| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гэрэлхүүгийн Жаргалтуяа |
| Хэргийн индекс | 138/2024/00904/И |
| Дугаар | 138/ШШ2024/00798 |
| Огноо | 2024-10-25 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2024 оны 10 сарын 25 өдөр
Дугаар 138/ШШ2024/00798
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Г.Жаргалтуяа би,
Нэхэмжлэгч: ******* регистрийн дугаартай, “******* ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* ******* холбогдох,
“Зээлийн гэрээний үүрэгт 670,394 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* нь “******* ” ХХК-ийн мессеж зээлийн үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 14000000692339 тоот Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан ба мессеж зээл авч, төлж барагдуулж байсан тул зээлийн эрхийн хэмжээ нэмэгдсэн. ******* нь уг гэрээний үндсэн дээр 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдөр сарын 2,6% хүүтэй 400,000 төгрөгийг зээлээр авсан ба хугацаанд нь төлж барагдуулаагүй юм. ******* нь хууль болон гэрээнд заасан үүргээ үл биелүүлж зээл, зээлийн хүүгээ төлж барагдуулахыг шаардахад удаа дараа худал хэлж өнөөдрийг хүртэл төлөөгүй. *******гийн зээлийн гэрээний үүрэг 2024 оны 06 дугаар сарын 19-ны өдрийн байдлаар үндсэн зээл 400,000 төгрөг, зээлийн хүү 226,466 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 43,928 төгрөг, нийт 670,394 төгрөг гаргуулахаар байна. Иймд *******гаас зээлийн гэрээний үүрэгт 670,394 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч ******* /утас: / нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие ******* нь “******* ” ХХК-ийн нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага 670,394 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Энэ мөнгөн дүнг төлөхдөө 2024 оны 12 дугаар сардаа багтааж 2 хувааж төлөх хүсэлтэй байна гэжээ.
Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* ” ХХК нь хариуцагч Г.******* холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт 670,394 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* нь хүлээн зөвшөөрч байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20,639 төгрөгийн 50 хувь болох 10,319.5 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, 10,319.5 төгрөгийг төсвийн орлогоос, 10,319.5 төгрөгийг *******гаас гаргуулж нэхэмжлэгч “******* ” ХХК-д олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “******* ” ХХК “Зээлийн гэрээний үүрэгт 670,394 /зургаан зуун дал гурван зуун ерөн дөрөв/ төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20,639 төгрөгийн 50 хувь болох 10,319.5 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, 10,319.5 төгрөгийг төсвийн орлогоос, 10,319.5 төгрөгийг хариуцагч *******гаас гаргуулж нэхэмжлэгч “******* ” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг зохигч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ЖАРГАЛТУЯА