Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 101/ШШ2024/04177

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

       

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Золзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,******* тоотод байрлах К ББСБ ХХК /Регистрийн дугаар:/-ийн нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: *******, Баянзүрх дүүрэг, 21 дүгээр хороо, 2 дугаар хэсэг,, Бага дарь эх 3, 1605 тоотод оршин суух Э овогт Б Б /Регистрийн дугаар: СБ/-д холбогдох,

 7,825,302.39 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, нарийн бичгийн дарга Г.Ариунжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баярсайхан овогтой Б нь "К ББСБ ХХК-тай 2021 оны 7 дугаар сарын 03-ны өдөр тоот Зээлийн гэрээ байгуулан 3,950,000 төгрөгийг жилийн 36 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай хэрэглээний зориулалтаар зээл авсан болно. Хариуцагч нь зээлийн гэрээ байгуулсан өдрөөс хойш хугацаа хэтэрч байгаа /зээлдэгчийн зээлийн дансны хуулга хавсаргав/ бөгөөд, зээлийн гэрээгээр хүлээсэн үндсэн зээл, зээлийн хүүг төлөх үүргээ гэрээний нөхцөлд зааснаар биелүүлэхгүй хугацаа хэтэрсэн байгаа тул нэхэмжлэл гаргаж буй өдрийн байдлаар:

Үндсэн зээлийн үлдэгдэл: 3,635,752.69 төгрөг,

Төлөх ёстой хүү: 3,593,990.36 төгрөг,

Нэмэгдүүлсэн хүү: 516,359.34 төгрөг,

Нотариатын зардал: 9,000 төрөг,

Эрэн сурвалжлуулсан улсын тэмдэгийн хураамж: 70,200 төгрөг нийт: 7,825,302.39 төгрөгний үлдэгдэлтэй байна.

Иймд зээлийн гэрээний төлбөрт 7,825,302.39 төгрөгийг хариуцагчаар гаргуулж өгнө үү гэжээ. .

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн хувь гардаж авсан боловч шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй.

 

3. хэрэгт авагдсан нотлох баримт:

3.1. нэхэмжлэгч талаас итгэмжлэл /хх-ийн 2/, хуулийн этгээдтийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /нотариатаар гэрчлүүлсэн хувь/ /хх-ийн 3/, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар /нотариатаар гэрчлүүлсэн хувь/ /хх-ийн 4-6/, SS 21/220 дугаар Барьцаат зээлийн гэрээ /хх-ийн 7-8/, зээлийн дасны хуулга /хх-9/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-10,11/, Төлбөрийн даалгавар /хх-ийн 12/, Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэсийн 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн алба бичиг /хх-ийн13/, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 182/ШЗ2024/01394 дугаар захирамж /хх-ийн 14-16/, төлбөрийн баримт/хх-ийн 17-19/, Б.Бгийн оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 20/, зээл хүсэгчийн анкет /хх-ийн 21/,

3.2. хариуцагч талаас 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 1230 дугаар итгэмжлэл,

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч К ББСБ ХХК-иас хариуцагч Б.Бд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 7,825,302.39 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-д зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүсээ.Шүүх, хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт шүүхээс 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод хуульд заасан эрх, үүрэг, нөлөөллийн мэдүүлгийн талаар тайлбарлаж, танилцуулсан.

1. Нэхэмждэгч К ББСБ ХХК-иас хариуцагч Б.Бд холбогдуулан 2021 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн SS21/220 дугаар Зээлийн гэрээгээр 3,950.000.00 төгрөгийг, жилийн 36 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлсэн. Үүнээс хойш 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр гэрээний хугацаа дуусаж, зээл эргэн төлөгдөх хугацаа хэтэрсэн тул үндсэн зээл 3,635,752.69 төгрөг, хүү 3,593,990.36 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 516,359.34 төгрөг, наториатын зардал 9,000.00 төгрөг, иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжилсан зардал 70,200.00 төгрөг нийт 7,2825,302.39 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

1.1 Хариуцагч Б.Бгийн итэмжлэгпсэн төлөөлөгч Б.О нь 2024 оны 08 дугаар сарын 07-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардаж авсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан хугацаанд  нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй.

1.2 Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2, 77.3-т зааснаар 2024 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдааны товыг хариуцагчийн төлөөлөгчид мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүй шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй болно.

 

2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

2.1 Нэхэмжлэгч К ББСБ ХХК нь хариуцагч Б.Бд 2021 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн SS21/220 дугаар Барьцаат зээлийн гэрээгээр 3,950.000.00 төгрөгийг, жилийн 36 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлэхээр харилцан тохиролцсон байна /х.х-ийн 7-8 хуудас/.

2.2 Санхүүгийн зохицуулах хорооноос 2007 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр нэхэмжлэгч К ББСБ ХХК-нд Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хууль /2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүчингүй болсон/-ийн 15 дугаар зүйлийн 15.3.1, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д тус тус зааснаар банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгосон байна./хх-ийн 4-6/

Тодруулбал, Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.8Хуулийн этгээд хуульд заасан зарим үйл ажиллагааг эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ гэж, 189 дүгээр зүйлийн 189.2Нийгэм, хувь хүний ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор зарим төрлийн гэрээг гагцхүү төрийн эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр байгуулж болно гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгчид төрийн эрх бүхий байгууллагаас банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэхийг зөвшөөрсөн байна.

2.3 Нэхэмжлэгч К ББСБ ХХК-ийн шүүхэд өгсөн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, тэдгээрийн байгуулсан зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-т зааснаар зээлдэгч Б.Б нь тухайн зээлийг гар утас худалдан авах-ын зориулалтаар авсан байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүчингүй болсон/-ийн 21 дүгээр зүйлийн 2-т Зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгч К ББСБ ХХК нь 2021 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн SS 21/220 дугаар Барьцаат зээлийн гэрээгээр хариуцагчид 3,950.000.00 олгосон тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлд, хариуцагч хариу тайлбар, татгалзал ирүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэв.

2.4 Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох хариуцагч Б.Бг эрэн сурвалжилсан болох нь Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн дугаар шийдвэр, Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсээс хариуцагчийн оршин суух хаягыг тогтоосон албан бичгээр тус тус тогтоогдож байна. /хх-ийн 13,14/

2.5 Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой нотлох баримтын. хуулбарыг гэрчлүүлсэн болох нь нотариатын үйлчилгээний төлбөрийн баримтуудаар тус тус тогтоогдож байна /хх-ийн 17,18/

 

3. Иймд, нэхэмжлэгч К ББСБ ХХК болон хариуцагч Б.Б нарын хооронд Иргэний хуулийн Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 451 дүгээр зүйлийн 451.1-д тус тус зааснаар хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдаж, тэдгээрийн хооронд гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэв.

 

4. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-д Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно гэж, мөн 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж тус тус заасан. Тайлбарлавал, банк, эрх бүхий этгээдээс бусад иргэн, хуулийн этгээдэд зээлийг хүүтэй, аль эсхүл хүүгүй олгож болох ба зээлдэгч нь зээлийг хугацаандаа буцаан төлөөгүй тохиолдолд хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан болон нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй байна.

 

Ингээд зохигчдын байгуулсан зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1., 2.2, 2.3, 2.4-т тус тус зааснаар хариуцагч Б.Б нь 3,950,000.00 төгрөгийг, 24 сарын хугацаанд, 2021 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сар бүр хүүгийн хамт тэнцүү төлж дуусгахаар харилцан тохиролцсон байна /хх-ийн 7,8 хуудас/.

Өөрөөр хэлбэл, зохигчид гэрээний ерөнхий хугацааг 24 сар, зээл төлөх тусгай хугацааг тухайн сарын 01-ний өдөр байхаар тохирч, энэ хугацаанд үүргээ зохих ёсоор биелүүлсэн тохиолдолд үүрэг зөрчигдөхгүйгээр ерөнхий хугацаанд дуусгавар болох ажээ. Түүнчлэн талуудын байгуулсан зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.5-т нэмэгдүүлсэн хүүгийн талаарх тохирцолцоо нь хуульд нийцсэн байна./хх-ийн 7/

 

4.1 Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, мөн 207 дугаар зүйлийн 207.1.3-т мөнгөн төлбөрийн үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн оршин суугаа /оршин байгаа/ газар, харин үүрэг гүйцэтгүүлэгч дээрх газраа өөрчилсөн тухай үүрэг гүйцэтгэгчид мэдэгдсэн бол түүний шинээр оршин суугаа /оршин байгаа/ газар гүйцэтгэнэ гэж, 208 дугаар зүйлийн 208.1Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж тус тус заасан.

Тайлбарлавал, зээлийн гэрээгээр үүрэг хүлээсэн хариуцагч нь мөнгө буцаан төлөх үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн оршин суугаа газар, гэрээнд заасан хугацаанд заавал гүйцэтгэх ёстой бөгөөд тийнхүү биелүүлээгүй тохиолдолд түүнийг үүргээ зөрчсөнд тооцож, үүний улмаас зээлдүүлэгч буюу нэхэмжлэгчид учирсан хохирлыг төлөх үүрэг хүлээнэ.

4.2 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбар, зээл болон зээлийн хүүгийн тооцооллоос үзвэл нэхэмжлэгч нь хариуцагчийн 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр төлсөн 275,200.00 төгрөгөөс 164,600.00 төгрөгийг үндсэн зээлд, 110,600.00 төгрөгийг зээлийн хүүнд, 2021 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр төлсөн 273,300.00 төгрөгөөс 144,596.40 төгрөгийг үндсэн зээлд, 128,703.60 төгрөгийг хүүнд, 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр төлсөн 100,000.00 төгрөгөөс 5,050.91 төгрөгийг үндсэн зээлд, 94,660.80 төгрөгийг хүүнд тус тус суутгасан байна.

Мөн нэхэмжлэгч К ББСБ ХХК нь хариуцагч Б.Бг эрэн сурвалжлуулах улсын тэмдэгтийн хураамжийн зардалд 70,200.00 төгрөг, нотариатаар баримт гэрчлүүлэхтэй холбоотой зардалд 9,000.00 төгрөгийг төлсөн байх тул үүнийг учирсан хохиролд тооцох нь хуульд нийцнэ./хх 14-19 хуудас/

 

5. Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус үндэслэн хариуцагчаас үндсэн зээлд 3,635,752.69 төгрөг, хүүнд 3,593,990.36 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 516,359.34 төгрөг, наториатын зардал 9,000.00 төгрөг, иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжилсан зардал 70,200.00 төгрөг нийт 7,825,302.39 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,154.84 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Бгээс улсын тэмдэгтийн хураамжид 140,154.84 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч К ББСБ ХХК -д олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг тус тус үндэслэн хариуцагч Б.Бгээс 7,825,302.39 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч К ББСБ ХХК-нд олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,154.84 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 140,154.84 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЗОЛЗАЯА