| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашарын Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2024/01711/И |
| Дугаар | 102/ШШ2024/04763 |
| Огноо | 2024-10-15 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 15 өдөр
Дугаар 102/ШШ2024/04763
| 2024 оны 10 сарын 15 өдөр | Дугаар 102/ШШ2024/04763 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, тоотод оршин суух, Ц ургийн овогтой Г Б,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, дугаар хороо, өөрийн байранд байрлах, Н газар,
Нэхэмжлэлийн шаардлага: Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 3/1 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Оюунсайхан оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Г.Б нь хариуцагч Н газарт холбогдуулан анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 3/1 тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 сарын 18 өдрийн 102/ШШ2020/00576 дугаартай шийдвэрээр З ХХК-иас 807,850,145 төгрөг гаргуулж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харъяа Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан-д олгох, үүргийн гүйцэтгэлийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Г.Бийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн..... дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүрэг, тоотод хаягт байрлалтай 115 м.кв талбайтай 4 өрөө орон сууц, мөн хаягт байрлах улсын эрхийн бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн зоорийн давхрын №3 тоот гражийн зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр албадан гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа бөгөөд Н газраас дээр дурьдсан миний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгүүдийг битүүмжлэн хурааж үнэлгээг хийлгэсэн бөгөөд тухайн үнэлгээтэй холбогдуулан миний бие Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Уг хэрэг маргаан нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 сарын 30 өдрийн 102/ШШ2023/03043 дугаартай шүүхийн шийдвэрээр хянан шийдвэрлэгдэж Монгол Улсын Дээд шүүхийн 2024 оны 01 сарын 04 өдрийн 00056 дугаартай тогтоолоор эцэслэн шийдвэрлэгдсэн. Н газраас миний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгүүдийг 2024 оны 03 сарын 15 өдрийн 10 цагт анхны албадан дуудлага худалдаанд оруулах гэж байгаа талаар Н газрын цахим хаяг дээрээс хүн олж мэдсэнээ 2024 оны 03 сарын 01 өдөр надад хэлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дугаар зүйлийн 14.2-д, мөн 70 дугаар зүйлийн 70.2.2-д зааснаар шийдвэр гүйцэтгэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдан борлуулах гэж байгаа талаар тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчид урьдчилан мэдэгдэж, дуудлага худалдаанд оролцох эрхийг нь хангах үүрэгтэй. Гэтэл Н газраас миний хөрөнгийг дуудлага худалдаанд оруулах гэж байгаа талаар надад мэдэгдээгүй нь хууль зөрчсөн үйлдэл юм. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгчийн хөрөнгийн үнэлгээг тогтоосноос хойш 2 сарын дотор худалдан борлуулах ажиллагааг гүйцэтгэх үүрэгтэй байтал шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүрэг, тоотод хаягт байрлалтай 115 м.кв талбайтай 4 өрөө орон сууц, мөн хаягт байрлах улсын эрхийн бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн зоорийн давхрын №3 тоот гражийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг эцэслэн тогтоосон Монгол Улсын Дээд шүүхийн 2024 оны 01 сарын 04 өдрийн 00056 дугаартай тогтоол гарсанаас хойш 2 сарын хугацаа өнгөрсөн хойно тухайн хөрөнгүүдийг анхны албадан дуудлага худалдаанд оруулж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл юм. Иймд Г.Бийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүрэг, тоотод хаягт байрлалтай 115 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг 406,624,660 төгрөгөөр, мөн хаягт байрлах улсын эрхийн бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн зоорийн давхрын №3 тоот гражийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2024 оны 03 сарын 15 өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай Н газрын 2024 оны 02 сарын 27 өдрийн 3/1 дугаартай тоггоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
3.Хариуцагч нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 576 дугаар шийдвэрээр З ХХК-аас 807,850,145 төгрөгийг гаргуулж Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Жижиг, дунд .йлдвэрийг хөгжүүлэх санд олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийг үндэслэн Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.9 дэхь хэсэгт заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч З ХХК-ийн .үргийн гүйцэтгэлд барьцаалсан иргэн Гын Бийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаартай Баянгол дүүргийн тоотод 115 м.кв талбайтай 4 өрөө орон сууц, мөн хаягт байрлах зоорийн давхар №3 тоот гаражийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 22370606/02 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэн 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 22370606/07 дугаартай эд хөрөнгө хураах тогтоолоор хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар төлбөр төлөгч З ХХК-ийн захирал Г.Зын 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр үнэлгээчнээр үнэлгээ тогтоолгох хүсэлтээ бичгээр ирүүлсэн. 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдөр мэргэжлийн үнэлгээчин томилж зах зээлийн үнэлгээг хөрөнгийн үнэлгээний Бэсгэ ХХКомпаниар тогтоолгоход эрхийн улсын бүртгэлийн дугаартай Баянгол дүүргийн тоотод 115 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг 406,624,660.0 / дөрвөн зуун зургаан сая зургаан зуун хорин дөрвөн мянга зургаан зуун жаран/ төгрөгөөр, мөн хаягт байрлах зоорийн давхар №3 тоот гаражийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 34,000,000.0 /гучин дөрвөн сая/ төгрөгөөр үнэлсэн бөгөөд уг үнэлгээтэй холбогдуулан гаргасан Г.Бийн нэхэмжлэлийг Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 3034 дугаар шийдвэр, 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 1908 дугаартай магадлалаар тус тус хэрэгсэхгүй болгож 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 56 дугаартай Монгол улсын дээд шүүхийн хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсан тогтоолыг 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 3/1 дүгээр тогтоолоор албадан борлуулах ажиллагаа явуулж байна. Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Г.Бөд анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 3/1 дугаартай тогтоолыг 4-182/5284 дугаартай мэдэгдлийн хамт гардуулахаар үүрэн телефоны дугаарт залгасан боловч аваагүй, эргэж хариу өгөөгүй тул 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр оршин суугаа хаягаар баталгаат шуудангаар илгээсэн. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дагуу явагдсан байх тул Г.Бийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4.Хэрэгт нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 5/, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа /хх-ийн 6, 7/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2020/00576 дугаар шийдвэр /хх-ийн 8-10/, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 1028 дугаар магадлал /хх-ийн 11-13/, Монгол Улсын Дээд Шүүхийн Хяналтын Шатны Иргэний Хэргийн шүүх хуралдааны 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 001/ХТ2022/00149 дугаар тогтоол /хх-ийн 14-16/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШЗ2022/08916 дугаар захирамж /хх-ийн 17,18/, шүүхийн гүйцэтгэх хуудас /хх-ийн 19/, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол /хх-ийн 20/, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /хх-ийн 21/, битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалт /хх-ийн 22/, эд хөрөнгө хураах тухай тогтоол /хх-ийн 23, 24/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШШ2023/03043 дугаар шийдвэр /хх-ийн 25-27/, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 210/МА2023/01908 дугаар магадлал /хх-ийн 28-30/, Монгол Улсын Дээд Шүүхийн Хяналтын Шатны Иргэний Хэргийн Танхимын Нийт Шүүгчийн Хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 00056 дугаар тогтоол /хх-ийн 31/, анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол /хх-ийн 32/, хариуцагчаас шүүхийн гүйцэтгэх хуудас /хх-ийн 44, 45/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШЗ2022/08916 дугаар захирамж /хх-ийн 46-48/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2020/00576 дугаар шийдвэр /хх-ийн 49-54/, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 1028 дугаар магадлал /хх-ийн 55-59/, Монгол Улсын Дээд Шүүхийн Хяналтын Шатны Иргэний Хэргийн шүүх хуралдааны 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 001/ХТ2022/00149 дугаар тогтоол /хх-ийн 60-64/, Жижиг, дунд үйлдвэрийн газрын итгэмжлэл /хх-ийн 65/, Жижиг, дунд үйлдвэрийн газрын хүсэлт /хх-ийн 66/, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол /хх-ийн 67/, зарлан дуудах мэдэгдэл болон шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл /хх-ийн 68/, З ХХК-ийн захирал Г.Зоригт танаа мэдэгдэл /хх-ийн 69/, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-ийн 70/, хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоол /хх-ийн 71,72/, эрх түдгэлзүүлэх тухай албан бичиг /хх-ийн 73/, хариу хүргүүлэх тухай албан бичиг /хх-ийн 74/, эрх түдгэлзүүлэх тухай албан бичиг /хх-ийн 75/, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 76-78/, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа /хх-ийн 79/, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /хх-ийн 80/, битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалт /хх-ийн 81/, тэмдэглэл /хх-ийн 82/, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /хх-ийн 83/, битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалт /хх-ийн 84/, тэмдэглэл /хх-ийн 85/, эд хөрөнгө хураах тухай тогтоол /хх-ийн 86, 87/, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-ийн 88/, Жижиг, дунд үйлдвэрийн газрын хүсэлт /хх-ийн 89/, шинжээч томилох тухай тогтоол /хх-ийн 90/, шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцуулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаарх мэдээлэл тодруулсан тэмдэглэл /хх-ийн 91/, шинжээч томилох тухай тогтоол гардуулан өгөх акт /хх-ийн 92/, хөрөнгийн үнэлгээний тайлан хүлээлцэх акт /хх-ийн 93/, Бэсгэ ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /94-126/, үнэлгээний тухай мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг /хх-ийн 127-129/, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-ийн 130/, З ХХК-ийн хүсэлт /хх-ийн 131/, мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг /хх-ийн 132/, дотоод шилжүүлгийн маягт /хх-ийн 133/, хөрөнгийн эрх сэргээх тухай тогтоол /хх-ийн 134/, анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол /хх-ийн 135, 136/, мэдэгдэл /хх-ийн 137,139/, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-ийн 138/, нэхэмжлэл /хх-ийн 140,141/, итгэмжлэл /хх-ийн 142/, хариу тайлбар /хх-ийн 143,144/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШЗ2023/13284 дугаар захирамж /хх-ийн 145,146/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШЗ2023/12638 дугаар захирамж /хх-ийн 147/, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай тогтоол /хх-ийн 148/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШЗ2023/03043 дугаар захирамж /хх-ийн 149-154/, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 210/МА2023/01908 дугаар магадлал /хх-ийн 155-160/, Монгол Улсын Дээд Шүүхийн Хяналтын Шатны Иргэний Хэргийн шүүх хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 00056 дугаар тогтоол /хх-ийн 161/, анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол /хх-ийн162/, мэдэгдэл /хх-ийн 163-165/, З ХХК-ийн гомдол /хх-ийн 166,167/, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гомдол хянан шийдвэрлэсэн тухай тогтоол /хх-ийн 168/, шүүхээс Монгол шуудан ХК-ийн хүргэлтийн дэвтрийн хуулбар /хх-ийн 209,210/ зэрэг баримтууд бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдож байна гэж үзэв.
2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ ...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь миний үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах гэж байгааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын цахим хуудаснаас 2024 оны 03 сарын 01-ний өдөр мэдсэн. Хөрөнгийн өмчлөгчийг дуудлага худалдаанд оролцох эрхээр хангаагүй. Мөн хөрөнгийн үнэлгээ тогтоосноо хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1-т зааснаар 2 сарын дотор албадан дуудлага явуулах ёстой боловч энэ хугацааг хэтрүүлсэн. Мөн хуулийн 66.3-т зааснаар Улсын бүртгэлийн байгууллагад албадан дуудлага худалдаанд оруулах тогтоол явуулаагүй. 70 дугаар зүйлийн70.1-т зааснаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр орон нийтэд мэдээллээгүй зэргээр албадан дуудалага худалдаанд оруулах ажиллагааг явуулахдаа хууль зөрчсөн. гэж тодорхойлсон.
3.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч татгалзаж буй үндэслэлээ ...Шүүхийн шийдвэрийг үндэслэн шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулж, барьцаа хөрөнгийг хураан авч, битүүмжлэн, үнэлгээ тогтоолгосон. Гэвч нэхэмжлэгч үнэлгээг зөвшөөрөхгүй шүүхэд гомол гаргасан. Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд дээд шүүхийн тогтоолыг 2024 оны 01 сарын 23-ны өдөр гардан авч, алдбан дуудлага худалдаанд оруулахаар тогтоол гаргасан. Нэхэмжлэгч Г.Бөд 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Анхны албадан дуудлага худалда явуулах тухай тогтоолын мэдэгдлийг гардуулахаар утсаар залгасан. 2024 оны 03 сарын 01-ний өдөр оршин суугаа хаягаар нь баталгаат шуудангаар илгээсэн. Хөрөнгийг алдбадан дуудлага худалдаанд оруулах талаар олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлах хөрөнгийн жагсаалтад бүртгүүлсэн боловч төлбөр төлөгч шүүхэд гомдол гаргасан учир шийдвэр гүйцэтгэх ажиллагаа түдгэлзэж, алдадан дуудлага худалдааг явуулах боломжгүй болсон. Алдбада дуудлага худалдаа явуулах тогтоолыг улсын бүртгэлийн газар явуулдаг. Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж тайлбарласан.
4.Хэрэгт авагдсан нолтох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2020/00576 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 1028 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 001/ШТ2022/00149 дугаар тогтоолоор хариуцагч З ХХК-иас 807,850,145 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд олгож, хариуцагч шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл З ХХК-ийн захирал Гомбын Зоригтын өмчлөлийн Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол /16050/, Энхтайваны өргөн чөлөө 24/1 тоот дахь үйлчилгээний зориулалттай 67 м.кв талбай бүхий, Улсын бүртгэлийн дугаар гэрчилгээтэй үл хөдлөх эд хөрөнгө, Зоын өмчлөлийн Булган аймгийн дүгээр гудамжинд байрлах, Улсын бүртгэлийн 1 тоот гэрчилгээтэй, 262,8 м.кв талбай бүхий дэлгүүр, 128 м.кв талбай бүхий агуулах, Гомбын Бийн өмчлөлийн Баянгол дүүргийн тоот дахь 115 м.кв талбай бүхий, Улсын бүртгэлийн дугаар гэрчилгээтэй хувийн орон сууц, Улсын бүртгэлийн дугаар гэрчилгээтэй, 18 м.кв талбай бүхий орон сууцны зоорийн давхрын 3 тоот гараж зэрэг барьцаа хөрөнгүүдийг дуудлага худалдаагаар худалдаж, зээлийн гэрээний үүргийг гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн байна.
4.2.Дээрх шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй учир Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 05 сарын 17-ны өдрийн 102/ШЗ2022/08916 дугаар Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, мөн өдрийн 00865 дугаар гүйцэтгэх хуудсыг үндэслэн Н газрын 2022 оны 06 сарын дугаар 08-ны өдрийн 22370606 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэн явуулжээ. /хх-ийн 67/
4.3.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад барьцаа хөрөнгийн өмчлөгч Г.Б нь Н газарт холбогдуулан Баянгол дүүргийн тоот дахь 115 м.кв талбай бүхий, Улсын бүртгэлийн дугаар гэрчилгээтэй хувийн орон сууц, Улсын бүртгэлийн дугаар гэрчилгээтэй, 18 м.кв талбай бүхий орон сууцны зоорийн давхрын 3 тоот гаражийн шинжээчээр тогтоолгосон үнэгээг эс зөвшөөрч үнэлгээ хүчигүй болгох нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
4.4.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШШ2023/03043 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 210/МА2023/01908 дугаар магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээж, гомдолыг хангахгүй орхиж, Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 00056 дугаар тогтоолоор хяналтын гомдолыг хэлэлцэхээс татгалзаж шийдвэрлсэн байна.
4.5.Хариуцагч 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 3/1 дугаар анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолоор барьцаа хөрөнгө болох Г.Бийн өмчлөлөийн Баянгол дүүргийн тоот дахь 115 м.кв талбай бүхий, Улсын бүртгэлийн дугаар гэрчилгээтэй хувийн орон сууц, Улсын бүртгэлийн дугаар гэрчилгээтэй, 18 м.кв талбай бүхий орон сууцны зоорийн давхрын 3 тоот гаражийг анхын албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэсэн байнар. Албадан дуудлага худалдааны мэдэгдлийг 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 4-182/5284 тоот албан бичгээр өмчлөгч Г.Бөд түүний оршин суух хаягаар Монгол шуудангаар хүргүүлсэн байна. /хх-ийн 162,163/
5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т Шийдвэр гүйцэтгэгч мэдэгдэх хуудсыг дуудан ирүүлж гардуулах бөгөөд боломжгүй тохиолдолд биечлэн, эсхүл баталгаат шуудангаар хүргүүлнэ гэж заасан.
6.Шийдвэр гүйцэтгэгч нь Анхны албадан дуудалга худалдааны мэдэгдлийг хуульд заасан журмын дагуу хүргүүлсэн байх бөгөөд мэдэгдлийг нэхэмжлэгч 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авсан болох нь Монгол шуудан ХХК-ийн 2024 оны 09 сарын 18-ны өдрийн 18/552 дугаар албан бичиг, шуудаг хүлээлгэн өгсөн талаарх хавсралтаар тогтоогдож байна.
7.Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1, 63 дугаар зүйлийн 63.1-д зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоосноос хойш 2 сарын дотор албадан худалдан борлуулах ажиллагааг явуулах, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-т зааснаар шийдвэр гүйцэтгэгч дуудлага худалдаа явуулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг улсын бүртгэлийн байгууллагад болон төлбөр төлөгчид хүргүүлэхээр заасан.
8.Хариуцагч нь хөрөнгийн үнэлгээний талаар хөрөнгийн өмчлөгчийн шүүхэд гаргасан гомдлыг Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 00056 дугаар тогтоолоор эцэслэн шийдвэрлэснээс хойш буюу 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр албадан дуудлага худалдаа явуулахаар шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй.
9.Түүнлчэн нэхэмжлэгч Г.Б 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн анхын албадан дуулага худалдаа явуулах тухай 3/1 дугаар тогтоолд 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр тус шүүхэд гомдол гаргасантай холбоотойгоор 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 10 цаг 00 минутад зохин байгуулагдах анхны албадан дуудлага худалдаа явагдаагүй байна.
10.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-т зааснаар дуудлага худалдааг эрхлэн хөтлөгч нь дуудлага худалдаа эхлэхээс 14 хоногийн өмнө хэвлэл, мэдээллийн хэрэгслээр энэ тухай нийтэд мэдээлэх хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй гэж тайлбарласан боловч нэхэмжлэгч нэхэмжлэлдээ Шүүхийн шийдвэр гүйцэтэх газрын цахим сайтаас албадан дуудлага худалдаа явуулах мэдээлэлийг авсан талаар тайлбар гаргасан.
11.Дээрхээс дүгнэвэл хариуцагчийн анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол болон анхын албадан дуудлага худалдаа явуулахтай холбоотой ажиллагаа хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
12.Иймд хариуцагч Н газарт холбогдох 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 3/1 дугаартай Анхы албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгох тухай нэхэмжлэгч Г.Бийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
13.Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д заасны дагуу хариуцагч Н газарт холбогдох 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 3/1 дугаартай тогтоолыг хүчингүй болгох тухай нэхэмжлэгч Г.Бийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Бөөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР