| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Золзаяа |
| Хэргийн индекс | 102/2023/03439/И |
| Дугаар | 101/ШШ2024/04137 |
| Огноо | 2024-09-03 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 03 өдөр
Дугаар 101/ШШ2024/04137
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Золзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,******* тоот хаягт оршин суух Д******* овгийн Б******* Х******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,,, тоот хаягт оршин байрлах А ХХК /регистрийн дугаар /-нд холбогдох,
Бусдын хууль бус эзэмшлээс хими цэвэрлэгээний зориулалтттай тоног төхөөрөмж чөлөөлүүлэх, хариуцагч А ХХК-ийн сөрөг нэхэмжлэлтэй, 380 вольтын цахилгааны төлбөрт 26,115,000.00 төгрөгийг хариуцагчаас гаргуулах иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Х*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.О нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа :
Миний бие анх 2020 онд Ш.Ттай түрээсийн гэрээ хийж байсан. Үүнээс хойш 2022 оны 09 сараас хойш тог тасалдаг, байнга дарамттай байсан. 2022 оны 12 дугаар сард тог усны мөнгөний төлбөрийг нэхэж орж ирж байсан. Өөр байдлаар тог усны мөнгийг нэхэж байгаагүй. Цонхоор орсон гэж гүтгэж хэлж байна. Цонхоор орсон зүйл байхгүй. Хаалгаар орж тоног төхөөрөмжүүдээ авах гэж байсан. Ажил эхлэхээр манаач нь байнга тогийг тасалдаг байсан. 2022 оны 04 сард н.Н гэдэг хүү нь ажил дээр орж ирж тог усны мөнгөө нэхэж байсан. Түрээсэлж байсан байранд өмнө нь хүн орж байгаагүй 4 жил болж байсан гэж хэлж байсан. Өмнө нь уг байраа 500,000 төгрөгөөр түрээсэлж байсан. Ус тогтоо түрээс нийлээд 1,200,000 төгрөгөөр нягтлантай нь тохиролцож орсон. Тухайн үед 11 сараас ачаалал ихсэж ажил эхэлж байсан. С дээд сургуулийн захирал гэж өөрийгөө хэлээд н.Н гэдэг хүү нь дарамталж эхэлсэн. 2023 оны 01 сарын 01, 2023 оны 02 сарын 16, 2023 оны 02 сарын 19-нд тус, тус байнга тогийг тасалж байсан. Ингээд би байнгын дарамтад байсан. Хүмүүсийнхээ хувцсыг тараагаад өгье гэхэд хаалганы голыг сольсон байсан. Хүний үстэй дээлийг одоо хүртэл өгөөгүй байгаа.
Энэ хугацаанд би сар бүрийн түрээсийн төлбөр болох 2,700,000 төгрөг төлсөн. Харин 380 вольтийн цахилгааны төлбөрийг тусад нь төлөх талаар тохиролцоо байхгүй. Тухайн газар Хуурай бодисын 15 литрийн SX-8D 1 ширхэг, хуурай хими цэвэрлэгээний машин 1 ширхэг, нойтон цэвэрлэгээний машин , уур хатаагч машин ширхэг, нойтон угаалгын жижиг машин 3 ширхэг, индүүний машин 2 ширхэг, бойлуур уур гаргагч, хөлтэй өлгүүр 6 ширхэг, хувцасны ширээ шар 1 ширхэг, тог цахилгааны хэрэглэл, дагалдах хэрэгслийн хамт, гадна г, самбар, үүдний тавиур 1 ширхэг, компьютер, гэр интернэтийн төхөөрөмж, дотоод камер 4 ширхэг, хас банкны посын машин 1 ширхэг, үстэй дээл зэрэг нь хариуцагчийн хууль бус эзэмшилд байгаа.
Гэрээний дагуу 2023 оны 4 дүгээр сар хүртэл түрээсэлж байгаад гарсан. Түрээсийн төлбөрт түрээслэгчийн зарцуулж байгаа мөнгөн дүнгээс гадна зах зээлийн үнэлгээ гэж байдаг. Зах зээлийн үнэлгээгээр 2024 онд 38 м.кв оффисын талбай 2,700,000 төгрөг хүрэхгүй байгаа. Гэтэл хотын захын хими цэвэрлэгээний зориулалттай талбайг 2,700,000 төгрөгөөр тохиролцсон гэхээр энэ түрээсийн төлбөр тог, цахилгаан бүх зүйл орж байгаа гэдэг нь нотлогдоно. Иргэний хуулийн 318 дугаар зүйлд гэрээ сунгахтай холбоотой зохицуулалт байхгүй тул 296 дугаар зүйлд зааснаар эд хөрөнгө хөлслөх гэрээний хугацаа дууссан боловч хөлслөгч эд хөрөнгийг үргэлжлүүлэн ашигласаар байгааг хөлслүүлэгч татгалзаагүй бол гэрээг тодорхой бус хугацаагаар тухайн нөхцөлөөр сунгасанд тооцно гэж заасан байна.
Түрээсийн төлбөрөө цаг тухайд нь төлж байсан бөгөөд ямар ч зүйл болсон хүний эд зүйлийг битүүмжилж, барьдаггүй. Шүүхээс ч гэсэн тухайн хүний хөрөнгийг битүүмжлэхдээ бизнесийн үйл ажиллагааг нь зогсоодоггүй байгаа.
Иймд хариуцагчийн хууль бус эзэмшлээс нэхэмжлэгчийн эд зүйлийг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн Т.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Нэхэмжлэгчтэй гэрээ байгуулсан. Гэрээний дагуу түрээсийн төлбөрт тог, ус цахилгааны төлбөр багтаж байсан ба хими цэвэрлэгээний тоног төхөөрөмж 220 биш
380 вольтын цахилгааны хэрэглээтэй байсан тул 380 цахилгааныг тусад нь татаж тоолуур тавьсан.
Улмаар тогны зардлаа өөрөө хариуцаахаар харилцан тохиролцсон бөгөөд түрээсийн төлбөрөөс илүү цахилгааны төлбөр гарч байсан, мөн тоног төхөөрөмж нь бүгд бүрэн байгаа. Манай компани хэрэглэж эзэмшсэн зүйл огт байхгүй.
Нэхэмжлэгч тог тасалдаг байсан гэж хэлж байна. Зүгээр байхад нь тогийг тасална гэж байхгүй шүү дээ. Тогийнхоо мөнгийг төлөхгүй байгаа учраас авч байгаа арга хэмжээ нь тогийг нь таслах байсан. Яагаад тусад нь тэгвэл тоолуур тавьсан юм бэ. Үсчин хүртэл тусдаа тоолууртай, төлбөрөө төлөөд явж байсан шүү дээ. Жишээ нь: Гоёмсог гэж үсчин байсан. Байранд орсноос хойш 3632,5 кл төлсөн л явж байгаа. Хамгийн их цахилгаан хэрэглэж байж төлбөрөө төлөхгүй байна гэж юу байхав дээ. Гэрээний 3.1-т заасан урсгал зардлыг түрээслэгч өөрөө төлнө гэж байгаа.
Ажлын байрны нөхцөл байдлыг ямар болгосныг үзлэгээр харсан байх. Мал нядалгааны газар шиг болгож хаясан. Өмнө нь эмийн сан болон, намын байр байсан шүү дээ. Төлбөрөө төлөөд явж байсан бол одоо ийм зүйл болохгүй байсан. Удаа дараа тогны мөнгөө төлөхгүй байсан тул тогийг нь тасалсан. Өөрөө мэдэгдлээ өгөөд гарсан болохоос бид нар тогийг нь таслаад хөөгөөд гаргасан зүйл огт байхгүй. Төлбөрөө төлөөд цаашдаа түрээслээд явах боломж бүрэн байсан. Гурван шатны шүүхээр ингэж маргаан үүсгэж явж байхаар төлбөрөө төлөөд тоног төхөөрөмжөө авах хэрэгтэй гэжээ.
2.1 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Би 1994 оноос хойш түрээсийн үйл ажиллагаа явуулж байхдаа ийм зүйл огт харж байгаагүй. Байр олдохгүй байгаа юм аа гэж анх хэлж байсан. Иймд би байрандаа оруулсан. Гэтэл сард 4,000,000 төгрөгийн цахилгаан хэрэглэж байсан. Цахилгааны өртэй байгууллагуудыг эрчим хүчнээс өдөрт нь тасалдаг. Харин ч тогийг нь таслаагүй явж байсан. Өмнө нь энэ байранд эмийн сан ажилладаг байсан. Эмийн сан байсан газрыг балгас болгож хаясан. Одоо дахиад дараагийн хүн орлоо гэхэд шалыг засварлах шаардлагатай болж байгаа юм. Хаалганы голыг сольсон зүйл байхгүй. Шөнө цонх эвдээд, крантай ирж тоног төхөөрөмжөө ачих гэж байхад нь миний хүү зогсоож, хаалганы голоо сольсон юм. Бид Б.Х*******тай гэрээ хийсэн. Гэтэл 200,000,000 төгрөгийн төхөөрөмж байгаа гэж хэлж байгаа юм. Монголд ийм үнэтэй төхөөрөмж байхгүй. Би байраа хурдан суллуулмаар байна. Засварынхаа хөлсийг ч мөн адил нэмэгдүүлнэ төлүүлнэ гэжээ.
3. .Хариуцагчаас нэхэмжлэгчид холбогдуулан 380 вольтын цахилгааны төлбөрт 26,115,000.00 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан. Хариуцагч А ХХК нь сөрөг нэхэмжлэлийн үндэслэлдээ:
"А" ХХК нь иргэн Б.Х*******тай 2020 онд (9 дүгээр сарын 04-ний өдрөөс нэг сарын 1,400,000 (нэг сая дөрвөн зуун мянга төгрөг) 2022 оноос 2.700.000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр С дээд сургуулийн 2 давхрын 38.5 метр квадрат талбайг түрээслэн гэрээ байгуулсан нь үнэн болно. Түрээсийн гэрээний дагуу 220 вольтын хүчдэл бүхий цахилгааны төлбөрийг гэрээний үнэнд багтаан оруулж гэрээ байгуулсан. Харин 380 вольтын хүчдэлтэй цахилгааны хэрэглээг тооцохын тулд тэг заалттай тоолуур тавьж цахилгааны хэрэглээг тооцон төлөхөөр тохиролцсон энэхүү хэрэглэсэн цахилгааны зардлаа төлөхгүй одоог хүртэл явсан тул нэхэмжлэгч Б.Х*******аас 380 вольтын цахилгааны зардал 26,115,000 (хорин зургаан сая нэг зуун арван таван мянга) төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж байна. Б.Х*******аас 380 вольтын цахилгааны зардал 26,115,000 (хорин зургаан сая нэг зуун арван таван мянга) төгрөгийг гаргуулж "А" ХХК-д олгоно уу гэжээ.
3.1 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Манай талаас сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа. Анх гэрээ байгуулахад ашиглалтын зардлыг түрээслэгч өөрөөр хариуцна гэж түрээсийн гэрээний 3.1-т зааснаар харилцан тохиролцсон. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна, ус тогийн төлбөр 26,115,000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
4. Нэхэмжлэгч Б.Х*******, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:
Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.Хариуцагч уур гараад байна гэж хэлээд байна. Халуун шугам нь задарч байсан. Үүнийгээ би тухайн үед нярав Ш.Тд хэлж байсан. Бүтэн сар доошоо ус алдаж байсан. Манай талаас уур гаргасан зүйл байхгүй гэжээ.
4.2 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:
Үндсэн нэхэмжлэлийн шаардлага дээр хэлж байсан. Анхнаасаа түрээсийн үйл ажиллагааны үнийг тогтохдоо, цахилгааны төлбөр ашиглалтын зардлыг оруулаад тогтоосон. Тийм учраас нэмэлт зардлыг хариуцагч шаардах эрх байхгүй. Нэг тал дангаараа шийддэг зүйл биш. Гэрээний гол нөхцөлийг хоёр тал харилцан ярилцаж тогтоосон байдаг. Гэрээний 3.1-т заасан гэж хэлж байна. Гэрээнд огт тийм зүйл байхгүй. Сүүлд харин бусад түрээслэгч нарт гаргаж өгсөн гэрээнд тийм заалт байсан. Түрээслэгч болгонтой өөр, өөр тохирсон байсан. Хариуцагч 1994 оноос хойш байр түрээслүүлж байна гэж хэлж байсан. Ямар гэрээнд,ямар заалт оруулах уу гэдгээ мэдэхгүй байх боломж байхгүй байна. Мөн ямар хугацааны зардал шаардаад байгаа нь тодорхой бус байгаа тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.
5.Хэрэгт бүрдүүлсэн нотлох баримт:
5.1. Нэхэмжлэгч талаас Нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамжид 70,200.00 төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, А ХХК-иас ирүүлсэн нэхэмжлэх, байр түрээслэх гэрээ, 2023 оны 5 дугаар сарын 02, 5 дугаар сарын 11-ний өдрүүдийн мэдэгдэл хүргүүлэх тухай гэх албан бичиг, худалдах, худалдан авах гэрээ, түрээсийн төлбөр нэмэгдүүлэх тухай албан бичиг, мэдэгдэл, төхөөрөмжүүдийн г зураг, нэхэмжлэлийн шаардлага тодруулсан баримт, сөрөг нэхэмжлэлд өгсөн хариу тайлбар, түрээсийн төлбөр төлсөн төлбөрийн хүснэгт, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 00822 дугаар магадлал, Тэнхлэг зууч ХХК-ийн түрээсийн үнийн мэдээллийг тус тус нэхэмжлэгч нотлох баримтаар ирүүлсэн байна.
5.1 Хариуцагч талаас хариу тайлбар, тоолуурын заалтын г зураг, сөрөг нэхэмжлэл, итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамжид 288,525.00 төгрөг төлсөн баримт, хуулийн этгээдийн гэрчилгээ, дүрмийн хуулбар / нотариатаар гэрчлүүлсэн/, түрээсийн төлбөр нэмэгдүүлсэн тухай 2022/22 албан бичиг, түрээслэгч нарын 2023.08.05-ны өдөр хүртэлх цахилгааны тооцоо, Л.Э, Б.У, Ц.Г, Б.Энхбуян нарын тус тус Байр түрээслэх гэрээний хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар, фото зураг зэрэг баримтуудыг хариуцагч нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн байна.
5.2 шүүхийн журмаар: 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн С дээд сургуулийн 1 дүгээр давхрын зүүн жигүүрт байрлах 38мкв талбайд үзлэг хийсэн тэмдэглэл, фото зураг, гэрч Б.Галцэцэг, Ш.Т нарын мэдүүлгийг тус тус бүрдүүлсэн байна.
Шүүхэд болон шүүх хуралдааны үед зохигчдын гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь :
1. Нэхэмжлэгч Б.Х*******ын хариуцагч А ХХК-д холбогдуулан хими цэвэрлэгээний зориулалттай тоног төхөөрөмжийг чөлөөлүүлэх тухай шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч А ХХК-ийн нэхэмжлэгч Б.Х*******аас 380 вольтын цахилгааны төлбөрт 26,115,000 (хорин зургаан сая нэг зуун арван таван мянга) төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд:
2020 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр С дээд сургуулийн зүүн тал, 1 давхарт байрлах А ХХК-ийн 38 м.кв талбайг түрээсэлж эхэлсэн. Ингэхдээ хими цэвэрлэгээний зориулалттай болохын хэлж орсон ба ус, цахилгаан, түрээсийн төлбөрт нийт нэг сарын 1,200,000 төгрөгөөр тохирч гэрээ хийж байсан. Гэрээндээ бол тэрийгээ тусгаагүй аман байдлаар гэрээ байгуулсан. Би анх 380 вольтын цахилгааны утас болон усны заалтаа оруулъя тэгэхгүй бол манайх тог, ус их ордог, 8 дугаар сараас 5 дугаар сард хүн ихтэй байдаг талаараа хэлсэн. Ингээд нийт 1,200,000 төгрөгөөр тохироод үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. 2021 онд Ковид гараад үүний дараа 2022 оны 5 дугаар сараас 2,700,000 төгрөгийн түрээстэй болж, 1 м.кв 70,130 төгрөг гэж нэмэгдэж орж ирсэн. Энэ талаар албан тоот ирсэн боловч, гэрээ бичгээр байгуулаагүй. 2020 оны 9 дүгээр сарын 4-ны өдрөөс хойш өөр гэрээ хийгээгүй.
Талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээ дуусгавар болсон тул өөрийн эзэмшлийн Хуурай бодисын 15 литрийн SX8D 1 ширхэг, хуурай хими цэвэрлэгээний машин Toshiya DI223 1 ширхэг, нойтон цэвэрлэгээний машин XGF25, уур хатаагч машин ширхэг, нойтон угаалгын жижиг машин 3 ширхэг, индүүний машин 2 ширхэг, бойлуур LDRKW-0 уур гаргагч, хөлтэй өлгүүр 6 ширхэг, хувцасны ширээ шар 1 ширхэг, тог цахилгааны хэрэглэл, дагалдах хэрэгслийн хамт, гадна г, самбар, үүдний тавиур 1 ширхэг, компьютер, гэр интернэтийн төхөөрөмж, дотоод камер 4 ширхэг, хас банкны посын машин 1 ширхэг, үстэй дээл 1 ширхэг зэрэг эд зүйлсээ авах гэсэн боловч хариуцагч цахилгааны төлбөр 26,115,00.00 төгрөг нэхэж эд зүйлсийг минь барьцаалсан тул хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх үндэслэлтэй гэж тодорхойлж байна.
2.1 Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр бүхэлд нь эс зөвшөөрч үгүйсгэсэн.Үүнд:
Нэхэмжлэгч Б.Х*******тай 2020 онд (9-р сарын 04-ний өдрөөс нэг сарын 1.200.000.00 төгрөг, 2022 оноос 2.700.000.00 төгрөгөөр С дээд сургуулийн 1 давхрын 38.5 метр квадрат талбайг түрээслэн гэрээ байгуулсан нь үнэн болно. Түрээсийн гэрээний дагуу 220 вольтын хүчдэл бүхий цахилгааны төлбөрийг гэрээний үнэнд багтаан оруулж гэрээ байгуулсан. Харин 380 вольтын хүчдэлтэй цахилгааны хэрэглээг тооцохын тулд тэг заалттай тоолуур тавьж цахилгааны хэрэглээг тооцон төлөхөөр тохиролцсон.
Уг хэрэглэсэн 380 вольтын цахилгааны зардал 26,115,000.00 төгрөг болсон тул талуудын гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-т зааснаар хэрэглэсэн цахилгааны мөнгөө төлсөн тохиолдолд эд хөрөнгийг буцаан өгөх үндэслэлтэй гэж татгалзал, тайлбараа тодорхойлдог.
3. Хариуцагч дараах үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийн шаардах эрхийг тодорхойлсон.Үүнд:
"А" ХХК нь иргэн Б.Х*******тай 2020 онд 9 дүгээр сарын 04-ний өдрийн Байр түрээслэх гэрээгээр нэг сарын 1,200,000.00 төгрөг, 2022 оны 01 дүгээр сараас нэг сарын 2,700,000.00 төгрөгөөр С дээд сургуулийн 1 давхрын 38.5 метр квадрат талбайг түрээслэн, уг гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-т зааснаар түрээслэгч ашиглалтын зардал буюу дулаан, тог, усны төлбөрийг хариуцах үүрэгтэй тул Б.Х*******аас 380 вольтын цахилгааны төлбөрт 26,115,000.00 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тодорхойлсон.
3.1 Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд, анхнаасаа түрээсийн үйл ажиллагааны үнийг тогтохдоо, цахилгааны төлбөр ашиглалтын зардлыг оруулаад тогтоосон. Тийм учраас нэмэлт зардлыг хариуцагч шаардах эрх байхгүй. Гэрээний гол нөхцөлийг хоёр тал харилцан ярилцаж тогтоосон байдаг. Гэрээний 3.1-т заасан гэж хэлж байна. Гэрээнд огт тийм зүйл байхгүй. Сүүлд харин бусад түрээслэгч нарт гаргаж өгсөн гэрээнд тийм заалт байсан. Түрээслэгч болгонтой өөр, өөр тохирсон байсан. Хариуцагч 1994 оноос хойш байр түрээслүүлж байна гэж хэлж байсан. Ямар гэрээнд,ямар заалт оруулах уу гэдгээ мэдэхгүй байх боломж байхгүй байна. Мөн ямар хугацааны зардал шаардаад байгаа нь тодорхой бус байгаа тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэх үндэслэлээр няцаасан.
4. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болон хэргийн үйл баримт, эрх зүйн дүгнэлтийг дараах байдлаар хийлээ.
4.1. Зохигч талуудын хооронд 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр түрээсийн гэрээ байгуулагдсан байх бөгөөд нэг талаас С дээд сургуулийн 1 давхарт байрлах 38.5 мкв бүхий талбайг хими цэвэрлэгээний үйл ажиллагаа явуулах зориулалтаар түрээслүүлэхээр хүлээлгэн өгөх, нөгөө талаас түрээсийн төлбөр төлөх үүргийг тус тус хүлээсэн болох нь зохигчдын тайлбар, талуудын байгуулсан гэрээний хуулбараар тогтоогдож байна.
/х.х-ийн 7/
Нэхэмжлэгчээс түрээсийн гэрээг 2023 оны 4 сарын 21-ний өдөр дуусгавар болгох мэдэгдэл өгсөн тухай тайлбар нь 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр, 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрүүдийн тус тус мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгүүдээр тогтоогдож байна. /хх-9,18 /
Хариуцагчаас гэрээ дуусгавар болгох буюу цуцлах талаар мэдэгдэл ирүүлсэн гэх нэхэмжлэгчийн дээрх тайлбарт маргаагүй.
Түрээсийн төлбөр 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдрөөс нэг сарын 1.200.000.00 төгрөг, 2022 оны 01 дүгээр сараас нэг сарын 2,700,000.00 төгрөг болж нэмэгдсэн, мөн түрээсийн хугацаанд түрээслэгч, түрээсийн төлбөрийг бүрэн төлсөн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна. /хх-7, 15 /
4.2 Хариуцагчаас нэхэмжлэгч нь цахилгааны төлбөрөө төлөөгүй тул түүний эд хөрөнгийг саатуулан барьсан. Нэхэмжлэлд дурдсан эд хөрөнгө нь бүрэн бүтэн байгаа гэх тайлбарыг гаргаж байна.
Хариуцагч байр түрээслэх гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-т зааснаар ашиглалтын зардлыг түрээслэгч хариуцна гэж татгалзал, тайлбараа үндэслэх боловч зохигчдын хооронд байгуулагдсан 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн Байр түрээслэх гэрээ-ээр нэхэмжлэгч хариуцахаар тохиролцсон гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
/хх-ийн 7/
Хэдийгээр хариуцагч Л.Э, Б.У, Ц.Г, Б.Энхбуян нарын тус тус байр түрээслэх гэрээний хуулбарыг хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн боловч, уг түрээслэгч нар ашиглалтын зардлыг хариуцахаар тохиролцсон нь, нэхэмжлэгчийг ашиглалтын зардал төлөх үүрэг хүлээсэн гэж үзэхгүй.
/хх-ийн 94-213 /
Хариуцагч түрээслэгчийг түрээсийн төлбөр хугацаандаа төлөөгүй, цахилгааны мөнгө огт төлж байгаагүй, ашиглалтын зардлыг түрээслэгч хариуцах тухай гэрч Ш.Тгийн мэдүүлгийг дурьдах боловч "А" ХХК-ийн 22 тоот албан бичигт ... 2022 оны 01 дүгээр сараас албан газар, аж ахуй нэгжээс ус, цахилгаан, дулааны төлбөрийг нэмсэн өртгөөр бодож авч байгаа тул түрээслэгч Япон хими цэвэрлэгээний газрын түрээсийг нэг сарын 2,700.000.00 төгрөг болгон тооцож нэмсэн болохын мэдэгдэе гэх мэдэгдлээр уг үйл баримт няцаагдаж байна. /хх-ийн 15 /
4.3 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т Хэргийн нотлох баримт нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, бичмэл ба цахим баримт, эд мөрийн баримт, эсхүл баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, кино ба г зураг, зураглал, дүрс, дууны бичлэг, ул мөрнөөс буулгаж авсан хэв, үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно гэж заажээ.
Шүүхээс 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдөр С дээд сургуулийн зүүн тал, 1 давхарт байрлах А ХХК-ийн 38 м.кв талбайд хийсэн үзлэгээр Хуурай бодисын 15 литрийн SX-8D 1 ширхэг, хуурай хими цэвэрлэгээний машин 1 ширхэг, нойтон цэвэрлэгээний машин , уур хатаагч машин ширхэг, нойтон угаалгын жижиг машин 3 ширхэг, бойлуур уур гаргагч, хөлтэй өлгүүр 6 ширхэг, хувцасны ширээ шар 1 ширхэг, тог цахилгааны хэрэглэл, дагалдах хэрэгслийн хамт, гадна г, самбар, үүдний тавиур 1 ширхэг, компьютер, гэр интернэтийн төхөөрөмж, дотоод камер 4 ширхэг, үстэй дээл /өнгөгүй/ хариуцагчийн эзэмшилд байгаа болохыг баталгаажуулсан. /хх-ийн 223-229/
Мөн нэхэмжлэлийн шаардлагад дурьдсан индүүний машин 2 ширхэг, Хас банкны посын машин хариуцагчийн хууль бус эзэмшилд байгаа гэх үйл баримт үзлэгээр тогтоодоогүй ба зохигчид маргаагүй болно.
5.Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
5.1 Хариуцагчийн хүсэлтээр 380 вольтын цахилгааны тоолуурын заалтыг 845,159 болохыг баталгаажуулсан боловч уг заалт нь хэзээнээс хэдий хүртэл хугацаанд зарцуулсан цахилгаан, мөн сөрөг нэхэмжлийн шаардлага болох 26,115,000.00 төгрөг хэрхэн тооцоолж гаргасан нь тодорхойгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх гэж, мөн 107 дугаар зүйлийн 107.3-д Хариуцагч, хариуцагчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргана гэж тус тус заажээ.
Үүнээс үзвэл тухайн хэрэг маргааны талууд нотлох үүргийн хуваарилалтын хувьд өөрт ашигтай тайлбар, татгалзлаа баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд хариуцагч нь түрээсийн гэрээгээр ашиглалтын зардал буюу цахилгааны зардлыг түрээслэгч хариуцахаар тохиролцсон үйл баримт, мөн түрээслэгчийн ашигласан гэх цахилгааны төлбөр 26,115,000.00 төгрөг нь ямар хугацаанд, хэрхэн тооцсон баримтыг шүүхэд ирүүлээгүй, тайлбараа баримтаар нотлоогүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
6. Зохигчдын гэрээний дагуу илэрхийлсэн хүсэл зориг, гэрээний агуулга болон зорилгоос дүгнэн үзэхэд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар түрээсийн гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна.
Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5-д энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ гэж, 294 дүгээр зүйлийн 294.1.2-т гэрээг тодорхой бус хугацаагаар байгуулсан бол гэрээ цуцлах тухай аль нэг тал нь мэдэгдсэнээс хойш хууль буюу гэрээнд заасан хугацаа өнгөрсөн бол гэрээ дуусгавар болно гэж заасан байна.
Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
Зохигчдын хүсэл зоригын илэрхийлэл, гэрээний агуулга, байгуулсан субъект болон гэрээ байгуулах зорилго нь хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй байна.
Иргэний хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1-т газар байшин болон орон сууц хөлслүүлэгч нь эд хөрөнгө хөлслөх гэрээг биелүүлэхтэй холбоотой шаардлагаа хангуулах зорилгоор тухайн газар, байшин орон сууцанд байгаа хөлслөгчийн эд хөрөнгийг саатуулан барих эрхтэй гэж, 301.2-т хөлслүүлэгчийн барьцаалсан эд хөрөнгийг хөлслөгч нь аж ахуйн хэвийн үйл ажиллагаагаа хангахад ашиглах зориулалтаар, эсхүл амьдралын ердийн нөхцөлд тохирсон харилцааны улмаас буцаан авсан бол тухайн эд хөрөнгийн хувьд саатуулан барих эрх дуусгавар болно гэж тус тус заасан
Иймд нэхэмжлэгчийн эзэмшлийн эд хөрөнгө болох Хуурай бодисын 15 литрийн SX-8D 1 ширхэг, хуурай хими цэвэрлэгээний машин 1 ширхэг, нойтон цэвэрлэгээний машин , уур хатаагч машин ширхэг, нойтон угаалгын жижиг машин 3 ширхэг, бойлуур уур гаргагч, хөлтэй өлгүүр 6 ширхэг, хувцасны ширээ шар 1 ширхэг, тог цахилгааны хэрэглэл, дагалдах хэрэгслийн хамт, гадна г, самбар, үүдний тавиур 1 ширхэг, компьютер, гэр интернэтийн төхөөрөмж, дотоод камер 4 ширхэг, үстэй дээл 1 ширхэгийг хариуцагч нь цахилгааны төлбөр төлөөгүй гэх үндэслэлээр саатуулах барих эрхгүй тул нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхийг хариуцагчид даалгах нь зүйтэй гэж үзэв.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200.00 төгрөг болон хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 288,525.00 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А ХХК-иас 70,200.00 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Х*******д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 301 дүгээр зүйлийн 301.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Х*******д Хуурай бодисын 15 литрийн SX-8D 1 ширхэг, хуурай хими цэвэрлэгээний машин 1 ширхэг, нойтон цэвэрлэгээний машин , уур хатаагч машин ширхэг, нойтон угаалгын жижиг машин 3 ширхэг, бойлуур уур гаргагч, хөлтэй өлгүүр 6 ширхэг, хувцасны ширээ шар 1 ширхэг, тог цахилгааны хэрэглэл, дагалдах хэрэгслийн хамт, гадна г, самбар, үүдний тавиур 1 ширхэг, компьютер, гэр интернэтийн төхөөрөмж, дотоод камер 4 ширхэг, үстэй дээл 1 ширхэг зэргийг хүлээлгэн өгөхийг хариуцагч А ХХК-нд даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас индүүний машин 2 ширхэг, Хас банкны посын машин 1 ширхэгийг гаргуулах шаардлага болон хариуцагч А ХХК-ийн 380 вольтын цахилгааны төлбөрт 26,115,000.00 төгрөгийг нэхэмжлэгч Б.Х*******аас гаргуулах тухай сөрөг шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200.00 төгрөг болон хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 288,525.00 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А ХХК-иас 70,200.00 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Х*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ЗОЛЗАЯА