Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 151/ШШ2024/00913

 

 

 

 

 

 2024       11        14                                               151/ШШ2024/00913                                                           

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Г аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Түвшинжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн  шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Г аймаг, оршин суух Э овогт Э Г,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: 

Нэхэмжлэгч: М.Г,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Бадам

ТОДОРХОЙЛОХ нь:

1.-Нэхэмжлэгч М.Г нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч М.Г нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

“...Иймд намайг Г хотын Ажилчны районы ерөнхий боловсролын 63 дугаар сургуульд 1983 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 1984 оны 05 дугаар сарын 25-ны өдрийг дуустал слесариар, Г аймгийн Г сумын Залуучууд хөгжил нэгдэлд 1984 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал тус тус ажиллаж байсныг тогтоож өгнө үү” гэжээ.

2. Нэхэмжлэгч М.Г нь шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа:

“Миний бие М.Г өөрт холбогдох иргэний хэргийн шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар өөрчилж байна. Үүнд:

   Г хотын ажилчдын районы ерөнхий боловсролын 63 дугаар сургуульд 1983 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 1984 оны 05 дугаар сарын 25-ны өдрийг дуустал слесариар,

   Г аймгийн Г сумын залуучууд хөгжил нэгдэлд 1984 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс 1984 оны 12 дугаар сарын 12-ны өдрийг дуустал манаачаар,

1985 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг дуустал уурын зуухны качегаараар,

1985 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1985 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал зоо техникчээр,

1986 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг дуустал зоо техникчээр түр,

1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1988 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг дуустал дезелчнээр,

1988 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг дуустал зоо техникчээр,

1989 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сонитарчаар,

1989 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг дуустал худаг засварчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.  

3. Нэхэмжлэгчээс Г аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 11 дүгээр зөвлөмжийн хуудас (хх-3), Нийслэлийн архивын газрын 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 786 дугаар албан бичиг (хх-4), Г аймгийн Төрийн архивын тасгийн 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 514 дүгээр албан бичиг (хх-5), М.Гын иргэний үнэмлэхийн хуулбар (хх-7), М.Гын хөдөлмөрийн дэвтрийн хуулбар (хх-8-10), Г хотын Ажилчны районы ерөнхий боловсролын 63 дугаар сургуулийн захирлын 1983 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 45 дугаар тушаалын хуулбар (хх-11), Г аймгийн Г сумын Залуучуудын хөгжил нэгдлийн даргын 1984 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 113 дугаар тушаалын хуулбар (хх-12), Г аймгийн Г сумын Залуучуудын хөгжил нэгдлийн даргын 1985 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 2 дугаар тушаалын хуулбар (хх-13), Г аймгийн Г сумын Залуучуудын хөгжил нэгдлийн даргын 1985 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 39 дүгээр тушаалын хуулбар (хх-14), Г аймгийн Г сумын Залуучуудын хөгжил нэгдлийн даргын 1985 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 102 дугаар тушаалын хуулбар (хх-15), Г аймгийн Г сумын Залуучуудын хөгжил нэгдлийн даргын 1996 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 50 дугаар тушаалын хуулбар (хх-16), Г аймгийн Г сумын Залуучуудын хөгжил нэгдлийн даргын 1996 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 50 дугаар тушаалын хуулбар (хх-16), Г аймгийн Г сумын Залуучуудын хөгжил нэгдлийн даргын 1987 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 154 дүгээр тушаалын хуулбар (хх-17), Г аймгийн Г сумын Залуучуудын хөгжил нэгдлийн даргын 1988 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 34 дүгээр тушаалын хуулбар (хх-18), Г аймгийн Г сумын Залуучуудын хөгжил нэгдлийн даргын 1989 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 16 дугаар тушаалын хуулбар (хх-19), Г аймгийн Г сумын Залуучуудын хөгжил нэгдлийн даргын 1989 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 28 дугаар тушаалын хуулбар (хх-20), Г аймгийн Г сумын Залуучуудын хөгжил нэгдлийн даргын 1989 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 69 дүгээр тушаалын хуулбар (хх-21), Г аймгийн Г сумын Залуучуудын хөгжил нэгдлийн даргын 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 54 дүгээр тушаалын хуулбар (хх-22), гэрч Б.Э иргэний үнэмлэхийн хуулбар (хх-23), гэрч Б.Э хөдөлмөрийн дэвтрийн хуулбар (хх-24), зэрэг баримтуудыг шүүхэд шүүхэд гаргаж өгсөн байна.   

4. Нэхэмжлэгчийн хүсэлтээр М.Гын 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн шүүхэд гаргасан хүсэлт (хх-30), Архивын ерөнхий газрын Үндэсний Г архивын 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 02/1031 дүгээр албан бичиг (хх-36), Г аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 27/1016 дугаар албан бичиг (хх-37), М.Гын хаягийн хуудас, БНМАУ-ын хүн амын регистрийн 20 дугаар картын хуулбар (хх-38-39), Г аймгийн Төрийн архивын тасгийн 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 561 дүгээр албан бичиг (хх-40), Г аймгийн Г сумын Залуучуудын хөгжил нэгдлийн даргын 1984 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 113 дугаар тушаалын хуулбар (хх-41), Г аймгийн Г сумын Залуучуудын хөгжил нэгдлийн даргын 1985 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 02 дугаар тушаалын хуулбар (хх-42), Г аймгийн Г сумын Залуучуудын хөгжил нэгдлийн даргын 1985 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 39 дүгээр тушаалын хуулбар (хх-43), Г аймгийн Г сумын Залуучуудын хөгжил нэгдлийн даргын 1985 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 102 дугаар тушаалын хуулбар (хх-44), Г аймгийн Г сумын Залуучуудын хөгжил нэгдлийн даргын 1986 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 50 дугаар тушаалын хуулбар (хх-45), Г аймгийн Г сумын Залуучуудын хөгжил нэгдлийн даргын 1987 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 154 дүгээр тушаалын хуулбар (хх-46), Г аймгийн Г сумын Залуучуудын хөгжил нэгдлийн даргын 1988 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 34 дүгээр тушаалын хуулбар (хх-47), Г аймгийн Г сумын Залуучуудын хөгжил нэгдлийн даргын 1989 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 16 дугаар тушаалын хуулбар (хх-48), Г аймгийн Г сумын Залуучуудын хөгжил нэгдлийн даргын 1989 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 28 дугаар тушаалын хуулбар (хх-49), Г аймгийн Г сумын Залуучуудын хөгжил нэгдлийн даргын 1989 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 69 дүгээр тушаалын хуулбар (хх-50), Г аймгийн Г сумын Залуучуудын хөгжил нэгдлийн даргын 1989 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 168 дугаар тушаалын хуулбар (хх-51), Г аймгийн Г сумын Залуучуудын хөгжил нэгдлийн даргын 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 54 дүгээр тушаалын хуулбар (хх-52), Г аймгийн Г сумын Залуучуудын хөгжил нэгдлийн даргын 1990 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 79 дүгээр тушаалын хуулбар (хх-53), М.Гын 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага (хх-60), зэрэг баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна.

5. Шүүхээс гэрч Б.Э иргэний үнэмлэхийн хуулбар, шүүхэд өгсөн мэдүүлэг (хх-54, 56), зэрэг баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх М.Гын нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч М.Г нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

Миний бие М.Г өөрт холбогдох иргэний хэргийн шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар өөрчилж байна. Үүнд:

Г хотын ажилчдын районы ерөнхий боловсролын 63 дугаар сургуульд 1983 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 1984 оны 05 дугаар сарын 25-ны өдрийг дуустал слесариар,

Г аймгийн Г сумын залуучууд хөгжил нэгдэлд 1984 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс 1984 оны 12 дугаар сарын 12-ны өдрийг дуустал манаачаар,

1985 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг дуустал уурын зуухны качегаараар,

1985 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1985 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал зоо техникчээр,

1986 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг дуустал зоо техникчээр түр,

1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1988 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг дуустал дезелчнээр,

1988 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг дуустал зоо техникчээр,

1989 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сонитарчаар,

1989 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг дуустал худаг засварчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэв.

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн:

- Г аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 11 дүгээр зөвлөмжийн хуудас (хх-3 хуудас),

- Нийслэлийн архивын газрын 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 786 дугаар албан бичиг (хх-4 хуудас),

- Г аймгийн Төрийн архивын тасгийн 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 514 дүгээр албан бичиг (хх-5 хуудас),

- М.Гын иргэний үнэмлэхийн хуулбар (хх-7 хуудас),

- М.Гын хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт “63 дугаар сургуулийн захирлын 1983 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 45 дугаар тушаалаар 1983 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс слесариар авч ажиллуулав, тус сургуулийн захирлын 1984 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 21 дүгээр тушаалаар 1984 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс шилжүүлэв,  Г сумын Залуучуудын хөгжил нэгдлийн даргын 1985 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 2 дугаар тушаалаар 1985 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс уурын зуухны машинистаар томилов, Г сумын Залуучуудын хөгжил нэгдлийн даргын 1985 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 27 дугаар тушаалаар 1985 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс уурын зуухны машинистын үүрэгт ажлаас чөлөөлж, Г сумын Залуучуудын хөгжил нэгдлийн даргын 1985 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 39 дүгээр тушаалаар 1985 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс зоо техникчээр томилов, Г сумын Залуучуудын хөгжил нэгдлийн даргын 1985 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 102 дугаар тушаалаар 1985 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс зоо техникчийн үүрэгт ажлаас чөлөөлөв, Г сумын Залуучуудын хөгжил нэгдлийн даргын 1988 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 34 дүгээр тушаалаар 1988 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс зоо техникчээр томилов, Г сумын Залуучуудын хөгжил нэгдлийн даргын 1989 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 17 дугаар тушаалаар 1989 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс үүрэгт ажлаас чөлөөлж, сонитарчаар авч ажиллуулав, Г сумын Залуучуудын хөгжил нэгдлийн даргын 1989 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 17 дугаар тушаалаар 1989 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс худаг засварчнаар томилов, Г сумын Залуучуудын хөгжил нэгдлийн даргын 1989 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн тушаалаар чөлөөлөв” гэх бичилт (хх-8-10 хуудас),

- Г хотын Ажилчны районы ерөнхий боловсролын 63 дугаар сургуулийн захирлын 1983 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 45 дугаар тушаалын хуулбарт “...1983 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс слесариар авч ажиллуулсугай...” гэх бичилт (хх-11 хуудас),

- Гэрч Б.Э иргэний үнэмлэхийн хуулбар (хх-23 хуудас),

- Гэрч Б.Э хөдөлмөрийн дэвтрийн хуулбар (хх-24 хуудас),

- М.Гын 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн шүүхэд гаргасан хүсэлт (хх-30 хуудас),

- Архивын ерөнхий газрын Үндэсний Г архивын 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 02/1031 дүгээр албан бичиг (хх-36 хуудас),

- Г аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 27/1016 дугаар албан бичиг (хх-37 хуудас),

- М.Гын хаягийн хуудас, БНМАУ-ын хүн амын регистрийн 20 дугаар картын хуулбарт “...Залуучуудын хөгжил нэгдэлд...” гэх бичилт (хх-38-39 хуудас),

- Г аймгийн Төрийн архивын тасгийн 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 561 дүгээр албан бичиг (хх-40 хуудас),

- Г аймгийн Г сумын Залуучуудын хөгжил нэгдлийн даргын 1984 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 113 дугаар тушаалын хуулбарт “...М.Г 11 дүгээр сарын 27-ны өдрөөс манаачаар ажиллуулсугай...” гэх бичилт (хх-41 хуудас),

- Г аймгийн Г сумын Залуучуудын хөгжил нэгдлийн даргын 1985 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 02 дугаар тушаалын хуулбарт “...М.Г 1985 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн...” гэх бичилт (хх-42 хуудас),

- Г аймгийн Г сумын Залуучуудын хөгжил нэгдлийн даргын 1985 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 39 дүгээр тушаалын хуулбарт “...М.Г 1985 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн ажиллуулсугай...” гэх бичилт (хх-43 хуудас),

- Г аймгийн Г сумын Залуучуудын хөгжил нэгдлийн даргын 1985 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 102 дугаар тушаалын хуулбарт “...зоо техникчээр түр ажиллаж байсан М.Гыг 1985 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс үүрэгт ажлаас чөлөөлсүгэй...” гэх бичилт (хх-44 хуудас),

- Г аймгийн Г сумын Залуучуудын хөгжил нэгдлийн даргын 1986 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 50 дугаар тушаалын хуулбарт “...зоо техникчээр М.Гыг 1986 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн түр ажиллуулсугай...” гэх бичилт (хх-45 хуудас),

- Г аймгийн Г сумын Залуучуудын хөгжил нэгдлийн даргын 1987 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 154 дүгээр тушаалын хуулбарт “...дизельчнээр М.Гыг 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн ажиллуулсугай” гэх бичилт (хх-46 хуудас),

- Г аймгийн Г сумын Залуучуудын хөгжил нэгдлийн даргын 1988 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 34 дүгээр тушаалын хуулбарт “...зоо техникчээр М.Гыг 1988 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажиллуулсугай...” гэх бичилт (хх-47 хуудас),

- Г аймгийн Г сумын Залуучуудын хөгжил нэгдлийн даргын 1989 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 16 дугаар тушаалын хуулбарт “...М.Гыг 1989 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажиллуулсугай...” гэх бичилт (хх-48 хуудас),

- Г аймгийн Г сумын Залуучуудын хөгжил нэгдлийн даргын 1989 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 28 дугаар тушаалын хуулбарт “...М.Гыг 1989 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон ажлаас өөрчилж...” гэх бичилт (хх-49 хуудас),

- Г аймгийн Г сумын Залуучуудын хөгжил нэгдлийн даргын 1989 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 69 дүгээр тушаалын хуулбарт “...М.Гыг 1989 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс барилгачнаар...” гэх бичилт (хх-50 хуудас),

- Г аймгийн Г сумын Залуучуудын хөгжил нэгдлийн даргын 1989 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 168 дугаар тушаалын хуулбарт “...М.Г...” гэх бичилт (хх-51 хуудас),

- Г аймгийн Г сумын Залуучуудын хөгжил нэгдлийн даргын 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 54 дүгээр тушаалын хуулбарт “...М.Гын 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажиллуулсугай...” (хх-52 хуудас),

- Г аймгийн Г сумын Залуучуудын хөгжил нэгдлийн даргын 1990 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 79 дүгээр тушаалын хуулбарт “...М.Гын ээлжийн амралтыг...” гэх бичилт (хх-53 хуудас),

- Гэрч Б.Э иргэний үнэмлэхийн хуулбар, шүүхэд өгсөн мэдүүлэг (хх-54, 56 хуудас),

- М.Гын 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага (хх-60 хуудас), зэрэг нотлох баримтуудаар нэхэмжлэгч М.Г нь Г хотын ажилчдын районы ерөнхий боловсролын 63 дугаар сургуульд 1983 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 1984 оны 05 дугаар сарын 25-ны өдрийг дуустал слесариар, Г аймгийн Г сумын Залуучууд хөгжил нэгдэлд 1984 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс 1984 оны 12 дугаар сарын 12-ны өдрийг дуустал манаачаар, 1985 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг дуустал уурын зуухны конкераар, 1985 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1985 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал зоо техникчээр, 1986 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг дуустал зоо техникчээр түр, 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1988 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг дуустал дизельчнээр, 1988 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг дуустал зоо техникчээр, 1989 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сонитарчаар,  1989 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг дуустал худаг засварчнаар тус тус ажиллаж байсан үйл баримт тогтоогдож байна.

4. Нэхэмжлэгч М.Г нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-т “Иргэн хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ” гэж, 135.2-т эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тохиолдлуудыг тодорхойлсон байх ба 135.2.6-д “хүний ажиллаж байсан байдал” тогтоолгох учир шаардах эрхтэй байна.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Э овогт Э Гыг Г хотын ажилчдын районы ерөнхий боловсролын 63 дугаар сургуульд 1983 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 1984 оны 05 дугаар сарын 25-ны өдрийг дуустал слесариар, Г аймгийн Г сумын Залуучууд хөгжил нэгдэлд 1984 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс 1984 оны 12 дугаар сарын 12-ны өдрийг дуустал манаачаар, 1985 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг дуустал уурын зуухны качегаараар, 1985 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1985 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал зоо техникчээр, 1986 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг дуустал зоо техникчээр түр, 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1988 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг дуустал дизельчнээр, 1988 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг дуустал зоо техникчээр, 1989 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сонитарчаар,  1989 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг дуустал худаг засварчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Г аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Б.ТҮВШИНЖАРГАЛ