Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 2023/ДШМ/44

  2023            01            10                                         2023/ДШМ/44

 Ж.Х-д холбогдох

  эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Б.Ариунхишиг, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор О.Доржмаа,

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2022/ШЗ/1873 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор О.Доржмаагийн бичсэн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 43 дугаар эсэргүүцлийг үндэслэн Ж.Х-д холбогдох эрүүгийн 2210000001106 дугаар хэргийг 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Ж-ны Х, 20.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр ........................... төрсөн, .. настай, э..эгтэй, ............ боловсролтой, мэргэжил..., ................... ажил..., ам бүл .., ................... нарын хамт ............... дүүргийн .. дугаар хороо, ................... тоотод суух, ял шийтгэлгүй /РД: .............................../.

Яллагдагч Ж.Х нь “М б б” нэртэй фэйсбүүк хаягаар М.О-тай холбогдож, зээлийн үйлчилгээ үзүүлдэг мэтээр цахим хэрэгсэл ашиглан М.О-д итгүүлэн, түүний хувийн мэдээлэл болон майл хаягаар нь ирсэн 6 оронтой кодыг өөрөөс нь авч, түүнийгээ ашиглан М.О-ын эзэмшлийн Хаан банк дахь 58.......... тоот данснаас 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 3.310.000 төгрөгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Яллагдагч Ж.Х-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дараах үндэслэлүүдийг зааж, хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэжээ. Үүнд: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5 дахь заалтад заасан гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ зэргийг заавал нотлохоор заажээ.

Хохирогч М.О-ын цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөлд “...6 удаагийн гүйлгээгээр 3.310.000 төгрөгийн зарлага гарсан...” /хх 6/ гэсэн, хохирогчоор өгсөн мэдүүлэг “...6 удаагийн гүйлгээгээр нийт 3.310.000 төгрөг гарсан байсан...” /хх 29/ гэсэн, Ж.Х-н гэрчээр өгсөн мэдүүлэгт “...дахиад 6 удаагийн гүйлгээгээр 2.800.000 төгрөг, нийт 3.300.000 төгрөг авсан. Бүх мөнгөө би Дашдондовын хайпэй хаяг руу шилжүүлээд дараа нь Дашдондовын хайпэй хаягаас Дашдондовын Хаан банкны дансны дугаарын сайн мэдэхгүй байна, данс руу нь хийж байгаад бүх мөнгөө авсан...” /хх 33/ гэсэн мэдүүлгээс дүгнэхэд гэмт хэргийн улмаас 3.310.000 төгрөг, эсхүл 3.300.000 төгрөгийн хохирол учирсан эсэхэд эргэлзээтэй, хохирогч, гэрч нарын мэдүүлгээс өөр баримт хэрэгт авагдаагүй, тухайн мэдүүлэг болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хохирогч, яллагдагч, мөн Дашдондовын хайпэй болон Хаан банкны тоот дансны хуулгыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, хэрэгт авхуулж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн тогтоох ажиллагааг хийгээгүй байна.

Гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсон хэлбэрийг бүрэн тогтоогоогүй, энэ ажиллагааг мухарлаагүй гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, хохирогч М.О-ын “...Дашдондовын Хай Пей зээлийн апп нь миний данснаас мөнгө татаад Дашдондов гэсэн нэртэй Хай Пэй-н данс руу бүх мөнгийг хийсэн, 6 удаагийн гүйлгээгээр 3.310.000 төгрөгийг авсан...” /хх 29/ гэсэн мэдүүлэг, яллагдагч Ж.Х-н гэрчээр өгсөн мэдүүлэгт “...Дашдондовоос регистр, утасны дугаар, интернэт банкны нэвтрэх нэр, нууц үгийг авч өөрийн Самсунг нөтэ 8 про загварын гар утсан дээрээ оруулж, интернэт банкийг ашигласан. Бүх мөнгөө би Дашдондовын хайпэй хаяг руу шилжүүлээд дараа нь Дашдондовын хайпэй хаягаас Дашдондовын Хаан банкны дансны дугаарын сайн мэдэхгүй байна, данс руу нь хийж байгаад бүх мөнгөө авсан...” /хх 33/ гэснээс үзэхэд, тухайн гэмт хэргийг яллагдагч Ж.Х тухайн гэмт хэргийг өөр хэн нэгэнтэй хамтарч үйлдсэн эсэхийг шалгаж тогтоогоогүй, орхигдуулсан байна. Дашдондов нь өөрийн регистрын дугаар болон утасны дугаар, интернэт банкны нэвтрэх нэр, нууц үг бусад мэдээллийг ямар шалтгаанаар яллагдагч Ж.Х-д ашиглуулах болсон тухайн дансаар шилжүүлж авсан мөнгийг хэн хэн ашигласан, хэрэглэсэн, Дашдондовын дансаар өөр хэн нэгнээс мөнгө авч ашигласан эсэх талаар мухарлаж шалгаагүй, орхигдуулсан, Дашдондовыг мөрдөн шалгах ажиллагааны явцад огт асуугаагүй, мөнгө орж ирсэн гэх түүний Хаан банкны дансны хуулгыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулаагүй, бэхжүүлээгүй байна. Энэ ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хэргийг уг хэрэг гарсан газрын харьяалах шүүх хянан шийдвэрлэнэ” гэж, 4 дэх хэсэгт “хэрэг тухайн шүүхэд харьяалагдахгүй байвал шүүгчийн шийдвэрээр харьяалах шүүхэд шилжүүлнэ” гэж тус тус заажээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хуурч ...цахим хэрэгсэл ашиглан ...эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол...” гэж гэмт этгээд эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөртөө шууд болон шууд бусаар, бусад байдлаар шилжүүлснээр тухайн гэмт хэрэг төгсөх ойлголт бөгөөд яллагдагч Ж.Х хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг хаана байхдаа Дашдондовын хайпэй рүү шилжүүлэн авснаар тухайн гэмт хэрэг төгсөх ойлголт юм. Мөрдөн шалгах ажиллагааны явцад энэ талаар асууж тодруулаагүй, хохирогчийн мэдүүлгээр, түүнийг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах дэлгүүр дээрээ ирж мэдснээр энэ гэмт хэргийг төгссөн гэж үзсэн нь учир дутагдалтай байна.

Санхүү, мөнгөний бэлэн бус төлбөр тооцооны шинэлэг арга хэрэгсэл болох цахим банкны гүйлгээгээр гэмт этгээд бусдын эд хөрөнгийг, эд хөрөнгийн эрхийг шилжүүлснээр тухайн гэмт хэрэг төгсөх учиртай. Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг гарсан газрыг бүрэн дүүрэн шалгаж чадаагүй, тогтоогоогүй байна гэж шүүхээс үзэв.

Урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанд оролцсон прокурор хэргийг прокурорт буцаах шаардлагагүй, гэмт хэрэг гарсан газрыг прокурор яллах дүгнэлтдээ дүгнэж бичсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хохирогч өөрөө хэлсэн, Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэст өргөдөл гаргасан учир харьяалал тогтоогоогүй, шүүгдэгчээс гэмт хэрэг хаана гарсан эсэхийг шүүх хуралдаанаар тогтоох боломжтой гэсэн тайлбарууд үндэслэлгүй, шүүх хүлээн авах боломжгүй гэж үзэв.

Иймд мөрдөн шалгах дээр ажиллагаануудыг хийсний дараа хэргийг шүүхэд шилжүүлэх нь ач холбогдолтой байх тул яллагдагч Ж.Х-д холбогдох эрүүгийн 2210000001106 дугаар хэргийг Хан-Уул дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлэв.

Хэргийг прокурорт очтол яллагдагч Ж.Х-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэг эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг болон битүүмжилсэн хөрөнгөгүйг, шүүхэд иргэний бичиг баримт ирүүлээгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор О.Доржмаа бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгчийн захирамжийг дараах үндэслэлүүдээр эс зөвшөөрч эсэргүүцэл бичив. Үүнд:

1. Хохирогч анх цагдаагийн байгууллагад гаргасан гомдолдоо 3.310.000 төгрөгөөр хохирсон талаар дурдаж, хохирогчоор мэдүүлэг өгөхдөө мөн 3.310.000 төгрөгийн хохирол учирсан талаар зөрүүгүй мэдүүлсэн төдийгүй яллагдагч Ж.Х нь хохирогчид 3.310.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчид 3.310.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлж барагдуулсан. Урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаан дээр ч 3.310.000 төгрөгийн хохирол учруулсан асуудал дээр маргаагүй байхад анхан шатны шүүх яллагдагчийн гэрчээр өгсөн мэдүүлэгт үндэслэж, хэргийг прокурорт буцаасан нь хуулийн үндэслэлгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй” гэсэн нөхцөл байдал хохирогчийн мэдүүлгийн хувьд тогтоогдоогүй байна.

Түүнчлэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх” эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт хангагдаж хохирогчид учруулсан 3.310.000 төгрөгийн төлбөрийг төлж барагдуулсан байхад, 3.300.000 төгрөгийн хохирол учирсан байх боломжтой байна гэсэн дүгнэлтийг хийсэн нь бодит байдалд нийцэхгүй байна.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан тул Ж.Х-д холбогдох “М.О-ын эзэмшлийн Хаан банк дахь 58.......... тоот данснаас 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 3.310.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан” хэрэгт хохирогчоос залилж авсан бүх мөнгийг өөртөө авч зарцуулсан Ж.Х-гээс өөр хүн холбоотой байж болзошгүй, М.О-аас бусад хүмүүст хохирол учруулсан байж болзошгүй гэсэн таамаглал төдий зүйлд үндэслэж хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэснийг зөрчсөн байна.

З. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэрэг нь хохирогч төөрөгдөлд орсны улмаас эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхээ шилжүүлснээр төгсөх бөгөөд хохирогч өөрийнх нь эд хөрөнгөд хохирол учирч залилуулснаа Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байхдаа мэдсэн, улмаар мөрдөх байгууллага болон прокурорын байгууллага хэргийн харьяалал дээр маргаан үүсгэлгүй хэргийг шалгаж шийдвэрлэсэн болно.

Тодруулбал, гэмт хэрэг үйлдэгдсэн онцлог байдал болох цахим хэрэгслээр үйлдэгдсэн хэргийн харьяаллыг дээрх байдлаар тогтоож, шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөрдөгчөөс явуулах ажиллагаа хийлгэх шаардлагатай бол хэргийг прокурорт буцаахаар заасан ба Ж.Х-д холбогдох хэрэгт мөрдөгчөөс хийж гүйцэтгэвэл зохих ажиллагаа дууссан, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудад үндэслэж, талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой гэж дүгнэсэн болно.

2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт хүчингүй болсон байх боловч Шүүхийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5 дахь хэсгийн 29.5.1 дэх заалтад заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах журмаар хянан шийдвэрлүүлэхээр прокурор эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Прокуророос яллагдагч Ж.Х-г “М б б” нэртэй фэйсбүүк хаягаар М.О-тай холбогдож, зээлийн үйлчилгээ үзүүлдэг мэтээр цахим хэрэгсэл ашиглан итгүүлэн, түүний хувийн мэдээлэл болон мэйл хаягаар нь ирсэн 6 оронтой кодыг өөрөөс нь авч, түүнийг нь ашиглан М.О-ын эзэмшлийн Хаан банк дахь 58.......... тоот данснаас 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 3.310.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт буруутган Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна.  

Анхан шатны шүүх шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэргийг хэлэлцэж, “гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ зэргийг бүрэн нотлоогүй, гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсон өөр этгээд байгаа эсэхийг шалгаж тогтоогоогүй, шүүхийн харьяаллыг анхааралгүй орхигдуулсан гэсэн үндэслэлүүдийг зааж, хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасныг эс зөвшөөрч прокурор эсэргүүцэл бичсний дагуу яллагдагч Ж.Х-д холбогдох хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцлээ.

Уг шүүх хуралдаанаас прокурорын эсэргүүцлийг үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Учир нь, хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагааны шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “хэргийн талаар нотолбол зохих байдал”-уудыг бүрэн шалгаж тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил гараагүй байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан зохицуулалтын хүрээнд шийдвэрлэх боломжтой. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих зүйлийг мөрдөн шалгах ажиллагааны явцад тодруулахаас гадна шүүх хуралдааны явцад нотолж тогтоох зохицуулалттай юм.

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан үндэслэлүүдээр хэргийг заавал прокурорт буцааж, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулсны эцэст хэргийг анхан шатны шүүх эцэслэн шийдвэрлэх зайлшгүй үндэслэлд хамаарахгүй байгаа тул шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлийг үндэслэлтэй байна гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хууль 7 дугаар сарын 4-ний өдрөөс эхлэн нийтээр дагаж мөрдөгдөж эхэлсэн бөгөөд энэ өөрчлөлтөөр давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг прокурорт, эсхүл анхан шатны шүүхэд буцаах хуулийн зохицуулалтгүй болсон тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсэгт заасан зүйлийг тогтоох шаардлагагүй гэж дүгнэж, шүүгчийн захирамжийг хэлбэрийн хувьд хэвээр үлдээж шийдвэрлэлээ. 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2022/ШЗ/1873 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор О.Доржмаагийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 43 дугаар эсэргүүцлийн “анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах журмаар хянан хэлэлцүүлэх”-ээр бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                                         ШҮҮГЧ                                            Б.АРИУНХИШИГ

          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Б.ЗОРИГ