| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Золзаяа |
| Хэргийн индекс | 101/2024/06389/И |
| Дугаар | 101/ШШ2024/04066 |
| Огноо | 2024-08-29 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 101/ШШ2024/04066
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Золзаяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* тоот хаягт оршин суух У******* овогт Г******* Б******* /рд:ЖЕ*******/-н гаргасан,
Хариуцагч: *******,*******,,, тоот хаягт оршин суух Х овогт Ж Э /рд:РУ/-д холбогдох
Хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Б*******, хариуцагч Ж.Э, ийн бичгийн дарга Г.Ариунжаргал оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие 2009 онд Ж.Этай танилцаж, 2010 оноос нэг гэрт орж, 11 жилийн хугацаанд хамт амьдарч 2022 оноос хойш 3 хүүхдийн хамт тусдаа амьдарч байна. Бидний дундаас төрсөн 2010 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүү Э.А, 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүү Э.А, 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүү Э.А төрсөн. Цаашид Ж.Этай хамтран амьдрах боломжгүй болсон тул хүүхдүүддээ тэтгэлэг тогтоолгох шаардлага үүссэн гэв. Иймд бидний дундаас төрсөн хүү Э.А, Э.А, Э.А ыг миний асрамжид үлдээж, гурван хүүхдэд тэтгэлгийг хариуцагч Ж.Эаас гаргуулж өгнө үү гэв..өгнө үү гэв.
2. Хариуцагч тал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Бид албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй, шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Хүүхдүүддээ хуульд зааснаар тэтгэлэг төлнө. Маргах зүйл байхгүй. Хүүхдүүдээ хоёр талдаа харилцан тохиролцож асран хамгаална гэв. гэв.
3. Хэрэгт бүрдүүлсэн нотлох баримт:
3.1. Нэхэмжлэгч талаас ирүүлсэн: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамжид 219,265.00, төгрөг төлсөн баримт, эрүүл бойжиж буй тодорхойлолт, Баянзүрх дүүргийн*******ны тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа,
3.2. Хариуцагч талаас ирүүлсэн: хариу тайлбар, иргэний үнэмлэхийн хуулбар,
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Г.Б*******ээс хариуцагч Ж.Эт холбогдуулан хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Энэ хэрэгт шүүхээс 2024 оны 8 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримт, талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нэхэмжлэгч Г.Б*******, хариуцагч Ж.Э 2009 онд танилцаж, 2010 оноос нэг гэрт орж амьдарсан, тэд албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч тэдгээрийн дундаас 2010 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүү Э.А, 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүү Э.А, 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүү Э.А төржээ.
2. Гэр бүлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эх хамтарч, эсхүл хүүхдийн эцэг, эх болох нь тогтоогдоогүй эцэг буюу эх өөрөө өргөдөл гаргасан бол Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллага эцэг, эхийг захиргааны журмаар тогтоож, Иргэний бүртгэлийн тухай хуульд заасан журмын дагуу бүртгэх тухай хуулийн зохицуулалттай бөгөөд нэхэмжлэгч Г.Б*******, хариуцагч Ж.Э хүү Э.А, Э.А, Э.А ыг эцгээр нь овоглож, төрсний гэрчилгээг төрийн эрх бүхий байгууллагаас авчээ.
Хариуцагч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хүүхдүүдийн биологийн эцэг мөн болоод хүүхдүүдийг эхийнхээ асрамжид байгаа талаар маргаагүй, мөн хүүхдийн тэтгэлгийг төлөхөд татгалзахгүй, харин хүүхдийн тэтгэлгийг 18 нас хүртэл хадгаламжид хуримтлуулах хүсэлтэй байна, учир нь нэхэмжлэгч үрэлгэн гэх тайлбар гаргасан.Иймд, Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ гэсний дагуу эх Г.Б*******, эцэг Ж.Э, хүү Э.А, Э.А, Э.А ын хооронд эцэг, эх, хүүхдийн эрх, үүрэг үүсжээ.
3. Хүү Э.А, Э.А, Э.А нь насанд хүрээгүй хүүхдүүд ба зохигч хүүхдийн асрамжийн асуудлаар маргаагүй, хүүхдүүдийг эх Г.Б*******ийн асрамжид үлдээхээр харилцан тохиролцсон тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар асрамжийг шийдвэрлэх нь зүйтэй байна.
4. Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт дурдсанаар тэд гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д заасны дагуу гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил адил эрх эдэлж, үүрэг хүлээх тул тэдгээрийн хүүхэд нь Монгол Улсын хууль, нэгдэн орсон Олон улсын гэрээнд заасан хүүхдийн эрх эдэлж, үүрэг хүлээх юм.
Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримт, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нэгэнт хариуцагч Ж.Э нь өөрийгөө хүүхдүүдийн биологийн эцэг мөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн байх тул тэрээр хүүхдүүдийн өмнө эцэг хүний үүргийг хүлээж, биелүүлэх ёстой.
5. Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5, 6 дугаар зүйлүүд тус тус зааснаар хүүхэд төрсөн цагаасаа эхлэн эцэг, эхийн хайр халамжид байх, тэдэнтэйгээ хамт амьдрах, эрүүл өсөж бойжих, сурч боловсрох, өөрийгөө хөгжүүлэх зэрэг эрхтэй ба эцэг, эх нь тус хуулийн 10 дугаар зүйлд заасан эцэг, эхийн үүргийг хүүхдийн өмнө хариуцаж, хүлээнэ.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ гэж, мөн 26.2.2-т Эцэг, эх хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй гэж, мөн 38 дугаар зүйлийн 38.1-д Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж, түүнчлэн Монгол Улсын нэгдэн орсон Хүүхдийн эрхийн тухай олон улсын конвенцын 27 дугаар зүйлийн 27.2-т Эцэг эх буюу хүүхдийн төлөө үүрэг хариуцлага хүлээж байгаа бусад хүн хүүхдийг хөгжүүлэхэд шаардагдах амьдралын нөхцөлийг өөрсдийн чадавх, санхүүгийн боломжийн хэрээр хангах үндсэн үүрэг хүлээнэ гэж тус тус зааснаар эцэг Ж.Э нь хүү Э.А, Э.А, Э.А ыг тэжээн тэтгэх үүрэгтэй юм.
Ингээд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд тэтгэлгийн хэмжээний талаар зохицуулсан байх тул 40.1.1-д зааснаар хариуцагч Ж.Э нь хүү Э.А, Э.А, Э.А ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар 11-16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэжээн тэтгэх үүрэгтэй болно.
Харин хариуцагч нь цалин хөлснөөс өөр орлогогүй байх тохиолдолд түүнээс гаргуулах тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдаж байна.
7. Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-д зааснаар хүүхэд эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэйгээс гадна Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д заасны дагуу хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно гэж заасан.
Өөрөөр хэлбэл, хүүхдийн өмнө хүлээсэн эцэг, эхийн эрх, үүрэг хэдийгээр тэд тусдаа амьдарч байгаа боловч дуусгавар болохгүй ба эцэг, эх нь хуулиар хүлээсэн эрх, үүргээ биелүүлэх, хүүхэдтэйгээ уулзахад аль нэг тал нь аливаа хэлбэрээр саад болж болохгүй юм.
Нөгөө талаар хариуцагч Ж.Эаас хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасан эцэг, эхийн хүүхдийнхээ өмнө хүлээсэн бусад эрх, үүргийг дуусгавар болгож буй зүйл биш гэдгийг үүгээр дурдах нь зүйтэй байна.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.3 зааснаар нэхэмжлэгч нь хүүхдийн асрамж тогтоолгох шаардлагад 70,200 төгрөг, 3 хүүхдийн тэтгэлэг тогтоолгох шаардлагад 189,362 төгрөг, нийт 259,562 төгрөгийг төлөхөөр буюу тэрээр 40,300 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг дутуу төлсөн байна.
Хэдийгээр нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжийг дутуу төлж шүүхэд нэхэмжлэлээ гаргасан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нөхөн гаргуулахгүйгээр, харин нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул дээрх хуульд заасан хэмжээгээр буюу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 219,262 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 219,262 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ төлсөн дутуу төлсөн улсын тэмдэгтийн хураамж 40,300 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, улсын орлогод оруулахаар шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгонТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг үндэслэн 2010 оны 6 дугаар сарын 17-ны өдөр төрсөн хүү Э.А, 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн хүү Э.А, 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн хүү Э.А ыг төрсөн эх Г.Б*******ийн асрамжид үлдээсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг тус тус үндэслэн 2010 оны 6 дугаар сарын 17-ны өдөр төрсөн хүү Э.Аыг 16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны доод түвшний хэмжээгээр, 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн хүү Э.А, 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн хүү Э.А ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний 50 хувиар, 11-16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны доод түвшний хэмжээгээр сар бүр төрсөн эцэг Ж.Эаар хүүхэд тус бүрээр тэжээн тэтгүүлсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг үндэслэн хариуцагч нь зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүнээс гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол зохигчдын хэн нэг нь нөгөөдөө хүүхдийнхээ өмнө хүлээсэн эрх, үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг тэдгээрт мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 219,262 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 219,262 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ төлсөн дутуу төлсөн улсын тэмдэгтийн хураамж 40,300 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, улсын орлогод оруулсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЗОЛЗАЯА