| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашарын Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2023/05825/И |
| Дугаар | 102/ШШ2024/05143 |
| Огноо | 2024-11-11 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 11 өдөр
Дугаар 102/ШШ2024/05143
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Нэхэмжлэгч ******* нь 293,410 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа 118,10 төгрөгөөр багасгаж, үлдэх 175,000 төгрөгийг хариуцагч******* нь 2025 оны 03 сарын 02-ны өдөр 20,000 төгрөг, 2025 оны 04 сарын 02-ны өдөр 20,000 төгрөг, 2025 оны 05 сарын 02-ны өдөр 20,000 төгрөг, 2025 оны 06 сарын 02-ны өдөр 20,000 төгрөг, 2025 оны 07 сарын 02-ны өдөр 20,000 төгрөг, 2025 оны 08 сарын 02-ны өдөр 24,452 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж 9,452 төгрөгийн хамт төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, шинжээчийн зардал 150,000 төгрөгийн 90,200 төгрөгийг хариуцагч*******гээс, 60,000 төгрөгийг нэхэмжлэгч *******аас тус тус гаргуулан шинжээчид олгохоор талууд харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 106 дугаар зүйлийн 106.6 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9,452 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч*******гээс 9,452 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР
ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН
Ш.ОЮУНТУУЛ