Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 101/ШШ2024/01119

 

 

 

 

 

 

 

 

2024 02 28 101/ШШ2024/01119

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар *******ын *******, *******гийн ******* нарын гэрлэлтийг цуцласугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2-т тус тус заасныг баримтлан 2016 оны 12 сарын 11-ний өдөр төрсөн хүү *******ийн *******, 2019 оны 03 сарын 08-ны өдөр төрсөн хүү *******ийн ******* нарыг эх Б.*******ийн асрамжинд үлдээж, хүүхдүүдийг 2028 он хүртэл эцэг Г.*******ийн хамт амьдруулахаар, хэн аль нь тэжээн тэтгэх тэтгэлэг нэхэмжлэхгүйгээр, Голомт банк дахь хүү Т.*******ий******* тоот, хүү Т.Сод-Эрдэнийн ******* тоот хадгаламжийн данснуудын хамтран эзэмшигчээр эх *******гийн *******ийг нэмж бүртгүүлэхээр тус тус харилцан тохиролцсон болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан хариуцагч Б.******* нь хүүхдүүдийн хадгаламжинд байсан 17,856,862 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсан болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Г.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг болон хариуцагч Б.*******ийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 317,434 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******ээс 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.*******т олгосугай.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар хүүхдийн эрх, ашиг, сонирхолд харшлахааргүй бол эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулах, хэн нэгнийхээ хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж болохгүй бөгөөд эх Б.*******, эцэг Г.******* нар нь харилцан дээрх эрхээ эдэлж, үүргээ хүлээхэд бие биедээ саад учруулахгүй байхыг нэхэмжлэгч Г.*******, хариуцагч Б.******* нарт тус тус даалгасугай.

 

6. Гэрлэгсэд хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй гэсэн болохыг дурдсугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.1, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Г.*******ээс сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан 2016 оны 12 сарын 11-ний өдөр төрсөн хүү *******ийн *******, 2019 оны 03 сарын 08-ны өдөр төрсөн хүү *******ийн ******* нарыг тэжээн тэтгүүлсэн Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 09 сарын 25-ны өдрийн 5179 дугаар захирамжийг болон мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129 дүгээр зүйлийн 129.1.2-т зааснаар 2016 оны 12 сарын 11-ний өдөр төрсөн хүү *******ийн *******, 2019 оны 03 сарын 08-ны өдөр төрсөн хүү *******ийн ******* нарыг эх Б.*******ийн асрамжинд байлган шийдвэрлэсэн Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 01 сарын 22-ны өдрийн 2688 дугаар захирамжийг мөн хуулийн 130 дугаар зүйлийн 130.2.2-т заасныг баримтлан тус тус хүчингүй болгосугай.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН