| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 140/2024/00506/И |
| Дугаар | 140/ШШ2024/00457 |
| Огноо | 2024-11-28 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 140/ШШ2024/00457
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж,
Нэхэмжлэгч: Завхан аймгийн .......сумын ........ багт оршин суух, ....................нэхэмжлэлтэй,
ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ............, нарийн бичгийн дарга ........ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Р......... шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Би 1988 онд ............. хотод цэцэрлэгийн багшийн сургуулийг төгсөж ирээд ардын .......... томилолтоор 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Завхан аймгийн ........ өнөөдрийг хүртэл .................. ажлыг хийж байна.
Одоо өндөр насны тэтгэвэрт орох гэтэл миний 1988 оны 8 сарын 24-ний өдөр Завхан аймгийн ........сумын ......... томилсон тушаал байхгүй мөртлөө намайг 1988 оны 8 сарын 21-ний өдөр хуваарилсан тушаал байдаг юм. Мөн 1991 оны 5 сарын 01-ний өдөр Завхан аймгийн ...... сумын ........... томилсон тушаал одохгүй байгаа. Тэгсэн мөртлөө намайг ажиллуулж байсан талаар тус сумын ........... ээлжийн амралт олгосон тушаал гарч ирсэн байгаа. Би ........... хийж байх хугацаандаа бүсэд 10 удаа түрүүлсэн, аймагт 6 удаа 3 дугаар байр, 2 удаа 2 дугаар байранд, 1 удаа улсад түрүүлж байсан. Мөн улсын ур чадварын уралдаанд оролцож байсан. 2005 оноос өнөөдрийг хүртэл ........... хийсэн. Энэ хугацаандаа 6 удаа аймгийн т........... шалгарч, би өөрөө аймгийн шилдэг .......... болж байсан. 2004-2015 онуудад улсад 4-5 дугаар байранд орж, 2015 онд ............... болзол хангаж шалгарч байсан удаатай. 2023 оноос эхлэн .................аар ажиллаж байна.
Иймд намайг 1988 оны 7 сарын 01-ний өдрөөс 1988 оны 8 сарын 21-ний өдөр хүртэл Завхан аймгийн ............сумын ................., 1988 оны 8 сарын 24-ний өдрөөс 1989 оны 8 сарын 24-ний өдөр хүртэл Завхан аймгийн ............, 1989 оны 8 сарын 24-ний өдрөөс 1991 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл Завхан аймгийн ................, 1991 оны 5 сарын 01-ний өдрөөс 1992 оны 10 сарын 01-н хүртэл Завхан аймгийн ............., 1992 оны 10 сарын 01-ний өдрөөс 1993 оны 9 сарын 01-ний өдөр хүртэл Завхан аймгийн ................р, 1993 оны 10 сарын 01-ний өдрөөс 1993 оны 11 сарын 01-ний өдөр хүртэл Завхан аймгийн .........., 1993 оны 11 сарын 01-ний өдрөөс 1994 оны 3 сарын 10-ны өдөр хүртэл Завхан аймгийн ............., 1994 оны 3 сарын 10-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл мөн ............... тус тус ажиллаж байсныг үнэн зөвөөр тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ............ нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч ..............нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй болно.
Нэхэмжлэгч .............. нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүсэж тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Тэрээр 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хүртэл Завхан аймгийн ...........,
-1988 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 1989 оны 8 дугаар сарын 31-нийг хүртэл Завхан аймгийн ...........,
-1989 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс 1991 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл Завхан аймгийн .................,
-1991 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 01-нийг хүртэл Завхан аймгийн ...........р,
-1992 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 9 дүгээр сарын 01-нийг хүртэл Завхан аймгийн ....................,
-1993 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 11 дүгээр сарын 01-нийг хүртэл Завхан аймгийн ...................р,
-1993 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 3 дугаар сарын 09-нийг хүртэл Завхан аймгийн .................,
-1994 оны 3 дугаар сарын 09-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Завхан аймгийн .............. тус тус ажиллаж байсан болох нь түүний 1986 оны 6 дугаар сарын 20-ны өдөр нээлгэж бичилт хийлгэсэн ........... дугаартай хөдөлмөрийн дэвтэр, Завхан аймгийн .............. 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн .......... дугаартай Хуваарь батлах, ажилд томилох тухай тушаал, түүний хавсралт, мөн даргын 1988 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 109 дугаартай ...........хуваарь батлах тухай тушаал, түүний хавсралт, ..............1989 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 69 дугаартай Багш нарын хуваарь батлах тухай тушаал, түүний хавсралт, Завхан аймгийн ..... 1991 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 8 дугаартай Багш ажилчдын ээлжийн амралтыг олгох тухай тушаал, түүний хавсралт, мөн эрхлэгчийн 1992 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 1 дугаартай Ажилчин түр ажиллуулах тухай тушаал, мөн эрхлэгчийн 1992 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 2 дугаартай ........... ээлжийн амралтыг олгох тухай тушаал, түүний хавсралт, мөн .......... 1992 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 4 дугаартай Ажилчин авч ажиллуулах тухай тушаал, мөн ............. 1993 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 3 дугаартай Ажилчин авч ажиллуулах тухай тушаал, мөн ........... 1993 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 6 дугаартай Ажилчин түр авч ажиллуулах тухай тушаал, мөн .............. 1994 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 5 дугаартай Багш ажилчдын ажлыг сольж ажиллуулах тухай тушаал, мөн эрхлэгчийн 1995 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 19 дугаартай Хөдөлмөрийн дэвтрийг бичиж гүйцээх тухай тушаал зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Харин ............. дээрх хугацаанд ажиллаж байхдаа түүний нэрийг .............. гэж ташаарч бичсэн болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон нэхэмжлэгчээс ирүүлсэн 1986 оны 6 дугаар сарын 20-ны өдөр нээлгэж бичилт хийлгэсэн ............. дугаарын хөдөлмөрийн дэвтэр, .............. 1988 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 109 дугаартай Багш нарын хуваарь батлах тухай тушаал, түүний хавсралт, ............... 1989 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 69 дугаартай Багш нарын хуваарь батлах тухай тушаал, түүний хавсралт, ........... 1991 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 8 дугаартай Багш ажилчдын ээлжийн амралтыг олгох тухай тушаал, түүний хавсралт, мөн ...........1992 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 1 дугаартай Ажилчин түр ажиллуулах тухай тушаал, мөн ......... 1992 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 2 дугаартай ............ ээлжийн амралтыг олгох тухай тушаал, түүний хавсралт, мөн ....... сумын ........ 1992 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 4 дугаартай Ажилчин авч ажиллуулах тухай тушаал, мөн ........... 1993 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 3 дугаартай Ажилчин авч ажиллуулах тухай тушаал, ........... сумын ........... 1993 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 6 дугаартай Ажилчин түр авч ажиллуулах тухай тушаал, мөн эрхлэгчийн 1994 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 5 дугаартай ........ ажлыг сольж ажиллуулах тухай тушаал, мөн ............ 1995 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 19 дугаартай Хөдөлмөрийн дэвтрийг бичиж гүйцээх тухай тушаалууд зэрэг баримтуудаар нотлогдож байна.
Түүнийг ......... гэж бичигдсэн /дууддаг/ болох нь Монгол Улсын иргэний үнэмлэхээр тогтоогдож байна.
Иймд ........... нь .............. нэрээр дээрх хугацаанд ажиллаж байсан үйл явдлыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Түүнчлэн нэхэмжлэгч ............ нэрээр дууддаг байсан болох нь түүний шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр ирүүлсэн нэхэмжлэгчийн анх регистрийн дугаар авч байсан ХААТР-1/А/ маягт, уг баримтын 5-д .........., 6-д ............. гэх хэсэг, мөн түүний 1986 онд нээлгэж бичилт хийлгэсэн хөдөлмөрийн дэвтэр дээрх овог, төрсөн он, зураг нь иргэний үнэмлэхэд бичигдсэн овог, төрсөн он, зурагтай тохирч байх тул түүний шүүхэд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудыг үнэн зөв гэж үнэллээ.
Нэхэмжлэгч ............. дээрх хугацаанд ажиллаж байсан талаар ажилд томилсон болон чөлөөлсөн зарим тушаал өөрт болон архивд хадгалагдаагүйгээс түүний эрх ашиг зөрчигдсөн гэж үзэж ажиллаж байсан байдлыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хэрэгт авагдсан дээрх баримтууд нь бичмэл нотлох баримтын шаардлага хангасан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримт гэж шүүх үнэлсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч .......... улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзээд
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 ДУГААР ЗҮЙЛИЙН 133.1.1-Д ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч .......... овогт .............г 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хүртэл Завхан аймгийн ...................,
-1988 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 1989 оны 8 дугаар сарын 31-нийг хүртэл Завхан аймгийн ....................,
-1989 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс 1991 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл Завхан аймгийн ................,
-1991 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 01-нийг хүртэл Завхан аймгийн ...............,
-1992 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 9 дүгээр сарын 01-нийг хүртэл Завхан аймгийн .................,
-1993 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 11 дүгээр сарын 01-нийг хүртэл Завхан аймгийн ......................,
-1993 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 3 дугаар сарын 09-нийг хүртэл Завхан аймгийн .......................,
-1994 оны 3 дугаар сарын 09-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Завхан аймгийн ............ тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч ................. улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.6-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ