Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 151/ШШ2024/00912

 

 

 

 

 

 2024       11        14                                             151/ШШ2024/00912                                                             

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Түвшинжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн  шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: байрлах “Т” ХХК,

Нэхэмжлэлийн шаардлага: Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Т

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Бадам

                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Т” ХХК нь хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Т овогт  Т Т нь манай байгууллагатай 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 8696 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж манай байгууллагаас 18.000.000 төгрөгийн зээлийг 12 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэйгээр авч, гэрээг нотариат, улсын бүртгэлийн газраар баталгаажуулсан юм.

Гэтэл зээлдэгч Н.Т нь дээрх зээлийг 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд огт төлөөгүй бөгөөд манай байгууллага Эвлэрүүлэн зуучлалд болон Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны нэхэмжлэл гаргасан боловч оршин суугаа хаяг нь тодорхойгүй үндэслэлээр тус шүүхийн шүүгчийн 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 151/ШЗ2024/02891 дүгээр захирамж гаргасан тул эрэн сурвалжлуулах хүсэлтийг гаргаж байна” гэж тайлбарласан.

2. Нэхэмжлэгчээс Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 151/ШЗ2024/02891 дүгээр захирамжийн хуулбар (хх-2-3), Төв аймгийн “Т” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 07 дугаар хурлын тогтоолын хуулбар (хх-4), “Т” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар (хх-5), “Т” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (хх-6), зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

3. Шүүхээс Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 27/1040 дүгээр албан бичиг (хх-15), Н.Гэрэл-Одын иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа (хх-16), зэрэг баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх “Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаж үзээд нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

“Т овогт  Т Т нь манай байгууллагатай 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 8696 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж манай байгууллагаас 18.000.000 төгрөгийн зээлийг 12 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэйгээр авч, гэрээг нотариат, улсын бүртгэлийн газраар баталгаажуулсан юм.

Гэтэл зээлдэгч Н.Т нь дээрх зээлийг 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд огт төлөөгүй бөгөөд манай байгууллага Эвлэрүүлэн зуучлалд болон Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны нэхэмжлэл гаргасан боловч оршин суугаа хаяг нь тодорхойгүй үндэслэлээр тус шүүхийн шүүгчийн 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 151/ШЗ2024/02891 дүгээр захирамж гаргасан тул эрэн сурвалжлуулах хүсэлтийг гаргаж байна” гэв.

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн:

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 151/ШЗ2024/02891 дүгээр захирамжийн хуулбар (хх-2-3), Төв аймгийн “Т” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 07 дугаар хурлын тогтоолын хуулбар (хх-4), “Т” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар (хх-5), “Т” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (хх-6), Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 27/1040 дүгээр албан бичиг (хх-15), Н.Гн иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа (хх-16), зэргээр хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Н.Т нь Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг, Номт хөгжил 47 байр А тоотод бүртгэлтэй боловч хаягтаа оршин суудаггүй болох нь нотлогдон тогтоогдож байна.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн   14.4-д “хариуцагчийн оршин суугаа хаяг нь мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэгч нь шүүхэд хүсэлт гаргаж болно”, мөн хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-д “нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах хэргийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ” гэж заажээ.

5. Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Н.Т хаана байгааг нэхэмжлэгч өөрөө олж тогтоох боломжгүй, оршин суугаа газар нь тодорхойгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар нэхэмжлэгч нь шаардах эрхтэй гэж шүүх үзлээ.

6. Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Н.Тыг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Төв аймгийн цагдаагийн байгууллагад даалгах нь зүйтэй байна.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд Т овогт Т Гг эрэн сурвалжилсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд Т овогт Т Г эрэн сурвалжлах, оршин суух газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Төв аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Б.ТҮВШИНЖАРГАЛ