| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сугарын Болортуяа |
| Хэргийн индекс | 177/2017/0174/Э |
| Дугаар | 164 |
| Огноо | 2017-12-20 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Э.Ууганзаяа |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 164
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шїїх хуралдааныг шүүгч С.Болортуяа даргалж,
Шїїх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Нямжав,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: М.Мөнхөө,
Шүүгдэгч: Н.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Борлууд овогт Н-н Э-д холбогдох 1735001210080 дугаартайэрүүгийнхэргийг 2017оны 12 дугаар сарын 04-нийөдөр хүлээ навч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1987 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Увс аймгийн Наранбулаг суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, боловсрол, мэргэжилгүй, гудлын цехэд ажилладаг, ам бүл-2, аавын хамт Увс аймгийн Улаангом сумын 9-р багт 8-9 оршин суух, регистрийн дугаар ОЗ87072719, Борлууд овогт Н-н Э.
Холбогдсон хэргийн талаар/яллах дүгнэлтэнд дурдсанаар/:
Шүүгдэгч Н.Э нь 2017 оны 8 дугаар сар, 09 дүгээр сард М.О-г хуурч төөрөгдөлд оруулан 3.060.000 төгрөгийг залилан авсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгч Н.Э-г залиллах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дараахь нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзээд дүгнэвэл:
Шүүгдэгч Н.Э нь хохирогч М.О-г хуурч, төөрөгдөлд оруулан 2017 оны 8 дугаар сарын 07-ны өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд20 удаагийн үйлдлээр нийт 3.060.000 төгрөгийг өөртөө шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч М.Оюунчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Би хувиараа иргэдээс мал худалдан авч борлуулж бизнес хийдэг. 2017 оны 8 дугаар сарын 07-ны өдөр 88734106 дугаарын утаснаас Наранбулаг сумын 3 багийн Ц.Баяраа байна, над уруу 150000 төгрөг шилжүүлээч, би танд ямаа өгнө гэж ярьсан. Би энэ хүнээс байнга мал худалдан авдаг тул Ц.Б юм байна гэж бодоод өөрийн 5819254778 дугаарын данснаас 94342068 дугаартай утаснаас мобайл банкаар 5800785232 дугаартай дансанд 150.000 төгрөг шилжүүлсэн. 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдөр мөн дугаарын утаснаас Ц.Б-н дүү Б байна, та ямаа авч байгаа юм уу, би ямаа зармаар байна гэсэн. 2 сэрх 100.000 төгрөгөөр тооцож 5800356019 дугаар дансанд 100.000 төгрөгийг мөн мобайлаар шилжүүлсэн. Гэтэл 8 сарын 11-нд 88734106 дугаартай утаснаас Б байна 50000 төгрөг нэмж авмаар байна гэхээр нь 5800785232 дугаартай данс руу 50.000 төгрөг шилжүүлсэн. 8 сарын 12-ны өдөр миний 98452068 дугаарын гар утас уруу 88734106 дугаартай утаснаас эрэгтэй хүн залгаж: Ц.Б-н аавынх нь дүүгийн хүүхэд Х байна, хүүхэд Малчин суманд муудаад эмнэлэг дээр байна, 100000 төгрөг шилжүүлээч, эм тариа авмаар байна, танд ямаа өгнө гэхээр нь би өөрийн 5819254778 дугаарын данснаас 94342068 дугаартай утаснаас мобайл банкаар 5819395243 дугаартай дансанд 100.000 төгрөг шилжүүлсэн. 8 сарын 13-нд миний гар утас уруу эрэгтэй хүн залгаж Ц.Б байна, дахиад мөнгө нэмж авмаар байна гээд 150.000 төгрөгийг 5819399112 дугаар данс руу шилжүүлж авсан. 2017 оны 8 дугаар сарын 19-нд миний 98452068 дугаарын гар утас уруу нэг эрэгтэй хүн залгаж, би Наранбулаг сумын Хужирт багийн Ж-н хүүхэд Х байна. Аав бид 2 яриад танд ямаа өгөхөөр болоод 200.000 төгрөг авахаар боллоо гээд надад хэлсэн. Х-н миний өөрийн данс гэх 5800479359 данс руу би өөрийн данснаас 200.000 төгрөг шилжүүлсэн. 8 сарын 20-ны өдөр дахиад би Х байна, нэмж 60000 төгрөг авмаар байна, Түрүүчийн авсан 200.000 төгрөгийг аав Ж авсан гэхээр нь 5800479359 дансанд 60.000 төгрөг шилжүүлсэн. Энэ өдөр бас миний 98452068 дугаар утас уруу эрэгтэй хүн залгаж Х байна, Манай хадам дүү бие муу байна. Осолд ороод Улаангом явах шаардлагатай байна. 200.000 төгрөг хэрэг болоод байна, манай хадам аав ямааг өгнө гэнэ гэхээр Х миний данс руу хий гэж хэлэхээр нь данс руу мобайлаар шилжүүлсэн. 8 сарын 23-нд нь Наранбулаг сумын Хужирт багийн Х байна гээд 150000 төгрөг авмаар байна, ямаа өгнө. Х-тай хамт явж байна гээд Х-н 5800479359 дансаар авмаар байна гэхээр нь би өөрийн данснаас 150.000 төгрөгийг мобайлдсан. 8 сарын 24-нд би Б байна, Малчин суманд явж байна, Х-н машинаар өвс ачиж явна, машины бензин тос авахаар явж байна. Х-н дансаар мөнгө авна гэхээр нь 200.000 төгрөг шилжүүлсэн. 8 сарын 26-ны өдөр би Малчин сумын Б.Р байна. Х-тай хамт өвс ачиж явна, та мал авч байгаа юм уу гэхээр нь манайх зөвхөн ямаа авч байгаа гэхэд тэр хүн мөнгө хэрэгтэй байна, над уруу 200.000 төгрөг шилжүүлчих гэсэн тул өөрийн данснаас Х-н 5800479359 данс руу шилжүүлсэн. 8 сарын 28-ны өдөр дахиад Б.Р байна. Мөнгө багадлаа, 200000 төгрөг авна. Х-тай хамт өвс ачиж явна гээд 200000 төгрөг шилжүүлсэн. 8 сарын 30-нд миний утас уруу би Б байна. 250.000 төгрөг авмаар байна. Малчин сумын төвд явж байна. Нэгэнт бүх мөнгөө танаас аваад малаа өгье. Ц эгчийн данс руу хийлгэж авмаар байна гэж хэлсэн. Ц гэдэг хүн бол манай ангийн эмэгтэй юм. Би Ц-г таньдаг болохоор итгээд 5800785232 данс өгөхөөр нь би өөрийн данснаас 250.000 төгрөг шилжүүлсэн. Мөн 9 сарын 01-ний өдөр Р байна. Нэмж 150.000 төгрөг авъя, 9 сарын 02-ны өдөр Наранбулаг сумын Хужирт багийн малчин Б байна гэж над руу яриад манай хүүхэд Малчин сумын төвд эмнэлэгт хэвтсэн муу байна, 100.000 төгрөг шилжүүлээч, би танд ямаа өгье, 9 сарын 03-ны өдөр Б байна, нэмж 100.000 төгрөг, авмаар байна, 9 сарын 06-ны өдөр Б байна, нэмж 100.000 төгрөг авмаар байна, Ц эгчийн данс руу хийгээч гэхээр нь би итгээд тус өдрүүдэд нь 150000, 100000, 100.000, 100.000 төгрөгөөр 5800785232 дансанд шилжүүлсэн. Миний таних Б бол Ц-н төрсөн дүү юм. 2017 оны 9 сарын 06-ны өдөр мөн миний 98452068 дугаарын гар утас руу эрэгтэй хүн залгаж: Малчин сумын лам Ц байна. Чамайг ямаа авч байгаа гэдгийг Б-с сонслоо. Бадиагийнд миний мал байгаа. Тэндээс ямаа очиод тохироод ав. Надад 150.000 төгрөг хэрэгтэй байна гэхээр би зөвшөөрч Ц-н данс руу хий гэхээр мобайл банкаараа 150.000 төгрөг шилжүүлсэн. Ц-н эхнэр бол Ц юм. 9 сарын 8-ны өдөр мөн эрэгтэй хүн миний утас уруу залгаж, Ц дүү Б байна. Ямаа өгмөөр байна. Та ямаа авч байвал 200.000 төгрөг өгөөч. Манай Р-н гэрийн хажууд хамт байгаа. Та Р-с ямаа авахдаа ирээд ямаагаа авчих. Ц эгчийн данс руу хийлгэж авна гэхээр нь 5800785232 тоот данс руу би өөрийн данснаас 200.000 төгрөг шилжүүлсэн. 9 сарын 10-ны өдөр мөн Наранбулаг сумын Б-н Х байна. Ямаа өгмөөр байна. Та ямаа авч байвал 250.000 төгрөг авмаар байна. Би Х-тай өвс ачиж явна. 5800479359 данс руу хийгээрэй гэхээр нь би өөрийн 5819254778 дугаартай данснаас 94342068 дугаартай утаснаас мобайл банкаар 250.000 төгрөг шилжүүлсэн. Х-с би урд олон удаа мал авч байсан. Би мөнгөө шилжүүлчихээд гэнэт хэд хоногийн өмнө Х-н хүүхэд эмнэлэгт хэвтсэн эмчлүүлж байсан талаар хүнээс сонсноо санаад энэ нэг учиртай боллоо. Х өвч ачиж явах учиргүй гэж бодоод Х-н гар утсыг хүнээс авч ярихад Х Улаангомд байна гэхээр нь би түүнд “чи яг одоо Цастогтох дэлгүүр дээр хүрээд ир” гэж хэлэхэд Х хүрээд ирсэн. Би Х-с “чи өчигдөр над руу мөнгө авъя гэж ярьсан уу” гэж асуухад Х “Үгүй, би тантай яриагүй, харин одоо танаас мөнгө авмаар байна” гэсэн. Энэ өдрөөс хойш 95157383 дугаарын гар утаснаас над уруу Наранбулаг сумын М-гай байна, машин эвдэрсэн, мөнгө өгөөч гэхээр нь би сэжиглэж: Чи тэгвэл өөрөө ирээд ав гэж хэлэхэд тэр хүн би машин эвдэрсэн болохоор очиж авах боломжгүй байна гээд гар утсаа тасалсан. Мөн дахиад У байна 200.000 төгрөг хэрэгтэй түр зээлээч. Манай ямаа Б-д байгаа гэхээр нь хүрч ирээд бэлнээр ав гэж хэлэхэд: би гутлын цехэд ажилтай завгүй байна, гар утсаараа явуулах боломжгүй байна уу гэхээр нь би чадахгүй гэж хэлсэн. 9 сарын 27-ны өдөр бас над руу Ц байна, дахиад нэмж 150.000 төгрөг авмаар байна гэхээр нь миний мобайл гацсан гэж хэлээд өгөөгүй. Би эхэндээ орон нутгийн таньдаг хүмүүс юм байна гэж итгээд шилжүүлж байсан. Тухайн үед мөнгөө шилжүүлж байхдаа миний мөнгийг хүн ингэж залилаж авна гэдгийг огт санаж байгаагүй. Миний мөнгийг манай Наранбулаг сумын харъяат Э гэдэг зүс таних залуу миний таньдаг хүмүүсийн нэрийг ашиглаж авч байсан байна” гэх мэдүүлэг /хх-ийн 12-17 тал/,
Гэрч Б.Ц-нмөрдөн байцаалтын шатанд өгсөн“Би хүнд ямаа өгнө гэж мөнгө авсан асуудал байхгүй. Харин надтай гутлын цехэд ажилладаг У буюу Э гэдэг залуу та надад виза картаа өгч байгаач хүнээс мөнгө авч аавд өгөх гэсэн юм гэхээр нь Хаан банкны 5800785232 дугаартай виза картаа, нууц дугаарын хэлж өгсөн юм. Саяхан охин У-д буцааж өгсөн байсан. Э 95835022, 88734106 дугаарын утастай. Гэхдээ юнителийн дугаарыг миний нэр дээр үнэгүй авсан юм. Э ажил дээр байхдаа миний 99454106 дугаарын гар утсыг байнга ашиглаж хүнтэй ярьдаг байсан. Нэг яриулчих эгч гээд гар утас аваад гараад ярьдаг. Миний дансаар ямар учиртай мөнгө шилжүүлснийг Э мэдэх байх” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 тал/,
Гэрч Н.У-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Надад ямаа өгнө гэж хүнээс мөнгө авсан асуудал байхгүй. Хамт гутлын цехэд ажилладаг Эгэдэг залуу 2017 оны 8 дугаар сарын сүүлээр байх виза картаа өгч байгаач, хүнээс мөнгө аваад банкны зээлээ төлөх гэсэн юм. Би данс руугаа шилжүүлж авах гэхэд миний иргэний үнэмлэх байхгүй байна гэсэн. Тэгээд би виза картаа нууц дугаарын хэлж өгсөн. Удалгүй цалин буух болоод картаа нэхэж авсан. Тэгээд дахиад картаа өгөөч гэхээр нь өгсөн. Түүнээс хойш виза картаа авалгүй байж байгаад 2 хоногийн өмнө ажил дээр ирэхэд виза картаа авъя гэхэд ээжийн чинь карт бас надад байгаа гэхээр нь хамтад нь авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 20 тал/,
Гэрч Ч.Б, Ч.Б, П.Ц, Б.О, Б.Р, Ч.Ц, П.Б, Х.Ц, Ж.А, Б.Ж, Б.Б нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “М.О гэдэг хүнээс ямаа зарна гэж хэлээд дансаар мөнгө шилжүүлж авч байгаагүй” гэх мэдүүлгүүд /хх-ийн 22-42 тал/,
Гэрч Д.Г-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Э би мөнгө олоод өгье. Та хоёр тахир голоо тайлж бай гэж хэлээд өөрийнхөө гар утсаа чихэндээ бариад хашаан хаалгаар гараад хүнтэй утсаар ярьж байгаад орж ирээд: чи дансныхаа дугаарыг өгчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би 5819399112 дугаарын данс бичиж өгсөн. Тэгээд Э бид хоёр хамтдаа очиж Коллежийн АТМ-аас миний виза картаар 150.000 төгрөг аваад 50.000 төгрөг надад өгсөн. Өөр надад мэдэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 46 тал/,
Гэрч Э.Б-нмөрдөн байцаалтын шатанд өгсөн “2017 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Э надтай уулзаад надад хүн 100.000 төгрөг шилжүүлэх ёстой. Чи дансаа надад өгөөч гэхлээр нь би дансаа бичиж өгч явуулсан. Удалгүй Э нөгөө мөнгө ороод ирсэн байна гэхээр нь би өөрөө дагуулж яваад Хаан банкны урд талын АТМ-ээс миний дансаар 100.000 төгрөг ирсэн байсныг авч өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 52 тал/,
Гэрч Н.О-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн “2017 оны 8 сарын эхээр манай эхнэр Т утсаар ярьж, чиний хаан банкны виза карт байгаа юу, Э чиний картаар мөнгө оруулаад авмаар байна гэж хэлэхээр нь гэрт байгаа, шилжүүлээд авахгүй юу гэж хэлсэн. Э тэр өдрөө миний виза картыг аваад мөнгө шилжүүлж аваад тэр өдрөө картыг эхнэр Т-д өгсөн. 08 сарын 9-ний өдөр миний данс руу орсон мөнгө бол Э шилжүүлж авсан мөнгө байх. Миний хувьд дансаар Ог гэх хүнээс мөнгө авсан зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 53 тал/,
Шүүгдэгч Н.Э-ы мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн “Би сонгосон ялыг хүлээн зөвшөөрч байна, намайг хүнээс мөнгө залилаж авч байгааг хүмүүс мэдэж байгаагүй. Над уруу хүн мөнгө шилжүүлэх ёстой. Дансаар чинь мөнгө шилжүүлж авч байна гэж хэлээд дансны дугаарыг нь нууц үгтэй нь авдаг байсан. Би мөнгө аваад өдөрт нь хоол унд, зугаа цэнгэлд зарцуулаад дуусгадаг. Дуусахаар дахиж яриад мөнгө авдаг байсан. Ядаж энэ мөнгөөрөө зээлээ ч төлөөгүй байна. 8-10 сарын хооронд ажилгүй байхдаа бага багаар худал хэлж авч байгаад ийм их мөнгө болсон байна. Буруу зүйл хийсэндээ гэмшиж байна” гэх мэдүүлэг, хохирлын тооцоо хийсэн баримт /хх-ийн 82-83 тал/, хохирогч М.О-н Хаан банкны дансын дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 87-93 тал/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Хэргийн үйл баримтаар шүүгдэгч нь амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор хохирогчийн итгэмтгий занг ашиглаж гэмт хэрэг үйлдсэн байх ба гэмт үйлдэлдээ шунахай сэдэлттэй, шууд санаатай хандсан байна.
Шүүгдэгч Н.Э-ны 2017 оны 8 дугаар сарын 07-ны өдрөөс 9 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд иргэн Б.Цн Хаан банкны 5800785232 дугаар дансаар 9 удаа, иргэн Н.У-н Хаан банкны 5819254778 дугаар дансаар 8 удаа, иргэн М.Б-н Хаан банкны 5819399112 дугаар дансаар 1 удаа, иргэн Э.Б-н Хаан банкны 5819395243 дугаар дансаар 1 удаа, иргэн Н.О-н Хаан банкны 5800356019 дугаар дансаар 1 удаа, нийт 20 удаагийн үргэлжилсэн үйлдлээр, нэг арга хэлбэрээр буюу хохирогч М.О-н таньдаг нутгийн хүмүүс болох өмнө нь мал худалдан авч байсан иргэдийнх нь нэрийг барьж, мөнгө хэрэгтэй байна, танд ямаа өгнө гэх мэтээр удаа дараа худал мэдээллээр хохирогчийг хуурч, төөрөгдөлд оруулан хохирогчоос 3.060.000 төгрөгийг өөртөө шилжүүлж авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Иймд прокуророос ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсанбайх тул шүүгдэгч Н.Э-г бусдыг хуурч, төөрөгдөлд оруулан 3.060.000 төгрөгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Шүүгдэгч Н.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Н.Э залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар түүнд ял шийтгэл хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч Н.Э нь Увс аймгийн Улаангом сумын 9-р баг, 9-8 тоотод аав Ц.Н-н хамт оршин суудаг, гэр бүлгүй, өөрийн гэсэн мал, эд хөрөнгө байхгүйболох нь түүний хувийн байдлыг тогтоосон тус багийн Засаг даргын 1348 тоот тодорхойлолт, гэрч Ц.Н-н “Э манай сумын харъяат О гэх эмэгтэйгээс 3 сая орчим төгрөг залилаж авсан юм шиг байна. Бид нар энэ учирсан хохирлыг төлж барагдуулах болно. Э хүнээс мөнгө авчихаад надад ганц ч төгрөг өгөөгүй. Юунд зарцуулсныг мэдэхгүй. Эх нь 3 настай байхад нь нас барсан. Энхтайван надтай хамт амьдардаг. Наранбулаг сумын Хужирт багт амьдарч байгаад 2012 онд Улаангом суманд шилжиж ирсэн. 2013 оноос хойш нэг гутлын цехэд гуталчинаар ажиллаж байгаа. Сүүлийн жилүүдэд гэрт ирэхээ больсон. Хаана юу хийгээд байдгийг мэдэхгүй. Би гэр орноороо нэг их байдаггүй. Хөдөө айлын мал хариулж, хадлан өвс хадах зэрэг айлын хар бор ажил хийгээд явдаг. Энхтайванд эхнэр хүүхэд байхгүй. Цэргийн алба хаасан. 2-р ангиасаа хичээлээс нь гаргаад авсан. Хүнтэй харьцахдаа сайн. Мөн ажил төрөл хийхдээ маш сайн. Гутлын цехийн дарга нь хүртэл түүнийг ажилд маш сайн гэж магтаж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 43 тал/, гэрч О.Т-ийн “Энхтайван амьдрал бол хүнд амьдралтай, аавтайгаа амьдардаг. Өөрийн гэсэн гэр орон, гэр бүл байхгүй. Манай гутлын цехэд 2014 оноос хойш ажиллаж цалин авч амьдардаг. Зан аашийн хувьд даруухан сайн зантай. Хүнтэй харьцах харьцаа маш сайн. Нэг гэм нь худал хэлчихдэг юм. Энхтайванг ямар хэргээр цагдаад шалгагдаж байгааг асуухад хүнээс гурван сая төгрөг залилаж авсан талаар мэдсэн” /хх-ийн 51 тал/ гэх мэдүүлгээр тогтоогдож байна.
Мөн хэргийн 164 дүгээр талд авагдсан урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар шүүгдэгч Н.Э нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн байх ба түүндял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг төлсөн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон болно.
Шүүгдэгч Н.Э нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлж барагдуулсан болох нь хохирогч М.О-ийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд өгсөн “Н.Э нь надад учруулсан хохирол болох 3.060.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул цаашид ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй нь үнэн болно” гэх тодорхойлолтоор нотлогдож байх тул шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй гэж үзлээ.
Иймд шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшсэн, хохирогчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан, гомдолгүй гэсэн нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг харгалзан үзээд шүүгдэгчид хуульд заасан ялаас нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зохистой гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгуулах болон хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээг хангах зорилгоор яллагдагч, шүүгдэгчийн эд хөрөнгийг шүүх, прокурорын шийдвэрээр битүүмжилнэ” гэж заасан байна.
Нэгэнт хохирол бүрэн төлөгдсөн, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй тул шүүгдэгчийн эзэмшлийн 000559606 дугаар газар эзэмшигчийн гэрчилгээтэй газар, хашааг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй юм.
Шүүгдэгч Н.Э нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйл үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянна шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Борлууд овогт Н.Э-ыг бусдыг хуурч, төөрөгдөлд оруулан 3.060.000 төгрөгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Борлууд овогт Н.Э 500/таван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э-д нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаар хийлгэхээр тогтоож, шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч Н.Э нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шүүгдэгч Н.Э-ны эзэмшлийн 000559606 дугаартай газар эзэмшигчийн гэрчилгээтэй газар, хашааг битүүүмжилсэн прокурорын 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Э-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасны дагуу шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гарданавснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч,дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА