Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 01

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Болормаа даргалж, шүүгч Б.Нармандах, шүүгч А.Цэрэнханд нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга Б.А

Улсын яллагч Д.Д

Иргэдийн төлөөлөгч Д.М

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Ж, Ж.Х, Т.У, С.Э

Хохирогч М.Э, С.О, Д.М

Шүүгдэгч Л.Х, Б.Б, Н.Б, О.И, Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Прокурорын газраас

-/2002/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц овогт Л.Х,

-/2002/ оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г овогт О.И, Б овогт Н.Б,

-/2002/ оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г овогт Б.Э,

-/2002/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт Б.Б нарт холбогдох эрүүгийн 201710000148 тоот хэргийг 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 24 настай, халх, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 8, аав, ээж, эхнэр, 1 хүүхэд, 3 дүүгийн хамт Дорноговь аймгийн Сайншанд сумын 4-р баг оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, 2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж тэнсэж хянан харгалзах хугацааг 2 жилийн хугацаагаар тогтоож байсан. Ц овогт Л.Х,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 12 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, 28 настай эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5 эхнэр, 3 хүүхдийн хамт Сайншанд сумын 6 дугаар баг оршин суух, урьд ял шийтгэгдэж байгаагүй, С овогтой Б.Б,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 05 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, 24 настай эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сайншанд сумын 6 дугаар баг оршин суух, 2 удаа ял шийтгэгдэж байсан. 2012.12.17-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж тэнсэж хянан харгалзах хугацааг 1 жилийн хугацаагаар тогтоож байсан. 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж тэнсэж хянан харгалзах хугацааг 1 жилийн хугацаагаар тогтоож байсан. Г овогтой Б.Э,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1975 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн, 42 настай эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Алтанширээ сумын 1 дүгээр багт оршин суух, 4 удаа ял шийтгэгдэж байсан. 1993 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар, 1996 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 150,000 төгрөгийн торгох ялаар, 1997 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, 2001 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жил, мөн хуулийн 90 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 7 жилийн хорих ял оногдуулж, зарим ялыг нэмж нэгтгэн бүгд 9 жилийн хорих ялаар шийтгэгдэж байсан, Г овогтой О.И,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн, 29 настай эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хүнд механизм, сан техникчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, хүүхдийн хамт Сайхандулаан сумын 1 дүгээр баг оршин суух, 3 удаа ял шийтгэгдэж байсан. 2006.07.18-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 хоногийн хорих ялаар, 2009.03.11-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар, 2012.12.04-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар 7 жил 1 сарын хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан. Б овогтой Н.Б,

Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтэнд авагдсанаар/

1. Шүүгдэгч Л.Х нь шүүгдэгч Б.Э-тэй урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, машин механизм ашиглаж, Сайншанд сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрээс 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хохирогч Д.М 9 тооны адуу буюу олон тооны малыг, хохирогч М.Э-н 1 тооны адууг хулгайлж 12.000.000 төгрөгийн,

-давтан үйлдлээр Алтанширээ сумын нутаг дэвсгэрээс 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хохирогч С.О-н 2 тооны адууг хулгайлж 10.000.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,

-давтан үйлдлээр 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Сайхандулаан сумын Цохио гэх газраас хохирогч М.М-н 5 тооны адууг хулгайлж 4.750.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

-давтан үйлдлээр 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Алтанширээ сумын Хаяа багийн нутгаас хохирогч Н.С-н 2 тооны адууг хулгайлж 1.600.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

-шүүгдэгч Б.Б-тай урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, давтан үйлдлээр машин механизм ашиглаж, 2017 оны 03 дугаар сард Өргөн сумын  Цагаан хад гэх газраас иргэн Т.А-н 23 тооны адууг буюу олон тооны малыг хулгайлж 18.850.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,

- шүүгдэгч Б.Б, О.И, Л.Ц нартай урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, машин механизм ашиглаж, давтан үйлдлээр 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Дэлгэрэх сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрээс хохирогч Б.Г-н 9 тооны адууг буюу олон тооны малыг хулгайлж 6.850.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан,

-2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр давтан үйлдлээр Сайншанд сумын 1 дүгээр баг оршин суух хохирогч У.П-н гэрт буюу орон байранд нэвтрэн орж эд зүйлс хулгайлж 4.477.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

2. Шүүгдэгч Б.Б нь машин механизм ашиглаж, давтан үйлдлээр 2017 оны 01 дүгээр сарын 03-04-ний үед Сайншанд сумаас баруун урагш Улаанширээ гэх газраас хохирогч А.Д-н 1 тооны үхрийг хулгайлж 700.000 төгрөгийн хохирол,

- 2017 оны 01 дүгээр сарын 24-25-нд шилжих шөнө Сайншанд сумын 7 дугаар багийн нутгаас хохирогч М.Э-н 2 тооны үхрийг хулгайлж 1.200.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

- 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Айраг сумын 4 дүгээр багт иргэн Л.Ц-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний хэвлийн тус газарт нь хутгалж Л.Ц-н бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан,

-шүүгдэгч О.И, Г.Т, Н.Б нартай урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, машин механизм ашиглаж, давтан үйлдлээр 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Айраг сумын 1-р багийн нутаг дэвсгэрт хохирогч Б.О-н 1 тооны үхрийг хулгайлж түүнд 800.000 төгрөгийн хохирол учруулсан,

- шүүгдэгч Л.Х, О.И, Л.Ц нартай урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, машин механизм ашиглаж, давтан үйлдлээр 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Дэлгэрэх сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрээс хохирогч Б.Г-н 9 тооны адууг буюу олон тооны малыг хулгайлж 6.850.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан,

- шүүгдэгч О.И, Л.Ц, Н.Б, Г.Т нартай нь урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, машин механизм ашиглаж, давтан үйлдлээр 2017 оны 02 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Мандах сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Баянхошуу гэх газраас хохирогч Н.Ш-н 5 тооны эр ямаа, 2 тооны хонь хулгайлж 820.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

-шүүгдэгч Л.Х-тэй урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, давтан үйлдлээр машин механизм ашиглаж, 2017 оны 03 дугаар сард Өргөн сумын  Цагаан хад гэх газраас иргэн Т.А-н 23 тооны адууг буюу олон тооны малыг хулгайлж 18.850.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,

3. Шүүгдэгч Б.Э нь шүүгдэгч Л.Х-тэй урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, машин механизм ашиглаж, Сайншанд сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрээс 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хохирогч Д.М-н 9 тооны адуу буюу олон тооны малыг, хохирогч М.Э-н 1 тооны адууг хулгайлж 12.000.000 төгрөгийн,

-давтан үйлдлээр Алтанширээ сумын нутаг дэвсгэрээс 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хохирогч С.О-н 2 тооны адууг хулгайлж 10.000.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,

-давтан үйлдлээр 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Сайхандулаан сумын Цохио гэх газраас хохирогч М.М-н 5 тооны адууг хулгайлж 4.750.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

-давтан үйлдлээр 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Алтанширээ сумын Хаяа багийн нутгаас хохирогч Н.С-н 2 тооны адууг хулгайлж 1.600.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

4. Шүүгдэгч О.И нь шүүгдэгч Л.Х, Б.Б, Л.Ц нар нь урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, машин механизм ашиглаж, давтан үйлдлээр 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Дэлгэрэх сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрээс хохирогч Б.Г-н 9 тооны адууг буюу олон тооны малыг хулгайлж 6.850.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан,

- шүүгдэгч Б.Б, Л.Ц, Н.Б, Г.Т нартай урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, машин механизм ашиглаж, давтан үйлдлээр 2017 оны 02 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Мандах сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Баянхошуу гэх газраас хохирогч Н.Ш-н 5 тооны эр ямаа, 2 тооны хонь хулгайлж 820.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

- шүүгдэгч Б.Б, Г.Т, Н.Б нартай урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, машин механизм ашиглаж, давтан үйлдлээр 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Айраг сумын 1-р багийн нутаг дэвсгэрт хохирогч Б.О-н 1 тооны үхрийг хулгайлж түүнд 800.000 төгрөгийн хохирол учруулсан,

5. Шүүгдэгч Н.Б нь шүүгдэгч Б.Б, Л.Ц, О.И, Г.Т нартай урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, машин механизм ашиглаж, давтан үйлдлээр 2017 оны 02 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Мандах сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Баянхошуу гэх газраас хохирогч Н.Ш-н 5 тооны эр ямаа, 2 тооны хонь хулгайлж 820.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

- шүүгдэгч Б.Б, Г.Т, О.И нартай урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, машин механизм ашиглаж, давтан үйлдлээр 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Айраг сумын 1-р багийн нутаг дэвсгэрт хохирогч Б.О-н 1 тооны үхрийг хулгайлж түүнд 800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдэд тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Шүүгдэгч Л.Х мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт: “.....Тэр үед надад Э надад өмгөөлөгчийн мөнгө хэрэгтэй байна. Би цагдаа дээр байгаа өмгөөлөгч авах хэрэгтэй байна гэж хэлсэн. Алаг гүү, хүрэн үрээ хоёрыг нийлүүлж туугаад аймгаас баруун /Сайншанд/ тийш адуу авч байгаа газар дээр Э бид хоёр хамтдаа очсон. Тэгээд тэр ченж дээр очоод алаг гүүг нь 400.000 төгрөг, хүрэн үрээг нь 300.000 төгрөгөнд зарсан. Тэгээд тэр хоёр адууг зарчихаад орой нь өмнөх өдөр нь эвдэрсэн мотоциклио чирч Э-н гэрийн гадаа ирсэн. Тэгээд Э бид хоёр 320.000 төгрөгөөр нь хувааж авсан. Харин илүү гарсан 40.000 төгрөгөөр нь бензен хийсэн. Тэгээд Э бид хоёр салсан. Харин энэ хоёр зарсан адуу нь М-н хүү Э-н адуу байсан. “....Тэгээд тэр адуунуудаас сартай хүрэн бүдүүн морь, сартай хар хязаалан үрээг барьж авч би нэг адууг нь унаж нөгөөг нь хөтлөөд явсан. Харин Э мотоциклио унаад явсан. Тэгээд би сартай хар үрээг нь хөтөлж яваад алдсан. Тэр адууг хөтлөөд миний өөрийн айлын хашаанд барьсан байсан гэрт очиж тэр адууг нь гаргасан Харин тэр адууг Э бид хоёр янзалж гэдэс гүзээг нь шууд хаясан. Тэгээд тэр шөнөө махыг нь гэрт хонуулж маргааш нь махыг жижиглэж цул махыг 2000 төгрөгөөр, ястай махыг нь 1500 төгрөгөөр зарсан. Тэгээд нийт махаа зарахад 50.000 төгрөг болсон. Э бид хоёр арьсыг нь холбооны байрнаас баруун овооны энгэрт хаясан. Харин энэ адуу нь С.О гэж хүний адуу байсан. “....Айраг сумаас баруун тийш нэг газар очиж тэр 5-н адууг бүгдийг нь нийлүүлээд 2.150.000 төгрөгөөр зарсан. Тэгээд буцаад Д гэж хүнтэйгээ цаад явсан. Харин Д гэж хүнд түлшний мөнгө гэж 100.000 төгрөг өгөөд дээр нь автомашинд нь 40 литр түлш хийж өгсөн. Тэгээд би орой 16 цаг өнгөрөөгөөд ирэхэд Э дүүгийнхээ гэрт байж байсан. Тэгээд Э бид хоёр сая саяар нь мөнгөө хувааж авсан. Тэгээд аймаг руу явах гэтэл мотоцекль нь асахаа больчxсон байсан. Харин энэ М гэж хүний адуу байсан. Тэгээд Э бид хоёр аймагт орой нь ирээд Э-н гэрт нь автомашин ирчихсэн байсан. Тэгээд гэрт нь ороод удаагүй байж байтал С гэж хүн орж ирээд М-н адууг та хоёр тууж явсан байна гэж хэлсэн үед бид хоёр мөнгөө үрж амжаагүй байсан учир бид хоёрын мөнгийг хурааж аваад маргааш нь 150.000 төгрөгийг нь гүйцээж өгөөд нөгөө ченжээс адуугаа М буцаж авсан гэж байсан. ”...Би хамгийн эхэлж бол адуу хулгайлая гэж М адууг туусан. Тэрнээс хойш бол хоорондоо ярилцаад гараа явсан. “... 2017 оны 03 дугаар сарын 11-ний орой танил А-н гэрт нь 19 Цагийн орчимд очиход нэг танихгүй ахын хамт 2-лаа архи уугаад сууцгааж байсан. Тэгээд би тэр 2-ын архинаас нь хамт уусан ба архи нь ч дуусаад тэр 2 ч гэсэн гарна гэж байсан. би ч 21 цагийн өнгөрч байх үед нагац ах Д-н гэрт нь хонох санаатай гараад явсан. Тэгээд А-н гэрээс зүүн хойш гараад ганцаараа алхаад явж байгаад зүүн талынх нь хашаа нь онгорхой дотор нь хүнгүй бололтой байшин байсан. Тэгээд очоод үзэхэд хаалга нь цоожтой байсан. Тэгээд уг байшингийн урагш харсан цонхны дор байсан чулууг аваад цонхыг нь хагалаад дотогш орсон. Тэгсэн уг байшинд нь хүн амьдардаггүй бололтой байсан ба нэг том өрөө байсан, шүүгэн дотор байсан 1 ширхэг үстэй дээлний мөнгөн товч 9 ширхэгийг тасдаж авсан. Мөн эмэгтэй хүний савхин хүрэм, талын хар нэртэй архи 2 шил, нөгөө 2 шил архи байсан ба нэрийг нь мэдэхгvй байна, нийт 4 шил архи, хайрцагтай ягаан өнгийн шаазан аяга 6 ширхэг, ногоон, цэнхэр өнгийн шилэн аяга 10 билүү, 11 ширхэг байсан ба би 2 аягыг нь хагалчихсан юм, хурган дотор цэнхэр өнгийн торгон дээл 2 байсан ба эмэгтэй загвартай дугуй хээтэй цэнхэр өнгийн торгон гадартай эмэгтэй дээл 1, хөвөн зузаан материалтай эрэгтэй 2 дээл, эмэгтэй, эрэгтэй 2 хос тод цэнхэр өнгийн зуны дан дээл, ногоон өнгийн үстэй эрэгтэй дээл 1 зэрэг зүйлүүд 3 хэсэг цүнхэнд хийсэн байхаар нь би ганцаараа аваад эргээд нөгөө цонхоороо гарсан. Тэгээд нөгөө 3-н цүнхтэй хувцасаа аваад урагшаа явж байтал А-н эхнэр Б гэж дууддаг /бүтэн нэрийг нь мэдэхгүй/ таарсан чинь А алга байна, чи таарсан уу гэж асуухаар нь би “орой намайг ирэхэд гэртээ байсан ш дээ гэж хэлээд найздаа энэ цүнхтэй юмыг өргөлцөөд гэртээ оруулаад өгөөч гэж хэлээд дамжлаад А-н гэрт нь оруулсан ба би гэрт нь ганцаараа үлдсэн, харин Б нөхөр А-г олж ирэхээр гарсан. Тэгээд гэрт нь нилээн байж байтал 23 цагийн орчимд А, эхнэр Б-н хамт орж ирсэн. Тэгээд би нөгөө хулгайлсан байсан 4 шил архийг А, Б бид 3 хувааж ууцгаасан. Тэгээд нэг хурган дотортой дээлийг нь Б-д би чамд бэлэглэж байна, миний дээл байгаа юм гэж хэлсэн. Тэгсэн намайг чи яасан их дээлтэй юм гэхээр нь би миний дээл байгаа юм гэж хэлсэн. Тэгээд би үлдсэн зүйлүүдээ Б-н гэрт аваачиж тавьсан ба Б юун дээл юм гэхээр нь би миний дээл байгаа юм гэж хэлсэн, тэгээд дараа нь Б-д хулгай хийсэн талаараа хэлсэн ба мөнгөн товчуудыг хадгалж байгаарай гэж Б-д үлдээсэн. Тэгээд би өөрөө гэрлүүгээ явсан. Би хулгай хийх үедээ архи уусан байсан ба би нилээн согтсон байсан. Хулгай хийх ямар нэгэн санаа зорилго байгаагүй. Тухайн үед ойр орчимд хүн байсан үгүйг хэлж мэдэхгүй байна. Мөн уг байшингийн хажууд өөр байшинтай айл байсныг хэлж мэдэхгүй байна. Намайг хулгай хийсэн талаар Б мэдэж байгаа гэжээ. /3-р хавтаст хэргийн 1-13/

-Шүүгдэгч Л.Х шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгт: Хохирогч Г-н 9 тооны адууг хулгайлахад би яваагүй. Б нь манай ахын адуу байгаа юм усгүй болсон учир айлд тавих гэсэн юм гэж хэлээд намайг дагуулж явсан. Хулгайн адуу гэж би мэдээгүй. Энэ үйлдлийг би зөвшөөрөхгүй. Мөн А-н адууг авахад 23 тооны адуу байгаагүй. Мөн Б миний адуу байгаа юм нутгийн айлд тавих гэж байгаа гэж хэлсэн. 10 гаруй адуу л байсан. Мөн М-н адуунаас 2 адуу авч нядлаад махыг нь зарсан. 40 гаруй тооны адуу тууж байгаад бага багаар нь алдсаар байгаад 2 адууг л авсан. Бусад адуу нь яасан бүү мэд. 10 адуу аваагүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хохирлоо барагдуулна хөнгөн ял оноож өгнө үү гэв.  

-Шүүгдэгч Б.Э мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт: “...Тэгээд тэр адуунаас 10 адууг нь тасдаж авч явсан. Харин 2 адуу явахаа больчихоор нь үлдээсэн, харин хоёр адуу бусад адууруугаа зугтаасан. Тэгээд явж байтал хонгор халзан үрээ нь баруун хойшоогоо эргээд яваад өгсөн. Харин улаан хээр шүдлэн байцас нь зүүн тийшээ явсан. Харин нэг хул гүү нь хүрэн морьтой тасраад үлдсэн. Харин Алаг гүү нь хүрэн адуутай түрүүлээд явсан. Тэгэхээр нь тэр адууг тууж явж байтал хүрэн нь явахаа байсан. Тэгсэн алаг гүү нь баруун тийшээ салаад явсан чинь Х чи наад хүрэн морио туугаад явган тууж бай би алаг гүүг аваад ирье гээд мотоциклио унаад явсан. Тэгээд тэр алаг гүүг туугаад ирсэн. Тэгээд тэр хоёрыг нийлүүлж аваад А гэж айлд тууж очоод нөгөө ченж байгаа юу гэсэн чинь байгаа гэхээр нь тэр алаг гүү, хүрэн морь хоёрыг аваачиж өгсөн. Тухайн үед хүрэн морийг нь 350.000 төгрөгөөр алаг гүүг нь 400.000 төгрөгөөр өгсөн. Тэгээд Х бид хоёр Сайншандруу орж ирсэн. Х надад 150.000 төгрөг өгсөн. Бид хоёр хойшоо гараад нар шингэхийн үед цавьдар азаргатай 20 30 тооны адуу байсан. Тэгэхээр нь би энэнээс 2 адууг барьж аймаг орьё гэж хэлсэн. Тэгээд Сайншандын хойд талд байрлах засмалын зүүн талд нэг цэнхэр хашаанд хашиж байгаад сартай хүрэн гүү, хүрэн гүүг барьж аваад би унаад нэгийг нь хөтлөөд явсан. Тэгээд би цуг очиж шөнө нэг адууг нь хийлцэж өгсөн. Маргааш нь цагдаа дээр байж байх үед Х надруу залгаад нөгөө адуучин хэллээд зарсан чинь 200000 төгрөг боллоо гэж хэлсэн. Тэгээд намайг чиний хэрэг хэзээ шийдэгдэх гэж байгаа юм 50000 төгрөг түр авч байх уу гээд надад 50000 төгрөг өгсөн. Тэгээд орой нь надруу Х нэг адууг нь алаад зарсан байсан. Би тэр адууг нь бол мэдээгүй. Би тэр адууг нь бол хийж өгөөгүй. Х бид хоёр Х-н мотоцикльтой хар тойромруу гарч Загал азаргатай 17-18 тооны адуу явж байсан. Тэгэхээр нь тэр адууг өмнө адуу аваачиж байсан цэнхэр хашаандаа аваачсан. Тэгсэн тэр адуу нь дотор хул гүү бугуйлтай явж байсан. Тэр хул гүүнийхэн бугуйлыг нь салгаад бугуйлаар нь хар үрээ, хүрэн үрээ хоёрыг барьж авсан. Тэгээд эхлээд хар үрээг нь бариад явах болсон чинь Х энэ адууг мотоцикльныхоо өрөнд өгнө. Тэгээд Х тэр хоёр адууг нэгийг нь унаад нэгийг хөтлөөд ирсэн. Би тэрийг яасан талаар бол мэдэхгүй байна. Тэгээд Х адуунаадаа зарахад 2150000 төгрөг болсон гэж хэлж байсан. Тэгээд тэр портертой хүнд 100000 төгрөг өгсөн. Түлш нь гээд 40000 төгрөг өгсөн. Тэгээд Х бид хоёр Сайншандруу ирсэн. Тэгээд бид хоёр мөнгөө хувааж явья гээд надад 960000 гаран төгрөг өгсөн. Тэгсэн харин М гэж адууны эзэн Х бид хоёрыг адуу авсан талаар бол мэдсэн байсан. Тэгээд М, Х бид хоёртой уулзсан. Харин бид хоёр мөнгийг үрээд 570000 төгрөг дутсан. Харин би тэрийг нь гүйцээж өгсөн гэжээ. /3-р хх-ийн 16-24/

-Шүүгдэгч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгт: Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. М 40 гаруй адуунаас 10 адууг тасдаж аваад Х бид 2 туусан. Тууж байгаад замдаа зармыг нь алдсан. Тэгээд 2 адууг нь туусаар байгаад А гэж айлд очиж ченжид өгсөн. М 10 адууг туусан нь үнэн. Хохирлоо төлнө. М гуйад адууны оронд бага мал өгөхөөр тохирсон байгаа. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулна. Хөнгөн ял оноож өгнө үү гэв.

-Шүүгдэгч Б.Б мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт: Би 2017 оны 03 дугаар сарын 04-ний үед урагшаа Зүүнбаян чиглэлд мотоцекльтой ганцаараа яваад хар уулаас урагш гараад явж байтал мотоцекилийн дугуй хагараад тэгээд зогсоод хойшоо хартал 10 гаруй үхэр байсан. Тэгэхээр нь тэр үхэрнүүдийг цааш нь хөөгөөд толгойн энгэрт тал хашаа байсан тэнд үхэрнүүдийг аваачиж хашаад улаан хүрэн өнгийн 3-4 насны улаан хүрэн үхэр байсан тэр үхрийг хашаан дотор нь бугуйлаар барьж хашаан дотор нь үхрээ янзалчихаад толгой шийрийг хашааны зүүн хойд гадна талд хаясан. “...Нисэхийн хойд талын нүхэн гүүрээр аймаг руу орж ирсэн. Гэртээ авч ирсэн манай гэр Сайншанд сум 6-р баг Д-нд ирсэн. Тэгээд махаа яснаас нь салгаж аваад 40 кг мах гадуур жижиглэнгээр зарсан. 3500 төгрөгөөр нэг км махыг зарсан. “...2017 оны 01 сарын 24-ний орой би Сайншандаас 17 цагийн орчим улаан өнгийн Даюуи маркийн мотоцеклтой ганцаараа цагаан хаалганы баруун тийшээ 3 км газарт очсон чинь тэнд 10 гаруй үхэр бэлчиж байсныг нь мотоцекльтой ганцаараа туугаад цагаан хаалганы гадуур 10 гаруй үхрээ хөөгөөд засмал зам дагуулаад зүүн тийшээ хөөгөөд  жалга тааралдахаар нь хоёр үхрийг бугуйлдаж барьж аваад нугаслаж 2 үхрээ алаад толгой шийр ясыг нь орхиод 50 кг гурлын уутанд 3 шуудай болсныг мотоцеклоороо 2 дахин Сайншандад гэртээ авч ирсэн. Маргааш нь буюу 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хотоос хүмүүс ирчихсэн мах авы гэхээр нь гэрийнхээ урд талын засмал дээр жижиг машинтай хүмүүст 3 шуудай махаа 365.000 төгрөгөөр зарсан. ”... Би өдрийг сайн мэдэхгүй байна. 2017.02-р сарын эхээр байх Сайншанд суманд байж байх үед Ц гэх залуу И ахыг хүрээд гэж дуудсан. Тэгээд би хадам ах И-г дагаад Т, Д /Б/, Б-н төрсөн ах нь гээд П гэж хүнтэй бид нар Айраг сумруу 3 мотоцикльтой явсан. Тэгээд Айраг сум нь дээр очих үед Ц гэж хүн бид нарыг тосч аваад ганц бие нэг 40 гаран насны эрэгтэй хүнийд очиж буулгаж бид нар тэр айлд нь хоносон. Тэгээд маргааш нь Ц нь автомашиндаа бензен хийгээд мөн П-н мотоцикль болон Б-н мотоцикльд бензен хийгээд Дундговь аймгийн Өндөршил сумруу явсан. Тэгээд Өндөршил сумаас Мандах сумруу явсан. Тухайн үед Мандах сумруу явах үед П гэж залуу нь тэнд нэг айл хонио хардаггүй найдвартай айл байгаа гээд бид нар тийшээ явсан. Тэгээд тэнд очиход тэр хонь эзгүй байсан. Тэгэхээр нь Ц-н автомашинд 5 ямаа 3 хонь Б, И, П, Ц, Т бид нар ачаад Сайхандулаан сумын чиглэлд явсан. Тэгээд Сайхандулаан сумаас наана 30 кмийн зайд Ц-н автомашин эвдэрсэн. Тэгээд Ц, И хоёр автомашинд яваад нэг портер олж ирсэн. Би xэний ямар дугаартай портер байсан сум орсон. Тэгээд 5 ямаа 3 хоныг Ц зарсан гэж байсан. Тухайн үед надад тэр ямаа хонь зарсан гээд мөнгө бол өгөөгүй. Харин миний мотоциклийн банк дүүргэж өгсөн мөн 2 хайрцаг улаан шонхор“ өгсөн. Тэгээд маргааш нь 30-р зөрлөг рүү үхэр хулгай хийнэ гээд Ц үлдээд бусад нь бүгд явсан. Тэгээд 30-р зөрлөг ирээд Б нь архи ууж байгаад Б нь И ахыг зодсон. Би тэгээд боль гээд дундуур нь орсон. Тэгээд Б нь намайг бас зодно барина гээд байсан. Би тэгэхээр нь болилоо явлаа нутагруугаа явлаа эхнэрийн бие нь өвдөөд байна гэж хэлсэн. Тэгсэн Б намайг чи дундаас нь явлаа гэж хэлсэн. Би тэгээд И ахыг аваад Дорноговь аймгийн Сайншынд суманд ирсэн. Би Сайншанд сумаас Айраг сумруу явах замд мотоцикль эвдрээд замд үлдээчихээд явсан. Тэгээд маргааш Өндөршил сум руу явахаас өмнө мотоцикльдоо сэлбэг аваад мотоциклио янзалчихаад буцаж явах замдаа П, И, Т бид дөрөв явж байх үедээ би бөөн үхэр явж байхаар нь нэг бүдүүн үхрийг мотоцикль дээрээс бугуйлдаж аваад зогсоосон. Тэгсэн тэр үхэр нь орилж аваад цаашаа зугтаагаад яваад өгсөн. Тухайн үед тэр үхэр нь бугуйлтайгаа яваад өгсөн. Тэгээд айраг суманд яваад очтол Б, Ц хоёр уурлаад хоосон хүрээд ирлээ гэж хэлсэн. Тэгээд тэр өдөртөө унтаад маргааш нь Дундговь аймгийн Өндөршил сум руу явсан. И нь манай хадам ах байгаа юм. Харин Т, Д /Б/, Б-н төрсөн ах нь гээд П нар И ахын найзууд байгаа юм. Би харин 5 ямаа, 3 хоныг бол цуг хулгай хийсэн. “...2017 оны 02 дугаар сарын эхээр шиг санаж байна яг өдрийг нь санахгүй байна би өөрийн хадам ах И, мөн түүний найз нар болох Б, Т нарын хамт хоёр мотоцикольтой Айраг сумын чиглэлд яваад өмнөөс Ц мотоцикольтой тосож аваад Айраг сум уруу хамтдаа очоод танихгүй нэг айлд хоночихоод маргааш орой нь бид нар хар өнгийн пожеро, хоёр мотоцикольтой Дундговь аймгийн Өндөр шил сум уруу явж очоод машин тэрэгээ янзалж аваад Мандах сумын чиглэлд явж байтал замын хажууд эзгүй айлын хашаатай хонин дотроос 5 ямаа, хоёр тооны хонь амьдаар нь пажеро машиндаа ачаад Сайхандулаан сумын чиглэлд явсан. Тэгтэл машины бөгс голоороо хугараад уначихсан чинь И, Ц хоёр машин олж ирнэ гээд Сайнхандулаан сум уруу явж портер маркын машинтай нэг хүнтэй ирээд хонь ямаагаа ачаад машинаа чирээд Сайхандулаан сумын төв ороод айлын хашаанд машинаа орхиод портер машинтайгаа Айраг сум орж айлын гадаа очиж хонь ямаагаа төхөөрч махыг нь танихгүй ченжид зарсан ба мөнгийг нь Ц авсан. Тэндээс И, Б, Т бид нар хоёр мотоцикольтой хөдлөөд 30 дугаар зөрлөгийн зүүн талд олон тооны үхрүүд байхаар нь нэг тооны улаан мухар эр үхрийг хоёр мотоцикольтой тасдаж хөөгөөд төмөр замын нүхэн гарцаар гараад Т, Б хоёр Айраг сум уруу хөөгөөд Ц-тай уулзахаар явсан. И ах бид хоёр мотоциколио унаад шууд аймгийн төвд гэртээ ирсэн. Т, Б, Ц гурав энэ үхрээ янзлаад хот уруу авч явсан гэсэн. Би сайн мэдэхгүй байна надад ямар нэг мөнгө төгрөг өгөөгүй Үүний дараахан нь би яг өдрийг нь санахгүй байна намайг Шандад гэртээ байхад Ц ах надтай утсаар яриад ах нь Шандад ирчихсэн байна хоёулаа уулзъя гэхээр нь И ах бид хоёр Ц-тай уулзсан чинь хэдүүлээ дахиад нахиж зүүн тийшээ гаръя гэж яриад байсан. Тэгээд намайг мотоциколоо янзал гээд 36.000 төгрөг өгөхөөөр нь мотоцикольдоо акумлятор аваад гагнуур хийлгэсэн. Ингээд тэр шөнөө би мотоцикольтой И, Ц хоёр дугаарыг нь мэдэхгүй яагаан саарал өнгийн аксент, маркын машинтай ирээд хамтдаа Хэнтий аймгийн Баяндэлгэр сумын чиглэлд яваад хулгай хийчих мал олдоогүй ингээд хээр машиндаа хоночихоод маргааш нь Баяндэлгэр сум орж бензин тос идэж уух юм аваад Дорноговь аймгийн төв рүүгээ чиглээд машин мотоцикольтойгоо явсан. Замдаа машинаа хээр орхиод И ах бид хоёр мотоцикольтой явж яг хаанаас гэдгийг мэдэхгүй Өргөн сумын ойролцоо хээр байсан азаргатай 10 тооны адуу байхаар нь мотоциколоороо тууж Ц-тай уулзаад туусаар байгаад хар зам орж хөндлөн гараад төмөр замын нүхэн гүүрээр гаргаж орхиод аймгийн төв орж гэртээ унтаад маргааш нь И ах бид хоёр мотоцикольтой нөгөө адуун дээрээ очиход олдоогүй. Маргааш нь бид хоёр дахиж яваад төмөр замын нүхэн гарцан дээр очиход нөгөө адуунууд ирсэн ба азарга нь буцаад давхисан 9 тооны адуу байсан. Ингээд И ах Ц хоёр машинтай Айраг сум уруу яваад би өөрийн найз Х-н хамт мотоцикольтой нөгөө 9 тооны адуугаа тууж айраг сумын баруун хойно хөдөө айл дээр очоод хүрэн, хул зүсмийн хоёр тооны охин адууг нь төхөөрч махлаж тэр шөнөө Ц, И хоёр машиндаа махаа ачаад Айраг сум руу явж зарсан. Маргааш нь дахиад хээр, хүрэн зүсмийн хоёр тооны эм адууг Х бид хоёр нядалж махлаад Ц, И ах хоёр махыг нь машиндаа ачаад хот уруу яваад нэг хоночихоод эргэж ирээд дахиад хул адууг нь нядалж байхад Ц, И хоёр дахиад гурван адуу хийж янзал гэхээр нь би та хоёр тэгвэл тооцоогоо хийлдээ гэхэд чи муу яахаараа тооцоо нэхдэг юм гээд Ц гараараа намайг цохиж зодсон тэгээд бид хоёр учраа олоод би төхөөрсөн адуугаа янзалж дуусаад тэр айлдаа хойморт нь мах идээд сууж байтал Ц хойд орон дээр сууж байснаа гэнэт босож ирээд миний нүүр рүү өшиглөсөн тэгэхээр нь би босож Ц-тай барилцаж аваад мах идэж байсан хутгатай гараараа аль нэг тал уруу нь цохисон тэгтэл Ц намайг хутгалчихлаа гэсэн тэгэхээр нь би өөрийнхөө хувь болох 400 мянган төгрөгийг Х-тэй хувааж аваад тэр шөнөө Айраг суман дээр ирж хоноод аймгийн төвд ирсэн. Би Ц-г хутгалсанаа сайн мэдэхгүй байгаа юм. Тухайн үед бага зэрэг архи уучихсан байсан. Би өвлийн цагт гэртээ аргал түүдэг ба цагаан хаалганы дэргэд аргал түүгээд явж байхад хонгор халзан азаргатай 10 гаруй тооны адуу эзгүй өвөлжсөн юм. Тэгэхээр нь би найз Х-н хамт Ч ахын портерыг аргалд яваад ирье гэж гуйж аваад нөгөө эзгүй адуун дээр очоод хүн тавьдагийн арын жалганд хашиж байгаад сартай хээр үрээ, хүрэн зүсмийн гүү хоёрыг барьж машиндаа ачаад хөдөө Я гэх ахындаа аваачиж хүрэн зүсмийн гүүг нь нядалж маx болгоод нөгөө үрээгээ орой болчихсон байсан учир тавиад явуулчихсан. Тэр шөнөө махаа ачиж аймгийн төвд орж ирээд замын цагдаад баригдаад шалгагдсан гэжээ. /3-р хх-ийн 25-50/

-Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгт: Г-н адууны хувьд И ах миний адуу байгаа юм цэг туугаад айлд хүргэж өгөх хэрэгтэй байна гэж хэлсэн. Би уг адууг И ахынх юм байна гэж ойлгосон. Х мөн хэлэхдээ манай ахынх гэж хэлсэн. А-н 23 адуу байгаагүй, 15, 16 адуу л байсан. Х-тэй хамт А гэх нутгийн ахынд аваачсан. Тэнд би А ахад миний адуу харж байгаарай гэж хэлээд үлдээсэн. Тэр адуунаас нэгийг нь янзалж зарсан. Мөнгөний хэрэг гарсан юм. Уг адуунууд усгүй олон хоног болж байсан юм тэгээд би эзэнгүй юм байна гэж бодоод усанд ойртуулсан юм. 23 адуу байгаагүй. Ц-тай мөнгөнөөс болоод муудалцаад мах идэж байсан хутгаар хатгасан. Хутгалсанаа мэдээгүй. Сүүлд нь мэдсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял оноож өгнө үү гэв.   

-Шүүгдэгч Н.Б мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт: 2017 оны 02 дугаар сарын 02-ны үед Дорноговь аймгийн Айраг сумаас найз И, Ц, бас нэг танихгүй залуу бид нар Ц-н эзэмшлийн ногоон өнгийн Пажеро маркийн, улсын дугаарыг нь мэдэхгүй байна тээврийн хэрэгсэлээр харин “Т, Б 2 болохоор миний эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн улаан өнгийн Даюун маркийн улсын дугааргүй мотоциклоор Дундговь аймгийн Өндөршил сумаар дайраад Мандах сумын сум руу явцгаасан. Тэгээд Мандах сумын хойд талаар явж байтал нэг эзэнгүй айл таарсан ба бог мал нь хотондоо байж байсан чинь Ц хэдүүлээ эндээс хэдэн мал ачаад аваад явъя гэж хэлсэн. Тэгэхээр нь бид нар уг айлын хотноос нь 5 тооны ямаа, 2 тооны хонь Пажеро маркийн машиндаа ачаад Сайхандулаан сум руу чиглээд явж байх замдаа Сайхандулаан сумаас баруун тийш 10 гаран км газарт машиных нь мост хугараад зогссон. Тэгээд тэндээсээ Ц, И 2 улаан өнгийн Даюун маркийн мотоцикльтой Сайхандулаан сум руу унаа олохоор явцгаасан. Тэгээд маргааш нь буюу 2017 оны 02 дугаар сарын 03-ны өглөө 07 цагийн орчимд Ц, И 2 Сайхандулаан сумаас Б.Ө гэдэг залууг цэнхэр өнгийн Пронтер маркийн, улсын дугаарыг нь мэдэхгүй тээврийн хэрэгсэлтэй нь дагуулж ирсэн. Тэгээд уг машины ачаан дээр нь нөгөө 5 тооны ямаа, 2 тооны хонио ачаад эвдэрсэн машинаа чирээд Сайхандулаан сумын төврүү орсон. Тэгээд эвдэрсэн машинаа Ц-н найз Сайхандулаан сумын иргэн У гэж дууддаг бүтэн нэрийг нь мэдэхгүй/ айлын хашаанд орхичихоод Ө гэдэг хүний машинаар Ц, И, Б, нөгөө танихгүй залуу нар, харин Т бид 2 мотоциклоор араас дагаж яваад Айрагт хүргүүлсэн. Эргээд Ө гэдэг хүн нь буцаад явсан. Тэгээд нөгөө малнуудаа Ц-н ах нь гээд /нэрийг нь мэдэхгүй/ Айраг суманд байдаг айлын хашаанд буулгаж, уг газраа эхлээд 3 тооны ямааг нядлаад арьс махтай нь Ц ченжид тушаачихаад ирсэн. Тэгээд маргааш өдөр нь үлдсэн 2 тооны хонь, 2 тооны ямааг нядлаад мөн л Ц ганцаараа арьс махтай нь ченжид өгчихөөд ирсэн. Харин уг 7 тооны бог малыг хэдэн төгрөгөөр өгсөн талаар ярьж л байсан ба тэр үедээ бид нар архи ууцгааж байсан болохоор би анзаараагүй. Тэгээд бид нар Айраг суман дээр 1 хоног архидацгаасан. Уг орой нь Ц Улаанбаатар хот руу явсан. Түүнээс хойш Ц-тай уулзаагүй, харин 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Ц-н утсаар холбогдсон чинь Айраг суманд байна гэж ярьж байсан. Бид нар Сайхандулаан сумаас очсоны дараа нь буюу 2017 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 64 дүгээр зөрлөгийн баруун хойд хээр газарт И, Б, Т, Ц бид нар Ц-н эр үхрийг нь нядлаж өгсөн. Ц нь ер нь Улаанбаатар хотод амьдардаг ба эхнэр хүүхэд нь байдаг, тэгээд гэрлүүгээ явсан. Харин явахдаа нядалсан эр үхрээ махлаад мөн л өөрийнх нь найз нь гээд нэг танихгүй залуугын машинтай нь хамт явсан. Харин энэ нядалсан гэх үхрийг худалдаж авсан гэж ярьж байсан. Ер нь бид нар Өмнөговь аймгийн Ханбогд сум руу явж байсан ба Ц нь хүнээс авлагатай гэж байсан. Тэгээд бид нар хамт архи ууж байгаад архиныхаа халуунд бүгд хамт явцгаасан. Тэгсэн замд эзэнгүй айл таараад тэгээд тэндээсээ 5 тооны ямаа, 2 тооны хонь хулгайлж ачаад авч явцгаасан. Харин хулгай хийхдээ ашигласан Пажеро маркийн машиныг Сайхандулаан сумын У гэх залуугын гэрийн хашаанд нь тавьсан, харин одоо Ц нь машинаа авсан үгүйг хэлж мэдэхгүй байна. Харин Даюун маркийн улсын дугааргүй мотоциль болохоор 100,000 Дундговь аймагт байдаг найз Э-р Дундговь аймгийн төвд танихгүй хүнд төгрөгний барьцаанд тавиулчихсан. Хулгай хийх санал санаачлагыг Ц эхэлж гаргасан. Тухайн өдрөөс хойш Б, И нартай уулзаагүй, хаана байгааг нь мэдэхгүй мөн холбоо бариагүй. Б-н гэр нь Сайншанд суманд байдаг ба хаягийг нь хэлж мэдэхгүй байна, харин зааж өгч бол мэднэ. И-н гэр нь Сайхандулаан суманд байдаг ба эхнэртэйгээ амьдардаг юм. Ц нь бид нарт ямар ч мөнгө өгөөгүй. Харин бид нарт архи авч өгөөд тэгээд бид нар нэг өдөр архи ууцгаасан. Би 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр найз У гэдэг залуугаас 300,000 / гурван зуун мянган/ төгрөгөөр худалдаж авсан ба мөнгийг нь өгөөгүй байгаа. Харин цагаан сарын ар дээр өгнө гэж хэлээд дээрхи мотоциклийг авсан. Уг мотоцикль нь үзлэг оншлогоогоор орсон талаар би мэдэхгүй гэжээ. /3-р хх-ийн 60-66/

-Шүүгдэгч Н.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэхдээ: Ш-н малыг хулгай хийхэд би машины ард унтаж явсан юм. Архи уусан байсан. Ш-т малыг малаар нь би төлсөн. О-н үхэрийг туухад би оролцсон. И, Т бид 3 ярилцаад Ш-н хохирлыг би, Г-н хохирлыг И, О-н хохирлыг Т төлж барагдуулахаар тохиролцсон юм. И бид 2 хохирлоо төлсөн тэгсэн Т, О-т учруулсан хохирлоо төлөөгүй байгаа. О-т учруулсан хохирлыг төлөхөөр болбол төлж барагдуулна. Хөнгөн ял оноож өгнө үү гэв. 

-Шүүгдэгч О.И мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт: Би Айраг сумаас Б, Т, Б, Ц, Б нарын хамт Дундговь аймгийн Өндөршил дамжаад малын хулгай хийхээр явсан. Тухайн үед Ц-н пажеро маркийн автомашинтай явсан. Харин Б өөрийн мотоцикльтойгоо Б-н хамт явсан. Тэгээд бид нар 2017.02.01-02-ыг шилжих шөнө Дорноговь аймгийн Мандах сумаас зүүн хойш нэг эзэнгүй айл байсан ба хонь ямаа нь хашаатай байсан. Тэгэхээр нь бид нар 2 хонь 5 тооны ямаа аваад Ц-н автомашинд ачсан. Тэгээд бид нар хонь ямаагаа ачаад Сайхандулаан сумын замруу нийлээд явж байтал зам дээр автомашин эвдэрсэн. Тэгээд би өглөө болж байсан учир Сайхандулаан сум орж Ц бид хоёр Б-г гуйж портероороо Айраг сум хүргээд өг гэж хэлсэн. Тэгээд би Б-тэй цуг Ц-н автомашиныг чирж У гэж хүний хашаанд чирж аваачиж тавьсан. Харин тухайн үед бол У гэртээ байгаагүй. Тэгээд Б-г гуйж түлшийг нь өгөөд Б, Т, Б, Ц, Б бид нар хүргүүлсэн. Тэгээд бид нар Айраг сум дээр ирээд ченжид Ц хонь, ямаагаа өгсөн. Тэгээд Айраг суманд 2 хоног архи ууцгаасан. Тухайн үед Айраг суманд айлд архи дарс ууцгаасан. Тэгээд Айраг суманд байж байх үед Б, Т хоёр мотоцикльтой 30-р зөрлөг орсон. Тэгээд тэр хоёр буцаж ирээд 30-р зөрлөгийн тэнд үхэр байна гэж хэлсэн. Тэгээд Б, Т, Б бид нар 2 үхэр байсан. Тэгээд Б нэг мотоцикль дээрээс бугуйлдсан. Тэгсэн харин тэр бугуйлдсан үхэрээ алдчихсан. Харин нэг үхрийг хөөж тууж Айраг сумаас баруун урагш аваачиж орхичихоод Айраг сум орсон. Тэгээд орой нь Б, Б, Б, Т бид нар тэр үхрийг тууж явсан чинь Б-н мотоциклийн масло нь багасаад байхаар нь Айраг сум орж масло хийж ирье гэсэн чинь Б чи замын голоос буцлаа гэж хэлсэн. Тэгээд Б бид хоёр жаахан маргаж байгаад би Б-н хамт буцсан. Тэгээд Б бид хоёр 33-р зөрлөгт нэг айлд очиж хоносон. Б бид хоёр тэр айлын хүнийг бол танихгүй. Тэр хүнийг бол мэдэхгүй. Тэгээд Б 33-р зөрлөгөөс салаад Сайншанд сумруу явсан. Харин Би Айраг сумруу буцсан. Тэгээд би Сайхандулаан сум руу гэртээ очсон. Т, Б, Б нар Сайхандулаан сумынх зүгээр таньдаг юм. Ц-г Айраг сумынх би зүгээр л танина. Б харин манай дүү Б-н охин М-тай эхнэр нөхөр хоёр байгаа юм гэжээ. /3-р хх-ийн 74-80/

-Шүүгдэгч О.И шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Г-н 9 адууг би тууж авсан. Анх хулгай хийхдээ би ганцаараа явсан. Тэгээд Б, Ц нарын хамт цааш туусан. Эхлээд Б, Ц хоёр хулгайн адуу гэж мэдээгүй,  тууж явж байхдаа Б-д хулгайн адуу гэдгээ хэлсэн. Ц хажууд байсан учир мэдсэн гэж бодож байна. Тэгээд би адуугаа Б-д өгчихөөд өөрөө аймаг явсан. Б, Х-т юу гэж хэлсэнг мэдээгүй. Адуу тууж байхад Х байгаагүй сүүлд ирсэн юм шиг байна лээ. Ш, О нарын малыг хулгай хийхэд оролцсон. О-н 1 үхэрний хохирлыг Т барагдуулах ёстой байсан юм. Г-н 9 адууны хохирлыг барагдуулсан 1 адуу нь эргээд очсон. Нэмж 6.200.000 төгрөгийг төлсөн. О-н үхэрний хохирол төлөхөөр болбол төлж барагдуулна. Хөнгөн ял оноож өгнө үү. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна,  дахин хулгай хийхгүй гэв.    

-Хохирогч А.Д-н мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт: 2017 оны 01 дүгээр сарын 03-нд манай дүүгийн хүүхэд Х үхрээ бөөгнүүлж өөрийн худгийн урд талд үхрээ үзэж тоолж орхичихоод гэрлүүгээ явж байхад дутуу байсан хэдэн үхэр нь хамрын хийд рүү зам салдагын зүүн хонхорт байсныг тоолоод орхисон 21 үхэр байсан гэж үзсэн гэсэн тэгээд маргааш нь үдээс хойш наана байсан 21 ширхэг үхрээ эрээд олоогүй. Тэр үхэрт өөрийнх нь  4 дэх эр үхэр байсан юм тэгээд маргааш нь Х дахиж үхэртээ яваад үхрээ олоогүй. Тэгээд тэрний маргааш буюу 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өглөө Х мөр дараад тэмээтэй явсан  /үхрийнхээ/ тэр өдөр манай хонины хүн Б 35-ын гүүрээр үхрийн мөр тарсан байна гэж хонинд явж ирээд орой нь надад хэлсэн тэгээд  2017 оны 01 дүгээр сарын 07-ны өглөө худгийн хажууд манай үхэр байсан гэж  манай дүү Т надруу гар утсаар мэдэгдсэн. Танай үхрийг тоолсон  20 үхэр байна гэж хэлсэн. Тэгээд би гар утсаараа Х-г дуудаж. Бид хоёр мотоцикльтой яваад худгийн хажуу талаас үхрийнхээ мөрийг хөөгөөд  явтал хаваржаан дээр баахан шувуу бужигнаад байхаар нь тэнд очсон чинь манай алга болсон үхрийн толгой, шийр, сэвс нь хаваржаан дээр байсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. Бид хоёрыг хаваржаан дээр очиход мотоциклын мөр  болон хоёр хүний ижилхэн  гутлын мөр байсан. Ухаа зүсмийн хязаалан гунж  хоёр чих нь цуулбар чихлээстэй үхэр байгаа /4-н настай/. Миний өөрийн үхэр, тугал нийлсэн одоо 12 тооны үхэр байгаа. Надад сэжиглэж байгаа хүн байхгүй. Надад нэмж ярих зүйл алга гэжээ. /1-р хх-ийн 138/

-Хохирогч М.Э мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт: Би 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 12 цагийн үед гэртээ байж байтал Сайншанд сумын 4-р баг  Цагаан хаалганаас зүүн тийш манай гэрийн ойролцоо мал малладаг О гэдэг залуу танай үхэрээс 2 тооны үхэрийг чинь шулаад аваад явсан мөр байна гэж надад хэлсэн юм. Би Сайншанд сумын төв дээр байсан, тэгээд оройн нь 17 цагийн үед би өөрийн биеэрээ цагдаад ирж дуудлага өгөөд цагдаагийн бүрэлдэхүүнтэй цуг тэр мал нядалсан газарлуу очсон юм. Тэнд очиход манай үхэрнээс хар зүсмийн буруу талын чих цуулбар имтэй, нөгөөх нь ухаа зүсмийн эвэртэй буруу талын чих цуулбар имтэй хоёр тооны дөнжин 4 настай үхэрүүдийг маань нядлаад аваад явсан байсан. Манай хоёр дөнж нь хоёулаа хээлтэй байсан. Ер нь  манайх үхэрээ Сайншанд сумаас хойш засмал зам дээр байдаг цагаан хаалганы ойролцоо нутагладаг юм. Би нэг үхэрээ тус бүрийн 1,000,000 төгрөгөөр үнэлэж байна.  Нийлээд 2,000,000 төгрөгөөр үнэлэж байна. Одоогоор яг энэ тэр гээд хэлчих хүн алга байна. Аваагүй гэсэн хүнийг авсан гэж болохгүй ш дээ. Би гомдолтой байна манай хоёр үхэрийг авсан хүнээр төлүүлмээр байна. Нэмж ярих зүйл байхгүй гэжээ. /1-р хх-ийн 146-147/

-Хохирогч М.Э мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт: Би өөрийн нэг тооны адууг аав М-н адуун дунд 3-4 жилийн өмнө хүнээс худалдаж аваад аавынхаа адуун дунд авчирч тавьсан байсан. Харин 2016 оны 10 дугаар сарын 24-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сум 4-р багийн нутаг дэвсгэр хар тойром гэх газраас манай аав М-н 9 тооны сувай гүүтэй цуг бэлчээр дээр байх үед нь миний хүрэн зүсмийн миний бүдүүн морь алга болсон байсан. Би тэгээд тэр өөрийн морь болон аав М-н адуунуудыг цуг хайсан. Тэр үед адуу авч байсан болохоор Сүхбаатар аймгийн бичигтийн боомт болон Улаанбаатар хотын эмээлтээр бас хайсан боловч олдоогүй.  Би тухайн үед нилээн хайсан боловч олдоогүй. Би  тэгж байтал харин 2017 оны 01 дүгээр сард  Алтанширээ сумын хэсгийн төлөөлөгч У гэх хүн надад сураг тавьж өгч  миний тэр хүрэн морь болон аав М-н 9 сувай гүүг авсан хүмүүсийг олж авч өгсөн. Тэгээд би Алтанширээ сумын хэсгийн төлөөлөгч У-тай хамт тэр Э, Х хоёртой уулзах үед танай 10 тооны адууг авсан гэж хэлж байсан. Тэгсэн харин дараа нь миний хүрэн морь болон алаг зүсмийн гүү хоёрыг зарсан. Харин тууж явж байгаад алдсан гэж хэлсэн байсан. Харин бусад 8 сувай гүү нь бол ирээгүй. Тэр морьд одоо болтол хаана байгаа нь сураггүй байгаа. Би тийм болохоор тэр Э, Х хоёрыг л авсан гэж бодож байна. Миний тэр морь бол уядаг хурдан удмын морь байсан. Би тэр моры даага байх үед аймгийн алдарт уяач О гэж хүнээс бэлгэнд авч байсан. Миний тэр алдсан хүрэн морь бол миний нэр дээр тоолуулдаг юм. Харин 9 гүү нь манай аав М-н нэр дээр тоолуулдаг юм. Миний морь хөндөлдөө сэрээн  тамгатай имгүй 7 настай хүрэн морь байгаа. Би хурдан удмын морь учир 800000 төгрөг гэдэгтэй санал нийлэхгүй байна. Миний морь 2016 онд найрамдлын бооцоотой наадамд соёолон байхдаа 3-р байр, 2016 онд Хатанбулаг сумын хаврын бүсийн уралдаанд 2-р байранд орсон. 2014 онд Дэлгэрэх сумын 90 жилд 6-р байранд орж байсан. Миний морь өөр бусад наадамд 7-8-р байр болон урдуур их давхиж байсан. Би тийм болохоор энэ морио 5 сая төгрөгөөр үнэлж байна. Харин манай аав М-н бусад адуугаа өөрөө нэхэмжлэх байх. Надад өөр гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй . Тэр миний хүрэн морийг зарчихсан учир мөнгийг нь өгчих юм бол гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэжээ. /1-р хх-ийн 149-150/

-Хохирогч М.Э шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгт: Миний нэг хурдны адуу, 2 үхэр хулгайлагдсан. Үнэлгээг зөвшөөрч байна. Хохирлоо барагдуулж авна гэв. 

-Хохирогч Д.М-н мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт: 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр байна уу 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр өөрийн 10 тооны адуу бэлчээр дээрээсээ алга болсон. Би тэгээд өөрийн 10 тооны адууг цагдаагийн байгууллагад алдуул малаар бүртгүүлсэн. Тэгээд 2016 оны 10-р сарын сүүлээс эхэлж тэр алдагдсан 10-н тооны адууг эрэл хайгуул хийж хайсан. Тэгсэн миний 10-н тооны адуу олдоогүй. Тухайн үед манай хүүхэд Э бид хоёр цуг хайсан. Тэр адуу нь дунд манай хүүхэд Э-н хурдан удмын хүрэн морь цуг алдагдсан. Харин миний нэр дээр тоологддог 9-н адуу цуг алдагдсан. Тэгээд 2016 оны 12 дугаар сарын үеэр байх Алтанширээ сумын хэсгийн төлөөлөгчтөй сураг сонсоод хайж байгаад хэн авсан талаар нь олж мэдсэн байсан. Тухайн үед миний алдсан морьд нь хул алаг гүү, 2 адил адил гүү, зээрд гүү, хүрэн гүү, хар алаг гүү, хээр гүү, хүрэн цавьдар гүү, хул байцас гээд нийт 9-н тооны морьд байсан. Хул байцас нь хязаалан бусад нь бүдүүн гүү байсан. Миний морьдууд бүгд хөндлөн сэрээ тамгатай морьдууд байсан. Би одоо маш их гомдолтой байна. Тэр миний адуунууд дандаа үржих боломжтой гүүнүүд байсан. Би одоо нэг гүүгээ 850000 төгрөгөөр үнэлж байна. Миний энэ гомдол саналыг барагдуулчих юм бол надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Тухайн үед миний 52 тооны адуу байхад тэр хурдан удмын хүрэн морь гүүнүүдийн дандаа сорын тасалж авсан байсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй гэжээ. /1-р хх-ийн 152-153/

-Хохирогч Д.М шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгт: Х-н хувьд миний амьдралыг мэдхийн дээдээр мэдэх хүүхэд. Анх төрөхөд нь манай хүү эхийнх нь хамт машинаар авч ирж байсан. Манайхаар орж гардаг хүүхэд байсан. Х манай малыг сайн мэднэ. Авсан гүүнүүд нь дандаа бүдүүн гүүнүүд байсан, нэг морь манай хүүгийн хурдны удамтай, олон удаа уралдаж байсан морь байсан юм. Тэр авч явсан гүүнүүд дунд хээлтэй гүү байсан. Унагатай ч гүү байсан. Хэрвээ Х ч яваагүй байсан бол унган дээрээ ирэх ёстой. Нэг нь ч ирээгүй. Маш их гомдолтой байна. Э-н хувьд надтай уулзсан хохирлыг бага малаар барагдуулж өгнө гэж хэлсэн. Одоогоор барагдуулаагүй л байна. Үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй. Одоо тэр гүүнээд байсан бол бүгд унагалах боломжтой гүүнүүд байсан, гомдолтой байна гэв.

-Хохирогч С.О мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт: 2016 оны 11 дүгээр сарын 20-д гаргаад байх Цагаан хаалганаас зүүн хойш фермерийн орчимд миний адуун сүргээс 2 тооны адуу алдагдсан. Би хоёр хоногийн өмнө адуун дээрээ очиж адуугаа усалчихаад харахад адуу нь сүргээс маань хүрэн морь, хар морь хоёр хулгайд алдагдсан байсан. Тэгээд би нилээн хэд хоног хүмүүсээс асууж сураглаж ойр хавийн адуу нь дунд хайж сураглаж үзэхэд олдоогүй. Тэгээд харин 2017 он гараад надруу цагдаагийн байгууллагаас хар хүрэн зүсмийн хоёр адуу алдсан гэж хэлж ирж мэдүүлэг өгсөн. Миний хоёр  адуу нь арагшаа харсан хөвчтөй саран тамгатай адуунууд байсан. Би үнэлгээний байгууллагаас гаргасан үнэлгээтэй бол санал нийлэхгүй байна. Би өөрийн хоёр адуугаа нэгийг нь 5 сая төгрөгөөр үнэлж байна. Миний хүрэн морь нь 1 түрүүлж 1 айрагдсан, хар морь нь 1  түрүүлж 2 айрагдаж байсан. Би үнэлгээгээ дахиж гаргуулмаар байна. Миний хар морь бол бэлчээртээ очоогүй. Би тухайн үед морьдоо бол их хайсан боловч сураг нь гараагүй. Би Сайхандулаан, Айраг, Өргөн сум энэ тэнд мах зарж байгаа газраар хүртэл хайсан. Би нэг морио 5-н сая төгрөгөөр үнэлж байна. Би хоёр адууны мөнгө гэж 10-н сая төгрөг авчих юм бол гомдол санал гэж нэхэмжлэх зүйл бол байхгүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй гэжээ. /1-р хх-ийн 155-156/

-Хохирогч С.О шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгт: 2016 оны 11 дүгээр сарын 20-д гаргаад байх Цагаан хаалганаас зүүн хойш фермерийн орчимд миний адуун сүргээс 2 тооны адуу алдагдсан. Миний уралддаг адуунууд нэг дор бэлчээрлэж байсан юм. Тэр адуунаас чинь 2 адуу авсан байсан. Үнэлгээг хүлээн зөвшөөрч байна. Хохирлоо барагдуулж авмаар байна гэв.

-Хохирогч М.М  мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт: 2016 оны 11-р сарын сүүлээр миний өөрийн 10 морь бэлчээрт байж байгаад алга болсон. Би одоо өдрийг нь сайн санахгүй байгаа харин өмнөх өдөр морьдоо үзэхэд бол байсан. Харин маргааш нь  морьдоо үзэхэд 10 морьд маань бүгд алга болсон байсан. Тэгээд би Б гээд Шивээ говь сумын ченж Б гэх залуу руу холбогдож өөрийн алдагдсан морьдоо асуусан. Тэгсэн харин 5-н морь авсан гээд алаг морь, хээр морь, хонгор морь, будан морь, цагаан морь гэж хэлсэн. Тэгэхээр нь би наадах чинь миний морь байна наадахаа алж болохгүй шүү гэж хэлсэн. Тэгсэн Б 35-р зөрлөгөөс адуу авна гэж байсан. Би тэгэхээр нь дөхүүлээд өгчих гээд 35-р зөрлөг дээр морьдоо буулгаж авсан. Тэгээд надад авсан хүмүүсийг нь хэлсэн. Тэгсэн харин Э, Х гэж хүмүүс авсан байсан. Харин 5-н морьд нь буцаад ижилдээ гүйгээд ирсэн. Миний хувьд одоо бол алдсан морьд бол байхгүй. Харин тэр ченж Б-д адуу авсан мөнгийг нь буцааж бүрэн гүйцэд бол өгсөн. Миний тэр 5-н адуу нь будан, хонгор, алаг дугуй хүрээтэй чойнжин тамгатай, харин хээр, цагаан морьд нь давхар саран тамгатай.Би бол мэргэжлийн байгууллагын үнэлгээтэй бол санал нийлж байна. Миний хувьд бол морьдоо олоод авчихсан. Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл бол байхгүй. Би өөрийн морьдоо бол бүрэн гүйцэд олж авсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй гэжээ. /1-р хх-ийн 158-159/

-Хохирогч Н.С  мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт: Миний өөрийн хүрэн цавьдар азаргатай миний 30 гаран тооны адуу манай ээжийн дүү Х гэж хүн хардаг юм. Миний хоёр алдагдсан хоёр гүү бол бүдүүн гүүнүүд байсан. Харин үнэлгээний байгууллагаас гаргасан үнэлгээтэй бол санал нийлэхгүй байна. Энэ гүүнүүд бол өсөж үржих боломжтой гүүнүүд байсан. Би тийм болохоор төлийг нь авна гэж бодохоор бол 2 гүүгээ 4 адуу болохоор л үнэлнэ гэжээ. /1-р хх-ийн 161-162/

-Хохирогч Н.Ш  мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт: 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр би эхнэр Б-г эмнэлэгт үзүүлэхээр Мандах сум руу явсан юм. Тухайн үед эхнэр Б бид 2 хонио хотлуулж орхичихоод явсан байсан. Тэр үед манай гэрт хэн ч үлдээгүй харин манай том хүү Б нь Сайншанд суманд дээр ажилтай ирчихсэн байсан, харин дунд хүү Б маань Мандах сумын төв дээр байсан ба бага хүү Ө болохоор Мандах суманд ерөнхий боловсролын сургуульд сурдаг болохоор сумын төв дээр байсан. Тэгээд бид нар тухайн өдөр сумынхаа төв дээр хоночихоод 2017 оны 02 дугаар сарын 01-ний өглөө дунд хүү Б-г хөдөө гэрлүүгээ ганцааранг нь явуулсан. Тэгээд хүү маань хөдөө гэртээ оччихоод над руу утсаар яриад мал маань бүрэн бүтэн зүгээр байна аа гэж хэлж байсан. Тэгээд эхнэр Б-г эмнэлэгт үзүүлчихээд 2017 оны 02 дугаар сарын 02-ны өглөө 09-10 цагийн үед хөдөө гэртээ ирсэн чинь хүү Б байж байсан ба хэлэхдээ өчигдөр шөнө хонио хашчихаад орой гэртээ ганцаараа болохоор саахалт айл болох Б-н гэрт очиж хоночихоод өглөө эрт ирсэн чинь хашсан хонь маань гарчихсан, хашааны хаалга нь онгорхой байсан, мөн машин явсан мөр байна гээд надад харуулсан. Тэгсэн тэр үед яалтачгүй машин болон мотоциклийн мөр гэрийн болон хашааны урдуур явсан мөр байсан. Тэгээд бид нар бүгд малаа тоолж үзэхэд 5 тооны эр ямаа, 2 тооны эр хонь дутаж байсан. Би хулгайд алдагдсан гэх 3 улаан зүсмийн эр ямаа, хар халзан эр ямаа, хар толгойтой цагаан эр ямаа, эвэртэй хар толгойтой эр хонь, хар халзан эр хонь нийт 7 тооны бог мал алдагдсан байсан. Өөр алдагдсан зүйл байгаагүй. Манайх хамгийн сүүлд 2017 оны 01 дүгээр сарын 10-нд өөрсдөө бог малаа тоолоход бүрэн бүтэн байсан. Тэрнээс хойш бид нар бог малаа тоолоогүй, мөн гэрээ болон малаа эзэнгүй огт орхиогүй. Манайх 2016 оны 12 дугаар сарын эхээр /хэдний өдөр гэж хэлж мэдэхгүй байна/ улсын мал тооллогын үеэр малаа тоолуулсан байсан. Мөн мал тооллогын бүртгэлийн дэвтэр гэж хүртэл байдаг ба тооллогын комиссынхон бүртгэдэг. Бид нарын хувьд байнгын малаа хариулдаг учир өөрсдөө малаа хариулж байхдаа нүдээрээ ихэвчлэн зүслээд мэдчихдэг. Бид нарын хувьд содон эр бүдүүн бог малаа зүсэлчихсэн байдаг юм. Би эр ямаагаа нэг бүрийн үнийг нь 120,000 төгрөгөөр, эр хонио нэг бүрийн үнийг 160,000 төгрөгөөр үнэлж байна. Ингээд надад 900,000 төгрөгний хохирол учирсан байна. Дээрхи хүмүүсийг би огт танихгүй. Би үнэлгээтэй танилцлаа. Миний хувьд 820,000 төгрөгний үнэлгээтэй санал нийлж байна. Би үнэлгээний дагуу 820,000 төгрөг болон мөн унаа зардлын мөнгө зэргийг нэхэмжилж байна. Миний хохиролыг бүрэн гүйцэт барагдуулчихвал ямар нэгэн санал байхгүй гэжээ. /1-р хх-ийн 165-167/

-Хохирогч Б.О мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт: Манайх Дундговь аймгийн Говь-Угтаал суманд Дорноговь аймгийн Сайн ус гэх газарт отроор өвөлжихөөр 2016 оны 11 дүгээр дундуур /хэдний өдөр гэдгийг хэлж мэдэхгүй байна/ ээж Ц-н хамт ирсэн айл байгаа юм. 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 30 дугаар зөрлөгөөс зүүн хойд дээр манай үхэр байсан юм. Тэгээд би 2017 оны 02 дугаар сарын 05-ны өглөө 10 цагийн орчимд үхэрээ харахаар гэрээс урагш ойролцоогоор 12 км газар буюу 30 дугаар зөрлөгийн зүүн хойд дээр үхэрээ очиж харсан. Тэгээд үхэрээ тоолж бүртгэсэн чинь эвэртэй улаан халзан эр үхэр буруу чих нь араасаа хөндлөн имтэй, зөв чих нь урд талаасаа хөндлөн имтэй, мухар улаан халзан шүдлэн эр үхэр нь мөн буруу чих нь араасаа хөндлөн имтэй, зөв чих нь урд талаасаа хөндлөн имтэй, 2 эр үхэр дутсан. Тэгээд ойр орчмоор эрж хайгаад тэр өдөртөө олоогүй. Тэгээд уг орой нь Айраг сумын цагдаад мэдэгдсэн. Тэгээд 2017 оны 2 дугаар сарын 06-ны өглөө 08 цагийн орчимд гэрээс урагшаа ойролцоогоор 10 км газарт эвэртэй улаан халзан эр үхэр нь бугуйл чирчихсэн явж байхаар нь олж авсан. Харин мухар улаан халзан шүдлэн эр үхэр нь олдоогүй юм.Тэгээд танай байгууллагад хандсан юм. Би дээрх нэр бүхий хүмүүсийг огт танихгүй. Мөн нэрийг нь ч сонсож байгаагүй юм байна. Би өдөр болгон үхэрээ харж байсан ба 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр үдээс хойш 16 цагийн орчимд үзэхэд мал маань бүрэн бүтэн байж байсан. Тэгээд 2017 оны 02 дугаар сарын 04-ний орой 17 цагийн орчимд дурандсан чинь үхэр харагдахгүй байхаар нь би маргааш өглөө нь үхэрээ харахаар гарсан юм. Алдагдсан гэх мухар улаан халзан шүдлэн эр үхэр байсан ба буруу талын чих нь араасаа хөндлөн, зөв чих нь урд талаасаа хөндлөн имтэй байсан. Өөр содон шинж тэмдэг бол байгаагүй. Би алдагдсан эр үхрийг үнэлж хэлж мэдэхгүй байна. Харин зах зээлийн үнээр л үнэлэгдэнэ гэж бодож байна. Би эд зүйлийн үнэлгээтэй танилцлаа. Санал нийлж байна. Миний хохирлыг одоо болтол барагдуулаагүй байгаа. Миний хохирлыг бүрэн гүйцэд барагдуулчихвал надад гомдол санал гээд байх зүйл байхгүй гэжээ. /1-р хх-ийн 168-170/

-Хохирогч У.П мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт: Манай эзэмшлийн Дорноговь аймгийн Сайншанд сум 1 дүгээр багт байрлах хашаа байшин байдаг юм. Уг хашаан дотор 2 зэргцээ байшин байдаг ба манайх зүүн талын байшин учир нэг л том өрөө байдаг юм. Уг байшинд нь 2002 онд уг байшинг худалдаж авч байсан юм. Тэгээд миний төрсөн охин Э, Э нар Сайншанд сумын ерөнхий боловсролын сургуульд сурч байхдаа амьдарч байгаад 2009 онд Улаанбаатар хот руу оюутан болоод явцгаасан. Тэрнээс хойш 2010-2012 он хүртэл манай төрсөн ах дүү нар амьдарч байсан, тэрнээс хойш уг байшинд хэн ч амьдраагүй ихэвчлэн эзгүй байдаг юм. Харин бид нар хаа нэг Сайншанд суманд ажил гархаараа уг байшиндаа ирж хонодог, мөн өөрсдийнхөө гэрийн зарим нэг тавилга болон бусад эд зүйл хувцас зэргийг авчирч хийдэг юм. Харин хажуу байшинд болохоор Э гэх айлынх байнга байдаг байсан. Ер нь Сайншанд суманд ирэхээрээ байшингаа байнгын эргэж тойрч байдаг юм. 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр би нөхөр Ч-н хамт байшиндаа цагаан сараар өмсөж хэрэглэсэн 5 ширхэг том хүний хурган дээлүүд, цагаан сараар хэрэглэсэн ногоон цэнхэр өнгөтэй болор шаазан аяга 10 ширхэг, ягаан өнгийн цэцэгтэй 6 ширхэг шинэ шаазан аяга, талын хар нэртэй, 0,5 литрийн 2 шил архи, гранд нэртэй, 0.75 литрийн 1 шил виски, 40 градустай Пинланд гэх нэртэй, 1 литрийн цагаан өнгийн шилтэй 1 шил архи зэргийг 3 хэсэг цүнхэнд хийгээд үлдээсэн байсан. Тэрнээс хойш хүү Э нь 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр байшингынхаа гаднаас нь эргэж тойрчихоод буцсан гэж байсан ба тэр үед нь ямар нэгэн эвдэрч хагарсан зүйлгүй байсан гэсэн Тэгээд 2017 оны 03 дугаар сарын 15-ны орой 18 цагийн орчимд нөхөр Ч-н хамт байшингаа эргэж ирсэн чинь зүүн талынх нь цонх нилэнхүйдээ хагарчихсан, хаалгаараа гэрлүү орох үед хаалга бол зүгээр эвдэрсэн зүйлгүй, дотор талд буюу хагарсан цонхны дор тал тоосго байсан. Тэгтэл 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр үлдээсэн эд зүйлүүд цүнхтэйгээ алдагдсан байсан ба байшин доторх хувцасны шүүгээ болон эд зүйлүүдийг гаргаж тараасан байсан ба хувцасны шүүгээнд байсан хуучин өмсөж байсан зузаан дотортой энгийн 2 ширхэг дээл, гоёлын загвартай, байсан кашмерин материалтай цэнхэр өнгийн эрэгтэй загвартай, давхар дээлний хувьд 5 ширхэг дээл байхгүй байснаас 3 эрэгтэй, 2 эмэгтэй загвартай байсан ба мөн гоёлын загварынх 2 эмэгтэй загвартай дээлний нэг нь цэнхэр үйтэн хуар, нөгөөх нь цэнхэр өнгийн даавуун материалтай, 3 эрэгтэй загвартай, 2 нь цэнхэр өнгөтэй, нэг нь ногоон өнгөтэй даавуун материалтай дээпнүүд байсан, мөн хуучин өмсөж байсан дээлний 9 ширхэг цэцгэн хээтэй мөнгөн товч зэргийг тасдаж авсан байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад мэдэгдэж амжилгvй, тэр оройдоо хөдөө гэрлүүгээ явсан байсан. Хулгайд алдагдсан эд зүйлүүд гэвэл 5 ширхэг том хүний хурган дээлнүүдээс, 1 эрэгтэй загвартай ногоон өнгийн үйтэн хуар гадартай хурган дотортой, мөнгөн товчтой дээл, цэнхэр торгон гадартай, хурган дотортой эмэгтэй загвартай 2 дээл байсан ба нэг дээл нь улаан өнгийн шигтгээтэй мөнгөн товчтой байсан, нөгөө нь энгийн товчтой байсан xap дэвсгэртэй цэнхэр, ногоон эрээн өнгийн цэцэгтэй торгон материалтай, хурган дотортой дээл ба энгийн товчтой байсан. Ногоон эрээн өнгийн торгон материалтай, хурган дотортой дээлнүүд байсан ба 4 эмэгтэй загвартай дээл нь нэг л удаа өмссөн шинэвтэр 2 дээлний нэг эрэгтэй, нэг эмэгтэй дээлийг 4-5 жил өмсөж хэрэглэсэн байсан хуучин өмсөж байсан зузаан дотортой энгийн 2 ширхэг дээл, гоёлын загвартай байсан кашмерин материалтай цэнхэр өнгийн эрэгтэй загвартай, давхар дээлний хувьд 5 ширхэг дээл байхгүй байснаас 3 эрэгтэй, 2 эмэгтэй загвартай байсан ба мөн гоёлын загварынх 2 эмэгтэй загвартай дээлний нэг нь цэнхэр үйтэн хуар, нөгөөх нь цэнхэр өнгийн даавуун материалтай, 3 эрэгтэй загвартай, 2 нь цэнхэр өнгөтэй, нэг нь ногоон өнгөтэй даавуун материалтай дээлнүүд байсан ба нийт 12 ширхэг дээл алдагдсан, мөн хуучин өмсөж байсан дээлний 9 ширхэг цэцгэн хээтэй мөнгөн товч зэргийг тасдаж авсан байсан. Харин цагаан сараар хэрэглэсэн ногоон цэнхэр өнгөтэй болор шаазан аяга 10 ширхэг, БНХАУ-ын ягаан өнгийн цэцэгтэй 6 ширхэг шинэ шаазан аяга байсан ба 1 ширхэгийн үнэ нь 2500 төгрөг гэж байсан, талын хар нэртэй, 0,5 литрийн 2 шил архи, гранд нэртэй, 0.75 литрийн 1 шил виски, 40 градустай Пинланд гэх нэртэй, 1 литрийн цагаан өнгийн шилтэй 1 шил архи, өмсөж байсан урт савхин дээл, мөн цүнхтэй хувцас байсан гэжээ. /1-р хх-ийн 173-174/

-Хохирогч Ц.Г  мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт: Би 2017 оны 03 сарын 02-ны өдөр хөдөө гэртээ очих үед миний адуунууд байхгүй. Харин будан азарга маань л байсан. Харин азаргатай маань цуг байсан 9 адуу нь байхгүй байсан. Манай хөдөө гэр маань Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын шар жирэм гэх газар байдаг юм. Тухайн үед миний саарал зүсмийн бүдүүн гүү, сартай зээрд зүсмийн бүдүүн гүү, хүрэн халзан зүсмийн бүдүүн гүү, зээрд зүсмийн соёолон гүү, хонгор зүсмийн соёолон гүү, эрлийз зээрд халзан зүсмийн соёолон гүү, хонгор зүсмийн хязаалан байдас, хээр халзан зүсмийн шүдлэн байдас, хонгор зүсмийн даага зэрэг адуунууд байсан. Одоо манай азарга нь байгаа. Харин 9 тооны адуу алдагдсан. Манай адуунууд саран тэмдэгтэй зуузай тамгатай адуунууд байгаа юм. Харин хонгор зүсмийн гүү нь гурван нүдний чандмана тамгатай юм.Би одоо тэр эрлийз гүүг дааганд нь 2 сая төгрөгөөр худалдаж авч байсан. Би одоо гомдолтой байна. Би одоо өөрт учирсан хохирлоо барагдуулж авмаар байна гэжээ. /1-р хх-ийн 176-177/

-Хохирогч Л.Ц мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт: Би анх Б, И хоёртой 2017 оны 02 сарын 14-15-ны өдөр байх Сайншанд сум нь дээр уулзсан. Тэгсэн Б, И хоёрыг одоо Сайхандулаанд байгаа эвдэрсэн автомашинаа авмаар байна гэж хэлсэн. Тэгсэн И, Б хоёр нэг үхэр хийж өгнө автомашинаа одоо Сайхандулаан сумаас ав гэж хэлсэн. Тэгсэн И, Б хоёр Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумаас нэг үхэр хийнэ гэж хэлсэн. Тэгээд бид гурав Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сум ороод тэндээсээ бинзен тос хоол хүнс аваад эргээд явсан. Тэгээд Б, И хоёр 30 км яваад үлдсэн. Намайг харин төв замаараа чигээрээ явж бай гэж хэлсэн. Тэгээд намайг автомашинтайгаа Сүхбаатар аймгийн төв замаар яваад Гуанзан дээр очоод байж бай гэж хэлсэн. Тэгээд би тэр Сүхбаатар аймгаас Сайшанд сум явах замд нэг гуанзны тэнд очсон. Намайг очих үед бол гуанз нь бол хаалттай байсан. Би тэгээд тэр гуанзнаас цааш 27 км зайд хөдөө зам дээр унтаж байсан чинь Б, И хоёр Б-н улаан өнгийн даюун маркийн улсын дугааргүй мотоцикльтой 10 гаран тооны адуу тууж орж ирсэн. Тухайн үед тэр хоёр мотоциклийнхоо гэрлийг асаагаагүй тэр адууг тууж явсан. Надад хэлэхдээ тэр хоёр 10 гаран тооны адуу байгаа гэж хэлсэн. Тэгээд И, Б хоёр бол мотоцикльтойгоо төв замаар адуугаа туугаад явж байсан. Би харин хажууд нь автомашинтайгаа явж байсан. Тэгээд би Сайншанд сум дөхөөд ирэхээр нь Сайшанд сумаас бинзен тос авахаар түрүүлж ирсэн. Харин Б, И хоёр адуугаа тууж яваад алдчихлаа гээд миний араас хүрээд ирсэн. Маргааш өглөө гэгээ орохоор олно гэж хэлсэн. Тэгээд маргааш нь тэр хоёр мотоцикльтойгоо явж хайсан. Би харин бол цуг яваагүй. Тэгээд И надтай цуг байсан. Харин 3 дахь өдөр нь Б цагдаа дээр байцаагдаж байгаа гээд Х гээд залуутай Цагаан хаалганаас хойш явж байгаад адуугаа олчихлоо. Тэгээд Б утсаар яриад 33-р зөрлөгийн тэнд нүх нь гармаар гараад ир гэж хэлсэн. Тэгээд И бид хоёр автомашинтай очсон. Харин Б, Х гэж тэр хоёр мотоцикльтой гараад ирсэн. Тэгээд И бид хоёр Айраг сум нь дээр түрүүлж очоод хоол идээд байж байсан. Тэгээд тэр Х, Б хоёрт хоол хүнс аваад Айраг сумын наад дээр гарч ирсэн. Тэгсэн Б-тай утсаар ярих үед хагас адуугаа алдчихлаа байгаа үлдсэн адуугаа туугаад явж байна гэж хэлсэн. Тэгээд И бид хоёр хүлээж байгаад Айраг сум нь дээр Б, Х тэр хоёр туугаад ирэхээр нь И, Х хоёр мотоцикльтой адуу туусан. Харин Б миний автомашинд суугаад бид Айраг сумаас баруун тийш 10 км зайд бужгар гэх газар И-н ах Ц гэх айлд очсон. Тэгээд тэр айлд очоод 8-н адууг нь хашаанд хашаад эхлээд 2 адууг хийсэн. Харин маргааш нь 3 адууг нь алсан. Харин эхлээд алсан хоёр адуугаа Айраг сум нь дээр Э гэж ченжид Х мөн манай ах Б бид гурав очсон. Тэнд тухайн үед Б ахыг цуг очоод үнийг нь арай өндрөөр яриад өгчих гэж ярьж хэлээд авч явсан. Тэгээд Х бид хоёр зөөгөөд хэллээд өгөх үед 1.040.000 төгрөг Э-с авсан. Тэгээд И, Б хоёр дээр очсон. Би тэр 1.040.000 төгрөгийг бол автомашинаа янзална бинзен тос авсан мөнгө гэж авсан. Тэгээд би тэр мөнгөнөөс нь бол архи дарс хоол хүнс авсан. Харин сүүлд алсан 3-н адууг нь бол И бид хоёр миний автомашинтай Улаанбаатар хотруу явж Амгалан захад ченжид өгсөн. Би тэр хүнийг бол танихгүй. Улаанбаатар хотруу ороод л эхний захад нь ченжид нэг хэл махыг 3500 төгрөгөөр зарсан. Тэгээд адууны мах нийт 1400.000 төгрөг болсон. Тэгээд Б утсаар яриад 100.000 төгрөг шилжүүлчих гэхээр нь 100000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд И бид хоёр миний автомашинд амартизотар, мөн ойр зуурын жаахан юм янзлуулахад 400.000 төгрөг болсон. Тэгээд И бид хоёр үлдсэн мөнгөө ойр зуурын юманд үрсээр байгаад 600.000 төгрөгтөй ирсэн. Тэгээд тэр мөнгөө Х, Б хоёрт хувааж өгсөн. Тэгээд тэр өдөрөө Ц /Ж/ ахынд архидацгаасан. Тэгээд тэнд 5-6 шил архи хувааж ууцгаасан. Тэгээд бид нар согтоцгоосон. Тэгээд Б бид хоёр мөнгө цааснаас болж муудалцсан. Б намайг манай найз ахиухан архи авья гэхэд архи авч өгсөнгүй загналаа гээд бид хоёр мөнгө цааснаас болж маргалдсан. Тэгээд би Б-г эхэлж нүүрэн тус газар нь цохиод бид хоёр хоорондоо харилцан зодолцсон. Би Б-г цохиод зодоод авсан. Тэгсэн Б шарандаа намайг мах идэж байсан хутгаараа хэвлий хэсэгрүү хутгалсан. Тэгээд би хутгалуулчихаад цус гарахаар нь гараараа дарж байгаад нэг мэдсэн би унтаад өгсөн. Тэгээд би шөнө сэрээд үзэхэд босч чадахгүй байсан. Тэгээд би маргааш нь бүтэн өдөр айлд хэвтсэн. Намайг шөнө сэрэх үед тэр Х, Б хоёр явчихсан байсан. Харин И, Ж ах хоёр унтаж байсан. Би тэгээд маргааш нь тэнд бүтэн өдөр хэвтээд 2017 оны 02 сарын 24-ний Айраг сумын нэгдсэн эмнэлэг дээр очиж үзүүлэхэд яаралтай хагалгаанд ор гэж хэлсэн. Тэгээд аймгаас эмч нар ирээд хагалгаанд орсон. Тэгээд би Айраг суманд хагалгаанд ороод маргааш аймгийн нэгдсэн эмнэлэгт сэхээнд ирж 4 хоносон. Тэгээд мэс заслын тасагт 10 гаран хоног хэвтсэн. Тэгээд би эмнэлэгээс гарч ирээд байж байгаад 2017 оны 03 сарын 17-ны өдөр Аймгийн цагдаагийн газар дээр сэжигтнээр байцаалт өгсөн. Тэгээд аймагт байж байгаад бие муудаад байхаар нь тэрүүгээрээ далимдуулаад Улаанбаатар хотруу Улсын нэгдсэн төв 1-р эмнэлэгт очиж үзүүлсэн боловч ор олдоогүй тэгээд 7 хоногийн дараа эмнэлэгт ор гарахаар нь 10 хоног хэвтсэн. Тэгээд би гарч байгаад шээс хаагдаад байсан. Би цагдаагаас залгахаар нь утсаа бол огт аваагүй. Би ар гэрийнхнээрээ намайг асуувал мэдэхгүй гэж хэлээрээ гэж хэлүүлсэн. Би ах дүү нартаа намайг битгий барьж өгөөрөө гэж хэлсэн. Тухайн үед Б намайг битгий хэргээ хэлээрээ би таныг хохиролгүй болгоно гэж хэлсэн. Б намайг аймгийн эмнэлэгт байхад очиж уулзахдаа И ах бид хоёрт хэрэгт төвөгт таныг холбогдуулахгүй. Та намайг л битгий хэлээрэй гээд л байсан. Би тэгээд тэр хутгалуулсан талаараа хотод хүнд хутгалуулсан, нэг бол И-г цагдаад баригдаагүй байсан учир И-г хутгалсан гэж хүртэл худлаа ярьсан. Би И, Ж хоёрыг бол эртнээс танина. Харин Б, Х хоёрыг бол энэ жилээс таньдаг болсон. Би тэрнээс эд нартай хамаатан төрөл садангийн холбоо бол байхгүй. 10-53 УНБ улсын дугаартай верна маркийн тээврийн хэрэгсэл манай салсан эхнэр С-н ах Ц гэж хүний нэр дээр байдаг юм. Тэр тээврийн хэрэгсэл ломбарданд тавьчихсан байсан юм. Би ломбардных нь мөнгийг нь өгөөд авах гэж байсан юм. Одоо харин буцаагаад аваад явчихсан байсан. Одоо тэр тээврийн хэрэгсэл хаана байгааг нь бол мэдэхгүй байна. Би одоо Б-с эмнэлэгт үзүүлсэн болон хэвтэж эмчлүүлсэн зардалаа гаргуулж авмаар байна. Тэр мөнгийг маань өгчих юм бол одоо надад гомдол санал байхгүй. Би тэр нэхэмжлэх зүйлээ баримтаар гаргаж өгнө гэжээ. /1-р хх-ийн 179-180/

-Хохирогч Т.А  мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт: Би 2017 оны 01 сарын 04-ний өдөр Өргөн сумын Долоодын шар мод гэх газар миний өөрийн 23 тооны адуу байсан. Би өөрөө Дэлгэрэх сумын 1-р баг буюу Цагаан хад гэх газар өвөлжсөн. Харин миний адуунууд Өргөн сумын Долоод гэх газарлуу уруудаад ороод ирсэн байсан. Би 2015-2016 оны өвөл бол Долоод гэх газар өвөлжсөн. Харин би 2016-2017 оны өвөл Дэлгэрэх сумын Цагаан хад гэх газар өвөлжсөн юм. Харин миний адуунууд бол Дэлгэрэх сумын Цагаан хад гэх газраас Өргөн сумын Долоод гэх газарлуу уруудаад ирсэн байсан. Тэгсэн харин миний адуунууд Долоод гэх газарлуу уруудчихсан байсан. Тэгээд 2017 оны 01 сарын 06-ны өдөр бол байсан. Харин тэрнээс хойш бол байгаагүй. Тэгээд би адуугаа ирээд олоогүй. Тэгээд 2017 оны 04-5-р сарын хооронд ирж аймгийн цагдаагийн газар дээр бүртгүүлсэн. Тэгсэн харин миний адууны сураг нь гарсан. Харин би Сайншанд сумын цагаан хаалганы баруун доороос 5 адууг нь олсон. 2 гүү, 2 даага, 1 хязаалан морь олдсон. Хүрэн халзан азарга, хөх бор морь /бүдүүн/ одон сартай xүрэн 1 морь /бүдүүн/, Толин сартай хар морь /бүдүүн/ 2 сартай хээр морь /бүдүүн/. Улаан буурал хязаалан үрээ /хонгор зээрд үрээ, хүрэн зээрд үрээ, хүрэн хязаалан морь, бор хязаалан үрээ, хүрэн халзан гүү, будан гүү, хүрэн зээрд гүү, будан байдас, цагаан будан морь, шүдлэн байдас гүү, будан буурал даага, 2 бүдүүн гүү, 2 даага, 1 хязаалан үрээ нийт 23 тооны адуу байсан. Харин эргэж би олж авсан нь болохоор 2 гүү, 2 даага, 1 хязаалан үрээ зэргийг олж авсан. Харин бусад нь одоо болтол сураг байхгүй байгаа. Манай адуунууд бүгд саран дэвсгэртэй зуузай тамгатай байгаа. Харин ганцхан хүрэн морь нь хөвчтөй саран тамгатай байгаа юм. Би тэр гаргасан үнэлгээтэй бол санал нийлж байгаа. Харин олдсон 5-н адууныхаа үнийг бол хасч тооцно. Би одоо морьдоо буцаагаад авчих юм бол надад гомдол санал нэхэмжлэx зүйл бол байхгүй гэжээ. /1-р хх-ийн 183-184/

-Гэрч М.Х мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг: 2017 оны 01 дүгээр сарын өдөр эгч Д-н үхэрийг үзэхэд хамрын хийдийн салдаг уулзвараас зүүн урагш бэлчээрт байсан юм. Тэгээд 2017 оны 01 дүгээр сарын 04-ны орой үхрээ дахиад үзэх гээд очиход үхэр бэлчээр дээрээ байхгүй байсан эгч Д-н хамт үхрээ хайж явахад 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Д эгчийн урд талын худгийн хажуу талаас үхрээ олоод тоолж үзэхэд Д эгчийн ухаан зүсмийн хоёр чих цуулбар чихлээстэй хязаалан насны үхэр байхгүй байсан тэгээд үхрийнхээ ирсэн мөрөөр мөрдөж явахад эгч Д-н хаваржаан дээр шувуу эргэлдээд байхаар нь очиж үзэхэд байхгүй байсан ухаа үнээг янзалж аваад явсан байсан үхэр янзалж аваад явсан газарт мотоциклийн мөр байсан бас хоёр хүний гутлын мөр байсан. Эгч Д-н үхэр манай хэдэн үхэртэй хамт байдаг юм. Манай эгчийн нэр дээр 13 тооны үхэр байдаг юм. Би 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Өехний худгийн урд талд үхрээ тоолж орхичихоод Д эгчийн хэдэн үхэр манайхаас хэдэн үхэр дутуу болохоор нь хамрын хийд рүү салдаг замын ойролцоо явж байтал замын зүүн урд талд  манай эгч Д-н хэдэн үхэр тэнд байсан хэдэн үхрээ тоолоход 21 үхэр байсан тэгээд маргааш  нь эгчийн үхэрт байсан өөрийнхөө эр үхрийг идэх гээд үхрээ эрээд олоогүй 3-н өдөр мотоцикльтой яваад олоогүй тэгтэл 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр манай эгч Д миний гар утас руу залгаад  манай үхрийн мөр 35 гүүрэн доогуур баруун тийш гарсан байна очиж мөр хөөе гэхлээр нь очиж үхрийн мөрийг хөөсөн. Хулгайд алдагдсан үхрийн талаар сураг гарахгүй байна. Миний хувьд сэжиглэж байгаа хүн алга гэжээ. / 1-р хх-ийн 189-191/

-Гэрч С.О мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг: Манайх өндөр довд мал малладаг юм М.Э-н гэр нь манай гэртээ ойрхон байдаг болохоор бид хоёр бие биенээ таньдаг. 2017 оны 01 дүгээр сарын 25-ны 17 цаг өнгөрч байхад би Д гэдэг хүн надруу залгаад танай мал бэлчдэг газарт шувуу суугаад байна танай үхэрнээс хийсэн байж магадгүй гэхээр нь би явж очоод хартал хоёр үхэрын толгой байсан. Би тэр хоёрын чихэнд байх эмийг нь үзтэл баруун чихэндээ цуулбар эмтэй байсан. Тийм эмтэй үхэр бол М.Э-х байдаг юм. Тэгээд би тэр даруйдаа М.Э луу утасаар манай эмтэй ижилхэн хоёр үхэрын толгой байна гэж хэлээд удалгүй М.Э ирээд өөрийнхөө үхэрнээс хоёр үхэрын хийгээд махлаад явсаныг ирээд мэдсэн. Би байнга явдаг урьд өдөр нь явахад ямар нэгэн үхэрийн толгой сэв байгаагүй байсан. Нийлээд нээх яваад байдаг нь гайгүй бэлчээр нь нэг зүгт байдаг болохоор цуг явдаг байсан. Өөр нэмж ярих зүйл байхгүй гэжээ. / 1-р хх-ийн 204-205/

-Гэрч З.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг: Би Х гэгч хүнийг нь бол танихгүй. Харин тэр Э гэгч хүнийг нь бол танина. Манай сумын хүүхэд байгаа юм. Манай хөдөө гэрт 2016 оны 10 дугаар сарын сүүлээр ирж 10 гаруй хоног байж байгаад мах аваад явсан. Би тэр ченж нарыг бол би мэдэхгүй харин тэр ченж нар бол манай хашаа хороог л ашигладаг байсан. Би ямар им тамгатай адуу байсныг бол мэдэхгүй байна. Харин нилээн бие томтой хээр болон зээрд зүсмийн адуу нар байсан. Ямар ч байсан 2 тооны адуу өгсөн Э, Х нар бол өөр адуу бол авчирч зараагүй. Би тэр хүний гэрийн хаяг болон утсыг нь бол мэдэхгүй. Харин ченжийг Д гэж байсан өөр зүйлийг бол мэдэхгүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй гэжээ. / 1-р хх-ийн 206-208/

-Гэрч Б.Г мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг: Манай ах Э найз Х-н хамт манай гэрт өвөл ирсэн.  Би одоо өдрийг нь сайн санахгүй байна. Тухайн үед Э, Х хоёр манайд ирэхдээ 5-н тооны адуу мотоциклоор туугаад ирсэн. Тэгээд Э, Х тэр хоёроос юун адуу юм гэхэд Х нь манай адуу байгаа юм. Би адуугаа ялгаад туугаад ирсэн гэж хэлсэн. Би ченжтэй ярьсан зарах гэж байгаа юм гэж хэлж байсан. Тэгээд манай хажуу талын ах Д гэж хүнийг Х гуйгаад өг гэхээр нь би Х-н хамт очиж гуйж өгсөн. Тэгээд Х бид хоёр Д гэж хүнээс гуйгаад бонго маркийн автомашин дээр нь 5-н тооны адууг нь ачаад авч явж Айраг сумын тэнд ченжэд зарсан гэж байсан. Би хэдэн төгрөгөөр зарсан талаар бол мэдэхгүй. Тэгээд Х адуугаа зарчихаад буцаад манай гэрт ирсэн.  Тэгээд Х, Э тэр хоёр явах гэсэн боловч мотоцикль нь эвдэрсэн байсан тул би өөрийн мотоциклиор тэр хоёрыг Сайншанд суманд хүргэж өгсөн. Ийм л зүйл болсон. Би тэр талаар бол мэдээгүй. Х өөрөө миний адуунууд гэж байсан. Будан морь, хээр алаг морь байсан. Бусад морийг нь бол сайн санахгүй байна. Би ямар тамгатай байсныг бол санахгүй байна. Манай ах Э төлөв даруухан, үг дуу цөөтэй хүн байгаа юм. Манай ах Э эхнэр хүүхдийн хамт амьдардаг. Манай том ах байгаа юм. Манай Э-д өөрийн гэсэн эд хөрөнгө байхгүй. Мөн өөрт нь таван хошуу мал байхгүй. Манай ах Э нь хадмындаа амьдардаг юм. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй гэжээ. / хх-ийн 209-210/

-Гэрч Б.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг: Би хувиараа малын түүхий эдийн ченж хийдэг юм. 2016 оны 11 дүгээр сарын орчим Х гээд залуу миний утас руу залгасан юм. Та мал авах уу гэтэл би авнаа гэсэн би таныг Дорноговь аймгийн Сайхандулаан сумын цохио бригад гэдэг газраар дайраад гарвал мал өгөх гэсэн юм аа гэж хэлсэн тухайн үедээ яг хэдэн тооны мал гэдгээ хэлээгүй. Би одоохондоо яг шийдгүй байна гэж хэлэхэд тэр утасаа тасалсан. Маргааш нь надруу залгаад ах танд адуу үзүүлнэ гээд байсан залуу байнаа танд үзүүлэх зарах адуугаа аваад ирлээ гэж хэлсэн би тухайн үед Шивээговьд байсан болохоор их гайхсан юм. Би гайхаад чи ямар сонин юм бэ шууд ингээд яваад ирдэг юм уу гэж гайхаад хэлтэл харин би таныг ийшээ маргааш нөгөөдрөөс гарах юм болов уу гэж бодоод ирсэн юм аа гэж хэлсэн. Би тэр үед ах нь чамаас наана  чинь очиж цохио бригад руу гарч мал авахаа больсон гэж хэлсэн. Би тэр залууд айргийн айлуудаар явнаа чамд боломж байвал дөхүүлж авчраад наймаагаа хийвэл хий гэж хэлтэл тэгье гэж хэлсэн. Тэгээд би маргааш нь өглөө С гуайн гадаа очно чи өглөө ярьж байгаад хүрээд ирээрэй гэж хэлсэн. Тэгээд өглөө 10 цагийн орчим залгаад та Айраг руу гарах хэвээрээ юу гэж хэлтэл гарна гарна гэж хэлтэл би энд хүний машин хөлслөхөөр болчихлоо та яг хэдэн цагийн орчим ирэх бол гэж асуутал за мэдэхгүй байнаа ах нь ойролцоогоор 2-3 цагийн орчим байх гэж хэлсэн. Би С гуайн гадаа 15 цаг өнгөрөөд очтол тэр үед ирчихсэн байсан. Тэр залуу надад 5 тооны хул, бор, цагаан, алаг адуу 2,350,000 төгрөгөөр өгсөн харин тамга имийг нь сайн мэдэхгүй байна. Шаардлагатай бол надад тухайн үед энэ хүнээс авч байсан адууны им, тамга, зүс нь бүгд бичээстэй байгаа. Надад харуулсан залуу мөн байна. Надад нэмж ярих зүйл байхгүй гэжээ. /1-р хх-ийн 211-212/

-Гэрч С.У мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг: Би Х гэж танина. Би Х-тэй 2016 оны 03 дугаар сараас танилцаж нэг гэрт цуг хамтран амьдардаг байгаа. Би танина. Х-н найз нь манай гэрээр ирээл байдаг байсан. Х, Э хоёр цэрэгт он жавууд байсан гэсэн. Х, Э нар нь 2016 оны 11 дүгээр сард байх 20 цаг өнгөрч байх үед 1 тооны адуу авчирсан. Би хөдөөний хүн болохоор ямар зүсмийн хэдэн настай адуу гэдгийг нь бол мэдэхгүй. Тэр адууг Э, Х нар нь ирэхдээ Э манай ахын адуу байгаа юм. Э би хөдөө гэрээсээ авчирсан энэ адууны гэдэсийг янзлалцаад өгчих гэж хэлсэн. Би тэгэхээр нь арилгаж чадахгүйшдээ гэж хэлэхэд чи зүгээр туслаад өг гэж хэлсэн. Тэгээд тэр адууг алаад маргааш  өглөө нь автомашин олж ирээд Э нь намайг заралцаад өг гэж хэлсэн. Тэгээд тэр адууны махыг 1 хилийг нь 3000 төгрөгөөр зарсан. Тэр адууны махыг Ар шандад Оргил худалдааны төвийн урд автомашин дээрээс зарсан. Тэгээд тэр махыг зараад нийт 260,000 төгрөг болсон байх. Тэгээд тэр мөнгийг Э авсан. Тухайн үед Х-д 40,000 төгрөг өгсөн байх. Надад бол мөнгө төгрөг өгөөгүй. Тийм зүйл бол байхгүй. Би тэр талаар бол мэдээгүй. Тухайн үед Э өмгөөлөгчийнхөө мөнгийг төлөх гээд ахаасаа адуу авчирсан гэж хэлсэн. Тийм зүйл бол ярьж байгаагүй. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй гэжээ. /1-р хх-ийн 213-214/

-Гэрч Л.Х мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг: Цагаан сарын өмнө байсан юм хэдний өдөр байсныг нь одоо сайн санахгүй байна Б над дээр ирээд манай ах И гэж хүний адуу хойно байгаа юм хоёулаа хойшоо Айраг сумруу туугаад хүргэж өгье гэж хэлээд Б бид 2 Сайншанд сумаас хойш 18 км байх цагаан хаалганы баруун талаас 10 тооны адууг мотоцикльтой туугаад айраг сумнаас баруун тийш байх айлд очсон Б бид хоёрыг очиход тухайн айлд И, Ц хоёр машинтай очсон байсан тэгээд тухайн оройдоо хоёр адууг махлаад И, Ц хоёр машинтай Улаанбаатар хот яваад маргааш орой нь адууны махаа зарчихаад ирсэн И, Ц хоёр дахин адуу махлана хот явж зарна гэж ярьж байсан тухайн орой бид нар айлд архи ууцгаасан гэтэл И, Б хоёр хоорондоо маргалдаад байсан Ц И-г өмөөрөөд Б-тай маргалдсан ямар асуудлаас болж маргалдсан талаар нь би сайн мэдэхгүй байна маргаж байгаад тэр хоёр эвлэрээд бид нар дахин нэг шил архи уусан юм архи уугаад сууж байтал Б И-г цохиод авах шиг болсон тэгтэл Ц И-г өмөөрч Б-г гараад ир гэж хэлсэн Б би таниас айж байна гэж хэлж миний хажууд суугаад миний мах идэж байсан бугуй иштэй хутгийг булааж аваад Ц-н хэвлийн тус газарлуу нь хутгалсан Ц гэрт дотор хэвлийн тус газраа дараад хэвтээд байсан. Би Б-г аваад үүрээр мотоцикльтой аймаг явсан Б бид хоёрыг явсанаас хойш юу болсон талаар мэдэхгүй байна. Тухайн айлд И, Ц мөн айлын эзэн гэх залуу нар үлдсэн. Би ямар асуудлаас болж маргалдсан талаар нь мэдэхгүй байна тухайн үед бид нар архи уусан байсан би нилээд согтуу байсан болохоор маргааны талаар мэдэхгүй байна. Б бид хоёрт И, Ц хоёр хот явж хоёр тооны адууны мах зарж ирчихээд 500,000 төгрөг өгсөн юм тэгээд бага мөнгө өглөө гэж мөнгөний асуудлаас болж хоорондоо маргалдсан байх гэж бодож байна. Б, Ц, И нар тухайн айлын эзэн залуу бид нар нийт 6 шил архи хувааж уусан байсан болохоор нилээд их хэмжээний согтолттой байсан. Хоорондоо маргалдаж муудаж байсан эсэх талаар нь мэдэхгүй байна. Тэр хоёр найз нөхөдийн харилцаатай байдаг. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй гэжээ. /1-р хх-ийн 226-227/

-Гэрч Д.Ч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг: Дорноговь аймаг Сайншанд сум 1 дүгээр багт байрлах хашаа байшин нь манай эзэмшлийнх байгаа юм. Манай байшингийн баруун талд нь бас нэг байшин байдаг ба уг байшинд нь Э гэх айлынх байдаг юм. Харин манай байшинд манай хүүхдүүд болох Э, Э нар амьдарч байгаад Улаанбаатар хот руу сургуульд суралцахаар явцгаасан. Тэгээд тэрнээс хойш буюу 2012 оноос хойш эзэнгүй байдаг болсон. Гэхдээ бид нар хаа нэг байшингаа эргэж тойрч ирдэг юм. Яагаад гэхээр байшиндаа өөрсдийнхөө эзэмшлийн эд зүйлүүдийг хийж үлдээдэг, мөн зундаа болохоор гэрийнхээ тавилга болон бусад эд зүйлээ хураачихдаг юм. 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр би эхнэр П-н хамт байшиндаа цагаан сараар өмсөж хэрэглэсэн 5 ширхэг том хүний хурган дотортой дээлнүүд, цагаан сараар хэрэглэсэн болор шаазан аяга 10 ширхэг, ягаан өнгийн цэцэгтэй 6 ширхэг шинэ шаазан аяга, талын хар нэртэй 0,5 литрийн 2 шил архи, гранд нэртэй 0,75 литрийн 1 шил виски, 65 градустай нэрийг нь мэдэхгүй, 0,75 литрийн цагаан өнгийн шилтэй 1 шил архи зэргийг орхичихоод явцгаасан ба тэр үе эхнэр П нь бүгдийг нь эмхлээд хийсэн байсан. Тэгээд 2017 оны 03 дугаар сарын 15-ны орой 18 цагийн орчимд эхнэр П-н хамт байшингаа эргэж ирсэн чинь зүүн талынх нь цонх нилэнхүйдээ хагарчихсан, дотогш орсон чинь шүүгээн дотор байсан хувцаснуудыг бүгдийг  гаргаад тараагаад хаячихсан байсан ба хагарсан цонхны доод хэсэгт 1 ширхэг тал тоосго байсан. Ер нь манай байшин дотор тавилгаа гээд байх зүйл байхгүй, харин хувцасны шүүгээ л байдаг юм. Тэгсэн хувцасны шүүгээнд байсан миний хуучин өмсөж байсан дээлний мөнгөн товчнуудыг тасдаад авчихсан, эхнэр бид 2-ын очиж үлдээсэн цагаан сараар өмсөж хэрэглэсэн хурган дотортой дээлнүүд, мөн охин Э-н хурган дотортой 2 дээл, охин Э-н хурган дотортой 1 дээл, миний ногоон өнгийн үйтэн хуар гадартай, мөнгөн товчтой, хурган дотортой дээл, эхнэр П-н цэнхэр өнгийн торгон гадартай, улаан өнгийн шигтгээтэй мөнгөн товчтой хурган дотортой дээлнүүд, миний өөрийн цэнхэр өнгийн даавуун гадартай кашмерин дээл, нөгөө цэнхэр өнгийн даавуун гадартай давхар дээл, мөн ногоон өнгийн давхар дээл, ягаан өнгийн даавуун материалтай зузаан дотортой дээлнүүд, эхнэр П-н цэнхэр өнгийн даавуун дээл, цэнхэр өнгийн давхар үйтэн хуар дээл, хүү Э-н цэнхэр өнгийн даавуун материалтай давхар дээлнүүд алдагдсан байсан. Мөн цагаан сараар хэрэглэсэн болор шаазан аяга 10 ширхэг, ягаан өнгийн цэцэгтэй 6 ширхэг шинэ шаазан аяга, талын хар нэртэй 0,5 литрийн 2 шил архи, гранд нэртэй 0,75 литрийн 1 шил виски, 65 градустай нэрийг нь мэдэхгүй, 0,75 литрийн цагаан өнгийн шилтэй 1 шил архи, өмсөж байсан урт савхин дээл зэрэг эд зүйлүүд алдагдсан байсан ба эхнэр П нь алдагдсан гэх зүйлсийг бүгдийг нь сайн мэдэж байгаа. Тухайн үед бид нар цагдаагийн байгууллагад хандаж амжаагүй ба хөдөө гэрлүүгээ явчихсан байсан. Надад сэжиглэж байгаа хүн байхгүй. Миний хувьд Х гэх хүнийг огт танихгүй. Өөр алдагдсан зүйл байхгүй байсан. Надад нэмж ярих зүйл байхгүй гэжээ. /1-р хх-ийн 226/

-Гэрч Ш.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг: 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хөдөө гэрээсээ Мандах суман дээр ирчихээд тэр өдөртөө Сайншанд сум руу шагайны тэмцээнд оролцохоор  явсан юм. Тэгээд 2017 оны 01 дүгээр сарын 22,23-ны өдрүүдэд тэмцээндээ оролцчихоод 01 дүгээр сарын 24-ний өдөр Мандах сум руу явсан. Тухайн үед би өвөө Ц-д туслаад сумын төв дээр байж байсан юм. Тэгээд 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр шиг санаж байна аав Ш, ээж Б нар хөдөө гэрээс ээжийг эмнэлэгт хэвтүүлэхээр ирцгээсэн. Тухайн өдөртөө бид нар бүгд сумын төв дээр хоносон юм. Тэгээд аав Ш намайг 2017 оны 02 дугаар сарын 01-ний өглөө хөдөө гэрт хүнгүй байгаа гээд гэр болон малаа харуулахаар намайг ганцааранг хөдөө гэр лүү явуулсан юм. Тэгээд би 10-11 цагийн орчимд гэртээ ирэхэд бог мал хашаандаа хашаатай байсан ба гэрийн хаалга үүд цоожтой зүгээр байсан. Тэгээд би хотноосоо малаа гаргаж бэлчээж байгаад орой 18 цаг өнгөрч байхад үед бог малаа хашаанд нь хийгээд хашчихаад би гэртээ ганцаараа байж чадахгүй болохоор саахалт айл Б-н гэрт нь хонохоор явсан ба тэр өдөртөө хоночихоод маргааш нь буюу 2017 оны 02 дугаар сарын 02-ны өглөө 09 цагийн үед хөдөө гэртээ ирсэн чинь бог мал хашсан байсан хашааны хаалга онгорхой, хонь, ямаа гарчихсан, мөн гэрийн урдуур болон хашааны урдуур машины мөр тод гарсан байсан. Тэгээд би аав Ш-т хэлэх гэсэн чинь утас нь холбогдохгүй байсан ба удаагүй аав Ш, ээж Б нар хүрч ирсэн. Тэгээд би аав Ш-т дээрхи асуудлын талаар хэлсэн чинь аав тэр үедээ машин болон мотоциклийн мөр байна гэж байсан. Тэр үед бид үлдсэн бог малаа тоолсон чинь 5 тооны эр ямаа, 2 тооны эр хонь нийт 7 бог мал хулгайд алдагдсан байсан. Би алдагдсан гэх 7 бог малаа сайн зүсэлж хэлж мэдэхгүй байна. Манай аав Ш сайн мэднэ, Тэр үедээ аав Ш хэлэхдээ 3 улаан зүсмийн эр ямаа, хар халзан эр ямаа, хар толгойтой цагаан эр ямаа, эвэртэй хар толгойтой эр хонь гэж байсан ба нөгөө эр хонь нь тэр үедээ хэлж байсан ба би одоо хэлж мэдэхгүй байна. Намайг анх 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр очих үед бог мал хашсан хашааны хаалга зэрэг зүгээр байсан. Тухайн үед өөр алдагдсан зүйл байгаагүй. Мөн надад сэжиглэж байгаа хүн байхгүй. Надад нэмж ярих зүйл байхгүй гэжээ. /1-р хх-ийн 231-232/

-Гэрч Л.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг: Манай дүү Ц нь Улаанбаатар хотод эхнэр Н-н хамт хадмындаа байдаг гэж байсан. Гэхдээ бид нар хадмынх нь гэр нь хаана байдаг ямар хүмүүс байдаг талаар бол мэдэхгүй танилцаж байгаагүй. Харин эхнэртэй нь бол танилцаж байсан ба манай гэрт ирж байсан юм. 2017 оны 01 дүгээр сарын дундуур  би 13 цагийн орчимд хөдөөнөөс ганцаараа гэртээ ирсэн чинь дүү Ц нь нэг үл таних намхан биетэй залуугын хамт Пажеро маркийн хар билүү цэнхэр өнгийн, улсын дугаарыг нь мэдэхгүй машинтай манай гэрт ирчихсэн байсан ба хашаан дотор хонь ямаа, нядлаад байж байсан ба тухайн үед намайг харах үед 3 тооны ямаа, 2 тооны хонь байгаа харагдсан. Тэр үед би дүү Ц-т уурлаад хаанаас юун мал авчираал манай хашаанд нядлаад байгаа талаар асуухад найзаасаа авсан юм гэж хэлсэн ба хаанаас, хэн гэдэг хүнээс авсан талаараа хэлээгүй. Тэгээд би тэр үедээ уурлаад хашааныхаа хогийг цэвэрлээрэй гэж хэлээд байшин руугаа орсон. Тэгээд 15 цагийн орчимд Ц ганцаараа байшинд орж ирчихээд надаас ах мах зараад өгчих гэж гуйсан. Тэгээд би өөрийнхөө цагаан өнгийн бонго маркийн 21-67 ДГО улсын дугаартай машины ачаан дээрээ миний санаж байгаагаар 3  ямаа, 2 хонины гулууз мах, болон арьсыг Ц, хамт явж байсан залуу хоёроор ачуулсан.  Тэгээд Ц бид 2 миний машинтай хамт Э ченж дээр очоод би Э-т манай дүүгийн гулууз мах байгаа юм чи 1 кг 2300 төгрөгөнд авчих гэж хэлээд тэгээд өгсөн. Харин тооцоог нь Ц өөрөө хийсэн ба яг хэдэн төгрөг авсан гэдгийг хэлж мэдэхгүй байна. Тэгээд арьс шир авдаг ченж Э-д очоод Э-д 3 ямааны арьс, 2 хонины нэхийний хамт өгсөн ба мөн л Ц мөнгийг нь авсан. Тэгээд Ц бид 2 гэрт ирсэн, тухайн үед хамт явж байсан залуу нь машин дотроо үлдсэн байсан ба Ц машин дотроо үлдсэн, би гэртээ үлдсэн. Тэр үед Ц явлаа гэж хэлж байсан хаашаа явах гэж байгаа талаараа хэлээгүй, би ч хаашаа явах гэж байгааг нь асуугаагүй. Тухайн үед би Ц-т хашаанд хог үлдэхгүй шүү гэж хэлж байсан юм. Манай хашаан дотор байнгын байдаг чиргүүлэн дээр бид нар хог хаягдлаа хийдэг юм. Тэгээд Ц тэр чиргүүлэн дээр хог хаягдлаа хийгээрэй гэж хэлж байсан. Би өөрийнхөө эзэмшлийн хэдэн тооны ямаа, хонины зэрэг бог малыг мах болгоод зарсан байсан учир тэр хонь, ямааны толгойнуудыг мөн чиргүүлэн дээр хаясан байсан юм. Тэгээд саяхан толгойнууд өмхийрчихсэн байхаар нь би хогийн цэг дээр аваачаад хаячихсан юм. Тэр дунд Ц-н нядалсан малын толгойнууд байсан байх. Ц-н нядалсан гэх хонь ямааг нь зүсэлж хэлж бол мэдэхгүй байна. Тэр үед би арьсыг нь өгөхдөө анзаарч хараагүй юм. Яагаад гэхээр ченж рүү би Ц-г дагуулж очсон ба харин Ц өөрөө арьсыг нь өгсөн. Тийм болохоор би Ц-г нөгөө үл таних залуугын хамт 5 тооны бог мал нядалсан байх гэж бодож байсан. Тэр үедээ 3 ямаа, 2 хонь байна гэж харж байсан. Тухайн үед Ц хамт явж байсан залуугаа дүү хүү гээд л байсан, тэрнээс нэрээр нь дуудаагүй. Намайг хөдөөнөөс ирэхэд Ц, нэг танихгүй залуугийн хамт ирчихсэн байсан. Тэр үед Ц ямар нэгэн ажлаар явж байгаа талаараа хэлээгүй. Мөн манай гэрт бол эргэж ороогүй. Мөн манай гэрт би хүүхдийнхээ хамт байж байсан. Ц нь 1979 онд Дорноговь аймгийн Сайхандулаан суманд төрсөн юм. Сайхандулаан суманд цэцэрлэгээр хүмүүжиж байсан ба 8 настайдаа Сайншанд сумын 1 дүгээр 10-н жилийн сургуульд орж суралцаад миний мэдэхийн 4,5 дугаар ангид байхдаа Айраг сумын ерөнхий боловсролын 10-н жилийн сургуульд  орж суралцаад 10 дугаар анги төгсөж байсан. Сургуульд сурч байхдаа хугацаандаа анги дундаа нэр хүндтэй, сурлага, урлаг спортдоо амжилттай байсан хүүхэд байгаа юм. Ц-н хувьд дээд сургуульд орж суралцаагүй. Тэгээд 2003 онд Польш улс руу ажил хийхээр явсан ба тэндээ баригдаад эргээд монголдоо ирсэн. Тэр үед ээж Ц /талийгаач/ байсан болохоор ээжтэй их ойр байдаг байсан даа. Ц-н хувьд ихэвчлэн Улаанбаатар хотод л амьдардаг болсон. Миний хувьд өвөө, эмээ дээрээ өссөн, мөн хөдөө ихэвчлэн байдаг байсан болохоор Ц-тай нээх ойр дотно байгаад байддаггүй, яалтачгүй ах дүү болохоор манайхаар хаа нэг ирчихээд л яваад өгдөг юм. Миний дүү Ц нь нэг хүнтэй зүгээр байж байгаад танилцчихаад маргааш нь гэхэд л манай ах байгаа юм, дүү найз маань байгаа юм гэх зэргээр хэлээд явж байдаг хүн байгаа юм. Ц-н хувьд хүнтэй их амархан найзалж нөхөрлөдөг, хүнд тусархаг хүн байгаа юм. Ер нь ч барагтай хүний үгэнд ороод байхаа больсон хүн дээ. Ц нь элдэв таньж мэдэхгүй хүнтэй архи уучихаад орж ирэхээр  нь би их загнаж хөөдөг байсан юм, тэгээд сүүлдээ манайхаар орж  ирэхээ байсан. Ц нь эхнэр, 2 хүүхэдтэй юм. Тэгээд том охин нь Б эгч дээр байдаг юм. Тэгээд Ц-н эхнэр болон хадам нь ямар хүмүүс байдаг талаар ч хэлж мэдэхгүй байна. Мөн гэрлэлтийн баталгаатай талаар ч надад мэдэх зүйл байхгүй. Ц-тай байнгын холбоотой байдаггүй. Хаа нэг Ц өөрөө утсаар залгаж ярьж байдаг ба тогтсон утасны дугаар гэж байдаггүй юм шиг байна лээ. Харин сүүлд дугаарын утсаар 4 хоногийн өмнө холбогдож байсан ба надаас мөнгө байна уу гэж асууж байсан ба би мөнгө байхгүй гэж хэлсэн. Тэгээд Улаанбаатар хотын  дүгээр эмнэлгийн бөөрний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа гэж байсан. Мөн төрсөн эгч Б хэлэхдээ эмнэлэгт хэвтүүлчихээд ирлээ гэж байсан. Тэрнээс хойш бол холбогдоогүй. Ц-т өөрийн гэсэн эд хөрөнгө гэж байдаггүй. Над дээр лав өөрийнх нь мал гэж юм байхгүй. Ер нь өөрт нь эд хөрөнгө болон мал байсан ч гэсэн зарж үрэгдүүлээд дууссан байх гэж бодож байна. Улаанбаатар хотод хаана ч амьдардаг талаар мэдэхгүй. Ц нь Пажеро маркийн машиныг өөрөө унаад явж байсан ба хэний эзэмшлийн машин гэдгийг нь хэлж мэдэхгүй байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй гэжээ. /1-р хх-ийн 236-239/

-Гэрч Д.Э-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг: Би 2009 оноос хойш одоог хүртэл түүхий эдийн ченж хийдэг юм. Б гэдэг хүнийг сайн таньдаг ба надад түүхий эд өгдөг юм. Ц гэх залууг Айраг сумынх гэдгээр нь таньдаг ба төрөл садан найз нөхдийн харилцаа холбоо байхгүй. Харин Ц, Б хоёрыг ах дүү гэдгийг бол мэддэг юм. 2017 онд хэдэн сарын хэдний өдөр гэдгийг хэлж мэдэхгүй байна танил Ц нь манай гэрийн гадаа өдрийн цагаар / цагийг нь сайн санахгүй байна / цагаан өнгийн верна аксент маркийн машинтай  / улсын дугаарыг нь анзаарч хараагүй / ирсэн ба машин дотор нь хэдэн хүмүүс байгаа харагдсан. Тэр үедээ мөн машин дотор байсан хүмүүсийн царай зүсийг нь хараагүй. Би тухайн үед гэрээс гарч ирээд хашаан дотроо байсан харин машинтай хашааны гадаа машинтай зогсож байсан. Миний харснаар Ц уг машиныг өөрөө бариад явж байгаа харагдсан бөгөөд Ц машинаасаа ганцаараа бууж ирээд ямааны арьс авч байгаа юу гэхээр нь би авч байгаа гэсэн чинь 2 ямааны арьс өгчихөөд яваад өгсөн. Тэгээд 2017 оны 01 дүгээр сард Б өөрийн цагаан өнгийн пронтер маркийн машинтай дүү Ц-н хамт өдрийн цагаар / цагийг нь хэлж мэдэхгүй байна/ ирээд надад 2 ямаа, 2 хонины арьс өгсөн ба нийлээд 52,000 төгрөг болсон ба мөнгийг нь Ц өөрөө авчихаад явсан. Тэрнээс хойш надад дахиж малын арьс авч ирж өгөөгүй. Надад Ц үхрийн арьс бол огт өгөөгүй. Надад өгсөн гэх ямаа болон хонины арьснуудын зүсийг нь хэлж мэдэхгүй байна. Тухайн ямар учиртай арьс талаар огт асуугаагүй авсан ба яагаад гэхээр Ц-н ах Б-г сайн таньдаг, тэгээд ч тэднийх малтай, дээрээс нь манайд байнга мадын түүхий эдээ байнга өгдөг учраас авсан. Тэр үед хулгай малын арьс гэж бол мэдээгүй. Надад нэмж ярих зүйл байхгүй гэжээ. /1-р хх-ийн 240/

-Гэрч Б.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг: Би өдрийг нь сайн санахгүй байна. 2017 оны 01 дүгээр сарын сүүлээр 2-р сарын эхээр байх. Би өдрийг нь сайн санахгүй байна. Намайг гэрт байх үед өглөө 06 цаг болж байх үед Ц, Б, И, Т, мөн танихгүй 2 хүн байсан. Тэгээд Ц намайг айраг сум руу хүргээд өг гэж хэлсэн. Тэгээд би өөрийн 13-03 ДГО портер маркийн тээврийн хэрэгсэлтэй, Айраг сумруу Ц-н 5 ямаа, 2 хоныг нь ачиж аваад Айраг сум руу явсан. Тухайн үед миний автомашинд И, Ц танихгүй 2 залуу нь суугаад явсан. Харин тэр Т, Б хоёр мотоцикльтой явсан. Намайг эхлээд гэрт байхад И, Ц 2 ирсэн. Тэгээд би автомашинаа унаад Сайхандулаан сум орж тэр хэдийг авч Айраг сум руу явсан. Тэгээд Айраг сум нь дээр очоод  5  ямааны арьсыг нь зараад надад бензиний мөнгө өгөөд би өдөртөө буцаад эргээд ирсэн. Би өөр зүйл бол мэдэхгүй. Надад ийм зүйл бол яриагүй намайг гялс Айраг сум хүргээд өг гэж хэлсэн. Би тэрийг хулгайн мал байсан талаар мэдээгүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй гэжээ. /1-р хх-ийн 243-245/

-Гэрч Х.О өгсөн мэдүүлэг: Би тэр Б гээд байгаа хүнийг зүс танина. Тэрнээс би бол танихгүй. Энэ 94-84 ДГО улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгсэл миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл миний эзэмшлийнх байгаа юм. Би энэ тээврийн хэрэгслийг 2014 онд Улаанбаатар хотоос хүний урьд унаж байсан автомашиныг 4 сая төгрөгөөр худалдаж авч байсан юм. Би энэ 94-84 ДГО улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгслийг одоогоос хоёр жилийн өмнө буюу 2015 оны 2 дугаар сарын үед байх өөрийн хадам ах Ч.Ч гэх хүнд 4 сая төгрөгөөр бодож зарсан юм. Харин Ч автомашинаа авах үедээ надад 1 сая төгрөг өгөөд 3 сая төгрөгийг нь дараа өгье гээд авсан юм. Тэгээд миний тээврийн хэрэгслийг өгөлгүй 2 жил гаран болж байна. Би Ч-с мөнгөө авъя гэхээр цалингийн зээлээ дараад өгье гээд одоог хүртэл өгөөгүй байгаа. Одоо бол би Ч-с автомашинаа л авна гэж бодож байгаа. Тэгэхээр энэ тээврийн хэрэгсэл бол миний тээврийн хэрэгсэл байгаа юм. Харин тэр Б гэх хүн бол Ч-с авч явж миний 94-84 ДГО улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгслээр хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэж миний автомашиныг журмын хашаанд хийсэн байсан. Одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэжээ. / 4-р хх-ийн 24-25/

-Гэрч Б.Т өгсөн мэдүүлэг: 88-85 дугаартай автомашиныг би эзэмшдэг байсан бөгөөд уг машиныг Ц гэгч залуу худалдан авсан гэрчилгээн дээрх нэрийг одоогоор шилжүүлээгүй миний нэр дээр байгаа. 88-85 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч нь Ц гэх залуу өөрөө байгаа юм. Би Ц гэх залуутай 2017 оны 01 сард гэрээ хийсэн болно. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй гэжээ. /4-р хх-ийн 26-27/

-Гэрч Б.Я өгсөн мэдүүлэг: Би одоо бүтэн нэрийг нь сайн мэдэхгүй байна. Би Б гэх тэр залуутай Б гэж л танилцсан. Говь-Алтай аймгийн Баян-Уул сумынх л гэж танилцаж байсан. Би тэр Б гэх залуугаас морь мал бол аваагүй. Тэр Б гэх залуу хамгийн анх манай гэрт 2017 оны 01 дүгээр сарын 20-ны үеэр байх манай гэрт ирээд би хүүхэд дайрчихсан юм. Би одоо хохирлыг нь барагдуулах гэсэн юм мөнгөний хэрэгцээ байна. Энд нутгийн нэг ах байдаг гэнэ гээд ирсэн. Тухайн үед И гэх залуутай хамт ирсэн. Тэр Б гэх залуу нь би танд байдас гүү өгье та надад нэг бага мал өгөөч зарж борлуулах гэсэн юм гэж хэлсэн. Тэгээд Б надруу өдөр болгон залгаад юу болов ах тус болооч л гээд байсан. Тэгээд би за ирээд бага мал ав гэж хэлсэн. Тэгсэн Б ганцаараа ирээд 3 ямааг нядалж аваад мотоцикль дээр аваад явсан. Тэгээд 3-н хоногийн дараа Б нь дахиж ирээд үлдсэн ямаагаа ирээд авсан. Тэгээд би хэд хоногийн дараа тэр байцан гүүгээ авчир гэж Б-д хэлсэн. Тэгсэн Б би хэдэн адуугаа туугаад аваачья та харж байгаарай гэж хэлсэн. Тэгээд Б нэг жижиг хар туранхай бор залуутай хамт ирсэн. Тухайн хорь гаран тооны адуу байсан.  Тухайн тэр адуу нь азаргагүй байсан. Би азаргыг нь асуусан чинь азаргагүй байгаа юм. Одоо шинэ азарга тавих юм азаргыг нь махалчихсан гэж байсан.  Миний харснаар бол сартай хээр морь, хонгор халзан үрээ, ягаан үрээ, буурал гүү, том хүрэн гүү, зээрд гүү байсан. Ер нь бараан голдуу адуу байх шиг байсан. Тэгээд тэр адуугаа хаалгын булгаас усалж гаргасан. Тэгээд би маргааш нь адуу чинь алга байна гэж утасдсан тэгэхэд би ажилтай байна байгаа байлгүйдээ гэж хэлсэн. Тэгээд 2-3 хоногийн дараа Б руу утасдаж ярихад адуу байна байна овоонд очжихсон байна. Одоо эндээ байлгахаас гэж байсан. Тэгээд хэд хоногийн дараа Б байцыг чинь аваад очьё гэртээ байна уу? гэж ярьсан. Тэгсэн удалгүй зээрд гүү, сартай хээр морь хоёр ачаад ирсэн. Би тэгэхээр хүрэн байц яав гэхэд багтсангүй гэж хэлсэн. Тухайн тэр адуу тууж ирдэг залуутайгаа цуг цэнхэр өнгийн портер автомашинтай ирсэн.  Тэгээд Б нь манай гэрийн гадаа зээрд гүүг нь алаад сартай хээр морийг нь та аваач би таньд хямдхан аваач гэж хэлсэн. Би тэгэхээр нь надад өгөх юм алга гэж хэлсэн. Тэгээд тэр сартай хээр морио чөдөрлөж хаячихаад 2-3 хоносон . Би тэгээд  ирэхгүй болохоор нь Б руу залгаад энэ адуу чинь харангадаж үхлээ ирж морио янзлаач гэж хэлсэн. Тэгсэн Б нөгөө залуутайгаа мотоцикльтой давхиад хүрээд ирсэн. Би тэгэхээр нь ийшээ чөдөртэйгөө явсан гэж зааж өгсөн. Тэгээд тэр хоср мөрөөр нь явсан. Тэрнээс хойш би орой утсаар залгахад адуугаа олсон. Би айлын адуунд нийлүүлчихлээ гэж хэлсэн. Тэгээд тэрнээс хойш Б миний гар утсыг ч аваагүй. Миний адууны чөдрийг ч авчирч өгөөгүй. Би дахиж бол Б гэдэг нөхөртэй бол уулзаагүй. Надад Б бол байцас өгнө гээд өгөөгүй. Харин надаас 1 эр ямаа, 5 эм ямаа авсан.  Би одоо 6 ямаагаа авмаар байна. Би одоо гомдолтой байна. Би Б гэх хүнтэй бол ямар нэгэн холбоо бол байхгүй. Би бол хулгайн адуу гэдгийг бол мэдээгүй гэжээ. / 4-р хх-ийн 31-33/

-Гэрч Б.Ж өгсөн мэдүүлэг: Би И, Ц хоёрыг бол танина. Би Айраг суманд танилцаж байсан. Би Б, Б, Б, Т нарыг бол танихгүй. Харин 2017 оны 02 дугаар сарын эхээр Б, Б гээд ах дүү хоёр мөн Ц, И, Б, нар манай гэрт ирсэн. Манай гэр бол Айраг сумын төвөөс урагш 12 км зайд ихэрийн ус гэх газар байдаг юм. Тэд нар манай гэрт 2 мотоцикльтой ир хоночихоод явсан. Манай гэрт ирж орой нь нэг шил архи хувааж уучихаад явсан маргааш өглөө нь явсан. Тэгээд 2017 оны 02 дугаар сарын сүүлээр И, Б, Ц, тэгээд Б-н найз Х гээд залуу манай гэрт 4-лээ ирсэн. Тухайн үед манай гэрт 6-н адуу тууж ирсэн. Харин тэр миний танихгүй гэх залуу болох Б-н найз болох Х-г эхнэрээсээ салж хөрөнгөө авч яваа гээд 6-н адуу тууж яваа гэж надад хэлсэн. Тэгээд тэд нар манай гэрт хоносон. Тэгээд харин маргааш орой нь 4-н адуу манай гэрийн гадаа хийсэн. Тэгээд адуугаа алаад махыг нь И, Ц хоёр аваад явсан. Харин Х, Б хоёр манай гэрт байсан. Харин Ц, И хоёр 3 хоноод Улаанбаатар хотруу явж махаа зарчихаад ирсэн. Тэгээд Ц, И хоёр ирээд Б, Ц хоёр мөнгөнөөс болж муудалцсан Б мөнгө нь хагас нь хагас нь байтал гэж хэлсэн. Тухайн үед тэд нар манай гэрт муудалцсан. Тэгээд Б, Ц-г адууныхаа мөнгөний тооцоог хийе гэж хэлсэн. Тэгсэн Б Ц-н эхнэртээ 500,000 төгрөг өгсөн байна гэж хэлж муудалцаж Б, Ц хоёр муудалцаж Б Ц-н хэвлий тус газар хутгалсан. Тэгээд И бид хоёр салгасан. Харин Б тэр найз Х-н хамт тэр шөнөдөө явлаа гээд мотоцикльтой яваад өгсөн. Би хаашаа явсан талаар бол би мэдэхгүй. Харин И, Ц бол манай гэрт үлдсэн. Манай гэрт бол өөр хүн байгаагүй. Харин маргааш нь Ц И-н хамт манай гэрээс явсан. Харин дахиж манай гэрт бол ирээгүй. Харин 2017 оны 02 дугаар сарын эхээр бол Х ирээгүй Т / Т/ гэж залуу манай гэрт ирсэн. Харин 2017 оны 02 дугаар сарын сүүлээр Х гэж Б-н найз манай гэрт ирсэн. Манай гэрт бол 2 адууг нь л алсан. Харин 4-н адууг нь Б гэх тэр залуу нь аваад явсан. Тэр 2 алсан адууныхаа толгой шийрийг манай гэрээс урд жошины нүхэнд шуудайнд хийж хаясан. Харин би тэр бусад 4-н адууг нь бол мэдэхгүй. Би хаашаа яаж авч явсан талаар бол мэдэхгүй. Би тэр талаар бол мэдээгүй. Манай найз хөрөнгөө салгаж яваа гэж Б надад хэлсэн. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй гэжээ. / 4-р хх-ийн 34-36/

-Гэрч Д.Э өгсөн мэдүүлэг: Би танина. Ц айраг сумын хүн байгаа юм. Би хамаатан төрөл садан найз нөхдийн холбоо бол байхгүй. Надад 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр надад Ц мөн Ц-н ах Б мөн их жижиг биетэй залуу энэ хэд надад 2 адууны мах авч ирж зарсан. Тэр 2 адуу нь 1 адуу нь 138 кг, нөгөө адуу нь 182 кг болсон. Тэгээд би 1.056.000 төгрөгөөр худалдаж авсан. Надад ярихдаа хотруу авч явж зарах гэтэл автомашин маань ямар ч хүчгүй болчихлоо гэж хэлсэн.Тэгээд надад зарчихаад явсан. Би тэр талаар бол мэдээгүй. Арьс ширгүй мах байсан. Надад хэлэхдээ арьс шир гэдэс нь авч ирэх гэсэн чинь автомашинд маань багтсангүй гэж хэлсэн. Тухайн үед тэд цагаан өнгийн верна аксенттай явж байсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй гэжээ. / 4-р хх-ийн 37 /

-Гэрч Ө.Г өгсөн мэдүүлэг: Би Л.Ц гэж бол танина. Ц бид хоёр цуг цэргийн алба хааж байсан юм. Тэрнээс бусад хүмүүсийг нь бол танихгүй. Харин урьд нь би энэ хүмүүстэй бол уулзаж байсан зүс бол танина. Би одоо өдрийг нь бол сайн санахгүй байна. Л.Ц намайг 2017 оны 02 дугаар сарын эхээр байх Өмнөговь аймгийн Ханбогд сум цуг орчихоод ирье би тэндээс хэдэн мал авах гэж байгаа юм гэж хэлсэн. Тэгээд Ц намайг малыг гаргаад өгчих гэж хэлсэн. Би тэгэхээр нь за тэгье гээд цуг явсан. Харин тухайни үед Айраг сумаас Ц намайг авч явах үедээ Н.Б, Г.Т, Б.Б, О.И, Н.Б гэх хүмүүс цуг явсан. Тухайн үед Ц өөрийнхөө 88-85 гэсэн дугаартай пажеро маркийн тээврийн хэрэгсэлтэй мөн хоёр Мотоцикль явсан. Тэгээд бид нар Айраг сумаас гараад Дундговь аймгийн өндөршил сум орсон. Тэгээд Өндөршил суманд очиж нэг хоночихоод цаашаа Өмнөговь аймгийн Ханбогд сумруу гарсан. Харин тэр Өндөршил суманд Д-н ах П нь /Б/ мотоцикльтойгоо үлдсэн. Тэгээд Өндөршил сумаас гараад нилээн явж байгаад Ц-н автомашин нь эвдрээд зогссон. Тэгсэн тэнд ойрхон айл байсан. Тэр айл руу нь мотоцикльтой Б гээд залуу нь явсан. Тэгээд удалгүй хүрч ирээд эзэнгүй айл байна гэж хэлсэн. Тэгээд И, Б, Т нар эд нар хоорондоо юм яриад байсан. Би харин Ц-т автомашин янзлахад нь туслаад байж байсан. Тэгээд Ц-н машиныг янзлаад тэндээс хөдлөөд тэр айл дээр очсон. Тэгсэн И, Б, Т, Ц тэд нар автомашинаасаа буугаад тэр айлын малын хотноос нь хонь, ямаа автомашиндаа ачсан. Би тухайн үед тэд нарт бол юм хэлж чадаагүй чимээгүй л байсан. Би хулгай хийж байгааг нь бол мэдсэн. Би гэхдээ тэр хулгай хийхэд нь бол оролцоогүй. Тэд нар мал малнаас нь 5 ямаа, 2 хонь бол авсан. Тэгээд Ц-н автомашин нь болохгүй байна гээд Ханбогд орох гэж байснаа болиод тэндээс шууд Айраг сум руу буцсан. Тэгээд Сайхандулаан сум орох гэж явж байгаад замдаа автомашин нь эвдэрсэн. Тэгээд И гээд залуу нь Сайхандулаан сум руу явж чирэх машин олж ирнэ гээд мотоцикльтой явсан. Тэгээд цэнхэр өнгийн портер олж ирээд Ц-н автомашиныг Сайхандулаан суман дээр чирч аваачиж үлдээчихээд тэр цэнхэр портер дээр нь малаа ачиж аваад Айраг сум нь дээр очсон. Тэгээд би Айраг сум нь дээр очоод Ц болон тэр залуучуудаас салаад явсан. Би тэр малаа яасан эсэх талаар бол мэдэхгүй. Би тэр хүмүүстэй болон Ц-тай тэрнээс хойш бол уулзаагүй. Би цагдаад баригдаад шалгагдаж байгаа талаар нь ч мэдээгүй. Би тухайн үед мэдэгдэх боломж байгаагүй. Би тухайн үед хулгай хийж байгааг нь мэдсэн ч гэсэн тэд нараас салаад явахыг л бодож байсан. Би бол тэр хулгайн хэрэгт нь бол оролцоогүй. Харин цагдаад мэдэгдээгүй нь бол миний буруу гэдгийг би бол мэдэж байна. Ц хөдөө гадаа явж мал хуй айлаас мөнгөөр нь авч зарж борлуулдаг юм. Би харин цуг явж малыг нь нядалж өгч мөнгө авдаг байсан. Харин тухайн үед Ц-г яагаад хулгай хийснийг бол мэдэхгүй байна. Надад өөр нэмж ярих -зүйл байхгүй гэжээ. / 4-р хх-ийн 247-248 /

-“А” ХХК-ний 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн №ДГО 655 дугаартай эд зүйлд үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт /гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан 94-84 ДГО улсын дугаартай цэнхэр өнгийн портер машин 3,500,000 төгрөг/ /2-р хx-ийн 6

-“А” ХХК-ний 2017 оны 08 дугаар сарын 08-ны №ДГО 653 дугаартай эд зүйлд үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт /гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан Даюун маркийн улаан өнгийн мотоцикль нь 250,000 төгрөг/ /2-р хх-ийн 08/

-“А” ХХК-ний 2017 оны 08 дугаар сарын 08-ны №ДГО 653 дугаартай эд зүйлд үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт /гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан Даюун маркийн цэнхэр  өнгийн мотоцикль нь 250,000 төгрөг/ /2-р хх-ийн 10/

-“А” ХХК-ний 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн №ДГО 507 дугаартай эд зүйлд үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт /нийт 700,000 төгрөг//2-р хx-ийн 16/

-“А” ХХК-ний 2017 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн №ДГО 546 дугаартай эд зүйлд үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт /нийт 1,200,00 төгрөг/ /2-р хx-ийн 28/

-“Х” ХХК-ний эд зүйлд үнэлгээ хийсэн 2017 оны 04 дүгээр 07-ны өдрийн N959/01 дугаартай /нийт 12,000,000 төгрөг/ гэсэн шинжээчийн дүгнэлт /2-р хx-ийн 31/

-Шинжээчийн 61/01 тоот дүгнэлт: Шинжээч Р.М надад Монгол улсын ЭБШХ-ийн 46-р зүйлийн дагуу тус хуулийн 46-р зүйлд заасан шинжээчийн эрх ба үүргийг тайлбарлан өгч дүгнэлт өгөхөөс татгалзах буюу эсвэл санаатайгаар худал дүгнэлт өгвөл Монгол улсын эрүүгийн хуулийн 254, 255-р зүйлд зааснаар хариуцлага хүлээлгэхийг урьдчилан сануулсан” / Хөрөнгө-Эстимэйт ХХК нь даатгалын хохирол үнэлэгчийн 233/23 тоот тусгай зөвшөөрөлтэй, тухайн чиглэлээр 10 жил ажилласан туршлагатай ажиллагсадтай. Мэргэшсэн үнэлгээчин Р.М нь хөрөнгийн үнэлгээ хийх эрхийн 091100159 тоот зөвшөөрөлтэй. Дорноговь аймгийн цагдаагийн газрын ХБМбайцаах  тасгийн мөрдөн байцаагч Цагдаагийн дэслэгч Х.Э таны 2017 оны 04 дүгээр сарын 05-ний өдрийн тогтоолын дагуу манай байгууллага нь дараах хурдан удмын бүдүүн морьнуудын зах зээл дээрх үнийн судалгаа, манай архивт бүртгэгдсэн байдал зэргээс үндэслэн дараах дүгнэлтийг өгч байна. Хурдан удмын бүдүүн морь тус бүрийг нь 5,000,000 төгрөгөөр, 2 ширхэг 10,000,000 төгрөгөөр үнэлж байна. /2-р хх-ийн 35/

-Шинжээчийн 09/01 тоот дүгнэлт: Шинжээч Р.М надад Монгол улсын ЭБШХ-ийн 46-р зүйлийн дагуу тус хуулийн 46-р зүйлд заасан шинжээчийн эрх ба үүргийг тайлбарлан өгч дүгнэлт өгөхөөс татгалзах буюу эсвэл санаатайгаар худал дүгнэлт өгвөл Монгол улсын эрүүгийн хуулийн 254, 255-р зүйлд зааснаар хариуцлага хүлээлгэхийг урьдчилан сануулсан” / Х ХХК нь даатгалын хохирол үнэлэгчийн 233/23 тоот тусгай зөвшөөрөлтэй, тухайн чиглэлээр 10 жил ажилласан туршлагатай ажиллагсадтай. Мэргэшсэн үнэлгээчин Р.М нь хөрөнгийн үнэлгээ хийх эрхийн 091100159 тоот зөвшөөрөлтэй. Дорноговь аймгийн цагдаагийн газрын ХБМбайцаах  тасгийн мөрдөн байцаагч Цагдаагийн дэслэгч Х.Э таны 2017 оны 02 дугаар сарын 12-ний өдрийн тогтоолын дагуу манай байгууллага нь нас гүйцсэн 5-н адууны зах зээлийн үнэлгээг тогтооход шинжээчээр томилогдсон. Уг тогтоолын дагуу үнэлгээ хийлгэж буй нас гүйцсэн адуунууд зах зээл дээрх үнийн судалгаа, манай архивт бүртгэгдсэн байдал зэргээс үндэслэн дараах тайлбарыг өгч байна. Нас гүйцсэн адуу тус бүрийг нь 950,000 төгрөгөөр нийт 5 ширхэг нас гүйцсэн адуу ньт 4,750,000 төгрөгөөр үнэлэгдэж байна. / 2-р хх-ийн 40/

-“Х” ХХК-ний эд зүйлд үнэлгээ хийсэн 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн N909/01 дугаартай шинжээчийн дүгнэлт /нийт 820,000 төгрөг/ гэсэн дүгнэлт /2-р хx-ийн 46/

-“Х” ХХК-ний эд зүйлд үнэлгээ хийсэн 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн N29/01 дугаартай шинжээчийн дүгнэлт / нийт 800,000 төгрөг/ гэсэн дүгнэлт /2-р хx-ийн 51/

-“Х” ХХК-ний эд зүйлд үнэлгээ хийсэн 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн N962/01 дугаартай шинжээчийн дүгнэлт /П-н гэрээс алдагдсан эд зүйлсийн нийт үнэлгээ 4,477,000 төгрөг/ гэсэн дүгнэлт /2-р хx-ийн 57-58/

-Шинжээчийн 164 тоот дүгнэлт: 1.2017 оны 02 дугаар сарын 24-ны Дорноговь аймгийн Айраг сумын Эрүүл мэндийн төвийн өвчний түүх, 2017 оны 03 дугаар сарын 31-ны УНТЭ-н өвчний түүхээс үзэхэд Л.Ц-н биед хэвлийн хөндийг нэвтэлж дотор эрхтнийг гэмтээсэн шарх, дотуур цус алдалт гэмтэл учирсан байна. 2.Учирсан гэмтэл нь ир, үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 31.11-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /2-р хх-ийн 61-62/

-“В” ХХК-ний 2017 оны 05 дугаар сарын 12ны өдрийн N9317-28 дугаартай дүгнэлт /нийт 18,850,000 төгрөг/ /2-р хx-ийн 87–89/

-“Х” ХХК-ний эд зүйлд үнэлгээ хийсэн 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн No89/01 дугаартай шинжээчийн дүгнэлт /нийт 6,850,000 төгрөг/ гэсэн дүгнэлт /2-р хx-ийн 99/

-Мөрдөн байцаагчийн 2017 оны 06 сарын 30-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /4-р хх-ийн 04/

-Мөрдөн байцаагчийн 2017 оны 06 сарын 25-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /4-р хх-ийн 09/

“А” ХХК-ний 2017 оны 08 дугаар сарын 08-ны №ДГО 653 дугаартай эд зүйлд үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт /гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан Даюун маркийн мотоцикль нь 80,000  мянган төгрөг /   /4-р хх-ийн 17/

-“А” ХХК-ний 2017 оны 08 дугаар сарын 08-ны №ДГО 653 дугаартай эд зүйлд үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт /гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан Мустанг маркийн мотоцикль нь 120,000  мянган төгрөг /4-р хх-ийн 19/

-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас  /4-р хх-ийн 162/

-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас  /4-р хх-ийн 207/        

-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас  /4-р хх-ийн 223/        

-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас  /4-р хх-ийн 233/        

-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас  /4-р хх-ийн 238/        

-Мөрдөн байцаагчийн 2017 оны 02 сарын 30-ны өдрийн эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /4-р хх-ийн 249/

-Мөрдөн байцаагчийн 2017 оны 06 сарын 14-ны өдрийн эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /4-р хх-ийн 250/

-Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /5-р хх-ийн 01-18 / зэрэг баримтууд болон хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно. 

Гэм буруугийн хувьд:

Шүүгдэгч Л.Х нь хохирогч Ц.Г-н 9 адууг хулгай хийх үйлдэлд оролцоогүй, Б.Б-н тууж байсан адуу нь хулгайн адуу гэж мэдүүлж байгаа нь шүүгдэгч Б.Б, О.И нарын мэдүүлгээр батлагдаж байна гэж үзлээ. Шүүгдэгч О.И нь шүүгдэгч Л.Х-д “...хулгайн адуу тууж байгаа тухай хэлээгүй, түүнтэй тааралдаагүй” гэж мэдүүлж байгаа нь шүүгдэгч Б.Б-н “Г-н адууг Х-д хулгайн адуу гэж хэлээгүй, манай ахын адуу байгаа юм гэж л хэлсэн” гэх мэдүүлгээр давхар нотлогдож байна. Иймд шүүгдэгч Л.Х-г хохирогч Ц.Г-н 9 тооны адууны хулгайн үйлдэлд холбогдолгүй гэж үзлээ. Түүнчлэн хохирогч Т.А-н 23 тооны адууг Б.Б, Л.Х нар хулгайлсан гэж Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн үйлдэл холбогдлоос зарим нэг үйлдэл холбогдлыг буюу 6 тооны адууг хулгайлсан гэх үйлдэл холбогдлыг улсын яллагч яллахаас татгалзаж байгааг дурдах нь зүйтэй байна. Түүнчлэн шүүгдэгч Л.Х нь хохирогч М-н 8 адууг хулгайлаагүй гэж мэдүүлж байгаа нь хохирогч Д.М-н “Х нь багаасаа манайтай айл саахалт явж ирсэн, миний хэдэн малыг сайн мэднэ. Миний адуунаас хулгай хийхдээ дандаа бүдүүн гүүнүүдийг нь авсан байсан. Маш их гомдолтой байна” гэх мэдүүлэг, шүүгдэгч Б.Э-н “М гуайн 40 гаруй адуунаас 10-аадыг туугаад нилээд явсан. Нилээд хол тууж байтал нэг хоёроороо салж давхисан тэгээд 2 тооны адууг цааш нь авч явсан. 10 тооны адууг сүргээс нь салгаж туусан нь үнэн” гэх мэдүүлэг зэргээр няцаагдаж байна гэж үзлээ. Иймээс шүүгдэгч Л.Х, Б.Б нарын үйлдэл холбогдлоос хохирогч Т.А-н 23 тооны адуунаас 6 тооны үйлдэл холбогдлыг, шүүгдэгч Л.Х-н үйлдэл холбогдлоос хохирогч Ц.Г-н 9 тооны адууны хулгайн үйлдэл холбогдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тус тус хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.   

1. Шүүгдэгч Л.Х нь шүүгдэгч Б.Э-тэй урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, машин механизм ашиглаж, Сайншанд сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрээс 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хохирогч Д.М-н 9 тооны адуу буюу олон тооны малыг, хохирогч М.Э-н 1 тооны адууг хулгайлж 12.000.000 төгрөгийн,

-давтан үйлдлээр Алтанширээ сумын нутаг дэвсгэрээс 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хохирогч С.О-н 2 тооны адууг хулгайлж 10.000.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,

-давтан үйлдлээр 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Сайхандулаан сумын Цохио гэх газраас хохирогч М.М-н 5 тооны адууг хулгайлж 4.750.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

-давтан үйлдлээр 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Алтанширээ сумын Хаяа багийн нутгаас хохирогч Н.С-н 2 тооны адууг хулгайлж 1.600.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

-шүүгдэгч Б.Б-тай урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, давтан үйлдлээр машин механизм ашиглаж, 2017 оны 03 дугаар сард Өргөн сумын  Цагаан хад гэх газраас иргэн Т.А-н 17 тооны адууг буюу олон тооны малыг хулгайлж 14.250.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,

-2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр давтан үйлдлээр Сайншанд сумын 1 дүгээр баг оршин суух хохирогч У.П-н гэрт буюу орон байранд нэвтрэн орж эд зүйлс хулгайлж 4.477.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

2. Шүүгдэгч Б.Б нь машин механизм ашиглаж, давтан үйлдлээр 2017 оны 01 дүгээр сарын 03-04-ний үед Сайншанд сумаас баруун урагш Улаанширээ гэх газраас хохирогч А.Д-н 1 тооны үхрийг хулгайлж 700.000 төгрөгийн хохирол,

- 2017 оны 01 дүгээр сарын 24-25-нд шилжих шөнө Сайншанд сумын 7 дугаар багийн нутгаас хохирогч М.Э-н 2 тооны үхрийг хулгайлж 1.200.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

- 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Айраг сумын 4 дүгээр багт иргэн Л.Ц-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний хэвлийн тус газарт нь хутгалж Л.Ц-н бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан,

-шүүгдэгч О.И, Г.Т, Н.Т нартай урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, машин механизм ашиглаж, давтан үйлдлээр 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Айраг сумын 1-р багийн нутаг дэвсгэрт хохирогч Б.О-н 1 тооны үхрийг хулгайлж түүнд 800.000 төгрөгийн хохирол учруулсан,

- шүүгдэгч О.И, Л.Ц нартай урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, машин механизм ашиглаж, давтан үйлдлээр 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Дэлгэрэх сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрээс хохирогч Б.Г-н 9 тооны адууг буюу олон тооны малыг хулгайлж 6.850.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан,

- шүүгдэгч О.И, Л.Ц, Н.С, Г.Т нартай нь урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, машин механизм ашиглаж, давтан үйлдлээр 2017 оны 02 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Мандах сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Баянхошуу гэх газраас хохирогч Н.Ш-н 5 тооны эр ямаа, 2 тооны хонь хулгайлж 820.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

-шүүгдэгч Л.Х-тэй урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, давтан үйлдлээр машин механизм ашиглаж, 2017 оны 03 дугаар сард Өргөн сумын  Цагаан хад гэх газраас иргэн Т.А-н17 тооны адууг буюу олон тооны малыг хулгайлж 14.250.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,

3. Шүүгдэгч Б.Э нь шүүгдэгч Л.Х-тэй урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, машин механизм ашиглаж, Сайншанд сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрээс 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хохирогч Д.М-н 9 тооны адуу буюу олон тооны малыг, хохирогч М.Э-н 1 тооны адууг хулгайлж 12.000.000 төгрөгийн,

-давтан үйлдлээр Алтанширээ сумын нутаг дэвсгэрээс 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хохирогч С.О-н 2 тооны адууг хулгайлж 10.000.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,

-давтан үйлдлээр 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Сайхандулаан сумын Цохио гэх газраас хохирогч М.М-н 5 тооны адууг хулгайлж 4.750.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

-давтан үйлдлээр 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Алтанширээ сумын Хаяа багийн нутгаас хохирогч Н.С-н 2 тооны адууг хулгайлж 1.600.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

4. Шүүгдэгч О.И нь шүүгдэгч Б.Б, Л.Ц нар нь урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, машин механизм ашиглаж, давтан үйлдлээр 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Дэлгэрэх сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрээс хохирогч Б.Г-н 9 тооны адууг буюу олон тооны малыг хулгайлж 6.850.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан,

- шүүгдэгч Б.Б, Л.Ц, Н.Б, Г.Т нартай урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, машин механизм ашиглаж, давтан үйлдлээр 2017 оны 02 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Мандах сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Баянхошуу гэх газраас хохирогч Н.Ш-н 5 тооны эр ямаа, 2 тооны хонь хулгайлж 820.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

- шүүгдэгч Б.Б, Г.Т, Н.Б нартай урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, машин механизм ашиглаж, давтан үйлдлээр 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Айраг сумын 1-р багийн нутаг дэвсгэрт хохирогч Б.О-н 1 тооны үхрийг хулгайлж түүнд 800.000 төгрөгийн хохирол учруулсан,

5. Шүүгдэгч Н.Б нь шүүгдэгч Б.Б, Л.Ц, О.И, Г.Т нартай урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, машин механизм ашиглаж, давтан үйлдлээр 2017 оны 02 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Мандах сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Баянхошуу гэх газраас хохирогч Н.Ш-н 5 тооны эр ямаа, 2 тооны хонь хулгайлж 820.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

- шүүгдэгч Б.Б, Г.Т, О.И нартай урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, машин механизм ашиглаж, давтан үйлдлээр 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Айраг сумын 1-р багийн нутаг дэвсгэрт хохирогч Б.О-н 1 тооны үхрийг хулгайлж түүнд 800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь шүүгдэгч нарын шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэг, хохирогч М.Э, С.О, Д.М нарын шүүх хуралдаанд болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, хохирогч А.Д, М.М, Н.С, Н.Ш, Б.О, У.П, Ц.Г, Л.Ц, Т.А нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, гэрч С.О-н /1-р хх-ийн 204-205/, гэрч З.А-н /1-р хх-ийн 206-208/, гэрч Б.Г-н /1-р хх-ийн 209-210/, гэрч Б.Б-н /1-р хх-ийн 211-212/, гэрч С.У-н /1-р хх-ийн 213-214/, гэрч Л.Х-н /1-р хх-ийн 226-227/, гэрч Д.Ч-н /1-р хх-ийн 226/, гэрч Ш.Б-н /1-р хх-ийн 231-232/, гэрч Л.Б-н /1-р хх-ийн 236-239/, гэрч Д.Э-н /1-р хх-ийн 240/, гэрч Б.Б-н /1-р хх-ийн 243-245/, гэрч Х.О-н /4-р хх-ийн 24-25/, гэрч Б.Т-н /4-р хх-ийн 26-27/, гэрч Б.Я-н /4-р хх-ийн 31-33/, гэрч Б.Ж-н /4-р хх-ийн 34-36/, гэрч Д.Э-н /4-р хх-ийн 37/, гэрч Ө.Г-н /4-р хх-ийн 247-248/ нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ зэргээр тогтоогдож байна.

Аймгийн Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэж заасан. Шүүгдэгч Л.Х-г /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, шүүгдэгч Б.Э-н үйлдэлийг /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3-т зааснаар зүйлчилж ирүүлснийг /2015 оны/ Эрүүгинй хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 хэсгээр өөрчлөн зүйлчлэх нь зүйтэй гэж үзлээ. /2015 оны/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, .....эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж заасан хэдий боловч дээрх шүүгдэгч нарын хувьд /2015 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилснээр оногдуулах эрүүгийн хариуцлагын хувьд /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3, 145.4-т зааснаар оногдуулах ялаас бага байгаа тул шүүгдэгч нарын эрх зүйн байдал дээрдэж байна гэж дүгнэлээ.      

Хохирлын хувьд:

Шүүгдэгч нараас хохирогч нарт учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхдээ хулгайн үйлдэлд оролцсон байдлыг нь харгалзан хувь тэнцүүлэн гаргуулах нь зүйтэй гэж үзсэн. Шүүгдэгч О.И, Н.Б, Г.Т нар нь бусдад учруулсан хохирлоо нэг нэгээрээ тус тусдаа төлөхөөр тохиролцсон, уг тохиролцсон ёсоор хохирогч Н.Ш-т учруулсан 820.000 төгрөгийн хохирлын шүүгдэгч Н.Б, хохирогч Ц.Г-д учруулсан 6.850.000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч О.И, хохирогч Б.О-т учруулсан 800.000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Г.Т тус тус барагдуулахаас шүүгдэгч О.И, Н.Б нар нь бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулсан нь шүүгдэгч нарын мэдүүлэг болон хохирогч нарын шүүхэд ирүүлсэн тайлбараар батлагдаж байна. Хохирогч Б.О-н 1 үхэрний 800.000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Г.Т төлөөгүйн үүднээс бусад шүүгдэгч нарын эрх зүйн байдал дордох нөхцөл байдал бий болсон байх тул шүүгдэгч О.И, Н.Б нарын хохирогч нарт төлсөн гэх хохирлыг бусад шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж О.И, Н.Б нарт буцаан олгох, хохирогч М.М, Н.Ш, Ц.Г нарын хохирлыг барагдуулсан тул тэдэнд олгогдох хохирол байхгүй байгааг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

Хохирогч Д.М адууг үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа боловч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд М-н тайлбар нотлогдож чадахгүй байна. Иймд шүүх хэрэгт авагдсан эрх бүхий байгууллагаас гаргасан үнэлгээг үндэслэн хохирлыг шүүгдэгч нараас гаргуулах нь зүйтэй байна.

            1.Хохирогч Д.М-д учирсан 7 сая төгрөгийн хохирлын шүүгдэгч Л.Х, Б.Э нараас хувь тэнцүүлэн /7.000.000:2=3.500.00/ гаргуулах,

            2. Хохирогч М.Э-т учирсан 5 сая төгрөгийн хохиролыг шүүгдэгч Л.Х, Б.Э нараас хувь тэнцүүлэн /5.000.000:2=2.500.000/ гаргуулах,

            3. Хохирогч С.О-д учирсан 10 сая төгрөгийн хохирлыг шүүгдэгч Л.Х, Б.Э нараас хувь тэнцүүлэн /10.000.000:2=5.000.000/ гаргуулах,

            4. Хохирогч Н.С-т учирсан 1.600.000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Л.Х, Б.Э нараас хувь тэнцүүлэн /1.600.000:2=800.000/ гаргуулах,

            5. Хохирогч Т.А-д учирсан 14.250.000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Л.Х, Б.Б нараас хувь тэнцүүлэн /14.250.000:2=7.125.000/ гаргуулах, 

            6. Хохирогч У.П-д учирсан хохиролоос үлдсэн 2.656.500 төгрөгийг шүүгдэгч Л.Х-с гаргуулах,

            7. Хохирогч А.Д-т учирсан хохирол 700.000 төгрөгийг шүүгдэгч Б.Б-с гаргуулах,

            8. Хохирогч М.Э-т учирсан хохирол 1.200.000 төгрөгийг шүүгдэгч Б.Б-с гаргуулах,

            9. Хохирогч Б.О-т учирсан хохирол 800.000 төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч Б.Б, Н.Б, О.И, /тусгаарлагдсан шүүгдэгч Л.Ц, Г.Т/ нараас /800.000:5=160.000/ гаргуулах,

            10. Хохирогч Л.Ц-т эрүүл мэндэд учирсан хохирол 664.400 төгрөгийн шүүгдэгч Б.Б-с гаргуулах,

            11. Хохирогч Ц.Г-н хохиролд шүүгдэгч О.И-с төлж барагдуулсан хохирол 6.200.000 төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч Б.Б, /тусгаарлагдсан шүүгдэгч Л.Ц/ нараас /6.200.000:3=2.066.667/ гаргуулж шүүгдэгч О.И-д,

            12. Хохирогч Н.Ш-н хохиролд шүүгдэгч Н.Б-н төлж барагдуулсан 820.000 төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч Б.Б, О.Ир, /тусгаарлагдсан шүүгдэгч Л.Ц, Г.Т/ нараас /820.000:5=164.000/ гаргуулж шүүгдэгч Н.Б-д тус тус олгохоор шийдвэрлэсэн.

            Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн хувьд:

            Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэхдээ өөрсдийн эзэмшлийн болон бусдын эзэмшил, өмчлөлийн тээврийн хэрэгслийг ашиглан хулгайн гэмт хэргийг үйлдэж байсан нь шүүгдэгч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийн үнийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлого болох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

-шүүгдэгч Л.Х, Б.Э нараас хохирогч Д.М, М.Э, С.О, М.М, Н.С нарын малыг хулгайлах гэмт хэрэгт ашигласан шүүгдэгч Л.Х, Б.Э нарын Даюун маркийн мотоциклийн үнэ /80+120/ нийт 200.000 төгрөгийг /4-р хх-ийн 17, 19/,

-шүүгдэгч Б.Б, Л.Х нараас хохирогч Т.А-н 17 тооны адууг хулгайлах гэмт хэрэгт ашигласан 94-84 ДГО улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийн үнэ 3.500.000 төгрөгийг ,

-шүүгдэгч Б.Б, Н.Б, О.И, /тусгаарлагдсан шүүгдэгч Л.Ц, Г.Т/ нараас улаан өнгийн Даюу маркийн мотоциклийн үнэ 250.000 төгрөгийг, цэнхэр өнгийн Даюу маркийн мотоциклийн  үнэ 250.000 төгрөгийг, Супер бени ногоон өнгийн мотоциклийн үнэ 650.000 төгрөгийг, хохирогч Н.Ш-н 5 тооны ямаа, 2 тооны хонь хулгайлах гэмт хэрэгт ашигласан 88-85 УБЭ улсын дугаартай Пажеро маркийн тээврийн хэрэгслийн үнэ 2.800.000 төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч нараас гаргуулж улсын орлого болгов.

Эд хөрөнгийн битүүмжлэлийн хувьд:

Шүүгдэгч Б.Б, Л.Х нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 94-84 ДГО улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэл нь Х.О-н болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /4-р хх-ийн 7/, гэрч Х.Орхонтуулын /4-р хх-ийн 24-25/ мэдүүлгээр, шүүгдэгч Б.Б, Н.Б, О.И, /тусгайрлагдсан шүүгдэгч Л.Ц, Г.Т/ нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 88-85 УБЭ улсын дугаартай Пажеро маркийн тээврийн хэрэгсэл нь Б.Т-н эзэмшлийнх болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээ /4-р хх-ийн 15/, гэрч Б.Т-н мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул эд хөрөнгө битүүмжлэх тогтоолуудыг /4-р хх-ийн 4, 9/ хүчингүй болгон эзэмшигч нарт нь тээврийн хэрэгслүүдийг буцаан олгох нь зүйтэй гэж үзлээ.

            Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч О.И, Н.Б нар нь өөрт оногдох хохирлыг төлж барагдуулсан хохирогч Б.О-н 1 үхэрний хохирол 800.000 төгрөгийн оногдох хэсгийг төлөхөө шүүх хуралдаан дээр илэрхийлсэн, шүүгдэгч Б.Б, Б.Э, О.И, Н.Б нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмшсэн зэргийг харгалзан үзсэн болно.

            Шүүгдэгч Н.Б нь 2012.12.04-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар 7 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 11 сарын 06-ны 383 тоот шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 3 жил 08 сар 25 хоногийн хорих ялаас 2 жилийг өршөөн хассан. 2015 оны 12 сарын 16-ны өдрийн 99 тоот шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 01 жил 07 сар 05 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзсан байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Н.Б-н ялтай байдал нь 2017 оны 07 сард дуусах байтал 2017 оны 02 сард гэмт хэрэг үйлдсэн байдал нь 2002 оны Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлд заасан ялтай байдал дуусаагүй байхад дахин гэмт хэрэг үйлдсэн байдаг. Гэвч 2015 оны Эрүүгийн хуулинд шүүгдэгчийн ялтай байдал гэх ойлголт хуульчлагдаагүй тул шүүгдэгчийн эрх зүйн байдлыг хүндрүүлэх үндэслэл болохгүй юм.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорноговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц овогт Л.Х-г /2002/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар зүйлчилж ирүүлсэн 7 удаагийн хулгайн үйлдлээс хохирогч Ц.Г-н 9 тооны адуу хулгайлсан, Т.А-н 23 тооны адуунаас 6 тооны адууг хулгайлсан үйлдлийг, шүүгдэгч С овогтой Б.Б-г /2002/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар зүйлчилж ирүүлсэн 6 удаагийн хулгайн үйлдлээс хохирогч Т.А-н 23 тооны адуунаас 6 тооны адууг хулгайлсан үйлдэл холбогдлыг /2015/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Л.Х-г /2002/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар зүйлчилж ирүүлснийг /2015/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

-шүүгдэгч Б.Э-г /2002/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3-т зааснаар зүйлчилж ирүүлснийг /2015/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус өөрчлөн зүйлчилсүгэй.    

3. Шүүгдэгч Ц овогт Л.Х, Г овогтой Б.Э нарыг бүлэглэн бусдын олон тооны мал хулгайлсан,

-шүүгдэгч Ц овогт Л.Х-г хүний байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч эд хөрөнгийг хууль бусаар хулгайлсан,

-шүүгдэгч С овогтой Б.Б-г бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан,

-шүүгдэгч С овогтой Б.Б, Г овогтой О.И, Б овогтой Н.Б нарыг давтан, урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн, машин механизм хэрэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

4. Шүүгдэгч Л.Х-г /2015/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 /хоёр/ жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 /зургаан/ жилийн хорих ялаар,

-шүүгдэгч Б.Э-г /2015/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 /дөрөв/ жилийн хорих ялаар,

-/2015/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан /2002/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр шүүгдэгч  Б.Б-г 5 /тав/ жилийн хорих ялаар, шүүгдэгч О.И, Н.Б нарыг тус бүр 2 /хоёр/ жилийн хорих ялаар,

-шүүгдэгч Б.Б-г /2015/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан /2002/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар 7 /долоо/ жилийн хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

5. /2015/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаан/ жилийн хорих ялыг нэмж нэгтгэн эдлэх ялыг нийт 8 /найм/ жилийн хорих ялаар,

-/2002/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүгдэгч Б.Б-н /2002/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 5 /тав/ жилийн хорих ялыг, /2002/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар оногдуулсан 7 /долоо/ жилийн хорих ялд буюу хөнгөн ялыг хүндэд нь багтаан нийт биечлэн эдлэх ялыг 7 /долоо/ жилийн хорих ялаар тус тус тогтоосугай.

6. /2015/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Х-д оногдуулсан 8 жилийн хорих ял, шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 7 /долоо/ жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад, шүүгдэгч Б.Э-д оногдуулсан 4 жилийн хорих ял, шүүгдэгч О.И, Н.Б нарт оногдуулсан 2 жилийн хорих ялыг тус бүр нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

7. /2015/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цагдан хоригдсон шүүгдэгч Л.Х-н 245 хоног, шүүгдэгч Б.Б-н 241 хоног, шүүгдэгч Н.Б-н 118 хоног, шүүгдэгч О.И-н 87 хоногийг эдлэх ялд нь оруулан тус тус тооцсугай.

8. /2002/ оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч О.И, Н.Б нарт оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж тус бүр 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Цагдаагийн байгууллагад даалгасугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.5, 8.8-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар ноосон малгай 1 ширхэг, хар өнгийн чихэвч 1 ширхэг, даавууны тасархай зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлж, тээврийн хэрэгсэл битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож 94-84 ДГО улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийг Х.О-д, 88-85 УБЭ улсын дугаартай Пажеро маркийн тээврийн хэрэгслийг Б.Т-д олгосугай.

10. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Л.Х-с 3.500.000 төгрөг, шүүгдэгч Н.Э-с 3.500.000 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч Д.М-д,

- шүүгдэгч Л.Х-с 2.500.000 төгрөг, шүүгдэгч Б.Э-с 2.500.000 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч М.Э-т,

- шүүгдэгч Л.Х-с 5.000.000 төгрөг, шүүгдэгч Б.Э-с 5.000.000 төгрөгийн тус тус гаргуулж хохирогч С.О-д,

            - шүүгдэгч Л.Х-с 800.000 төгрөг, шүүгдэгч Б.Э-с 800.000 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч Н.С-т,

            - шүүгдэгч Л.Х-с 7.125.000 төгрөг, шүүгдэгч Н.Б-с 7.125.000 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч Т.А-д,        

            - шүүгдэгч Л.Х-с 2.656.500 төгрөгийг гаргуулж хохирогч У.П-д,

             - шүүгдэгч Б.Б-с 700.000 төгрөгийг гаргуулж хохирогч А.Д-т,

            - шүүгдэгч Б.Б-с 1.200.000 төгрөгийг гаргуулж хохирогч М.Э-т, 

            - шүүгдэгч Б.Б-с 160.000 төгрөг, шүүгдэгч Н.Б-с 160.000 төгрөг, шүүгдэгч О.И-с 160.000 төгрөг тус тус гаргуулж хохирогч Б.От,

- шүүгдэгч Б.Б-с 664.400 төгрөгийг гаргуулж хохирогч Л.Ц-т,  

            - шүүгдэгч Б.Б-с  2.066.667 төгрөг гаргуулж шүүгдэгч О.И-д,

            - шүүгдэгч Б.Б-с 164.000 төгрөг, шүүгдэгч О.И-с 164.000 төгрөгийг тус тус гаргуулж шүүгдэгч Н.Б-д олгосугай.

11. /2015/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Л.Х-с 1.850.000 төгрөг, шүүгдэгч Б.Э-с 100.000 төгрөг,  шүүгдэгч Б.Б-с 2.540.000 төгрөг, шүүгдэгч Н.Б-с 790.000 төгрөг, шүүгдэгч О.И-с 790.000 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлого болгосугай.

12. Энэ хэрэгт шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, шүүгдэгч Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Л.Ц нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.  

13. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Х, Б.Б нарт урьд авсан цагдан хорих, шүүгдэгч О.И, Н.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Б.Э-д урьд авсан хувийн баталгаа гарах таслан сэргийлэх арга  хэмжээг өөрчилж цагдан хорьсугай.

14. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймаг Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Э.БОЛОРМАА

ШҮҮГЧИД                                         А.ЦЭРЭНХАНД

                                                            Б.НАРМАНДАХ