүүлсэн байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс авто машиныг хүлээлгэж огт өгөөгүй, авто машинаа зарахгүй гэж хэлсэн. Ингээд авто машиныг өгөлцөж, авалцахаа больж сөнгөө буцааж өгөх талаар ярьсан байдаг. Н.Х******* бол тухайн хугацаанд автоавто машиныг тоносон, ямар нэгэн байдлаар чанарыг доройтуулсан. 2024 онд П.З нь мөнгөө нэхэхэд мөнгөний оронд барьцаа хөрөнгө өгч, мөнгийг нь буцаан өгөөгүй байдаг. Ингээд гэрээ хийгдсэн гэдэг нь тодорхойгүй, гэрээний гол нөхцөл үнийн дүн тусгагдаагүй тул гэрээ хийгдсэн гэж үзэх боломжгүй. Авто машины эзэмшигчээр бүртгэлтэй байгаа М ХХК-ийн санхүүгийн тайланд 25,000,000 төгрөг үнэлэгдэж гардаг. Хэрвээ худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн гэж үзэх юм бол 25,000,000 төгрөгийн үнийн дүн гарч ирж байгаа юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

 

 

Би ямар нэгэн байдлаар гэрээ хэлэлцээр хийх талаар хариуцагч нарын өмнөөс шийдсэн, зөвшөөрсөн зүйл бол байхгүй. Нэхэмжлэгч талын өмгөөлөгчийн хэлж байгаа нь бол үндэслэлгүй байна. Авто машин авч өгөхөөр тохиролцсон асуудал байдаг. Дараа нь эдгээр хүмүүс мөнгийг нь авчаад авто машинаа өгөөгүй тохиолдол гарсан, эргүүлээд барьцаанд авто машинаа авчихсан. Одоогийн байдлаар байрлал тодорхойгүй байгаа. Гэрээний гол нөхцөлөөс үнийн дүн тодорхойгүй байна. Дээрээс нь М ХХК-ийн албан ёсны бүртгэлээр хэрэгт оролцсон нөхцөл байдалтай байгааг гэрээ хэлэлцээр хийгдсэн гэж нэхэмжлэгчийн өмгөөлөгч өөрт ашигтай байдлаар тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

 

Гэрээ байгуулагдаагүй гэдэг нь бичгээр гэрээ байгуулагдаагүй гэдгийг хариу тайлбартаа бичсэн байгаа. Улсын бүртгэлээр эзэмшигч компани нь М ХХК байгаа юм. 2023 оны 11 сард худалдах худалдан авах гэрээ яригдаж эхлэхээс өмнө энэ компани руу авто машиныг Б.Х******* шилжүүлсэн байна. М ХХК, Б.Х******* хэн алины нэр дээр байсан ч энэ авто машины өмчлөгч нь Г.М байсан гэж ойлгосон. Иймд гэрээ байгуулагдаагүй, гэрээний гол нөхцөл тодорхой биш байна. Авто машин ч үгүй, мөнгө ч үгүй болсон тул хариуцагч нар авто машиныг барьцаа маягаар авсан. Гэрээний талаар талууд тохиролцоогүй байх тул 58,000,000 төгрөг ярьж байгаа нь үндэслэлгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү

 

Хариуцагч нар шүүх хуралдааныг эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлтээ шүүхэд ирүүлсэн байгаа гэв

 

 

3 Хэрэгт авагдсан нотлох баримт:

3.1. Нэхэмжлэгч талаас нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамжид 347,950.00 төгрөг төлсөн баримт, Хаан банк ХК дансны хуулга, , улсын дугаартай тээврийн хэрэгсэл, чиргүүлийн гэрчилгээний хуулбар, Фото зураг, итгэмжлэл, тээврийн хэрэгслийн өмнөх өмчлөгчийн лавлагаа, хөрөнгийн үнэлгээний тайлан, хуулийн этгээдийн болон хөрөнгийн үнэлгээний гэрчилгээний хуулбарыг тус тус нэхэмжлэгч шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн.

3.2. хариуцагч талаас хариуцагч нарын иргэний үнэмлэхний хуулбар, хариу тайлбар, , улсын дугаартай тээврийн хэрэгсэл, чиргүүлийн гэрчилгээний хуулбар, М ХХК-ийн албан бичиг өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг тус тус хариуцагч нотлох баримтаар шүүхэд ирүүлсэн.

2.3 Зохигчийн хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн баримт: Гэрч Г.Мгийн мэдүүлэгийг бүрдүүлсэн байна.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон хэлэлцүүлсэн бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.Х******* нь хариуцагч П.З, Н.Г нарт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 38,000,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-д зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүсжээ. Шүүх, хэрэгт авагдсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд:

Нэхэмжлэгч нь, хариуагч нараас Volvo fm-12 маркын YV2JN60C85603806 арлын дугаартай, улсын дугаартай зүтгүүр, арлын дугаартай чиргүүлийн хамтаар нийт 58,000,000.00 төгрөгөөр хариуцагч П.З, Н.Г нарт худалдахаар харилцан тохиролцож 2023 оны 11, 12 дугаар саруудад нийт 20,000.000.00 төгрөг авч, үлдэх 38,000,000.00 төгрөгийг 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр төлөхөөр харилцагч тохиролцсон тухай нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон.

2.1 Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр бүхэлд нь эс зөвшөөрч үгүйсгэсэн.Үүнд:

Хариуцагч нар нь Б.Х*******той автомашин худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж татгалзал, тайлбараа тодорхойлдог./хх-31/

 

3. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болон хэргийн үйл баримт, эрх зүйн дүгнэлтийг дараах байдлаар хийлээ.

Хариуцагч болон түүний өмгөөлөгч нар маргаан бүхий тээврийн хэрэгслийг худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулаагүй, гэрээний гол нөхцлийг тохиролцоогүй тул гэрээ хүчин төгөлдөр бус, мөнгөний барьцаа болгож тээврийн хэрэгслийг чиргүүлийн хамт өөрийн эзэмшилд байлгаж байгаа гэж маргадаг.

Мөн уг тээврийн хэрэгсэл нь Г.Мы өмч, анх 35,000,000.00 төгрөгөөр худалдаж авахаар тохирч байсан, М ХХК-ийн санхүүгийн тайланд 25,000,000.00 төгрөгөөр бүртгэгдсэн ба нэхэмжлэгчийн шилжүүлэн өгсөн тээврийн хэрэгслийн доголдлоос шалтгаалан уг тээврийн хэрэгсэл осолд орсон гэж маргаж байна./хх-77 дугаар тал/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нар 2023 оны 11 дүгээр сард , улсын дугаартай тээврийн хэрэгслийг, чиргүүлийн хамт нийт 58,000.00,00 төгрөгөөр хариуцагч нартай худалдах, худалдан авахаар харилцан тохиролцож М ХХК-ийн эзэмшилд шилжүүлсэн, уг тээврийн хэрэгслийг хариуцагч нар ачаа тээврийн ажил гүйцэтгэж байхдаа осолд оруулсан гэж тайлбарлаж байна.

Зохигчид , улсын дугаартай тээврийн хэрэгслийг, чиргүүлийн хамт 2023 оны 11 дүгээр сараас хойш өнөөг хл хариуцагч нарын эзэмшилд байгаа, мөн ачаа тээврийн ажил гүйцэтгүүлэх зорилгоор хариуцагч П.З М ХХК-ийн нэр дээр бүртгүүлсэн, улмаар хариуцагч нар ачаа тээврийн ажил гүйцэтгэх явцдаа авто осол гаргасан үйл баримттай хэн аль нь маргаагүй.

Гэрч Г.М нь, хариуцагч П.З, Н.Г нар 2023 оны 11 дүгээр сард , улсын дугаартай тээврийн хэрэгслийг, чиргүүлийн хамт нийт 58,000,000.00 төгрөгөөр худалдахаар тохиролцож, 22-ын авто зогсоолоос аваад явсан, тээврийн эрхтэй компани болох М ХХК-ийн эзэмшилд П.Згоор дамжуулж шилжүүлсэн, хариуцагч нар ГИТ буюу тээврийн эрхтэй компаний нэр дээр байсныг мэдэж худалдан авсан гэж мэдүүлдэг./хх-85 дугаар тал/

Зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлэгээр маргаан бүхий тээврийн хэрэгсэл болох , улсын дугаартай тээврийн хэрэгслийг, чиргүүлийн хамт 2023 оны 11 дүгээр сард талууд худалдах, худалдан авахаар харилцан тохиролцож, уг тээврийн хэрэгслийг М ХХК-ийн эзэмшилд шилжүүлэх, ачаа тээврийн ажил гүйцэтгүүлэх, үр шимийг хх зорилгоор хариуцагч нарын эзэмшилд хөрөнгө шилжүүлсэн болох нь тогтоогдож байна.

Хэдийгээр хариуцагч нар худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй гэх боловч , улсын дугаартай тээврийн хэрэгслийг, чиргүүлийн хамт худалдах, худалдан авахаар зорилгоор 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр П.З 2,000,000.00 төгрөг, Г.Г 2023 оны 11 дүгээр 22-ны өдөр 10,000,000.00 төгрөг, 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 8,000,000.00 төгрөг, нийт 20,000,000.00 төгрөгийг хариу төлбөрт нэхэмжлэгчид шилжүүлсэн болох нь зохигчдын тайлбар, дансны хуулгаар тогтоогдоно./хх-49-52 дугаар тал/

4.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй хтой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

Тодруулбал, худалдагч нь гэрээний зүйлийг аливаа эрхийн болон биет байдлын доголдолгүйгээр худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээх бол худалдан авагч тал үнийг нь тохирсон хугацаанд бүрэн төлсөн тохиолдолд тэдгээрийг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж үзнэ.

4.1 Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар хариуцагч нар 2023 оны 11 дүгээр сард Volvo fm-12 маркын YV2JN60C85603806 арлын дугаартай, улсын дугаартай зүтгүүр, арлын дугаартай чиргүүлийн хамт өөрийн эзэмшилд шилжүүлэн авч ачаа тээврийн ажил гүйцэтгэж байсан байна.Тиймээс Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2-т Дараахь тохиолдолд эд хөрөнгийг шилжүүлсэн гэж үзнэ гээд 111.2.1-д өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн эзэмшилд шилжүүлснээр гэж зааснаар нэхэмжлэгч Б.Х******* нь худалдан авагч буюу хариуцагч П.З, Н.Г нарт худалдах, худалдан авах гэрээний зүйлийн өмчлөх эрхийг шилжүүлсэнд тооцно.

Хариуцагчийн өмгөөлөгч Volvo fm-12 маркын YV2JN60C85603806 арлын дугаартай, улсын дугаартай зүтгүүр, арлын дугаартай чиргүүл нь Г.Мы өмч гэж маргах боловч гэрчийн мэдүүлэгээр хариуцагчийн татгалзал тайлбар няцаагдана,

Ингээд нэхэмжлэгч Б.Х******* нь хариуцагч П.З, Н.Г нарыг худалдах, худалдан авах гэрээний зүйлийг хүлээн авсан боловч үнэ болох 58,000,000.00 төгрөгөөс 20,000,000.00 төгрөгийг төлсөн хэдий ч үлдэх 38,000,000.00 төгрөгийг төлөөгүй гэж маргасан.

Гэтэл хариуцагч, түүний өмгөөлөгч нар худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулаагүй, гэрээний гол нөхцлийг тохиролцоогүй, уг тээврийн хэрэгсэл нь чиргүүлийн хамт М ХХК-ийн санхүүгийн тайланд 25,000,000.00 төгрөгөөр бүртгэгдсэн гэж маргах боловч, гуравдагч этгээдээр гэрээний зүйлийн үнийг тодорхойлуулсан нэхэмжлэгчийн тайлбар, хөрөнгийн үнэлгээний тайланг, хариуцагч маргаагүй, баримтаар няцаагаагүй./хх-64-72 дугаар тал/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй хтой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх гэж, мөн 107 дугаар зүйлийн 107.3Хариуцагч, хариуцагчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргана гэж тус тус заасан.

Өөрөөр хэлбэл, тухайн хэрэг маргааны талууд нотлох үүргийн хуваарилалтын хувьд өөрт ашигтай тайлбар, татгалзлаа баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд хариуцагч нар худалдах, худалдан авах гэрээний үнийг тохироогүй, 25,000,000.00 гэсэн тайлбараа баримтаар нотлохгүй байна.

4.2 Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, 208 дугаар зүйлийн 208.1Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж тус тус заасан. Өөрөөр хэлбэл, худалдах, худалдан авах гэрээний талууд гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлэх ёстой ба тийнхүү биелүүлээгүйгээс нөгөө талдаа учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэг хүлээнэ.

Гэтэл хариуцагч нар нь худалдах, худалдан авах гэрээнийг төлбөрийг бүрэн төлөөгүй байх тул нэхэмжлэгч гэрээний үлдэгдэл төлбөр болох 38,000,000.00 төгрөгийг нэхэмжилсэн нь хуульд нийцэж байна.

Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хүчин төгөлдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэв.

Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус нэгтгэн дүгнээд хариуцагч П.З, Н.Г нараас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 38,000,000.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Х*******д олгох нь зүйтэй байна..

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1,*******, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг үндэслэн хариуцагч П.З, Н.Г нараас 38,000,000.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Х*******д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 347,950.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас нараас 347,950.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЗОЛЗАЯА